-
2017 оны 7 сарын 03
Хөлбөмбөгийн спортын Аргентины шигшээ багийн тамирчин Лионель Мессигийн хурим төрсөн нутагт нь болж, орон нутгийн хэвлэлүүд “Зууны хурим” хэмээн нэрлэн бичиж байна. Месси ирээдүйн эхнэртэйгээ анх таван настайдаа танилцаж байжээ. Харин үерхэж эхэлснээс хойш 10 жил болсон төдийгүй, хосууд хоёр хүүхэдтэй юм.
-
2017 оны 7 сарын 03
Монголын Хүндийн Өргөлтийн Холбооны хурал өнөөдөр боллоо. Уг хуралдаан шигшээ багийн зааланд болсон ба ахмад тамирчид, дасгалжуулагч, удирдагууд, тамирчид зэрэг өргөн бүрэлдэхүүнийг хамарсан хурал болсон байна.
-
2017 оны 7 сарын 03
2017 оны 07 дугаар сарын 01, 02-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 636 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 443 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 3 хүний амь нас хохирч, 19 хүн гэмтжээ. Үүнээс явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байсан 5, зорчигч хэлбэрээр 2 нийт 7 хүүхэд зам тээврийн осолд өртөж, гэмтэж бэртсэн байна.
-
2017 оны 7 сарын 03
ЦУОШГ-аас 2017 оны долдугаар сарын 3-наас 10-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар ойрын хоёр хоног бороо орж, сэрүүвтэр байх гэнэ.
-
2017 оны 7 сарын 03
Өвөрхангай аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж явсан “Приус” маркийн автомашин осолдож, ГССҮТ-ийн эмч нар хүнд гэмтсэн тухай
-
2017 оны 7 сарын 03
Хаврын ээлжит чуулганы хугацааг 7 дугаар сарын 06-ны өдрийг дуустал түр сунгалаа
-
2017 оны 7 сарын 03
Монгол хэлний ЭЕШ-д 30 хүүхэд 800 оноо авсан бол 11541 сурагч унажээ
-
2017 оны 7 сарын 03
Энэ сарын 03-ны өдрийн байдлаар 12 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 42 удаагийн усны осол гарч, 53 хүн амь насаа алдаад байна. Үүнээс 10 хүүхэд, 43 нь насанд хүрэгсэд байгаа аж.
-
2017 оны 7 сарын 03
Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд хэдхэн хоногийн хугацаанд 3000 орчим цагаан зээр хатаж үхсэн гэх харамсалтай мэдээллийг тус аймгийн байгаль хамгаалагчид өгч байна. Тиймээс сумын байгаль хамгаалагчийн зүгээс эхний ээлжинд малчдыг оройн цагаар худгийн онгоцоо тогтмол устай байлгаж хэвшихийг уриалжээ.
-
2017 оны 7 сарын 03
Зөрчил илэрсэн 6 зусланд нийт 1.8 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
-
2017 оны 7 сарын 03
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас санаачлан байгуулж буй “Иргэдийг гамшгаас хамгаалах, мэдлэг, дадлага олгох” сургалтын цогцолбор төв нээлтээ хийлээ.
-
2017 оны 7 сарын 03
УИХ-ын АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
-
2017 оны 7 сарын 03
Энэ жилийн наадамд барилдах бөхчүүдийг долдугаар сарын 9, 10-ны өдрийн 10.00-18.00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэхээр болжээ.
-
2017 оны 7 сарын 03
Улсын их баяр наадмын Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нээлт, хаалт, бөхийн барилдааны тасалбарыг Соёлын төв өргөөний билетийн кассаар ирэх баасан гарагаас буюу энэ сарын 7-ноос эхлэн худалдаана.
-
2017 оны 7 сарын 03
Баривчлах ялтай 151 хүн суллагдаж байна
-
2017 оны 7 сарын 03
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд Мунзуй хочит Нямдорж нарт холбогдох шүүх хуралдаан өнөөдөр өглөө 08:30 цагт хаалттай эхэлсэн боловч шүүгдэгч Нямдоржийн өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүгдэгч Б.Баяржаргалын өмгөөлөгч М.Цэнгүүн нар хурал давхардсан шалгаанаар шүүх хуралдаан хойшилж 2017.08.14-ний 09:00 цагт товлогдлоо.
-
2017 оны 7 сарын 03
Өнөөдрөөс яг долоо хоногийн дараа Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам болох гэж байна. Жил жилийн наадмыг Ерөнхийлөгч нээдэг уламжлалтай. Энэ жилийн баяр наадмыг шинэ Ерөнхийлөгч нээнэ гэсэн хүлээлттэй байсан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт зохион байгуулагдахаар болсон нь төлөвлөсөн олон ажлыг өөрчлөхөд хүргэв.
-
2017 оны 7 сарын 03
Ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон.
Ингэхдээ санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна.
Он гарсаар 2017 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 12 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 42 удаагийн усны осол гарч, 53 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 10 хүүхэд, 43 нь насанд хүрэгсэд байгаа юм.
Түүнчлэн иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар гол усны осол гарч байна.
Тиймээс хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа болон амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
-
2017 оны 7 сарын 03
Өнөөдөр хуваарийн дагуу УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаантай.
-
2017 оны 7 сарын 03
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.