Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4317 4318 4319 4320 4321 4322 4323
  • Хүн дайрч гэмтээгээд, машинтайгаа онхолджээ
    2017 оны 11 сарын 22
    Баянзүрх дүүргийн 23-р хороо Хужирбулангийн “Хатуу зам” дэлгүүрийн урд замд марк улсын дугаар тодорхойгүй автомашин нь явган зорчигч Өвөрхангай аймаг харъяат 22 настай эрэгтэй Л-г мөргөж гэмтээн осол хэргийн газрыг орхин зугтаажээ.
  • Сахиусан тэнгэрүүд Стар телевизээр “амилах” нь
    2017 оны 11 сарын 22
    Дэлхийн тэрбум орчим үзэгчдийг жинхэнэ утгаар нь гэгэлзүүлдэг “Victoria’s Secret” загварын шоу жил бүрийн 11-р сард зохион байгуулагддаг. Бүсгүй хүний төгс бие галбирыг гайхуулж, ирэх жилийнхээ дотуур хувцасны чиг хандлагыг тодорхойлдог алдарт шоу Шанхай хотноо өчигдөр зохион байгуулагджээ.

    Нэг урилга нь 52,000 ам.долларын үнэ хүрсэн энэхүү шоуны үзэгчдийн тоо хязгаартай. Тиймдээ ч хаалттай гэх ангилалд зохион байгуулагдаад удаж байгаа. Дэлхийн баячуудын үнэ цохиж үздэг энэхүү шоуг дэлхийн 190 гаруй оронд онцгой эрхтэйгээр дамжуулах боломжийг олгодог юм. Энэ жагсаалтад манай улсаас “Стар” телевиз байгаа гэнэ шүү. Тус телевиз 2 дахь жилдээ эрхээ баталгаажуулсан нь энэ. Энэ үйл ажиллагаанд нь “Монос Косметикс”ХХК болон Гэр бүлийн бүх гишүүдэд зориулагдсан Солонгосын алдарт Daiz брэнд нэгдсэн гэнэ.

    Харин дамжуулах хугацааг бүх улс орнуудад нэг өдөр, нэг цагт байхаар гэрээнд хатуу тусгадаг байна. Энэ жилийн хувьд 11-р сарын 29-ний өдрийг сонгожээ. Ийнхүү Монголын үзэгчид дэлхийн хамгийн алдартай загварын шоуны гайхамшгийг дахин мэдрэх нь ээ.

  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх пост ажиллаж эхэллээ
    2017 оны 11 сарын 22
    Сэлэнгэ аймгийн Мандал суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд орж ирэхээс урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой комиссоос Шижир болон Ар гүнтийн даваанд хяналтын пост ажиллуулах шийдвэр гаргалаа. Шийдвэр гарсан даруй Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран постуудыг байршуулан үйл ажиллагааг эхлүүлээд байна.

    Иргэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Шижирийн даваа, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар гүнтийн даваагаар Улаанбаатар хотод нэвтрэх замын хөдөлгөөн нэмэгдэж, автомашинтай иргэд маршрутын бус замаар явж Улаанбаатар хотод шүлхийн вирусыг тээвэрлэн орж ирж болзошгүй тул урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус хүрч хүйтэрнэ
    2017 оны 11 сарын 22
    2017 оны 11 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ж.Мөнхбатаас уучлал гуйжээ
    2017 оны 11 сарын 22
    Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын даргаар сонгогдсон билээ. Тэгвэл У.Хүрэлсүх Их хурлынхаа үеэр
  • АН-ын бүлэг мэдээлэл хийнэ
    2017 оны 11 сарын 22
    Өнөөдөр 11.00 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагууд мэдээлэл хийхээр болжээ.
  • Монгол, Израйль улс гамшгаас хамгаалах салбарт хамтарна
    2017 оны 11 сарын 22
    ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг өчигдөр /11.21/ Израйль
  • У.Хүрэлсүх: 32, 33-ын хагарал энэ цагаас эхлэн эцэс болж байгааг зарлая
    2017 оны 11 сарын 22
    МАН-ынхан их хурлаа хийж шинэ даргаа сонголоо. Таамаглаж байснаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ албыг хүлээн авч, МАН-ын хагарал зогссоныг тэрбээр зарлалаа. МАН энэ цаг үед хүн үеэ туулж буй. Хагарал бутрал нь эцэстээ хүрч, энэ нь улс төрийн хямралт байдлыг бий болгож, улс орны амин чухал асуудлууд шийдвэрлэгдэх шатан дээрээ гацсан нь ард иргэдийн нуруун дахь ачааг нэмсэнээс нимгэлээгүй билээ.
  • Барилгын компаниудын балагаас болж эрдэнэт хүний амь эрсэдсээр байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ
    2017 оны 11 сарын 22
    Одоогоос таван жилийн өмнө 2012 оны есдүгээр сард “Тэнгис” кино театрын хажуугийн барилга дээрээс тулгуур төмөр унаснаас болж 19 настай залуу харамсалтайгаар амиа алдаж байлаа. Дараа нь Хан-Уул дүүрэгт барилгын осол гарч нэг хүн бэртэж, нөгөө нь амь эрсдэж байсан бол авто замаар зорчиж байсан энгийн нэгэн жолоочийн дээрээс мөн л төмөр унаж, нэгэн гэр бүлийн өнчирүүлсэн.
  • ”Эх, хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” үндэсний чуулга уулзалт болно
    2017 оны 11 сарын 22
    09.00 цагт “Кемпински Хаан Палас” зочид буудалд ”Эх, хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” үндэсний чуулга уулзалт болно.
  • Гурван байнгын хороо хуралдана
    2017 оны 11 сарын 22
    Хуваарийн дагуу дараах байнгын хороод хуралдна.
  • Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэболд сонгогджээ
    2017 оны 11 сарын 22
    Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр болж,
  • Цасан шуурга шуурч, хүйтэн байхыг анхааруулж байна
    2017 оны 11 сарын 22
    Цасан шуурга шуурч, хүйтэн байхыг анхааруулж байна
  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
    2017 оны 11 сарын 22
    Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
  • Улаанбаатарт өдөртөө 14 хэмийн хүйтэн байна
    2017 оны 11 сарын 22
    Улаанбаатарт өдөртөө 14 хэмийн хүйтэн байна
  • Шуурхай: МАН-ын даргаар У.Хүрэлсүх сонгогдлоо
    2017 оны 11 сарын 21
    МАН Их хурлаараа дөнгөж сая шинэ даргаа сонголоо. МАН-ын даргыг сонгон санал хураалтад 21 аймаг
  • Сахарын замбараагүй хэрэглээ хүүхдийг шим тэжээлийн дутагдалд оруулдаг
    2017 оны 11 сарын 21
    Бага насны хүүхдийн дунд тохиолдож буй хоол тэжээлийн дутлын дийлэнх хувь нь тэдний зохисгүй хооллолттой холбоотой байдаг аж.

    Ялангуяа сахарын замбараагүй хэрэглээ хүүхдийг шим тэжээлийн дутагдалд оруулж, тэдний эрүүл саруул өсөж бойжих нөхцөлийг бууруулж, төрөл бүрийн халдварт өвчин, хоол боловсруулах замын эмгэг, цаашлаад таргалалт, чихрийн шижин, хавдар зэрэг архаг явцтай өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

    2010 онд хийгдсэн “Монголын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний IV судалгаагаар судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 4.7 хувь нь тураалтай, 6.7 хувь нь илүүдэл жин эсвэл таргалалттай байна.

    Амттангууд нь маш их сахартай учир хий хоосон илчлэг өгч хүүхдийг илүүдэл жин, таргалалтад хүргэж, хоол тэжээлийн дуталд оруулдаг.

    САХАР ТАНЫ ҮР ХҮҮХДЭД ДАРААХ СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ.

    1.Хүүхдүүд сахарыг ил болон далд байдлаар өдөр бүр хэрэглэдэг. Өдөрт авах сахарын нийт хэмжээ нь илчлэгийн 10 хувиас хэтрээд байвал хүүхдүүд шим тэжээлийн дутагдал орно. Шим тэжээлийн дуталд орсноор хүүхдийн сэтгэн бодох үйл ажиллагаа муудах, өсөлт хоцрох, биеийн зөв харьцаа алдагдах зэрэг сөрөг үр дагавартай.

    2.Сахарын илүүдэл хэрэглээ нь цусан дахь фруктозын хэмжээг ихэсгэдэг. Фруктоз нь элгийг хэт их ачаалуулж, үйл ажиллагааны алдагдалд оруулдаг. Хэт их ачаалж, үйл ажиллагааны алдагдалд орсон элэг өөхөлж эхэлдэг ба энэ нь элэг хатуурлын эхлэл юм.

    3.Бидний идэж буй хоол хүнсний зүйлс бие махбодид ороод нүүрс ус, өөх тос, уургийн гэсэн гурван төрлийн солилцоо явуулдаг. Сахарын хэрэглээ их байх нь нүүрс усны солилцоог алдагдуулж, чихрийн шижингээр өвчлөх эрсдлийг бий болгодог. Хүний биед үүссэн нүүрс ус буюу глюкозыг нойр булчирхайнаас ялгарах инсулин тээвэрлэн захын эд эрхтэн, булчинд хүргэх ёстой. Гэтэл ингэж чадахгүйгээс булчин тэжээлээр дутагдан, захын эрхтнүүд гэмтэн, мэдээгүй болох зэрэг хүндрэл гардаг.

    4.Сахарын илүүдэл хэрэглээ нь бодисын солилцооны алдагдалд оруулснаар ирээдүйд хавдраар өвдөх эрдлийг нэмэгдүүлдэг.

    5.Сахар нь бие махбодид дасал үүсгэдэг тул сахарын хэрэглээг хянахад хүндрэлтэй болдог байна.

    Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

  • Унгарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    2017 оны 11 сарын 21
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Михай Галошфай тэргүүтэй албаны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Төсөл, хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, Гадаад харилцааны яамны Европын газрын 1-р нарийн бичгийн дарга О.Ангар, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайдын комиссар Иштван Иоо болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.

    Уулзалтын үеэр хоёр тал усны нөөцийн судалгаа, усны менежмент, төв цэвэрлэх байгууламж, ухаалаг хот хөтөлбөр болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар ярилцаж, харилцан санал солилцсон юм.

    “Манай хоёр улс уламжлалт найрамдалт харилцаатай. Бид энэ харилцаагаа эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх бодолтой байгаа. Унгарчуудад усны менежмент болоод цэвэрлэх байгууламжийн талаар арвин туршлага бий. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг бидний туршлага, манай мэргэжилтнүүдийн тусламжтайгаар шинэчлэх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн бусад жижиг төсөл дээр хамтран ажиллах санал тавибал бидний зүгээс хэзээд бэлэн байх болно” хэмээн ноён Иштван Иоо уулзалтын үеэр ярилаа.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн асуудал олон жил яригдсаны эцэст өнгөрсөн долоо хоногт шийдэгдсэн. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийхээр болоод байна. Манай цэвэрлэх байгууламжийн асуудал гурван хэсгээс бүрдэж байна. Нэгдүгээрт, шинээр барих. Хоёрдугаарт, одоо байгаа цэвэрлэх байгууламжийг засч шинэчлэх. Учир нь шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл хугацаанд хуучнаа шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлага бий. Гуравдугаарт, олон жил хуримтлагдан бий болсон лагийг хэрхэн боловсруулах, үнэргүйжүүлэх, талбайгаа хэрхэн чөлөөлөх вэ гэдэг асуудал байна” хэмээсэн юм.

    Хотын дарга төвлөрсөн шугаманд холбогдоогүй газарт бие даасан цэвэр, бохирын шугам, жижиг цэвэрлэх байгууламж барих хэрэгтэй байгааг тодотгоод энэ тал дээр Унгарын тал хэрхэн хамтран ажиллах боломжтойг тодрууллаа.

    “Цэвэрлэх жижиг байгууламжууд барих бүрэн боломжтой. Туршлага бидэнд бий. Элчин сайдын яамаараа дамжуулан судалгаа хийж, хамтран ажиллах тал дээр анхаарах болно” гэж Унгарын төлөөлөгчид хэллээ хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Victoria’s Secret”-ийн тайзан дээр унасан модель уучлалт хүсэв
    2017 оны 11 сарын 21
    БНХАУ-ын Шанхай хотноо энэ оны дотуур хувцасны “Victoria’s Secret” шоу амжилттай зохион байгуулагдлаа.



    Уг шоунд 50 гаруй модель оролцож буй юм. Эдгээрийн долоо нь Хятад модель билээ.

    Тэгвэл шоуны үеэр Хятадын модель Минг Хи унасан аж. Тэрбээр үзүүлбэрээ үзүүлсэнийхээ дараа олон нийтээс уучлалт гуйжээ.

    Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Үнэхээр уучлаарай. Би төгс үзүүлбэр үзүүлэхийг их хүссэн. Тайзан дээр олон удаа унаж байсан ч би ямар ч эргэлзээгүйгээр үзүүлбэрээ дуусгадаг байсан. Хэдий унасан ч би үргэлжлүүлэн итгэл дүүрэн алхах болно” гэж бичсэн байна.

    Өдгөө 28 настай Минг Хи 2013 оноос хойш “Victoria’s Secret”-тай хамтран ажиллаж буй юм.
  • Эерэг 24: Р.Тунгалаг го-гийн спортын тивийн анхны медальтан болов
    2017 оны 11 сарын 21
    БНСУ-ын Мокпо хотод го-гийн спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
4317 4318 4319 4320 4321 4322 4323
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    21 цаг 56 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    22 цаг 4 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК