Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4335 4336 4337 4338 4339 4340 4341
  • Инфографик: Энэ оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт
    2017 оны 11 сарын 15
    Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр энэ оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.
  • ОХУ-ын Холбооны Хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    2017 оны 11 сарын 15
    Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан өнөөдөр (2017.11.15) манай улсад айлчилж буй ОХУ-ын Холбооны Хурлын Батлан хамгаалах Зөвлөлийн гишүүн Мамсуров Таймураз Дзамбекович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.



    Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан уулзалтын эхэнд БНМАУ-ын баатар, Зөвлөлт Холбоот Улсын хоёр удаагийн баатар И.А.Плиевийн хөшөөний нээлтэд оролцохоор ирсэнд талархал илэрхийллээ. Хэдхэн хоногийн өмнө Говьсүмбэр аймгийн Чойр суман дахь Зөвлөлтийн армийн дайчдын дурсгалд зориулсан “Цэргийн алдар” хөшөөг сэргээн засварласан бол өнөөдөр БНМАУ-ын баатар, Зөвлөлт Холбоот Улсын хоёр удаагийн баатар И.А.Плиевийн хөшөөний нээлтийг Улаанбаатар хотноо хийх гэж байна. Энэ нь Монгол-Оросын түүхэн харилцааг манай төр засаг, ард түмэн хүндэтгэж явдгийг илэрхийлэл гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан тэмдэглэв.



    Манай хоёр улс дайны хүнд хэцүү үе, энх цагийн бүтээн байгуулалтад ч хамтдаа зүтгэж ирсэн түүхэн харилцаатайг тэрбээр дурдаад парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажлуудаас усны эх, ойн санг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах ажлыг идэвхжүүлэн, транзит тээврийн Монгол Улсаар дамжих урсгалыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааны уулзалт, яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх талаарх санаачилгыг онцолж ОХУ-ын Холбооны хурал болон Төрийн Думын гишүүд дэмжин ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.



    Ноён Мамсуров Таймураз Дзамбекович хоёр улсын хоорондох өндөр дээд хэмжээний уулзалт, арга хэмжээ тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Орос-Монголын эдийн засгийн болон бүс нутгийн хамтын ажиллааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэв. Энэ жил гурав дахь удаагаа Улаанбаатар хотноо болсон ОХУ-Монгол Улсын “Эдийн засгийн чуулга уулзалт” нь бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой арга хэмжээ болохыг онцлоод ээлжит чуулга уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Мөн тэрбээр 1945 оны чөлөөлөх дайны түүхэн ялалтад Зөвлөлт холбоот улсын Армийн генерал И.А.Плиевийн оруулсан хувь нэмэрийг Монгол Улс, монголын ард түмэн өндрөөр үнэлж түүний хөшөөг босгож буйд туйлын сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Энэ нь хоёр орны ард түмний найрамдалт харилцааны чухал илэрхийлэл хэмээн үзэж байгаагаа Ноён Мамсуров Таймураз Дзамбекович онцоллоо.



    Уулзалтын үеэр хоёр орны эдийн засгийн болон боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан бөгөөд төгсгөлд нь БНМАУ-ын баатар, Зөвлөлт Холбоот Улсын хоёр удаагийн баатар И.А.Плиевийн хөшөөг Улаанбаатар хотноо босгох ажилд онцгой дэмжлэг үзүүлсэн Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгаланд ОХУ-ын Владикавказ хотын удирдлагаас хүндэтгэлийн одон гардуулсан юм.




    Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Владикавказ хотын дарга, Чөлөөт бөхийн хоёр удаагийн Олимпийн аварга Хадарцев Махарбек Хазбиевич, ОХУ-ын Холбооны Хурлын Батлан хамгаалах Зөвлөлийн тэргүүнйи орлогч Жамсуев Баир Баясхаланович, ОХУ-ын Холбооны Хурлын Батлан хамгаалах Зөвлөлийн гишүүн Козлов Михаил Васильевич, ОХУ-ын Төрийн Думын гишүүн, Чөлөөт бөхийн гурван удаагийн Олимпийн аварга Таймазов Артур Борисович, уран барималч, төслийг санаачлагч Хаев Ибрагим Владимирович болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • 24 баримт: НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны дүү мөрийтэй тоглогч, сэлэм эргүүлэгч, хар тамхи хэрэглэгч С.Бямбацогт гэж хэн бэ
    2017 оны 11 сарын 15
    Хэсэг бүлэг залуус Баянгол дүүрэгт байрлах цэнгээний газрын үүдэнд сэлэм эргүүлэн танхайрч, улмаар нэгэн амралтын газар дахин зодоон үүсгэж, хүн гэмтээсэн хэрэг олны анхааралд байгаа билээ. Учир нь эдгээр залуусыг уриалан дуудсан хүн нь НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт байсан нь хэвлэлийнхэнд ил болоод байгаа юм. Тэгвэл С.Бямбацогт гэгч эрүүгийн ертөнцөд нэлээд зартай нэгэн бололтой.
  • Автобусны бариулд санамж байршууллаа
    2017 оны 11 сарын 15
    “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтсээс нийтийн тээврийн төлбөр төлөлтийг картаар хийх ажлын хүрээнд нийт 365 тээврийн хэрэгслийн орох хаалганы хажуу талын цонхонд “Зөвхөн картаар үйлчилнэ” гэсэн санамж байршууллаа. Мөн өвлийн улирал болж халтиргаа гулгаа ихэсч байгаа тул нийтийн тээврээр зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс автобусанд холбогдох санамжуудыг байршуулсан. Санамж байшуулснаар санал гомдол болон автобусны зааланд зорчигч унаж бэртэх зөрчлүүд буурсан байна. Цаашид автобусны бариулд санамж, зөвлөмжийг нэмж байршуулах юм.

    Түүнчлэн тус хэлтэс, 1,2,3 дугаар бааз, хэсгийн 330 гаруй ажилтан, нийтийн тээврийн стандартыг мөрдүүлэх ажлын хүрээнд аравдугаар сард автобусны эцсийн 26 чиглэлийн буудлуудыг хорооны захиргаа, иргэдтэй хамтран цэвэрлэлээ.

    Мөн өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд автобусны заалны шилийг цанталтаас хамгаалсан давхар шилний наалтыг 41 тролейбусанд нааж, тээврийн хэрэгслийн өнгө үзэмжийг сайжруулах үүднээс 22 автобусны гадна кузов засварыг хийж будсан байна. Дээрх үе шаттай хэрэгжүүлсэн ажлын үр дүнд гурван баазын хэмжээнд аравдугаар сард үйлчилгээний соёл, буудал зарлаж байгаад иргэд зорчигчид утсаар болон цахим хуудсаар талархал илэрхийлсээр байна гэж “Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс мэдээллээ.
  • АСЕМ-ийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалтын үр дүнд аудит хийхээр болжээ
    2017 оны 11 сарын 15
    АСЕМ-ийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалтын үр дүнд аудит хийхээр болжээ
  • Сэлэм барьж танхайрсан С.Мөнхчулууны дүү хар тамхи хэрэглэж байгаад баригджээ
    2017 оны 11 сарын 15
    Сэлэм барьж танхайрсан С.Мөнхчулууны дүү хар тамхи хэрэглэж байгаад баригджээ
  • Дэлхийн шилдэг киноны хөгжмийг Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга нэгэн тайзнаа
    2017 оны 11 сарын 15
    Дэлхийн шилдэг киноны хөгжмийг
    Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга нэгэн тайзнаа.
    Киног амьдруулдаг хамгийн чухал зүйлсийн нэг бол хөгжим юм. Тэгвэл кино сонирхогч та бидний сэтгэл зүрхэнд хоногшсон дэлхийн болон Монголын олон сайхан киноны хөгжмүүд улсын Филармонийн тайзнаа энэ сарын 17, 18-нд тоглогдох гэж байна. Тус тоглолтонд Оскарт Монголоос нэр дэвшиж буй “Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжим бүрэн эхээрээ тоглогдож, тэнд ирсэн үзэгчид тус хөгжмийн анхны сонсогч болох юм.
    Дэлгэрэнгүй мэдээллийг:www.mglphilharmonic.mn сайтаас болон 7011-8012, 8800-4849, 9919-6623 дугаараас тодруулна уу?
    Чингисийн Хүүхдүүд
  • Ж.Батзандан:Би хүн гүтгэдэг, хэн нэгний мууг үзэхийг хүсдэг хүн биш
    2017 оны 11 сарын 15
    Ж.Батзандан: Монголын төр Б.Хурцыг Элчин сайдаар томилж, алдаа гаргахгүй байх
  • Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтнуудыг АТГ-аас баривчилсан уу
    2017 оны 11 сарын 15
    Авлигатай тэмцэх газраас Авто тээврийн үндэсний төвийн хоёр албан тушаалтныг баривчилсан гэх мэдээлэл байна.
  • АНУ-ын ЭСЯ иргэдийг элс, арц, будаа авчрахгүй байхыг анхаарууллаа
    2017 оны 11 сарын 15
    АНУ-ын ЭСЯ иргэдийг элс, арц, будаа авчрахгүй байхыг анхаарууллаа
  • УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    2017 оны 11 сарын 15
    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.15) хуралдаан 11 цагт, гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

    Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.




    Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг уг тогтоолд зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулахаар тусгагдсаныг дэмжиж байгаагаа илэрхийлээд, ахмад настны тэтгэвэр, иргэдийн цалингийн зээлийн хүүг бууруулах, зээлийн төрлийг боловсронгуй болгох эсэхийг тодруулав. Мөн ахмад настнуудын өдөр тутмын хэрэглээг хангадаг мөнгөн орлогыг барьцаалж зээл олгох нь зөв алхам үү гэсэн саналыг хэлж байлаа.

    Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан эдгээр асуудлыг хэрэгжүүлэхэд боломж, бололцоо байгаа эсэх талаар Монголбанкаас судалж байгаа хэмээн хариуллаа.

    Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.1-д заасны дагуу Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн тогтоолын төслийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураав. Тогтоолын төслийн 3 дугаар заалтын 1 дэх дэд заалтыг “1/Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөөг 2018 оны 01 дүгээр сард багтаан баталж хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг олон улсын байгууллагаас тогтоосон стандарт, зөвлөмжтэй 2018 оны 07 дугаар сард багтаан нийцүүлж, хэрэгжилтийг 2018 оны 10 дугаар сараас өмнө хангах” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.0 хувь нь дэмжлээ.

    Уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.

    Мөн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан ажиллахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • ”Чингис хаан” одонг Н.Түвшинбаярт гардуулахаа мэдэгдлээ
    2017 оны 11 сарын 15
    Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан ”Чингис хаан” Төрийн
  • УИХ-ын гишүүд Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг дэмжжээ
    2017 оны 11 сарын 15
    УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой хууль бус асуудлуудаар нээлттэй сонсгол явуулах тухай албан бичгээ өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод гардуулахаар болжээ.
  • ”Залуу мөрдөгчид” МУСК өнөөдөр нээлтээ хийнэ
    2017 оны 11 сарын 15
    ”Залуу мөрдөгчид” МУСК энэ сарын 15-нд нээлтээ хийнэ
  • “Хилчин” хотхоныг инженерийн шугам сүлжээнд холбуулах асуудлаар иргэдээс өргөдөл ирүүлжээ
    2017 оны 11 сарын 15
    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны “Хилчин” хотхоныг инженерийн шугам сүлжээнд холбуулах асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
  • Асашёорюү Д.Дагвадорж: Харүмафүжи Д.Бямбадорж пивоны шилээр цохиогүй юм билээ
    2017 оны 11 сарын 15
    Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт залуу бөх
  • Монголбанк 18.4 тонн алт худалдан авав
    2017 оны 11 сарын 15
    Монголбанк 2017 оны 11-р сарын 15-ны байдлаар 18.4 тонн алт худалдан авснаар өнгөрсөн онд үзүүлсэн түүхэн дээд хэмжээ болох 18.3 тонныг давлаа.

    Он гарснаар сар тутмын үзүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад тогтмол өссөн дүнтэй гарч, аравдугаар сарын эцсийн байдлаар нийт худалдан авсан алтны хэмжээ 17.2 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 тонноор өссөн үзүүлэлттэй байв.

    Монголбанк жилийн эцэст алт худалдан авалтынхаа хэмжээг 20 тоннд хүргэхээр зорьж байгаа бөгөөд өнгөрөгч наймдугаар сараас эхлэн гурван сарын хугацаанд Монгол алт аяныг амжилттай хэрэгжүүлж, үр дүн нь алт тушаалтын идэвх сэргэж байгаагаар илэрч байна.

    Тус аяны гол зорилго нь албан ёсны алт худалдан авалтыг нэмэгдүүлэхэд оршиж, хууль бус арилжааны эсрэг эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох сургалт, сургалт сурталчилгааг тухайлсан зорилтод бүлгүүдэд чиглүүлсэн төдийгүй олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангахад анхаарч ажиллалаа.
    Түүнчлэн Монголбанк алт олборлогч болон алтны арилжаа эрхэлдэг байгууллага, иргэдийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэж, тэдний Монгол Улсын эдийн засаг, гадаад валютын улсын албан нөөцийг нэмэгдүүлэхэд оруулж буй хувь нэмрийг дэмжин ажиллав.
  • НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун дүүгийнхээ барьж, танхайрсан сэлмийг тоглоом гэв
    2017 оны 11 сарын 15
    Өнгөрсөн амралтын өдөр нэгэн цэнгээний газрын үүдэнд хэсэг залуус танхайрч, зарим нь сэлэм барьж
  • С.Эрдэнэ УИХ-ыг тараах бичиг ороод ирвэл би гарын үсэг зурна гэв
    2017 оны 11 сарын 15
    УИХ-ын гишүүдиын зарим нь энэ удаагийн парламент тарах нь зөв хэмээн ярих болсон билээ. Тодруулбал
  • Элчин сайдын томилгоог хэлэлцэнэ
    2017 оны 11 сарын 15
    Өнөөдөр УИХ дахь хоёр байнгын хороо хуралдана. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын
4335 4336 4337 4338 4339 4340 4341
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    20 цаг 50 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    20 цаг 58 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК