Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4332 4333 4334 4335 4336 4337 4338
  • Британид дахь Монголын Элчин сайдын яамнаас зөвлөмж гаргажээ
    2017 оны 11 сарын 16
    Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Монгол Улс дахь Элчин сайдын яамнаас Монгол иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна.
  • Улаанбаатар хотыг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлагдлаа
    2017 оны 11 сарын 16
    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 1-р хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх” үндсэн чиглэлийг баталлаа. Үндсэн чиглэл нь 5 бүлэг, 400 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

    “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл“-ийн “Эдийн засгийн өсөлт өрх бүрт“ бүлэгт олон жилийн турш яригдаж байгаа Багануур, Налайх, Эмээлт дэх үйлдвэрлэл технологийн паркт байрших үйлдвэрүүдийг сонгон шалгаруулж, бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр тусгасан байна. Тухайлбал, Налайхын үйлдвэрлэл технологийн паркийн хувьд эхний ээлжинд 10 үйлдвэрийг сонгон шалгаруулалт хийнэ. Үйлдвэрлэл технологийн паркуудын бүтээн байгуулалтын эхний үе шат хэрэгжсэнээр 4000 гаруй ажлын байр шинээр бий болгохоор тусгасан байна.

    “Хот байгуулалт, дэд бүтэц” бүлэгт Улаанбатар хот доторх төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олони төв хотыг бий болгох зорилт тусгасан байна. Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн барилга угсралтын ажлыг үе шаттай эхлүүлнэ. 2018 онд энэ орчимд цэвэр ус дамжуулах шугам 4 километр, бохир усны шугам 4.9 километр, дулаан дамжуулах шугам 1.1 километр, авто зам 3.2 километр, 35 кВ ын цахилгаан дамжуулах шугам 1.8 километрыг барих ажлуудын 50 хувийг хийж дуусгах юм. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулах төслийн хүрээнд Хан уул , Баянгол дүүргүүдэд 301 айлын орон сууцыг энэ онд ашиглалтанд оруулсан бол ирэх онд 816 айлын орон сууц ашиглалтанд оруулахаар үндсэн чиглэлдээ тусгажээ. Мөн “Байгаль орчин, ногоон хөгжил” бүлэгт хог хаягдал сэргээн ашиглах 150-200 мянган тонн хог хаягдал шатааж, эрчим хүч, дулаан гаргах хүчин чадалтай үйлдвэр барих ажлыг эхлүүлнэ. Нийслэлийн орчны бохирдлыг бууруулах, өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлж, арчилгаа , хамгаалалтыг 98 гудамжинд хийж, дүүрэг бүрт бичил цэцэрлэг байгуулах зорилт туссан байна. “ Нийгмийн хөгжил” бүлэгт эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 10 загвар өрхийн эмнэлэг барих ажлыг эхлүүлнэ. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг үргэлжүүлнэ. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын засварын ажлыг гүйцэтгэж, түргэн тусламжийн парк шинэчлэлт хийнэ. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, 2018 онд Ерөнхий боловсролын 6 сургуулийг 3 ээлжээс гаргахаар төлөвлөсөний дээр улсын төсөв болон гадаадын зээл тусламжаар 18.690 суудал бүхий 30 сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхээр “ Улаанбаатар хотыг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” д тусгасан байна. Дээрх үндсэн чиглэлийн хүрээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболдын удирдлагын баг ирэх оны төсвөө хийж, Нийслэлийн иргэдийн хуралдаа хуулийн хугацаанд өргөн барих юм. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хангалттай биелэсэн гэж үзжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Баруунш зорчсон үлгэр: Наян наймдугаар бүлэг
    2017 оны 11 сарын 16
    БАДГАР ХОТОД ГУРВАН ТОЙН ИД ҮЗҮҮЛЭВ

    БИЧИН ГАХАЙ ШОРООТОН ШАВЬ СУРГАВ
  • Орон сууцны байранд ус савлан худалдаж байсан зөрчил илэрчээ
    2017 оны 11 сарын 16
    Иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу нийтийн орон сууцны байранд ус савлаж “Хусхан” нэрээр цэвэр ус худалдаанд нийлүүлж байсныг илрүүлж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээжийг НМХГ-ын итгэмжлэгдсэн лабораторит шинжилгээнд хамруулж, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.1 дэх заалтын дагуу 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, Баянгол дүүргийн прокурорын газрын 01 тоот актаар үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо.
  • Хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ
    2017 оны 11 сарын 16
    Хулгай хийж байгаад эзэнд нь баригджээ

    Түгээх
    2017-11-16 11:03:20 - Хууль
    hulgaiУлаанбаатар хотын хэмжээнд аравдугаар сарын 15-ны өдрийн 05:00 цагаас аравдугаар сарын 16-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 1650 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 199, зөрчлийн 1165, согтуугийн 81, зам тээврийн ослын 286, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 77 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
    Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 28-р хороо, “11-р сарын 15-нд хулгай хийж байсан хүнийг барьчихлаа” гэх мэдээллийн дагуу алба хаагчид очжээ. Ингэхэд тус дүүргийн 28 хороонд суух Н /эм,50н/ -ын өвлийн сууцны хаалга нээлттэй байхад Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд суух М /эр,50н/ нь орж хулгай хийж байгаад баригджээ. Тодруулбал, “Dell” процессор, “LG” дэлгэц, бага гарын мөнгөн аяга хоёр ширхэг, дунд гарын мөнгөн аяга хоёр ширхэг, “Samsung-Note-1”, “LG” гар утас хулгайлж байгаад эзэнд нь баригдсан хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
  • Баруунш зорчсон үлгэр: Наян есдүгээр бүлэг
    2017 оны 11 сарын 16
    ШАР АРСЛАН ШУЛАМ ХООСНООР АРААТ МАЛТУУРЫН ЧУУЛГАН ХИЙВ

    ТӨМӨР, МОДОН, ШОРОО ГУРВУУЛ АРГААР ИРВЭС ТОЛГОЙТ УУЛЫГ ТҮЙВЭЭВ
  • Баруунш зорчсон үлгэр: Ердүгээр бүлэг
    2017 оны 11 сарын 16
    БАГШ АРСЛАН ТОЙНД ОРОН ЦӨМ НЭГЭНД НИЙЛЭВ

    ХУЛГАЙЧ ЁСОН ДАЯАНД ОРООЛДОН ЕСӨН ГАЙХАМШИГТЫГ АРИЛГАВ
  • Баруунш зорчсон үлгэр: Ерэн нэгдүгээр бүлэг
    2017 оны 11 сарын 16
    ЖИН ПИН ФУД АРВАН ТАВНЫ ШӨНӨ ЗУЛ ҮЗЭВ

    ХАР СҮРТ АГУЙД ТАНСАГ ЯВДЛАА ӨГҮҮЛЭВ
  • Баруунш зорчсон үлгэр: Ерэн хоёрдугаар бүлэг
    2017 оны 11 сарын 16
    ГУРВАН ТОЙН ХӨХ ЛУУТ УУЛАНД ИХЭД БАЙЛДАВ

    ДӨРВӨН ОДОН ХИРС ХЭМЭЭХ ҮХЭР ШУЛМЫГ БАРИВ
  • Баруунш зорчсон үлгэр: Ерэн гуравдугаар бүлэг
    2017 оны 11 сарын 16
    ЭРДЭНИЙН МОДОН ХҮРЭЭЛЭНД ЭРТНИЙХИЙГ ӨГҮҮЛЭН ШАЛТГААНЫГ АСУУВ

    ЭНЭТХЭГ УЛСЫН ХААНД УЧИРЧ УЛСЫН ТАВНАН БОЛОВ
  • Газар өмчлөлийн аяныг Чингэлтэй дүүрэгт эхлүүллээ
    2017 оны 11 сарын 16
    Иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аян өнөөдрөөс Чингэлтэй дүүрэгт эхэллээ. Аянд тус дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209 айл хамрагдана. Судалгаанд хамрагдсан 209 айлуудад хорооны хэсгийн ахлагч болон дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүдээр дамжуулан урьдчилан мэдээлэл хүргүүлсэн байгаа юм. Өнөөдрөөс нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд судалгаанд хамрагдсан айл бүрт очиж газрын зөрчилтэй бол зөрчлийг арилгаж, холбогдох материалыг бүрдүүлэн авна. Аян Чингэлтэй дүүрэгт 22-ыг дуустал явагдаж, хуваарийн дагуу Сүхбаатар дүүрэгт үргэлжилнэ.

    Нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд Хан-Уул дүүрэгт энэ сарын 13-15-ны өдрүүдэд ажиллан 170 айлын газар дээр очиж, өмчлөх боломжтой 74 иргэний газар өмчлөх хүсэлтийг хүлээн авлаа.

    Судалгаанд 226 айл өрх хамрагдсан боловч дахин төлөвлөлтийн байршилд хамрагдан гэрээ байгуулсан 13, газраа өмчлөх боломжгүй 15, Газрын эрхээ барьцаалсан 4, хамтран өмчлөгчөө хасуулж байж өмчлөх 6, эзэмших эрхээ шилжүүлсний дараа өмчлөх 32, эзэнгүй байсан 41, хашаагүй хоосон газар 11 байжээ. Мэргэжилтнүүд хуваарийн дагуу айлуудад очиход эзэнгүй таарвал хашаан дээр зар наах, хэсгийн ахлагч нараас утасны дугаарыг авч тухайн айлын эзэдтэй холбогдож, мэдээлэл өгч ажилласан байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
  • Баруунш зорчсон үлгэр: Ерэн дөрөвдүгээр бүлэг
    2017 оны 11 сарын 16
    ДӨРВӨН ТОЙН ХААНЫ ЦЭЦГИЙН ХҮРЭЭЛЭНД ХУРИМЛАН ЦЭНГЭЛДЭВ

    НЭГЭН ШУЛАМ ТАЧААНГУЙ СЭТГЭЛИЙГ ӨВӨРЛӨН ХООСОНД БАЯРЛАВ
  • Баруунш зорчсон үлгэр: Ерэн тавдугаар бүлэг
    2017 оны 11 сарын 16
    ҮНЭН ХУУРМАГ ДҮРД НИЙЛЭН ХАСЫН ТУУЛАЙГ БАРИВ

    ӨРЛӨГ БИЛИГТЭН ТӨВД ОРОН ГАЙХАМШИГТ ҮНДСЭНД ЦУГЛАВ
  • Баруунш зорчсон үлгэр: Ерэн зургадугаар бүлэг
    2017 оны 11 сарын 16
    ТОЙДЫГ ХҮНДЭТГЭН ДАЙЛАВ

    ТАНСАГ БАГШ ЭРХЭМ БАЯНД ЭС ДУРЛАВ
  • Баруунш зорчсон үлгэр: Ерэн долдугаар бүлэг
    2017 оны 11 сарын 16
    АЛТНЫ ӨГЛӨГ АМИЙГ ОРООЖ АД ЗОВЛОНГ ӨДӨВ

    АСУР БҮРЭЛБАА АРВАН ЭРЛЭГЭЭС СҮНС БИЕИЙГ АМИЛУУЛАВ
  • МХЕГ-аас цэцэрлэгүүдийн хүүхдийн тоглоомыг шалгалаа
    2017 оны 11 сарын 16
    шалгалаа
    1 мин



    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны хяналт шинжилгээний төлөвлөгөөнд тусгагдсаны “Хүүхдийн тоглоомын үйлдвэрлэлт ба худалдаанд тавигдах эрүүл ахуй, ариун цэврийн дүрэм”, Тоглоомын аюулгүй байдал. 3-р хэсэг: Зарим элементийн шилжилт. MNS ISO 8124-1:2011, MNS ISO 8124-2:2011, MNS ISO 8124-3:2011” стандарттай харьцуулан эрүүл ахуйн үнэлгээ өглөө. Хяналт шинжилгээнд 40 цэцэрлэг, 8 иргэн хамрагдсан.



    Хяналт шинжилгээний явцад цэцэрлэгүүдэд хэрэглэгдэж буй гарал үүсэл, эрүүл мэндийн гэрчилгээгүй, хаяг шошгогүй, насны онцлогт тохируулсан хэрэглэх аргын зааваргүй, гаж үнэртэй, хурц өнгөтэй зэрэг эрсдэл бүхий 49 тоглоомноос дээж авч, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид будгийн тогтворжилт, рН, формальдегид, хүнд металлын шинжилгээнд хамруулан 16 дүгнэлт гаргажээ.

  • Баруунш зорчсон үлгэр: Ерэн наймдугаар бүлэг
    2017 оны 11 сарын 16
    БИЧИН БОЛОВСРОН МОРЬ НОМХРОН САЯ ХҮҮРЭЭС ГАРАВ
    ҮЙЛ БҮТЭН ЯВДАЛ ТӨГСӨӨД ШИГЭМУНИ БУРХАНАА БАРААДАВ
  • Баруунш зорчсон үлгэр: Ерэн есдүгээр бүлэг
    2017 оны 11 сарын 16
    ЕСӨН ЕСИЙН ТОО ГҮЙЦЭЖ ШУЛАМ УСТАЖ БАРАВ
    ГУРВАН ГУРВЫН ЯВДАЛ ТӨГСӨЖ ЁСНЫ ҮНДСЭНД ОРОВ
  • Баруунш зорчсон үлгэр: Зуудугаар бүлэг
    2017 оны 11 сарын 16
    ҮНЭН НОМ ЗҮҮН ГАЗАРТ ИРЭВ
    ТАВАН БОГД БОДЬ МӨРИЙГ ОЛОВ
  • Соёлын биет бус өвийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулна
    2017 оны 11 сарын 16
    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Соёлын өвийн төв хамтран Соёлын биет бус өвийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай мэдээлэл солилцох, хамтран ажиллах талаар уулзалт, хурлыг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Засгийн газрын II байрны хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

    Соёлын биет бус өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагуудтай хийх уулзалтын хурлын хөтөлбөр

    Зорилго:

    Соёлын биет бус өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагуудтай мэдээлэл солилцох, нягт хамтран ажиллах талаар санал солилцоход энэхүү хурлын зорилго оршино.

    Зохион байгуулагч:

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар

    Соёлын өвийн үндэсний төв

    Хамтрагч байгууллагууд:

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

    ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс

    “Байгаль болон Соёлын өвийг хамгаалах сан” ТББ

    Хамрах хүрээ: Соёлын биет бус өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд

    Хугацаа: 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр /Мягмар гариг/ 09:00-12:00

    Хаана: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын хурлын танхим

    Хөтөлбөр: Чиглүүлэгч Г.Энхбат /Соёлын өвийн Үндэсний төвийн захирал/

    09:30-09:40 Бүртгэл

    09:40-10:00 СББӨ-ийн чиглэлээр баримталж буй бодлого /БСШУСЯ-ны СУБГазрын соёлын өв хариуцсан мэргэжилтэн Б.Даваацэрэн/

    10:00-10:20 Соёлын өвийн төвийн чиг үүрэг, СББӨ-ийн статистик мэдээлэл /Соёлын өвийн Үндэсний төвийн СББӨХХ-ийн дарга А.Саруул/

    10:20-10:40 СББӨ-ийг хадгалж хамгаалахад Төрийн бус байгууллагуудын үүрэг оролцоо. /”Байгаль болон Соёлын өвийг хамгаалах сан” ТББ-ийн тэргүүн Н.Уртнасан/

    10:40-11:00 Цайны завсарлага

    11:00-11:20 ЮНЕСКО-гийн зарчим, чиг үүрэг /ЮНЕСКО-гийн СББӨ хариуцсан мэргэжилтэн М.Цэцэнбилэг/

    11:20-11:40 Соёлын биет бус өвд суурилсан Бүтээлч үйлдвэрлэл /Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг/

    11:40-12:00 Хэлэлцүүлэг /Хууль эрх зүй, Уялдаа холбоо, Мэдээлэл солилцох тогтолцоо, Хамтын ажиллагааны цар хүрээ/

    12:00-12:10 Дурсгалын зураг авхуулах.
4332 4333 4334 4335 4336 4337 4338
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    20 цаг 58 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    21 цаг 6 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК