-
2017 оны 5 сарын 19
Засгийн газраас Ганга, өгий нуурын хамгаалах шийдвэрийг гаргасантай холбогдуулан БОАЖ-ын сайд энэ сарын 15-ны өдөр дээрх шийдвэрийн биелэлтийг хангах зорилгоор А/126 тоот тушаал гаргасан. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Өгий нуурын экосистемийн тэнцвэрийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох жишиг төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээлэл” сэдэвт уулзалтыг БОАЖЯ-нд хийлээ. Уулзалтад БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Байгаль орчин, уур амьсгалын сангийн захирал Х.Ганбаатар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Г.Номин, “Өгий сан” ТББ-ын гүйцэтгэх захирал н. Мөнхсайхан, Өгий нуурын сумын Засаг дарга Л.Алтангэрэл, Орхон-Чулуут голын сав газрын захиргааны мэргэжилтэн Ч.Эрдэнэтуяа, Гидроком байгууламж ХХК-ийн захирал Г.Чулуун, ШУТИС-ийн багш доктор Т.Улаанбаатар, Шувуу судлалын нийгэмлэгийн захирал, МУИС-ийн багш, доктор С.Гомбобаатар болон яамнаас гаргасан ажлын хэсгийн бусад гишүүн оролцсон юм.
Энэ үеэр орон нутгаас ирсэн төлөөлөгчид иргэдийн ухамсаргүй байдлаас болж нуурын ойр орчим хог хаягдал ихээр нэмэгдэж, хөрсний бохирдол үүсэн улмаар нуур бохирдож байгааг онцолж байсан юм. Цаашлаад залуучууд моторт завиар сэлгүүцэх нь ихэссэнээс болж энэ нууранд ирдэг байсан ховор төрлийн шувууд дайжихад хүрч тэднийг л зөвхөн үзэхээр ирдэг байсан жуулчдын цуваа тасарч байгааг эрдэмтэд онцолсны дээр нуурын ёроолд байх загасны торонд загаснууд заламгайгаараа орооцолдож үхэж байгаагаас гадна шумбагч шувууд ч ихээр эндэж байгаа аж.
Л.Алтангэрэл: Өгий нуурыг хамгаалахын тулд олон улстай хамтарч ажиллаж байна
Өгий нуурын сумын Засаг дарга энэ үеэр “Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралын нөлөөгөөр уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйл нөлөөлж ган, зуд, цөлжилт, шар шороон шуурга байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, Гадаргын усны тэжээлийн хомсдол, ууршилт явагдаж нуурын усны түвшин багасаж гаралтгүй болж экосистем алдагдаж хөрс, ус бохирдох, ургамал бүрхэвч доройтож олон салаа зам гарч нүүдлийн шувууд болон ан амьтдын үржих орчин хязгаарлагдаж усны оролт багасаж гаралтгүй болоод байна. Өгийнуурын экосистемийг хадгалахын тулд 2006 оны 4-р сарын 27-ны өдрийн Сумын ИТХ-ын тогтоолоор Орон нутгийн хамгаалалтанд авч Өгийнуурыг хамгаалалтын 3 бүсэд хувааж бүсийн журмыг батлан хэрэгжүүлж байна.Өгийнуур сум нь цөлжилтийг сааруулах, хөрсний доройтлоос хамгаалах зорилгоор Солонгос улсын хөрөнгө оруулалттай Ногоон Ази Төрийн Бус Байгууллагатай хамтран 50 га газрыг хашиж, 2015, 2016 онуудад 70000 ширхэг мод тарьж ногоон төгөл байгуулсан. Өгийнуурын эрэгт “Өгий сан” ТББ хамтарч 1000 ш модыг тарьж цаашид Өгийнуурын эргэн тойронд тухайн орчинд амьдрах чадвартай мод бут сөөгийн тариалалтыг нэмэгдүүлэх зорилготой байна. Өгий нууранд жилд дундажаар нийт 9000 орчим жуулчид ирдэгээс 8000 нь дотоодын жуулчин, 1000 орчим гадаадын жуулчид ирж амарч байна. Өгийнуурыг түшиглэн үйл ажиллагаа явуулж байгаа 4 жуулчны бааз, 18-21 эко гэрүүд үйл ажиллагаа явуулж байна.Өгийнуурын усны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор “Өгий сан” ТББ, Өгийнуур сумын ЗДТГ хамтран нуурны оролтыг сайжруулах үүднээс Хөгшин Орхон голын оролтыг нэмэгдүүлж гаралттай болгох суваг татах техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулан ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” хэмээсэн юм.
Ч.Эрдэнэтуяа: Хүн, малын төвлөрлөөс болж нуурын ан амьтан дайжиж байгаа
Орхон-Чулуут голын сав газрын захиргааны мэргэжилтэн Ч.Эрдэнэтуяа ярихдаа “Өгий нуур онцгой хамгаалалтын, хамгаалалтын, аялал жуулчлалын 3 бүстэй. Дэлхийн 100 гаруй орны хамтарсан IBA байгууллагаас сонгосон жишгээр Нүүдлийн шувуудад чухал газарт тооцогдсон байгаа. Ази номхон далайн бүс нутгийг хамарсан нүүдлийн шувуудыг хамгаалах бодлогын хүрээнд хэрэгжиж буй Галуу нугасны хувьд Олон улсын ач холбогдолтой газар юм. Өгий нуурын орчинд 129 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс 51 зүйл нь нуурын орчинд үржих боломжтой боловч хүн малын төвлөрөл, орчин нөхцлийн хомсдлоос шалтгаалан үржлийн амжилтын хувь жилээс жилд буурсаар байна” гэлээ.
Г.Чулуун: Өгий нуурийн усыг тэжээх 3 хувилбар боловсруулсан
Гидроком байгууламж ХХК-ийн захирал
Сүүлийн жилүүдэд цаг уурын дулаарал, хуурайшилт, Хархорины сувгийн уснаас тэжээгдэхээ болисон зэргээс шалтгаалаад Хөгшин Орхон голын урсац зарим үед тасарч нуур тэжээгдэлгүй болдог байна. Тиймээс Хөгшин Орхон голын урсацыг нэмэгдүүлэх 3 хувилбараар нуурыг тэжээх боломжтой гэж үзэж байна.
Нэгдүгээрт Хархорин сумын төвийн хойноос Хөгшин Орхон голруу чиглэсэн хуучин голдрилыг сэргээж урсацтай болгох
Хоёрдугаарт Одоо байгаа услалтын системийн гол суваг болон аж ахуйн сувгийн урсацыг нэмэгдүүлж Хөгшин Орхон голын усны хэмжээг нэмэгдүүлэх
Гуравдугаарт Өгийнуур сумын орчмоос Орхон голоос Хөгшин Орхон голруу 15-16 км шороон суваг байгуулж Хөгшин Орхон голын урсацыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.
Т.Улаанбаатар: Нуурын усны 30 орчим хувь нь хөх ногоон замагтай болсон
ШУТИС-ийн багш доктор
Тайванийн эрдэмтэдтэй хамтарч хийсэн судалгаагаар нуурын усны 30 орчим хувь нь хөх ногоон замагтай болсон гэдэг дүгнэлт гарсан. Замаг тодорхой хэмжээгээр нуур, цөөрөмд байх ёстой ч ихэсвэл аюултай. Өгий нуурын хувьд замаг ихтэйд тооцогдож байна. Нутгийнхны ярьж байгаа шиг хогноос болж хөрс бохирдож, хөрснөөс болж нуурын ус бохирдож байна. Үүнээс ньболоод янз бүрийн нян бактери илэрч байна. Тиймээс хогны асуудлыг шийдэхийн тулд хог хаясан иргэд, аж ахуйн нэгжүүдийн төрийн үйлчилгээнд хамрагдах эрхийг нь хязгаарлах аргаар асуудлыг шийдэх бүрэн боломжтой шүү дээ. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын жишээ шүү дээ, энэ бол.
С.Гомбобаатар: Шувууны үржлийн үе буюу 5-9 сард загасчлалыг хорих хэрэгтэй
Шувуу судлалын нийгэмлэгийн захирал, МУИС-ийн багш, доктор
Нуурын баруун хэсэгт шувууд их ирдэг. Нүүдлийн шувуудаас эхлээд дэлхийд ховорхонд тооцогдох шувууд маань сүүлийн үед дайжих болсон шалтгаан нь мэдээж хүний хөл их байгаагаас болсон. Жуулчид 1500 ам.доллар төлөөд ч хамаагүй усны шонхор гэж Монголд л байдаг шувууг үзэх гэж Өгий нуурыг зорьж байна. Монголдоо ганцхан Өгий нуурт л байдаг шувуу. Гэтэл энэ шувуу одоо энэтхэг рүү дайжиж байна. Саяхан чиглэлийг нь судалж, Өгий нуурт 7 хоночихоод л Энэтхэг рүү ниссэн байхыг тогтоосон. Энэ мэтчилэнгээр хүний нөлөөнөөс болж ховор шувууд маань “дүрвэж” байна. Үүний эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Нуурын баруун талыг хашаалахаас эхлээд шувуудад зориулалтын амьдрах орчин бий болгох ёстой.
-
2017 оны 5 сарын 19
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандан “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоог бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно. Танилцуулгыг ХЗДХЯ-ны сайд С.Бямбацогт хийлээ.
-
2017 оны 5 сарын 19
Дэлгэрэнгүй тоон мэдээллийг инфографикт ийн буужээ.
-
2017 оны 5 сарын 19
НМХГ-ын улсын байцаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сард барилгын материалуудад хяналт шалгалт хийж, ”Мен гао” нэртэй савлагдсан цемент нь стандартын шаардлага хангахгүй,
-
2017 оны 5 сарын 19
Ахмад настны тухай хуулийн хүрээнд Насны хишгийг сар шинийн баярын өмнө олгосон. Ингэхдээ нийт 114434 ахмад настан “Насны хишиг”-ээ авсан байна.
-
2017 оны 5 сарын 19
Нийслэлийн засаг даргын захирамжаар батлагдсан “Автомашингүй өдөр”-ийн хүрээнд хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд уриалах нөлөөллийн ажил бүхий ”Хүүхэд бүрийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” шохойн зургийн уралдааныг зохион байгуулах гэж байна. Шохойн зургын уралдааныг маргааш 12.00-14.00 цагийн хооронд Спортын төв ордны урд талын автозам дээр зохион байгуулна. Биеийн тамир, спортоор хичээллэнгээ 5-13 насны хүүхдүүдээ оролцуулах боломжтой зургийн уралдаанд эцэг эхчүүд, хүүхэд багачууд та бүхний хүрэлцэн ирэхийг урьж байна.
Үйл ажиллагааны дундуур хөгжөөнт тоглоом, хүүхдийн бүжиг, тэмцээн, уралдаанууд зохион байгуулагдана гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 19
Сүүлийн үед Нийслэлийн гудамжаар бохирын эвгүй үнэр газар авч, өрөө тасалгаанд хүртэл үнэртэх болсон.
-
2017 оны 5 сарын 19
Монголын Оскар буюу “Cinema Awards” ёслолын үйл ажиллагаа өнөөдөр ”Корпорейт Конвеншн Центр”-т болно. Уг наадамд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон 12 кино 14 номинацид өрсөлдөх юм байна.
-
2017 оны 5 сарын 19
Өчигдөр буюу пүрэв гаригт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны чанх ард байрлах таван давхар барилга дээрээс хүн унаж, амиа алдсан хэрэг гарчээ.
-
2017 оны 5 сарын 19
Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид ОХУ-ын Екатеринбург хотноо “Их дуулга” тэмцээнд оролцоно. Тус тэмцээнд 36 орны эрэгтэй 180, эмэгтэй 130 нийт 310 тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгчээ.
-
2017 оны 5 сарын 19
Энэ сарын дунд үеэс хэт дулаарч байгаагаас Ховд аймгийн Булган сумын Булган голыг тэтгэдэг уулсын цас их хэмжээгээр хайлж, Булган голын усны түвшин эрс нэмэгдсэн байна.
-
2017 оны 5 сарын 19
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Тэрбээр, төрийн өмчит сургууль цэцэрлэгийн эмч, багш нарын цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлгүй болгосон талаар болон Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах талаар, Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоо, шинжилгээний зардалд хөнгөлөлт үзүүлэх талаар, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон “тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-аар зөрчил, шалгалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тодруулбал:
ЦАЛИНГИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЖ, ШИМТГЭЛГҮЙ БОЛГОВ
Өнөөдрийн байдлаар иргэд цалингийн зээлийг жилийн 21-23 хувийн хүүтэй авдаг. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газраас төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлэгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар ХААН банк болон Төрийн банктай хамтран ажиллах гэрээг байгуулав. Ингэснээр 91.373 эмч, багш, ажилтнууд цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй авах боломжтой боллоо. Мөн зээл хүсэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг 5 жилээс доошгүй, сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд зээлийн дүн нь зургаан сарын цалингаас хэтрэхгүй байх юм. Хэрэв үүнээс өндөр дүнгээр зээл авахыг хүсвэл банк өөрийн эх үүсвэрээс дотоод нөхцлийнхөө журмаар зээл олгоно.
ДААТГУУЛАГЧИЙГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛНА
Дээрх ажлын хүрээнд 40-65 насны даатгуулагчийн элэгний В,С вирусыг илрүүлэх оношилгоо, шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас 100% төлбөрийг нь хариуцахаар мөн 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний 3 төрлийн багцаас сонгон тусламж, үйлчилгээ авах ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Дараах 3 багцаас сонгоно
Дотор эрхтний архаг өвчлөлийг илрүүлэх
Дотор эрхтний архаг өвчлөл болон үе мөчний эмгэг илрүүлэх
Хавдрын эрт илрүүлэг
Элэгний С, В вирүсыг илрүүлэх оношилгоо шинжилгээнд 40-65 насны 500 мянган даатгуулагч хамрагдан даатгалын сангаас 1.5 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд даатгуулагч энэхүү тусламж, үйлчилгээг өөрийн харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвөөс авна.
40, 45, 50, 55, 60, 65 насны 174.0 мянган даатгуулагч дээр дурдсан 3 багцын оношилгоо шинжилгээнд хамрагдан даатгалын сангаас 8.7 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд Эрүүл мэндийн, нийгмийн даатгалын байгууллагын сонгосон эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээг авах юм. Уг ажилд зориулан 2017 онд 10,6 тэрбум төгрөг зарцуулна.
ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-ААР БАТЛУУЛЛАА
Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ сарын 18-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хийж гишүүдийн олонхын саналаар баталсан. Уг хуулиар залуучуудын өмнө тулгамдсан боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин, орон байрны хөтөлбөрийг дэмжинэ.
“ТЭТГЭВРИЙН ТОГТООЛТ, ОЛГОЛТЫГ ШАЛГАХ АЯН” ЗОХИОН БАЙГУУЛАВ
Иргэдээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, агентлаг, газар, хэлтсүүдэд ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, одоо авч байгаа тэтгэврийн хэмжээг баталгаажуулах, иргэд өөрийн авч байгаа тэтгэврийн хэмжээнд итгэлтэй байх, нийгмийн даатгалын байцаагч ажилтнуудын хариуцлагыг сайжруулах зорилгоор Улсын хэмжээнд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ыг зохион байгууллаа. Шалгалтаар 937 тэтгэвэр авагч авагчид 881,9 сая төгрөгийн тэтгэврийг илүү олгосон, 810 тэтгэвэр авагчид 291,9 сая төгрөгийн тэтгэврийг дутуу олгосон, нийт 1747 тэтгэвэр авагчтай холбоотой 1173,8 (1.1 тэрбум) сая төгрөгийн зөрчил илрүүлэв.
ЦАГААН САРЫН ӨМНӨ 114434 АХМАД НАСТАНД 9.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НАСНЫ ХИШИГ ОЛГОВ
Ахмад настны тухай хуулийн хүрээнд Насны хишиг олгох эрх зүйн орчинг уг хуулиар бүрдлүүлж, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс олгосон. Цагаан сарын өмнө нийт 114434 ахмад настан “Насны хишиг”-ээ авчээ. Үүнд нийтдээ 9.5 тэрбум төгрөг зарцуулсан. Үндэсний их баяр наадмаар олгох насны хишгийг ирэх зургадугаар сарын 25-наас эхлэн олгохоор төлөвлөлөө. 2017 онд Насны хишиг олгох зардалд нийт 20.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.
38.7 МЯНГАН ИРГЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ АВЧ БАЙНА
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар нь ХААН банк, Төрийн банк болон Улаанбаатар хотын банктай хамтран ажиллах гэрээ байгуулж, эдгээр банкуудаас тэтгэвэр авч байгаа 338.8 мянган тэтгэвэр авагчид тэтгэврийн зээлийн жилийн хүүг 18 хувиас 3 пунктээр бууруулан 15 хувийн хүүтэйгээр, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох ажлыг энэ оны 01 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийт 38.7 мянган тэтгэвэр авагч 32.1 тэрбум төгрөгийн зээлийг бууруулсан хүүтэйгээр авч 210.0 орчим сая төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөж байгаа нь тэдний сэтгэлд нийцсэн үр дүнтэй ажил болж байна. Мөн энэ хүрээнд дараах тодорхой ажлыг хийж хэрэгжүүлсэн болно.
-25,8 мянган иргэн өөрийн сонгосон банкаар дамжуулан тэтгэврээ авч байна.
-Ахмадууд тэтгэврээ урьдчилан хүүгүй авдаг болов.
ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙН ЭСРЭГ ЭМИЙН ҮНЭД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд элэгний С вирусын эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн төслийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 23.4 тэрбум төгрөгийг УИХ-аас баталсан. Энэ хуулийн дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь 2016 оны 12 дугаар сарын 15 өдрийн 32 дугаар тогтоолоор
-Элэгний С вирусын эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас 210 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх
Тогтоолын хэрэгжилтийг 2017 оны 04 дугаар сарын 30 байдлаар авч үзвэл Монос Улаанбаатар ХХК, Монгол эм импекс ХК, Ази фарм ХХК, Омбол ХХК-ын 17 746 хайрцаг эмийн үнийн хөнгөлөлтөнд 9070 даатгуулагчид 3.7 тэрбум төгрөгийг олгоод байна.
-
2017 оны 5 сарын 19
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан өнөөдөр Шастины нэрэмжит III төв эмнэлэгт түргэн тусламжийн машин хүлээлгэн
-
2017 оны 5 сарын 19
АНУ-ын баазаас хулгайлсан автомашиныг Монгол руу гаргах байсан бүлэг этгээдүүдийн Өмнөд Солонгосын цагдаа нар баривчлан саатуулжээ.
-
2017 оны 5 сарын 19
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн.
-
2017 оны 5 сарын 19
Насан өндөр болсны учир эзэн хааны суудлаа угсаа залгамжлах ханхүү Нарүхитод шилжүүлэн өгөх хүсэлтээ Япон улсын эзэн хаан Акихито Засгийн газартаа өгсөн байна.
-
2017 оны 5 сарын 19
Улсын Гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ, Сондра нүдний эмнэлгийн эмч нарын хамтарсан баг 8 настай хүүд нүдний болор суулгах, торлог шилэнцэрийн мэс засал эмчилгээг амжилттай хийжээ.
-
2017 оны 5 сарын 19
Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн дэргэдэх “Жаргалант” сувилал нь Онцгой байдлын албаны ажилтан, албан хаагчид, тэдний гэр бүл, ахмадууд болон иргэдэд сувиллын 60 ортойгоор уламжлалт, сэргээн заслын тусламж үйлчилгээг хүргэдэг билээ.
Тэгвэл тус сувилал нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын ахмад настны амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын сонгон шалгаруулалтад оролцож, тэнцсэн байна.
Ингэснээр тус сувиллаар үйлчлүүлсэн ахмад настнууд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Жаргалант” сувилалд хэвтэн сувилуулсан ахмад настнууд өөрсдийн төлсөн ор хоногийн мөнгөнийхөө тодорхой хувийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас эргүүлэн авахаар болж байна.
-
2017 оны 5 сарын 19
Ийм нэгэн хэрэг өчигдөр гарсан байна. Мэдээллийг тодруулбал энэ сарын 18-ны өдөр буюу өчигдөр
-
2017 оны 5 сарын 19
Та эрүүл мэндийн даатгал төлдөг бол дараах 79 эмнэлгээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй. Энэхүү хувийн эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авахаар гэрээ байгуулсан байна. Тиймээс танд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэх үүрэгтэй.