-
2017 оны 3 сарын 24
Энэ сарын 23-ний Пүрэв гарагийн Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 254 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 178 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас найман хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн долоо, мөргөлдсөн 18 осол бүртгэгдсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны хоёр хүүхэд өртжээ.
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 47 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг Хасбаатарын гудамж, Бичил хороололын автобусны буудлын хойд замд H.Sonata-5 маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч Я-г гурван настай хүүхдийн хамт мөргөж гэмтээсэн байна.
-
2017 оны 3 сарын 24
АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Ф.Кеннидигийн идэр залуудаа хөтөлж байсан
-
2017 оны 3 сарын 24
Тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Спортын төв ордонд болсон бөгөөд БСШУСЯ, БТСГ, МПХ-ны удирдлагууд оролцов.
-
2017 оны 3 сарын 24
Улаанбаатар хотын баруун хэсэг буюу Сонгинохайрхан уулын зүүн бэлд “Хун” нуур /шувуу ажиглагч, сонирхогч залуусын нэрлэснээр/ гэж байдаг.
“Хун” нуур гэж нэрлэсэн шалтгаан нь 2009 оноос хойш хос хун жил бүр нууранд үүрлэдэгтэй холбоотой юм. Нууранд ганц хос хун үүрлэхээс гадна Отгот шунгуур, Улаан хөлт хөгчүү, Эгэл хараалай, Бор нугас зэрэг олон зүйлийн усны шувууд үүрлэдэг онцлогтой. Манай хотод усны шувуудыг ойроос харах боломжтой сайхан газруудын нэг нь Хун нуур юм. Тус нуур нь шинээр баригдсан Нийслэлийн Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын хажууд байрлах бөгөөд хог хаягдал ойр орчимд нь маш их төвлөрсөн байдалтай байна.
Иймд нуурын эзэд болох хос болон бусад үзэсгэлэнт шувуудаа үүрээ засахаас нь өмнө Монголын шувуу хамгаалах төвийн санаачлагаар нийслэлийн Байгаль орчны газар, Монголын УАЗ клуб, Adventure Temple кафе, Монголын шувуу ажиглагчдын клуб хамтран нуурынхаа хог хаягдлыг цэвэрлэж шувуудаа угтах ажлыг зохион байгуулах гэж байна.
Иймд та бүхнийг амралтын өдрөөрөө бидэнтэй нэгдэхийг уриалж байна.
Хун нуурлуу гуравдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт Сүхбаатарын талбайн баруун талд Хөрөнгийн биржийн үүднээс хөдлөнө гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
-
2017 оны 3 сарын 24
Хөдөө орон нутагт бугыг хөөж эцээн, эврийг нь авч худалдан борлуулах тохиолдол цөөнгүй гардаг аж. Тухайлбал, Булган аймгийн
-
2017 оны 3 сарын 24
Өмнөговь аймгийн нийт нутгаар энэ сарын 21-ээс цас орж байгаль цаг уурын нөхцөл байдал хүндэрч байна.
-
2017 оны 3 сарын 24
“Терминатор” уран зөгнөлт киноны шинэ ангид Арнольд Шварцнеггэр тоглохгүй болсноо албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрбээр “Терминатор”-ын дүрд тоглоход өөрийгөө дэндүү хөгшиднө. Тиймээс киноны үндсэн санааг гаргаж чадахгүй” гэсэн байна. Кино багийнхан энэ оны дундуур шинэ цувралын зураг авалтыг хийхээр төлөвлөж байсан ч А.Шварцнеггэр тоглохгүй болсонтой холбогдуулан зураг авалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Киноны багийнхан эхний байдлаар Вин Дизел, Дуейн Жонсон, Зак Эфрон нарыг кинонд тоглох боломжтой жүжигчдээр нэрлэжээ. Алдарт найруулагч Жеймс Камероны бүтээсэн уг кино нийт таван анги гарч одоогийн байдлаар гурван тэрбум ам.долларын ашиг олсон юм.
Б.Мөнх
-
2017 оны 3 сарын 24
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ.
-
2017 оны 3 сарын 24
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа билээ. Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг харуулж байгаа юм. “Эх дэлхийн цаг”-ийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог. Тийм ч учраас жилээс жилд энэхүү арга хэмжээнд нэгдэгсэд хурдацтай өсөн нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийг олон нийтэд ойлгуулж, үр дүнтэй алхам хийхэд уриалан дуудах томоохон арга хэмжээ болсоор байна.
Дэлхийн томоохон хотуудад гэр бүлээрээ, хамт олноороо, найз нөхдөөрөө нэгдэн “Эх дэлхийн цаг”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Нийслэлийн Байгаль орчны газар, Дэлхийн Байгаль хамгаалах сан, Зориг сангийн Байгаль орчны залуу манлайлагч хөтөлбөрийн төгсөгчид, Ариг Банк, Залуу дугуйчин клуб хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гуравдугаар сарын 25-ны оройн 20:30-21:30 цагийн хооронд “Эх дэлхийн цаг”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын иргэдийг энэхүү хөдөлгөөнд нэгдэн орж гэрлээ унтраан уур, амьсгалын өөрчлөлтийг сааруулахыг уриалж байна.
Та бүхэн сошиал орчинд #EarthHourMongolia hashtag-ийг ашиглан бидэнтэй нэгдээрэй. Таны оролцоо хамгийн ЧУХАЛ бас хамгийн ҮНЭТЭЙ гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
-
2017 оны 3 сарын 24
Ховд аймгийн Үенч сумын Цагаан түнгэ багийн малчин н.Отгонбаярын хотонд 5 ихэр ишиг төржээ. Таван ихэр шиг төрөх тохиолдол ховор байдаг.
-
2017 оны 3 сарын 24
v
-
2017 оны 3 сарын 24
“Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв”-д 2017 оны гуравдугаар сарын 17-23-нд 398 иргэн хандаж, санал хүсэлтээ илэрхийллээ.
-
2017 оны 3 сарын 24
Цаг уур, орчны шинжилгээний газраас баруун, төв, говийн аймгуудын нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга болох тухай “Анхааруулах”, “Сэрэмжлүүлэх”, “Урьдчилан сэргийлэх” зэрэглэлтэй цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн мэдээг үндэслэн болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах үүрэг чиглэлийг аймаг, нийслэлийн Онцгой байдлын газарт бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан ажиллалаа.
Гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн баруун болон төв, говийн аймгуудын нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас автозам, давааны нөхцөл байдал хүндэрсэн зэргийг харгалзан Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс аймгийн нутагт Автотээврийн тухай хуульд заасны дагуу дээрх аймгуудын Засаг даргын захирамжаар энэ сарын 22, 24-ний өдөр орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан.
Мөн гуравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд 11 аймгийн 40 суманд 54 удаагийн дуудлагаар сураггүй болсон 98 иргэн (үүнээс Завхан аймгийн Баянхайрхан суманд 1, Говь-Алтай аймгийн Шарга суманд 1, нийт 2 иргэн нас барсан)-ээс 91 иргэнийг эсэн мэнд олж, 5 иргэнийг эрэн хайж, цасанд суусан 50 автомашин 332 зорчигчид тусламж үйлчилгээ үзүүлж, нийт 423 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан.
Эрэн хайх, аврах ажиллагаанд төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын 154 албан хаагч, 31 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 375 албан хаагч, иргэн, 72 автомашин, автозам арчлалтын компанийн 96 ажилтан, 36 автомашин, 58 машин механизм, нийт 625 хүн, 197 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн болно.
Авто тээврийн үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээврийн 300 зорчигчтой 12 автобусыг төв суурин газар хоноглуулж, 7 чиглэлийн 30 тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулалгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 3 сарын 24
Өнөөдөр НМХГ-ын сургалтын танхимд “Үдийн цай”хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн талаар мэдээлэл өглөө.
-
2017 оны 3 сарын 24
Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэл Улаанбаатарын хотын иргэд гэр бүлийн өдөртэй болохоор Нийслэлийн Иргэдийн
-
2017 оны 3 сарын 24
Канад Улсын Кебек мужид Монгол Улсын Өргөмжит консулын газар нээгджээ.
-
2017 оны 3 сарын 24
Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод 2017 оны
-
2017 оны 3 сарын 24
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга
-
2017 оны 3 сарын 24
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, ирэх сарын 1-нээс эхлэн зөвхөн картаар зорчуулна гэж нийслэлийн
-
2017 оны 3 сарын 24
Сүхбаатар дүүрэгт явагдаж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хоёр дахь бодит дадлага шар усны үерт өртсөн айлыг авран хамгаалах дадлагаар үргэлжиллээ.
Уг дадлага сургуулийг дүүргийн 15 дугаар хороо Шадивлангийн гүүрний орчимд зохион байгуулав. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас нийслэл рүү шилжих иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор шилжиж ирсэн айлууд зуслангийн бүс ялангуяа горхи, булгийн эх, шар усны үерт өртөж болзошгүй гуу, жалга дагуу газарт буух нь бий.
Ийм тохиолдолд иргэдийг хэрхэн авран хамгаалах талаар дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги байгууллага хэрхэн ажиллаж, цагийн байдалд тохируулан ямар арга хэмжээ авах тухай дадлага хийлээ.