зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4594 4595 4596 4597 4598 4599 4600
  • Захидал: Хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцохдоо томчуудаас юу хүсдэг вэ
    2017 оны 4 сарын 12
    ”Зам тээврийн ослоор хохирсон хүүхдийн өдөр”-өөр ЕБС-ын сурагчид ”Томчуудад хүргэх миний захидал” нэртэй захидал илгээжээ. Тухайлбал, Ерөнхий боловсролын 62-р сургуулийн 10В ангийн сурагч Э.Энхриймаа ”Томчуудаа та нар хүүхэд байж үзсэн, харин бид нар том хүн байж үзээгүй шүү дээ. Тийм учраас хүүхэд биднийг хамгаалж, аюулгүй байдлыг хангаж байраагай гэж хүсэж байна” гэв.
  • Монгол иргэдэд БНСУ-ын олон удаагийн виз олгуулахаар болжээ
    2017 оны 4 сарын 12
    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг-тай энэ сарын 10-ны өдөр уулзаж, хоёр улсын хооронд харилцан визгүй зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгох нөхцлийн талаар ярилцжээ.
  • Нийтлэлч Баабар Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшихээ мэдэгдлээ
    2017 оны 4 сарын 12
    Нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн нийтлэлээрээ дамжуулан олон нийтэд мэдээлсэн байна.
  • Энэ жил 2 тэрбум 769.9 сая төгрөгөөр наадна
    2017 оны 4 сарын 12
    Энэ жил 2 тэрбум 769.9 сая төгрөгаар наадна
  • Манайх шиг хос тэжээлт машинд 100 хувийн хөнгөлөлт үзүүлдэг улс байхгүй, тиймээс 50 хувиар тооцсон гэв
    2017 оны 4 сарын 12
    УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн дагалдах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
  • Б.Чойжилсүрэн: Энэ оны төсвийн тодотголыг ОУВС-ийн хүрээнд боловсруулсан
    2017 оны 4 сарын 12
    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдөрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа даргалан хуралдуулав.
  • Амиа алдсан цэргүүд Өмнөд Судан улсад алба хаасан байжээ
    2017 оны 4 сарын 12
    Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас Таван толгойн цэргийн ангид гарсан ослын талаар мэдээлэл өглөө. Мэдээллийн үеэр ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Б.Бадамбазар “2017 оны 4 сарын 11-ны өдөр болсон ослын талаар мэдээлэл танилцуулах гэж байна. Ослын талаарх мэдээллийг 17 цаг 40 минутад авсан.
  • Ч.Хүрэлбаатар: ОУВС шинэ хөрөнгө оруулалт нэм гэж хэлээгүй биз дээ, Сангийн сайд аа
    2017 оны 4 сарын 12
    Төсвийн байнгын хорооны хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Энэ оны төсвийн тодотголоор 7 төрлийн татвар нэмэхээр тусгасан.
  • Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат өнөөдөр орон даяар эхэлнэ
    2017 оны 4 сарын 12
    Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
  • “Сауд Гоби коэл транс”-ын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов
    2017 оны 4 сарын 12
    Дэлхийд нэн ховордоод байгаа ургамал ногоо, ан амьтад тэр дундаа цоохор ирвэсний өлгий нутаг болсон Тост тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалтад авсан.
  • Шуурхай: Ослын дүгнэлт гарсны дараа хариуцлагаа хүлээхэд бэлэн байна
    2017 оны 4 сарын 12
    Төв аймгийн нутаг дэвсгэр болох Тавантолгойд хээрийн сургуулилалт хийж байгаад хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан осол өчигдөр гарсан.
  • Шуурхай: Амь эрсэдсэн албан хаагчдад 10 жилийн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгоно
    2017 оны 4 сарын 12
    Энэ үеэр ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Б.Бадамбазар “2017 оны 4 сарын 11-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сум дах Таван толгойн цэргийн ангийн сургалтын төвд дадлага сургууль хийж байсан
  • ЗГ: Төрийн өмчит компани байгуулах тухай хэлэлцэнэ
    2017 оны 4 сарын 12
    Хуралдаан 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 12.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
  • Гар утас булааж зугтсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
    2017 оны 4 сарын 12
    Өнгөрсөн хоногт иргэд, байгууллагаас 1941 удаа холбогдсоноос гэмт хэргийн 75, зөрчлийн 1264, согтуугийн 366, зам тээврийн ослын 236 мэдээллийг шалгасан байна.
    Энэ өдөр гэмт хэргийн шинжтэй 58 үйлдлээс 34 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Тухайлбал:
    Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, 117-р сургуулийн орчимд иргэн М-ийг гар утсаараа яриад явж байх үед тус дүүрэгт оршин суух хаягтай О, Х нар согтуурсан үедээ гар утсыг нь бүлэглэн булааж зугтаасан хэргийг тус дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байна.
  • Шуурхай: Амиа алдсан ахлах, офицер хоёр Өмнөд Судан улсад алба хаасан байжээ
    2017 оны 4 сарын 12
    Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас Таван толгойн цэргийн ангид гарсан ослын талаар мэдээлэл өгч байна. Мэдээллийн үеэр ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Б.Бадамбазар
  • Шуурхай: Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Б.Мөнгөншагай, Б.Ариунболд нарын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж байна
    2017 оны 4 сарын 12
    Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас Таван толгойн цэргийн ангид гарсан ослын талаар мэдээлэл өгч байна.
  • Худлаа гэсэн чинь яасан бэ, Ц.Ням-Осор даргаа
    2017 оны 4 сарын 12
    рдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийн цалинд сард нийтдээ 20 мянган доллар зарцуулах санал оруулж иржээ. ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор “Бид доромжлууллаа, сэтгүүлчид ташаа мэдээлж байна” гэж эхэлсэн хэвлэлийн хуралдаа ТУЗ-ийн гишүүдийн цалинг эцэслэн шийдээгүй гэсэн. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин ихэсгэссэн хэмжээний цалин л олгох байх гэж байв. Тэгвэл оруулж ирсэн саналаар ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэнд сард 3200 доллар, нэр бүхий зургаан гишүүнд тус бүр 2450 доллар, нарийн бичгийн хоёр даргад 1050 долларын цалин өгөхөөр төлөвлөжээ. Ц.Ням-Осор худлаа хэмээн үгүйсгэж байсан санал ийнхүү албан баримтаар орж ирсэн нь ямар учиртай вэ. Үнэн зөв хариултыг хэн өгөх вэ?
  • Аэробик гимнастикийн УАШТ болно
    2017 оны 4 сарын 12
    Монголын гимнастикийн холбооноос зохион байгуулдаг аэробик гимнастикийн өсвөр үеийн 13 дахь удаагийн УАШТ энэ сарын 16-нд болно. Тус тэмцээн 6-8, 9-11,12-14, 15-17 насны ангиллаар болох бөгөөд аэробик гимнастикийн спортоор хичээллэгч аймаг, орон нутаг, сум дүүргийн ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагч, байгууллага, клуб, төвийн тамирчид оролцох боломжтой аж.



    Тэмцээн олон улсын гимнастикийн холбооны 2017-2020 оны аэробик гимнастикийн дүрмийн дагуу зохион байгуулагдах бөгөөд оролцох баг тамирдын зорчих тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангаж оролцохыг зохион байгуулагчдын зүгээс анхаарууллаа.
  • ”ОЮУНЫ ӨМЧ” болох ”ОЮУНЫ БҮТЭЭЛ”-үүдийг ХУЛГАЙЛАГСАД
    2017 оны 4 сарын 12
    ...Хүн болгон оюуны бүтээлүүдийг бүтээж чаддаггүй. Авьяаслаг хүмүүс уран бүтээл хийх гэж маш их шаналцгаадаг. Ердийн хүмүүс 8 цагийн ажлаа хийгээд санаж бодох зүйлгүйгээр амарч чаддаг бол, оюуны бүтээл хийдэг хүмүүс энэ тухай маш их бодож, үргэлжид сэтгэн, шөнө ч унтаж чадахгүй зүүдэлж, өөр ажил хийж байлаа ч уран бүтээлийнх нь санаа сэтгэлийн орон зайд тэнүүчлэн холдож өгдөггүй. Ном бичиж буй хүмүүс маш олон материалуудыг уншиж судлан харьцуулж, зураг зурж буй хүмүүс сэтгэлд буй дүрслэлүүдээ зотон даавуун дээр өнгө будгаар буулгаж, кино бүтээж буй хүмүүс өгүүлэмжийн найруулга, зураг авалтын дүрслэл дээр өөрөө оролцон шаналж, хөгжмийн зохиолчид хөг аялгууны эгшигээ зүүдэндээ аялж байж бүтээцгээнэ. Энэ бүхэн тэдний оюун санааны дотоод ертөнцөөс амилан бүтэж, бусдын хүртээл болдог болохоор маш үнэтэй, бас давтагдашгүй. Хүн төрөлхтөн ийм хүмүүсийн бүтээсэн гайхамшигтай бүтээлүүдээр нүд, сонор, сэтгэхүйгээ баясган, амьдралын утга учрыг ухаарч, сэтгэлийн их цэнгэлийг эдэлнэ. Тийм болохоор ийм уран бүтээлүүд бүтээсэн эзнээ мөнхийн мөнхөд ”амьдруулж” тэдний суу алдрыг үргэлжид дуурсгаж байдаг юм даа.
    Саяхан зохиолч Б.Сарантуяагийн бичиж хэвлүүлэн олны хүртээл болгосон, хүмүүсийн сонирхлыг татаж байгаа ”Самар хатан” романыг нь хэсэг хүмүүс ”хулгайн” аргаар, чанаргүйгээр хэвлүүлэн өөрсдөө худалдаж байсан нь илэрч хүмүүсийг ихэд бухимдуулав. Зөвхөн энэ ч биш олон олон зохиол бүтээлүүд хулгайн аргаар хэвлэгдэн, хулгайчид бусдын бүтээлээр ”хөлжиж” байгаа талаар хүмүүс жишээ аван нотолж эхэллээ. Сайн бүтээл болж, хүмүүс сонирхон олноороо худалдаж авч буй ийм номнуудын хэвлэлийн эхийг нь хулгайлан хямд, чанаргүй цаасан дээр дахин хэвлэж, түүнийг нь зохиогчийн зарж буй үнээр бусдад худалдан ашгаа хуваан авцгаадаг ”сүлжээ” бий болсон байдаг аж. Энэ сүлжээнд хэвлэлийн эх бэлтгэл, хэвлэх үйлдвэр, гар дээрээс борлуулагчид гэсэн дамжлагууд нэгддэг аж. Сүүлийн жилүүдэд хуучны болон өнөөгийн сайн зохиол бүтээлүүдийг Өвөр Монголд хэвлүүлэн, тарааж худалдах тохиолдол ч цөөн биш байгаа гэнэ. Б.Сарантуяа зохиолч энэхүү романыг бичих гэж ямар их шаналантай цаг хугацаанд ямар их хөдөлмөр зүтгэл зарцуулсныг бүтээлийг нь хулгайлагчид огтхон ч тоосонгүй. Цаг хугацаа зарцуулсан их хөдөлмөрийн өөрөө хүртэх ёстой үр шимийг нь зүгээр сууж байгаад хулгайлж авахдаа тэдний сэтгэл өвдөж зовсонгүй. Тэд мөнгөний төлөө хэнийг ч өрөвдөж хайрлахгүй, өөрөө зүгээр сууж байгаад их мөнгөтэй болох ад бишийн шунал нь өөрсдийнх нь хүн чанарыг ”араатан” болгон хувиргажээ.
    ”Би чамд хайртай-2” киноны уран бүтээлчид энэхүү киногоо АНУ-д буй монголчуудад үзүүлэх гэж хотуудаар явж байсан юм. Вашингтон ДС хотод гарах зар тараад хүмүүс үзэх гэж хорхойсож байх үед, уг кино гэнэтхэн интернэтээр гарснаар олон хүмүүс очиж үзээгүйг би мэдэх юм. Киноны уран бүтээлчдийн хамгийн том айдас нь киногоо үзэгчдэд үзүүлэх явцад бүтээлийнх нь хулгайлагдсан ”хуулбар” нь интернэтээр тараагдах үйлдэл аж. Интернэтийг мэдээлэл хайх эх сурвалж хэмээн үздэг байсан хандлага өөрчлөгдөж, мөнгө олох эх сурвалж болж хувирсаны улмаас маш олон уран бүтээлүүд хулгайлагдсаар байна. Монголын болон Холливуудын олон кино нүүрном дээр ”Устахаас нь өмнө хурдан шейрлээд үзээрэй, лайк дарахаа мартав аа” гэсэн тайлбартайгаар гэнэтхэн гарч ирэхийг анзаарсан байх. Цахим ертөнц дахь шейр, лайкийн төлөөх улайрсан хулгайчдын үйлдэл энэ. Хууль бус ийм үйдлүүд нь ”илчлэгдэн” хариуцлага шийтгэл хүлээгээгүй болохоор тэд улам л ”амташсаар”. ”Олон хавар нэгэндээ” гэдэг сануулга байдаг даа. Холливүүдийн кинонууд АНУ-ын кино театруудаар тодорхой хуваарийн дагуу хэдэн сараар гарч, кинонд зарцуулсан зардлаа хэд дахин нөхөж чадсаны дараа л интернэтэд байршдаг. Тэдний уран бүтээлийг бишрэн хүндэтгэдэг үзэгчид, тэдний киног зөвхөн кино театруудад үзэхийг хичээж, үүнийгээ тэдний уран бүтээлийг дэмжиж буй дэмжлэг хэмээн ойлгодог аж.
    Ардын язгуур урлагийн ”Хөсөгтөн” хамтлагийн АНУ, Канадаар аялан тоглолтыг ивээн тэтгэж зохион байгуулсан MIYE Интернэт кино театрыг үүзгэн байгуулагч залуус гадаадад ажиллаж амьдарч буй монголчууддаа зориулан www.miye.mn сайтыг үүсгэн бага хэмжээний төлбөртэйгээр монгол кино болон бусад бүтээлүүдийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр үзүүлж байгаа. Уг кинонуудыг үзэхдээ төлсөн төлбөр нь уг уран бүтээлийг бүтээсэн уран бүтээлчдэд хувь хишиг болон очихоос гадна Монголын кино болон бусад урлагийг хөгжүүлэхэд дэм болох аж. Монголчуудын оюуны бүтээлийг үнэлж хүндлэн, хуулийн дагуу албан ёсны зөвшөөрөлтэйгээр үзүүлэх боломжийг бусдад үлгэрлэн нөлөөлж байгаад нь тэдэнд талархаж байдаг юм. Ийм санаачлагууд олноор дэлгэрэх нь цөөхөн хүн амтай монголчууд бидэнд бие биенийхээ уран бүтээлийг ”хулгайлах” бус ”хүндэтгэх” эхлэл, үргэлжлэл болох буйз.
    Монголд ”Борооны дараах мөөг” шиг олширсон сэтгүүлчид, бусдын бичсэн нийтлэл болон мэдээллүүдийг шууд хулгайлан өөрийн нэрээр тавих, нүүр ном дахь хувь хүмүүсийн байршуулсан бичлэгүүдийг мэдээний эх сурвалж болгон ашиглах үйлдэл хэрээс хэтэрч буйг бид анзаарч байгаа. Ийм нэгэн үйлдлийн дараа бичлэгийг ашигласан сэтгүүлчтэй холбогдон зэмлэхэд ”Биднийг өдөр бүр сүр дуулиантай мэдээ заавал бичиж бай гэж даалгадаг юм. Гарчигийг нь аль болох сүртэй өгч байж олон хүмүүсийн анхаарлыг татах нь хандалтаараа цалинждаг бидний зовлон шүү дээ” хэмээн учирласан юм. Нээрээ анзаарах ахул ”Дэлхий даяараа монголчууд биднийг амьсгаа даран ажиглаж, үйлдэл бүрийг нь гайхашран шуугиж буй” мэт сэтгэгдэл төрөхөөр сүржин гарчигтай ядмагхан мэдээллүүдийн дунд бид хөөрцөглөж байна. Ашигласан эх сурвалжаа огт дурдалгүйгээр бусдын бичлэгүүд болон санааг нь ”хулгайлж”, өөрийн бүтээл мэтээр интернэтэд байршуулж байгаа нь бүдүүлэг хулгайлалт. Эдний ийм арчаагүй мэдээллүүдийн дунд бид зөв буруу, баруун зүүнээ ч ялгахгүй төөрч манарч байна даа. Итгэхэд ч хэцүү, итгэхгүй байх ч бүр хэцүү. Зөндөө олон тоглолт, клип, сонирхогчдын янз бүрийн бичлэгүүдийн ард хөгжмийн алдарт зохиолч Н.Жанцанноров гуайн ”Цагаан суварга”, Шарав гуайн ”Сэтгэлийн эгшиг” зэрэг уянгалаг аялгуунууд эгшиглэх нь олонтой. Зохиогчдоос нь зөвшөөрөл аваагүй л бол энэ бүхэн эрээ цээрээгүй хулгай мөн. Гэтэл энэ бүтээлүүдийг зохиогчид нь Монголдоо ”тэрбумтан” шиг амьдрахгүй л байгаа шүү дээ. Төр нь иргэдтэйгээ нийлээд хулгай хийгээд байхаар авьяастнууд нь үүдэнд сууж, тэнэг мунхагууд нь хойморт таахалзан тэнэглэх нь арга ч үгүй юм уу даа.
    ...Номыг нь амтархан уншиж, киног нь шимтэн үзэж, яруу найраг, хөгжмийг нь уяран хайлан сонсож, зурсан зургуудыг нь бахдан харж нүд баясгадаг Оюуны уран бүтээлчдээ амьдад нь хайрлаж, Оюуны мөчийг нь хамгаалцгаая. Тэдэнд баярлаж талархсан сэтгэлээ илчлэх хамгийн том боломж нь тэдний уран бүтээлийг худалдан авч, тэдний уран бүтээлүүдийг мөнгө төлж үзэх дэмжлэг юм шүү дээ. Хэдийгээр их бага хэмжээтэй ч энэ мөнгө нь тэдний амьдралаа авч явах боломж, улам сайн уран бүтээл хийх боломж болон хувирдаг юм. Тэднийг Монголын Төр хурдан морины уяачдаас дорд үзэж байгаа бол ард олон бид өөрсдийн боломжоороо дэмжихэд л болно доо. Худлаа магтаж зусардахаас ядаж л бүтээлийг нь үнэлээд мөнгө төлж байхад хангалттай. Хулгайч нарын хулгайлсан уран бүтээлүүдийг хичнээн хямдхан байсан ч худалдаж авахгүй байх нь тэднийг дэмжиж буй дэмжлэгийн нэг хэсэг нь. Оюун сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ шингээн, аз жаргалтайгаар шаналан байж бүтээсэн тэдний бүтээлүүдийг, өчүүхэн олз ашгийн төлөө хулгайлан завшиж буй хулгайчдыг бурхан өршөөг, бас гэсгээг. Сайн урам зоригийг далласан сайхан цаг айсуй. Монголчууд бид бие биенээ амьдад нь хайрлая.
    Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
  • Сургуулийн насны 3 хүүхэд осолд өртснөөс хоёр нь ГССҮТ-д хүргэгджээ
    2017 оны 4 сарын 12
    Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр өчигдөр нийт 321 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 249 дуудлага бүртгэгджээ.
4594 4595 4596 4597 4598 4599 4600
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    8 цаг 5 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    11 цаг 6 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    11 цаг 13 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    11 цаг 20 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    11 цаг 23 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    11 цаг 29 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    11 цаг 52 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    14 цаг 8 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    14 цаг 14 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    14 цаг 51 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    15 цаг 20 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    16 цаг 10 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    16 цаг 14 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    16 цаг 53 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    19 цаг 2 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    19 цаг 16 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    19 цаг 24 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    19 цаг 29 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    19 цаг 32 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    19 цаг 47 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК