зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4269 4270 4271 4272 4273 4274 4275
  • Маргаашнаас ихэнх нутгаар хална
    2017 оны 6 сарын 22
    Маргаашнаас ихэнх нутгаар хална
  • Дэлхийн шилдэг дуучин Г.Ариунбаатар эх орондоо ирлээ
    2017 оны 6 сарын 22
    Их британи, Умард ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо зохион байгуулагдсан ”BBC Cardiff Singer of the World-д тэргүүн байр эзэлж, дэлхийн шилдэг таван дуучны нэгээр тодорсон Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар өнөө өглөө эх орондоо ирлээ.
  • ”Насны хишиг”-ийг олгож эхэллээ
    2017 оны 6 сарын 22
    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ”Ач санах хууль”-ийг батлуулж, азай буурлуудад ”Насны хишиг” олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэж тусгасан. Уг зорилтыг биелүүлэх ажлын хүрээнд ахмадууддаа жилд хоёр удаа “Насны хишиг” олгож байх шийдвэрийг УИХ гаргасан билээ.
  • “Босоо” барианы өмнө бүдрэх үү
    2017 оны 6 сарын 22
    Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчид өөрийн гэсэн хочтой. МАХН-аас Б.Энхбаярын дэмжлэгээр Ерөнхийлөгчид сойгдож байгаа С.Ганбаатарыг “босоо” хэмээн нэрлэсэн нь УИХ-ын гишүүн байхдаа түүний нэвтрүүлсэн шинэ соёлтой холбоотой. Учир нь УИХ-ын чуулганы танхимд ганц босоогоороо үг хэлдэг гишүүн тэр байв. Гэвч тэрбээр барианы өмнө бүдэрч магадгүй нь. Түүнийг гадаадын иргэдээс их хэмжээний хандив авсан гэх ноцтой шалтгааныг Сонгуулийн Ерөнхий хороо хараандаа авсанаа өчигдөр зарлалаа. Өөрөөр хэлбэл БНСУ-ын иргэн С.Ганбаатарт 50 сая вонны хандив өгснөө хүлээн зөвшөөрчээ.
  • 24 Баримт: Н.Энхбаяр “Г.Шийлэгдамба улс төрийн зохион байгуулалттай тоглолтод оролцож байна”
    2017 оны 6 сарын 22
    Г.Шийлэгдамба маань ийм юм хийх хүн биш. Угаасаа бид анхнаасаа байр сууриа илэрхийлж байсан. Авлига авах ч хүн биш. Ерөнхий нарийн бичгийн дарга чинь намын санхүүжилтийн асуудлыг л хөөцөлдөж үүрэгтэй. Би ч шахаж байсан нь үнэн. Тэгээд л ямар нэгэн үл ойлгогдох байдалд орсон байх.Манай Шийлэгдамба гэмт хэрэг хийгээгүй учраас ямар нэгэн асуудалд холбогдолгүйгээр гарч ирнэ гэдэгт бид итгэж байсан. Уг нь ингэж итгэж л байгаа. Яг тэр өдөр мөнгө төгрөг өгсөн авсан юм ерөөсөө байхгүй.
  • Хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө өнөөдөр тохионо
    2017 оны 6 сарын 22
    Зуны туйл буюу хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө өнөөдөр тохиож байна. Нарны аймгийн гол эрхэс нар өнөөдөр экватораас хамгийн их холдож хойд бүсийн улс орнуудад хамгийн урт өдөр тохиодог гэнэ.

    Энэ бүсэд арванхоёрдугаар сарын 21, 22-ны өдөр нар экватор руу хамгийн их ойртсоноос хамгийн богино өдөр тохиодог бол зургадугаар сарын энэ өдөр хамгийн урт нь болдог аж. Харин экватороос урагшхи бүсийн орнуудад эсрэгээрээ арванхоёрдугаар сарын 21, 22-нд хамгийн урт өдөр болж, зургадугаар сарын энэ өдрүүдэд хамгийн богино өдөр болж байна.
  • Өнөөдөр “Үлэмжийн чанар” дууг бүх нийтээрээ эгшиглүүлнэ
    2017 оны 6 сарын 22
    Маргааш “Үлэмжийн чанар” дууг бүх нийтээрээ дуулна гэв
  • B, C вирус тоолох шинжилгээг 22 лабораториор хийнэ
    2017 оны 6 сарын 22
    40-65 насны даатгуулагчийг хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил орон даяар үргэлжилж байна.
    “Элэгний вирусын идэвхжил” тодорхойлох лабораториудын сонгон шалгаруулалт явагдан 31 лаборатораториос 22 лаборатори тэнцэж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулаад байна. Вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг гэрээ байгуулсан 22 лабораториор дамжуулан тусламж үйлчилгээний зардлыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцан санхүүжүүлнэ.
    Хепатитын вирус эерэг гарсан сорьцыг уг лабораториудад хүлээлгэн өгч вирусын идэвхжлийг тодорхойлуулан улмаар вирусын эсрэг эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.

    Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас зарласан сонгон шалгаруулалтанд оролцож ЭМД-ын сангаас санхүүжих лабораториуд:
    1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг
    2. Улсын хоёрдугаар төв эмнэлэг
    3. Халдварт өвчин судлалын үндэсний төв
    4. Хавдар судлалын үндэсний төв
    5. Багануур эрүүл мэндийн төв
    6. Интермед эмнэлэг
    7. УБ Сонгдо эмнэлэг
    8. Грандмед эмнэлэг
    9. Аллергимед эмнэлэг
    10. Монгол Хьюндай эмнэлэг
    11. Итгэл эмнэлэг
    12. Онкоген лаборатори
    13. “Гялс” Анагаах ухааны төв
    14. Мобио лаборатори
    15. Оношмед лаборатори
    16. “Бона Вита” лаборатори
    17. “Протолаб” лаборатори
    18. Элэгний төв лаборатори
    19. “Гэгээн Ар Үр” лаборатори
    20. Медипас эмнэлэг /Эрдэнэт хот/
    21. “Евростандарт лаборатори
    22. Хаппи веритас
  • Бяцхан хүү Б.Бат-Энэрэлд тоглолтынх нь орлогоос 2 өрөө байр захиалж өгчээ
    2017 оны 6 сарын 22
    <iframe src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2F1077018192310799%2Fvideos%2F1577028648976415%2F&show_text=0&width=225” width=”225” height=”400” style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0” allowTransparency=”true” allowFullScreen=”true”></iframe>
  • Монголд заларсан анхны судар
    2017 оны 6 сарын 22
    Бурханы шашин соёл дэлгэрсэн улс үндэстний дотор “Гурван эрдэнэ” буюу тухайн эрдмийн орныг заасан “Багш”, эрдэм ухааны орон болсон “Ном”, түүнийг бүтээгч нөхөр болсон “Хувраг буюу номын нөхөр”-өө дээдлэн хүндэтгэж ирсэн уламжлал байдаг. Буддын эрдэм мэдлэгийн эртнийуламжлалтай Монголчуудын хувьд ч гурван эрднээ хүндэтгэн дээдэлж, эд таваараас эрдэм оюуныг эрхэмлэж ирсэн дорнын ард түмний нэгэн их бүл билээ. Тиймээс “Багш дор мөргөмүй. Ном дор мөргөмүй. Бурсан хувраг дор мөргөмүй” хэмээн алив ном буяны титэм болгож эртнээс залбирч сүслэн хүндэтгэж ирсэн мөр нь эл их учрыг бидэнд сануулнам.

    Мөн нөгөө талаас тухайн улс оронд юм уу, тухайн үндэстэн ястны дотор анх заларч, түгэн дэлгэрч, тухайн улс оронд номын буяны их мөрний анхны эх булаг болж ундарсан дээдийн номын анхдагч эх судар номыг машид эрхэмлэн үзэж, үе удам дамжуулан уламжилж авч ирсэн нэгэн хүндэтгэлт ёс бурханы шашинт улс түмний дунд уламжлагдан иржээ. Жишээ нь: Эртний бурханы шашин соёлт Шриланк, Суматра зэрэг улс орны бурхан шашинтнууд бурхан багшийн айлдсан “Номын бадаг”, “Тухайлан өгүүлэх үгийн бадаг” зэрэг судруудыг, Хятад, Япон, Слонгос зэрэг улсуудад ”Дээдийн ном Цаган лянхуан эрхэс”, “Бясалгалын хаан” зэрэг судруудад, Цаст Түвдийн оронд тэнгэрээс бууж ирсэн гэх “Банган чагжа” хэмээх судар зэргийг “бурханы айлдагч судар” хэмээн эрхэмлэж иржээ. Чингэвээс Монголчуудын дунд монгол газар заларсан дээдийн ном аль вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ асуултын хариуг бид ухаант өвөг дээдсийнхээ үлдээсэн оюуны өв сангаас хайх хэрэгтэй болно. Зава Дамдин \ Лувсандаян\ гавж бээр “Умар зүгийн хор Монгол оронд дээдийн ном эрдэм гарсан ёсны тухай домог уламжлал, өлзийт лавай мишээсэн дууны эгшиг оршвой” хэмээх бүтээлдээ: “Эн тэргүүнд заларч ирсэн ном нь Алтангэрэл мөн тул эртнэээс айл бүр Алтангэрлийн ботийг тахидаг журмыг өнөд тасалдуулахгүй байвал эдүгээ ирээдүйд буянтай өлзийтэй хэмээн өвөг дээдэс өгүүлдэг” хэмээжээ.

    Гавж Т.Булган





    Уншсан: 441
  • Зурхай: Халууны ес эхэлнэ
    2017 оны 6 сарын 22
    2017.06.22 / БИЛГИЙН ТООЛЛЫН 28
    ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САРЫН
    ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР
    Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
    Наран ургах, шингэх: 04.53-20.51
    Барилдлага: Үл тохирох
    Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
    Суудал: Гал
    Аргын тооллын 6 сарын 22, Бархасвадь гараг. Билгийн тооллын 28, Чөлөөт эх одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Зуны туйл болох улирал 12 цаг 45 минутад эхэлнэ. Халууны ес эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  • Улаанбаатарт өдөртөө 25 хэмийн дулаан байна
    2017 оны 6 сарын 22
    2017 оны 06 дугаар сарын 21-ний 20 цагаас 06 дугаар сарын 22-ны 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Алтайн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 24-29 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 8-13 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө бүх нутгаар 24-29 хэм дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 8-13 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө бүх нутгаар 22-27 хэм дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
  • “Багахангайн цом” яруу найргийн наадам болно
    2017 оны 6 сарын 21
    “Багахангайн цом” яруу найргийн наадам энэ сарын 29-нд болно.

    “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Номоо солилцъё” өдөрлөгөөр дээрх наадмыг зохион байгуулсан нь дээрх дүүргийн хүүхэд багачууд, иргэдэд яруу найргийн үгийн увидас, тансаг хэллэг, туурвилыг хүргэхэд гол зорилго оршиж байна.

    Наадамд оролцох найрагчид чөлөөт сэдэвтэй хоёр шүлгээр эхний даваанд өрсөлдөх ба үүнээс шалгарсан 25 найрагчийг хоёрын даваанд оролцуулах аж.

    Наадам нэгээс дөрвөн байр эзлүүлэх ба цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна. Бүтээлийг МЗЭ-ийн байранд хүлээн авч байгаа гэнэ.

    Сонирхуулахад тус наадамд “Болор цом”-ын эзэд урилгаар оролцох бөгөөд Багахангай дүүргийн номын санд найрагчид өөрсдийн номоо хандивлах боломжтой аж.
  • Чингэлтэй дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг бий болно
    2017 оны 6 сарын 21
    Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотын хөрөнгө оруулалтаар буюу “Tика” төслийн буцалтгүй тусламжаар нийслэлд 10 жишиг өрхийн эмнэлэг барих юм. Улаанбаатар хот, Истанбул хотын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй уг төслийн дагуу өнөөдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Ганболд, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан Ш.Анхмаа, “Тика” хөтөлбөр зохицуулагч Өмэр Гүндогду, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат ИТХ-ын төлөөлөгчид, Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-ийн эмч, ажилтан, иргэдийн төлөөлөл оролцов. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн хэмжээнд нийтдээ 20 жишиг өрхийн эмнэлэг буюу олон улсын стандартад нийцсэн өрхийн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэхээр холбогдох тогтоол шийдвэрүүд гарсан байгаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 10, БНТУ-ын Истанбул хотын буцалтгүй тусламжаар 10 өрхийн эмнэлгийн барилга барих юм. Өнөөдрийн хувьд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд жишиг өрхийн эмнэлгийн барилгын ажлын шав тавих ёслол болж байна. Нийслэлийн хэмжээнд нийт 142 өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн дийлэнх нь өөрийн гэсэн байргүй. Хороо, цагдаагийнхаа байртай хамт байдаг учраас иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэхэд маш хүндрэлтэй байгаа. Энэ асуудлыг шийдэх үүднээс эхний ээлжид өрхийн эмнэлгийн 20 байрыг барихаар төлөвлөсөн байна. Төслийн хүрээнд стандартад нийцсэн барилгыг бариад зогсохгүй сүүлийн үеийн шинэлэг тоног төхөөрөмжөөр хангах талаар “Тика”-тай ярилцаж, гэрээ хэлэлцээр хийж байгаа” хэмээн онцлов.

    Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмын хүрээнд нийслэлийн алслагдсан хороод болох Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны “Увидаст од”, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Мөнх үйлстэн” ӨЭМТөв, Налайх дүүргийн 1, 7 дугаар хорооны “Нарны элч” ӨЭМТөвийн барилгыг “Тика” олон улсын байгууллага барихаар шийдвэрлэж, шав тавих ёслолын үйл ажиллагааг хийж байна. Уг 10 ӨЭМТөвийн олон улсын стандартад нийцсэн барилгыг барьснаар иргэдэд үйлчлэх ээлтэй орчин бүрдэж, анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй үзүүлэх боломж бүрдэх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай албан мэдээнд гарын үсэг зурав
    2017 оны 6 сарын 21
    НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Белиз Улстай 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд талууд гарын үсэг зурав. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, Белиз Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Луис Мишел Янг нар гарын үсэг зурав.

    Ийнхүү Белиз Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах боломж нээгдэж байна гэдэгт санал нэгтэй байгаагаа талууд илэрхийлэв.

  • Үйлдвэрлэл, технологийн гурван парк байгуулна
    2017 оны 6 сарын 21
    Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 20 өдрийн хуралдааны 178 дугаар тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналын дагуу үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олголоо.

    Тодруулбал “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ, “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ болон “Эрдэнэ хүнс-САМО” ХХК-д тус тус 4 жилийн хугацаагаар олголоо.

    Уг тогтоолоор Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх, паркийн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд эрхлэх асуудлынхаа хүрээнд зохих дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгав.
  • Туул голын сав газрыг иргэдийн оролцоотой хамгаална
    2017 оны 6 сарын 21
    “Туулын хар шугуй” ТББ-ын гишүүдийн мэдээлж буйгаар нэр бүхий компаниуд энэ сарын 5-наас эхлэн Туул голын хамгаалалтын бүс буюу Сонсголонгийн гүүрний орчимд их хэмжээний барилгын хог асгах болжээ. Ингэхдээ шөнө, дөлөөр хүний нүднээс далдуур үйл ажиллагаа явуулж буйтай тус байгууллагынхан тэмцэж эхэлсэн. Улмаар байгаль орчин бохирдуулагчдын үйл ажиллагааг гэрэл зургаар баримтжуулж холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна. Тэднийг БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар болон Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар нар хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал “Байгаль орчны хамгийн том хяналт бол тухайн газрын иргэд өөрсдөө байдаг. Тиймээс Та бүхний баримтжуулсан мэдээ мэдээллийн дагуу хүрээлэн буй орчноо хамгаалах асуудлаар хамтран ажиллахад таатай байх болно” хэмээн тус байгууллагын гишүүдэд иргэдэд байгаль орчны улсын байцаагчийн үнэмлэх гардуулсан юм. Ингэснээр 50 гаруй гишүүнтэй “Туулын хар шугуй” ТББ-ынхан байгаль хамгаалах үйл ажиллагаанд гар бие оролцох боломжтой болж байгаа бөгөөд БОАЖЯ-наас Туул голын орчимд эргүүл хийх унаа, тэмдэглэгээ бүхий хувцас хэрэглэлээр хангана гэдгийг дуулгалаа.



    Үүнтэй холбогдуулан Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар Сонсголонгийн гүүрний орчмын газар дээр нь ажилласан талаар танилцуулж, Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар “Туулын хар шугуй” ТББ-ынханд хариуцан хамгаалах газар гаргаж өгнө гэдгээ хэлсэн. Тухайлбал, 18 мэргэжилтэнтэй ч нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Туул голын сав газрын захиргаа Улаанбаатар хотын орчмыг дангаараа хянахад хүч дутагддаг болохыг учирласан. Харин тус байгууллагын гишүүн З.Доржпалам “Туул гол орчимд үйл ажиллагаа хайрга, дайрга олборлож байсан компаниудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж Сонсголонгийн гүүрний орчмын голын сав газар үлэмж хэмжээгээр сүйдсэн. Гэвч сүйдэлсэн газар дээр нь нэмж хог хаях үзэгдэл ойрын өдрүүдэд улам л эрчимжээд байгаа. Иргэдийн зүгээс БОАЖЯ иргэдийнхээ гомдол, саналыг хүлээн авч байгаад талархаж байна” гэлээ. Дашрамд дурдахад, уг асуудалтай холбогдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар Ажлын хэсэг байгуулахаар болсон. Ажлын хэсгийн зүгээс Туул голын орчмыг бохирдуулсан дээрх үйл ажиллагааг таслан зогсоож, нөхөн сэргээлгэх арга хэмжээ авч ажиллах юм.
  • Ж.Эрдэнэбат: Эдийн засагт нэгэнт ногоон гэрэл аслаа
    2017 оны 6 сарын 21
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Өнөөдөр үдээс өмнө Мандал сумын иргэдтэй уулзалт хийсэн Ерөнхий сайд дараа нь Баянгол сумын иргэдтэй уулзаж, тэдний асуултад хариуллаа.

    Манай Засгийн газар ажил аваад 10 сар орчим болохдоо макро эдийн засгийг тогтворжуулж, эдийн засагт эерэг үр дүн авчирлаа. Эдийн засагт нэгэнт ногоон гэрэл аслаа. Иймд ирэх оноос цалин, тэтгэвэр нэмэх шийдвэр гаргасан гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Тэтгэврийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс, цалинг 2019 оноос нэмэхээр шийдвэрлэлээ. Зөвхөн тэтгэврийн нэмэгдэлд гэхэд 150 тэрбум төгрөг зарцуулахаар ирэх оны төсөвт тусгана.

    ”Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нь зөв, Оюутолгой, Тавантолгой зэрэг ордоо хөдөлгөж, иргэддээ үр дүнг нь хүртээх цаг болсон” гэдгийг орон нутгийн иргэд Ерөнхий сайдад хэлж Ноён уулаа хөндөхгүй байхыг захиж байлаа.

    Уул уурхайн ордоо ашиглахын зэрэгцээ хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх ёстой. Бид хийж чаддаг бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангая, цаашид гадаадад экспортолъё. Манай Сэлэнгэ нутгийн түмэн олон жинхэнэ эко үр тариа, төмс, хүнсний ногоо тариалдаг гэдгийг Ерөнхий сайд хэлээд, Засгийн газар тариаланч, ногоочиддоо ”Итгэлийн зээл” олгож, ногооны зоорьтой болоход дэмжлэг үзүүлнэ гэлээ.

    Мөн уул уурхайн салбарт нөхөн сэргээлт чухал. Нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж, түүхэн дурсгалт орд, газраа авч үлдэх шийдвэр гаргасан. Энд Ноён уулын асуудал ч багтаж байгаа гэдгийг Ерөнхий сайд онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Сонгуулийн өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    2017 оны 6 сарын 21
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 26-нд буюу ирэх даваа гарагт болно.

    Сонгуулийн санал хураах өдөр олон нийтээр амардаг. Олон нийтийн амралт, баяр ёслолын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай.

    Энэ журмын дагуу зургадугаар сарын 26-нд улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
  • Газрын дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг авч эхэллээ
    2017 оны 6 сарын 21
    Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших эрхийн дуудлага худалдааг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна.

    Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн 8:00 цагаас эхлэн Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн 307 тоот өрөөнд битүүмжилсэн хайрцгаар хүлээн авч эхэллээ. Хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.

    Энэ удаа Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан зэрэг дүүргийн нутаг дэвсгэрт амины орон сууцны хороолол, амралт, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, орон сууц барих зориулалт бүхий 15 байршилд дуудлага худалдаа зарлаж байна.

    Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт нээлттэй явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ulaanbaatar.mn, www.gazar.ub.gov.mn хаягаар, 315712, 96008990 утсаар авна уу гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
4269 4270 4271 4272 4273 4274 4275
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    2 цаг 16 мин
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    2 цаг 33 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2 цаг 50 мин
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    3 цаг 32 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    3 цаг 39 мин
  • Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болно
    3 цаг 55 мин
  • Б.Жавхлан: Хуулийн дагуу 535.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо
    4 цаг 7 мин
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
    4 цаг 22 мин
  • Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны УЗ-ийн хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа
    4 цаг 25 мин
  • О.Цогтгэрэл: Төрийн зохицуулалтын оролцоог цөөлнө гэдэг үзэл баримтлалын эсрэг байна
    4 цаг 31 мин
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
    4 цаг 42 мин
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
    5 цаг 0 мин
  • Академич хэргэм хүртээв
    5 цаг 18 мин
  • Н.Тавинбэх: Салбар үнэ тарифаас болоод алдагдалтай ажиллаж байгаа
    5 цаг 33 мин
  • “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа
    6 цаг 2 мин
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
    6 цаг 45 мин
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
    7 цаг 5 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ энэ сарын 23-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно
    7 цаг 21 мин
  • Г.Ариунбуян: Төр, ард түмнийхээ итгэл, хүндэтгэлийг дааж, ирээдүйг харж, ихийг бүтээх гэгээн үйлсийн зам үргэлж дардан байх болтугай
    7 цаг 26 мин
  • С.Амарсайхан: Өргөсөн тангараг, зүтгэсэн албандаа үнэнч байж, төр засаг, түмэн олныхоо итгэл, хүндэтгэлийг хүлээсэн Онцгой байдлын байгууллагын үйл хэрэг үеийн үед мандан бадарч байх болтугай
    7 цаг 37 мин
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • MGL-ийн түүхэн дэх хамгийн том тулаан болно
  • Будапешт 2025: Өнөөдөр зодоглох ГУРВАН найдвар
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
  • Ангир уураг шиг ард түмэн минь, гэх нь үү?
  • Энэ засгаас эргэн санах САЙН ҮЙЛ
24 баримт
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК