зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4149 4150 4151 4152 4153 4154 4155
  • Дүүргийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллана
    2017 оны 11 сарын 29
    Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний
  • Ардчилсан намын бүлэг хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ
    2017 оны 11 сарын 29
    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцэв.
  • “Нэг өрх-Нэг ажлын байр” сэдэвт хэлэлцүүлэг болно
    2017 оны 11 сарын 29
    “Нэг өрх-Нэг ажлын байр” сэдэвт хэлэлцүүлэг маргааш Хангарди ордонд болно. Хэлэлцүүлгийн гол зорилго Улаанбаатар хотын нийгэм эдийн засгийн нөөц боломж, хөдөлмөрийн зах зээлийн багтаамж, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж хүн амын хөдөлмөр эрхлэх таатай орчин бүрдүүлэх, орон нутгийн түвшинд төр хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагаанд тулгуурлан ажлын байр бий болгох хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бодлого хэрэгжүүлэх боломж, арга зам шийдлийг олоход оршино.

    Хэлэлцүүлгээр дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

    “Нэг өрх-нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгч цаашид бодлогын түвшинд хэрхэн ажиллах асуудлаар санал солилцох
    “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, бүрэн, бүтээмжтэй ажил эрхлэлт, зохистой хөдөлмөрийг хөхиүлэн дэмжих зорилтыг дэвшүүлсэн ба Монголд өнөөдрийн байдлаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгоход эдийн засгийн өсөлт хэрхэн нөлөөлж буй байдал
    Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд нийгмийн түншлэгч талуудын үүрэг оролцоо ямар түвшинд байна үүнийг хэрхэн нэмэгдүүлэх
    Бичил, жижиг бизнесийг дэмжин зохистой ажлын байр бий болгох боломжийг харж, арга замыг тодорхойлон шийдэлд хүрэх
    Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаагаар иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшингийн өнөөгийн байдал болон цаашдын хүлээлтэд тулгуурлан бодлого тодорхойлох
    Ажлын байрны баталгааг ханган нэмэгдүүлэхэд хамтын гэрээ хэлэлцээрийн гүйцэтгэх үүрэг оролцоо
    Хэлэлцүүлэгт нийслэлийн төр захиргааны байгууллага, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, Ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцоно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Онцгой байдлын албанд нисдэг тэрэг нийлүүлэх асуудлыг судална
    2017 оны 11 сарын 29
    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд хатагтай Элизабет Барсак, БНХАУ дахь БНФУ-ын Элчин сайдын яамны Иргэний хамгаалалтын атташе, дэд хурандаа Фрэдэрик Ломм, БНФУ-ын “Софэма” группийн дэд ерөнхийлөгч ноён Франсуа Фрэдэрик Тиссеран, нисдэг тэрэг хариуцсан мэргэжилтэн ноён Марк Монжу, “Дэсотэл” группийн экспорт хариуцсан захирал ноён Марк Ларив, гал унтраах тусгай зориулалтын машин үйлдвэрлэл хариуцсан захирал ноён Алайн Пэррү нарын зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа .



    БНФУ-ын Софема, Дэсотэл группуудын төлөөлөгчдийн Монгол улсад хийж буй ажлын айлчлалын гол зорилго нь Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, аврах болон гал унтраах ажиллагаанд ашиглаж буй техник тоног төхөөрөмжтэй танилцах, Монгол Улсын Онцгой байдлын албанд нисдэг тэрэг ашиглах, гал унтраах, аврах үндсэн албаны автомашин нийлүүлэх төслийг санхүү, техникийн талаас эцэслэн шийдвэрлэхийн тулд нөхцөл байдалтай газар дээр нь танилцах юм.

    ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал энэ оны 09 дүгээр сард БНФУ-д ажлын айлчлал хийх үеэрээ, 2010 онд МУ-ын Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий удирдах газар хооронд байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг шинэчлэх, хоёр талын харилцан хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах, улмаар Монгол Улсын Онцгой байдлын албанд нисдэг тэрэг нийлүүлэх чиглэлээр яриа хэлэлцээрүүдийг хийж тодорхой саналуудыг тавьж байсан. Энэхүү айлчлалын үр дүнд өнөөдөр Франц Улсын төлөөлөгчид Монгол Улсын Онцгой байдлын албатай танилцаж байгаа үйл явдал юм.

    Төлөөлөгчид Монгол Улсад айлчлах үеэрээ монгол орны нөхцөл, онцлог, аврагч, гал сөнөөгчдийн аврах ажиллагаа явуулахад тулгарч буй хүндрэл, бэрхшээлтэй газар дээр нь танилцах юм. Мөн Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамны төлөөлөл, Иргэний нисэхийн ерөнхий газар болон Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн холбогдох хүмүүстэй уулзах, нисдэг тэрэг авчрахад тавигдах нөхцөл, татвар хураамж, сургалтын төв байгуулахад хууль эрхзүйн талаас тавигдах шаардлагыг судлах, аврах, гал унтраах автомашин, техник тоног төхөөрөмж, алба хаагчдын ажил, үүргээ гүйцэтгэж буй нөхцөл байдалтай танилцах юм.

    Уулзалтын үеэр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Монгол Улсын Засгийн газрын барьж буй бодлого, зорилтын нэг асуудал нь Онцгой байдлын албыг чадавхижуулах, өөрийн гэсэн нисдэг тэрэгтэй болгох явдал байгаа. Өнгөрсөн зун монгол орны ихэнх нутгийг хамран гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдал нь Монгол Улс аврах, эрэн хайх ажиллагаанд ашиглах нисдэг тэрэгтэй болох зайлшгүй шаардлагатай байгааг харуулсан.



    Монголын ард түмэн ч Онцгой байдлыг албыг бэхжүүлэх, нисдэг тэрэгтэй болгох зорилгоор сэтгэл зүрхээрээ нэгдэж, хандив тусламж үзүүлэх дэмжлэг үзүүлж байна.

    Онцгой байдлын албанд нисдэг тэрэг нийлүүлэх Монголын талаас тавьсан санал, хүсэлтийг БНФУ-ын Засгийн газар хүлээн авч, судалгаа хийхээр та бүхэн манай улсад айлчилж буйд талархаж байна. Онцгой байдлын алба аврах, эрэн хайх ажиллагаанд нисдэг тэрэг ашиглах, өөрийн гэсэн нисдэг тэрэгтэй болох эхний алхам тавигдаж байгаад баяртай байна” гэлээ.

    Төлөөлөгчид 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсад ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг Байнгын хороо дэмжлээ
    2017 оны 11 сарын 29
    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.29) хуралдаан 10 цаг 07 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
  • Машин шатсан хэд хэдэн тохиолдол гарчээ
    2017 оны 11 сарын 29
    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд иргэн Б-гийн эзэмшлийн
  • Усны ослын тоог бууруулах чиглэлд анхаарч ажиллана
    2017 оны 11 сарын 29
    Онцгой байдлын ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийг 2015 онд байгуулж, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

    Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж хэрэгжүүлсэн ажлын биелэлтийг дүгнэх, ирэх оныхоо ажлыг төлөвлөх зорилгоор “Гол мөрөн, нуурыг дагасан аялал жуулчлал, иргэдийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

    Хэлэлцүүлгийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Амартүвшин нар оролцсон юм.



    Мөн энэ үеэр ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Ч.Туяа “Монгол улсад тохиолдож байгаа усны ослын талаар”, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны дотоодын усан замын тээврийн бүртгэл, хяналтын албаны ахлах мэргэжилтэн Т.Олонбаяр “Усанд осолдож амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх олон улсын туршлага” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.

    Гамшиг, аюулт үзэгдэл, осол жилд дунджаар 3520 удаа тохиолдож, 200-210 орчим хүн амь насаа алдаж байгаагийн 46 орчим хувийг усны осол эзэлж байгаа юм. Тухайлбал, мөсөн дээгүүр хууль бус тээвэрлэлт хийснээс Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 2011 онд нийт 13250 литр шатахуунтай “Урал” маркийн хүнд даацын 2 автомашин Хөвсгөл далайгаар тээвэрлэлт хийх үед мөс цөмөрсний улмаас 1 хүн амь насаа алдаж байсан. Харин 2017 он гарсаар 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Онги” гол, Баян-Өлгий аймгийн Толбо сумын “Дөрөө” нуур, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн голын мөсөн дээгүүр иргэд тээврийн хэрэгсэлтэй зорчсоны улмаас мөс цөмөрч эд хөрөнгөөр хохирсон тохиолдол гарсан байна.

    Хэлэлцүүлэгт ОБЕГ, ЗТХЯ, БОАЖЯ, МХЕГ, ЦЕГ, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон холбогдох байгууллага, Улаанзагалмайн хороо, “Хөвсгөлийн аялал жуулчлал эрхлэгчдийн холбоо”ТББ, Усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл оролцсон бөгөөд дээрх аймгуудын төлөөлөл цахимаар холбогдон усны осолтой холбоотой мэдээлэл хийж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал хүсэлтээ илэрхийллээ.



    Мөн хэлэлцүүлэгт оролцогч байгууллага бүр гол мөрөн, нуурыг дагасан усны ослын тоог бууруулах чиглэлд цашид хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцэж, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар санал хүсэлтээ солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    2017 оны 11 сарын 29
    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.29) хуралдаан 10 цаг 15 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг болон холбогдох албан тушаалтнууд оролцов.




    Засгийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж санал хэлэх гишүүн байсангүй. Иймд уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн. Эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.



    Дараа нь Засгийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн О.Батнасан санал хэлэв. Тэрбээр, ОХУ-аас саяхан нэг боодол тэжээл 1900 төгрөгөөр авч байсан бол одоо 6000 төгрөгийн үнэтэй болжээ. Салбарын яамны ажлын хурдаас болоод Ховд аймгийн малчид үнэтэй тэжээл авахад хүрээд байгаа уг асуудлыг анхааралдаа авахыг сануулж байв.

    Ингээд хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Такси нэрээр дээрэм хийдэг бүлэг этгээдүүдийг илрүүллээ
    2017 оны 11 сарын 29
    Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид эмэгтэйчүүдэд хүч хэрэглэн дээрэмддэг бүлэг этгээдийг илрүүлж, саатуулан шалгаж байна.

    Уг хэргийг Улаанбаатар хотын харьяат 20-22 насны А, Б, Г нар бүлэглэн үйлддэг бөгөөд шөнийн цагаар таксинд явж байхдаа бар цэнгээний газрын үүдэнд зогсоод согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэйчүүдийг гэрэлтүүлэггүй, хүний хөл багатай харанхуй гудамжинд аваачин гар цүнх, бэлэн мөнгө, үнэт эдлэл зэрэг эд зүйлийг нь дээрэмддэг байсан гэж мэдүүлжээ. Гэмт этгээдүүдийн хоёр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, нэг нь дээд сургуульд сурдаг бөгөөд эхнэр хүүхдийн хамт амьдардаг 20-22 насны залуус аж.

    Цгдаагийн байгууллагад уг хэргийн зарим хохирогч гомдол мэдээлэл ирүүлээгүй учир хохирогчдыг олж тогтоох ажиллагааг явуулж байна. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандан, мэдээлэл өгч хамтран ажиллана уу.

    Иймд охид, эмэгтэйчүүд шөнө оройн цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, баталгаатай такси үйлчилгээгээр үйлчлүүлэх, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
  • Дизайнер Б.Номунгэрэл Тайландын торгоны шоунд оролцов
    2017 оны 11 сарын 29
    2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Тайландын нийслэл Бангкок хотноо болсон Celebration of Silk: Thai Silk Road to the World 2017 загварын шоунд тай торгоор бүтээсэн монгол дээлээр Монголын шилдэг дизайнеруудын нэг, Monalun брэндийн үүсгэн байгуулагч Баясахын Номунгэрэл оролцов. Тус арга хэмжээ нь тай торгыг дэлхий нийтэд сурталчлах зорилгоор Тайландын Цог жавхлант хатан Сирикитийн ивээл дор Бангкокт суугаа элчин сайд нарын гэргий нарын холбооны оролцоотойгоор 2011 оноос хойш зохиогдож байгаа билээ. Энэ удаагийн торгоны шоунд дэлхийн 30 гаруй орны загвар зохион бүтээгчид өөр өөрийнхөө орны онцлогийг тусгасан хувцасыг тай торгоор бүтээж оролцсоноороо онцлог болов. Загвар зохион бүтээгчдийн урласан хувцасыг 21 орны элчин сайд нарын гэргий нар өмсч танилцуулав. Түүнээс гадна, тус төслийн хүрээнд 11 дүгээр сарын 23-ны өдөр загвар зохион бүтээгч Б.Номунгэрэл өөрийн коллекцийг танилцуулсан арга хэмжээг хийсэн болно.
  • Ханиад томууны талаархи зөвлөгөөг “Утасны эмч”-ээс авах боломжтой
    2017 оны 11 сарын 29
    Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан албан үүргийн дагуу томуу, томуу төст өвчний талаархи зөвлөгөө, мэдээллийг дүүргийн эрүүл мэндийн төвүүд утсаар дамжуулан иргэдэд хүргэж байна. Амьсгалын замын цочмог халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар нийслэлийн эрүүл мэндийн төвүүдээс зөвлөгөө авах утасны жагсаалтыг танилцуулья.

    № Байгууллага Утасны дугаар Ажиллах цагийн хуваарь

    Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 70210290 Ажил, амралтын өдөр: 24 цаг

    Налайх дүүргийн эрүүл мэндийн төв 70233464 Ажил, амралтын өдөр: 24 цаг

    Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв 7049103 0222103 Ажил, амралтын өдөр: 09.00-20.00

    Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 70110278



    Ажлын өдөр: 09.00-22.00
    Бямба гаригт: 10.00-17.00


    Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв 345903

    Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв 350793

    Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв 70150063
    70150049

    Сонгинохайрхандүүргийн эрүүл мэндийн төв 98254999

    Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 362539

    Эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх, эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авах вэ гэх мэт олон талын зөвлөгөөг “Утасны эмч”-ээс асууж лавлах бүрэн боломжтой юм.
  • Х.Баттулга: МУ-ын түүх бол дэлхийн түүх, Монгол соёлын түүх бол хүн төрөлхтний соёлын түүх билээ
    2017 оны 11 сарын 29
    Соёл, урлагийн ажилтны Улсын хоёрдугаар чуулган өнөөдөр Төрийн ордны их танхимд болж байна. Уг чуулганд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулав.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан уншиж сонордууллаа.

    Уг илгээлтэд “Эрхэмсэг хатагтай ноёд оо,

    Хүндэт зочид оо,

    Монгол Улсын түүх бол дэлхийн түүх, Монгол соёлын түүх бол хүн төрөлхтний соёлын түүх билээ. Эх газрынх нь хөрсөн дээр ухамсар, оюун ухаант эртний хүн мөрөө гаргаж, нүүдэлчин соёл иргэншлийг бүтээн бий болгосон, төрт улсыг байгуулсан агуу гайхамшигт өв соёлын өлгий нутаг Монголоос өөр дэлхийд хаана ч байхгүй. Түүхэн хөгжлийнхөө мандал буурал, цаг хугацааны ээдрээт нугачаанд монголчууд бид энэхүү түүхэн соёл, соёл урлагаа тулгын гал мэт сахиж, нүдний цөцгий мэт хамгаалсаар ХХI дүгээр зуунтай золголоо.

    Монгол Улсын Үндсэн хуульд “Монголын ард түмэн бид төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээн тунхагласан байдаг.

    Мянганаар өртөөлсөн Монгол үндэстний төрт ёс, түүх соёл, язгуур уламжлал, орчин цагийн ололт амжилтыг дархлан, гурван цагийн хэлхээнд орших эх орныхоо тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, “ХҮЧИРХЭГ МОНГОЛ УЛС”-ыг цогцлоох Эх оронч Ерөнхийлөгч байна хэмээн миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөртөө мөн тусгасан билээ.

    Монгол Улсын Үндэсний Академик театрууд, аймгийн хөгжимт драмын орднууд, сумдын соёлын төвүүд болон уран зургийн галерей, музей, номын сангууд бол соёл, соёл, урлагийн ариун голомт гарцаагүй мөн. Соёл, урлагийн эдгээр голомтыг байнгын үзэгчидтэй, уншигчидтай, дотоод гадаадын халуун дотно дэмжигчидтэй байлгахад Монгол Улсын төрөөс удаа дараа үе шаттайгаар салбарын бодлогын баримт бичгүүд хэрэгжиж, хөрөнгө мөнгө төсөвлөгдсөөр ирснийг та бид мэднэ.

    Гэвч соёл, урлагийг бид соёл урлагийн үйл ажиллагаа явуулдаг тайз дэлгэц, үзэсгэлэнгийн танхим зэргээр хязгаарлан авч үздэг хандлагаас татгалзах цаг болжээ. Соёл, урлаг бол нэгээхэн салбар төдий зүйл биш, харин улс үндэстний амин зүрх,нийгмийн харилцаа юм.

    Хүүхэд залуус, ард иргэдийн сурч боловсордог, соён гэгээрдэг ахуй нөхцөл хурдацтай өөрчлөгдөж, мэдээ мэдээлэл авдаг арга хэлбэр боловсронгуй болохын хэрээр монголчуудын уламжлалт соёл, зан заншил мартагдаж, эрхэм ёс жудаг алдагдаж байна. Соёл, урлагийг зах зээлийн хатуу ширүүн хуулиар зөнд нь орхиж, хөгжлийнх нь жолоо цулбуурыг сул тавьснаас болж уршигт үр дагаврууд гарсаар байна.

    Монгол хүн, монгол соёлоо дээдлэн хүндэтгэдэг торгон нарийн сэжмүүд тасарч алдагдсаар байна. Үндэсний язгуур соёл маань даяаршлын эриний масс соёлын түрэгдэлд нэрвэгдэж байна. Дотоодын хяналтгүй, гадаадын зах хязгааргүй, хямд, харь соёлын гаж нөлөө, цахим ертөнцийн хүчирхийллийн өмнө монгол үндэсний соёл урлаг хүчин мөхөсдөж байна.

    Монгол хүний ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж, олон зууны түүхээр шалгаран өвлөгдсөн оюуны болон сэтгэл, сэтгэлгээний үнэт зүйлс тогтворгүй, тодорхойгүй болж, үндэсний бахархал, нэгдмэл байдал сул байгааг хөндлөнгөөс хүлцэнгүй харж суух цаг биш ээ. Соёлын ажилтан нэг бүр Монгол Улсынхаа соёлын өв тээгч, соёлын дархлааг бүтээн бий болгогч, соёл урлагийн нэгж байгууллага тус бүр ард иргэдийнхээ үндэсний ухамсрыг сэргээн хөгжүүлэгч, улсынхаа язгуур эрх ашгийг сахин хамгаалагч байх ёстой.

    Аливаа урлаг соёлын бүтээлийг зүрх тархины шүүлтүүргүйгээр хүртдэг Монгол үзэгчийг бус, гүн ухаанч хандлага, гоо зүй болон ёс суртахууны өндөр шалгуураар хүлээж авдаг монгол хүнийг бэлтгэхэд гол тулгуур болсон уран бүтээлчид, соёл урлагийн менежерүүд та бүхэнтэйгээ нягт хамтран ажиллахыг Төрийн тэргүүний зүгээс хүсч байна.

    Соёл, урлагийн ажилтны хоёрдугаар чуулганы төлөөлөгчид өө,

    Өнөөдөр та бүхэнд тулгамдаж буй олон асуудал бий. Тус салбарын ажилтны цалин тэтгэвэр, нийгмийн халамж, ажлын болон орон байрны хүрэлцээг нэмэгдүүлэх, соёл урлагийн ажилтны нийгэм дэх нэр хүнд, байр суурийг бэхжүүлэхэд төрийн оролцоо дутмаг явж ирснийг би хүлээн зөвшөөрдөг. Оюуны бүтээлийг үнэлж цэгнэх, зохиогчийн эрхийг баталгаажуулах, олон улсад сурталчлах тал дээр ч бид хангалтгүй ажилласаар ирсэн. Соёл, урлаг бол мөнгөтэй хөрөнгөтэйн гар хардаг, эрх мэдэлтэйн тушаал заавраар хөдөлдөг улстөржсөн, өөрийгөө авч явах чадваргүй салбар огт биш .Соёл, урлаг бол нийгмийн оюун санааны манлайлагчид, хосгүй өв соёлын эзэд гэдгийг төр, түмнээрээ хүлээн зөвшөөрүүлэх цаг болжээ. Ерөнхийлөгчид оногдсон эрх үүргийн хүрээнд та бүхэнтэй хамтран ажиллаж, хөхиүлэн дэмжихээ илэрхийлье.

    Цаашид Монгол Улсынхаа соёлын дархлааг тогтооход, монгол хүний үнэт зүйлсийг бий болгоход соёл судлаач эрдэмтдийг тэргүүлэх байр суурьтай татан оролцуулъя. Өргөн олныг хамарсан судалгаа, шинжилгээний үндсэн дээр Төрөөс баримтлах Соёл, соёл урлагийн бодлогыг шинэчилж, урт настай, эрх зүйн орчныг сайжруулах хэрэгцээ шаардлага урган гарч байна. Та бүгдээс ирэх дэвшилтэт, шинэлэг санал бодлыг хүлээж авахад бэлэн байна.

    Соёл урлагийн хоёрдугаар чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэн ерөөе. Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа дээдэлж, тусгаар тогтнол, эв нэгдлээ сахин хамгаалцгаая” гэсэн байна.
  • “Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв” хоёрдугаар сар хүртэл иргэдэд үйлчилнэ
    2017 оны 11 сарын 29
    “Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв” хоёрдугаар сар хүртэл иргэдэд үйлчилнэ
  • Улаанбаатар хотын 2018 оны төсвийн анхны хэлэлцүүлэг дууслаа
    2017 оны 11 сарын 29
    Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хоёрдугаар чуулганаар Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”- ийн анхны хэлэлцүүлэгийг хийж дууслаа.

    Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ Улаанбаатар хот 2018 онд концессын өрийн төлбөрөө барагдуулж дуусна. Зүүн дөрвөн замын давхар замын уулзварын ажлыг эхлүүлнэ. Эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарч, улс нийслэлийн төсвөөр шинэ барилгын ажлыг эхлүүлнэ. Зөвхөн нийслэлд гэхэд 100 орчим обьектын ажил хийхээр төлөвлөөд байна. Хот, нийтийн аж ахуйн салбарт чамгүй ажил хийхээр ч төсөвлөсөн. Бичил цэцэрлэг байгуулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлуудыг дурьдаж болно. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлж, иргэдэд чирэгдэлгүй, барилгын компаниудад ч эрсдэлгүй ажлыг хийхээр тусгасан. Энэ ажлыг эрчимжүүлэх “Сервис центр” барих ажлуудыг ч төсөвтөө тусгасныг онцолж байна. Хэдий нийслэлийн төсвийн бүрдүүлэлтийн 60 гаруй хувийг улсын төсөвт татан төвлөрүүлж байгаа ч Монгол Улсын нэгдсэн төсвөөс Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад зориулж 200 гаруй тэрбум төгрөгний ажил суулгасан байна. 50 гаруй сургууль, 30 гаруй цэцэрлэг барих ажлыг хэлж болно. Мөн гадаадын зээл тусламжаар хийгдэх ажлууд их бий. Монгол Улсын Засгийн газраас олон жил ярьсан, худалч хүнд бараг мянгуужингийн үлгэр болоод байсан “Төв цэвэрлэх байгууламж”-ийг шинээр барих ажлыг эхлүүлэх шийдвэр гаргаж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлээд байна. Мөн БНСУ-ын тусламжтайгаар “Харгиа” цэвэрлэх байгууламжийг ч шинэчлэх ажлууд хийгдэнэ. Энэ утгаараа Нийслэлийн 2018 оны төсөв бол эдийн засгийн хүндхэн үед өрөө эцэслэж, улсын төсөв, гадаадын зээл тусламжийн дэмжлэгтэйгээр томоохон хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж чадсан төсөв болж байгааг хотын дарга онцоллоо. Ирэх оны том зорилт бол Хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ -аар хэлэлцүүлэн батлуулж, Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даасан бонд гаргадаг, концессын гэрээний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чаддаг, иргэдийнхээ амар амгалан, аюулгүй орчинг бүрдүүлсэн хот байх боломж бүрдэнэ гэдгийг хэллээ. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид Нийслэлийн 2018 оны төсвийн талаар асуулт асууж, санал хэллээ. Ийнхүү Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг Нийслэлийн иргэдийн хурал хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэн, хороод болон намын бүлгүүд хэлэлцэхээр тогтов. Ингээд арванхоёрдугаар сарын 4 буюу даваа гарагт Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийгдэх тов гаргалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Алба хаагчид томуугийн вакциндаа идэвхитэй хамрагдлаа
    2017 оны 11 сарын 29
    Эмч, эмнэлгийн албан хаагчид томуугийн халдварт өртөх өндөр эрсдэлтэй хүмүүс. Өнөөдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн нийт албан хаагчид томуугийн вакцинд идэвхтэй хамрагдлаа.

    ТОМУУГИЙН ВАКЦИН ХИЙЛГЭЖ БОЛОХГҮЙ ХҮМҮҮС:
    Урд өмнө томуугийн вакцинд эсвэл түүний найрлаганд хүнд харшил өгч байсан хүмүүс
    Өндгөнд харшилтай хүмүүс
    2 ба түүнээс доош настай хүүхдүүд
    Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд
    ​
  • Цаадахаа хуурч, наадахаа аргалсан “Цалинтай ээж” хөтөлбөр
    2017 оны 11 сарын 29
    МАН-ынхан сонгуулийн үеэр “Цалинтай ээж” гэх хөтөлбөр хэрэгжүүлнэ хэмээн ам гарсан ч бүрэн эрхийнхээ хоёр жилийн хугацааг улс орны эдийн засгийн байдал тааруу байна гэх шалтгаанаар шалтаглаж өнгөрөөсөн. Өөрөөр хэлбэл ээжүүдийг ”хошгируулсаар” өдийг хүрсэн.
  • Умард Солонгос дахин пуужин харвав
    2017 оны 11 сарын 29
    БНАСАУ дахин шинэ пуужингийн туршилт хийсний хариуд Өмнөд Солонгос
  • Хэнтий аймагт мотоцикль унахыг түр хоригложээ
    2017 оны 11 сарын 29
    Мотоциклиор замын хөдөлгөөнд оролцохыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны дөрөвдүгээр сарын нэгний өдрийг хүртэл түр хугацаагаар хоригложээ.

    Хэнтий аймгийн Засаг даргын А/418 дугаар захирамжаар хүйтний улирал эхэлж хур тунадас унаж, зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүссэнээс замын хөдөлгөөнд оролцогчдод хүндрэл бэрхшээл учирч байгаатай холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, учирч болох эрсдлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор ийнхүү шийдвэрлэсэн байна.

    Хүйтний улиралд мотоцикль, мопед унан зам тээврийн хөдөлгөөнд оролцсоноос болж өнгөрсөн онд орон нутагт гурван осол гарч, осолд орсон иргэд нас баржээ. Иймээс иргэдийг амь нас, эрүүл мэндээ хамгаалж, хүйтний улиралд мотоцикль, мопедоор замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас анхаарууллаа.
  • 33 дугаар сургуулийн хажууд олгосон газрыг хүчингүй болгохоор мэдэгдэх хуудас хүргүүллээ
    2017 оны 11 сарын 29
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд
  • Ц.Нямдорж мэдээлэл хийнэ
    2017 оны 11 сарын 29
    ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны хэргийг нууцаас гаргах эсэх асуудлыг
4149 4150 4151 4152 4153 4154 4155
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    25 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    37 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    52 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    59 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 27 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    23 цаг 7 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 19 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК