зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4541 4542 4543 4544 4545 4546 4547
  • Сар шинийн баяраар нэмэлт автобусаар үйлчилнэ
    2017 оны 2 сарын 15
    XVII тахиа жилийн сар шинийн баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2017 оны хоёрдугаар сарын 27, 28 болон гуравдугаар сарын 1-ний өдөр хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүдэд тээврийн хэрэгсэл нэмж явуулна. Тухайлбал, Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзай зэрэг чиглэлийн тээврийн хэрэгслийн тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

    Шинийн 1-3 ны өдрүүдэд амралтын өдрийн хуваарийн дагуу үндсэн болон хот орчмын 86 чиглэлд 660 их, дунд багтаамжийн автобус, троллейбус хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгж, байгууллагын 15 микроавтобусны захиалгат үйлчилгээ, хот дотор такси үйлчилгээнд 12 аж ахуйн нэгжийн 529 такси нийт 1204 тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилнэ. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 11323176, 11321490, 11326352 дугаарт авна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
  • Монголын Үндэсний музей шилдэг үзмэрүүдээ үнэгүй дэлгэнэ
    2017 оны 2 сарын 15
    Монголын Үндэсний музей шилдэг, шинэ үзмэрүүдээ олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. Тодруулбал өнөөдөр 14.00 цагаас нээгдэх тус үзэсгэлэн бүтэн сарын турш олон нийтийн хүртээл болох бөгөөд 2014-2016 онд тус музейн сан хөмрөгийг шинээр баяжуулсан түүх, археологи, угсаатны зүйн холбогдолтой 1800 гаруй үзмэрээс 400 орчим шилдэг үзмэрүүдийг дэлгэн үзүүлэх юм байна.
  • НӨАТ-ын бүртгэлийн мэдээллээ засварлах хугацаа өнөөдөр дуусна
    2017 оны 2 сарын 15
    2016 оны НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал олгоход иргэн таны мэдээлэл ebarimt.mn цахим хуудсанд бүрэн гүйцэд бүртгэгдсэн байх шаардлагатай.



    2017 оны 1 дүгээр сарын 25-ны байдлаар нэгдсэн системд хэрэглэгчийн мэдээллээ дутуу бүртгүүлсэн 137,822 татвар төлөгч иргэн байгаа бөгөөд мэдээллээ нягтлан шалгах, засварлах сүүлийн хугацаа өнөөдрийг дуустал үргэлжилнэ.



    Иймд иргэн та мэдээллээ ebarimt.mn цахим хуудас руу орж шалгаарай.



    НЭГ. Таны мэдээлэл бүрэн баталгаажсан бол цахим хуудасруу нэвтрэн ороход доорх “Мэдээлэл” сануулга гарч ирнэ. Энэ тохиолдолд таны мэдээлэл үнэн зөв баталгаажсан бөгөөд урамшуулал авахад бэлтгэл хангагдсан гэж ойлгоно.







    ХОЁР. Харин ebarimt.mn цахим хуудасруу нэвтрэн ороход доорх “Анхааруулга” сануулгууд гарч ирсэн тохиолдолд таны мэдээлэл үнэн зөв баталгаажаагүй, урамшуулал авах бэлтгэл хангагдаагүй байгаа бөгөөд та мэдээллээ үнэн зөв оруулах шаардлагатай.







    ГУРАВ. Та мэдээллээ үнэн зөв оруулахын тулд:



    EBARIMT.MN - ХУВЬ ХҮН - НЭВТРЭХ - ДАНС - ТОХИРУУЛАХ дарааллаар орж, доорх байдлаар мэдээллээ үнэн зөв болгоно уу. Хэрэв Та код, нууц үгээ мартсан бол ХУВЬ ХҮН - НЭВТРЭХ - “Бүртгэлээ сэргээх бол ЭНД дарна уу!” дарааллаар орж өөрийн бүртгүүлсэн мэйлээр нууц үгээ авах боломжтой. Жишээ загвар:









    Та гар утаснаасаа 131313 тусгай дугаарт мессеж илгээж төлбөрийн баримтаа бүртгүүлдэг бол ebarimt.mn цахим хуудас руу хандан НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал авах иргэний овог, нэр, регистрийн дугаар, банкны нэр, дансны дугаараа заавал нягталж шалгана уу.



    ebarimt.mn цахим хуудсанд нэвтрэх нэр болон нууц үгээ мэдэхгүй бол зөвхөн баримт бүртгүүлдэг гар утасныхаа дугаараас “?” гэж бичээд 131313 дугаарт мессеж илгээж авна уу.



    ДӨРӨВ. Иргэн Та ebarimt.mn цахим хуудасруу хандах, интернэтэд холбогдох боломжгүй бол



    Татварын албаны 1800-1288 лавлах утсанд хандаж бүртгүүлэх;
    Татварын байгууллагад биечлэн очиж бүртгүүлэх боломжтой.
  • Гандангийн орчимын хэвийн боовны үйлдвэрүүдэд шалгалт хийжээ
    2017 оны 2 сарын 15
    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярыг угтаж Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Гандангийн орчимд байгаа хэвийн боовны 6 цэг, үйлдвэрлэлийн 3 цехэд шалгалт хийжээ.
  • Төгрөгийн албан ханшийн мэдээллийг ТҮЦ машинаас авах боломжтой болжээ
    2017 оны 2 сарын 15
    Төгрөгийн гадаад валюттай харьцах албан ханшийн мэдээллийг ТҮЦ машинаас авах боломжтой боллоо. Энэхүү лавлагаа нь дэлхийн 36 улсын валютын төгрөгтэй харьцах тухайн өдрийн болон улирлын дундаж ханшаас гадна алт, мөнгө худалдан авах ханшийн мэдээллийг мөн багтаасан байна.
  • Ким Чен Уны ахыг хөнөөжээ
    2017 оны 2 сарын 15
    Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам Малайзын Куала Лампурын нисэх онгоцны буудалд бусдад хөнөөгджээ.
  • Төрийн албан хаагчид албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алджээ
    2017 оны 2 сарын 15
    Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан-Уул багт төрийн хоёр албан хаагч амиа алджээ. Тодруулбал Эрдэнэ сумын мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга, Дорноговь аймгийн Сайншанд сумын Онцгой байдлын газрын албан хаагч нар албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан байна.
  • Сэрэмжлүүлэг: 15 настай хүүхдээс ДОХ илэрчээ
    2017 оны 2 сарын 15
    Он гараад ДОХ/ХДХВ-ын 229 тохиолдол бүртгэгдээд байна. ДЭМБ, ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс гаргасан олон улсад тооцоолол хийдэг спектрум тооцооллоор нийт 484 хүн халдвартай байх магадлалтай юм.
  • М.Энхболд: Буруу үйлдэл бүхэнд хариуцлага тооцно
    2017 оны 2 сарын 15
    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд баруун дөрвөн аймагт хийж буй томилолтоо хоёрдугаар сарын 14-ний үдээс хойш Ховд аймагт үргэлжлүүлэв.
  • С.В.Чемезов Ц.Мөнх-Оргилыг хүлээж аваагүй байна
    2017 оны 2 сарын 15
    Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-д айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын үеэр Ц.Мөнх-Оргил сайд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг байсан “Ростех” төрийн өмчит корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезовтой уулзах хүсэлт гаргасан боловч хүлээн авахаас татгалзжээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдад Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг арилжсантай холбоотой тайлбар бичиг ирүүлж байсан билээ. Харин өнөөдөр Гадаад хэргийн сайдтай уулзахаас татгалзсан нь УИХ-аас гаргасан олон улсын гэрээ хэлцэлийг хүчингүй болгож, өмчийг шууд булаасан шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн хэрэг болов. Ийнхүү Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд унаж, хөрөнгө оруулагчдад эргэлзээ үүсгэж байгааг С.В.Чемезов өөрийн биеэр санууллаа.
    Э.Бат
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2017 оны 2 сарын 15
    11:00 цагт Хууль зүйн яаманд Галын аюулаас нэгэн гэр бүлийн гурван хүний амь насыг аварсан УБХЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдад шагнал гардуулна.

  • Таалагдсан зургаа шэйрлээд л тансаг амьдралд хүрчихгүй
    2017 оны 2 сарын 15
    Цахим ертөнцөд сайнтай, муутай өчнөөн л юм өрнөдөг. Ажилтай болж байна, арга туршлагаасаа хуваалцаж байна. Хол ойрын төрлүүдийг ойртуулж, хот хөдөөгийн ялгааг багасгаж байна. Гэвч нөгөөтэйгүүр хурдан бөгөөд хялбар аргаар мөнгөтэй болохыг уриалсан сүлжээний бизнесчид, хөөрхөн царайгаараа бусдыг татах гэсэн охид, хөвгүүд, хөлсний рекламчдын хүслийг гүйцээдэг талбар болж хувирчээ.
  • ЦЕГ-ын дэргэдэх ТАЗ-ийг С.Энхтөр удирдана
    2017 оны 2 сарын 15
    Цагдаагийн ерөнхий газрын дэргэд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл үйл ажиллагаа явуулах дүрэм, журамтай. Өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөрийг салбар зөвлөлийн даргаар томилсон шийдвэрийг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа Цагдаагийн ерөнхий газарт боллоо.
  • 24VS24: “Эрдэнэс Тавантолгой”-н нөөц найман жилийн дараа дуусна, дуусахгүй
    2017 оны 2 сарын 15
    УИХ-ын тогтоол, шийдвэрийн дагуу Монгол Улсын иргэн бүр ”Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болсон. Тэгвэл тус компанийг тойрсон асуудлын талаар өчигдөр эдийн засагч Ч.Ганхуяг, хуульч Б.Баяр, уул уурхайн эксперт Л.Наранбаатар нар мэдээлэл хийж, ”Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн менежмент яг одоогийнх шигээ цаашид үргэлжлээд явах юм бол найман жилийн дараа хаах тухай асуудал яригдана” гэдгийг мэдэгдэж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тухай өгүүлсэн билээ. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд тэдний энэхүү мэдээллийг ташаа, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэдний байр суурийг “24VS24” буландаа онцолж байна.
  • ХОМ-ийн бүртгэл өнөөдөр дуусна
    2017 оны 2 сарын 15
    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн дагуу албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэдэг юм.


  • Үс засуулбал: Өлсөж ундаасна
    2017 оны 2 сарын 15
    Үс засуулбал: Өлсөж ундаасна
  • Улаанбаатарт өдөртөө 11 хэмийн хүйтэн байна
    2017 оны 2 сарын 15
    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө хүйтэрч 11-13 градус хүйтэн байна.
  • Тусгай хамгаалалттай газарт 22 сая төгрөгийн хохирол учруулжээ
    2017 оны 2 сарын 14
    Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн 10 холбогдогчтой, 22 сая гаруй төгрөгийн хохиролтой есөн гэмт хэргийг илрүүлэн, эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
  • Цагаан сарын барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй байна
    2017 оны 2 сарын 14
    Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан Монгол бөхийн өргөөнд хоёрдугаар сарын 23-д залуу бөхчүүдийн барилдаанаар эхэлнэ. Харин 24-нд аймаг, цэргийн цолтой 256 бөхийн, 25-нд өсвөр, нийтийн монгол бөхийн барилдаан болно.



    Тус барилдаан 5000 төгрөгийн үнэтэй бол залуучуудын болон өсвөрийн барилдааныг 1000-3000 төгрөгөөр үзэх боломжтой юм байна.



    Харин сар шинийн үндсэн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд тасалбарыг зөвхөн битүүний өглөө Монгол бөхийн өргөөний кассаар худалдах юм байна.

  • Удирдах албан тушаалтны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа
    2017 оны 2 сарын 14
    Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Дархан-Уул, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дэд дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын дарга, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга зэрэг албан тушаалд томилогдох удирдах ажилтны нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ.


4541 4542 4543 4544 4545 4546 4547
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    2 цаг 40 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    3 цаг 13 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    3 цаг 24 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    3 цаг 26 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    3 цаг 33 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    4 цаг 28 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    4 цаг 40 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    5 цаг 16 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    5 цаг 38 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    5 цаг 51 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    6 цаг 24 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    6 цаг 49 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    7 цаг 52 мин
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
    8 цаг 13 мин
  • Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
    8 цаг 40 мин
  • Төрийн банк “ТОП-100 ААН” жагсаалтад зургаадугаарт эрэмбэлэгдлээ
    9 цаг 6 мин
  • А.Ариунзаяа: Шударга иргэдийн эрхэд халдаж болохгүй
    9 цаг 12 мин
  • Д.Ганбат: Энэ Засгийн газарт ажлаа сайн хийж байгаа хоёр гурван сайд л байна
    9 цаг 19 мин
  • Ц.Баатархүү: Топ-100 компани шалгаруулахдаа зөвхөн татвар төлснөөр нь эрэмбэлмээргүй байна
    9 цаг 22 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    9 цаг 49 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК