Сүүлийн жилүүдэд хэт даврагч террорист бүлэглэлүүд олширч, дэлхий нийтийн аюулгүй байдалд заналхийлж байгаа нь томоохон гүрнүүдийн тагнуулын агентлагуудын үйл ажиллагаатай холбоотой гэж Ираны ерөнхийлөгч Хассан Роухани НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаан дээр хэллээ. 69 дэх удаагийн чуулган дээр Роухани “Хэт даврагчид бол зөвхөн шашинтай холбоотой бус дэлхий нийтийн асуудал. Тагнуулын байгууллагууд хэт даврагчдыг үүсгэн байгуулагдахад тусалдаг” гэж зоригтой хэлсэн нь олон улсад нэгийг бодогдуулав.
Мөн одоогийн Барууны үзэн ядах сэтгэлгээ нь түүхэн хугацаанд байсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй шууд холбоотой гэнэ. Тэгэхээр террорист бүлэглэлүүдийг дэмжиж, тэдний гар хөл болж буй улс орнууд өөрсдийн буруугаа ухаарах хэрэгтэй ажээ. "Тагнуулын байгууллагууд хэнийг ч хэлтрүүлдэггүй солиотой хүмүүсийн гар дээр хутга тавьж байна. Манай ард түмэн үүний төлөөсийг төлж байна" гэв.
Ойрхи Дорнод, Төв Ази, Кавказын бүс нутгийн хямрал нь терроризм, хэт даврагчдыг өөгшүүлэгч Барууны явуургүй стратегитэй холбоотой гэж Ираны ерөнхийлөгч үзэж байна. Тэрээр “Афганистан, Ирак руу цэргээр түрэмгийлж, хөгжин цэцэглэж буй Сири улсын асуудалд хөндлөнгөөс оролцсон нь Ойрхи Дорнодод хүрч очих гэсэн стратегийн жишээ” гэж хэлжээ. Ойрхи Дорнодын хямрал нь дэлхий нийтэд аюултай хор уршиг авчирч болзошгүй тул бүс нутгаас бус олон улсаас дэмжлэг авах шаардлагатай юм. Өнгөрсөн онд Ираны ерөнхийлөгчөөр сонгогдсон Роухани улсынхаа лам санваартнуудын эсэргүүцлийг үл тоон “Ардчилал бол Баруунаас импортолсон бүтээгдэхүүн биш. Хөгжил буурай нийгэмд импортын ардчилал нь сул дорой, эмзэг Засгийн газрыг бий болгодог” гэж хэлэн шуугиан тарьсан удаатай.