зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4360 4361 4362 4363 4364 4365 4366
  • 2017 оны Дэлхийн хамгийн нөлөө бүхий 50 ээж
    2017 оны 5 сарын 10
    Ажил, амьдралыг хослуулна гэдэг ямар хэцүүг гэр бүл зохиосон хэн бүр сайн мэднэ. Амжилттай яваа бизнессмэн, улс төрч, алдартнуудын ард үр хүүхдээ сайн хардаг эхнэрүүд нь байдаг. Харин амжилттай яваа ээжүүдийн ард хэн байдаг бол?

    Дэлхийн хамгийн ажилласаг, хичээнгүй, алдартай ээжүүдийг 2017 оны байдлаар шинэчлэн жагсаажээ.

    1. Мелинда Гейтс
    Билл ба Мелинда Гейтс хэмээх томоохон хандивын сангийн үүсгэн байгуулагч, бизнесс эмэгтэй Мелинда Гейтс жагсаалтыг тэргүүлжээ. Түүнийг Microsoft компаний үүсгэн байгуулагч Билл Гейтсийн эхнэр гэдгээр нь хүмүүс андахгүй.



    2. Linda Sarsour болон Bob Bland
    Вашингтоны эмэгтэйчүүдийн эрхийн хөдөлгөөний удирдагч юм.



    3. Helle Thorning-Schmidt
    Хүүхэд хамгаалах нийгэмлэгийн тэргүүн.



    4. Amal Clooney
    Хүний эрхийн өмгөөлөгч



    5. Adele
    Их британий дуучин, хөгжмийн зохиолч, продьюсер



    6. Samantha bee
    Зохиолч, продьюсер



    7. Beyonce
    Жүжигчин, дуучин, продьюсер



    8. Viola Davis
    Жүжигчин, продьюсер



    9. Nicole Kidman
    Жүжигчин, продьюсер



    10. Donna Langley
    Universal кино компаний захирал



    эхний 10 байранд эдгээр эмэгтэйчүүд багтсан бол удаах байруудад дараах 40 бүсгүй тус тус эрэмблэгджээ.
    11. Melissa McCarthy, Actress/Producer/Writer/Fashion Designer.
    12. Shonda Rhimes, Producer/Director/Writer.
    13. Dana Walden, Co-Chairman/CEO, Fox Television Group: 20th Century Fox Television, FOX Broadcasting Company.
    14. Kerry Washington, Actress/Activist.
    15. Reese Witherspoon, Actress/Producer/Entrepreneur.
    16. Victoria Beckham, Fashion Designer/Singer.
    17. Sara Blakely, Founder and CEO, Spanx.
    18. Tory Burch, Chairman, CEO and Designer, Tory Burch.
    19. Carolyn Rafaelian, Founder, CEO and Chief Creative Officer, Alex and Ani, Owner, Sakonnet Vineyards.
    20. Cathy Bessant, COO, CTO, Bank of America.
    21. Cathy Engelbert, CEO, Deloitte.
    22. Mary Callahan Erdoes, CEO Asset Management, JPMorgan Chase & Co.
    23. Dawn Fitzpatrick, Chief Investment Officer, Soros Fund Management.
    24. Adena Friedman, President and CEO, NASDAQ.
    25. Mellody Hobson, President, Ariel Investments.
    26. Abigail Johnson, Chairman, Fidelity Investments.
    27. Jennifer Morgan, President, SAP North America.
    28. Julie Sweet, CEO, Accenture North America.
    29. Kathryn Finney, Founder, Managing Director, digitalundivided, Author.
    30. Jennifer Fonstad, Partner, Aspect Ventures/Entrepreneur.
    31. Kirsten Green, Founder, Forerunner Ventures.
    32. Mona Hanna-Attisha, Director, Hurley Children’s Hospital’s pediatric residency program and Hurley-Michigan State University Pediatric Public Health Initiative.
    33. Katharine Hayhoe, Professor and Director, Climate Science Center, Texas Tech University, Founder and CEO of ATMOS Research.
    34. Ann Miura-Ko, Co-Founder, Floodgate, Lecturer, School of Engineering, Stanford University.
    35. Rebecca Richards-Kortum, Bioengineering Professor, Rice University.
    36. Gwynne Shotwell, COO, SpaceX, U.S.
    37. Sheryl Sandberg, COO, Facebook/Author/Advocate.
    38. Chimamanda Ngozi Adichie, Novelist, Essayist.
    39. J.K. Rowling, Author, Philanthropist.
    40. Lorraine Twohill, SVP of Global Marketing, Google.
    41. Susan Wojcicki, CEO, YouTube.
    42. Chelsea Clinton, Vice-Chair, Bill, Hillary & Chelsea Clinton Foundation.
    43. Tammy Duckworth, U.S. Senator, Illinois.
    44. Kirsten Gillibrand, U.S. Senator, New York.
    45. Nikki Haley, U.S. Ambassador to the United Nations; National Security Council.
    46. Dina Powell, U.S. Deputy National Security Adviser for Strategy.
    47. Ivanka Trump, Assistant to the President.
    48. Angela Ahrendts, Senior Vice President of Retail and Online Stores, Apple.
    49. Helena Foulkes, President, CVS/Pharmacy and EVP, CVS Health.
    50. Adi Tatarko, Co-Founder, CEO, Houzz.


    Х.Нэргүй
  • Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр төрийн албанд 3 жил ажиллаагүй нь үнэн
    2017 оны 5 сарын 10
    2016 оны орон нутгийн сонгуулиас хойш Сүхбаатар аймагт улс төрийн тогтворгүй байдал үүсч, маргаан тэмцэл, жагсаал цуглаан тасрахгүй байгаа юм.
  • Гал алдсан этгээдэд хариуцлага тооцно
    2017 оны 5 сарын 10
    Хуурай, халуун хаврын улирал эхэлж, ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдээд байна. Энэ хаврын хувьд нийслэлийн нутаг дэвсгэрт хоёр ч удаа түймэр гараад байгааг НОБГ-аас мэдээллээ.

  • Шөнөдөө Дорнодын нутгаар, өдөртөө Дорнодын зүүн хэсгээр цасан шуурга шуурна
    2017 оны 5 сарын 10
    Шөнөдөө Дорнодын нутгаар, өдөртөө Дорнодын зүүн хэсгээр цасан шуурга шуурна.

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд :
  • Д.Дамба-Очир уснаас хуурай гарахын учир
    2017 оны 5 сарын 10
    Монголын ардын намыг боловсон хүчин сайтай гэдгээр нь олон үнэлдэг. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан намуудын хар, цагаар пиараас харахад одоогийн эрх баригчид маань боловсон хүчин сайтайдаа бус, сөрөг хүчин шиг хөнжилдөө жийлцдэггүй, амь нэг байж, нэгнийхээ ил болсон хэргийг элбэлцэн дарж, ард түмнийг мартагнуулж чаддагтай холбоотой байж магадгүй юм.

    Ийн хэлэхийн учир нь Монголын улс төрийн орчин алагчилж үзэхийн туйл, шударга бусын жишээ болж байна. Улс төрчдийн нөлөөнд автсан хууль хүчний байгууллагууд аливаад алагчлан хандаж байна. Бид энэ тухай саяхан “Ардын намынхан С.Баярыгаа Англи руу баяртай үдэж, Ардчилсан намынхан Н.Алтанхуягийгаа Ганц худаг руу гавтай илгээлээ” гэж бичсэн. Монголын хамгийн том гэж байгаа хоёр намын гишүүддээ ханддаг хандлага, бас бодлого эндээс харагдана. Гишүүн нь авлига, албан тушаал, хууль бус бүх үйлдэлд орооцолдсон ч намынхаа тогоон дотор байгаа л бол Н.Энхбаярдахгүй авч үлддэг МАН-ыг ард түмэн цаашид дэмжсээр байх уу. Алдарт “Гааль”-ийн хүн гуай өнөөдөр агентлагийн дарга болоод явж байна. Архангайн Засаг дарга байсан нөхрийг чуулганы танхимд суухыг харсан нэгэн бээр “Хэдийдээ шоронгоос гараад, хэдий завандаа Их хурлын гишүүн болчихсон юм бэ” хэмээн дуу алдахав. Хүмүүсийн “Шоронд байгаа даа хөөрхий” гэж бодож явсан олон хүн нэг өдөр харах нь ээ Монголын удирдагчдын нэг болчихсон явж байдаг явдал зөвхөн МАН-д л байдаг байх. АН-ын гишүүн асуудалд орвол “аавынх” руу, ахиад цаашилбал үхэл рүү явдаг биз дээ. Монголын улс төр үнэхээр алагчилсан байдалтай, эрээн бараан байгааг дор дурдая.

    Энэ бол баруун тийш зам тавьсан Д.Дамба-Очир, зүүн тийш зам тавьсан Б.Гарамгайбаатар нарын тухай юм. Одоогоос хэдэн жилийн өмнө Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн 106.2 километр замын тендерийг Д.Дамба-Очирын ”Очир төв” компани авсан. Ингээд тус компанийнхан Лүнгийн замын хатуу хучилтыг хуулж хаясан юм. Эндээс их хэцүү юм эхэлсэн дээ. Замаа тавихгүй хэдэн жилийн нүүр үзэж, иргэдийн хамгийн ихээр зорчдог, жуулчлалын гол чиглэл болсон тус зам тэнгэрт хадсан их тоос шорооны голомт болсноор Монгол улсад дэндүү их хохирол авчирсан. Үүний дотор тус зам дээр аваар ослоор амь насаа алдсан иргэдийн тоо жилд хэдэн арваар нэмэгдэж зүрх шимшрэм болсон. Тэр их тоос шороон дунд, үзэгдэх орчин үүдэн хоймрын зайнд ч харагдахгүй болсон зам дээр мөргөлдөж 31-хэн насандаа амиа алдсан залуугийн эхнэр нь өнөөдөр хоёр хүүхэдтэйгээ “Хархорин” зах дээр гуйлга гуйгаад амьдарч байгааг Өвөрхангайд мэдэх хүмүүс цөөнгүй бий. Ингэж Их хурлын гишүүн Д.Дамба-Очирын компани иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, экологийн сүйрлийг авчирч, улсад их хэмжээний хохирол авчирсан юм. Ийм нөхцөл байдлыг бий болгосон түүнтэй өнөөдрийг хүртэл өчүүхэн ч хариуцлага АТГ-аас ярьсангүй, бусад хууль хүчний байгууллага ч нүдэн балай, чих нь дүлий байсаар. Харин ч бүр ”Даварсаар даварсаар давгийн орон дээр” гэгчээр тухайн үедээ Лүнгийн замыг барих өртгийг хэд дахин нэмэн, татвар төлөгчдийн мөнгөөр улс төр хийсээр өдгөө өндөр сэнтийд залран “Өөдгүй муу АН-ынхан улсын мөнгө идсэн байна” гэх шиг юм яриад төрийн ордонд сууж байна. Тухайн үед МАН-ын Засгийн газар, УИХ-ын зүгээс түүний хугацаанд нь ашиглалтад оруулж чадаагүй замыг хурдлуулахын тулд, тэр замд хэдэн зуун хүнийг аваар ослоор ахиж үхүүлэхгүйн тулд бонд гаргаж ”Очир төв” компанид 7.5 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэж байв. Ингээд зогссонгүй, алдагдалтай төсөв батлуулсан тухайн үеийн МАН-ын Засгийн газар Д.Дамба-Очирын ямар шантаажинд орсон юм мэдэхгүй дээр нь нэмж 22 тэрбум төгрөгийг тэдний компанид шилжүүлсэн байдаг. Энэ бүх үйл явдлын гэрч баримт болох төсөв хэлэлцэж байх үеэр Эдийн засгийн байнгын хорооны зарим гишүүд Д.Дамба-Очирын улсын төсвөөс уут уутаар нь авч байгаа их мөнгийг шүүмжилсэн хурлын бичлэг, протокол өнөөдөр УИХ-ын архивт хадгалаастай байгаа. Ямар сайндаа түүнийг монголчууд Там-Очир гэж нэрлэж байхав дээ. Ингэж гурван жилийн дотор дуусгах гэрээтэй замаа долоон жилийн дараа улсын төсвөөс тэрбум тэрбумаар нь шимэн сорон байж дуусгасан нь нэг жил ч наслалгүй цөмөрч, хэлтэрч унасан нь түүнийг бас Молиго-Очир хэмээх алдарт хүргэсэн юм. Ийм аймаар хулхидалт, их зардал, аваар ослын эцэст нэр бүхий иргэдийн зүгээс Сүхбаатар дүүргийн шүүхэд Д.Дамба-Очир гишүүнд хаягласан гомдол гаргасан ч бүтэлтэй юм болоогүй юм. Нам жим дарсан. Лав л Б.Гарамгайбаатар шиг шүүрч аван хүүе хаая, яав ийв болон шоронд хийгээгүй. Харин ч бүр УИХ-ын гишүүн болсон нь үнэхээр Монголын ард түмнийг доромжилсон, Монголын улс төрчдийн үнэн төрхийг харуулсан, Монголын хууль хүчнийхний алагчилж үздэгийн тод жишээг харуулсан хэрэг явдал болжээ.

    Замаар яаж мөнгө хийж болдгийг, улс төрд хэрхэн ашигладгийг, бас дээр нь замыг хэрхэн там болгож хүмүүсийн амь насаар тоглож, байгалийг сөнөөж болдгийг утгаар нь харуулсан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын “Очир төв” компани нь дампуурсан “Анод” банкны чанаргүй зээлийн жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн байдгийг хүмүүс мартаагүй л дээ.

    Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын хүү Г.Тэнгисийн “Монроуд” компанийг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн 100 км замыг барихдаа 37.2 тэрбум төгрөгийн тендерээ 46.3 тэрбум болгож нэмэгдүүлсэн хэргээр АТГ-аас шалгаж “Ганц худаг”-т хориод авлаа. Тус замын ажлыг 2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулсан хэрэгт буруутгаж байгаа бололтой. Тиймээс тус компанийн удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Ер нь бол “Монроуд” компани нь 2012 оны дөрөвдүгээр сарын 27-нд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын тендер шалгаруулахад материалаа ирүүлж 37.2 тэрбум төгрөгөөр замын ажлыг гүйцэтгэх боломжтойгоо мэдэгдсэн байдаг юм. Ингээд тендерт шалгарсан тус компанийн материалыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, Хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгүүлэхээр болжээ. Үүнээс жилийн дараа буюу 2013 онд Хөгжлийн банк санхүүжилт хийх төслийнхөө талаар Эдийн засгийн хөгжлийн яаманд танилцуулахдаа “Монроуд” компани дээрх ажлыг анх тогтсон үнээрээ гүйцэтгэх боломжгүй болсныг мэдэгд-сэн байна. Ингээд Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх замыг шинээр тавих талаар танилцуулж, санхүүжилт хийх хөрөнгө нь 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг байх тооцоо гаргажээ. Энэ тооцоог Эдийн засгийн хөгжлийн яам Засгийн газрын хуралдаанд оруулж 124 дүгээр тогтоолыг батлуулсан байдаг юм. Энэ тогтоолын дагуу Хөгжлийн банкнаас 43.6 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч болох “Монроуд” компанид шилжүүлсэн нь өнөөдөр тодорхой болоод байгаа. Харин өнөөдөр замын экспертүүд энэ замын талаар ямар дүгнэлт хийж байна гэхээр нэгдүгээрт Монголд алдартай хамгийн өндөр, бартаа саад ихтэй даваанууд. Анхлан байгуулсан зардлаар тэнд стандарт хангасан зам тавих ямар ч боломжгүй болсон. Гэвч “Монроуд” компани нь нэгэнт авсан ажлаа гүйцээхийн тулд хуулийн дагуу нэмэлт санхүүжилтийг Засгийн газраас хүсчээ гэж дүгнэсэн. Өнөөдөр болж буй үйл явдлыг товчхон хийгээд маш энгийнээр ойлгуулахад ийм л процесс дунд өрнөжээ.

    Эндээс харахад УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар хоёрын асуудал яг адилхан. Хоёулаа замын тендер. Хоёулангийнх нь 100 км зам. Харин зам барилгын ажил хийгдэж буй орчин нөхцөл гэвэл Д.Дамба-Очирынх тал хээрийн бүсэд, ямар ч тээг саадгүй газарт тавигдсан. Б.Гарамгайбаатарынх нь Хангайн нурууны хамгийн өндөр, уул хяр хэцэд, хүнд нөхцөлд тавигдсан. Хоёулангийнх нь нэмэлт санхүүжилт авсан нөхцөл нь бас адилхан ч тоон дүнгийн хувьд Д.Дамба-Очирын компани Засгийн газраас 22 тэрбумыг нэмж авсан бол Б.Гарамгайбаатарынх 37.2 тэрбум төгрөг дээрээ нэмэлтээр 9.1 тэрбумыг Хөгжлийн банкнаас авчээ.

    Эдгээр хоёр компанийн нэмэлт санхүүжилт авах болсон шалтгаан, хувь бизнесменүүдийн үзэл санаа, зарчмыг харах юм бол Б.Гарамгайбаатарын “Монроуд” компани сайн, чанартай зам тавья, дараа нь хариуцлага хүлээнэ гэсэн байр сууринаас хандсан. Д.Дамба-Очирын “Очир төв” компани бол муу сайн нь хамаагүй, асар хэмнэлттэй, асар хямд зардлаар ямар ч байсан нэг зам тавьчихья хэмээн зүтгэснээр долоон жил сунжирсан үйл явдал болсны эцэст нэмэлт санхүүжилт авахаас өөр аргагүйд хүрсэн нь тодорхой харагдаж байгаа юм. “Монроуд”-ын тавьсан замын чанар ямар байгааг, “Очир төв”-ийн тавьсан замын насжилт ямар байгааг ард түмэн мэдэж байгаа. Өнөөдөр тэгэхээр яах ёстой вэ гэхээр авто замын чанар, стандартыг шалгах техник, технологи маш хялбар, найдвартай болсон. Энэ хоёр компанийн тавьсан зам тус бүр дээр багажаа байрлуулаад шинжлэхэд нягтаршил, чанар, стандарт, хэдий хэрийн өртөг зардлаар тавигдсан болох нь дороо гараад ирнэ. Ердөө л энэ.

    Б.Гарамгайбаатарыг гэмт хэрэгт сэжигтнээр татаж байгаа юм бол Д.Дамба-Очирыг ч сэжигтнээр татах ёстой. Гэтэл өнөөдөр нэг нь депутат, нөгөөх нь шоронд байгаа нь шударга явдал мөн үү. Ийм л шударга бус, алагчилж үзсэн үйл явц нийгэмд газар авсанаар өнөөдөр Монголын нийгэмд хэрүүл уруул их болж, ард түмэн бухимдаж, тогтворгүй, итгэл найдваргүй иргэд олноор бий болов. Үүнээс үүдэлтэйгээр Монголд шударга бус байдал улам ноёрхох хандлагатай боллоо. Ийм тал руугаа явж байгааг бид бэлхэнээ харж байна шүү дээ.
    Ш.Даваа
  • Доён хочит Болд нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо
    2017 оны 5 сарын 10
    Доён хочит Болд нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшилжээ
  • 9.50 цагт, М.Энхболд, 11.30 цагт Б.Энхбаяр нэр дэвшигчийн баримт бичгээ өгнө
    2017 оны 5 сарын 10
    Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийн бүртгэл маргааш өндөрлөнө. МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас тус намын дарга Н.Энхбаяр нарын нэрийг тодруулаад буй.
  • Өмгөөлөгч Г.Батбаяр яруу найрагч Б.Галсансүхээс 50 сая төгрөг нэхэмжилжээ
    2017 оны 5 сарын 10
    Монголын Сонсголгүй иргэдийн нийгэмлэг, яруу найрагч Б.Галсансүх хамтран өмгөөлөгч Г.Батбаярын ёс зүйгүй үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.
  • Т.Чимгээг ар гэрийнхэн нь эрэн сурвалжилж байна
    2017 оны 5 сарын 10
    С.Зориг агсаны амь насыг хохироосон хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх Т.Чимгээ, О.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар 24-25 жилийн ял оноосон билээ. Гэвч Т.Чимгээгийн гэр бүлийнхэн нь түүнийг эрэн сурвалжилж байна.
  • Тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлж байна
    2017 оны 5 сарын 10
    Хог түүж, тэнэмэл байдлаар амьдардаг иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгааг албаныхан онцолсоор байна.
  • Хагас, бүтэн марафон гүйлтэнд оролцогчдод өгөх зөвлөмж
    2017 оны 5 сарын 10
    МЭӨ 490 онд дайн дууссан тухай баярт мэдээг ард түмэндээ хүргэхээр 42 километр, 195 метр газар гүйсэн грек цэргийн тэсвэр хатуужлийн илэрхийлэл болгож марафон гүйлтийн төрөл үүссэн түүхтэй.
    Бүтэн марафон 42190 метр, хагас марафон 21095 метрийн зайд гүйдэг тул зөвхөн гүйлтээр хичээллэгчид оролцох нь зүйтэй байдаг.



    Хэрэв та зүрх судас, уушгины архаг өвчтэй, гүйлт болохоос өмнө 5 хоногийн дотор халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээжээр хөндүүрлэх зэрэг зовиур илэрсэн болон хэт тарган, хэт туранхай, 18 нас хүрээгүй, өндөр настан бол эрүүл мэндийн талаас гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө сэргийлж, холын зайн гүйлтэнд оролцохоос татгалзахыг зөвлөж байна.

    Та марафон гүйлтэнд оролцохоор шийдсэн бол дараах зөвлөмжинд анхаарлаа хандуулна уу
    1. Та гүйлтээс өмнө бэлтгэл, дасгал хийсэн байх, өөрийнхөө гүйж чадах зайг сонгож оролцох.
    2. Харьяа хорооны өрхийн эмчид үзүүлж, гүйлтэнд оролцохыг зөвшөөрсөн дүгнэлт гаргуулах.
    3. Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол, хүнсний ногоог аль болох бага хэрэглэж, хөнгөн, илчлэг ихтэй хоолыг түлхүү хэрэглэж, усыг бага багаар 48 цагийн өмнөөс эхлэн уух.
    4. Архи, согтууруулах ундаа нь бодисын солилцоонд нөлөөлж, шингэний дутагдалтанд хүргэдэг тул марафоны өмнөх өдрүүдэд хэрэглэхийг хориглох.
    5. Марафон гүйлтийн үед хэт хөлрөх, цангахаас сэргийлж, 20 минут тутамд 100-200 мл усыг цангаагүй байсан ч бага багаар уух.
    6. Гүйлтийн үед нарны малгай болон тухайн өдрийн цаг агаарын байдалд тохируулан, аль болох хөлс сайн нэвтрүүлэх материалтай, суга, цавь, гуя үрэгдэхээс хамгаалсан зориулалтын хувцас, даавуун оймс өмсөх. Суга, цавь үрэгдэж, холгохоос сэргийлж, тос түрхэж болно.
    7. Гүйлтийн өдөр гэмтэл, холголтоос сэргийлж шинэ гутал, шинэ хувцас өмсөхөөс зайлсхийх.
    8. Гүйлт дуусмагц өмсөж байсан хувцсаа сольж, өмсөх.
    9. Марафон гүйлтийн өмнө болон дараа нь биеийн жингээ үзэж, алдсан жингийн 1 кг тутамд 1 литрээр тооцож усыг бага багаар уух.
  • “Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмын нээлт боллоо
    2017 оны 5 сарын 10
    Монгол Улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо”, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр ”УЛААНБААТАРЫН ХАВАР 2017” олон улсын анхдугаар их наадмыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. ”Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж байгаа юм. Наадмын нээлт өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны тэргүүн, хормейстер Ц.Эрдэнэтуяа болон холбогдох албаны хүмүүс оролцов.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд наадмыг нээж хэлсэн үгэндээ “Найрал дууны урлаг нь хүүхэд залуусын хүмүүжил, гоо зүйн мэдрэмж, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхээс гадна хүнлэг, энэрэнгүй, зөв иргэн болон төлөвшихөд онцгой ач холбогдол өгдөг тул нийслэлийн удирдлагын зүгээс цаашид дэмжин ажиллах болно. Нүүдэлчдийн их соёлын өлгий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоо нийслэлчүүд бид зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл урлагийн төв болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд цаашид жил бүр олон улсын томоохон наадмуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг энэ дашрамд дурдахад таатай байна” хэмээн онцолсон юм.

    ”Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо” нь 2005 оноос Найрал дууны их наадмыг ”Хаврын баяр” нэртэйгээр есөн удаа амжилттай зохион байгуулсаар ирсэн юм. Энэ жил наадмынхаа цар хүрээг тэлж олон улсын хэмжээнд зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм. Анхдугаар их наадамд УДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, СУИС, МУБИС, СИТИ дээд сургууль, Хөгжим, бүжгийн коллеж зэрэг мэргэжлийн урлагийн байгуулага, сургуулиудын хамтлаг дуучид, ОХУ-ын Буриад Улсын П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн оюутны найрал дуу, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алша аймгийн Зүүн хошууны Улаан мөчрийн цөөхүүл дуучид, Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Барга хүүхдийн найрал дууны бүлгэм, БНСУ-ын ”Тэнгэрийн дуу” найрал дууны хамтлаг зэрэг гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1000 гаруй уран бүтээлч оролцож байна.

    Хүүхдийн найрал дууны тоглолт өнөөдөр буюу тавдугаар сарын 10-нд Улаанбаатар чуулгын байранд, Гадаад хамтлагуудын нэгдсэн тоглолт тавдугаар сарын 11-нд Улсын Филармонийн концертын танхимд болно. Олон улсын наадмын Гала тоглолт УДБЭТ-ын тайзнаа тавдугаар сарын 12-нд тус тус болох юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Гэрэл зургийн уралдаанд оролцогчдын бүтээлийг энэ сарын 14 хүртэл хүлээн авна
    2017 оны 5 сарын 10
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сэтгүүлч, гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогчдын дунд “Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарласан. Уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, гэрэл зурагчин болон гэрэл зураг сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой юм байна. Оролцогч нь дээрх сэдвийн хүрээнд баримтат уран сайхны гэрэл зураг буюу Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, өдөр тутмын амьдрал, түүх соёлыг харуулсан бүтээл ирүүлэх аж.

    Уралдаанд оролцогч нь хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой. Бүтээл нь хальс болон дижитал аль ч хэлбэрээр авсан зураг байж болох юм байна. Мөн фотошоп болон бусад програм хэтрүүлэггүй ашигласан байж болох аж. Түүнчлэн уралдаанд ирүүлэх зураг нь 6 МВ түүнээс дээш хэмжээтэй (дижитал зураг нь 20 MB-аас ихгүй) JPG болон JPEG өргөтгөлтэй байна. Хэвтээ зураг бол хамгийн багадаа урт нь 3000 пиксел, босоо зураг бол өндөр нь хамгийн багадаа 3000 пиксел, нягтрал 300 DPI-аас дээш үзүүлэлттэй байна гэдгийг зааж өгчээ. Оролцогчдын бүтээлийг batbaatar.m@ulaanbaatar.mn цахим хаягаар авах юм байна.

    Гэрэл зургийн уралдаанд ирүүлэх бүтээлийг энэ сарын 14-ний өдрийг дуустал хүлээн авах аж. Уралдааны шагналын сан 6 сая төгрөг бөгөөд уралдаанд оролцогчдын бүтээлээр гаргах үзэсгэлэнгийн үеэр байр эзэлсэн бүтээлийн эздэд шагналыг гардуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Жи тайм” сүлжээний Ж.Марат эмнэлэгт хүргэгджээ
    2017 оны 5 сарын 10
    “Жи Тайм” корпорацийн Монгол дахь салбарын ерөнхий захирал М.Марат хилээр гарах гэж байгаад цагдаагийнхан баривчилсан билээ.
  • Зогсоолд байрлуулсан байсан приус авто машин шатлаа
    2017 оны 5 сарын 10
    Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр ”Өгөөж” компанийн өмнөх талбайд приус маркийн автомашин шатсан байна.
  • Г.Уянга нарын жагсаал Сүхбаатарын талбайд болж байна
    2017 оны 5 сарын 10
    УИХ-ын гишүүн асан Г.Уянга нарын жагсаал Сүхбаатарын талбайд болж байна. Тэд Ц.Элбэгдорж С.Баяр нарыг огцрохыг шаардаж байгаа юм.
  • Зам тээврийн ослоор 485 хүн нас барснаас 352 орон нутгийн замд осолджээ
    2017 оны 5 сарын 10
    Нэгдсэн үндэсний байгууллагын Замын аюулгүй байдлын долоо хоног энэ долоо хоногт тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд, Зам тээвэр хөгжлийн яам, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
  • МАХН-ын дэмжигч Г.Доёдыг өчигдөр баривчилсан бол өнөөдөр Б.Жагарыг саатуулах гэнэ
    2017 оны 5 сарын 10
    МАХН-ын дэмжигч Г.Доёдыг өчигдөр баривчилсан бол өнөөдөр Б.Жагарыг саатуулах гэнэ
  • Гадаад дахь монголчуудын санал өгөх хүсэлтийг энэ сарын 20-ны дотор авна
    2017 оны 5 сарын 10
    Гадаад дахь монголчуудын санал өгөх хүсэлтийг энэ сарын 20-ны дотор авна
  • АТГ-аас хоёр хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна
    2017 оны 5 сарын 10
    АТГ-аас хоёр хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ
4360 4361 4362 4363 4364 4365 4366
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ж.Ганбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэнийгээ дуурайгаад байгаа юм бэ?
    12 мин
  • О.Цогтгэрэл: Төсвийн тодотгол дээр тоо баримтуудыг сайн ярих ёстой
    30 мин
  • Б.Жавхлан: Царцаана гэж ярих бол амархан
    35 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ТӨЛӨВ
    52 мин
  • Камертон хамтлагийн "дурсамж сэдрээх" ЕСӨН дуу
    1 цаг 22 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
    1 цаг 36 мин
  • Даншиг наадмын тухай таны мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ
    1 цаг 53 мин
  • 3х3: Эмэгтэй шигшээ баг хасагдах шатанд шалгарлаа
    2 цаг 14 мин
  • Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн хайрханыг тахиж байна
    2 цаг 22 мин
  • “Дүнжингарав” худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ
    2 цаг 35 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    2 цаг 47 мин
  • Танилц: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2 цаг 56 мин
  • ӨНӨӨДӨР: Халдварт өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өгнө
    3 цаг 7 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийг давж хална
    3 цаг 13 мин
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний финалд хүрсэн Азийн анхны баг болох The MongolZ
    4 цаг 41 мин
  • Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    18 цаг 19 мин
  • Хилийн боомтууд долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд түр хаана
    18 цаг 33 мин
  • "Автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн" өндөрлөлөө
    19 цаг 11 мин
  • Зургаадугаар сарын сүүлч өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    19 цаг 53 мин
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
    20 цаг 37 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК