-
2017 оны 1 сарын 07
Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 2017 оны эхний тоглолтоо хүүхдийн сонгодог урлагийн боловсролд зориулан тоглох гэж байна.
-
2017 оны 1 сарын 07
Монголбанкны Захирлуудын Зөвлөлийн хуралдаанаар БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны банкинд Монгол Улсад Төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ.
-
2017 оны 1 сарын 07
автомашинтайгаа мөс цөмөрч суусан
-
2017 оны 1 сарын 07
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож буйд нь Ерөнхий сайд баяр хүргэж, хоёр орон газар зүйн байршлын хувьд алс хол оршдог ч орчин үеийн техник технологийн ачаар бид ойр ажиллах, иргэд хоорондын харилцаа өргөжих боломж бий гэж дурдлаа.
2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Куба Улсад хийсэн айлчлал нь хоёр орны хувьд 30 гаруй жилийн дараа дээд түвшинд болсон үйл явдал бөгөөд цаашдын хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна гэлээ.
Элчин сайд Раул Дэлгадо Консэпсион, Боловсролын салбарын хамтын ажиллагаа манай хоёр орны хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг. 1994 оноос хойш нийт 140 гаруй оюутанд Кубын Засгийн газраас тэтгэлэг олгосон бөгөөд цаашид ч энэ тоог нэмэгдүүлэх болно гэлээ.
Талууд хоёр орны спортын салбарт хамтран ажиллаж ирсэн туршлагатайг дурдаж, тамирчдын бэлтгэлийг Куба Улсад хийх боломжтой гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 07
Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдах юм.
Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, шинээр 18 нас хүрсэн бол хоёр хувь цээж зураг иргэний үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ.
-
2017 оны 1 сарын 07
Монгол улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа шинэ оны өмнөхөн долоо дахь ноён оргилдоо төрийн далбаагаа мандуулсан.
-
2017 оны 1 сарын 07
Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхлаа. Оны өмнө томилогдож ирсэн тэрээр энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгааг онцлоод энэ хүрээнд олон чухал ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа гэлээ.
Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хүрч, харилцан айлчлалын давтамж нэмэгдсэн, улс төрийн итгэлцэл улам гүнзгийрсэн, өндөр түвшний харилцааны эрчийг бууруулалгүй, цаашид Стратегийн түншлэлийг дараагийн шатанд дэвшүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон Улсын дэмжлэг, зээл, тусламж, төсөл, хөтөлбөрүүд онцгой чухал үүрэгтэй байсан гэдгийг хэллээ.
АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай уулзаж ярьж тохирсон ажлууд эхнээсээ биелэлээ олж байгаад баяртай байгаагаа Ерөнхий сайд хэлээд Элчин сайдыг энэ чиглэлд анхаарч хамтран ажиллахыг хүслээ.
Энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд Гадаад харилцааны сайдаар ахлуулан зохион байгуулах хороог байгуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 07
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүүдийн -57, -65, -74, -97 кг, эмэгтэйчүүдийн -48, -55, -60, -69 кг-ын жингийн барилдаан болно.
-
2017 оны 1 сарын 07
“Аргил цагаан өвгөн” туулийг бүрэн эхээр нь эл өдрүүдэд Богд хааны ордны музейн Хаан туулийн өргөөнд хайлна.
-
2017 оны 1 сарын 07
“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
-
2017 оны 1 сарын 07
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүлсэн. Энэхүү шийдвэрийн дагуу өнөөдөр бүх нийтээр ажиллана.
-
2017 оны 1 сарын 07
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
-
2017 оны 1 сарын 07
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДӨР АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
01 дүгээр сарын 07-ны Бямба гарагт:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд.
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
01 дүгээр сарын 07-ны Бямба гарагт:
1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Донорын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
-
2017 оны 1 сарын 07
Өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдсэн. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдоос асуулт асууж, хариулт авсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан “Энэ хуулиар миний эрхийг зөрчиж байна. С.Жавхланд зориулсан нэг заалт байна. УИХ-д суудалтай нам эвсэл нэр дэвшүүлнэ гэхээр би байхгүй болчихож байна. Ер нь энэ сонгуульд үнэндээ хоёр хөгшин азарга л уралдах юм байна” хэмээсэн бол Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Таныг бие даагчийн хувьд сонгогчид сонгосон. Бие дааж нэр дэвшихээр чинь энэ хүн Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй юм байна гэсэн ойлголтоор саналаа өгсөн байх” хэмээсэн юм. Тэгвэл тэдний байр суурийг “24 VS 24” буландаа онцолж байна.
-
2017 оны 1 сарын 07
Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэн шинэ жилийн баяраар иргэд дөрөв хоног дарааллан амарсан билээ.
-
2017 оны 1 сарын 07
Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
-
2017 оны 1 сарын 07
өдөртөө 11-13 градус хүйтэн байна
-
2017 оны 1 сарын 06
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр Налайх дүүрэг дэх уурхайн нөхцөл байдалтай танилцав. Ажлын хэсэгт цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлаас гадна Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Уул уурхай, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах чиглэлийн бүх байгууллагын төлөөлөл багтсан байна.
Налайхад ашигт малтмалын тусгай, хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй 75 аж ахуйн нэгж байдаг. Үүний 34 нь түүхий нүүрсний ам байдаг аж. Эдгээрийн 6 нь техник, эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулаад лицензээ авсан байна. Түүнчлэн Налайхын уурхайд зөвшөөрөлгүй 98 ам, цооногт 1300 гаруй хүн ажиллаж байгаагийн 30 хувь нь л Налайх дүүргийн бүртгэлтэй оршин суугч бусад нь ямар ч бүртгэл, мэдээлэлгүй, хаанаас ирсэн нь тодорхойгүй иргэд байдаг гэнэ.
Энэ талаар Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Г.Ганзориг “Мэргэжлийн хяналтын байгууллагаас бүтэн жилийн турш өдөр болгон шахуу хяналт, шалгалт хийдэг. Манай байгууллагын зүгээс суурьшлын бүсэд байгаа уурхайнуудыг эрх зүйн орчноор алийг нь ч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь энд зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ганц ч байдаггүй. Гэсэн хэдий ч аюулгүй байдлын үүднээс Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтраад жилд 3-4 удаа уурхайд ирж сургалт явуулдаг. Иргэдийн өөрсдийн хэнэггүй, хайнга байдал амь насанд нь нөлөөлж буй ойлгодог ч тоодоггүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-нд газар дор ажиллаж байсан нэг иргэн агааргүйдлийн улмаас амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарлаа. Өнгөрсөн онд 12 уурхайчин амь насаа алдаж, 26 иргэний амь насыг онцгой байдлынхан аварсан” гэж ажлын хэсгийнхэнд танилцууллаа.
Зөвшөөрөлгүй уурхайчид цахилгаанаа хулгайгаар авдаг
Түүнчлэн Налайх дүүргийн II хороо Нарлаг орчмын газар нь Төмөр замын тухай хуулиар улсын хамгаалалтын бүсэд байдаг юм байна. Гэтэл сүүлийн жилүүдэд уг тусгай бүсэд аж ахуйн нэгжүүд ямар ч зөвшөөрөлгүй дураараа уурхайн ам нээж ажиллуулж байгааг оршин суугчид эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Хуулийн дагуу төмөр замаас 200 метрт байх ёстой ч амьдрал дээр 20 метр ч хүрэхгүй зайд уурхайн ам нээсэн байна.
Налайх дүүргийн II хорооны оршин суугч Р.Болдгэрэл “Манайхаас 100 метрийн зайд байх уурхайн амуудын газар доорх суваг уртасч оршин суугчдын эзэмшлийн талбайд орж ирлээ. Өөрөөр хэлбэл, бидний амьдарч буй газар доогуураа хөндий болчихсон гэсэн үг. Манайх энэ байшингаа бариад 10 орчим жил амьдарсан. Гэтэл өнгөрсөн жилээс газрын цууралт маш эрчимтэй явагдаж, нам даралтаар халаадаг хоёр давхар тохь тухтай байшиндаа амьдарч чадахгүйд хүрээд байна. Нэг л өдөр байшинд цууралт өгсөн одоо нэг л өдөр нурж унахыг нь харах бололтой. Ингээд аргагүйн эрхэнд 5 ханатай гэр түрээсэлж байна. Зөвшөөрөлгүй эдгээр аж ахуйн нэгж цахилгаанаа ч мөн хулгайгаар авдаг. Үүнийг зогсоох хэрэгтэй” гэв.
Налайх дүүргийн II хорооны оршин суугч Д.Сарантуяа “Манайх энд амьдраад 5 гаруй жил болж байна. Шөнө бүр тэсэлгээ хийж байгаа нь сонсогддог. Тэсэлгээ хийж, ухах бүрт оршин суугчдын амьдардаг газарт цууралт үүсдэг. Доогуураа хөндий хөрсөн дээрээ цууралт өгсөн, энэ газар хэзээ мөдгүй цөмөрхөд бэлэн болсон гэсэн үг. Бидний амьдрах орчин нөхцөл маш хүнд боллоо. Яаралтай энэ амуудыг хаахгүй бол олон айл орон гэргүй болоход бэлэн болчихоод байна. Хамгийн гол энэ аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээс гадна цахилгаанаа хулгайгаар авдаг. Энэ талаар шат шатны байгууллагад хандсан. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч өөрийн биеэр ирж, бидний байдалтай танилцаж байгаад баяртай байна” гэлээ.
Уурхайн амуудыг цэгцлэх хэрэгтэй гэв
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан Налайхын уурхайн нөхцөл байдалтай танилцсаныхаа дараа “Уурхайн ажил бол маш аюултай, хүнд ажил. Гэтэл уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан ам ганц ч алга. Өнөөдрийн байдлаар 100 орчим аманд иргэд үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэргэжлийн хяналтын газрын мэдээлэл бий. Энд ажиллаж байгаа иргэдийн хувьд ямар ч бүртгэлгүй байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар уурхайчдын аюулгүй байдлыг хангах ямар ч боломж алга гэсэн үг. Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалт хийгээд лацдаад явахад маргааш нь онгойлгох жишээтэй. Тиймээс Налайхын уурхайд ажиллаж байгаа болон суурьшлийн бүсэд амьдарч буй иргэд төрийн байгууллагатай хамтарч аюулгүй орчинд эрүүл ажиллах орчин нөхцөлөө бий болгох хэрэгтэй. Яагаад гэхээр уурхайн ам суурьшлийн бүсийн хаяанд тулчихсан үйл ажиллагаагаа явуулж байна. Бүр айл гэрийн доогуур тэсэлгээ явуулж байна гэж иргэд хэлж байна. Энэ нь байж боломгүй зүйл. Эрдэнэт хүний амь настай шууд хамааралтай хэрэг учраас асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Ажлын хэсэгт мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийг нэгтгэж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж, танилцуулна. Ерөнхийдөө Бичил уурхай буюу Нөхөрлөл бий болгох хэрэгтэй юм байна. Ингэснээр бүртгэлгүй иргэдийг бүртгэлжүүлж, улмаар төрийн байгууллага тэдний аюулгүй байдлыг хангах эрх зүйн нөхцөл бүрдэнэ” гэсэн юм.
Ажлын хэсгийнхэн Налайх дүүргийн хуучин Уурхайн оффис орчмын нүүрсний амуудад мөн очив. 1990 оноос хувьчлагдсан хуучин уурхайн оффисын балгас болсон газрын нүүрсний нөөц дууссан учраас ухсан нүхийг ашиглан хог хаях цэг болгожээ. Гэвч нүүрс авахаар Налайхыг зорин ирэх иргэд энд ил задгай хогоо асгачихаад явчихдаг юм байна. Хэдийгээр хогийн цэг ч гэлээ заасан газарт буюу ухсан нүхэнд бус ойр орчмыг хавтгайруулан хог асгадаг нь хэн бүхний нүдэнд ил харагдаж байв.
Уурхайчдын болон оршин суугчдын эрүүл, аюулгүй байдлыг бий болгохын тулд нөхөрлөл бий болгож, зөвшөөрөлгүй нүүрсний амуудыг цэгцлэх нь зүйтэй байгааг албаныхан онцолж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 06
Монголбанк 1 долоо хоногтой 21 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 01-р сарын 06-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 365.3 тэрбум төгрөг болно.
-
2017 оны 1 сарын 06
Жил бүрийн 1 сарын 13-ны өдөр шинэ Үндсэн хууль батлагдсаны өдрийг улс орон даяар тэмдэглэдэг. 1991 онд шинэ Үндсэн хуулийн төслийг нийт ард түмнээрээ 2 удаа, 18 аймгийг 5 бүс болгон бүсчилсэн зөвлөгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын бага хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй. БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн 2-р хуралдаанаар улс орны өнцөг булан бүрээс сонгогдсон 430 депутат 2 сар буюу 76 хоногийн турш хэлэлцэж, одоогоос 25 жилийн өмнө 1 сарын 13-ны өдөр баталжээ. Үндсэн хууль хэлэлцэн, батлах үйл хэрэгт Улаанбаатар хотоос Ардын Их Хурлын депутатаар 52 эрхэм сонгогдон ажиллаж, үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.
Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр хэлэхдээ “Та бүхний улс орон, нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмэр их. Үндсэн хууль Монгол Улсын хөгжлийн гол тулгуур багана болж ирсэн. Хуулийн түүхэн үүргийг олон түмэн төдийгүй дэлхий нийт ч үнэлсэн гэдгийг ард түмэн мэднэ.
Цаашдаа ч Ардын Их Хурлын депутатуудынхаа зөвлөмж, дэмжлэгийг нийслэлийн удирдлагын шинэ баг авна. Тэр тусмаа Улаанбаатар хотын эрх зүйн шинэтгэлийг хийхэд та нарын маань үүрэг роль их. Мөн Засаг даргын дэргэд хууль эрх зүйн шинэтгэлийг эрчимтэй хийх зөвлөл байгуулан, Үндсэн хуулийг хэлэлцэж, баталж, хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, өөрчлөлтөнд ч санал дүгнэлтээ өгч, ажлын хэсэгтэй хамтарч ажиллаж байгаа Ардын Их Хурлын депутатуудынхаа үгийг сонсч, саналыг авна” хэмээлээ.
Харин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, АИХ- ын депутат Р.Рааш хэлэхдээ “Хотоос сонгогдон ажиллаж байсан депутатууддаа хүндэтгэл үзүүлж байгаад талархаж байна. Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа асуудлууд бидний ч хамтдаа шийдвэрлэх ажил юм. Төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, хот руу чиглэсэн урсгалыг багасгах, хотын шинэ менежментийн бодлогыг хэрэгжүүлэх ёстой” гэж хэлээд нийслэлийн удирдлагын шинэ баг эрсдэлтэй тулсан ч хөгжлийн төлөө зорьмог шийдвэрүүд гаргахыг захилаа.
Үүний дараагаар “Гал голомт“ үндэсний хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, АИХ- ын депутат Д.Мөнхөө “Гэр бүлийн үнэ цэнийг залуу хойч үедээ ойлгуулж, мэдлэг, мэдээллээр хангаж, үндэснийхээ уламжлалт соёл өвийг дээдэлж, төрөлх хэл, хот, улсаа хайрладаг сэтгэлгээг төлөвшүүлэх нэн шаардлагатай” гэж онцлоод, залуусаа хотын соёлд сургаж, хүмүүжүүлэх ажлуудыг шат дараалан хийх хэрэгцээ шаардлага бий болсныг тодотголоо.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, АИХ-ын депутатаар 6 удаа сонгогдон ажиллаж байсан Г.Очирбат “Шинэ үндсэн хууль нийгмийн өмнө үүргээ биелүүлж байгаа нь маргашгүй үнэн. Мөн цаг хугацаа, хөгжлийн хурдтай уялдуулан зарим нэгэн заалтыг өөрчлөх шаардлагууд ч гарч байгааг үгүйсгэхгүй. Ялангуяа Улаанбаатар хотын хөгжлийн хурд, хүн амын төвлөрөл, агаарын бохирдол, замын түгжрэл нь ч Үндсэн хуультай холбоотой гэдгийг хэлье. Үндсэн хуулиараа Монголчууд бид хаа дуртай газраа гэрээ бариад бууж болох эрхээр хангагдсан. Гэтэл дэлхийн аль ч хотод гэрээ бариад, дуртай газраа хашаа хатгаад байдаг нийслэл байхгүй. Тиймээс энэ өдөр бид Улаанбаатар хотын хөгжлийн шинэ хандлагыг ярьж байна гэж ойлгож байгаа. Ахмадууд бид хууль баталчихсан. 25 жил өнгөрлөө гээд ойг тэмдэглэн явахаас илүүтэй улс, хотынхоо цаашдын хөгжилд санаа зовниж байна“ гэдгээ хэллээ. Тэрээр нийслэлийн удирдлагуудтай нягт хамтран ажиллаж, санаа бодлоо хэлж, зааж зөвлөнө гэлээ.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, АИХ-ын депутат З.Алтай “Үндсэн хууль баталсан нь үнэн. Энэ хууль Монгол улсын хөгжлийн гол шугам, чиг болсон нь бас үнэн. Монгол Улсад өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлагатай асар олон зүйл байна. Бид хийхгүй бол бидний ирээдүй хойч яах вээ гээд санаа зовних боллоо. Тиймээс хамтдаа энэ шинэчлэлт, өөрчлөлтийг хийх цаг ирсэн” гэсэн юм.
Үндсэн хуулийн 25 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын хөгжлийн талаар, цаашдын төлөвлөлт зорилтын тухай үнэтэй зөвлөгөө, санал хэлсэн АИХ- ын депутатууддаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд талархал илэрхийллээ. 2017 оныг нийслэл хот “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан Засаг даргын дэргэд “Хууль эрх зүйн зөвлөл байгуулна” гэдгээ хэлж, АИХ-ын депутатуудыг хамтран ажиллахыг хүслээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.