зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4592 4593 4594 4595 4596 4597 4598
  • Улаанбаатарт 19 хэмийн хүйтэн байна
    2017 оны 1 сарын 17
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж, секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 34-36 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.
  • Мялзан өвчний улмаас 700 гаруй бөхөн, гурван хар сүүлт үхжээ
    2017 оны 1 сарын 16
    Дэлхийд нэн ховорт ордог бөхөн гөрөөс Говь-Алтай, Ховд аймгийн зургаан сумын нутагт цөөн тоогоороо амьдардаг. Сүүлийн өдөр хоногуудад бөхөн гөрөөс мялзан өвчний улмаас олноороо үхэж байна.
  • Уул, уурхайн дэд сайдыг тодруулах хурал хойшиллоо
    2017 оны 1 сарын 16
    МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 14.00 цагт хуралдах товтой байсан ч хойшиллоо. Удирдах зөвлөлийн хуралдаанаар Уул уурхайн дэд сайдын томилгооны асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байсан.
  • “Зон олны нам”-ыг бүртгэхээс татгалзав
    2017 оны 1 сарын 16
    “Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Э.Одбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцлээ.

    Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

    Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.
  • Ховд аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоожээ
    2017 оны 1 сарын 16
    Ховд аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний өвчлөл, дэгдэлт ихсэж байгаа учраас аймгийн Засаг даргын захирамжаар Хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар хаажээ.

  • Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын ар гэрийнхэн шинэ баримт дэлгэлээ
    2017 оны 1 сарын 16
    С.Зоригийн хэргээр ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын ар гэрийнхэн мэдээлэл хийж, шинэ баримт дэлгэлээ
  • Академичийн сонгуульд 11 эрдэмтэн нэр дэвшжээ
    2017 оны 1 сарын 16
    Монгол улсын Шинжлэх ухааны Академиас 2 жил тутам ШУА-ийн гишүүн (академич)-ий сонгуулийг явуулдаг билээ.

    Энэ удаагийн ээлжит сонгууль 1 дүгээр сарын 19-ний өдөр болох бөгөөд сонгуулийн өмнө нэр дэвшсэн эрдэмтэд бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлдэг уламжлалтай. Үзэсгэлэн 1 дүгээр сарын 17-ны өдрийн 09.00-18.00 цаг хүртэл ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар /СТӨ Г корпус/-ын 6 давхарт болно.

    Энэ удаагийн академичийн сонгуульд дараах 11 эрдэмтэн нэр дэвшээд байна.

    1. Москвад төвтэй Олон улсын хөрөнгө оруулалтын банкны ахлах зөвлөх, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Дэмчигжавын Моломжамц

    2. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Археологийн төвийн эрхлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Дамдинсүрэнгийн Цэвээндорж

    3. ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Бүдээбазарын Авид

    4. ШУА-ийн Физик-технологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Дэлэгийн Сангаа

    5. ХАА-н техникийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Жамсрангийн Түмэн

    6. ШУТИС-ийн дэд захирал, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Халтарын Энхжаргал

    7. ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Шагдарын Цоож

    8. ШУА-ийн бүтцийн төрөлжсөн академи хариуцсан эрдэмтэн нарийн бичгийн дарга, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D) Бадрахын Бурмаажав

    9. ХААШУА-ийн дэд ерөнхийлөгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Агипарын Бакей

    10. ХААИС-ийн Мал аж ахуй-биотехнологийн сургуулийн профессорын багийн ахлагч, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор (Sc.D) Халтарын Тогтохбаяр

    11. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор (Ph.D) Сампилдондовын Чулуун (залуу эрдэмтний квотоор)

    ШУА-ийн гишүүнээр шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан, эрдэм судлалын ажлын үр дүнгээрээ өөрийн орны болон олон улсын түвшинд үнэлэгдсэн шинжлэх ухааны докторын зэрэгтэй, шинжлэх ухааны ёс зүйг хүндэтгэдэг, нэр хүнд бүхий Монгол улсын иргэнийг монгол улсын ШУА-ийн Их чуулганаар сонгодог юм.
  • Виз олгох зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлнэ
    2017 оны 1 сарын 16
    Гадаадын иргэн, харьяатын газраас 2016 оны үйл ажиллагааны тайлан, 2017 онд дэвшүүлж буй зорилтын талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

    Хэвлэлийн хуралд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, Харьяатын газрын дарга Б.Хатантуул, Виз зөвшөөрлийн газрын дарга Ч. Нармандах, Хяналт шалгалтын газрын дарга Н.Баянмөнх нар оролцож мэдээлэл хийсэн бөгөөд 38 хэвлэл мэдээллийн байгууллагын 50 гаруй сэтгүүлч, сурвалжлагч, зурагчид оролцож мэдээ, мэдээлэл бэлтгэн олон нийтэд түгээн ажиллалаа.



    2

    1

    Гадаадын иргэн, харьяатын газар 2016 онд Виз 21251, Визийн зөвшөөрөл 21305, Хувийн урилга 444 олгосон байна. Харин оршин суух зөвшөөрөл 14929 олгож, Сунгалт 23054, Хасалт 12471 хийжээ.

    Гадаадын болон Олон улсын ТББ-д зөвшөөрөл олгосон байдлыг авч үзвэл: Шинээр 5 байгууллагад зөвшөөрөл олгож, 35 байгууллагын зөвшөөрлийг сунгаж, 14 байгууллагыг хассан байна.

    Монгол Улсын харьяат болсон 5 иргэн байгаа бол, харьяатаас гарсан 2179 иргэн байна. Эдгээр 2179 иргэний 2124 нь Казакстан улсын иргэн болсон байна. Харин 2016 онд Гадаадын иргэнд үрчлэгдсэн 5 хүүхэд байна.

    Хяналт шалгалтын чиглэлээр: 2016 онд 27 улсын 450 иргэнийг албадан гаргасан бөгөөд үүнээс 275 иргэн нь БНХАУ-ын иргэд байсан байна. 2016 онд Улсын төсөвт 1.008.704.000 төгрөг төвлөрүүлэн ажилласан байна.

    Гэрээ хэлэлцээрт заагдсан Монгол Улсын хилийн 46 боомтоос 27 боомтод ажилласан бөгөөд Монгол Улсын хилээр 2016 онд 2777725 тээврийн хэрэгсэл, 5435267 иргэн хил нэвтэрсэн байна. Үүнээс хууль бусаар хилээр нэвтрэхийг завдсан 131, хил нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн 627, баримт бичгийн зөрчилтэй 4727 иргэн байжээ.

    4

    Гадаадын иргэн, харьяатын газраас 2017 онд ЦАХИМ ИММИГРЭЙШН зорилтыг дэвшүүлж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ, Гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах бичиг баримтуудын бүрдлийг цахим хэлбэрээр бүрдүүлэх боломж бүхий төрийн байгууллагуудын хооронд холбосон дэд бүтэц, системийг бий болгох тооцоо судалгааг хийнэ, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа “E-Immigration” төслийн “ISM” системийн өргөтгөл, сайжруулалтын хүрээнд “APP” системийг холбох тооцоо судалгааг хийнэ, Олон улсын эрэн сурвалжилж буй иргэний мэдээллийн бүртгэлийн систем болох Интерполын мэдээллийн системийг “ISM” системтэй холбох тооцоо судалгааг хийж, гэрээ байгуулна, Цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөөд байна.
  • Өнгөрсөн XI сар сүүлийн 20 жил ажиглагдаагүй хүйтэн болжээ
    2017 оны 1 сарын 16
    2016 он жилийн дундаж агаарын температур хувьд ч, хур тунадасны хувьд ч олон жилийн дунджийн орчим жил байлаа
  • Адагт үлдсэн тэрбумын адагт үлдэх гурван сая
    2017 оны 1 сарын 16
    Адагт үлдсэн тэрбумын адагт үлдэх гурван сая
    УИХ-ын гишүүн асан, төмөр замын инженер О.Сүрэнтэй ярилцлаа.
    -Төмөр зам бол Монголын хөгж­лийн гарц гэдэг нь таныг ярилцлагад урих шалтгаан байлаа. Тавантол­гойн гэрээ хэлэлцээ үргэл­жилж байгаа энэ үед мэргэж­лийн хүний үгийг хүргэх нь сэтгүүл зүйн үүрэг шүү дээ.
    -Ярилцлагад урьсанд баярлалаа.
    -Монгол Улсын хөгжлийн гарц нь төмөр зам юм бол тэр хөгжлийн гарцынх нь тогтолцоо ямар байх ёстой юм бэ?
    -Монгол Улсын хөгжлийн гол гарц нь төмөр зам. Үүнийг би байнга ярьдаг, уулзсан хүн бүхэндээ хэлж ойлгуулахыг хичээдэг. Гэхдээ зөв бүтэц, тогтолцоотой байж Монгол хөгжинө гэдгийг сүүлийн үед л хүмүүс ойлгож байна. Ялангуяа төмөр зам ямар байх, яаж хөгжих вэ гэдэгт маш их санаа зовдог болсон байна. Энэ бол зөв хандлага. Гэхдээ дахин хэлэхэд төмөр замыг хамгийн зөв тогтолцоотойгоор хөгжлийн гарцаа болгосон Америк, Японы жишгээр явъя гэвэл Тавантолгойгоос урагшаа хил гарч байгаа төмөр замын суурь бүтэц нь төрийн үйлчилгээ байх ёстой гэж бодож байна. Суурь бүтцийг төр 100 хувь эзэмшээд, тээврийг нь хийдэг хувийн вагонтой аль болох олон компани байж Монголоос гарч байгаа нүүрс буюу ашигт малтмалын экспортыг дэлхийн зах зээлийн үнээр борлуулах боломж бүрдэнэ. Үүнийг нэг хэсэг ойлгодоггүй байлаа. Харин өнөөдөр бүгдээрээ ойлгодог болсон учраас үүний эсрэг явж байгаа үйл ажиллагааг таслан зогсоох ёстой. Ингэж байж хөгжинө.
    Энэ нь маш олон давуу талыг бий болгодог. Тээврийн үнэ хоёр хэсгээс бүрддэг. Суурь бүтцийн тариф дээр нэмэх нь тээврийн компанийн үнэ гэсэн. Тээврийн компанийн үнэ олон хувийн хэвшлийн өрсөлдөөний зах зээлийн зөв үнэ байдаг. Суурь бүтцийн тарифыг төрөөс тогтоодог. Суурь бүтцийг барихад гарсан зардал дээр үйлчилгээний үнээ нэмээд гаргадаг. Өөрөөр хэлбэл, нэг км замыг хэдэн төгрөгөөр барьснаас шалтгаалдаг. Тээв­рийн хувийн компаниуд суурь бүтцийн тарифыг хамгийн их сонирхдог, хянадаг үнэ байдаг. Яагаад гэвэл энэ тариф хямд байх тусам тэдэнд ашигтай. Суурь бүтцийн тариф хямд байлгах хоёр нөхцөл байдаг.
    Нэгд, нэг км замыг хамгийн чанартай бөгөөд хямд бариулах,
    Хоёрдугаарт, нэгж хуга­цаанд хамгийн их ачаа тээвэрлэх тусам тариф хямдарч байдаг. Яагаад гэвэл, суурь бүтэц эзэмшдэг компани нэг вагон нэг өдөр явуулсан, 1000 вагон нэг өдөр явуулсан зардал нь ижил байдаг юм.
    -Тээврийн компаниуд яагаад хувийн хэвшлийн­хэн байх ёстой байдаг юм бэ?
    -Дээрхээс харахад олон хувийн хэвшлийн тээврийн компаниуд суурь бүтцийг босгох үнэд сайн хяналт тавьдаг учир төр, улстөрч хоёроос ангид байх нөхцөлийг бүрдүүлнэ. Аль болох их тээврийг хүссэн газар нь хямд хүргэж өгөх зах зээлийн зөв өрсөлдөөн байдаг. Өөр нэг давуу тал нь техник технологийн орчин үеийн дэв­шилтэт ноу хауг байнга эрэл­хийлж оруулж ирдэг. Хамгийн чанартай хөдлөх бүрэл­дэхүү­нийг сервистэй нь авна гэсэн үг.
    -Ер нь нэг км төмөр замыг хэдэн төгрөгөөр босгодог юм бэ?
    -Ямар хурдтай замаар хэчнээн хэмжээний ачааг ямархуу газрын хэвлийтэй байрлалд барихаас бүх зүйл шалтгаална. Урд хөрш рүү тавих замын тухай ярьж байгаа учир манайхаас гараад урд хөршийн барьсан замыг харж байхад одоо манайд байгаа замаас арай өндөр чанарын зам байх болов уу. Газрын бартаа гүүр хоолой, тунель хэр зэрэг орохоос шалтгаалдаг. Тэгэхээр 140 км/цаг хүртэл хурдтай ачаа, зорчигч тээвэрлэх замтай байхад шаардлага хангана. Жишээ нь газрын онцлогоос хамааран 400 мянгаас дөрвөн сая ам доллараар барих нь бий. Одоо бол 265 км төмөр замын газар шорооны ажлыг хийчихсэн. Үүнийгээ хэрүүлтэй уруултай байсан ч дуусгачих хэрэгтэй. Дараа нь зөв бүтцээр хэд хэдэн тээврийн компанийг оруулах ёстой юм. Зөв тогтолцоог нь бүрдүүлчихээр тээврийн компаниуд хянаад явчихдаг. Яагаад гэхээр суурь бүтцийг өндөр үнээр тавих тусам тариф өндөр тогтдог. Тэгэхээр хувийн компаниуд суурь бүтэц барьж байгаа төрийнхөн хэт хөөрөгдсөн өндөр үнээр барих нь уу, эсвэл яг зах зээлийн ханшаар тавих нь уу гэдгийг хяначихдаг. Тиймээс төр суурь бүтцээ бий болгоод бодлогоор хэд хэдэн компани оруулчихвал цаашдаа ямар ч асуудал гарахгүй. Хэрвээ чанар муутай бетонын дэр, зам төмрийг өндөр үнээр шахсан байвал тэр суурь бүтэц дээгүүр тээвэр хийх хувийн компаниуд тэр дор нь л гаргаад ирнэ. Өөрийнх нь талх учраас тэр шүү дээ. Угаасаа зах зээлийн зарчим ч тийм. Тэгэхээр төмөр замаар тээвэрлэлт хийдэг компаниудыг маш зөв замаар сонгоод зах зээлийн зарчмаар явуулах ёстой. Тэгж чадвал дараа нь суурь бүтэц үнэтэй, хямд байна гэсэн яриа огт гарахгүй.
    -Хувийн компаниуд хя­налтаа тавьчихна гэсэн үг үү?
    -Хэрэв суурь бүтцийн нэг хувийг төр биш өөр компани эзэмшээд, тэр компани өөрийн хөдлөх бүрэлдэхүүнээр өөрийн ачаагаа тээвэрлээд эхэлбэл тэр төмөр зам руу нэг ч хувийн тээврийн компани орохгүй тэнд зүй ёсны монополь үүсэх учир энэ нь яг өнөөдрийн УБТЗ шиг хоёр дахь хувилбар болно.
    Хэрвээ төр оролцох юм бол аяндаа шившиг болно. Хоёрдугаарт, уул уурхай, тээврийн компаниуд суурь бүтцээ эзэмших нь дэлхийн жишигт байхгүй муу зарчим. Үүнээс болж Америкт иргэний дайн хүртэл гарч байсан. Улмаар монополийн хууль гаргаж, зөв голдиролд нь оруулж байсан түүхтэй.
    -Яагаад муу зарчим гэж?
    -Уул уурхайн компанийн эзэд болон хувьцаа эзэмшигч яах ёстой байдаг гэхээр тээвэрлэлтэд огт санаа зовдоггүй тогтолцоог төр, засгаас бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төртэй гэрээ хийсэн Тавантолгойд ажиллаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч, компани нүүрсээ хэрхэн ухаж гаргах, коксжуулах вэ гэдэгт санаа зовохоос биш, түүнийгээ тээвэрлээд дэлхийн аль өнцөгт хүргэх вэ гэдэгт огт санаа зовох ёсгүй. Ийм тогтолцоог төр нь бий болгоод тээврийн компаниуд хаа хүссэн газарт нь хүргэж өгдөг болчихвол уул уурхайн компаниуд АНУ, Япон, Энэтхэгт ч бай өндөр үнээр гэрээ байгуулаад явах боломжтой. Харин аль болох бага өртгөөр тухайн газарт хүргэх нь тээврийн компанийн үүрэг. Тээвэр хийдэг компаниуд энэ төрлийн компаниудтайгаа холбогдоод яаж хямд тээвэрлэх вэ, Хятадын аль нутгаар дамжуулж далайн боомтод хүргэх вэ зэрэг бүх асуудлаа шийднэ. Ингэх юм бол Тавантолгойн нүүрс, цаашид Монголоос гарах бүх эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспорт яг дэлхийн зах зээлийн үнээр борлуулах боломж бүрдэнэ. Түүнээс биш төр нь төмөр зам, нүүрс борлуулах гэрээ хийгээд л “Би тийм мундаг сайд. Тийм мундаг үнээр хийчихлээ” гэж ярих нь зохимжгүй. Дэлхийн зах зээлд 170 долларын үнэтэй нүүрсийг 50 доллараар хийчихээд цээжээ дэлдэнэ гэдэг чинь манай төр засгийн бодлого буруу явааг харуулж байгаа юм. Нэг жишээ хэлье. Саяхан би “Адагт үлдсэн тэрбум” гэдэг ном уншлаа. Энэ номонд манайх орчихсон яваа юм билээ. Төр засаг нь авлигад идэгдсэн, сайн засаглал байхгүй гэдэг шалгуураар бид энэ дэлхийн долоон тэрбум хүний адагт үлдэж байгаа тэрбумын тоонд орчихсон байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн долоон тэрбум хүний адагт үлдсэн гурван сая болчихоод яваа юм байна гэдгийг уншаад маш их эмзэглэж сууна. Адагт үлдсэн тэрбумаас гарах боломж бий юү гэвэл асар их байна. Жишээ нь, энэ их уул уурхайн бүтээгдэхүүн, баялгаа дэлхийн зах зээлд дэлхийн зах зээлийн үнээр яаж борлуулах вэ гэдэг дээр бүгдээрээ ажиллах ёстой. Түүнээс биш хэнд ашигтай байдлаар насан туршийнх болгох вэ гэсэн нөгөөх л муу засаглал, авлигад идэгдсэн төртэйгөө байгаад байвал бүтэхгүй.
    -Адагт үлдсэн тэрбумаа­саа яаж гарах ёстой юм бэ. Төмөр замаа барьж л баялгаа гаргах юм биш үү. Тавантолгойн уурхайгаас урагш барих төмөр замын 49 хувийг Хятадын Шинхуад өгөх гэрээ хийх гэж байна. Энэ нь өөрөө адагт үлдсэн тэрбумаасаа сугараад дээшээ явах сай­хан боломж юм биш үү?
    -Үүнийг юу гэж харж байна гэхээр адагт үлдсэн тэрбумынхаа адагт бүх насаараа орох тэр нөхцөл байдлыг нээж өгч байна гэж хараад байгаа юм. Төмөр замынхаа суурь бүтцийг төр 100 хувь эзэмшихгүй л юм бол Монголын энэ их баялаг хэнд байх нь огт хамаагүй болно. Суурь бүтэц эзэмшиж байгаа нь л баялгийн үнийг ер нь тогтоодог юм. Суурь бүтэц 100 хувь төрийнх байвал уул уурхайн ордуудын лиценз хэнд байх нь огт хамаагүй. Төлөх ёстой татваруудаа төлж л байвал бүр 100 хувь гаднынхан өмчилсөн ч хамаа байхгүй. Харин суурь бүтэц дээр хувийн компани, гаднын компани ороод ирвэл хамгийн их аюултай. Орд газруудыг 100 хувь монголчууд эзэмшээд ч зах зээлийн үнээр баялгаа зарж чадахгүй.
    -Яагаад?
    -Бидэнд бэлээхэн жишээ байна. Улаанбаатар Төмөр замын суурь бүтэц, тээврийн компанийн 50 хувийг ОХУ-ын Засгийн газар эзэмшдэг. Энэ нөхцөл байдалд хувийн нэг вагонтой тээврийн компани алга. Яах вэ, “Болд Ерөө Төмөр гол” компани өөрийн гэсэн хэдэн вагонтой. Гэхдээ зөвхөн өөрийн төмрийн хүдрийг маш өндөр тээврийн зардлаар Эрээн рүү гаргадаг. Түүнээс биш манайд маш олон тээврийн компани байна. Гэвч өөрийн гэсэн вагонтой нь нэг ч байхгүй. “УБТЗ”-ын тариф, үнийг хянадаг компани байхгүй гэсэн үг. “УБТЗ” дуртай үедээ үнээ нэмж байдаг. 1990 он гарсаар хамгийн их үнэ нь нэмэгдсэн, нэмэх тухай ярьдаг газар нь “УБТЗ” болж таарсан. Өнөөдөр “УБТЗ” шиг монополь, өндөр тарифтай, ямар ч өрсөлдөөнгүй, бизнес, төр засгийн бүлэглэлийн ашиг сонирхол орсон аж ахуйн нэгж компани байхгүй. Тэгэхээр нэг хувь ч бай, 49 хувийг эзэмшдэг ч бай, гаднын компанид суурь бүтцээ эзэмшүүлэх нь “УБТЗ”-ын хоёр дахь муу хувилбар явж байгаатай адил. Цаашлаад Тавантолгойн нүүрсийг хэзээ ч дэлхийн зах зээлийн үнээр зарж чадахгүй. Шинхуагийн үнээр зарна. Гэтэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллийг харахад Тавантолгойгоос урагш тавих төмөр замыг ерөөсөө л Шин­хуад өгөхгүй бол сүйрнэ шүү гэсэн мессеж их явж байна. Уг нь тийм биш шүү дээ. Боломж бидэнд байна уу гэвэл байна. Хамгийн гол нь яагаад энэ боломжийг ашиглахгүй байна вэ гэдэгт маш их эмзэглэж байна.
    -Тийм боломж байгаа юм уу. Одоо харахад байхгүй юм шиг санагдаж байна. Монголын төрд бол мөнгө байхгүй гээд байгаа шүү дээ. Өөрсдөө барина гээд олон жил төмөр за­мыг гацаалаа. Тэр хэрээр хөгжлийг хойш нь чангаалаа?
    -Миний мэдэхээр төмөр замыг барих эсэхээр маргалдсаар 12 жил алдлаа. Өмнө нь хувийн компанид 100 хувь өгөхөөр шийдвэрлэж байсан. Тэгж байгаад “УБТЗ”-ын эзэмшил байхаар ОХУ-тай гэрээ хийсэн. Дараа нь, монголчууд өөрсдөө эзэмшинэ, зөвхөн өргөн цариг байна гэсэн. Тэгсэн яасан, царигийн талаар бөөн хэрүүл. Тэгж будилж явсаар Н.Алтанхуягийн Засгийн газрын үед яг зөв голдирол руугаа орсон юм. Тэгэхэд төмөр замаа тавьчихъя, тэгээд төр эзэмшье, уурхайгаас нь тусгаарлая, урагшаа гаргах замаа нарийн царигтай болгоё зэргээр бодлогын зүйлүүдээ зөв чиглэлд оруулсан. Арай гэж зөв голдиролдоо орсон нь энэ. Гэвч Засгийн газар солигдоод өмнөх Засгийн газрын үед төмөр зам хариуцаж байсан хүмүүс нь бөөн мөнгө идэж уусан болсон. Улмаар угаасаа явахгүй юм байна. Шинхуад өгөхгүй бол болохгүй юм байна. Тиймээс төмөр замаа ч, уурхайгаа ч Шинхуад өгье гээд л ярьж эхэлсэн. Хэн, ямар зорилгоор ийм юм хийгээд яваад байгааг би өнөөдрийг хүртэл ойлгохгүй байна. Гол нь төмөр замын бодлого зөв тийшээ явж байсан юм шүү. Харамсалтай нь энэ зөв бодлого дараагийн Засгийн газрын үед замхарчихсан. Тэгээд хамгийн их нүглийн юм эхэлсэн. Өнөөдөр ч энэ асуудлыг гүйцэлдүүлэх гээд явж байгаад харамсаж байна. Одоогийн Засгийн газрыг Ч.Сайханбилэгийн хийсэн бүх нүглийг хаацайлах, хийж чадаагүйг нь гүйцэлдүүлэхээр гарч ирсэн юм уу л гэж харж байна. Ард түмэн ч ингэж харж байгаа байх. Хоёрдугаар асуудал нь “Бид мөнгөтэй юм чинь та нар хүлээж чадна. Та нар өлсгөлөн юм чинь гэрээг хүлээн зөвшөөрөх ёстой” гэсэн ганцхан баримт тулгачихаад суугаад байна. Хуучин манжийн бодлогыг Монголд бий болгож байгаа юм шиг. Би манжийн үед ямар байсныг мэдэхгүй л дээ. Ном зохиол уншиж байхад өлсгөөд, тарчлаагаад хаячихдаг. Тэгээд өөрөө гуйгаад очиход аргандаа оруулдаг тухай бичсэн байдаг. Үүн шиг л юм болох гээд байна.
    -Аргаа барсандаа сохор зоосоор ч хамаагүй өгье гэдэг шиг л зүйл болох гээд байна гэж үү?
    -Эхлээд 10 зоос гэхэд нь хаячихаад явдаг. Тэвчээр нь барагдтал хүлээлгээд сохор зоосоор өгье гэхээр авдаг тийм юм руу яваад байгаа юм шиг харагдаад байна. Үүнээс гарах ёстой. Шинхуа л мөнгө гаргаж, шийдвэрлэж чадна гээд өдөр бүр ард түмний тархийг угаагаад байгааг би ойлгохгүй байна. Жишээ нь, төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын газар шорооны ажил хийгдсэн гэж ойлгож байгаа. Одоо тэгэхээр замаа угсраад тавих ажил үлдсэн. Үүнд хүмүүсийн бодоод байгаа шиг, төр засгийнхны айлгаад байгаа шиг тийм их мөнгө орохгүй шүү дээ. Дөрөвдүгээр ангийн хүүхэд хүртэл тооцоог нь бодоод гаргачих ажил үлдсэн гэсэн үг. Гэтэл яагаад ард түмний тархийг угаагаад байна. 265 км төмөр зам тавихад хэчнээн дэр, хэчнээн тонн зам төмөр, бусад хэрэгсэл орох вэ гэдгийг нь тооцоод үзэхэд 70 сая ам.долларын тооцоо гарсан.
    -265 км төмөр замын ба­рилга, угсралтын аж­лыг хийхэд 70 сая ам.дол­лар хэрэгтэй гэлээ. Үүнийг та яаж гаргасан юм?
    -Эрээнээс нэг дэрийг 30 доллараар хувийн хэвшлийнхэн авч байна. Үүнийг нэмэгдүүлээд Япон, Германы технологи ч юм уу чанартайг нь авна гэж үзээд, төр, засгийнх нь авлигын мөнгийг оруулаад нэг бетоны дэр 70 доллараар тооцож байна. Мөн нэг тн зам төмөр Хятадад 800-900 долларын ханштай байна. Үүнийг 1300-гаар тооцсон. Ингэж бодохоор 265 км төмөр замын барилга, угсралтын ажлын материалын зардал нь 70 сая орчим долларт багтаж байх жишээтэй. Нэг км төмөр зам барихад R-65 маркийн 128 тн зам төмөр,1800 ширхэг бетон дэр орно. Нэг тн зам төмрийг 1300 доллар, нэг ширхэг бетон дэр бэхэлгээнийх нь 70 доллар гэж тооцвол нэг км төмөр зам барихад 292400 доллар болно. Тэгвэл 265 км төмөр зам барихад 77486000 доллар л хэрэгтэй байгаа биз. УБТЗ-ын ерөнхий инженер байсан Нямаа олон улсын нээлттэй тендер зарлан дэлхийд хамгийн чанартай Австрийн зам төмрийг 500 орчим доллараар оруулж ирж байсан. Өнөөдөр Хөтөлийн бетон дэрний үйлдвэр 80 орчим мянган төгрөгөөр үйлдвэрлэж байна. Тэгэхээр дээрх тоо хоёр ба түүнээс ч ихээр хямдрах боломжтой.
    -Материалаа авлаа гэж бодъё. Бидэнд тэгээд ажил­лах хүч нь байгаа юм уу?
    -Байхгүй яах юм. Төмөр зам гэдэг том айл жилдээ 100 км замын их засварын ажил хийдэг байлаа. Их засвар гэдэг чинь хуучин дэр мод, зам төмрийг нь хуулж аваад шинээр хийхийг хэлдэг. Энэ ажлыг хоёр жилийн өмнөхөн л хийж байсан. Сүүлийн хоёр жилд бараг хийсэнгүй.

    -Бараг шинээр зам тавих­тай адилхан юм байна?
    -Шинээр зам тавихаас ч илүү ажилтай. Яагаад гэхээр хуучин газар шороог нь засна, хүчжүүлнэ, орчин үеийн технологид оруулна гээд ажиллагаа их ордог. 150 хүнтэй бригад жилд 100 км төмөр замыг ингэж шинэчилдэг байсан юм. Гэтэл бүх ажилчид нь сүүлийн хоёр жил ажилгүй явж байна. Би тэдний 12 хүнээр нь өнгөрсөн зун 360 метр зам өөрийнхөө аж ахуйн хашаанд тавиулсан. Тэгэхээр 150 хүнтэй хоёр бригад гаргаад 130, 130 км төмөр зам тавиулахад болохгүй гэх зүйлгүй. Ингэхдээ нэг хүнд жилийн 100 сая төгрөгийн цалин өгөхөд тооцоог нь бас дөрөвдүгээр ангийн хүүхэд гаргачих хэмжээний 12 сая долларын өртөг гарна. Тэгээд л төмөр замаа тавьчихна. Гэтэл төрд ямар ч хэрэггүй хувийн хэвшлээс салаалсан 30 км замыг 130 сая доллараар авсан гэж хэвлэлээс уншчихаад үнэхээр харамссан. Эсвэл төр, засгийн төвшинд ажиллаж байгаа хүмүүс дөрөвдүгээр ангийн хүүхдээс ч дор боловсролтой юм уу. Үүнийг л гайхаад байна.
    -Боловсрол гэхээсээ ху­вийн эрх ашиг, сэтгэл гээд олон юм дутагдаж байгаа байх?
    -Ямар юм дутаад байгааг нь ерөөсөө ойлгохгүй байна. Миний хувьд өөрийнхөө аж ахуйн хашаанд төмөр зам тавиулсныхаа хөлсөнд тэдгээр хүнд 500-600 мянган төгрөгийн цалин өгсөн. Гэхдээ тэд бол ийм байтугай мөнгөөр л ажиллах гээд яваа хүмүүс.
    -Боломж бол байгаа юм байна. Гэхдээ Шинхуа 265 км төмөр замын 49 хувийг авчихаар яг ямар эрсдэл байгаа юм бэ. Харин ч бусад уурхайд амар юм биш үү. Бэлэн төмөр замаар урагшаа бүтээгдэхүүнээ гаргахаас эхлээд?
    -Би түрүүнд хэллээ. Хувийн компани суурь бүтцийн хэдэн хувийг ч эзэмшсэн ямар хор хохиролтой юм гэдгийг. Суурь бүтцийг төрөөс өөрөөр ямар нэгэн хувийн компани эзэмших юм бол түүн дээгүүр явах тээвэр хийх компани байхгүй болно. Харин суурь бүтцийн нэг хувийг ч гэсэн эзэмшиж байгаа компани тээвэр хийнэ. Хувийн компаниуд вагон худалдаж аваад өөрөө тээвэр хийнэ гэж хэзээ ч байхгүй. Суурь бүтэц тогтолцоо нь буруу юм чинь тээвэрлэлтийн компанийн бүтэц буруу байна. Яг л “УБТЗ” шиг.
    -Гэхдээ төр 51 хувийн давуу эрхтэй байхаар хянал­таа тавиад явах бо­ломжтой юм биш үү?
    -Өнөөдөр төр гэдэг чинь ямар ч эзэнгүй байна. Нэг хувийг эзэмшдэг нэг вагонтой компани л эзэмшинэ. Би дээр хэлсэн дээ. Өнөөдөр нэг хувийг нь ч эзэмшдэггүй мөртлөө түүнээс салаалж тавьсан хувийн замтай компани төмөр замыг хувьчлаад авчихаад байж байгаа биз дээ. Яг л ийм юм болно.

    -Тэгэхээр адагт үлдсэн тэрбумаасаа дээшээ гара­хын тулд баялгаа ашиглах хэрэгтэй. Ингэхийн тулд суурь бүтцээ маш зөв дэлхийн жишигт нийцүүлж хийхгүй бол тэндээ л үлдэх нь гэж таны ярианаас ойлгоод байна л даа?
    -Үнэн л дээ. Өнөөдрийн төр, засгийн бодлогоор цааш явбал адагт үлдсэн тэрбумынхаа адагт үлдсэн гурван сая л болно. Үүнийг л харж байна. Хоёрдугаарт бидэнд зөв тогтолцоотой төмөр замыг яаж хөгжүүлэх тухай өмнө нь зөндөө ярьж байсан. Жишээ нь, Монголын дөрвөн компани 30 сая нүүрс тээвэрлэхийн тулд 10 мянган вагон оруулж ирэх шаардлагатай болно.
    -Жилдээ 30 сая тонныг тээвэрлэхэд гэсэн үг үү?
    -Тийм. 10 мянган ачааны вагон оруулж ирэх шаард­лагатай. 10 мянган вагон оруулаад ирлээ гэхэд тэдэнд үйлчлэх засварын депо бай­гуулагдана. Механик инже­нерийн үйлдвэрлэл маш их хөгжинө. Эрдэнэтийн нэг залуу туркүүдтэй хамтраад вагон угсардаг үйлдвэр оруулж ирье гэж байсан. Социализмын үед манайд механик инженерийн үйлдвэр хамгийн их хөгжиж байсан салбар бол төмөр зам шүү дээ. Төмөр замд хийдэггүй юм гэж байдаггүй байлаа. Механик инженерийн салбар ямар мундаг хөгжиж байв. Гэвч сүүлийн жилүүдэд өнөөх төмөр замын суурь бүтцийн 50 хувийн дарамтаараа эдгээр нь эхнээсээ хаалгаа барьсан. Сонсох нь ээ, зөвхөн ОХУ-ын компаниудаас сервис хийлгэ гэсэн шахалтыг үзүүлж байгаа юм гэсэн. Шинхуа ороод ирвэл ийм л нөхцөлийг тулгана. Ер нь зөв тогтолцоотой төмөр зам дараагийн уурхай руугаа өөрөө өөрийгөө уртасгаад явчихдаг. Юу үнэн энэ үнэн. Ингэж явсаар 30 сая тонн нь 100 сая ч болж болно. Бид эхлээд вагон угсардаг үйлдвэртэй болох замаар эд анги хийдэг үйлдвэртэй болох боломжтой. Дарханы төмөрлөгийн үйлд­вэрт ч хийхэд болохгүй гэх зүйлгүй. Би ч гэсэн хийчихнэ. Туркүүдтэй хамтраад угсрах үйлдвэр хийж болж байхад японуудтай хамтраад вагон хийх үйлдвэр барихад ямар ч асуудалгүй. Тэгэхгүйгээр бүх юмыг нь хаачихаад гаднаас эрээд явж байна.
    -Монголчууд суурь бүт­цээ 100 хувь эзэмшдэг болчихвол төмөр зам зөв тогтолцоо руу шилжинэ гэж байна. Гэхдээ энэ нь зөвхөн манайхаас шалт­гаалахгүй байх. Урд хөрш рүү гарах учир хөрш­тэйгөө зөвшилцөнө. Хятадын Засгийн газар үүнийг нь зөвшөөрөх юм уу?
    -Хятадын Засгийн газар Их хурлаараа баталсан Си Жиньпин даргын гадаад харилцааны 10 зарчмыг баталсан байдаг. Үүний хамгийн том бодлого нь “Нэг бүс, нэг зам” гэсэн төсөл хэрэгжүүлэхээ зарласан. Тэрийгээ далайн эргийн хөгжлийг эх газрын дунд байрлаж буй орнуудад түгээх гэж нэрлэсэн. Тэгэхээр бид Си Жиньпин даргын дэвшүүлсэн санааг хэрэгжүүлэх гээд явж байна гэхгүй мөртлөө Шинхуаг оруулж ирье гээд байгаа нь Пол Коллиерийн манайхыг дүгнэсэн авлигад идэгдсэн, арчаагүй төр засагтай орны тоонд оруулсны илрэл. Хоёр дахь асуудал нь Пол Коллиер далайд гарцгүй орнууд хөгждөггүй юм байна гээд судлаад үзэхэд тийм биш юм билээ. Жишээ нь, Швейцарь Улс далайд гарцгүй ч өндөр хөгжилтэй орны тоонд ордог. Судлаад үзэхэд тэдний хиллэдэг Итали, Герман, Франц зэрэг хөрш нь далайд гарцгүй нөхцөл байдлыг бизнес, тусламж болгочихсон байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, Швейцарийн бүтээгдэхүүнийг далайд гаргахад зохих хэмжээний өрсөлдөөн бий болгоод дамжин өнгөрүүлэх конвенцид нэгдсэн байна. Харин далайд гарцгүй Угандатай хиллэдэг Сомали, Конго Улс дотооддоо зөрчилтэй, иргэний дайнтайгаас гадна галт тэргийг нь дээрэмддэг, булаадаг учраас хөгжил нь буурай байсан. Иймд Пол Коллиер Далайд гарцгүй орнуудыг хөгжлөөр нь сайн хөрштэй, муу хөрштэй гэдэг хоёр ангилалд хуваасан байдаг.
    Бидний хувьд далайд гарах төмөр замын гарцгүй учраас Пол Коллиер судалгаа хийгээгүй юм билээ. Гэхдээ бид түүнийг урьж болно. Үнэхээр Хятадын Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй биднийг дарамтлах юм бол Дэлхийн банкны санхүүжилтээр Монголдоо уриад судалгаа хийлгэчих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хөгжих гэтэл “Нэг бүс, нэг зам” бодлого дэвшүүлчихээд дэмжихгүй байна гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэтэл тэр талаар ярьж байгаа нэг ч хүн алга. Эсрэгээрээ Шинхуаг оруулж ирье гэх жишээний.
    -ОХУ, Хятад Монголын сайн хөрш үү, муу хөрш үү гэдгийг дэлхий нийтэд харуулах эсэх нь манай төмөр замыг зөвшөөрөх эсэхээс шалтгаалах нь ээ?
    -Тийм. Муу хөрш гэсэн ангилалд орохгүйн тулд аль аль нь шийдвэр гаргана. Энэ хоёр хүчирхэг том гүрний хувьд шүү дээ. Бид л зөв талаас нь ойлгуулж, зөв ажил хийх ёстой.
    Үндэсний шуудан С.Гандөл
  • Нэр томъёоны тогтвортой чанар...
    2017 оны 1 сарын 16
    Намайг хуучнаар ”ГЯЯ”-ны яамны албан ёсны нэрийг одоо юу хэмээн нэрийдэж байгаа бол гэдэг дээр эргэлзэж байна гэвэл та бүхэн итгэх үү? ”ГЯЯ” гэж хашилтан дотор хийлээ шүү. Намайг бага залуу байхад ихээхэн нэр хүндтэй энэ байгууллагын албан ёсны нэрийдэл ”Гадаад явдлын яам” гэсэн нэрээрээ хорь гучаад жил явсан байх. Уг сурвалжийг нь хөөн бодвоос бүр автономитын үеэс энэ нэрийдэл бүрэлдэн тогтсон янзтай байдаг.

    Дараа нь 1990 оноос хойш Гадаад хэргийн яам болчихсон цохиж явснаа тун удалгүй нэг засаг солигдоход Гадаад харилцааны яам болсон санагдаж байна. 2010 онд нэгэн арга хэмжээнд орчуулга хийгээд явж байхад албан ёсны нэрийдлийн товчлол нь ”ГХХЯ” болчихсон байсныг хэр баргийн хүн тайлан унших нь байтугай тэр тухай дуулаа ч үгүй байвал миний хувьд төдийлөн гайхахгүй. Яагаад гэвэл би ч өөрөө тэр нэрийг хараад ”Нэр томъёоны тогтвортой байх чанарыг” ингэж алдагдуулж байх гэж дээ хэмээн дотроо халаглаж байсан болохоор тэр юм. Дээрх товчлолын тайлбар нь ”Гадаад харилцаа худалдааны яам” гэсэн үг болой.

    Манай боловсролын яамны нэрээ өөрчлөсөн хийгээд өөр салбартай нийлж салсан түүхийг өгүүлвээс энэнээс урт үлгэр болж мэдэх байх аа. Ер нь төрийн гол яамдын нэрийн өөрчлөлт гэдэг сэдэв авчихсан оюутан толгой өвдөлгүй мастерийн зэрэг хамгаалчих байх шүү.

    Намайг бага залууд Эрүүлийг хамгаалах яам гэдэг байсан байгууллагын нэрийн хувирлын түүх өдгөө ямар болсныг миний хувьд тийм гээд зоригтой хэлчих сачий бас л дутаж байна. ”Эрүүл мэндийн яам”, ”Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам”, ”Эрүүл мэнд нийгмийн халамжийн яам” ч бил үү дээ хувираад явчихсан нь одоо ямар нэрэн дээр очоод тогтоо бол доо? Ийм жишээг ХААЯ-ны нэрийн хувирал гээд үргэлжлүүлвэл бас л дуусашгүй юм болж мэдэх нь.

    Миний сайн мэдэж байгаачлан өмнөд хөрш Хятадад ”Боловсролын яам”, ”Соёлын яам”, ”Гадаад хэргийн яам”, ”Эрүүл мэндийн яам” гээд нэг л хатуу тогтсон нэр томъёо нь хэдэн арав тэр ч байтугай зуун жилийн настай байдаг нь төрийн тогтвортой байдлын илэрхийлэл баталгаа болж байдаг шиг. За цаашлаад тэдний хувьд ”Багшийн их сургууль”, ”Анагаахуйн их сургууль” гээд ямар ч зоригтой улс төрч өөрчлөх аргагүй хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдсэн нэршлүүд манай улсад болохоор ”Боловсролын их сургууль”, ”Эрүүл мэндийн их сургууль” гээд аль эрт төрөл арилжчихсан байх жишээтэй.

    Хэл бол нийгмийн үзэгдэл болохын хувьд нийгмийн хөгжлийг даган хувьсаж байх зүй тогтолтойг миний бие хэл шинжээч хүний хувьд мэдэлгүй яахав. Гэхдээ аливаа үндэстний хэлний хамгийн тогтворгүй, хувьсамтгай хэсэг нь ярианы хэл байдаг бөгөөд тэрхүү хувьсамтгай чанарыг нь бичгийн хэлний харьцангуй тогтвортой чанар хазаарлаж байх учиртай гэж үздэг. Өөрөөр хэлбэл бичгийн хэл нь ярианы хэлийг бодох юм бол илүү тогтвортой чанартай байдаг гэсэн үг л дээ. Тэр дундаа дээр өгүүлсэн төрийн гол яамд, салбарын үндсэн нэгжүүдийн нэрийдэл зэрэг нэр томъёонууд бичгийн хэл дундаа бүр ч тогтвортой байх учиртай нь дэлхийн хөгжингүй улс орнуудын ”Хэл соёлын бүтээн байгуулалтын үйл хэргийг” ажиглаж байхад тодорхой харагддаг.

    Харин энэ зүй тогтол манай улсад болохоор улс төрийн тогтворгүй байдал хийгээд хэл шинжлэлийн талаар паг байж мэдэх ойворгон улс төрчдийн балгаар яаж бантагнаад байгаагийн зах зухаас товч өгүүлэхэд ийм буюу.

    Хэдэн сарын өмнө УИХ-ын гишүүд ”Үндсэн хуулийн”, ”Үндсэн хуулын” гэж хоёр бичлэгийг нэг мөр болгох асуудлын талаар маргалдаад сууж байхыг харахад үнэхээр эмгэнэлтэй санагдаж байсан шүү. Үндэсний монгол бичигтээ зоримог шилжин орохоос нааш энэ мэт инээдтэй марзан гэхэд багадмаар маргаан мэтгэлцээн төгсгөл болох нь юу л бол? Даанч үүнийг манай суурин дээрээ ”380 градус” эргэчихдэг улс төрчид сэхээрдэг болов уу? Манай нэгэн хашир туршлагатай улс төрч өөрийн нэг томоохон асуудлаарх байр суурь үндсээрээ эргэчихээд байгаа гэдэг санаагаа ”380 градус эргэчихээд байна” хэмээн хэвлэл мэдээллээр мэдэгдсэнийг санаж байна уу? Тойргийн хэмжээс миний багад арай өөр байдаг шиг санагдах юм. Гэвч энэ цаг үед болж бүтэхгүй юм гэж бараг үгүй болсон болохоор 380 болчихоод байгааг мунхаг би ухаарахгүй яваа ч юм бил үү?
  • ”Централ тауэр”-т дуулиан дэгдээсэн АНУ-ын иргэнийг албадан гаргажээ
    2017 оны 1 сарын 16
    адаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өнөөдөр 2016 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж мэдээлэл хийв.
  • “Эх барихын тусламж, үйлчилгээ-хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт боллоо
    2017 оны 1 сарын 16
    Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ сарын 05-нд “Эх барихын тусламж, үйлчилгээ-хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтыг “Өргөө” амаржих газарт зохион байгууллаа. Нийслэлийн эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй бүх байгууллага харилцан бие биеэ дэмжиж ажиллах, тэргүүн туршлага болон цаг үеийн мэдээллээ солилцож хамтран ажиллах талаар энд зөвлөлдсөн юм.

    “Эх барихын тусламж үйлчилгээ-хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтаас дараах санал, зөвлөмжийг гарган хэрэгжүүлж ажиллахаар боллоо.

    Өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төв жирэмсний хяналтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллах. Үүнд жирэмсний хяналтад цаг хугацаанд нь хамрагдахын ач холбогдлыг олон нийтэд таниулахад чиглэсэн сурталчилгаанд онцгой анхаарах
    Холбогдох байгууллага хоорондын мэдээлэл солилцох үйл ажиллагааг сайжруулах. Тус ажлын хүрээнд эхний ээлжинд дараах үйл ажиллагааг зохион байгуулах:
    Дүүргийн эрүүл мэндийн төв, амаржих газрууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах шаардлагатай удирдлага, эмч, мэргэжилтэн, нэгжийн утасны нэгдсэн жагсаалтыг дотоод хэрэгцээнд зориулан гаргаж хүргэх (Нийслэлийн эрүүл мэндийн газар),
    2017 оны хоёрдугаар сард амаржих газрын үйл ажиллагааг нийт дүүргийн эрүүл мэндийн төвийн холбогдох удирдлага, эмч, мэргэжилтэнд танилцуулах (Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хүрээ амаржих газар),
    2017 оны эхний хагас жилд багтаан аль нэг дүүргийн эрүүл мэндийн төв гурван амаржих газрын холбогдох удирдлага, эмч, мэргэжилтэнд жирэмсний хяналт, эх барихын тусламж, үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааг танилцуулах холбогдох удирдлага, эмч, мэргэжилтэнд танилцуулах (НЭМГ, аль нэг дүүргийн эрүүл мэндийн төв),
    Дүүргийн эх барихын эмч нарыг амаржих газрууд ажлын байран дээр дагалдуулан сургах, мэргэжил дээшлүүлэх боломжоор ханган ажиллах
    Байгууллагын загварын ном (Brandbook)-той болж, хаяг, ажлын хувцас зэргийг жигд болгох
    Амаржих газрын стандартыг шинэчлэх шаардлагатай гэж үзвэл амаржих газрууд саналаа нэгтгэж Нийслэлийн эрүүл мэндийн газарт ирүүлэх. Нийслэлийн эрүүл мэндийн газар холбогдох байгууллагад уламжлах гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
  • Монголын боксын холбооны Ерөнхийлөгчөөр Д.Бат-Эрдэнэ сонгогдлоо
    2017 оны 1 сарын 16
    Монголын боксын холбооны их хурал өнөөдөр боллоо.
  • МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, дэд сайдыг тодруулна
    2017 оны 1 сарын 16
    МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдыг томилох асуудлыг хэлэлцэхээр болжээ.

  • Хөрөнгө, орлогын мэдүүлгийг ирэх сарын 15-ыг хүртэл авна
    2017 оны 1 сарын 16
    Нийтийн албан тушаалтнууд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ ирэх сарын 15-ны дотор гаргаж өгөхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс анхаарууллаа. Хөрөнгө орлогын мэдүүлгийн хуулийн хугацаа нь оны эхэн буюу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны хооронд үргэлжлэх аж. Уг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтан нь мэдүүлгээ цахимаар (www.meduuleg.iaac.mn) мэдүүлж, байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулах шаардлагатай юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Монголд Үйлдвэрлэв Цагаан сар 2017 үзэсгэлэн худалдаа Соёолж төвд болно
    2017 оны 1 сарын 16
    Сар шинийн баяраар Улс орон даяар монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэхийг уриалж байгааг ажил хэрэг болгож Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе уриан дор Үндэсний томоохон үйлдвэрүүд, Гар урчууд, малчид хөдөлмөрчид, дотоодын жижиг дунд бизнес эрхлэгчидийн бараа бүтээгдэхүүнийг бөөний үнээр нь худалдаалах Монголд үйлдвэрлэв 2017 цагаан сарын үзэсгэлэн худалдаа нарны зам дагуух Соёолж төвд 2017 оны 2 сарын 12-26 өдрийг дуустал зохион байгуулагдах болсон баяртай мэдээг дуулгахад таатай байна. Тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулахын тул Соёолж төв өөрийн үзэсгэлэн талбайг шинэчлэн засч 120 орчим үзэсгэлэнгийн талбай бүхий дулаан тохилог заал, гадны 150 машины зогсоол, гадаа талбайдаа ууц, өвчүү зарах талбай зэргийг цогцоор бэлтгэсэн байна. Монголд үйлдвэрлэв 2017 цагаан сарын үзэсгэлэн худалдаанд хэвийн боов, тавгийн идээ, цагаан идээ, чихэр жимс, гарын бэлэг, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, нэхий дээл, ууц өвчүү гээд бүхий л зүйлс нэг дороос худалдаалагдах юм. Нийслэлчүүдийн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих аяныг бодитоор ажил хэрэг болгож байгаа үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчидад талархал илэрхийлье. Үндэсний үйлдвэрлэлээ үйлдвэрийн үнээр нь худалдан авцгаая. Монголд үйлдвэрлэв 2017 үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчидтай 99007003, 96202016 утсаар холбоо барих боломжтой юм байна.
  • Ц.Элбэгдорж Давосын чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    2017 оны 1 сарын 16
    Швейцарийн Давос хотноо болох 47 дахь удаагийн Давосын форумд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Тус форум энэ сарын 17-20-ны өдөр болох бөгөөд энэ жил ”Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал” сэдвийн хүрээнд болох юм.



    Энэ жилийн форумд 46 улсын төрийн тэргүүн оролцох бөгөөд тэр дундаа БНХАУ-ын дарга Си Зиньпин анх удаа уг форумд оролцоно хэмээн олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллээд буй.
  • Гар аргаар алт олборлож байсан хоёр хүн амиа алджээ
    2017 оны 1 сарын 16
    Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Буданттээл гэх газарт гар аргаар алт олборлож байсан хоёр иргэн өнгөрсөн баасан гарагт амиа алджээ. Тодруулбал, Э, Т нарын ухаж байсан нүхнийх нь хажуугаар хиймэл нуурын ус нэвчин орсны улмаас цооног усаар дүүрч, тэд амиа алдсан байна.

  • АН-ын бүлгийн хуралдаан цуцлагдлаа
    2017 оны 1 сарын 16
    Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар санал, дүгнэлтээ нэгтгэдэг уламжлалтай.
4592 4593 4594 4595 4596 4597 4598
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
    4 цаг 59 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмаар Очирваань бурхныг тахих ёслол боллоо
    5 цаг 19 мин
  • NBA-ын 2024-25 оны улирлын шилдэг 5 тоглогч
    5 цаг 23 мин
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
    6 цаг 44 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    9 цаг 53 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    10 цаг 1 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    10 цаг 34 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан, бороо орно
    10 цаг 57 мин
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
    Өчигдөр 15 цаг 49 мин
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    Уржигдар 17 цаг 01 мин
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    Уржигдар 16 цаг 33 мин
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    Уржигдар 15 цаг 50 мин
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    Уржигдар 15 цаг 46 мин
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    Уржигдар 15 цаг 32 мин
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 15 цаг 25 мин
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • "Бууж мордох хорвоо"
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК