-
2017 оны 12 сарын 21
Хөвсгөл аймагт он гарсаар 3 магнитудаас дээш 9 удаа газар хөдөлсөн байна. Хамгийн хүчтэй буюу
-
2017 оны 12 сарын 21
Монголчууд архи согтууруулах ундааны хэрэглээгээрээ Азид дөрөвдүгээрт орж байна гэж ДЭМБ мэдэгдсэнийг
-
2017 оны 12 сарын 21
Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ЗТХЯ, АТҮТ-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Нүүрс тээвэрлэж буй тээврийн хэрэгслийг хоёр хэсэгт хувааж ачилт хийлгэхээр болсон ба 500 орчим тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийж, өнөөдөр, маргааш хувааж гарахаар зохицуулаад байна.
- Хувиараа тээвэрлэлт эрхэлж байсан 3000 гаруй жолоочийг гэрээжүүлж, аж ахуй нэгж байгууллагад хамааруулсан-
ЗТХЯ, АТҮТ хамтран Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд тодорхой шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. ЗТХЯ, АТҮТ-ийн ажлын хэсэг нь “Эрдэнэс таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, жижиг “Таван толгой” ХК уурхайгаас, нүүрс тээвэрлэлт хийх гэрээт 124 аж ахуйн нэгж байгууллагын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, гэрээний үүргийг хангуулан, санал дүгнэлт гаргаж , тээвэр зохион байгуулалтыг газар дээр нь төлөвлөн ажилласан.
Нүүрс олборлож буй компанитай хийсэн гэрээг үндэслэн АТҮТ-өөс тээвэрлэгч компаниудад зөвшөөрөл олгодог бөгөөд энэ асуудалд зохицуулалт хийж, экспортод гаргаж буй нүүрсний хэмжээг, тээвэрлэлтийн хэмжээ, график төлөвлөгөөтэй уялдуулан тээврийн хэрэгслийн тоог түр хугацаанд шинэчлэн тогтоох, тээвэрлэлтийн зохих шаардлагыг хангаагүй, жолооч тээвэрчдийн эрүүл мэнд, нийгмийн даатгал төлдөггүй, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний ажлыг хэрэгжүүлдэггүй ААН-ийн тээврийн хэрэгслийг улс хоорондын тээвэрлэлтээс хасах арга хэмжээг хэрэгжүүлээд байгаа юм. Өнгөрсөн онд нийтдээ 5700 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцож байсан бөгөөд үүнээс гэрээгүй тээвэрлэлт эрхэлж байсан 3000 гаруй жолоочтой гэрээ байгуулан, аж ахуй нэгж байгууллагад хамааруулж, дотоодын хууль тогтоомжийг мөрдөж ажиллах нөхцөл боломжоор хангасан. Өнгөрсөн оны эхний хагас жилд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа тогтмол өсөлттэй байх үед уурхайнуудаас ирсэн удаа дараагийн хүсэлтийг үндэслэн норм, дүрэм журам, стандартын хүрээнд тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж 7800 гаруй болгосон. Оргил үедээ 1605, энгийн үедээ тогтмол 1200-1300 гарч байсан үед тээврийн хэрэгслийн илүүдэл болон ачаалал үүсэхээргүйгээр төлөвлөж байсан ч өнгөрсөн оны долдугаар сарын эхээр Хятадын тал татан авалтаа 2 дахин бууруулснаас хамаарч хүндрэл үүсч эхэлсэн.
Энэ үед АТҮТ-өөс УУХҮЯ-д уурхайн ачилтыг квотонд оруулж багасгах, уурхайг хаах хүртэл арга хэмжээ авч өгөх хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан. Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан ЗТХ-ийн сайд УУХҮ-ийн сайд нарын хамтарсан ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлтээр ЗГ-ын хуралдааны 320 дугаар тогтоол гарч, холбогдох яамд болон орон нутагт чиглэл өгч үйл ажиллагаагаа уялдуулахаар ажиллаж байна.
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Дэд захирал Ш.Батсайхан “Нүүрсний хэмжээ нэмэгдэх тусам тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа юм. Иймд Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн байгууллагатай худалдах, худалдан авалтын гэрээ, уурхайн хүсэлтыг үндэслэж гэрээ байгуулдаг. Иймд шаардлага хангахгүй, эрүүл мэнд, нийгмийн даатгал төлдөггүй зэрэг тодорхой үндэслэлээр тээврийн хэрэгслүүдийг тээвэрлэлтэд явуулахгүй байх шийдвэр гарсан. Он гараад уурхайнуудын гаргах нүүрсний хэмжээнд тохируулан тээвэрлэгч нартай гэрээ байгуулан ажиллана. Хамгийн гол нь их хэмжээний нүүрс гаргахдаа биш, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, жолооч нарын нийгмийн асуудлыг анхаарах үүднээс эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулах асуудлыг чухалчилж байна” гэж ярилаа.
-Нүүрс ачилтыг түр зогсоох шаардлагатай байлаа-
Ажлын хэсэг 2017.12.12-ны өдөр Гашуунсухайт боомтод очсон даруйдаа нүүрс ачилтыг түр зогсоох хэрэгтэй байгаа талаар санал гаргасан. Ачилт 2017.12.12-ны шөнийн 01.00 цагт түр зогссоноор өнөөдрийн байдлаар /2017.12.20/ машины түгжрэл 118 км байснаас 24 км болсон. Цуваа бүрэн гарч дуусмагц тээвэр төлөвлөлтийн программаа гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаатай уялдуулан, нэгдсэн зохион байгуулалтаар хангахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд гаалийн хяналтын бүсүүдийн гадна талбайг тохижуулж, нөөцийн талбай бий болгох юм. Ингэснээр аж ахуй нэгжүүд тээврийн хэрэгслийнхээ тооцоог гаргаж, цагийн хуваарийн дагуу ачилт хийж, тээвэр төлөвлөлтийн программын дагуу тээвэрлэлт хийгдэнэ. Үүнд УУХҮЯ онцгой анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй байгаа юм. Мөн ЗТХЯ, АТҮТ машины бүртгэлийг сайжруулах, тээвэрлэлтийн стандарт мөрдөх ажлуудыг давхар цаг алдалгүй хийж байна.
Энэ талаар Зам, тээвэр хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын дарга С.Батболд хэлэхдээ “Уурхайнууд зөвхөн аман дээрээсээ нүүрсээ зарж байгаа учраас аман дээрээсээ аль болох их ачилт хийхийг хүсч байгаа. Аман дээрээс гарсан нүүрсийг зарсанд тооцдог. Гэтэл аман дээрээс гарсан нүүрс хилээр гарахгүй байгаа юм. Ийм учраас уурхайтай хамтарч ажиллах шаардлагатай болсон. Мөн хилээр өдөрт 500-600 машин гарч байхад гаалийн бүрдүүлэлт хийсэн 1000 гаруй гарч явдаг. Ингэхээр гаальтай хамтарч, зохицуулалт хийх шаардлагатай болсон. Ийм байдлаар байгууллагуудыг уялдаа холбоотойгоор ажиллах шаардлага үүссэн. Ингээд холбогдох байгууллагууд хамтарч ажилласны үндсэн дээр оочир дарааллыг багасгахын тулд тээвэр зохион байгуулалтыг хоёр хэсэгт хуваах тогтоол Засгийн газраас гарсан. Энэ зохицуулалтыг хийхийн тулд эхлээд хил дээр үүссэн оочерыг байхгүй болгох юм. Иймд уурхайн ачилтыг түр хугацаагаар зогсоосон байсан. Харин өнөөдөр өглөө уурхайгаас Цагаан хадны чиглэлд ачилт хийж эхэлсэн. Харин богинонын ачилтыг тээвэр төлөвлөлтийн программаар зохион байгуулна” гэв.
-Худалдагч, худалдан авагч талууд тээврийн асуудлаа шийдэж байх ёстой-
Тавантолгой –Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтийн хариуцлагыг худалдагч тал болон уурхайнууд /Энержи ресурс, Эрдэнэс таван толгой, Жижиг таван толгой/ худалдан авагч тал хилээр цөөн машин нэвтэрч байгаа энэ үед их хэмжээний нүүрс ачилт хийсэн нь замд ачаалал бий болгох нөхцлийг бүрдүүлсэн. Үүнээс болж машины бөөгнөрөл бий болж, хэдэн мянган жолооч нар хохирч эцэст нь хариуцагч нь төр болж хувирсан. АТҮТ-өөс зөвхөн машин цөөлж бүртгэлд оруулснаар асуудал шийдэгдэхгүй тул улс хоорондын ачаа тээвэрлэлтэд оролцож байгаа бүх байгууллагууд хамтран энэ асуудлыг шийдэх ёстой.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
-
2017 оны 12 сарын 21
Хятад Улсын талаас нүүрс авах хэмжээ багассанаас хамаарч Гашуунсухайтын боомтод автомашины урт
-
2017 оны 12 сарын 21
Монгол Улсад элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийж эхэлсэн. Цаашид бусад
-
2017 оны 12 сарын 21
Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт нэгэн дуулиан дэгдээд байгаа нь Дархан аварга Г.Өсөхбаяоын эхнэр Б.Нарантуяагийн албан тушаал. Хэд хоногийн өмнө Б.Нарантуяаг авлига авсан гэх үндэслэлээр цагдан хоригдсон гэх мэдээлэл тархсан ч тэрбээр үгүйсгэсэн. Тэгвэл уг асуудал өнөөдөр УИХ дээр яригдлаа.
-
2017 оны 12 сарын 21
2017 онд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд Татварын ерөнхий газраас “2017.12.25-ны өдрийн дотор тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх тухай” санамж мессежийг харилцах утасны дугаарын дагуу хүргүүлсэн.
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг www.smartcar.mn буюу тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудсаар болон доорхи цэгүүдэд төлөх боломжтой.
Тус тогтоосон хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг Зөрчлийн тухай хуулийн 7.5.1, 11.19.14-т заасны дагуу торгоно.
7.5.1. Агаар бохирдуулсны нөхөн төлбөрөө төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.19.14. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.
-
2017 оны 12 сарын 21
Баруун бүсийн тулгуур төв Ховд хот, Нийслэлийн Зүүн бүсийн тулгуур төв болох Багануур дүүргийн
-
2017 оны 12 сарын 21
Өчигдрөөс буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалдаг болно
-
2017 оны 12 сарын 21
Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан хуульд өөрчлөлт орууллаа
-
2017 оны 12 сарын 21
Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес хоногоор тооцон гурван ес дуусахад өвлийн жавар үргэн, хаврын улирал айсуй гэж үздэг. Ес эхлэх буюу аргын тооллын арванхоёрдугаар сарын 22. Энэ өдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиодог.
-
2017 оны 12 сарын 21
УИХ-ын гишүүн С.Жавхлан байнгын хорооны гишүүнээс чөлөөллөө. Тэрбээр Нийгмийн бодлого, боловсрол соёл
-
2017 оны 12 сарын 21
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн УИХ-ын чуулганаар БНСУ-д онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаар Б.Хурцыг томилохыг дэмжсэн билээ.
-
2017 оны 12 сарын 21
БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцсоны дагуу Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд дээрх өдөр амарна.
-
2017 оны 12 сарын 21
Ардчиллын салхи сэв сэв үлээх үест байшин барилгын булан тохой бүрт тохиролцооны дэлгүүр гээч мухлаг нээгдэж байсан бол энэ цагт ломбард ор суурийг нь эзэлжээ. Ломбард чухам л борооны дараахи мөөг мэт олширчихож.
-
2017 оны 12 сарын 21
“Тогос шиг гоёж гараад тогонд цохиулсан юм шиг орж ирэхийг шинэ жилдэх гэнэ” хэмээсээр арванхоёрдугаар сарыг төгсгөх шатандаа оруулж байна, монголчууд. Их, захгүй ууж идэх сарын ихэнхийг нь туулчихаад буй ард түмний нүдэнд сайхан хувцастай ч сагсууртлаа уусан хүмүүсийн төрх энгийн мэт харагдаж...
-
2017 оны 12 сарын 21
Засаг дарга бол улс төрийн албан тушаал. Ард түмний өгсөн итгэлийг дааж чадахгүй бол огцордог байх ёстой. Нутгийн иргэд ч саналаа өгч дэмжсэн шигээ огцруулдаг ч байх ёстой. Харамсалтай нь манай улсад огцрох, огцруулах тухай асуудал барагтай л бол хөндөгддөггүй.
-
2017 оны 12 сарын 21
Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах чиглэлээр зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа Улаанбаатар цагдаагийн хүрээний Замын цагдаагийн 419, орон нутгийн замын цагдаагийн 308, авто баазын хөдөө ажлын 8 цагдаа-жолооч нийт 735 алба хаагчдад үндэсний үйлдвэрлэгч ”Хос аз” ХХК-д тусгайлан захиалгаар үйлдвэрлэсэн -40 хэмийн хүйтэнд дулаанаа хадгалдаг нохойн арьсан дотортой хос гутлын хангалт хийлээ.
Мөн өвлийн улиралд цаг агаарын хүнд нөхцөлд ажилладаг, цас, зудтай, эрс хүйтэрдэг Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймаг дахь цагдаагийн газруудын сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт нохойн арьсан дотортой 224 хос гутлыг хангалтаар олгож, алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах боломжийг бүрдүүлсэн юм.
Цаашид Цагдаагийн ерөнхий газраас цаг агаарын эрс тэс уур амьсгалын онцлогт тохирсон, дүрэмт хувцасны хангалтыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
-
2017 оны 12 сарын 21
”Эхнэрийн урхи” киноны Үнжэгийн ээжийн дүрээр Монголчууд бидний танил болсон Солонгосын жүжигчин Жон Эй Ри бол гайхалтай авьяаслаг жүжигчин төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт хүнд хэцүү амьдралыг туулж буй бяцхан хүүхдүүдэд тусалдаг сайхан сэтгэлт нэгэн юм.
Түүний дэмжлэгээр олон Монгол хүүхдүүдийн амьдрал өөрчлөгдөж, тэдэнд сайн сайхан ирээдүйг бэлэглэж яваа билээ.
Жингийн алдагдалтай, хүнд хэцүү амьдралтай хүүхдийг өөрийн мэт халамжилж нулимс унаган залбирч байлаа...
Тэрээр эгэл даруухан нэгэн учир Монголд олон удаа тусламжийн ажлаар ирсэн ч, чимээ дуулиангүй ирээд буцдаг ажээ.
-
2017 оны 12 сарын 21
Мэргэжлийн сүмо бөхийн холбооны хурал өчигдөр болж, Ёкозуна Хакүхо, Какүрюү мөн Таканоива нарыг хатуу шүүмжилсэн байна.