зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4083 4084 4085 4086 4087 4088 4089
  • АТГ: Албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн гэх гомдол хамгийн олон байв
    2017 оны 11 сарын 08
    -АТГ-т ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн дүр зураглал-

    Авлигатай тэмцэх газар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авдаг бөгөөд тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар сар бүр дотооддоо дүн шинжилгээ хийдэг. Ийнхүү дүн шинжилгээ хийх нь энэ чиглэлийн ажлын үр дүнгээ тооцох, цаашид улам сайжруулахад анхаарах асуудлаа тодорхойлоход ач тустай ажээ. Энэ удаа 2017 оны III улиралд хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх дүн шинжилгээний мэдээллийг нэг өгүүлбэрээр танилцуулъя.

    2017 оны III улиралд АТГ нийт 181 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авчээ.
    Өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнхийг буюу 146-г нь иргэд биеэр ирж өгчээ.
    Улаанбаатар хотоос 126 өргөдөл, гомдол, мэдээлэл ирүүлсэн нь хамгийн олон байна.
    Төв аймгаас 9, Баянхонгор аймгаас 5, Ховд аймгаас 4, Дорнод, Хэнтий, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Архангай, Говь-Алтай аймгаас тус бүр 3, Сүхбаатар, Дундговь, Орхон, Завхан, Баян-Өлгий аймгаас тус бүр 2, Өвөрхангай, Булган, Хөвсгөл аймгаас тус бүр 1 өргөдөл, гомдол, мэдээлэл ирүүлсэн байв.
    Увс, Дархан-Уул аймгаас өргөдөл, гомдол, мэдээлэл ирээгүй байна.
    124 өргөдөл, гомдол, мэдээллийн агуулга нь гэмт хэргийн шинжтэй, 54 нь ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой байжээ. Төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой 3 мэдээлэл байв.
    Цагдаа, боловсрол, нутгийн удирдлага, барилгын салбар болон байгууллагатай холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл 2017 оны III улиралд давамгайлжээ. Нийт өргөдөл, гомдол, мэдээллийн 48 нь цагдаа, 20 хувь нь боловсролын салбарт хамаарч байна.
    Өргөдөл, гомдол, мэдээлэлд холбогдсон албан тушаалтнуудын 29 нь төрийн тусгай албаны, 24 нь төрийн захиргааны, 14 нь төрийн үйлчилгээний, 14 төрийн улс төрийн албан тушаалтан, 4 нь төрийн оролцоотой хуулийн этгээдийн албан хаагч, 3 нь төрийн бус байгууллагын ажилтан зэрэг байна.
    Албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн гэх гомдол 54 буюу хамгийн олон байв.
    Авлигатай тэмцэх газар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 2017 оны III улиралд хүлээн авсан 181 өргөдөл, гомдол, мэдээллийн 118-ыг нь шийдвэрлэсэн байна.
    Гэмт хэргийн шинжтэй 22 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэсэн бол 1 өргөдөл, гомдол, мэдээллийн зөрчлийг тогтоож шийдвэрлэжээ. Шийдвэрлэсэн өргөдөл, гомдол, мэдээллийн 9-д нь зөрчил илрээгүй тул хаасан байна.
    Дүн шинжилгээг ЭНД ДАРЖ үзнэ үү.
  • АНУ, Европ ШХАБ-ыг ирээдүйд аюул учруулах цэргийн эвсэл гэж үздэг
    2017 оны 11 сарын 08
    Хүннү улс нь эхний үедээ одоогийн Монгол шиг багавтар улс байжээ. Гэтэл дундаж Азид байсан жижиг улсуудыг эзлэн авснаар Хүннү улсын арилжаа худалдааны орон зай нь тэлж, эдийн засаг нь түргэн хөгжиж, хятадын Хан улсыг сүрээр дарсан их гүрэн болсон байна. Хүннү гүрэн нь хятадын Хан улсыг хэдэн зуун жил айлган сүрдүүлж алба татвар авдаг байсан аж.
  • Л.Болормаа: Хүчит шонхор, Бөмбөгөр, Тэди худалдааны төвүүд И-БАРИМТ олгоно
    2017 оны 11 сарын 08
    Энэ удаагийн “Ярилцлагын булан”-нд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга Л.Болормаатай и-баримт олголт болон 2017 оны татвар төлөлт, буцаан олголт, хөнгөлөлт, чөлөөлөлтийн ажил хэр явцтай явж байгаа талаар ярилцлаа.
    Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн хувьд энэ сард ямар ажлууд хийгдэж байна вэ?
    Манай татварын хэлтэс төдийгүй улс орон даяар энэ сарын 01-ээс 25-ыг хүртэлх хугацаанд татвар төлөгчийг тоолох ажлын нэгдсэн удирдамжийн дагуу хэд хэдэн шат дараатай ажлууд хийгдээд явж байна.
    Тухайлбал тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй татварын албанд бүртгэлтэй, бүртгэлгүй татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгө эзэмшигч, ашиглагч, түрээслэгч, хувь хүн, хуулийн этгээд, төсөвт болон болон төрийн бус байгууллага, салбар, төлөөлөгчийн газар ,сан, сууц өмчлөгчдийн холбоо, бизнесийн үйл ажиллагаа явуулж төлбөрийн баримт олгох үүрэг бүхий цэгийг тоолох ажил юм. Энэ ажил нь бидний зүгээс анхааран ажиллаж байгаа хамгийн том ажлуудын нэг гэж хэлж болно.
    Дүүргийн хэмжээнд манай хэлтэст бүртгэгдээгүй 800 орчим татвар төлөгч байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс бид татвар төлөгчийг тоолох ажлын хүрээнд бүртгэгдээгүй, зөрчилтэй ААН-ийг бүртгэнэ .
    Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй иргэн, ААН-дэд мэдэгдэл, албан шаардлагуудыг хүргүүлсэн. Хуулийг хэрэгжүүлээгүй иргэн, аж ахуйн нэгжүүдэд шинээр батлагдсан зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож эхэлнэ.
    НӨАТ-ын буцаан олголтоор дамжин давхар тайлан тооцоо гаргадаг явдал багасна гэж ойлгож болох уу?
    НӨАТ-ын буцаан олголт гэдэг нь иргэн, аж ахуйн нэгжид зүгээр мөнгө өгөөд байгаа асуудал биш. Иргэн та баримтаа цуглуулаад тухайн ААН-ийг үнэн зөв санхүүгээ тайлагнаж байгааг давхар хянаж байгаа юм. Иргэд энэ хяналтад оролцсоноор нь урамшуулах ажлыг зохион байгуулж байна гэж ойлгож болно. Далд эдийн засгийг арилгах, олон тайлан баланс гаргах боломжгүй болох юм.
    Өнөөдөр НӨАТ-ын падааныг цахим хаяг руу оруулдаг маш хялбар системийг ашигладаг болсоноор татвар төлөлт сайжирч, төсвийн орлого нэмэгдэж байна.
    Чингэлтэй дүүргийн хэмжээнд татвар төлөлт 2017 оны хувьд хэдэн хувьтай байгаа вэ?
    2017 оны 10 сарын байдлаар /өссөн дүнгээр/ улсын төсөв 135,0 хувьтай, нийслэлийн төсөв 97,4 хувьтай, дүүргийн төсөв 106,6 хувьтай явж байна. Нийт төлөвлөгөөний биелэлт 111,5 хувьтай явж байна.
    НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд ААН илгээхгүй байх тохиолдол их гардаг. ААН-дэд төлбөрийн баримт илгээх тодорхой хугацаа байдаг уу?
    Аж ахуйн нэгж 72 цагийн дотор илгээх үүрэгтэй . Гэхдээ илгээгээгүй байна гэсэн төлөв байдаг. Иргэд маань ААН илгээгээгүй гээд гараад ирсэн тохиолдолд баримтаа устгаад дахиад оруулсанаар автоматаар баталгааждаг.
    Аж ахуйн нэгж 72 цагийн дотор төлбөрийн баримтаа илгээгээгүй тохиолдолд иргэдийн зүгээс татварын албаны 1800-1288 утсанд болон харъяа татварын албанд хандах боломжтой.
    Мөн НӨАТ илгээгдсэн эсэх нь татварын албанд харагддаг учраас баримтаа цаг тухайд нь илгээх шаардлагыг ААН-дэд байнга тавьж ажиллаж байна.
    Нийслэлийн татварын газраас хамгийн сүүлд томоохон зах худалдааны төвүүдийг и-баримт олгох арга хэмжээ авч ажиллаж байгаа тухай мэдээлсэн. Чингэлтэй дүүргийн хувьд ямар зах, худалдааны төвүүдэд энэ ажил хэрэгжиж байгаа вэ?
    Манай дүүргийн хувьд Хүчит шонхор зах, Тэди гар утас худалдааны төвд нэгдсэн системд холбогдох ажлууд хийгдэж байна. Тэди төвийн хувьд 10 дугаар сарын дундаас зарим павилионуудад олгож эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Хүчит шонхор худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй иргэн, ААН-дэд дараагийн долоо хоногоос сургалт хийхээр төлөвлөн ажиллаж байна.
    Мөн “Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо”-той хамтран кассын посс машин, төхөөрөмжүүдийн талаар мэдлэг, мэдээлэл олгох, зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгуулаж ажиллахаар төлөвлөгдсөн.
    Энэ арга хэмжээ нь хэзээ зохион байгуулагдах вэ?
    Одоогоор БГД-ийн Барс худалдааны төв дээр явагдаж байна. Энэ сардаа багтааж Хүчитшонхор захад үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, татварын албанаас и-баримттай холбоотой заавар, зөвөлгөө өгөөд, татвар төлөгчөө бүртгэлжүүлж, код олгох үйл ажиллагааг нэгдсэн журмаар хийж эхэлнэ.
    Бөмбөгөр худалдааны төв дээр и-баримт олгох ажил хийгдэх үү?
    Алтжин бөмбөгөр, Содон бөмбөгөр, Юмт бөмбөгөр зэрэг худалдаа үйлчилгээний төвд и-баримтын стандартын шаардлага хангасан програм хангамж болон төхөөрөмжийг нийлүүлэх, татварын сургалт зөвлөгөөг үзүүлэх, иргэдийг худалдан авсан баримтаараа сугалаанд оролцох, урамшуулал авах зэрэг боломжоор ханган ажилласан. Гэвч хамрах хүрээ бага байсан. Ерөнхийдөө Хүчит шонхор төвийг манайхан нэгдсэн системд холбосны дараа бөмбөгөр худалдааны төвийг холбоно гэж төлөвлөсөн. Өнгөрсөн долоо хоногоос бөмбөгөр худалдааны төвд манай байцаагч нар ажиллаж эхэлсэн. Шаардлага, мэдэгдлээ өгч зөрчилтэй эсэхийг бүртгэж, хуулийн шаардлагыг хангаагүй бол албан шаардлагаа тарааж байна.
    Өнөөдөр иргэн бүр худалдан авсан барааныхаа баримтыг заавал адваг боллоо. Гэтэл ТҮЦ ажиллуулж буй хувь хүн, жижиглэнгийн худалдаа эрхлэгчид кассын машин байхгүй тул баримт өгдөггүй. Энэ тохиолдолд яах ёстой вэ? Ер нь и-баримт олгох өөр ямар боломжууд байдаг вэ?
    Худалдаа бизнес эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгж бүгд ялгаагүй баримт өгөх ёстой . Бидний зүгээс худалдаа эрхэлж буй бүх газруудад албан шаардлагаа өгч байна. И-баримт олгох олон боломжууд байна. Жишээ нь кассын машин, посс машин, интернет орчинд холбогдож мэйлээр илгээх зэрэг олон боломжууд байна. Олгохгүй байгаа газруудыг 1800-1288 дугаарт холбогдож гомдол гаргаж мэдүүлж болно . Тэрнээс ТҮЦ гэхээр баримт олгохоос чөлөөлөгдөнө гэсэн ойлголт байхгүй.
    Шинээр байгуулагдсан ААН-дэд и-баримтын талаар сургалт зохион байгуулдаг уу?
    Сургалтыг бид байнга зохион байгуулдаг. Аж ахуй нэгжүүд гэрчилгээгээ авснаас хойш 14 хоногийн дотор харьяа татварын хэлтэст бүртгүүлсэн байх ёстой. Хуулиар бүртгүүлсэн газруудад сургалт байнга явагддаг.
    Шинээр байгуулагдсан газруудад сард нэгээс хоёр удаа хуваарь гарган, сургалтанд хамрагдах зар тавьж, сургалтаа явуулдаг.
    Монгол Улсын иргэн хэчнээн төрлийн татвар төлдөг юм бэ. Мөн эргүүлээд хэчнээн төрлийн хөнгөлөлт эдэлдэг юм бол?
    Иргэний хувьд үйл ажиллагаа явуулаад нийт олсон орлогоосоо тухай орлогыг олоход холбогдон гарсан зардалаа хасаж түүнээсээ 10 хувиар бодож ХХОАТ-т төлөх ёстой . Татвараа сар болгон урьдчилгаа хэлбэрээр төлөх боломжтой. Мөн иргэн жилийн эцэст хувь ХХОАТ-ын тайлан гаргаж баталгаажуулах ёстой. Хувь хүний орлогын татварын хөнгөлөлтөнд орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлтүүдийг эдэлдэг.
    Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа.
  • УБТЗ Зөвлөлтийн армийн дайчдын хөшөөг сэргээн засварлажээ
    2017 оны 11 сарын 08
    Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг бол Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны нандин хэлхээ холбоог залгамжлан авч яваа цорын ганц хамтарсан төрийн өмчит байгууллага юм. Жил бүр тэмдэглэдэг хоёр орны найрамдлын сарын ажилд тус нийгэмлэгийн хамт олон өндөр ач холбогдол өгч ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тэр тусмаа энэ жил Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 96 жилийн ой, 1917 оны октябрийн хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлог болж байна. Эдгээр тэмдэглэлт өдөр, түүхэн үйл явдлын ойг тохиолдуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн хамт олон хоёр орны найрамдлын түүх дурсгалыг сэргээн засварлахад ихээхэн ач холбогдол өгч Чойр дахь зөвлөлтийн армийн дайчдын дурсгалд зориулсан цэргийн хөшөөг сэргээн засварлах ажлыг өөрсдийн хүч хөрөнгөөр хийжээ. Энэхүү хөшөөг Чойрт байрлаж байсан зөвлөлтийн цэргийн мотобуудлагын дивизийн цэргүүд аугаа эх орны дайны ялалтын 30 жилийн ойд зориулан 1975 онд барьж босгожээ. Бамбай барьсан 13 метр өндөр орос цэргийн хөшөө нь өндрөөрөө Зайсан толгой дээрх зөвлөлтийн дайчдын хөшөөний дараа орох нүсэр том түүхийн дурсгал юм.



    1945 онд зөвлөлтийн чөлөөлөх арми дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийн голомт болж байсан Японы милитаризмыг бут цохиж, дэлхий дахинд энх тайвныг тогтоох шударга ариун дайныг японы эсрэг эхлүүлэхэд армийн генерал И.А.Плиевийн командалсан зөвлөлт-монголын цэргийн ар талын ангиуд Чойр орчимд түр байрлаж байсан гэдэг. Дараа нь “хүйтэн дайны” жилүүдэд зөвлөлтийн Өвөр Байгалын цэргийн тойргийн мотобуудлагын дивизийн анги, салбар Чойрт байрлаж, Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдлыг хамгаалж байсан юм. 1980 оны эцсээр зөвлөлтийн цэрэг буцахад энэхүү орос цэргийн хөшөө монголын ард түмнийг хамгаалах мөнхийн манаандаа зогсож үлдсэн юм. Ийм их аугаа түүхийг өөртөө агуулсан уг хөшөөн дээр хааяа нэг энд цэргийн алба хаасан орос хүмүүс ирж залуу насаа дурсан чимээгүйхэн уйлж байгаад буцдаг гэсэн.

    Он цагийн уртад эмтэрч муудсан орос цэргийн хөшөөг Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг Монгол-Оросын найрамдлын сарын өдрүүдээр сэргээн засварлаж хуучин төрхөнд нь оруулж орон нутагт нь хүлээлгэн өглөө. Монгол-Оросын найрамдлын сарын ажлын хүрээнд зохион байгуулж байгаа энэхүү ёслолын арга хэмжээнд Говьсүмбэр аймгийн нутгийн удирдлага, иргэд хөдөлмөрчид, ЗТХЯ, ОХУ-ын ЭСЯ, БХЯ, ЗХЖШ-ын төлөөлөл, УБТЗ-ын удирдлага, орос мэргэжилтнүүд хүрэлцэн ирж оролцлоо. Цаашдаа уг хөшөөг Монгол-Оросын найрамдлын түүхийг харуулсан түүхийн цогцолбор болгох талаар Говьсүмбэр аймгийн орон нутгийн захиргаа төлөвлөж байгаа ажээ.
  • Дүүргийн хэмжээнд нийт 2 тонн бодис, 12,5 тонн давс цацав
    2017 оны 11 сарын 08
    Хүйтний улирал эхэлж, цас ихээр орж байгаатай холбогдуулан дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрууд хариуцсан хороодын нутаг дэвсгэрийн явган хүний зам талбай, гарцан дээрх халтираа гулгааг цэвэрлэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.

    Тухайлбал Нийтлэг Үйлчилгээний Газар-4 хариуцсан бүс буюу Хонхорын зам, Академийн зам, Улаанхуарангийн зам, Жанжин клуб, Улиастайн гүүрнээс Гачууртын эцэс хүртэл 1 тонн бодис, 7 тонн давс цацсан бол Нийтлэг Үйлчилгээний Газар-2 хариуцсан зам талбайдаа 2 тонн давс цацаж иргэдийг халтираа гулгаанаас сэргийлж байна. Харин НҮГ-1 тухайн бүсдээ 1 тонн давс цацсан бол, НҮГ-3 хариуцсан зам талбайдаа 2,5 тонн давс, 1 тонн бодис цацаж ажиллалаа. Өнөөдөр дүүргийн хэмжээнд нийт 12,5 тонн давс, хоёр тонн бодис цацсан байна.

    Дашрамд мэдээлэхэд Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх өдрүүдэд төвийн нутгаар цас ихээр орж, цасан шуургатай гэж мэдээлсэн учир иргэдийг аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой байхыг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхаарууллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
  • Сураггүй болсон охиныг олоогүй байна
    2017 оны 11 сарын 08
    Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч найман настай охин сураггүй
  • Элчин сайд С.Хүрэлбаатар Японы эзэн хааны “Мандах наран” одонгоор шагнуулжээ
    2017 оны 11 сарын 08
    Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан С.Хүрэлбаатарыг Монгол Улс, Япон Улсын харилцааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг
  • П.Анужин, Асашёрюү Д.Дагвадорж нарыг оффшор руу “хөтөлсөн” Мизү
    2017 оны 11 сарын 08
    Хонконгийн хэвлэлд гарсан тус улсын нэртэй бизнесмэнтэй холбоотой баримт Монгол улсын хоёр ч компанитай холбогдсон нь анхаарал татаад байна. Хятадын нэрт жүжигчин Жао Вэйнгийн нөхөр Хуанг Юолонг нь оффшор компаниар дамжуулан Монгол дахь компанид 70 гаруй сая долларын хөрөнгийг 2011 онд оруулжээ.
  • Баянзүрх дүүргийн удирдлагууд 278 сая төгрөгийн хандив авчээ
    2017 оны 11 сарын 08
    ​Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын ажлын хэсгүүд нийслэлийн Багануур, Багахангай, Баянгол, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн
  • МҮЭХ-ны ээлжит XXII Их хурал эхэлнэ
    2017 оны 11 сарын 08
    Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
  • С.Эрдэнэ: Хууль зөрчөөд байхад Ерөнхийлөгч хориг тавихаас өөр яах юм бэ
    2017 оны 11 сарын 08
    С.Эрдэнэ: Хууль зөрчөөд байхад Ерөнхийлөгч хориг тавихаас өөр яах юм бэ
  • Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
    2017 оны 11 сарын 08
    Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
  • Цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна
    2017 оны 11 сарын 08
    Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:
  • Таван шар мэнгэтэй Шарагчин гахай өдөр
    2017 оны 11 сарын 08
    Таван шар мэнгэтэй Шарагчин гахай өдөр
  • Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй
    2017 оны 11 сарын 08
    Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй
  • Сурагчдын амралтад зориулсан тоглолтууд
    2017 оны 11 сарын 07
    Сурагчид энэ сарын 3-наас 9-ны хооронд амарч буй. Энэ хооронд Монгол Улсын Хүүхэлдэйн театр хүүхэд багачууддаа зориулж дараах тоглолтуудыг зохион байгуулж байна.

  • Замын хөдөлгөөний мэдээллийг цаг тухайд нь хүргэх шинэ технологийг нэвтрүүллээ
    2017 оны 11 сарын 07
    Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлын нэг нь замын түгжрэл болоод удаж байна. Замын түгжрэлийг мэдрээгүй хүн Улаанбаатарт байхгүй гэж болно. Өнөөдөр нийслэл хотод 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна.

  • О.Баасанхүү 52 тэрбум төгрөгийг өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олго гэв
    2017 оны 11 сарын 07
    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн
  • 253 ажилтан албан хаагч хуваарьт газрын цасыг цэвэрлэв
    2017 оны 11 сарын 07
    Багахангай дүүрэгт өнгөрсөн өдрүүдэд их хэмжээний цас орсны улмаас зам, талбай мөстөж, халтиргаа гулгаа үүсэх болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ сарын 6-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс аж ахуйн нэгж байгууллагуудын дарга, эрхлэгч нарт байгууллагын орчин болон хуваарьт газрын цасыг бүрэн цэвэрлэж мэдээллийн бүхий л хэрэгслээр сурталчилж ажиллах талаар үүрэг чиглэл өгөв.

    Өгөгдсөн үүргийн дагуу энэ сарын 6-ны өдөр “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ BOBCAT, ковш трактор, хог тээвэрлэгч машинаар нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цасыг, нийт 41 аж ахуйн нэгж, байгууллагын 253 ажилтан албан хаагч байгууллагын орчин болон дүүрэг, хорооноос хуваарилсан хуваарьт газрын цасыг цэвэрлэлээ.

    Мөн “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ–ын ажилтан албан хаагчид 1 дүгээр хорооны авто зам, 1, 2 дугаар хороог холбосон авто замын эргэлт, Төмөр замын гарамын 2 тал, Гал унтраах 80 дугаар ангийн эргэдэг булан, Улсын чанартай авто замын хурд сааруулагчийн 2 тал, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний алаг хавтан, орон сууцны байр дундах хүүхдийн тоглоомын талбай болон авто зогсоолуудыг цэвэрлэн Замын цагдаагийн пост, 1, 2 дугаар хороог холбосон авто зам, төмөр замын гарамын тойрог хэсэг, Үнэгтэй гэр хорооллын авто замд 1 тн бодис, 315 кг давс цацав гэж Багахангай дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
  • Ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна
    2017 оны 11 сарын 07
    Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан суманд ажиллаж тус сумын удирдлагаас гаргасан 2016, 2017 оны тушаал, шийдвэр, дүрэм журам, Засаг даргын захирамж зэрэг баримт бичгийг хянан үзэж, зарим арга зүйн заавар, зөвлөмжийг өгч ажиллалаа.


4083 4084 4085 4086 4087 4088 4089
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    2 мин
  • 2024–2025 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтад нийт 5251 хүн хамрагджээ
    3 мин
  • Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна
    16 мин
  • Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    17 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
    18 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт үргэлжилж байна
    21 мин
  • Зурхай: Удирдлагын суудалд суухад сайн өдөр
    25 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    33 мин
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    15 цаг 45 мин
  • Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
    16 цаг 9 мин
  • Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
    16 цаг 11 мин
  • УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
    16 цаг 24 мин
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
    16 цаг 43 мин
  • Монгол орны нийт нутгийн 46 хувьд гантай, гандуу байна
    16 цаг 50 мин
  • Хүүхдүүдийг скүүтер, мопед унахыг хориглож, аппликейшн дээр хязгаарлалт хийх асуудлаар ярилцав
    17 цаг 1 мин
  • У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно
    18 цаг 16 мин
  • Бага тойруугийн 16 байршилд 719 ширхэг мопед, скүүтерийн тэмдэглэгээ бүхий зогсоол хийлээ
    19 цаг 3 мин
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
    19 цаг 41 мин
  • ZYX Technology Рояаль Олон Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    19 цаг 53 мин
  • Лхагва гарагаас эхлэн 20 хоногийн хугацаанд дугаарын тэгш, сондгойгоор зорчино
    20 цаг 2 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК