зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4341 4342 4343 4344 4345 4346 4347
  • Жилийн 28 сая төгрөгийн орлоготой С.Ганбаатар МАХН-д 10 тэрбум төгрөгөө яаж төлөх вэ
    2017 оны 5 сарын 18
    УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Нэр хүндтэй, боловсролтой эрхмүүдийг нэр дэвшүүлэх гэтэл 10 тэрбум төгрөг өг гэж шаардсан” хэмээн “гонгиноод” авна билээ. Тэгэхээр 10 тэрбум төгрөгийн босгыг давсан С.Ганбаатар МАХН-д хандиваа өгөхөөр амласан уу эсвэл өгчихсөн үү.
  • Сошиалынханд баярлалаа
    2017 оны 5 сарын 18
    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар газрын зөрчил арилгах болон гудамж зам талбайн нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын явцыг танилцуулсан. Танилцуулгын дараа хотын дарга С.Батболд газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгохын сацуу газар чөлөөлөх ажлыг дэмжсэн иргэд, аж ахуйн нэгж болон сошиалаар идэвхтэй жиргэсэн иргэддээ баярлалаа гэж хэллээ.

    Явган хүний болон автомашины зам хаасан хаалт, хашаа, бусад төрлийн обьектын 129 байршлын судалгааг холбогдох байгууллагууд гаргаад байгаа аж. Эдгээр зөрчилтэй газруудад мэдэгдэл хүргүүлж, газар чөлөөлөх ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байгаагаас энэ сарын 15-ны байдлаар 37 байршлын 46 обьектыг чөлөөлж, орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг нээгээд байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Чуулганы хуралдаан эхэллээ
    2017 оны 5 сарын 18
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
  • Мэргэжлийн хяналтын байцаагч хэмээн иргэдийг залилсан этгээдийг эрэн сурвалжилж байна
    2017 оны 5 сарын 18
    Иргэн Б.Саруултамир гэгч этгээд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах хүнсний дэлгүүрээс мөнгө залилжээ.

  • Төрийн өмчийг төрөөс аваръя
    2017 оны 5 сарын 18
    Өмчийнхөө тоогоор бол Монголын төр шиг баян төр үгүй. Өөрөөр хэлбэл, Монголын төрд 30 их наяд төгрөгийн өмч байгаа гэсэн тоо баримт бий. Гэвч, өнөөдөр Монголын данс нь улайж, эдийн засаг нь таг зогсчихоод байгаа билээ. Тиймээс Мэргэжлийн Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, 5.5 тэрбум ам.долларын өр, зээл тавихын тулд өнгөрсөн дөрөвдүгээр сард долоон төрлийн татварыг нэмэгдүүлсэн бөгөөд өнөөдөр зарим нь хэрэгжээд эхэлсэн. Татварын нэмэгдэл эдийн засагт дэм болохоос илүү энгийн иргэдийн нуруун дээр том ачаалал болон бууж буй юм.

    Гэвч, төрийн 180 мянган албан хаагчаа тэжээх, дээр нь төсвөөс тэжээгддэг төрийн өмчийн алдагдлаа нөхөхийн тулд иргэдийнхээ халаасанд гараа дүрж байгаа эрх баригчдын өөрсдийнхөө тансаг хэрэглээг бууруулаагүйд иргэд ч шүүмжлэлтэй хандаж буй.

    Монголын төрийн өмчит 90 орчим компани байдаг бөгөөд тэдний өрийн хэмжээ өнөөдөр 10.5 их наядаар тоологдож байна. Үүнээс 10 гаруй компанийн захирал 5 саяас дээш төгрөгийн цалин авдагийг Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор хэвлэлийнхэнд мэдээлж байсан юм.

    Компани нь хэдэн зуун сая, хэдэн арван тэрбумын алдагдалтай хэрнээ дарга нь өндөр цалин хангамж эдэлдэг төрийн өмчит компаниудын нэг бол “Эрдэнэт”.

    ОХУ, Монголын хамтарсан үйлдвэр байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг монголчууд худалдан авсан биш төрийн дээрэмд өртөж, өдгөө ёстой л “Барын амнаас чонын аманд” гэгч болчихоод байгаа билээ. Учир нь, хоёр улсын хамтарсан үйлдвэр байх үед үе, үеийн эрх баригчдын шахаа, булай будилааны үүр овоохой болсон тус компани 100 хувь төрийн мэдэлд очсон нь ард түмний өмч боллоо гэсэн үг биш.

    Хэзээнээсээ л Монголын улстөрчид ард түмний нэрээр хулгай, хуудуугаа хийсээр ирсний нэг үзэгдэл. Ард түмний нэрээр “Эрдэнэт” эрх баригч намынхны л өмч болсон гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй. Худлаа гэвэл ард түмний хүүхэд гүйж очоод ард түмнийхээ өмчид ажил орох гээд үз дээ.

    УИХ-ын намрын чуулганы сүүлчийн өдөр “Эрдэнэт”-ийг 100 хувь улсын өмч болгох шийдвэр гарснаас хойш энэ процесс өөх ч биш, булчирхай ч биш болсныг эрх баригчид ч өөрсдөө хүлээн зөвшөөрөх болжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тавдугаар сарын 2-ны Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан байдаг. Үндсэн хуулиа дээдэлж ажиллах үүрэгтэй УИХ-ын гишүүний хувьд хууль зөрчсөн шийдвэр гаргах эрх байхгүй” хэмээн парламентын олонхын гаргасан шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байдаг. Эндээс харахад олонхын бүлэгт “Эрдэнэт” тойрсон зөрчил маргаан хэвээр байгааг харж болохоор.

    Төр муу менежер гэдэгтэй монголчууд хэдийнэ эвлэрчээ. Яг адилхан салбарт ажиллаж байгаа хувийн компани болон төрийн өмчит компани хоёрын үйл ажиллагааны орлого, зарлагыг харьцуулаад үзээрэй. Төрийн өмчит компани нь орлогогүй мөртлөө дарга нь хэдэн зуун саяын үнэтэй машин унаж, хэдэн арван саяар нь урамшуулал, цалин хүртээд явж байх жишээний. Юу хийдэг, жилдээ ямар орлоготой нь мэдэгдэхгүй Хөдөө аж ахуйн биржийн захирал гэхэд л сард 9.5 сая төгрөгийн цалин авах жишээтэй. “Эрдэнэт”-ийн дарга нарын жилийн цалин, хангамж, урамшуулал бол жирийн иргэний насаараа хөдөлмөрлөөд цуглуулж чадаагүй мөнгө байгаад гайхах ч хэрэггүй. Энэ чинь л төрийн компани шүү дээ. Төрийн мөнгө ёолдоггүй гэж Б.Баабар нэгэнтээ хэлсэн.

    Эцэст нь хэлэхэд “Ард түмний өмчийг хамгаалах” акцийн ард эрх баригч намуудын элдвийн шахаа, шантааж явж байдаг гэдгийг сануулахад буруудахгүй биз. Түмэн олны эрх ашгийг хангасан төрийн өмч гэж хаана байна?

    Ж.ЭРХЭС
    Эх сурвалж: News.mn
  • Голуудын ус үерийн түвшинг 10-30 см-ээр давжээ
    2017 оны 5 сарын 18
    Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Сагсай, Харбут, Чигэртэй голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-40 см даван үерлэсэн байна.
  • Фото: Каннын кино наадмын үзэсгэлэнт бүсгүйчүүд
    2017 оны 5 сарын 18
    Францын Канн хотноо олон улсын кино наадам 70 дахь удаагаа нээлтээ хийлээ. Бүрэн хэмжээний 2000 орчим киноноос кино наадмын комисс энэ удаад үндсэн шалгаруулалтанд оролцуулахаар 50 орчим киног шалгаруулан авчээ.

    Каннын анхны кино наадам Францын Номин эрэгт 1946 онд болж байлаа. Тэр үед хамгийн шилдэг найруулгатай киноны шагналыг дайны жилүүдэд зургийг нь авсан “217 номерын хүн” киноны найруулагч Михаил Ромм хүртэж байсан бол шилдэг өнгөний шийдэлтэй киноны шагналыг Александр Птушкогийн “Чулуун цэцэг” кино авч байжээ.
  • Ээжийгээ зодсон эмэгтэйг саатуулжээ
    2017 оны 5 сарын 18
    Нийгмийн сүлжээгээр өчигдөр орой согтуу бололтой нэгэн эмэгтэй настай ээжийгээ үхээч хэмээн зодож байсан бичлэг тархсан билээ.
  • Хорих ангид байгаа ялтнуудтай ар гэрийнхнийг нь яриулна
    2017 оны 5 сарын 18
    Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг яг одоо Сүхбаатарын талбайд болж буй бөгөөд 50 гаруй төрлийн үйлчилгээ нэг цэгээс авах боломжтой.
  • Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол 2-8 хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
    2017 оны 5 сарын 18
    Хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд объектын болон ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар гарсан.
  • Дугуйн парад тавдугаар сарын 20-нд болно
    2017 оны 5 сарын 18
    МЗХ-оос санаачлан “Спирт үү, Спорт уу?” аяны хүрээнд 2013 оноос эхлэн “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Таван жилийн хугацаанд энэхүү төслийг хэрэгжүүлснээр тодорхой үр дүнгүүд гарч эхэлсэн юм. Тухайлбал унадаг дугуйн замтай болох асуудлыг шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж, энэ чиглэлийн ажлууд хийгдэж эхэлсэн. Мөн унадаг дугуй ундаг залуусын тоо ч сүүлийн үед эрс нэмэгдсэн нь уг төслийн үр дүнг харуулж байгаа юм.
    Энэ жилийн дугуйн парадыг Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Автомашингүй өдөр”-өөр тавдугаар 20-ны өдөр зохион байгуулах гэж байна. Парадын зорилго нь Улаанбаатар хотод унадаг дугуйн замтай бий болгоход оршиж байгаа юм. Жил бүр унадаг дугуйгаар унадаг дугуйн дүрс, УДУ, ЗАМ, ХҮҮХЭД гэсэн үгнүүдийг бүтээж байсан бол энэ жил унадаг дугуйн замыг “НЭМЬЕ” гэсэн уриа үгийг бүтээх юм.
    Өнгөрсөн жилүүдэд дугуйн парадад 1500 гаруй дугуйчид оролцож байсан бөгөөд их хотын иргэд спортоор амьсгалж, гэр бүл, найз нөхөд, хосоороо, хамт олонтойгоо унадаг дугуйгаар зугаалах таатай боломжийг олгодгоороо онцлогтой.
    Дугуйн парадад “Залуу дугуйчин” клуб, “Оргил” дугуйн клуб, Олон улсын унадаг дугуйн аяллын холбоо зэрэг байгууллагууд оролцох бөгөөд хүссэн хүн бүрт нээлттэй. Дугуйн парад Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 20-ны 14 цагаас эхлэх болно. Парадтай холбоотой мэдээллийг 88012976, 99050517 утсаар авах боломжтой. Хэрэв та дугуйгүй бол Сүхбаатарын талбайд дугуй түрээсийн үйлчилгээнүүд байх юм байна.
  • Өнөөдөр “Олон Улсын музейн өдөр” тохиож байна
    2017 оны 5 сарын 18
    1977 онд Москва хотод болсон Олон улсын музейн зөвлөлийн ХI ерөнхий бага хурлаар жил бүрийн тавдугаар сарын 18-ны өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэх
  • 24 баримт: Нялх хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуульд тусгагдсан заавал мэдэх 24 заалт
    2017 оны 5 сарын 18
    Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай шинэчилсэн найруулгын төслийг баталсантай холбогдуулан тус хуулийн талаарх онцлох 24 заалтыг ”24 баримт” булангаараа хүргэж байна. Хуульд Нялхсын сүүн тэжээл, эмчилгээний тусгай зориулалттай сүүн тэжээлээс бусад зургаан сар хүрээгүй хүүхдэд зориулсан бүх төрлийн хүнсийг импортлох, худалдахыг хориглоно. Төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлгээс бусад хувийн эрүүл мэндийн байгууллагын доторх эмийн сан нь хуульд заасан зориулалтын бүтээгдэхүүнийг худалдаж болно гэж заажээ.
  • 24VS24: Эрүүгийн хуулиас эх орноосоо урвасан гэх заалтыг хассан, хасаагүй
    2017 оны 5 сарын 18
    УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Энхийн цагт урвагч байхгүй гэсэн хууль батлачихлаа” хэмээн бухимдлаа илэрхийлж, О.Баасанхүү гишүүний талд зогсож байсан бол Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нар “Өнгөрсөн долоо хоногт батлагдсан Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эх орноосоо урвах гэдэг зүйл заалтыг устгаад хаясан мэтээр зарим хүн яриад байна. Энэ удаагийн өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн эх орноосоо урвах, төрийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотой нэг ч зүйл заалтыг хөдөлгөөгүй” гэдгийг онцолж байсан юм. Тэгвэл тэдний байр суурийг “24VS24” буландаа онцолж байна.
  • Торгоны замын эзэн хэн бэ
    2017 оны 5 сарын 18
    Бүр тодруулбал ямар үндэстний худалдаачид зорчиж байсан бэ гэдэг асуудал үнэндээ маш сонин. Хүмүүсийн тархинд юуны түрүүнд хятад юм уу, европ хүмүүс байсан болов уу гэж эндүү ташаа бодол орж ирдэг л дээ. Ер нь торгоны зам гэдэг үг хятад хэлнээс угшилтай байх хэмээн боддог хүн олон байж таарна.
    Тэгвэл «Торгоны зам» гэдэг үгийг 1870 оны үед Германы эрдэмтэн, газарзүйч Ричхофман 1870 онд анх өөрийн бүтээлд хэрэглэснээр дэлхий дахинд өргөн тархсан байна. Тэр хэцүү бэрх үед хэдэн тэргэнд торго дурдан зэрэг Хятад зүгийн бараа аччихаад тив дэлхийг дамнаад явна гэдэг ашиг орлого олохоосоо илүүтэй амь насанд маш их халтай хэрэг байсан болохоор тийм бүдүүн зориг бөх зүрхтэй хятад европ зүгийн худалдаачид хаанаас байх билээ?
    Түүхийн энэ сонин ээдрээтэй асуудлын тайллыг зөвхөн Монголын буюу бүр тодруулбал нүүдэлчдийн түүхнээс эрж сурвалжламаар санагддаг. Монголын түүхийн мөчлөгийг сонирхон судлаж байхад хамгийн хүчтэй овог аймаг уугуул Монгол нутагтаа гал голомтоо сахиж үлдээд их тэмцлийн явцад шахагдан хөөгдсөн бусад овог аймгууд одоогийн умард хятад, Шинжаан, Дундад ази руу түрж ороод улмаар цаашилдаг явдал түгээмэл байжээ.
    Тэгээд он удаан жил өнгөрсний хойно хагас суурьшиж угаас цусанд нь хадгалагдан үлдсэн генийн давуу байдалдаа хөтлөгдөн арилжаа наймаа хийдэг нь яваандаа Ази Европын эх газрыг дамнасан худалдаа, шашин соёлын хэлхээ холбоонд маш чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байна. Нүүдэлчин гаралтай Скифчүүдээс гадна, Согдууд гэж худалдаачин үндэстэн байсан тухай та дуулаа байлгүй. Согд бичиг гэж ерөөсөө манай Монгол бичигтэй ав адилхан босоо бичиг байдаг. Түүний дурсгалыг дор хавсаргав.
    Тэгвэл манайхан одоогийн уйгуруудтай андуураад байдаг Хойгуурууд ч бас хожим нь томоохон худалдаачин үндэстэн болон хувирсны зэрэгцээ Согдуудаас бичиг соёлыг нь өвлөн аваад одоогийн Шинжаан, Монголын баруун хэсгийн найман зэрэг аймгуудад өргөн хэрэглэгдэж байсныг Чингис хааны Монголын эзэнт гүрэн шууд залгамжлан авчээ. Хойгуур бичгийн дурсгалыг дор хавсаргасныг мөн үзнэ үү! Мөртлөө «Тансан ламын баруун зүг зорчсон тэмдэглэлийг» бүр МЭӨ-ний өмнөх 500-600 жилийн өмнө нүүдэлчид өөрсдийн бичиг үсгээрээ туурвиж байсны нэг хуудас нь юм. Энэ утгаараа манай судлаачдын зайлшгүй сонирхон судлаваас зохилтой түүх уран зохиолын чухал сурвалж байж таарна.
    Согд, Хойгууруудтай манай бичиг үсгийн соёл маш их хамааралтай болохоос гадна Бурхан, Мүүн, Христ, Исламын шашныг дэлгэрүүлэхэд торгоны замын дагуу маш том үүрэг гүйцэтгэж ирсэн бөлгөө.
    Сы Ма Цяньгийн алдарт «Түүхэн тэмдэглэл» зохиолд энэ талын сурвалжууд арвин ихээр хадгалагдан үлдсэн байдгийг манай залуу судлаачид сайтар ухан үзвээс зохилтой. Ер нь Монголын түүхийг шинэ өндөрлөгөөс өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий судлах шаардлага тохиож байгааг энэ цөөн хэдхэн баримт харуулж байгаа юм. Шинээр сонгогдох ерөнхийлөгч энэ тал дээр онцгой анхаарвал нэн сайнсан. Түүхчдээс гадна уран зохиолчид ч гэсэн тэднээс хоцролгүй тэр зүгийн судалгаа руу ханцуй шамлан орж уран сайхны дүрээр тухайн үеийн түүхийг олон түмэндээ хүргэхэд төр засгийн дэмжлэг, тэр тусмаа ерөнхийлөгчийн анхаарал ус агаар мэт дутагддаг даа.
    Ерөнхийлөгч хүн гэдэг авгай хүүхэн, бие бялдраас гадна хамгийн гол нь Монголын түүх, соёл, шашны маш өргөн мэдлэгтэй, тэр талын асуудал дээр бусдаас холыг харж хоёрыг илүү сэтгэдэг баймаар санагдаж байна.
    Энэ бичлэгийн эхэнд ганц нэг үндэстний төлөөлөл болсон хэдхэн хүн тэмээн жинтэй тив дэлхийг дамнан аялах боломжгүй гэдгийг өгүүлсэн. Харин нүүдэлчид Умард Хятад, Шинжаан, Дундад Ази, Арабын хойг, Умард Энэтхэг болон Европыг дамнасан улс гэрээ тунхаглан зарлаад өөрсдийн «Эдийн засгийн коридорыг» бүрэн утгаар байгуулж чадсан цагт л сая торгоны замын үйл ажиллагаа маш их эрчимждэг байжээ. Энэ үүднээс авч үзвэл бидний дээд өвгөд торгоны замын жинхэнэ эзэд байсан гээд хэлчихвэл нэг их хол зөрөхгүй болов уу? Согд, Хойгуурууд бас л ташуу захтай дээл хувцастангууд байсны зургийг хаа нэгтэй харсан санагдана. Та бүхэн олж чадваас бусадтайгаа хуваалцаарай.
  • УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2017 оны 5 сарын 18
    ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    05 дугаар сарын 18, 19-ний Пүрэв, Баасан гарагт:

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    “Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    Бусад;
    Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: ”Хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаархи төрийн бодлогын хэрэгжилт, засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар”.
  • Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
    2017 оны 5 сарын 18
    Баянзүрх 10:30-17:30 4, 7-р хороо 15 хорооллын 23, 24, 46А, 47, 48, 48Á, Ээрмэлийн 2, 6, 11-14, 31, 33, 44-1, 50-р байр, Билгийн үүдэн бага, дунд сургууль, Ангария трейд УБ, Монгол угсаа, Энхүүд ХХК-ууд, 7-р цэцэрлэг, Цэргийн музей, БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтэс, ХЦ-ийн 0253-р анги болон эдгээрийн ойр орчмоор
    Чингэлтэй 10:30-17:30 7, 9-12-р хороо, Нуурын 16-18, 21, Булагийн 9-20, Дэнжийн 10, 18-25, 27-33, 37, 38, 40-42, Чингэлтэйн 6-8, 9-15, Хувьсгалчдын Б 4-13, А 1-6, 8-10-р гудамж, Нарантуул-2, Хүчит шонхор, Ногоон нуур захууд, Их манд, Кевико, МХС, ГБХ, Гэрэлт орчлон ХХК-ууд, Дэнжийн 1000 кобон, 173-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор
    Хан-Уул 11:30-17:00 10-р хороо МИАТ, Цагдаагийн хэлтэс, ШТС, Коллеж, Угтуул Алтай, Түмэн өрөг, Аэропорт сервис, Эд, Ди-Эйч-Эл гейтвей ХХК-ууд, Магнай трейд ШТС-11 болон эдгээрийн ойр орчмоор
    Сонгино хайрхан 11.00-17.00 12, 13-р хороо 1-р хорооллын 36, 104, 105-р сургуулиуд, 99-р цэцэрлэг, 1, 2, 8, 11-р байр болон эдгээрийн ойр орчмоор
  • Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
    2017 оны 5 сарын 18
    2017.5.18, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 22

    ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
    НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР

    Аргын тооллын: 2017.5.18, Пүрэв гараг
    Наран ургах шингэх: 05.10-20.27
    Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
    Барилдлага: Үл зохилдох
    Шүтэн барилдлага: Сансар
    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн/муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/. Бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн болой. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
  • Улаанбаатарт өдөртөө шороон шуурга шуурна
    2017 оны 5 сарын 18
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Баян-Өлгийн нутаг, Увс, Завханы хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20-22 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас хойш эргэж ихэнх нутгаар шөнөдөө секундэд 12-14 метр, өдөртөө секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 12-17 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 25-30 градус, нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шорооэ шуурга шуурна. Шөнөдөө градус 11-13 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 15-20 градус, өдөртөө Дундговийн нутгаар сэрүүсч 20-25 градус, бусад нутгаар 31-36 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө сэрүүсч 16-18 градус дулаан байна.
  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр нээлттэй хэлэлцүүлэг хийлээ
    2017 оны 5 сарын 17
    УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсан найруулгын төслийн талаар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
4341 4342 4343 4344 4345 4346 4347
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
    6 цаг 56 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    7 цаг 24 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Бүгд Найрамдах Унгар Улсын гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто мэндчилгээ дэвшүүллээ
    7 цаг 37 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа
    7 цаг 42 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Золжаргал улсын 53.5 тэрбум төгрөгөөр "шороон овоолго" босгосон уу?
    8 цаг 15 мин
  • Маршалын гүүрнээс Цэнтрал тауэрын уулзвар хүртэлх явган хүний замын засвар шинэчлэлтийн ажил наймдугаар сард дуусна
    8 цаг 36 мин
  • Б.Бат-Эрдэнэ: П.Наранбаяр сайд огцрох ёстой
    9 цаг 15 мин
  • Б.Энхбаяр: Хэлэлцэх хууль байхгүй гээд хаврын чуулган хоёр сар хуралдаагүй
    9 цаг 48 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
    10 цаг 0 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
    10 цаг 14 мин
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
    10 цаг 44 мин
  • Г.Дамдинням: "Алт-3" аяныг идэвхжүүлнэ
    10 цаг 46 мин
  • Б.Жавхлан: Эдийн засгийн хүндрэл, төсвийн тодотголыг ард иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүй
    11 цаг 4 мин
  • Н.Учрал: Төсвийг 3,3 их наядаар танах шаардлагатай байна
    11 цаг 19 мин
  • "Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    11 цаг 37 мин
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
    11 цаг 39 мин
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
    12 цаг 15 мин
  • П.Наранбаяр: Шалгалтад орж байгаа багш, сурагчид илүү сайн бэлдэх хэрэгтэй байна
    12 цаг 22 мин
  • Хүчтэй шороон шуурга шуурганы улмаас гэр нуржээ
    12 цаг 52 мин
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
    13 цаг 10 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд зээл аваад, зээлээ төлөх нь та нарт ямар хамаатай юм бэ?
24 баримт
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК