Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4783 4784 4785 4786 4787 4788 4789
  • Б.Мөнгөнтуул алтан медаль хүртжээ
    2017 оны 3 сарын 28
    ОХУ-ын Улан-Үдэ хотод “Сагаалган-2017” шатрын олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, манай улсын гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул алтан медаль хүртжээ.

    Энэхүү цусгүй, хөлсгүй тулаан түргэн тоглолтын төрлөөр явагдсан бөгөөд нийт 561 шатарчин өрсөлдсөн байна.

    Мөн тэрбээр эрэгтэй шатарчдын ангилалд дахин өрсөлдөж, шагналт 12 дугаар байрт оржээ.
  • Нийслэл, дүүргээс гаргасан бүх шийдвэр ил боллоо
    2017 оны 3 сарын 28
    Нийслэлийн хэмжээнд 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан.
  • Хоггүй хот, хариуцлагатай дүүргийн удирдлага байх үүрэг даалгавар өглөө
    2017 оны 3 сарын 28
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 9 дүүргийн удирдлага болон тохижилтын компаниуд, сууц өмчлөгчдийн холбооныхонтой уулзаж, хог хаягдал, хот тохижилтын асуудлаар ярилцлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн удирдлагууд дүүрэг бүрийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан бичлэгийг холбогдох албаныханд үзүүлээд дүүргийн Засаг дарга нарын хийж хэрэгжүүлж буй ажлын үр дүнг сонсов.

    Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх тухай албан даалгавар гаргаж энэ сарын 20-ноос ирэх тавдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх сар” болгон ажиллаж байна. Бямба гариг бүр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөж байгууллагууд өөрийн ажлын байрны орчны 50м талбайгаас гадна нийтийн эзэмшлийн хуваарьт газрыг тогтмол цэвэрлэж хэвшихийг даалгасан байгаа. Өнгөрсөн бямба гаригт их цэвэрлэгээнд нийт 30 байгууллагын 800 гаруй ажилтан, албан хаагч, 112 аж ахуйн нэгж, 300 иргэн хамрагдаж, 48481 м2 талбайн, 96,5 тонн хогийг түүж цэвэрлэсэн” гэв.

    Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан ““Хоггүй Хан-Уул” аяныг энэ сарын 20-ноос ирэх сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулж ажиллаж байна. Аяны хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа хороод, СӨХ, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төрийн болон төрийн өмчит газруудын ажилтан албан хаагчдыг хамруулан бүх нийтийн их цэвэрлэгээ хийх тухай албан тоот, удирдамж, цэвэрлэгээний газрын байршлыг 917 аж ахуйн нэгж байгууллага, 5994 иргэнд хүргүүлж, гаднах орчны цэвэрлэгээг хийлгэж, хяналт тавьж ажиллалаа. Ингээд дүүргийн хэмжээнд нийт 917 аж ахуйн нэгж байгууллага, 5994 хүн оролцож 83.6 тонн хогийг цэвэрлэж, 29 рейсээр тээвэрлэсэн” гэлээ.

    Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Сүхбаатар дүүргийн хувьд өнгөрсөн хоёрдугаар сарын 17, 18-нд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан. Үүнд 400 иргэнийг тодорхой хэмжээгээр урамшуулж, хог цэвэрлэх багаж хэрэгслээр ханган ажиллуулсан. Цэвэрлэгээний явцад манай дүүрэгтэй хамтарч ажилладаг тохижилт үйлчилгээний 5 компанийн 37 машин, 2 ковш 90 рэйсээр 450 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна” хэмээв. Бусад дүүргийн хувьд мөн адил хог цэвэрлэх аяныг өрнүүлж байгаа бөгөөд энэ ажилд санхүү, төсвийн хүндрэл тулгамдаж байгаа гэдгийг хэлж байлаа.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “ Дүүргийн дарга нар албан тасалгаанаасаа гарч, нутаг дэвсгэрээрээ явж, иргэдтэй уулзан, тэдний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ удаан, хөшүүн байгаа нь ажиглагдаж байна. Үүний тод илрэл бол та бүхэн сая үзсэн дүүрэг бүрт хуримтлагдсан “Хог”-ны асуудал. Төрийн байгууллагууд миний, чиний талбай, хариуцсан ажил гэж ажлаас бултаж, буруутныг хайхаас илүүтэй “Миний хот, миний дүүрэг, миний ажил“ гэсэн сэтгэлээр зүтгэж байж бид үр дүнд хүрнэ. Цэвэр цэмцгэр, тав тухтай орчинд иргэд амьдрахыг хүсч байна. Иргэдийнхээ хүсэлтийг ажлаар хариулж, харуулах үүрэг нь дүүргийн дарга нарын ажил юм. Их хотын эзэн нь нийслэлийн Засаг дарга биш 1 сая 300 мянга гаруй иргэн. Иргэд юу хүсч шаардана, бид биелүүлэх учиртай. Гэхдээ шаардаж, шахуулахаас илүүтэй санаачлагатай ажиллахыг та бүхэнд хотын даргын хувьд үүрэгдэж байна. Түүнчлэн хаврын бүтээн байгуулалтын ажил өрнөхөд барилгын хог хаягдал, далан сувгийг чөлөөлөх, ахуйн хог хаягдлыг цэгцлэх гээд “Хог“ тойрсон асуудал ундарна. Асуудлаас зугтаж биш шийдэж явахыг та бүхэнд хэлье. Дүүрэг бүр хариуцлагаа ухамсарлаж, төрийн өмнө, иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай. “Хоггүй хот-Хариуцлагатай төр” байх зарчмыг нийслэлийн удирдлага баримтална. Бодлогоо хэрэгжүүлж шаардлага тавьж, шахаж ажиллахын хажуугаар үүрэг даалгаврын биелэлтийг өөрийн биеэр очиж танилцана. Хуулийн дагуу тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол хуулийн дагуу хариуцлага тооцно. Хог хаягдал, хот тохижилтын асуудалд хөндлөнгөөс хяналт тавьж байгаа төрийн бус 3 байгууллага Улаанбаатар хотын захирагчийн албатай гэрээтэй ажилладаг. Энэ байгууллагууд үүргээ муу биелүүлж, хяналтаа сул тавьж байгаа учраас хог хаягдал цэвэрлэх, хот тохижилтын талаар хийж байгаа хөндлөнгийн хяналт муу байна. Тиймээс шаардлага гарвал гэрээг цуцалж, ажлаа сайн хийдэг төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулна. Газрын асуудалд хотын дарга хатуу байр суурь барина. Эзэмших, өмчлөх болохоороо “ Миний өмч” гэж гүйдэг иргэд , аж ахуйн нэгжүүд нийслэлийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хог хаягдалаа цэвэрлэх ёстой. Хог хаягдал, тохижилтонд нийслэлийн төсвөөс зарцуулж байгаа хөрөнгө буураагүй. Харин дүүргийн удирдлага, хот тохижилтын чиглэлээр ажилладаг төрийн болон хувийн өмчит компаниудын сэтгэл, зүтгэл дутаж байна” хэмээгээд хогг цэвэрлэ гэхээр хууль дүрэм рүү буруугаа чихэж, төсөв хөрөнгө нэхдэг байдлаа таслан зогсоож, төрийн өмнө, иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг үүрэгдлээ. Мөн газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ авчихаад хашаа хайс хатган, хог хаягдал овоолж байгаа иргэд аж ахуйн нэгжийн гэрээг цуцалж, хот өөрөө тухайн газарт ногоон байгууламж хийнэ гэдгийг санууллаа. Дүүргүүдийн удирдлагуудтай хийх дараагийн уулзалтын сэдэв “Бүтээн байгуулалт” байх болно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Д.Трампын хүүхэд насаа өнгөрүүлсэн байшинг 2 сая доллароор заржээ
    2017 оны 3 сарын 28
    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүүхэд насаа өнгөрөөсөн Нью-Йоркийн Куинс районд оршдог
  • Шуурхай: Шүүх хуралдааныг хойшлуулах шүүгдэгчийн хүсэлтийг хүлээж авсангүй
    2017 оны 3 сарын 28
    Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.
  • ”Эрдэнэт”-ийн “шахааг” шалгуулахаар тэмцэж эхлэв
    2017 оны 3 сарын 28
    Эрдэнэт үйлдвэрт “шахаа” хийж, тэрбумаар нь завшсан хүн хэдэн жилийн ял авах вэ. ТҮЦ-нээс талх, гаднаас нь шуудай нүүрс хулгайлсан иргэн ямар хариуцлага хүлээх вэ.
    Ядарсан иргэнд хуулийн нударга хатуудаж, харин тэрбумтаны толгойг илээд өнгөрнө. Энэ ялгавартай байдлыг таслан зогсоохын төлөө “Шударга Монгол” ТББ-ынхан холбогдох төрийн байгууллагад хандаад байна. Тэд 1992-2017 оны хооронд Эрдэнэт үйлдвэрт шахаа хийсэн улстөрчдийг нэр зүстэй нь олонд мэдээлэхийг шаардав. Өнгөрсөн чуулганы баатар болж, ард түмний төлөө сүүлчийн цамцаа урагдтал зүтгэхээ мэдэгдсэн Ц.Нямдорж гишүүн гэхэд л “Эрдэнэт”-ийн мөнгөнөөс хүүдээ өгөөд явуулаарай гэж эцэг хүний ёсоор дэмжсэнээ орон даяар зарласан. Гэвч түүний энэ луйврыг шалган тогтоож, хариуцлага хүлээлгэх тухай хэн ч дуугарсангүй. Өөрөө ч төрд зүтгэсэн гэх алдар нэрээ бодож ядаж “дэд даргаасаа огцоръё” ч гэсэнгүй.
    Харин иргэд эрх баригчдын хурууны үзүүрт гаргасан шийдвэрт ханаран унасаар. Амьдрахын эрхэнд харь улсад хөдөлмөр эрхлэхээр эх орноосоо мянга мянгаараа дүрвэхийг хүсэн дугаарласаар. “Шударга Монгол”-ын залууст дэм өгч, иргэн бүр шударга ёсны төлөө тэмцэх цаг иржээ.
  • АНУ-ын цэргийн зориулалттай хоёр онгоц манайд ирнэ
    2017 оны 3 сарын 28
    Гуравдугаар сарын 14-ний өдөр Улаанбаатарт ослын буулт хийсэн
  • ЗГ: Иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтооно
    2017 оны 3 сарын 28
    асгийн газрын ээлжит хуралдаан маргааш 15:00 цагт Төрийн ордон дахь Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар сайд нар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.
  • Б.Насанбаярыг гүтгэсэн гэх Э.Цэрэндолгорын хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    2017 оны 3 сарын 28
    Цэнхэр үст Э.Цэрэндолгорт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Инфографик: Монголын улсын хүний нөөцийн байдал
    2017 оны 3 сарын 28
    Инфографик: Монголын улсын хүний нөөцийн байдал
  • Т.Энхбат Мариинский театрт “Кармен”-д гоцолно
    2017 оны 3 сарын 28
    Мариинский театрын залуучуудын багийн дуучин Т.Энхбат ирэх сарын 26-нд тоглох “Кармен” дуурийн Эскамильогийн дүрд дуулахаар болжээ. Тэрбээр тус театрын алдартай таван дуучинтай өрсөлдөж байж эл дүрд сонгогдсон гэнэ. Хэрэв Т.Энхбат эл дүрийг амжилттай амилуулбал тус театрын үндсэн дуучин болох юм байна. Ингэснээр Мариинский театрт гоцлол дуучнаар ажиллах анхны монгол хүн болох нь. Сонирхуулахад, тэрбээр уг театрт 15 дахь удаагаа дуурийн гол дүрд дуулах гэж буй аж.

    Залуучуудын багаас одоогоор жилийн дотор 15 удаа гол дүрд сонгогдсон хүн байхгүй гэнэ.
  • Г.Дэнзэн нарыг шүүж эхэллээ
    2017 оны 3 сарын 28
    Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх,
  • Ховд голын эрэг дээр их хэмжээний машины тос асгажээ
    2017 оны 3 сарын 28
    Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Ховд голын эрэг дээр их хэмжээний машины тос асгасан хэрэг энэ сарын 27-ны өдөр гарчээ.
  • С.Баярыг эргүүлэн татах шаардлагыг төрийн өндөрлөгүүдэд хүргүүлжээ
    2017 оны 3 сарын 28
    Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа бүрэн эрхэт Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн тэмцэл үргэлжилсээр байна.
  • Бямба гаригт бүх автобус бэлэн мөнгөний хайрцаггүй үйлчилгээнд гарна
    2017 оны 3 сарын 28
    Ирэх сарын нэгний өдрөөс эхлэн нийтийн тээврийн автобусны бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, зөвхөн картаар зорчуулах болсон талаар бид өмнө мэдээлсэн.
  • Монголын хөл бөмбөгийн шигшээ баг герман дасгалжуулагчтай боллоо
    2017 оны 3 сарын 28
    Монголын хөл бөмбөгийн шигшээ баг герман дасгалжуулагчтай боллоо.
  • Ч.Өлзийтмаа: Зээ охиноо галын төмрөөр цохичихоод 5-8 жилийн ял сонсч, шүүгдсэн
    2017 оны 3 сарын 28
    Баянгол дүүргийн иргэн Ч.Өлзийтмаа бидэнд хандаж, шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлэхийг хүссэн юм. Тэрбээр эрүүгийн хэрэгт холбогдож, хоёр шатны шүүхээр шүүлгэсэн тухайгаа ингэж ярилаа.
  • Монголын энхийг сахиулагчид 30 иргэнийг авран хамгаалжээ
    2017 оны 3 сарын 28
    Бүгд найрамдах Өмнөд Судан Улсын Бентью хотод UNMISS ажиллагаанд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдаас үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа тухай захидал ирлээ.


  • Хуурамч хаяг нээн, охидыг хууран мэхэлж, хүчирхийлж байсан этгээдийг илрүүлжээ
    2017 оны 3 сарын 28
    Сүүлийн үед иргэдийн цахим хаягийг ашиглан бусдаас мөнгө гуйх замаар хуураг мэхлэх гэмт хэрэг гарсаар байгааг цагдаагийн байгууллага анхааруулсаар байна.
  • Авлигын хэрэгт холбогдсон БОАЖЯ-ны дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
    2017 оны 3 сарын 28
    Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Д.Оюунхорол авлига авч байгаад газар дээрээ баригдсан яамныхаа нэр бүхий албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
4783 4784 4785 4786 4787 4788 4789
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
    13 цаг 0 мин
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
    13 цаг 10 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    14 цаг 52 мин
  • АНУ "Green Card" хүсэгчдийг эх оронд нь буцааж өргөдөл гаргуулах шинэ журам баталлаа
    16 цаг 1 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
    16 цаг 11 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    17 цаг 9 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    19 цаг 22 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    19 цаг 32 мин
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
    19 цаг 41 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    20 цаг 2 мин
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 25 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    Уржигдар 16 цаг 13 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    Уржигдар 13 цаг 55 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    Уржигдар 12 цаг 11 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    Уржигдар 11 цаг 22 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    Уржигдар 11 цаг 19 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК