Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4620 4621 4622 4623 4624 4625 4626
  • Залуу бөхчүүд Тайванийг зорилоо
    2017 оны 6 сарын 14
    Чөлөөт бөхийн залуучуудын Азийн АШТ энэ сарын 15-18-нд Тайваний Тайжун хотод болно. Тус тэмцээнд манай улс эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох бөгөөд тамирчдын түрүүч өчигдөр Тайванийг зорилоо. Манай улсаас эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Нармандахын Насанбуян (Хасу-Мегастарс), 55 кг-д Батсайханы Ариунболд (БТСДуС), 60 кг-д Эрдэнэчимэгийн Үнэт-Эрдэнэ (Аварга), 66 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс), 74 кг-д Занданбудын Сумъябазар (Хангарьд), 84 кг-д Мөнхбаатарын Цогтгэрэл (Ирээдүйн одод), 96 кг-д Чинбатын Алтангэрэл, 120 кг-д Мөнхтөрийн Лхагвагэрэл (хоёул Аварга), эмэгтэйчүүдийн 44 кг-д Ганбаатарын Пүрэвсүрэн (Мөнхийн хүчтэн), 48 кг-д Буяндалайн Чимгээ, 51 кг-д Тэгшбаярын Ариунзаяа (хоёул Хангарьд), 55 кг-д Баяраагийн Халиунаа (Ирээдүйн одод), 59 кг-д Балжиннямын Энхтүвшин (Чингэлтэй дүүрэг), 63 кг-д Баярбаатарын Сарнай (Мөнхийн хүчтэн), 67 кг-д Ганбаатарын Пүрэвцэцэг (Хасу-Мегастарс), 72 кг-д Бямбадоржийн Цэцэгбаяр (Арслан) нар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар (Женко), спортын мастер Ёндонпүрэвийн Батдархан (Хасу-Мегастарс) нарын удирдлага дор оролцоно.
  • Цусны Донорын Дэлхийн өдөр тохиож байна
    2017 оны 6 сарын 14
    Цусны Донорын Дэлхийн өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, МУЗН хамтран “Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе” өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна. Өдөрлөгийн арга хэмжээ “Донор танд баярлалаа” явган алхалтаар эхэллээ.

    Нээлтийн арга хэмжээнд ЦССҮТ-ийн дарга Г.Эрдэнэбаяр, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нарын зочид оролцон үг хэллээ.



    Өдөрлөгийн үеэр иргэдийн цусны бүлэг, резусыг тодорхойлох, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ иргэд цусаа өгөх боломжийг бүрдүүлж, явуулын бүлэг ажиллуулж байна.

    “Цусны донорын дэлхийн өдөр”- ийг энэ жил “Бусдын төлөө та юу хийж чадах вэ?”, “Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе” уриан дор тэмдэглэж байна.



    Дэлхий нийтэд сүүлийн 10 жилийн хугацаанд гамшгийн улмаас жил бүр сая гаруй хүн амь насаа алдаж, 250 сая гаруй хүн санамсаргүй тохиолдлоор эрүүл мэндээрээ хохирч байгаа судалгаа байдаг. Газар хөдлөлт, үер, хүчтэй салхи шуурга зэрэг байгалийн гамшгийн үед хүн ам нэг дор олноор амь эрсдэх тохиолдол ч тулгардаг.



    Манай орны хувьд ч байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, осол болон хувь хүний буруутай үйл ажиллагаа, санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан олон зуун өвчтөнд цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх шаардлага цаг тутамд гарч байна.

    Цусны донорын дэлхийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч тус бүр 400 гр буюу 10 гаруй литр цусаа хандивласан.
  • LIVE: Яг одоо Лондонд 27 давхар байшин шатаж байна
    2017 оны 6 сарын 14
    Яг одоо Лондон хотын баруун хэсгийн Хойд Кенсингтон дүүрэгт 27 давхар орон сууц шатаж байна. Байшин бүхэлдээ шатаж байгаа бөгөөд дээд давхрын
  • Хойд Солонгост 17 сарын турш хоригдсон оюутан суллагдлаа
    2017 оны 6 сарын 14
    Хойд Солонгос 17 сарын турш хорьсон америк оюутныг суллалаа. Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мэдэгдсэн байна.
  • 17 настай охин амиа хорлохыг завджээ
    2017 оны 6 сарын 14
    Арван долоон настай охин Чингэлтэй дүүрэнт байрлах өндөр хүчдэлийн шонд авирч амиа хорлохыг завджээ.
  • Forbes хамгийн өндөр орлоготой оддыг нэрлэв
    2017 оны 6 сарын 14
    Арын сайхан хангайн зон олон МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Эн=Дэмид жанжны талбайдаа алгаа дэлгэн угтаж авлаа. Уулзалтыг нээж тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат үг хэлж, хүчтэний өлгий нутгийн бэлгэдэл болгон Тайхар чулууг өргөсөн Бөхбилэгтийн баримлыг нэр дэвшигчид дурсгасан юм.

    Тэрбээр “Арын сайхан хангайчууд Миеэгомбын Энхболд даргыг хоёргүй сэтгэлээр дэмжинэ гэдэгт итгэж байна. Миеэгомбын Энхболд дарга Монгол төрийн төлөө ачааны хүндийг үүрч, хамгийн сүүлд УИХ-ын даргын албыг хашсан арван сар гаруйн хугацаанд хийсэн ажлаас цухасхан дурдъя. Арав гаруй сарын өмнө шинэ Засгийн газар байгуулагдахад “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ард түмнээс нууцаар хувийн компанид өгчихсөн асуудал гарсан. Энэ хувийн компанид өгсөн 49 хувийг төрийн мэдэлд эргүүлэн авчирах үүргийг өгч, төрийн мэдэлд авчирах санааг гаргасан хүн бол УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд гэдгийг хэлье. Мөн Монголын төрийн төлөө зүтгэж байгаа хүн ямар нэгэн нууц данстай, мөнгө төгрөг нуусан байж болохгүй гэдэг санааг гаргасан хүн бол энэ хүн юм шүү. Түүнчлэн Миеэгомбын Энхболд даргын даалгавраар “приус”-ны татварыг Засгийн газар эргэн харж, буцаахаар болсон. Ийнхүү арын сайхан хангайчууд Миеэгомбын Энхболд даргыг алгаа дэлгэн угтаж авч, дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.



    Нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Архангай нутгийн ард иргэд, залуусыг цаг ямагт дэмжиж ирсэн. “Соёолон” шиг ид гялалзаж яваа гурван залууд итгэл хүлээлгэн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсний үр дүнд багаараа ялалт байгуулсан, арын хангайн уугуул, УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир МАН-ын дэргэдэх Ахмадын холбоог удирдаж яваа, НАМЗХ хэмээх олон мянган залуусын гал голомт болсон их айлыг мөн тус аймгийн уугуул, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тэргүүлж байгааг УИХ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат онцлон дурдлаа. Мөн УИХ-ын гишүүн, Архангайн уугуул Д.Тэрбишдагва нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын удирдлага дор Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт гар нийлж ажиллаж байснаа дурссан юм. Эдийн засаг хямралтай байгаа энэ үед УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нэг зүгт харж ажиллах учиртай, парламент, засагтайгаа хэл амаа ололцдог, эвийг эрхэмлэдэг төрийн тэргүүнтэй болохын ач холбогдлыг тайлбарлаж, тулхтай, тууштай, туршлагатай, хүний мөс чанартай, ноён нуруутай Миеэгомбын Энхболдыг дэмжихийг уриаллаа. Мөн жүжигчин, Архангайн уугуул Э.Цолмонбаяр эвтэй Монголын төлөө түүнийг дэмжихийг уриалсан юм.

    Б.Батбуян: Улс, үндэстний төрийн тэргүүн гэдэг тулхтай, ноён нуруутай, эв нэгдлийг эрхэмлэгч хүн байх ёстой



    -Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцлаа. Энэ дундаас Монгол Ардын Намаас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт багш, эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхээр тусгасан нь сэтгэлд нийцэж байгаа учир Миеэгомбын Энхболдыг дэмжих нь чухал юм. Аливаа улс, үндэстний Төрийн тэргүүн гэдэг, тулхтай, ноён нуруутай, эв нэгдлийг эрхэмлэгч хүн байх ёстой. Миеэгомбын Энхболд энэ шалгуурт тэнцэх, эрдэм мэдлэг, ноён нуруутай хүн гэж үзэж түүнийг дэмжиж байгаа.

    Х.Ганболд: Миеэгомбын Энхболд Монгол Улсад ихийг хийж бүтээсэн, цаашдаа илүү ихийг хийж бүтээх чадвартай хүн



    -Миеэгомбын Энхболд Монгол Улсад ихийг хийж бүтээсэн, цаашдаа илүү ихийг хийж бүтээх чадвартай хүн учраас дэмжиж байна. Нам дамжсан, намыг хагалан бутаргасан хүн бол Төрийн тэргүүн байж таарахгүй. Улсын Ерөнхийлөгч гэдэг өрх гэрийн тэргүүнтэй ижил улс орноо хөгжүүлэх өндөр мэдлэгтэй хүн байх шаардлагатай. Харин Миеэгомбын Энхболд цаашид Монгол Улсаа сайн сайхан авч явах, түшигтэй, олон жил улс төрийн албан тушаалд ажилласан туршлагатай учраас дэмжиж, саналаа өгнө.

    Н.Самбуу: Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна



    -Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжихээр Чулуут сумаас ирж уулзалтад нь оролцож байна. Энэ хүний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй танилцсан. Салбар бүрт чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр тусгасанд нь талархалтай хандаж байгаа. Монгол орны дөрвөн жилийн ирээдүйг тодорхойлох хариуцлагатай сонгуульд иргэд та бүхэн минь идэвхтэй оролцож, сонголтоо зөв хийгээрэй.

    С.Баяржаргал: Бидний төлөө ажиллаж байгаа хүнээ дэмжинэ



    -Монгол Улсын Төрийн тэргүүн гэдэг Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл байдаг. Иймд гурван нэр дэвшигчээс төрд олон жил ажилласан хамгийн туршлагатай, ноён нуруутай, залуучуудын итгэл хүндэтгэлийг хүлээсэн Миеэгомбын Энхболд ахыгаа дэмжиж байна. Биднийг сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх боломжоор хангаж, Залуусын хөгжлийг дэмжих тухай хуультай болгосон. Энэ хүнийг дэмжихээр шийдэж, найзуудаараа уулзалтад нь ирлээ.

    О.Цэвэгжав: Миеэгомбын Энхболд ачаа даах хүн



    -Монголчууд бидний хувьд хариуцлагатай чухал сонголтын өмнө тулж ирлээ. Улс орны эдийн засаг маш хүнд болж, иргэдийн амьдрал ядуурсан энэ үед бид зөв хүнээ сонгох нь чухал болоод байна. УИХ болон орон нутгийн сонгуульд Монгол Ардын Нам ялсан. Тэднийг бид сонгосон. Тиймээс одоо ч мөн адил намынх нь хүнийг Ерөнхийлөгчөөр сонговол нэг бат чулуу болж алдааг засахын төлөө ажиллаж чадна. Нөгөө талаараа Миеэгомбын Энхболд төрийн албанд олон жил ажилласан туршлагатай хүн. Түүний мөрийн хөтөлбөрт тусгасан бодлого, өмнө нь хийж хэрэгжүүлж байсан ажлыг бүгд мэднэ. Монгол Ардын Нам ачаа даах хүнээ олоод дэвшүүлчихсэн учир бид дэмжинэ.














  • Мотоцикл онхолдож, жолооч нас баржээ
    2017 оны 6 сарын 14
    Говьсүмбэр аймагт мотоциклийн ослоор нэг хүн нас баржээ
  • Трампын зарлигийг хүчингүй болгосон доод шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталлаа
    2017 оны 6 сарын 14
    Холбооны хоёр дахь заалдах шатны хоёр дахь шүүх АНУ-ын Ерөнхийлөгч Трампын мусульман шашинтай зургаан орны иргэнийг АНУ-д нэвтрүүлэхгүй байх зарлигийг хүчингүй
  • Түүхийн дурсгалыг хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
    2017 оны 6 сарын 14
    Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас их хэмжээний түүх соёлын дурсгалт зүйлсийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.
  • УИХ-ын чуулганыг түр завсарлуулах захирамж гарлаа
    2017 оны 6 сарын 14
    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.13 дахь хэсэг, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан хаврын ээлжит чуулганыг түр завсарлуулах захирамжид Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд гарын үсэг зуржээ.
  • Богд ууланд гарсан гал түймрийг халиар түүхээр гарсан иргэд тавьжээ
    2017 оны 6 сарын 14
    Богд ууланд гарсан гал түймрийг халиар түүхээр ууланд гарсан иргэд тавьсан болох нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.
  • Авто замын урсгал засварын ажлын явц 90 хувьтай байна
    2017 оны 6 сарын 14
    Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 2017 онд нийслэлийн гол болон туслах 25 гудамжны 200 000 урт метр замд хучилтын хөндлөн болон дагуу хагаралын засварын ажил хийхээр төлөвлөж, 6 дугаар сарын 2-ны өдөр гэхэд бүрэн дуусгасан байна.

    Мөн гол болон туслах 84 гудамж, замд 25 000 ам метр нүхэн эвдрэлийн урсгал засварын ажил хийхээс 22 750 ам метр засварын ажлыг гүйцэтгэж, ажлын явц 90 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар Их сургуулийн гудамж, Үндсэн хуулийн гудамжны засварын ажил хийгдэж байна. Иргэдийн зорчих ая тухыг хангах, хөдөлгөөнд саад болохгүйн үүднээс засварын ажлыг шөнийн цагаар 22-06 цагийн хооронд хийж гүйцэтгэж байгаа юм. Энэ жилийн хувьд Энхтайваны өргөн чөлөөнд дугуйн мөрний ховилын засварын ажлыг хийсэн. Авто замын нэгдүгээр эгнээгээр байнга хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчсоны улмаас дугуйн мөрний ховил үүссэн бөгөөд 4 метр өргөнтэй, 4-5 см суулттай ховилыг тэгшлэн засах ажлыг УБЗЗАГ ОНӨААТҮГ гүйцэтгэж, замын ховилыг зорж, асфальт хучилт хийсэн байна.

    Урсгал засвар нь дууссан Энхтайваны өргөн чөлөө болон Чингисийн өргөн чөлөөнд Замын тэмдэглэгээний ажил хийж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
  • Сэрэмжлүүлэг: ЭЕШ өгөхөөр явж байсан гурван сурагч ослоор амиа алджээ
    2017 оны 6 сарын 14
    ЭЕШ өгөхөөр Замын-Үүдээс Сайншанд руу явж байсан гурван сурагч зам тээврийн ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
  • Дундговьчуудынхаа өмнөөс “дунд хуруу” гаргаж буй Б.Наранхүүг эргүүлэн тат
    2017 оны 6 сарын 14
    Дэлхийн баячуудаас ялгаатай нь монголын баячууд улс төрд орж, УИХ-ын гишүүн болох хоббитой. Эд баялагаараа эх орныхоо хаана ч гишгэж чадах хэрнээ түшээ болж Төрийн ордонд саадгүй орох хүсэлдээ дийлддэг үү эсвэл шулуун шугамаар шудрах шунал ихтэй бизнес сэтгэлгээнээсээ болдог уу. Ямартай ч тэд улс төр рүү улайран дайрч, улс төрийн намуудад доль үсэрдэг. Улстөрийн их хорыг хажуунаас нь ажиглаж, хамтрах үедээ хам хэрэгтэн болох нь тэдний хувьд сонирхолтой л байдаг байх.
  • Танилц: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ
    2017 оны 6 сарын 14
    Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг нь Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байршигдах бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл өгөх журмыг Авлигатай тэмцэх газар батлах хуулийн зохицуулалттай.

    Дээрх хуулийг баримтлан тус газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаар тушаалаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ыг баталсан.

    Иймд дээрх хууль журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газрын www.iaac.mn цахим хуудсанд байршуулаад байна.
  • 24 баримт: Сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийг хоногт нэг цагаас илүү явуулахыг хориглоно
    2017 оны 6 сарын 14
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 26-ны өдөр болно. Тиймээс нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлээд нэлээд хэд хонож байна. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой сайн, муу төрөл бүрийн мэдээлэл цахим ертөнцөөр хөвөрч байгаа энэ үед сонгуулийн сурталчилгааг хэрхэн явуулах, чухам юуг хориглодог гээд сонгуулийн сурталчилгаатай холбоотой хуулийн заалтыг 24 баримтаар хүргэж байна.

  • Улаанбаатар хотод 1000 айлын орон сууц барина
    2017 оны 6 сарын 14
    Ерөнхий сайд Эрдэнэбат өнгөрөгч тавдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хэлэлцээр хийж, Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 1000 айлын орон сууц барихаар болсон. Энэ хүрээнд Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн ахалсан төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг хэдхэн хоногийн өмнө Өвөр Монголын өөртөө засах орны Бугат хотод ажиллаад ирсэн байна. Дэд сайдын ахалсан бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Барилга, хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албаны төлөөлөл багтсан аж.



    Улаанбаатар хотод баригдах 1000 айлын орон сууцны төслийг ӨМОЗО-ны Бугат хотын захиргаа хариуцаж байгаа юм. Тиймээс хоёр талын ажлын хэсэг Бугат хотноо хуралдаж Ерөнхий сайд нарын хэлэлцээрээс хойш өнгөрсөн нэг сарын хугацаанд хийсэн ажлуудаа танилцуулж, төслийнхөө талаар хэлэлцсэн байна. Ажлын хэсгийнхний уулзалтын үеэр БНХАУ-ын Бугат хотын дэд дарга Зан Жианьзүн “Манай улсын Худалдааны яамнаас томилогдсон инженер техникийн багийнхан Улаанбаатарт очиж ажиллласан.



    Тэд яг одоо ажлын төлөвлөгөөгөө хийж байна. Урьдчилсан байдлаар төслийн нийт хөрөнгө оруулалт, цаг хугацааны төлөвлөгөө гарсан. Бугат хотын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлсэн шилдэг инженерүүдээ бид Улаанбаатар луу илгээнэ” хэмээсэн бол Барилга хот байгуулалтын сайд Ш.Лхамсүрэн “Ерөнхий сайд Эрдэнэбат энэхүү төслийг энэ жилдээ багтаан эхүүлэх үүрэг өгсөн. Тиймээс өнгөрсөн 1 сарын хугацаанд манай талаас зураг төсөл, холбогдох зөвшөөрөл зэрэг бичиг баримттай холбоотой асуудлуудаа нэг мөр цэгцэлсэн” гэлээ.



    Мөн энэ үеэр төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэнд Бугат хотынхон өөрсдийн хийж буй дахин төлөвлөлтийн ажлаа танилцуулжээ. 2013 оноос Бугат хот дахин төлөвлөлтийн ажлаа эхлүүлж, 2019 онд иргэдээ бүрэн орон сууцжуулж дуусгахаар ажиллаж байгаа юм байна. Бугат хот 2.8 сая хүн амтай. Манайхаар бол гэр хороолол гэж хэлж болох хятад хэв маяг бүхий шавар байшингуудтай хоёр том дүүрэгтэй байжээ. Гэр хорооллын айлуудын газрыг нь чөлөөлж, дахин төлөвлөх ажил 4 жилийн өмнөөс л эхэлсэн байна. Ингэхдээ чөлөөлсөн газартаа хамгийн түрүүнд зам, дэд бүтцээ тавьдаг байна. Нарийн төлөвлөлт хийж байж сүүлд нь орон сууцаа барьдаг аж хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Д.Оюунхорол Дарь-Эхийн тоггүй айлуудыг эрчим хүчинд холбууллаа
    2017 оны 6 сарын 14
    УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол БЗД-ийн Дарь-Эх, Сансарын зургаан хороог төлөөлөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзах үеэр гэрэл цахилгаангүй, үр хүүхдүүд нь хичээл номоо хийх боломжгүй, ахуйн хөргөгч, зурагтаа ч ашиглаж чадахгүй нөхцөлд амьдарч байгаа тухайгаа уламжилж байсан юм. Тэгвэл сонгогдсон даруйдаа энэ асуудалд шуурхайлан хандаж, өнгөрсөн намар БЗД-ийн 21-р хорооны Ганц худгийн хойд талын 100 гаран өрхийг төвийн эрчим хүчинд холбуулсан. Мөн энэ хавартаа амжиж үлдсэн айл өрхийг эрчим хүчинд холбуулах саналыг ЭХЯ-нд хүргүүлснээр холбогдох зардлыг 2017 оны улсын төсөвт суулгуулж амжсан юм.
  • Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
    2017 оны 6 сарын 14
    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.

  • УИХ-ын чуулган түр завсарлана
    2017 оны 6 сарын 14
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр түр завсарлуулах төлөвтэй байна
4620 4621 4622 4623 4624 4625 4626
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    42 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    1 цаг 42 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    2 цаг 0 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    3 цаг 26 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    4 цаг 12 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    4 цаг 15 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    4 цаг 18 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    4 цаг 35 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
    5 цаг 17 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 20 мин
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
    5 цаг 25 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    5 цаг 33 мин
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    22 цаг 16 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    22 цаг 34 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    22 цаг 41 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    22 цаг 50 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    23 цаг 56 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    Өчигдөр 15 цаг 24 мин
  • Харвардын их сургууль эрдмийн үнэлгээг чанаржуулах зорилгоор “A” дүнгийн тоонд хязгаар тавихаар болжээ
    Өчигдөр 14 цаг 38 мин
  • Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    Өчигдөр 14 цаг 03 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК