-
2017 оны 12 сарын 30
Дархан хотын эмэгтэйчүүдийн ордны барилгыг 1991 oнд Монголын Архитекторуудын Эвлэлээс орон нутгийн шилдэг барилгааар шалгаруулж, МАЭ-ийн хүрэл тэмдэг, батламжийг архитекторч Д.Майдарт олгосон байдаг. Энэхүү шагналын дурсгалын самбарыг 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Эмэгтэйчүүдийн ордны хананд байршууллаа. Өдгөө гуч дахь жилийнхээ нүүрийг үзэж буй уг барилгын барилга угсралтын ажлыг Барилга үйлдвэрийн нэгдлийн хөдөлмөрийн баатар Г.Тэгшжав, гавьяат барилгачин, бригадын дарга Д.Ичинхорлоо, гавьяат барилгачин, бригадын дарга Ч.Тэрбиш зэрэг засал чимэглэлийн бригадынхан, өрлөгчин, бетон зуурмагчин зэрэг мэргэжлийн ажилчид барилгын техникумийн багш Ц.Ганхүрэл, Ё.Цэрэндолгор нараар удирдуулсан оюутнууд барьжээ. 1987 оны зургадугаар сарын 23-нд Москва хотноо дэлхийн эмэгтэйчүүдийн их хурал нээгдсэн өдөр ордныхоо шавыг тавьж, мөн оны 12 дугаар сарын 17-нд ашиглалтад оруулсан бөгөөд зургаахан сарын дотор баригдсан гэдэг. Монгол Улсдаа анхны Эмэгтэйчүүдийн ордон гэж нэг хэсэгтээ үзмэр болсон агаад одоо ч анхных хэвээрээ байгаа юм.
Х.Хэрлэн
-
2017 оны 12 сарын 30
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.
-
2017 оны 12 сарын 30
2017.12.30, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 12
ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2017.12.30, Бямба гараг
Наран ургах шингэх: 08.41-17.08
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
-
2017 оны 12 сарын 30
2017 оны 12 дугаар сарын 29-ний 20 цагаас 12 дугаар сарын 30-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Халх голын саваар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
-
2017 оны 12 сарын 30
Элэгний ледвир эмийг үнэ төлбөргүй олгоно
ЭМЯ, Монгол Эм Импэкс Концерн, хамтран элэгний С вирүсийн эмийн эмчилгээний иргэдээс гарах зардлыг тэглэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэж, эмийн эмчилгээний иргэдээс гарах зардлыг бүрэн хөнгөлөн, Ледвир эмийг өвчтөн үнэ төлбөргүй авах боломж бүрдэж байгаа юм байна.Монгол Улсын засгийн газар, төр хувийн хэвшлийн байгууллагууд хамтран 2020 онд элэгний С вирүсээс бүрэн ангижирсан дэлхийн анхны улс болох зорилт бүхий “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Ингэснээр элэгний С вирүсийн халдвар, түүнээс шалтгаалсан элдэв хүндрэл, нас баралтыг бууруулах цаашлаад элэгний С вирүсийн халдвараас ангижирсан анхны улс болоход томоохон түлхэц болж байгааг албаны хүмүүс онцолж байлаа. ЭМЯ-наас элэгний С вирүсийн өвчлөлийг бууруулах, эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмчилгээний зардлыг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ удаад тус компантай хамтран элэгний С вирүсийн эсрэг Ледвир эмийг өвчтөн ийнхүү үнэ төлбөргүй авах боломжтой болж байгаа юм. Элэгний С вирүсийн эсрэг ЛЕДВИР эм нь 2016 оны дөрөвдүгээр сарын 29-нд албан ёсоор Монголын эмчилгээнд хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 9000 гаруй хүн энэхүү эмийн эмчилгээнд хамрагдаж аюулт өвчнөө эмчилсэн байна. Энэхүү эм нь элэгний С вирүсийг 99 хувийн үр дүнтэйгээр эмчилдэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан бүтээгдэхүүн юм.
Х.Хэрлэн
-
2017 оны 12 сарын 29
Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд хүндэтгэл үзүүллээ.
Тэртээ 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрийн их ёслолыг гүйцэтгэн, наймдугаар Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаанд өргөмжилж, таван яамнаас бүрдсэн Монгол Улсын Засгийн газрыг байгуулж байжээ.
XX зууны эхэн үед Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж, улс төр эдийн засгийн хувьд бие даан орших туурга тусгаар улсаа дахин сэргээн мандуулсан юм. Цаг түүхийн товчоонд “Монголын цагаагчин гахай жилийн хувьсгал” хэмээн нэршин үлдсэн энэ хувьсгалын ач буянаар хоёр зуу гаруй жилийн турш харийн эрхшээлд байсан Монгол улс тусгаар тогтносон билээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 12 сарын 29
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдааныг 2011 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 29-нд буюу монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдөр зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа билээ.
Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Бөхийн холбооноос хамтран зохион байгуулж буй чансаа өндөр шигшмэл 128 бөхийн энэ удаагийн барилдааныг нээж Төрийн тэргүүн Халтмаагийн Баттулга үг хэллээ.
Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Одоогоос 106 жилийн өмнө монголчууд Манж Чин улсаас тусгаарлан салж, Үндэсний эрх чөлөө тусгаарт тогтнолоо сэргээн мандуулснаар хаант төрөө тунхаглаж, өөрийн он тооллыг эхлүүлсэн юм. 1911 оны 12 дугаар сарын 29-ний морин цагт бүх монгол туургатан, овог аймгууд, ястан үндэстнүүд оршин байгаа газар нутгаасаа Нийслэл хүрээний зүг хандан мөргөж, их баяр цэнгэл болж байжээ.
Энэ баярт өдрийг тэмдэглэхийг тоталитар дэглэмийн үед хорьж байсан бөгөөд XXI зуун гарсан хойно л сэргээн тэмдэглэх болсон юм. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ёслолын хүрээнд анх Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан зохиогдох болсон түүхтэй.
Энэ удаагийн цомын тэмцээнд 2017 оны цагаан сараас эхлэн тооцох болсон чансааны үзүүлэлтийг ашиглаж байгаагаараа онцлог болж байна. Бөхчүүд энэ барилдаанд энэ жилийн 24 тэмцээнээс авсан чансаагаараа эрэмбэлэгдэн барилдах юм.
Монголчууд баярлаж цэнгэх үедээ хүчит бөхчүүдийнхээ мэхийг уралдуулан, хүчийг сорин үзэх нэн дуртай. Энэ бол өвгөдөөс уламжлан ирсэн агуу сайхан уламжлал, монгол соёлын нэгэн дархлаа билээ.
Ингээд Монгол улсын Ерөнхийлөгчийн цомын барилдааныг нээснийг мэдэгдье. Хүчит бөхчүүдийн маань мэх уран, хурсан олны сэтгэл тэнүүн байг ээ” гэлээ.
Хүчит бөхчүүдийг Монгол Улсын Аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат нар манлайлан барилдаж байна.
-
2017 оны 12 сарын 29
”Монголын зэс”-ийн эрхийг сэргээж, эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ
Түгээх
2017-12-28 18:43:18 - Хууль
”Монгол зэс” корпорациас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээлэлд ”Төрөөс булааж авсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын зэс корпорацид эргүүлэн олгох шүүхийн шийдвэрийг биелүүлж эхэллээ. Тодруулбал, УИХ-аас 2017 оны хоёрдугаар сарын 10-нд гаргасан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэр хууль зөрчсөн гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүх тогтоосон. Улмаар 12 дугаар сарын 7-ны өдөр Дээд шүүхээс Монголын зэс корпорацийн эрхийг сэргээх эцсийн шийд гаргасан юм. Дээд шүүх тогтоолоо уншиж танилцуулсан мөчөөс эхлэн шууд хэрэгжих ёстой. Шүүхийг шүүж, түүнийг нь түдгэлзүүлэх эрх төрийн ямар ч институтэд байдаггүй билээ.
Гэтэл Засгийн газрын агентлагууд хэрэгжүүлэх ямар нэг алхам хийлгүй 20 хоносон юм. Өмчөө булаалгаж, үйл ажиллагаагаа бүтэн жил шахам хязгаарлуулсан ч Монголын зэс корпораци хүлээцтэй хандсаар ирсэн. Харин өчигдрөөс /2012,12,27/ Засгийн газар болон холбогдох агентлагуудад шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн. Ингээд өнөөдөр ОӨУБЕГ-аас эзэмших эрхийн гэрчилгээг хуучнаар нь буюу төр 51, Монголын зэс корпораци 49 хувийг эзэмшилтэйгээр өөрчилж олголоо.
Олон улсад нэр хүндээ унагаад байсан хувийн хэвшлээ илт дээрэлхсэн энэ хэргийг ийнхүү хуулийн дагуу шүүх шударгаар шийдвэрлэж, хэрэгжиж эхэлсэн нь хөрөнгө оруулагчдыг Монголд нааштай хандах нэг хүчин зүйл болно гэдэгт итгэлтэй байна. Саяхан л ”Монгол Улс хар жагсаалтад орсон” гэх муу нэр, энэ мэтчилэн хуулиа хэрэгжүүлдэг, эдийн засгийн орчинд ил тод, шударга ёсыг хангадаг гэсэн имижээр солигдох нь гарцаагүй” гэж дурджээ.
-
2017 оны 12 сарын 29
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
-
2017 оны 12 сарын 29
“Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаярын бүтээл “Хүн мод” уран сайхны кино өнөөдөр бүх кино театрт нэгэн зэрэг нээлтээ хийнэ.
-
2017 оны 12 сарын 29
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ой өнөөдөр тохиож буй. Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан зарим музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.
-
2017 оны 12 сарын 29
Олон нийтийн дунд активын чанарын үнэлгээний үр дүн, банкуудын санхүүгийн чадавхийн талаар албан бус мэдээлэл цацагдаж байгаа тул Монголбанк энэхүү мэдэгдлийг хийж байна.
-
2017 оны 12 сарын 29
Таксины жолоочийг дээрэмддэг гэмт этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
-
2017 оны 12 сарын 29
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд оролцож, хуралдааны эхэнд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 106 жилийн ойд зориулан үг хэллээ.
-
2017 оны 12 сарын 29
Их сургуулийн баруун талын таван давхар шар байшин хэлтэйсэн бол, яасан их юм ярих бол оо? ХХ зууны манлай соён гэгээрүүлэгч, их зохиолч, эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн энэ байшингийн нэгэн үүдээр залуу цагтаа сэвэлзтэл, идэр насандаа намалзтал алхан гэртээ орж гарч,
-
2017 оны 12 сарын 29
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Төв аймгийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
-
2017 оны 12 сарын 29
Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг
-
2017 оны 12 сарын 29
Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний
-
2017 оны 12 сарын 29
Томуу, томуу төст өвчин нэмэгдэж, эмнэлгийн орны хэрэгцээ ихсэх хандлагатай байгаа тул Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт 30 ортой
-
2017 оны 12 сарын 29
Өнөөдөр ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст цас, зарим газраар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.