Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4427 4428 4429 4430 4431 4432 4433
  • Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга шилдэг киноны шилмэл хөгжмөөс толилуулна
    2017 оны 9 сарын 27
    Тун удахгүй нээлтээ хийх гэж буй “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны хөгжмийн концертыг Монгол Улсын Филармонийн үүсэн байгуулагдсаны 45 жил, Морин хуурын чуулгын 25 жилийн ойд зориулан зохион байгуулах гэнэ.

    Хурдан морь унаач гурван хүүгийн тухай өгүүлсэн, уянгын сэдэвтэй уран сайхны киноны хөгжмийн зохиолчоор хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр /СТА/ ажиллажээ. Нийт арван зохиолоос бүтсэн тус хөгжмийг дангаар нь сонсох боломжийг Улсын Филармонийн уран бүтээлч хамт олон бидэнд олгоод байна. “Дэлхийн болон Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийн концерт нь хоёр хэсэгтэй аж. Эхний хэсэг нь та бидний сэтгэлд хоногшсон шилдэг кинонууд болох The good the bad and the ugly, Pearl Harbor, Terminal, Malena, Playing love, Алтан өргөө, Pirates of the Caribbean, Аравт гэх зэрэг киноны хөгжмөөс толилуулах бол түүний дараагаар “Чингисийн хүүхдүүд” дангаараа тоглогдоно. Тус хөгжмийг дээрх кинонд Морин хуурын чуулга дангаараа тоглосон бол энэ удаад Улсын Филармонийн Симфони найрал хөгжимтэй хамтарч, удирдаач Д.Нямдаш /СТА/, Д.Түвшинсайхан /СТА/, Б.Батбаатар /СТА, Б.Анар нарын удирдлагаар толилуулах юм. Тоглолт 2017 оны 10-р сарын 05-нд 19:00 цагт “The Corporate Hotel and Convention Centre”-н концертын танхимд болно. Тасалбарыг Филармонийн кассаар болон цахим худалдааны https://www.ticket.mn/event/date/772/ сайт, EMart, Hifi records, Shangri La Mall-н ticketbox-р худалдаалж байгаа юм. 200 гаруй уран бүтээлчийн хөгжмөөр дамжин үзэгчдэд хүрэх сэтгэлийн хөг эгшиг, гэрэл гэгээт аялгуунд саатах цорын ганц үдэш мөдхөн ирэх нь байна.
  • Таван настай хүүхэд амиа алджээ
    2017 оны 9 сарын 27
    Өчигдөр СХД-ийн нутаг Баянхошууны зам, Хөтөлийн уулзварт нэгэн ноцтой осол гарч хоёр хүн газар
  • Сургуулийн дотоод орчны агаарын бохирдлоос сэргийлье
    2017 оны 9 сарын 27
    Сургуулийн дотоод орчны агаарын бохирдлоос сэргийлье
  • Хуурамч бичиг баримтаар 17 жил амьдарч байсан хятадын иргэнийг албадан гаргажээ
    2017 оны 9 сарын 27
    Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад байх визийн хугацааг 6335 хоног буюу 17 жил 4 сар 10 хоног хэтрүүлэн, хуурамч бичиг баримт ашиглан амьдарч байсан БНХАУ-ын нэгэн иргэнийг албадан гаргажээ.

    Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа аливаа гадаадын иргэн нь хууль тогтоомжийг сахин биелүүлж, хуульд заасны дагуу бүртгүүлэх, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн хугацаанд оршин сууж, уг хугацаандаа тус улсаас гарах үүргийг хүлээдэг.

    Эдгээр үүргээ биелүүлээгүй, түүнчлэн хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн, хуурамч бичиг баримт ашигласан ямар ч гадаадын иргэнийг манай улс албадан гаргадаг байна.
  • У.Хүрэлсүхийн нэрийг өнөөдөр Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ
    2017 оны 9 сарын 27
    МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан билээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Н.Энхболд таван төлөөлөгч буюу 1
  • Багш нар “сургагч багшаар” бэлтгэгдэж байна
    2017 оны 9 сарын 27
    Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран сургуулийн өмнөх наснаас эхлэн бүх насны суралцагчдад зориулсан сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөг боловсруулсан юм.



    Улмаар сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөний дагуу их, дээд сургууль, коллежийн оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөрт гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох хичээлийн хөтөлбөрийг тусгах саналыг БСШУСЯаманд хүргүүлсэн.



    БСШУС-ын сайдын А/103 дугаар тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн оюутнуудад гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийг их, дээд сургуулиудын заавал судлах суурь хичээлийн хөтөлбөрт оруулсан юм. Энэхүү хичээлийг ийнхүү их, дээд сургуулиудын заавал судлах хичээлийн хөтөлбөр оруулсан нь оюутнуудад гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны үндсэн ойлголт, эрх зүй, удирдлага зохион байгуулалтын талаар мэдлэг олгож, тохиолдож болзошгүй аюул, ослын эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээг удирдан зохион байгуулах чадвар, дадал эзэмшүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг дэмжих хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.



    Өөрөөр хэлбэл, их, дээд сургууль төгссөн хүн бүр аливаа гамшиг ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өөрийгөө болон бусдыг хамгаалах, тохиолдож болзошгүй аюул, ослын эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болно.



    Онцгой байдлын ерөнхий газраас Нийгмийн хамгаалах хөдөлмөрийн яамтай хамтран улсын хэмжээний бүх политехник, коллеж, МСҮТ, их дээд сургуулийн багш нарыг хамруулан гамшгаас хамгаалах мэдлэг олгох” сургалтыг өнөөдөр НОБГ-ын харьяа Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд зохион байгуулж байна. Сургалтад 120 гаруй багш хамрагдаж, гамшгаас хамгаалах чиглэлээр хичээл заах эрх бүхий “Сургагш багш” болох юм Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Гурван мянга гаруй багш нарын жагсаал цуглаан болно
    2017 оны 9 сарын 27
    “Багшийн цалин нэмэх түр хороо”-ноос өчигдөр дахин сануулах ажил хаялт зарласан билээ. Тэд Засгийн газарт цалинг 1.6 сая
  • Нийтийн тээврийн автобусны жолооч согтуу байсныг илрүүллээ
    2017 оны 9 сарын 27
    Нийслэл хотын гудамж замд 2017 оны 9-р сар гарсаар том оврын автобус техникийн саатлын улмаас унтарч замын хөдөлгөөнд зохиомол түгжрэл саатал үүсгэж иргэд жолооч нарыг ихээр бухимдуулж байгаа тул Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж байна.
    Шалгалтын үеэр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1-р баазын жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг илрүүлэн холбогдох арга хэмжээг авч, энэ төрлийн зөрчлийг дахин гаргуулахгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах талаар албан мэдэгдэл хүргүүлж ажиллаа.
  • Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
    2017 оны 9 сарын 27
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Фил Беннетт болон бусад албаныхныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү, ЕСБХБ-ны Нидерланд, Монгол, Македон, Армени болон Хятад улсыг төлөөлсөн захирал Франс Вийкерс, ЕСБХБ-ны дэд бүтэц хариуцсан ахлах Банкир Светлана Радченко болон бусад албаныхан байлцав. Тэд “Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх” төслийн талаар онцлон ярилцсан юм.

    Тус төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн Улаанбаатар хотын хог хаягдлын судалгааг хийж, төсөл хөтөлбөрөө боловсруулж дуусчээ. “Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах, байгууламжийг шинэчлэх” төслийн хүрээнд Улаанбаатар хот болон хотын эргэн тойрны оршин суугчдад байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны ихээхэн үр ашиг авчрах, Европын холбооны стандарт шаардлагыг хангах, хатуу хог хаягдлын цэг мөн барилга болон барилга нураалтын хог хаягдлыг дахин боловсруулах барилга байгууламж байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Одоогоор уг төслийн зээлийн гэрээ болон, буцалтгүй тусламжийн гэрээг Улаанбаатар хоттой шууд байгуулахаар ажиллаж буйг ЕСБХБ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Фил Беннетт хэлж байв. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах, байгууламжийг шинэчлэх” төслийг ЕСБХБ-тай хамтарч хэрэгжүүлэх болсонд баяртай байгаа. Уг төсөл амжилттай хэрэгжиж нийслэлийн иргэд удахгүй төслийн үр дүнг хүртэн гэдэгт итгэлтэй байна. Хамтын ажиллагаа санхүүжилтын гэрээнд гарын үсэг зурах хамгийн сүүлийн шатанд явж байгаа. Бидний энэ үйл ажиллагаа ЕСБХБ-аас орон нутаг зээл авч буй анхны тохиолдол юм. Энэхүү төсөл хэрэгжсэний дараагаар нийслэлд агаарын бохирдлыг бууруулах болон нийтийн тээврийн салбарт шинэ дэвшилтэт, эко төсөл хэрэгжинэ. Одоогийн байдлаар тус ажлыг хэрэгжүүлэх судалгаанууд хийгдэж байна” гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  • Д.Амарбаясгалан: У.Хүрэлсүх, Б.Баатар нарын яриа жинхэнэ утгаараа эвлүүлэг байсан
    2017 оны 9 сарын 27
    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн бага хурал хийж өнгөрсөн даваа гарагт болсон Бага хурлынхаа шийдвэрийн талаар танилцуулах үеэрээ ийн мэдэдлээ.
  • “Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн болно
    2017 оны 9 сарын 27
    Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас зохион байгуулж буй “Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн энэ сарын 28-30-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.



    Энэхүү үзэсгэлэнд орчны бохирдолыг бууруулах байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр болон байшингийн дулаалга, сэргээгдэх эрчим хүч, сайжруулсан болон био түлш, агаар цэвэршүүлэгч зэрэг олон үйл ажиллагааны талаар иргэд олон нийтэд танилцуулах болно. Иймд аж ахуй нэгж, байгууллага, иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна гэж нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээллээ.
  • “Хэн нэгэн хүнийг дарга болгохоор зүтгүүлсэн нь МАН-ын алдаа байсан”
    2017 оны 9 сарын 27
    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн бага хурал хийж өнгөрсөн даваа гарагт болсон Бага хурлынхаа шийдвэрийн талаар танилцууллаа. Тэрбээр “МАН Ерөнхий сайдад
  • ”У.Хүрэлсүх сандал ширээний хэрүүл хийж, яам тамгын газрыг хуваахгүй”
    2017 оны 9 сарын 27
    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн бага хурал хийж өнгөрсөн даваа гарагт болсон
  • Д.Амарбаясгалан: Дэд сайд, давхар дээлтэй сайд нарын асуудлыг УЗ нухацтай ярилцана
    2017 оны 9 сарын 27
    Өнгөрсөн даваа гаригт МАН-ын Бага хурал болсон билээ. Тус хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж, Шадар сайд У.Хүрэлсүх Монгол улсын 30 дахь Ерөнхий сайд боломж бүрдсэн.
  • Ч.Ичинхорлоо: Би амжилт, аз жаргал өөрөө ирэхийг хүлээдэггүй
    2017 оны 9 сарын 27
    МҮОНТ байгуулагдаад 50 жилийн нүүр үзэж байна. 1967 онд анх байгуулагдахад барилгын хойд жигүүр түрүүлж ашиглалтанд оржээ. Өндөр таазтай, энгийн нэгэн өрөө мэт боловч хананд өлгөсөн үе үеийн нэвтрүүлэгчдийн хөрөг эгээ л эртний танилтайгаа уулзсан мэт дотно сэтгэгдэл төрүүлнэ. Сонирхолтой нь Монгол Улсын түүхэнд хамгийн их гавьяат төрсөн салбар нь телевизийн салбар гэдгийг энэхүү өрөөнд ороод л мэдэж авсан билээ. Бидний уулзахаар товлосон зочин бол телевизийн салбарт 22 жил зүтгэж яваа Чимэддамбын Ичинхорлоо нэвтрүүлэгч юм. Түүнтэй ярилцсанаа уншигч танаа хүргэе.

    -Хүүхэд байхдаа ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг байв. Өнөөдрийн Ч.Ичирхорлоо тэр төсөөллөөс хэр зөрүүтэй байна вэ?

    -Би хүүхэд байхдаа хэзээ ч жүжигчин, нэвтрүүлэгч болно гэж мөрөөдөж байгаагүй. Уг нь биохимич болох хүсэлтэй байсан. Тэр утгаараа хими, шинжлэх ухаан талын хичээлдээ илүү сайн, номын санд их суудаг охин байлаа. Аравдугаар ангиа дүүргэхдээ нефтийн үлдэгдэл бүтээгдэхүүнээс талх гаргаж авна гэсэн мөрөөдөлтэй байв. Харин хувь тохиолоор урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагатай амьдралаа холбосон. Хүний амьдралд тохиодог сонин учралуудын нэг юм даа.

    -Таны амьдралд хэн хамгийн их үлгэр дуурайлал үзүүлсэн бэ?

    -Миний ижий, аав хоёр. Тэд маань их хөдөлмөрч. Зүгээр сууна, амьдралыг амарчилна гэсэн ойлголт тэдэнд байдаггүй. “Хөдөлмөрлө, хөдөлмөрлөж байж чи амжилтанд хүрнэ” гэсэн зарчимтай орчинд өсч хүмүүжсэн учраас миний эгч, дүүс, гэр бүлийнхэн маань ажлаас хойшоо сууж, амжилт, аз жаргалыг өөрөө ирэхийг хүлээдэггүй. Ээж маань Ховдынх, аав Завханых. Баруун аймгийнхан илүү хөдөлмөрч, зарчимч байдаг шиг санагддаг. Ер нь дадал хэвшил яван явсаар хүний зан чанарт суудаг гэдэг дээ. Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг гэдэгтэй үргэлж санал нийлдэг. Хөдөлмөрлөж байж хувь хүн, айл гэр, улс орон хөгжинө, баялаг бүтнэ. Хөдөлмөр, хөгжил хоёр хүйн холбоотой гэж боддог. Тийм болохоор би хөдөлмөрч хүнд их хайртай. Ер нь үр хүүхдээ хөдөлмөрч, эрдэм боловсролтой, сайн хүн болоход нь, эр нөхрөө аз жаргалтай, амжилттай явахад нь, улс орон цэцэглэн хөгжихөд эмэгтэйчүүд, бүсгүйчүүд бидний хөдөлмөр зүтгэл, оролцоо, манлайлал хамгийн их байх ёстой гэж боддог.

    -Тэгвэл та эмэгтэй хүнийг юутай зүйрлэх вэ?

    -Хулстай зүйрлэх дуртай. Миний бодлоор хулс бол гоолиг нарийхан, үзэмж төгөлдөр ургамал. Хулсыг аагим халуун наран дор, усан дотор, хатуу ширүүн нөхцөлд гээд хаана ч тарьсан хад асгыг ч нэвтлэн ургадаг гэнэ билээ. Тэгсэн хэрнээ хамгийн уян, олон зүйлийг хийх боломжтой. Эмэгтэй хүн яг л тийм. Хэмжээлшгүй их хат, эр зориг үрээ хайрласан эмэгчин амьтнаас л гардаг. Хамгийн аймшиггүй эр зориг, ихийг бүтээгч хүч чадал эмэгтэй хүнд л оршдог.

    -Гоо сайхан гээч зүйлийг урт удаан хугацаанд хадгалах боломж бий юу?

    -Гоо сайхныг цаг хугацаанд хязгаарлах шаардлагагүй гэж боддог. Дотоод сэтгэлийн гоо сайхан, хэн ч бүтээж чадахааргүй бурхны бүтээл болох байгалийн төгөлдөр гоо үзэсгэлэн бол хэзээд мөнхийн. Жүжигчин Софи Лоренаас “Та өөрийгөө хэзээ хөгширсөн гэж бодох вэ” гэж асуухад “Миний нүдний ассан гал хэзээ унтарна, тэр үед л би өөрийгөө хөгширсөн гэж хэлнэ” гэсэн байдаг. Ер нь гоо сайхан бол байгаль ертөнцийн оршин тогтнох чухал хүчин зүйлийн нэг гэж итгэдэг. Гадаад гоо үзэмж гэдэг амьд амьтан бүрт харах, сонсох, мэдрэхүйн таашаалыг өгдөг. Гадаад гоо сайхнаар улбаалан бусдад үнэлэгдэх, хувь хүний үнэ цэнийг тодорхой хэмжээгээр өсгөхөд нөлөөлж болно. Гэхдээ эмэгтэй хүн бүр сэтгүүл дээрх бүсгүйтэй адилхан байх албагүй. Бусдыг өөртэйгөө харьцуулах нь хөгжлийн нэг хөдөлгөгч хүч мөн хэдий ч үүнээс авч буй мэдрэмж нь таны өөрийгөө үнэлэх үнэлэмжийг доошоо дарах хэмжээнд байгаа бол энэ буруу голдрилоор явж байна гэсэн үг. Үнэ цэнээ би өөрөө бүтээхээс биш, миний өмсөж байгаа хувцас намайг тодорхойлохгүй. Миний үнэ цэн эрүүл бие, саруул ухаан, хөдөлмөрч чанар, өдийг хүртэл босгосон амьдрал минь юм. Миний баялаг бол миний гэр бүл, үр хүүхэд. Би бусдад хайрыг түгээж бусдад дэм тус болоод, бусдыг амжилтанд хүрэхэд нь тусалж чадвал, эргээд тэр хүмүүс надад талархаж байвал энэ нь миний мөнхөд орших үндэс, цаг хугацаанаас үл хамаарч надад хадгалагдах дотоод сэтгэлийн гоо сайхан.

    -Бусдын хайр хүндэтгэлийг урт удаан хадгална гэдэг бас амаргүй...

    -Аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж чадвал тэр зүйл илүү урт хугацаанд оршин тогтнодог. “Санаа зөв бол заяа зөв” гэж ардын сайхан сургаал үг байдаг даа. Ээж минь “Чиний нэг мөрөн дээр бурхан, нөгөө мөрөн дээр чөтгөр сууж явдаг. Чи сайн сайхан үйл хийхэд тэр үйл чинь дэлгэрч, чамайг харж тэтгэж явдаг бурхан баярлаад урдах замыг чинь шүүрдэж, учрах бэрхшээлээс авардаг. Тиймээс явах зам чинь дардан, хол болж, түүр нь багасч олон саад арилна” гэж хэлдэг. Мөн аливаад хандлага хамгийн чухал. Your attitude shows your altitude гэдэг үгэнд их дуртай. Хандлага тухайн хүний хэн бэ гэдгийг илэрхийлдэг.

    -Нэвтрүүлэгчийн ажлыг өнөө хэр нь орхиогүй, үнэнч байдаг шалтгаан нь юу вэ?

    -Нэг юм бариад авбал түүндээ үнэнчээр ханддаг хувь хүний араншинтай минь холбоотой байх. Нэгэнт энэ салбарт зүрх сэтгэлээ өгөөд, амжилттай ажиллана гэж бодсон бол үнэнч, тууштай байхыг хүсдэг.

    -МҮОНТ-ийг лидер нэвтрүүлэгч наргүйгээр төсөөлөх аргагүй юм. Таны хувьд хэзээнээс эхлэж энэ айлтай ажил амьдралаа холбосон бэ?

    -1995 онд СУИС-ийн кино драмын анги төгсөөд МҮОНТ-д орсноос хойш хоёргүй сэтгэлээр энэ айлтай ажил амьдралаа холбож байна.

    -Магадгүй энэ миний хувийн бодол байж магад. Энэ олон телевизийн алтан үеийн нэвтрүүлэгчдийн халамж залгаа сайнгүй байх шиг. Таны бодлоор?

    -Олон телевиз байх нь сайн хэрэг. Олон дотроос өрсөлдөөн бий болдог. Сайн хөтлөгч, сэтгүүлч байгаа. Үндэсний телевизийн хувьд өндөр босго тавьж хүмүүсээ шалгаж авдаг байсан тул илүү мэргэшсэн уран бүтээлчидтэйгээр бусдаас давуу байдаг.

    -Таны ажил мэргэжлийн онцлог?

    -Байнга олны өмнө байдаг онцлогтой. Үүнтэйгээ уялдаад ажил, амьдралдаа хариуцлагатай байхыг шаарддаг мэргэжил. “Олны дотор үгээ цэгнэ, ганцаар байхдаа сэтгэлээ цэгнэ” гэсэн зарчмыг санаж, дагахыг хичээдэг.

    -Таны үндсэн мэргэжил жүжигчин байх аа. Нэвтрүүлэгч хийхэд үндсэн мэргэжлийн дэм их биз?

    -Маш их байдаг. Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгчөөр ажиллахад хүнээс их мэдрэмж шаарддаг, бас авъяастай байх ёстой. Энэ торгон мэдрэмжийн суурь СУИС-ийн жүжигчний ангид заагддаг.

    -Та нэлээн дээхнэ дэлгэцийн бүтээлд дүрээ үлдээсэн байсан. Цаашид кинонд тоглох бодол бий юу?

    -Оюутан байх үедээ хэд хэдэн уран сайхны кинонд тоглосон. Тухайн үедээ хүүхэд байсан болохоор тоглосноо хараад санаа зовж, ичдэг байсан ч одоо эргээд үзэхэд их сайхан санагддаг.

    -Ер нь дэлгэцийн бүтээл гэдэг л хамгийн үлдэцтэй уран бүтээл байдаг ...

    -МҮОНТ-ийг өнөөдрийн хэмжээнд үзэгчтэй байлгах томоохон үүрэг нэвтрүүлэгч нарт ноогдох байх. Тэгээд ч үндэсний бөгөөд олон нийтийн гэх том тодотголтой нэр өчнөөн үүрэг хариуцлагыг үүрүүлэх мэдээж бизээ. МҮОНТ-ийн хувьд бусад арилжааны телевизээс өөр зарчмаар ажилладаг. Тиймдээ ч манай байгууллага шаардлага өндөртэй. Үзэгчдийн дунд үг нь үнэтэй, аль нэг нам, улс төрийн хүчин, хувь хүний ашиг сонирхолд нийцүүлж ажилладаггүй. Бусад газарт танил талаараа ярьж байгаад ажилд орж, асуудлыг шийдэж болдог бол МҮОНТ-д энэ зүйл хаалттай. Хэн дуртай, хүссэн болгон нь орж, гарч эфирээр тоглодоггүй. Энэ том айлын ам бүлд нь орох хэцүү, орсон хойноо хариуцлага өндөр, үүнтэйгээ дүйцсэн нэр хүндтэй.

    -Таны шунан дурладаг зүйл юу вэ?

    -Би ном унших их дуртай. Түүхэн, хувь хүмүүсийн намтрын талаарх ном ихэвчлэн уншдаг. Нэг талаар би хуучны үзэлтэй, шашинлаг хүн шиг байгаа юм. Шашны холбогдолтой ном олон бий. Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг”, Нагаржунайн “Амьдрал тэтгэх рашааны дусал”, “Эрдэнийн сан субашид”, “Бурхан багшийн сургаал” байна. Эдгээр ном их олон жил миний орны хажууд байгаа. “Бурхан багшийн сургаал”-ыг ээж маань бэлэглэсэн. Тэр номон дээр надад зориулж бичсэн ээжийн маань үг байдаг. Түүнийг харах болгондоо амьдралдаа хэрэгжүүлж, хэт их давхих гээд байвал өөрийгөө жаахан хазаарлаж, хэт их цахлаад байвал өөрийгөө жаахан чирүүлдэг дээ.

    -Та юунд цаг хугацаагаа зарцуулахдаа хамгийн их баяртай, сэтгэл ханамжтай байдаг вэ?

    -Бид гэр бүлээрээ цагаа хамтдаа өнгөрөөх, кино үзэх дуртай. Хөдөө гадаа явсан ч бөөгнөрч сууж байгаад л голын эрэг дээр гал түлээд жижиг телевизээр кино үзэх сайхан шүү.

    -Та өөрийнхөө зан чанараас алийг нь үр хүүхэддээ өвлүүлж үлдээхийг хүсдэг вэ?

    -Хөдөлмөрч, амьдралдаа арчаатай аливаад бууж өгдөггүй чанарыг шингээгээд аваасай гэж боддог. Эдгээр зан чанар хүнд суусан байхад амьдралд тохиолдох аливаа бэрхшээлийг даваад л гарна. Тэртэй тэргүй амьдрал өөгүй, дардан биш. Жаргах цагт сэрэмж зовох цагт хатамж гэдэг үг шиг. Би энэ үгийг хүүхдүүддээ байнга хэлдэг. Хүн жаргалд амархан ташуурч, зовлонд амархан нурах гээд байдаг. Тэр л хатамжийг хүүхэддээ суулгах юмсан гэж их хичээдэг. Тэгэхээр хүүхэд амьдралд бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Энэ нь миний амьдралын үндсэн философи. Хайр гэдэг зүйл өөр. Хүүхдээ их тансаглуулж, юм болгоныг нь бэлдэж өгснөөрөө хайрлаад байна гэвэл өрөөсгөл.

    -Тэгвэл та аз жаргалыг юу гэж боддог вэ?

    -Аз жаргалтай амьдралын хамгийн чухал үндэс суурь нь эрүүл байх, бие бялдрын хувьд ч, оюун санааны хувьд ч эрүүл байх. Эрүүл амьдралын суурь нь амьдралын зөв зохион байгуулалт, зөв хэмнэл байх хэрэгтэй. Зөв хооллож, байнгын хөдөлгөөнтэй байгаа цагт толгой өвтгөсөн илүүдэл жингийн асуудал гарахгүй. Эргэн тойрныхондоо “Өглөө эрт бос, өөдрөг сэтгэл, бодолтой бай” гэж дандаа номлодог хүн дээ би.

    -Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсэе.
  • Ийм баг бүрдвэл гоё бас зөв
    2017 оны 9 сарын 27
    У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нар хэн байх тухай таамаг хэвлэлээр болон сошиалаар цацагдаж эхэллээ. Тэрбээр Ерөнхий сайдаар батламжлагдах нь тодорхой учраас түүний танхим хэрхэн хэнээр бүрдэх нь хэн хүнд сонирхолтой байна. Ер нь У.Хүрэлсүх хэнээр танхимаа бүрдүүлснээс түүний хувь заяа төдийгүй МАН-ын ирээдүй харагдах болно. Цаашилбал тэр танхимаа хэрхэн бүрдүүлснээр МАН-ын их хурлаас намын дарга болох эсэх ч хамаарах учиртай.

    Тэгэхээр У.Хүрэлсүх маш ухаантай, холыг харсан томилгоо хийх хэрэгтэй. Түүнд Ж.Эрдэнэбатыг бодвол нэг том давуу тал байна. Хэн нэгний утсан хүүхэлдэй болж Ерөнхий сайдаар томилогдсонгүй. Намын бага хурлаар хар зоригоор, мэдээж бусад фракцын дэмжлэгтэй Ерөнхий сайдад нэр дэвших эрхээ авсан.

    Тэр өөрөө толгой мэдэн томилгоо хийх эрхтэй еасгийн тэргүүн болов. Мэдээж намын нөхдийн дэмжлэг, өөрийн тойрон хүрээлэгчдийг харж үзэх нь тодорхой. Гэхдээ л түүнд улс орны эрх ашгийг илүү харах чадвар бий гэж намынхан нь төдийгүй ард түмэн харж байна. Юутай Ардын хэмээх тодотголтой энэ Засгийн газрын Шадар сайд Ж.Энхбаяр, Ч.Улаан нарын нэг. ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ тодорхой. Тэр бол Ерөнхий сайдын баруун гар, нэг нутгийн үнэнч дүү.

    Батлан хамгаалах, Хүнс, ХАА, Зам тээврийн салбарыг дан дээлтэй хүн хаших магадлалтай байна. Тухайлбал, генерал Ц.Тогоо Батлан хамгаалахын сайд болж магад. Ж.Эрдэнэбатын Засгийн газар муу ажиллана байна хэмээн огцруулсан 33 гишүүнээс 10-аад хүн сайд болох нь тодорхой. Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Д.Цогтбаатар, С.Чинзориг, Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар, Ц.Даваасүрэн гэсэн гишүүд давхар дээл өмсөх нь тодорхой байна.

    Учир нь тэд нар бол улс төрийн болон төрийн ажлын туршлагатай мэргэжлийн сайд байж чадах хүмүүс юм. Үнэхээр тэднийг Засгийн газартаа оруулбал гоё бас зөв томилгоо болно. Жишээлбэл, Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болгохыг хүмүүс зөвлөж байна. У.Хүрэлсүх эдийн засагч биш тэгэхээр түүнд энэ талын санй жинхэнэ ясны хүн хэрэгтэй гэдэг үүднээс тэр биз. Цаашилбал, энэ засаг дэд сайдгүй, бас дэд дарга наргүй байвал мөнгө хэмнэхээсээ илүү төрийн данхар бүтэц багасч байна гэдэг талаасаа ард түмэнд таалагдаж эхэлнэ гэсэн үг.
  • МСНЭ-ээс мэндчилгээ дэвшүүллээ
    2017 оны 9 сарын 27
    Монголд телевизийн салбар үүссэний 50 жил, Монголын үндэсний олон нийтийн телевиз нэвтрүүлгээ цацаж эхэлсний 50 жилийн ойг тохиолдуулан Монголын үндэсний сэтгүүлзүйн нэгэн хүчирхэг салаа мөчир болсон телевизийн салбарын нийт хамт олонд баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
    МҮОНТВ нь олон нийтийг мэдээ мэдээллээр хангах, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх үүргээ оршин буй бүх цаг үеийнхээ туршид амжилттай биелүүлэхийн зэрэгцээ Телевизийн сэтгүүлзүй хэмээх бие даасан салбар Монголд үүсэн бий болж хөгжихөд боловсон хүчний нөөц, хуримтлуулсан туршлагаараа үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг энэ өдөр онцлон тэмдэглэхэд таатай байна. Мөн Монгол улсын сүүлийн 50 жилийн түүхийг мөнхлөн үлдээх, монголчуудын олон мянганы уламжлалтай өв их соёлыг дархлаажуулахад та бүхний хувь нэмэр үлэмж билээ.
    Иргэдийн мэдэх эрхийг хангах, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг Монголд бодит зүйл болгох үйлсэд ч МҮОНТВ түүхэн үүрэгтэй оролцсоор ирсэнд МСНЭ гүнээ талархаж байна.
    Телевизийн салбарын хамт олондоо цагаан үнэний мөрч, цадиг түүхийн гэрч байх үйлстээ арвин амжилт олохыг хүсэн ерөөе.

    МСНЭ-ийн Ерөнхийлөгч, МУСГЗ Б.Галаарид
  • Эмч нар цалингаа 50 хувиар нэмэгдүүлэх хүсэлтэй байна
    2017 оны 9 сарын 27
    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар эмч, эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх асуудлыг хөндөн ярилцсан байна.
  • МАН-аас хэвлэлийн хурал зарлалаа
    2017 оны 9 сарын 27
    МАН-аас 11 цагт хэвлэлийн хурал зарлалаа.
  • Хүүхдийг буруу тээвэрлэсний улмаас ноцтой осол гарлаа
    2017 оны 9 сарын 27
    Замын цагдаагийн албаны ЖШУХ нь 2017 оны 9-р сарын 26-ны Мягмар гарагт нийт 343 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 231 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирч, долоон хүн гэмтэж бэртсэн байна. Үүнээс зургаа нь бага насны хүүхэд байсан бөгөөд дийлэнх нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.
    Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн долоон осол, үл хөдлөх зүйл мөргөсөн нэг осол, мөргөлдсөн долоон осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.
    Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны зам, Хөтөлийн уулзварт H.Sonata-6 маркийн автомашины жолооч Г нь камерын шон мөргөж, жолооч 36 настай Г, таван настай С нарын хоёр хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн хэргийг шалгаж байна. Эцэг, эх, асран хамгаалагч та хүүхэддээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудал, суудал өндөрсгөгч, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
4427 4428 4429 4430 4431 4432 4433
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    15 цаг 35 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    15 цаг 43 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    21 цаг 0 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    21 цаг 12 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    21 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК