-
2017 оны 7 сарын 05
Баяр наадмын өдрүүдэд эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалаарай
-
2017 оны 7 сарын 05
Ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Засгийн газар Үндэсний их баяр наадмын өмнө “Хүндэт өргөмжлөл”-өө хүртээдэг билээ. Энэ уламжлалын дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газрын гишүүд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд уг шагналыг гардууллаа.
Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр:
- Стандартчилал, хэмжил зүйн газрын жолооч Л.Лхагвасүрэн
- “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Х.Мөнхтулга
- Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл
- Батлан хамгаалах яамны ахлах мэргэжилтэн О.Нямчулуун
- Гадаад харилцааны яамны Бодлого зохицуулалтын газрын зөвлөх Ж.Сүхээ
- Сангийн яамны ахлах мэргэжилтэн Б.Болормаа
- Нийслэлийн цагдаагийн газрын Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч Ж.Хадбаатар
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Д.Гэрэлтуяа
- Барилга, хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн Э.Дондмаа
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны мэргэжилтэн Ө.Ганболд
- Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн П.Наранцэцэг
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн Ш.Эрдэнэцэцэг
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун
- Эрчим хүчний яамны ахлах мэргэжилтэн П.Даваадорж
- Эрүүл мэндийн яамны ахлах мэргэжилтэн Д.Байгальмаа
- “Их нигүүсэл” ТББ-ын тэргүүн М.Сарнай нар шагнууллаа.
Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ “Салбар байгууллагынхаа шилдгээр шалгарсан та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд та бүхний оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл чухал байсан” гэдгийг онцлон ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 7 сарын 05
Манай улс нэг үеэ бодвол эрхтэн шилжүүлэн суулгах тал дээр чамлахааргүй амжилт гаргаад явж байна. Элэг шилжүүлэн суулгалт дээр дэлхийн 49 дэх орон болсон, бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийснээс хойш 5 жилийн дараа элэг шилжүүлэн суулгах технологийг нэвтрүүлсэн манайх шиг улс ховор.
Энэ чиглэлээр он цагийн амжилтын түүх болсон цагаан нөмрөгтөнүүдийн нэг, Төрийн шагналт, хүний гавьяат их эмч, УНТЭ-ийн Уралоги-Андрологийн төвийн зөвлөх эмч, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зөвлөх эмч, Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооны тэргүүн Д.Нямсүрэн эмчтэй ярилцлаа.
Долдугаар сарын 9,10-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Эрхтэн шилжүүлэн суулгалтын хүний нөөцийг чадавхжуулах нь” Олон улсын хоёрдугаар хурлаас манай улс ямар үр дүн хүлээж байгаа талаар ярилцлагаа эхлүүлье.
Монгол улс эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг 1996 онд анх хийж байлаа. Түүнээс хойш бид туршлагажилаа, гадаад дотоод харилцаагаа өргөжүүлж, хүний нөөцөө бэлдэх тал дээр ч анхаарч ажиллаж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоог 2015 байгуулж, энэ чиглэлээр залуу үеэ бэлтгэн, дэвшилтэт техник, технологи, инновацийг нэвтрүүлэх, нутагшуулахыг зорьж байна. Энэ хүрээнд бид удахгүй болох Олон улсын хоёрдугаар хурлаар орчин үеийн анагаах ухаанд нэвтэрч буй инноваци, хөгжил дэвшлийг шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд үндэслэн олон орны эрдэмтэн, мэргэжилтнүүдээс туршлага судлах, шилдэг илтгэлүүдтэй танилцах болно. Өөрийн улсдаа зохион байгуулах нь олон талын ач холбогдолтой гэж харж байгаа. Тухайлбал, манай эмч, мэргэжилтнүүд тэр болгон олон улсын томоохон хуралд оролцох боломж нь тэр болгон олдоод байдаггүй. Гэтэл энэ удаагийн олон улсын хурал сонирхсон хэн бүхний өмнө нээлттэй байгаа. Мөн манай эмч, эрдэмтэн, мэргэжилтнүүд өөрсдийн илтгэлээ англи хэлээр гадны зочид төлөөлөгчдөд танилцуулна. Нэг ёсондоо бид хийсэн бүтээснээ бусадтай харьцуулах, дүгнүүлэх мэргэжлийн талбар гэж хэлж болно.
Энэ удаагийн хурал Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа. Ерөнхий сайд, УИХ, ЗГ-ын гишүүд, эрүүл мэндийн сайд, салбарын удирдлагууд оролцож, хурлын арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч байна. Донорын хуулийн шинэчилсэн найруулга дээр таны бодол?
Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал бол өвчний төсгөлийн шатанд хэрэгжүүлдэг төгс эмчилгээнд тооцогддог. Харин донорын асуудал, түүний эрхзүйн орчин яалт ч үгүй хөндөгдөх чухал сэдэв. Тиймээс манай холбооны эрдэмтэн, эмч нар тус хуралд Донорын хууль, эрх зүйн орчны тухай, амьд, амьгүй буюу цогцосны донорын тухай илтгэлүүд тавина. Донорын нөөцийг нэмэгдүүлэх, олон нийтэд зөвөөр ойлгуулан, сурталчилах нь хүний амьдралын чанарыг нэмэгдүүлэх, шинэ амьдрал бэлэглэх боломжуудыг бий болгодог. Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн салбарт оруулж буй том хөрөнгө оруулалт юм.
Хоёр өдөр үргэлжилэх хуралдаанаар орон орны тунхаглалаас танилцуулна гэж байсан?
Энэ удаагийн хуралдаанаар тархины үхэл буюу цогцосны донортой холбогдуулан Станбулын тунхаглал түүнээс хойш гарсан олон уриалга, тунхаглалыг танилцуулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.
Эрүүл мэндийн салбарт олон ч техник, технологи нэвтэрч, хүний амьдралд үр өгөөжөө өгсөөр байна. Гэхдээ бид юун дээр илүү анхаарах ёстой гэж та боддог вэ?
Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгалт дараагийн шатанд орсон гэж хэлж болно.
Нэг үеэ бодвол манай улсад эрхтэн шилжүүлэн суулгалт дараагийн шатанд орсон гэж хэлж болно. Гэхдээ бид шинээр гарсан инновациудыг өөрийн орондоо нутагшуулахад дараа дараагийн үйл ажиллагаанд эрхзүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна. Бид бөөрний мэс засал дээр цусны бүлэг тохироогүй хүнд эрхтэн шилжүүлэн суулгах, элэгний В,С вирустэй хүмүүсийг эмчилж байгаад эрхтэн шилжүүлэн суулгалтыг илүү сайжруулах, инноваци, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн нутагшуулах нь чухал байна. Мөн төр засгийн зүгээс эрхтэн шилжүүлэн суулгуулж байгаа хүмүүсийн төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас даадаг байх талаар засгийн газар хэлэлцэж байна. Ингэснээр иргэдийн нуруун дээрх ачааллыг бууруулж чадна гэж үзэж байна. Одоогоор 136 бөөр, 36 элэг, 4 үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийгээд байна.
Эрхтэн шилжүүлэн суулгах тухай асуудал 1990 оны эхнээс эхэлсэн байдаг. 27 жилийн хугацаанд энэ чиглэлээр манай улсад хэр ахиц гарсан бэ.
1990 оны эхэн үеэс нийгмийн шаардлагын дагуу эрхтэн шилжүүлэн суулгах зайлшгүй шаардлага гарсан. Тухайн үед бөөрний дутагдалтай хүмүүс маш их байсан. Үүнтэй холбогдуулан манай улс Япон улсад энэ чиглэлээр эмч нараа сургаж эхэлсэн. Гэвч бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний эм улсын бүртгэлд ороогүй, лабораторийн багаж төхөөрөмж Монголд орж ирээгүй байсан учраас техникийн болон шинжилгээ судалгааны хувьд боломж тааруу байлаа. Ингээд бөөр шилжүүлэн суулгах анхны мэс заслыг 1996 оны долоо дугаар сарын 8-нд анх хийсэн. 2000 оноос Донорын тухай хууль батлагдаж, 2002 онд молекул биологийн лаборатортой болж, Улсын бүртгэлд дархлаа дарангуйлах эм бүртгэгдсэн зэрэг шат дараатай ажлууд хийгдсэн юм.
Ер нь энэ чиглэлд хүний нөөцийг бэлдэх нь хамгийн чухал байдаг. Тиймээс 1998, 2002, 2006 онуудад БНХАУ, БНСУ, Тайландын Бангкок хот, Финланд, Англи зэрэг улсуудад эмч нараа сургах, мэргэжилтэнүүдээ бэлдэх, мэс заслын багийг чадавхжуулах зэргээр тус тус сургалтанд хамруулсан. Ингэснээр манай бөөр шилжүүлэн суулгах баг үндсэндээ 2006 оны наймдугаар сар гэхэд бүрдсэн гэж хэлж болно. Тухайн үед манай гадны зөвлөхүүд биднийг чиглүүлж, зааварчилгаа өгч байлаа.
Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 2006 оноос Монголдоо хийхээр бэлтгэж эхэлсэн. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн удаагийн мэс заслыг амжилттай хйисэн бөгөөд БНСУ-ын Гэгээн Мария эмнэлэгтэй хамтран төсөл хэрэгжүүлж байна.
Манай багийн хамт олон сүүлийн нэг жилд зүрхний туршилтын мэс заслыг гахай дээр амжилттай хийсэн. Цаашид өвчтөнд хийхээр төлөвлөж байна.
Мөн манай багийн хамт олон сүүлийн нэг жилд зүрхний туршилтын мэс заслыг гахай дээр амжилттай хийсэн. Цаашид өвчтөнд хийхээр төлөвлөж байна.
Зүрхний мэс заслын багийн ахлагчаар манай профессор Л.Ганболд, зөвлөхөөр нь академич Н.Баасанжав болон миний бие ажиллаж байна.
Эрхтэн шилжүүлэн суулгалтын мэс засалд орсон хүмүүсийн дунд спортын тэмцээн хүртэл зохион байгуулж байсан гэж сонслоо. Уншигчдад сонирхолтой санагдах байх.
Манай холбоо эрхтэн шилжүүлэн суулгалтын мэс засалд орсон хүмүүсийн хооронд спортын тэмцээнийг хоёр ч удаа зохион байгуулсан. Энэ арга хэмжээ нь тэдний сэтгэл зүйг эерэгээр дэмжих, эрүүл саруул болох боломж бий гэдгийг харуулах, мөн эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг олон нийтэд, нийгэмд сурталчлах ач холбогдолтой. Цаашлаад монголын ард түмний эрүүл мэндийн төлөө хийж буй нэн чухал хөрөнгө оруулалт, амьд явах эрхийн том баталгаа болж байгаа юм. Бид энэ тэмцээнийг уламжлал болгон цаашид ч тогтмол зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ жилийн хувьд олон арга хэмжээ давхцаж байгаа учраас дараа жилийн төлөвлөгөөндөө оруулаад байна.
Олон улсад сайн дурын донор бий болтолоо олон нийт нь дэмжин ажилладаг. Харин манай улсын хувьд донорыг сурталчилах тал дээр ямар ажлууд хийгдэж байна вэ?
Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд донорын талаар зөв ойлгуулах, хүний амьдрал өөр нэг хүнээс ямар их хамаарч, боломж дахин нээгдэх эсэх нь шалтгаалдагийг ойлгуулахыг зорьж байна.
Бидний зүгээс донорыг сурталчилах тал дээр хэд хэдэн ажлуудыг эхлүүлээд явж байна. Тухайлбал хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд донорын талаар зөв ойлгуулах, хүний амьдрал өөр нэг хүнээс ямар их хамаарч, боломж дахин нээгдэх эсэх нь шалтгаалдагийг ойлгуулахыг зорьж байна.
Мөн энэ удаагийн хурлын үеэр зохиогдох хэвлэлийн бага хуралд улс төр, төрийн захиргааны, яам, эмч нар, гадаадын эрдэмтэд, шашны төлөөллийг оролцуулахаар төлөвлөж байгаа. Ингэснээр бидний дунд төөрөгдөл үүсгэдэг мухар сүсэг, буруу ойлголтонд залруулга хийж, бурханы сургаальд хүний амь аврах дээдийн дээд буян гэдгийг ойлгуулах юм. Түүнчлэн хурлын хоёр дах өдөр буюу 7 дугаар сарын 10-ны өдөр 17 цагт Цэдэнбалын хөшөө дээр Донорыг сурталчилах урлаг, соёлын үзүүлбэр, арга хэмжээ зохион байгуулагдана. Энэ арга хэмrээнд гадна, дотны зочид төлөөлөгчид бүгд оролцоно.
Холбооны зүгээс цаашид хийхээр төлөвлөж буй ямар ажлууд байгаа вэ?
Шинжилгээ судалгаан дээр түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Мөн инноваци, шинэ технологийг нэвтрүүлэх, тэр дундаа цусны бүлэг тохироогүй донорыг шилжүүлэн суулгах тухай судалгаа шинжилгээ хийх, цогцосны доноры олдоцыг сайжруулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Ер нь цогцосны донор нэмэгдэнэ гэдэг маань эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тоо нэмэгдэнэ гэсэн үг. Энэ чиглэлээр Засгийн газраас хууль эрхзүйн зохицуулалт хийх шаардлагатай байна. Мөн бид гадаад харилцаагаа улам өргөжүүлж, шинээр гарсан технологи, амжилтуудыг эх орондоо нутагшуулахын төлөө ажиллана.
Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах холбооны хоёрдугаар хуралд оролцож байгаа нийт эрдэмтэд, эмч мэргэжилтнүүддээ амжилт хүсье.
-
2017 оны 7 сарын 05
Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус эмнэлгийн эмч нар осолд орж, одоогийн байдлаар нэг хүн нь хавсарсан гүнд гэмтэлтэй сэхээн амьдруулах тасагт үлдсэн нь энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа билээ.
-
2017 оны 7 сарын 05
Энэ сарын 1-нээс төмөр замын ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан байна. Мөн өртөө зөрлөгт ажиллаж байгаа төмөр замчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэж эхэлжээ.
-
2017 оны 7 сарын 05
Төрийн ордонд АН-ын удирдлагууд мэдээлэл хийх үеэр нийслэлийн Засаг дарга асан С.Бат-Үүл Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ мэдэгдлээ. Учир нь өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар
-
2017 оны 7 сарын 05
Дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэл хотоос орон нутаг, орон нутгаас нийслэл хот руу чиглэсэн тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнд оролцогчдын тоо нэмэгддэгтэй холбогдон бүх төрлийн замд үйлдэгдэх зам тээврийн осол, хэргийн тоо эрс нэмэгддэг.
2016 оны эхний 6 сард ТХХАБАЖЭГХ 876 бүртгэгдэж, ослын улмаас 156 хүний амь нас хохирч, 593 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртэж байсан бол 2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд ТХХАБАЖЭГХ 771 бүртгэгдэж, ослын улмаас 181 хүний амь нас хохирч, 530 хүн хүнд, хүндэвтэр гэмтэл авсан нь өмнөх оны мөн үеэс гэмт хэрэг 12 хувиар, гэмтсэн хүний тоо 11 хувиар буурсан хэдий ч амь нас нь хохирсон хүний тоо 16 хувиар, ялангуяа орон нутгагт 30,7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Дээрх осол, хэргүүдийн шалтгаан, нөхцлийг авч үзвэл:
1. Хэт ядарсан үедээ, удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолооддог.
2. Хурд хэтрүүлсний улмаас онхолдох, мөргөлдөх, мөргөх хэлбэрүүдээр,
3. Согтууруулах ундааны зүйл /архи, дарс, пиво, айраг гэх мэт/ хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
4. Тээврийн хэрэгслийн гэрэл хэрэглэх журам зөрчдөг,
5. Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчдөг,
6. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах журам, зүйл заалтуудыг зөрчиж, хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцдог. Жишээ нь: Гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, хөдөлгөөний үед гар утас ашиглах, жолоочийн анхаарлыг сарниулах, түр ба удаан зогсох журам зөрчих, Байрлан явах журам зөрчих, хажуу хоорондын зай барихгүй байх гэх мэтчилэн шалтгаануудын улмаас зам тээврийн осолд өртөж эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирч байна
-
2017 оны 7 сарын 05
Засгийн газрын хуралдаанаар байгаль орчны салбарт ээлтэй хэд хэдэн шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролоос тодрууллаа.
-Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас бүх хүүхдэд 20 мянган төгрөг өгөх, Эрдэнэтийн 49 хувийг ард түмэнд хувьцаа хэлбэрээр олгох шийдвэрийг гаргасан нь иргэдийн сайшаалыг хүртээд байна. Үүнээс гадна иргэдээс хамгийн их шүүмжлэл дагуулдаг хариуцлагагүй уул уурхайн асуудлыг цэгцлэх хүрээнд хэд хэдэн компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар олон чухал асуудлыг шийдвэрлэсний дотор БОАЖЯ-наас оруулсан 2 ч асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт Гутайн давааны орчимд шаардагдах баримт бичиггүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй “Юу Энд Би” ХХК-ийн ашиглалтын зөвшөөрөл, Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутагт хайгуул хийх явцдаа эвдсэн газартаа нөхөн сэргээлт хийгээгүй “Урд хутлаг-уул” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг Засгийн газрын хуралдаанаар цуцаллаа. Мөн ойн хөнөөлт шавжинд идүүлсэн 220 мянган га талбайд тэмцлийн ажил нэн яаралтай явуулах БОАЖЯ-ны хүсэлтийг Засгийн газар хүлээн авч, нөөц хөрөнгөөсөө шаардлагатай 6 тэрбум 600 сая төгрөгийн санхүүжилтийг гаргахаар шийдвэрлэлээ. Энэхүү ажлыг хийснээр их хэмжээний ойн сан дахин сэргэн ургах чадваргүй болох, хатаж, хуурайшин байгаль орчинд асар их хэмжээний хохирол учруулахаас урьдчилан сэргийлж чадах юм.
-Хариуцлагагүй уул уурхайн асуудал байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгааг танай яам хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Олборлолт болон хайгуул хийхдээ хийхдээ хариуцлагагүй хандаж байгаа ААН-үүдтэй хариуцлага тооцох, нөхөн сэргээлтийг хууль журмын дагуу сайн хийлгэхээс гадна нинжа нарын хууль бус олборлолт, уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаанаас хамааран эвдэгдэж, орхигдсон газрын асуудалд БОАЖЯ онцгой анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд улсын хэмжээнд “Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого хийх” ажлын удирдамж гарган албан бичгээр аймаг, нийслэлийн Засаг дарга болон БОАЖГ-ын дарга нарт хүргүүлсэн. Одоогоор Орхон аймаг тооллогоо хийж дууссан, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Дорнод зэрэг аймаг тооллого хийж байна. Хоёр жилийн хугацаанд улсын хэмжээнд бүрэн хэмжээгээр тооллого явуулж дуусган холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Манай яамнаас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлэхгүй байгаа уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд МХЕГ болон орон нутгийн удирдлагуудтай хамтран хяналт, хатуу шаардлага тавьж ажиллаж байна.
Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт Орхон голын эхэнд алт олборлож байгаа ААН-үүдийн үйл ажиллагаанд 5-р сарын 23-нд газар дээр нь томоохон бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шалгалт хийж, зохих журмын дагуу нөхөн сэргээлт хийгээгүй, олон тооны ААН-үүдэд тусгай зөвшөөрлийн талбайг түрээслүүлэн хяналтгүй болгож, гол бохирдуулахаас урьдчилан сэргийлэх ажлыг хийгээгүй, бичиг баримтын бүрдэлгүй зэрэг олон зөрчил байгааг баримтжуулан, үйл ажиллагааг нь 2 сар хүртэл хугацаагаар зогсоосон байна. Энэ хугацаанд Орхон гол бохирдолгүй, хэвийн байгаа талаар нутгийн иргэд, ТББ-аас мэдээлэл ирүүлж байгаа.
-
2017 оны 7 сарын 05
Баяр наадмын өдрүүд буюу долоодугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны зөрлөг” хүртэл
-
2017 оны 7 сарын 05
Өмнөд Солонгосын “Нарны үр сад” телевизийн цуврал киноны гол дүрийн жүжигчид болох Сон Жүн Ки, Сон Хе Кё нар ирэх аравдугаар сард гэрлэх болсноо албан ёсоор зарлажээ.
-
2017 оны 7 сарын 05
Архангай аймгийн Хашаат сум, Булган аймгийн Рашаант сумын нутгийн зааг Элсэн тасархайн Тарнын голын гүүрний тулгуур баганад эвдрэл үүссэнийг Архангай аймгийн цагдаагийн хэлтсээс анхаарууллаа.
-
2017 оны 7 сарын 05
Ардчилсан намын удирдлагууд хэвлэлийн хурал хийж байна.
-
2017 оны 7 сарын 05
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалтыг орон даяар энэ сарын 7-нд явуулахаар болсон.
-
2017 оны 7 сарын 05
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага Койка (KOICA), “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн сургалтуудаас гадна компьютерийн үндсэн хэрэглээний сургалтыг иргэдэд үнэ төлбөргүй явуулах төсөл хэрэгжүүлж байгаа юм.
-
2017 оны 7 сарын 05
Энэ сарын нэгнээс 11 хууль хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ зэрэг хуулиуд хэрэгжиж эхлээд буй. Тэгвэл Эрүүгийн хуульд нэмэлтээр орж байгаа онцлох заалтуудыг 24 баримтаар хүргэж байна.
-
2017 оны 7 сарын 05
Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас 2017 оны долоодугаар сарын 4-ний өдөр “Төрийн байгууллага дахь инноваци” сэдэвт лекц семинарыг нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулав. Тус лекцийг хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын урилгаар АНУ-ын Харвардын Кенниди Их сургуулийн Эйш инновацийн төвийн судалгааны мэргэжилтэн Сэсили Тэйлер “Инноваци, инновацийн тогтолцоо, Инновациар дамжуулан “Нийгмийн үнэ цэнэ”-ийг бүрдүүлэх, Алсын хараатай сэтгэх, Шинэчлэл хийхийн тулд чадамжийг бий болгох, “U oнол” зэрэг сэдвээр лекц семинарыг амжилттай зохион байгууллаа. Тус семинарт Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүдийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын нийт 40 орчим удирдлага, албан хаагч оролцлоо гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.
-
2017 оны 7 сарын 05
“Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээг Монголын соёл яруу найргийн академи зохион байгуулж байгаа аж. Дэлхийн 50 орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, орчуулагч ,урлаг соёлын зүтгэлтэнүүд оролцох “Дэлхийн яруу найргын өдрүүд” наймдугаар сарын 16-22-ны өдрүүдэд болно.
Дэлхийн яруу найргийн өдрүүдийн хүрээнд “Байгалын оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль” сэдвийн дор Улаанбаатар хотод Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал болно. Мөн Дорноговь аймгийн Хамарын хийдэд “Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадамтай. Тус наадмыг цаашдаа Монголын байгалийн үзэсгэлэнт, дурсгалт газруудад уламжлал болгон жил бүр зохион байгуулахаар болжээ. Энэ нь дэлхийн сая, сая уншигчдад Монголын түүх, соёл, байгаль, ард түмний аж амьдралыг сурталчилан таниулахад хувь нэмэр болно гэж зохион байгуулагчид үзэж байна.
Монголын урлагийн зөвлөлийн тэргүүн Н.Жанцанноров “Дэлхийн алдарт сэтгүүлчид , зохиолчид, сэтгэгчид оролцох томоохон үйл явдал. Энэ нь Монголын цаашдын утга зохиол, аялал жуулчлалын салбарт чухал ач холбогдолтой”-г онцлов.
-
2017 оны 7 сарын 05
Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 386 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 297 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 10 хүн гэмтсэн. Үүнээс 4 хүүхэд зам тээврийн осолд өртөж, гэмтэж бэртсэн байна.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 44 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 6 ослын улмаас 5 хүн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон, мөргөлдсөн 9 ослын улмаас 5 хүн гэмтэж бэртсэн хэргийг Замын цагдаагийн алба шалгаж байна. Орон нутагт явган зорчигч мөргөсөн 1 ослын улмаас 1 хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал:
1. СБД-ийн нутаг Герман элчингийн зүүн уулзварт H.Avante XD маркийн автомашины жолооч Ж нь явган зорчигч мөргөж амь насыг нь хохироосон.
Орон нутагт:
1. 2017.07.04-ний 21 цагийн орчимд Төв аймгийн Заамар сумын нутаг шороон замд T.Prius-20 маркийн А жолоочтой автомашин явган зорчигч 9 настай М-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
-
2017 оны 7 сарын 05
Улстөрчид тэр дундаа эрх барьж буй МАН болон АН-ынхан биенийхээ хийсэн ажлыг муулах нь “хэрээ хэрээнийхээ харыг гайхав” гэгч болдог нь яах аргагүй үнэн. Заримдаа инээд хүргэм асуудлаар улстөр хийж, биесээ гоочлох нь иргэдэд зугаатай санагддаг ч байж мэдэх. Гэвч заримдаа тэдний зугаа нь бүх нийтийн зутралт болж өнгөрөх нь олонтаа.
-
2017 оны 7 сарын 05
чигдөр буюу долдугаар сарын 04-ний өдөр Өмнөговь болон Баянхонгор аймагт газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ.