-
2017 оны 5 сарын 20
Нийслэлчүүд өнөөдөрэрүүл мэнддээ анхаарал хандуулж, спортоор хичээллэн “Автомашингүй өдөр”-ийг өнгөрүүлж байна. Өнөөдөр 08:00-18:00 цагийн хооронд нийслэлийн төв гудамж замуудад хөдөлгөөнийг хааж, аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийж байна.
-
2017 оны 5 сарын 20
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш явагдана
-
2017 оны 5 сарын 20
Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Автомашингүй өдөр”-өөр “Дугуйн парад” зохион байгуулахаар болжээ.
-
2017 оны 5 сарын 20
Монгол банхарын гөлгөн нохдын аварга шалгаруулах “Ирээдүйн аварга 2017” үзэсгэлэн, тэмцээн өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
-
2017 оны 5 сарын 20
Энэ сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4-р хорооны ... тоот байрны оршин суугч 56 настай Н гэгч эмэгтэй тагтан дээрээ гаргаж хэл амаар доромжилж буй бичлэг цахим орчинд тархаж, уг эмэгтэйг цагдаагийн байгууллагаас шалгаж, захиргааны арга хэмжээ авахаар болсон.
-
2017 оны 5 сарын 20
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” өнөөдөр тохиож байна. Эл өдөр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болно.
-
2017 оны 5 сарын 20
Хөрсөн дээр цочир хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна
-
2017 оны 5 сарын 20
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Ард нийтийн санал асуулгыг явуулахаар зэхэж буй. Уг асуултай холбоотойгоор УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжив. Тодруулбал ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг сонгууль болохоос 65 хоногийн өмнө хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой гэсэн заалттай. Харин уг хугацааг өөрчилж 21 хоног болгон өөрчилж, Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахаар болж байгаа юм байна. Ард нийтийн санал асуулгыг дангаар явуулвал 30 тэрбум төгрөгийн зардал гарах тооцоо гарсан учраас ийнхүү хамтатган явуулахаар бэлтгэл ажлыг хийж байгаа. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
-
2017 оны 5 сарын 20
Улаанбаатарт өдөртөө 10 хэмийн дулаан байна
-
2017 оны 5 сарын 20
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
-
2017 оны 5 сарын 19
Өнөөдрийн /2017.05.19/ байдлаар нийт хээлтэгчийн 74.5 хувь буюу 19.5 сая хээлтэгч төллөсөн байна.
-
2017 оны 5 сарын 19
Эрдэнэт хүний алтан амийг авардаг хэмээж, хүндэт доноруудыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах шийдвэрийг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ.
-
2017 оны 5 сарын 19
Бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газрын албан
-
2017 оны 5 сарын 19
Агаарын тээврийн салбарт нислэгийн сүлжээгээ өргөжүүлж, давтамжаа нэмэгдүүлэх, суудал ашиглалтаа сайжруулах, шинэ зах зээлд нэвтрэх, эдийн засгийн хувьд зардал бууруулах
-
2017 оны 5 сарын 19
Ардын багш, Хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтохыг Биеийн тамир спортын газрын Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар томилжээ.
-
2017 оны 5 сарын 19
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Гааль татварын ерөнхий газрын Замын Үүд суман дахь Гаалийн
-
2017 оны 5 сарын 19
Найман идлэг шонхор хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан Украйн улсын иргэн А-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
-
2017 оны 5 сарын 19
“БНСУ-ын иргэн Х нь Айрмаркет ХХК-д интернетээр тооцоо хийсэн” гэж хүмүүсийн онгоцны тийзний мөнгө, бусдад компаниа зарна гэж нийт 109.243.375 төгрөгийг залилсан” гэх хэргийг шүүхээр шийдвэрлэжээ.
-
2017 оны 5 сарын 19
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу ”“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын сарын 20-нд буюу маргааш болно. Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг 8 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
“Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул дээрх гудамж, авто замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 34 чиглэлийн 331 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт оруулж байна. Тодруулбал, хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилнэ.
Энхтайваны өргөн чөлөөний авто замын тодорхой хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 ”5 шар - Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 ”3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд үйлчилгээ үзүүлэхгүй болохыг иргэдэд анхааруулж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 19
Инфографик: Ургамлын тоосны үед ямар арга хэмжээ авах вэ