Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4771 4772 4773 4774 4775 4776 4777
  • Иргэдийн халаасыг нимгэлж, төрийн тансаглалыг нэмэгдүүлсэн төсвийн тодотголыг эсэргүүцлээ
    2017 оны 4 сарын 03
    Монгол Улсын Засгийн газраас “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ
  • Байлдааны туг гардуулан өглөө
    2017 оны 4 сарын 03
    Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон Агаарын цэргийн командлалын байлдааны тугийг гардуулах ёслолын
  • Шуурхай: Г.Дэнзэнд 3,6 жилийн хорих ял оноолоо
    2017 оны 4 сарын 03
    Г.Дэнзэнд 3,6 жилийн хорих ял
  • Хар тамхитай тэмцэх ажилд ТББ-уудын оролцоог нэмэгдүүлнэ
    2017 оны 4 сарын 03
    “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг нийслэлийн Цагдаагийн газрын хурлын зааланд үргэлжилж байна.
  • Б.Жаргалсайхан дотоод сонгуульд ялагджээ
    2017 оны 4 сарын 03
    “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан АН-д элссэн.
  • Шүүхэд эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем нэвтэрлээ
    2017 оны 4 сарын 03
    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг ”Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2017.04.03/боллоо. ”Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Шүүхийн ерөнхий зөвлөлд хүлээлгэн өгсөн энэхүү үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн П.Батсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, ХЗДХ-ийн сайдын зөвлөх Н.Чинбат, Хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн нэгдсэн төвийн төслийн багийн зохицуулагч Д.Соёл-Эрдэнэ нар оролцсон юм.

  • Шуурхай: Шүүх бүрэлдэхүүн тогтоолоо танилцуулах гэж байна
    2017 оны 4 сарын 03
    ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, ”Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбог
  • Замбид 384 кг зааны соёог хулгайн анчдаас хураан авлаа
    2017 оны 4 сарын 03
    Өнгөрсөн баасан гарагт Замби улсад 8 иргэнийг хууль бусаар ан хийсэн хэргээр баривчилж, 384 кг зааны соёо хураан авсан байна.
  • Г.Ганбаяр шагналын таван ханатай гэрээ өндөр настанд бэлэглэв
    2017 оны 4 сарын 03
    Тэгвэл Г.Ганбаяр уг гэрээ дүүргийнхээ 25 дугаар хорооны өндөр настан Х.Мандахад бэлэглэж сэтгэлийн хандив өргөжээ.
  • “Эрдэнэс Тавантолгой”-г шүүхэд өглөө
    2017 оны 4 сарын 03
    ”Хас”-ын Ч.Ганхуяг, Хуульч Б.Баяр, Эдийн засагч Л.Наранбаатар нар өнөөдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргалаа.
  • Газар тариалангийн техник төхөөрөмжийг хэрэгцээтэй бүст хувиарлана
    2017 оны 4 сарын 03
    Дорнод аймгийн Халхгол сумын Загвар аж ахуйд хэрэглэгдэхгүй байгаа зарим трактор, техник төхөөрөмжийг Тариалан эрхлэлтийг
  • Нүхэнд хүүхэд унаж нас баржээ
    2017 оны 4 сарын 03
    Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтэд устай нүхэд бага насны хүүхэд унаж нас барсан хэрэг гарчээ.
  • Дорнод, Сэлэнгэ аймагт ой хээрийн түймэр гарчээ
    2017 оны 4 сарын 03
    Хаврын улиралд хуурайшилт ихтэйгээс болж ой хээрийн түймэр гарах нь ихэсдэг билээ. Өнгөрсөн амралтын өдөр орон нутагт ой хээрийн түймэр гарчээ.

    Тодруулбал, Дорнод аймгийн Халх гол сумаас баруун хойшоо 40км-т орших Хөх өндөрийн овоо гэдэг газарт хээрийн түймэр гарч, ХЦ-ийн 0198-р ангиас 24 алба хаагч, 3 автомашин, 27гал унтраах хэрэгсэлтэй, Халх гол сумаас 23 иргэн,1 автомашин, 25 гал унтраах хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа талаар тус аймгийн ОБГ-аас мэдэгджээ.

    Мөн түүнчлэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р баг Их өл мөн сумын Гонир 3-р баг Ар зүрх гэдэг газруудад ой хээрийн түймэр гарчээ. Галыг унтраахаар тус аймгийн гал унтраах 40-р анги болон байгаль орчны алба хаагчид унтраахаар явжээ.
  • Хаврын бүтээн байгуулалт Яармагийн гүүрийн барилгын ажлаар эхэллээ
    2017 оны 4 сарын 03
    Нийслэлийн 2017 оны бүтээн байгуулалтын ажил 1959 онд баригдаж ашиглалтад орсон Яармагийн гүүрийг засварлаж, шинэ гүүр барих ажлаар эхэлж байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн шав тавих ёслол өнөөдөр боллоо.

    Монгол Улсын Засгийн газар,Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дөрвөн жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон зорилтын нэг нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэх юм. Уг зорилтын хүрээнд хэрэгжиж байгаа төслийн захиалагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газар, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп корпораци ажиллаж байна. Хяналтын зөвлөх үйлчилгээг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Эс Ар Пи Консалтинг Монголиа” ХХК үзүүлж байна.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний менежментийг сайжруулах тулгамдсан асуудлын нэг нь гүүрний шинэчлэл, өргөтгөл, засварын ажил юм. Хотын гүүрнүүдийн ихэнх хувь нь 1960-1986 оны үед баригдаж , хагас зуун жил ашиглагдсан байгаа нь их засварт оруулах, шинэчлэлтийн ажил хийх зайлшгүй шаардлага тулгараад байгааг харуулдаг. Энэ чухал бүтээн байгуулалтын ажилд шаардагдах хөрөнгийг БНХАУ-ын “Хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт”-ээр хийхээр тохиролцоод байна. Уг хөнгөлөлттэй зээлээр Яармагийн шинэ гүүр барьж, хуучин гүүрийн засварлах ажил, Замын цагдаагийн газрын уулзварт гүүрэн гарц барих бүтээн байгуулалт, Туул гол дээгүүрх Баянзүрхийн 288 у/м болон Сонсголонгийн 289,4 у/м төмөрбетон гүүрүүд шинээр барих ажил, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын замын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөж шинэчлэх 4 том төслийн барилгын ажлыг тус тус эхлүүлнэ. 4 том төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын дүн 132.3 сая ам доллар болж байгаа юм.” гэлээ.

    Тэрбээр мөн “Хэдий эдийн засаг хүнд, хөрөнгө оруулалт чамлахааар байгаа ч гэлээ “Чамлахаар чанга атга” гэсэн өвгөдийн сайхан сургаалийн дагуу өөрт байгаа бүхий л нөөц бололцоог бүрэн дайчлан ажиллаж, нийслэл хот хаврын бүтээн байгуулалтын ажлаа өрнүүлж, богино хугацаанд иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө бид ажиллаж байна. Нийслэл хотын замын байгууламжийн гол судас болсон гүүрнүүдийн барилгын шинэчлэл, өргөтгөлийн ажилд бид ирэх дөрвөн жилд ахиц авчирна.” хэмээв.

    Энэ онд нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр:

    - Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км авто зам, 57 у/м гүүр,

    - Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1,3 км авто зам,

    - Баянгол дүүргийн 3,4 дүгээр хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1,0 км авто зам,

    - Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1,4 км,

    - Хан-Уул дүүргийн Аялал жуулчлалын 2,05 км,

    - Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын авто замтай холбогдох 2,4 км авто замыг шинээр болон өргөтгөн шинэчлэх нийт 44,9 тэрбум төгрөгийн 39 төсөл, арга хэмжээ авч хэрэгжүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулахаар төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Эзэнгүй болсон “Эрдэнэт”
    2017 оны 4 сарын 03
    Төрийн хулгай нь инстүүцийн шинжтэй болсон улс гүрэн хөгжих боломжгүй. Улстөрийн дэглэм нь ардчилсан ч бай, дарангуйлагч ч бай ялгаагүй хөгжихгүй. Хулгайч төртэй улсаас хөгжил зугтдаг. Тиймээс хулгайч төртэй нийгэм “хөгжих” гэдэг үгийг мартсан нь дээр. Мартахгүй бол “хөгжих” гэдэг үг нь сонгогчдын горьдлогоор тоглож хуурдаг зэвсэг л болно. Төр хичнээн хулгайч байх тусам санаачилсан төслүүд нь төдийчинээ олон, төдийчинээ том болдог зүй тогтолтойг олон улсын болон манай туршлага харуулна. Тийм учраас төр хулгайч үед “хөгжих” гэдэг үгийн дам утга нь “хулгайлах” гэдэг санаа руу түлхдэг тул мартсан нь өлзийтэй... Э.Бат-Үүл ингэж бичжээ.

    Өнгөрөгч хоёрдугаар сард “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах тухай УИХ-ын тогтоол гарч, хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ дагуу Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан ч хэрэгжүүлэх явц “удаашралтай” байсан тул өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийг зуун хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэх үүргийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт даалгасан байна.

    Тэр дагуу нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /хуучнаар ТӨХ/ баасан гаригт нууцаар /хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэлгүйгээр/ хуралдаж, “Монголын зэс” корпарацийн эзэмшиж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг төрийн өмчид бүртгэж авчээ. Мөн ТУЗ-ийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, компанийн дүрэмт өөрчлөлт оруулснаа өнөөдөр УБЕГ-т бүртгүүлэх гээд явж байна гэнэ. Энэ тухай үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан “Монголын зэс” корпараци өнөө өглөө л мэджээ.

    “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчилсан худалдан авалтыг хүчингүй болгож, 100 хувь төрд авах тухай УИХ-ын тоггтоол нь арбитрын шүүх, Үндсэн хуулийн Цэцэд оччихоод байхад Засгийн газар ингэж яаравчлах болсон шалтгаан юунд байв?
    Сонсохнээ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг төлөөлж буй ТУЗ-ийн гишүүд ТУЗ-ийн гишүүдийн цалинг 4000 ам.долларт хүргэх, харин 49 хувийг төлөөлж буй ТУЗ-ын гишүүд ажилчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг үйлдвэрийн удирдлагад тавьж, хэн нь ч хэнийгээ дэмжихгүй гацаанд орсон байна. Хэн нь хэний эрх ашгийг төлөөлж байгааг эндээс хараад л хэлчихэд болно л доо.

    Одоо нэгэнт хувийн компанийн эзэмшилд хувьцааг төрийн өмчид бүртгэж авсан учраас 51 хувийн хүсээд байсан шийдвэр, “Эрдэнэт” үйлдвэрт хийдэг байсан төрийнхний шахаа ногоон гэрлээр явах нь. Өмнө нь Оростой хамтарч байхад бас ч гэж, 49 хувийг эзэмшиж байсан нөхөд Монголын төрийнхний хийдэг шахааг явах газарт нь явуулж, зогсоох газраа зогсоодог байсан гэж тооцьё л доо. Ядахдаа данс тооцоогоороо ил гардаг юм байгаа биз дээ. Одоо бол ямар ч хяналтгүй, эзэнгүй боллоо.

    Эрх баригчдын ингэж улаан цаймдаа гаргах болсон шалтгааныг удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж болох юм. Сонгогчдын саналыг худалдаж авахад хэдий их мөнгө хэрэгтэй, тэр хэмжээний мөнгийг “Эрдэнэт”-ээс босгох болно. Үүнд ямар ч ичиж нэрэлхэх юм байхгүй гэдгийг бид өмнөх туршлагаас нь бэлээхэн мэднэ. Гаалийн Х.Баатар ямар хэргээр шоронд орлоо доо.

    Саяхан даа, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид авах тухай УИХ-ын тогтоол гарах үед олон хүн “Арай ч оргүй хоосон дээрэмдчихгүй байлгүй дээ, эрхбиш хууль ёстой улс орон шүү дээ. Хувийн компанид нь нөхөр олговор өгөөд авбал барав шүү дээ” хэмээн тайвшруулж байсан. Гэтэл Засгийн газарт тэр талаар ямар ч төсөв, төлөвлөгөө байгаагүй гэдэг нь өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудаас нь тодорхой болов. Өнөөдөр нэг компанийн өмчийг дур мэдэн хурааж авч байгаа төр маргааш та бидний орон гэр, хашаа хороо руу дайрч ороод хураагаад явахад гайхах юм алга. “Өөртөө хүсээгүй зүйлээ бусдад бүү хүс” гэдэг үгийн утга энэ.

    Төрийн дээрэм иституцийн шинжтэй болсон ийм үед ардчилсан ёс, өмчийн эрхийн тухай ярих ч, хуулийн байгууллагын сүр хүчинд найдах нь ч утгаа алдаж байгаа юм. Юу тарина, түүнийхээ үрийг хураадаг гэж үг бий. Гадныхныг дээрэмдэхэд нь алгаа ташин хүлээж авч байсан бидний монголчууд одоо дотоодын тонуулын гэрч боллоо. Удахгүй өөрийнх нь орон гэр, өмч хөрөнгө рүү уулгалаад эхлэхээр ямар хариу үйлдэл үзүүлэхийг нь харин харж л байхаас.
  • С.Баярцогтыг түтгэлзүүлсэн ч Сэлэнгийнхэн ҮБХ-ны гишүүнээр сонгожээ
    2017 оны 4 сарын 03
    АН-ын дотоод сонгууль өчигдөр болж, ҮБХ-нд өрсөлдөх эрхмүүдээ болон Нийслэлийн АН-ын даргаа сонгосон.
  • Айлын гэр дайрч хоёр хүний аминд хүрчээ
    2017 оны 4 сарын 03
    Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан хоёрдугаар багийн нутагт айлын гэр дайрч хүний аминд хүрч, гурван хүнийг гэмтээсэн ноцтой осол гарчээ.
  • Зургаан төрлийн татвар нэмэх заалтыг эгүүлэн татах шаардлага хүргүүлжээ
    2017 оны 4 сарын 03
    “Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” ТББ-аас 2017 оны төсвийн тодотголд тусгасан зургаан төрлийн татвар нэмэх заалтыг эгүүлэн татах шаардлагыг
  • Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал маргааш болно
    2017 оны 4 сарын 03
    Дөрвөн настай охин О-гийнхээ амь насыг хохироосон хэрэгт буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг шүүх хурал өнгөрсөн сарын 17-нд болох байсан ч хойшилсон байгаа. Хурал хойшлох болсон шалтгаан нь Г.Маралмаагийн өмгөөлөгч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн өмгөөлөгчөөр хангуулах эрхийг хүндэтгэж шүүх хуралдааныг энэ сарын 4-нийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан юм.

    Тэгвэл тэднийг маргааш 10.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд шүүнэ.
  • Шар усны аюулаас 350 иргэнийг хамгааллаа
    2017 оны 4 сарын 03
    Цаг агаар дулаарч цас, мөс хайлж байгаатай холбогдуулан шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үерээс хамгаалах далан шуудууг цэвэрлэхийг дүүргийн Онцгой комиссын дарга Д.Пүрэвдаваа холбогдох хэлтэс, албадад үүрэг болгосон юм. Үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, НҮГ-ууд болон хороод хамтран шар усны үерээс урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна.

    Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн 12 дугаар хорооны УС-15, Эрдэнэтолгой орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн далан суваг дүүрсэн. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 12 албан хаагчид шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Алба хаагчид 100 гаруй айл өрхийн 350 иргэнийг шар усны үерт өртөж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, далангийн хөрсний ус халихаас хамгаалж 0.2 км суваг шуудуу татах ажлыг хийж гүйцэтгэв.

    Түүнчлэн шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэсэн юм. Тухайлбал, 13, 14 дүгээр хорооны үерийн далан, “Сүнжин гранд” зочид буудлын усны суваг, 22 дугаар хорооны 9, 27 дугаар гудамжны жалга зэрэг нийт 12 байршлын 122.4 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэлээ гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
4771 4772 4773 4774 4775 4776 4777
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
    10 цаг 17 мин
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
    10 цаг 28 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    12 цаг 9 мин
  • АНУ "Green Card" хүсэгчдийг эх оронд нь буцааж өргөдөл гаргуулах шинэ журам баталлаа
    13 цаг 19 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
    13 цаг 29 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    14 цаг 27 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    16 цаг 40 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    16 цаг 50 мин
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
    16 цаг 59 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    17 цаг 20 мин
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 25 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    Уржигдар 16 цаг 13 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    Уржигдар 13 цаг 55 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    Уржигдар 12 цаг 11 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    Уржигдар 11 цаг 22 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    Уржигдар 11 цаг 19 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК