Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4594 4595 4596 4597 4598 4599 4600
  • Сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа эсэхээ хэрхэн шалгах вэ
    2017 оны 6 сарын 24
    Сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа эсэхээ хэрхэн шалгах вэ
  • Маргааш зөөврийн хайрцгаар санал авна
    2017 оны 6 сарын 24
    Маргааш зөөврийн хайрцгаар санал авна
  • Тахийн сүрэг дөрвөөр нэмэгджээ
    2017 оны 6 сарын 24
    Бүгд Найрамдах Чех улсын Праг хотын амьтны хүрээлэнгээс энэ сарын 20-нд дөрвөн тахийг Монголд нутагшуулжээ. Тэднийг Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсэгт нутагшуулж байгаа аж.
  • Арьс, ширний урамшууллыг олгож эхэллээ
    2017 оны 6 сарын 24
    Арьс, ширний урамшууллыг олгож эхэллээ
  • Албаны зүгээс 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо
    2017 оны 6 сарын 24
    Онцгой байдлын газрын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал өнөөдөр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, санал хүсэлтийг сонсон, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас тавьж буй цаашдын зорилт, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ.



    Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын хувьд орон нутагт анх удаа “Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, дадлагын цогцолбор” барихаар барилгын ажлыг эхлүүлээд байгаа юм. Мөн Дархан сумын 15 дугаар багт шинээр Гал түймэр унтраах, аврах ангийн барилгыг барьж байна. Дээрх хоёр барилгын гүйцэтгэлтэй ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал танилцаж, барилгын ажлыг гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзаж зөвшилцсөнөөр Гал түймэр унтраах, аврах ангийн барилгыг ирэх есдүгээр сарын 01-нд хүлээн авахаар боллоо.



    Харин орон нутагт анхдагч болж буй “Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, дадлагын цогцолбор”-ын хувьд орон сууцны дөрвөн давхар барилгын стандартаар баригдах бөгөөд 1-р давхарт утааны камер, 2-р давхарт газар хөдлөлтийн гамшгийн үед барилгаас нуугдах, хүлээх гарах аргад суралцах танхим, 3-р давхраас Аврах дэр ашиглан аврах ажиллагааг зохион байгуулан буулгах /подушка/, 4-р давхраас аврах хоолой ашиглан авралтын үйл ажиллагааны сургалтыг явуулах зэрэг үндсэн аврах ажиллагааны дөрвөн хэсгээс бүрдсэн цогцолбор байхаар төлөвлөгдсөн байна.



    Үүнээс гадна байгууламжийн гадна хойд ханыг ашиглан ханан хад буюу уул нуруу байгалийн хүндрүүлсэн нөхцөлд ажиллах дадлага сургууль хийх зориулалттай авиралтын ханан хад байхаар төлөвлөжээ.

    Эдгээр бүтээн байгуулалтын ажилтай танилцсан бригадын генерал Т.Бадрал олон шинэ ажлыг шинээр санаачлан хийж байгааг сайшаан, албаны зүгээс 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Даваа гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    2017 оны 6 сарын 24
    Даваа гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг өнөөдөр МҮОНРТ шууд дамжуулна
    2017 оны 6 сарын 24
    Нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг өнөөдөр МҮОНРТ шууд дамжуулна
  • Төв аймагт гемодиалезийн эмчилгээг хийдэг боллоо
    2017 оны 6 сарын 24
    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Төв аймгийн гемодиалезийн тасгийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Төв аймагт бөөрний дутагдалтай иргэдэд зориулсан гемодиалезийн тусламж үзүүлэх тасаг нээлтээ хийснээр 21 аймгаас 20 аймаг нь гемодиалезийн тасагтай боллоо. Одоо 177 төр болон хувийн хэвшлийн аппаратад 580 гаруй иргэд тусламж үйлчилгээг авч амьдарлын чанараа сайжруулж байгаад нь сэтгэл өндөр байна.
    Цаашид ард иргэдээ өвчилсөн хойно нь эмчлэх биш өвчлөхөөс нь өмнө сэргийлдэг тогтолцоог бий болгох, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллах болно” хэмээн цохон тэмдэглэлээ.


    Төв аймгийн Эрүүл мэндийн төв нь удаан хугацааны эмчилгээ шаардагддаг гемодиалез эмчилгээг хийдэг болсноор аймгийн хэмжээнд хяналтад байдаг 120 орчим хүн, үүнээс гемодиалез эмчилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай 48 хүн хүлээгдэл, чирэгдэлгүйгээр нутагтаа уг тусламж, үйлчилгээг авдаг болж байгаа юм.
  • “Монлаа”-гийн айл өрхүүд шинэ замтай боллоо
    2017 оны 6 сарын 24
    Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр ажиллалаа. Тус дүүрэгт ид бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Харин тус замыг хатуу хучилттай болгохын тулд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар нар болон Зам тээвэр хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ажилласан байна. Энэхүү хатуу хучилттай 3.5 км зам Баруунсалааны “Тэс петролиум” шатахуун түгээх станцаас шинээр барьсан далан хүртэлх талбайг хамрах юм. Замын гүйцэтгэгчээр нь “Төгсзам” ХХК, “Саруул харгуй” ХХК, Зам тээврийн хөгжлийн төвийнхөн ажиллажээ. Энэхүү зам ашиглалтад орсноор “Мон лаа-гийн айл өрхүүдэд ихээхэн чухал гэдгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн энэ үеэр онцлон хэлж байв.

    Энэ жилийн хувьд Улаанбаатар хотод нийт 3500 метр урттай гүүр, 60 гаруй км замын ажил хийхээр төлөвлөөд байгаа аж. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээс тодруулахад, “Өнөөдөр зөвхөн Сонгиохайрхан дүүрэг гэлтгүй бүх дүүргүүдэд бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Үүнээс гүүрэн байгууламжийн ажил гэвэл Сонгино, Яармагийн гүүр, Замын цагдаагийн урд талын давхар гүүр, Баянзүрх дүүргийн гүүрийн ажлууд эхэлсэн. Авто замын хувьд Баянзүрхээс Налайх хүртэл 20.9 км замын ажлыг эхлүүлээд байгаа. Сонгинохайрхан дүүргийн хувьд 3, 4 дүгээр хорооллын эцсээс шууд Толгойт хүртэлх 2.8 км замын ажил эхэлсэн. Энэхүү зам ашиглалтад орсноор нэгдүгээр хорооллын арын замын ачааллаас хуваалцах боломжтой болно. Мөн Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын дундах замыг хатуу хучилттай болгохоор бэлтгэл ажлаа хийж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд авто замын зургийг хийж байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүргийн хувьд 32 хороотой. Үүний 60 хувь нь авто замын төсөл зурганд хамрагдсан. Ирэх жилээс төсөл зураг нь гарсан авто замуудыг шинээр тавина. Цаашдаа нийслэл хотыг дэд бүтэцжүүлэх бодлого баримталж ажиллана. Үүнд, алслагдсан гэр хороолллын бүсэд инженерийн шугам хүрэлцэхгүй байгаа газруудыг хэсэгчилсэн инженерийн байгууламжтай болгож гэр хорооллыг төвлөрсөн дулааны шугамтай болгох юм” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийхийг даалгав
    2017 оны 6 сарын 24
    Тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийхийг даалгав
  • СЕХ уриалга гаргав
    2017 оны 6 сарын 24
    УРИАЛГА
    Үндсэн хууль, сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэлийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо бүрэн хангаж, 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна.
    Сонгогч Таныгхөндлөнгийн нөлөөнд авталгүйгээр саналаа нууцаар гаргах боломжоорхангах ажлыг бүх шатны сонгуулийн байгууллагууд зохион байгуулж байна.
    Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Улсын Их Хурлын 2017 оны 14 дүгээр тогтоолын дагуу сонгогчдынбүртгэл, саналавах, тоолохажиллагаандавтоматжуулсан техник хэрэгсэл ашиглах бөгөөд санал хураалтын дүн мэдээг орон даяар шууд дамжуулж үзүүлнэ.
    Санал хураалт дууссаны дараа хэвлэл мэдээллийн байгууллага, сонгогчид, ажиглагчдын төлөөллийг байлцуулан сум, дүүргийн сонгуулийн хорооноос сонгуулийн нийт хэсгийн тавин хувийг хуульд заасны дагуу санамсаргүй сонголтын аргаар сонгож саналын хуудсыг гараар тоолж шалгана.

    Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн дүнг албан ёсоор нийтэд мэдээлэх эрхзөвхөн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд байдаг.

    Иймд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хууль ёсны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож, сонгуулийн дүн мэдээг хууль зөрчиж зарлах, иргэдийг жагсаал, цуглаан, үймээн самуунд уриалахгүй байхыг аливаа байгууллага, албан тушаалтан, иргэдэд анхааруулж байна.

    Эрхэм хүндэт сонгогчид Та бүхнийг Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.





    МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

  • 10 дугаар хорооллын туслах замыг шинэчлэн засварлана
    2017 оны 6 сарын 24
    Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10-р хорооллын “МТ” шатахуун түгээх станцаас хойш 300 метр туслах замыг шинэчлэн засварлахаар болжээ. Уг ажлыг эхлүүлэх нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон тус хорооны иргэд, оршин суугчид оролцов.

    Замын ажил хийх хэсэгт зуны улиралд борооны ус тогтдог, өвлийн улиралд хальтиргаа гулгаа ихээр үүсч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигддөг байна. Авто замын хөгжлийн газрын захиалгаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газар уг ажлыг хийж гүйцэтгэн ирэх сарын 23-нд замыг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр болжээ. Шинээр баригдаж байгаа авто зам нь 7 метрийн өргөнтэй, хоёр урсгалтай хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний замтай, мөн ус зайлуулах хоолойтой байх аж.

    УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Өнгөрсөн жилийн сонгуулийн үеэр иргэд, сонгогчидтой уулзаж байхад хамгийн их тавигдсан хүсэлт, санал бол хороолол доторх болон туслах замын засвар, шинэчлэлийн ажил байсан юм. Бид шат дараатайгаар 10-р хорооллын замуудыг засч, шинэчлэх ажлыг хийж байна. Бид замын ажлыг гүйцэтгэж байгаа газарт шаардлага сайн тавьж, анхааран ажиллах болно” хэмээлээ.

    Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “НИТХ-ын төлөөлөгчийнхөө хувьд 2017 оны эдийн засаг нийгмийн зорилтын хүрээнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдруулах нөхцлийг бүрдүүлэх үүднээс засч, шинэчлэх нь зүйтэй. Өнөөдөр засварын ажлыг эхлүүлж байгаа зам бол энэ хэсгийн оршин суугчдад хамгийн тулгамдсан асуудлын нэг байсан. Дан ганц авто зам бус гэрэлтүүлэг, явган хүний зам, ногоон байгууламж зэргийг цогцоор нь шийдэх бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд эхнээсээ 10-р хорооллын туслах замыг бүхэлд нь засч, шинэчлэн дуусгасан байгаа. Мөн гэмтлийн эмнэлэг, 3-р эмнэлгийн ойр орчмыг цогцоор нь шийдэж ажлыг дуусгасан” хэмээлээ.

    Мөн тэрбээр “Иргэд маань УИХ болон орон нутгийн сонгуульд бидэнд итгэл үзүүлж багаар сонгосны үр дүнд хэдий эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэж байна. Учир нь УИХ, Засгийн газар, хотын удирдлагууд нэг зүгт, нэг бодлогоор явж байгаа учраас хөрөнгө оруулалт үр дүнтэй иргэдэд бодитоор хүрч байна” гэдгийг онцолж байсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  • Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна
    2017 оны 6 сарын 24
    Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 00:00 цагт дуусна.

  • Ихэнх нутгаар 30 градусыг давж халахыг онцгойлон анхааруулж байна
    2017 оны 6 сарын 24
    ихэнх нутгаар 30 градусыг давж халахыг онцгойлон анхааруулж байна
  • Төрсөн газрынхаа төрхийг өөрчилж Энэтхэгийн “эзэн” болсон Нарендра Модигийн фото түүх
    2017 оны 6 сарын 24
    Тарчиг амьдралд өсч, эр зориг, няцашгүй хөдөлмөрөөр дэлхийн томоохон гүрний “эзэн” болсон Нарендра Модигийн амьдралыг “Фото түүх” буландаа онцолж байна.
  • 24 баримт: Дэлхийн дахины сонгуулийн хамгийн хамгийн
    2017 оны 6 сарын 24
    Сонгуулийн сурталчилгааны хугацаа өнөөдөр шөнө 00 цагт дуусч, маргааш зөөврийн хайрцагаар санал авах ажиллагаа эхэлнэ. Тэгвэл сонгууль маш хариуцлагатай, иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг албаныхан цохон тэмдэглэж байгаа юм. Харин гадны улс оронд сонгууль хэрхэн болдог, сонгуулийн талаарх хамгийн сонирхолтой зүйлсийг 24 баримтаар хүргэж байна.

  • Зурхай: Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой
    2017 оны 6 сарын 24
    Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийн дулаан байна
    2017 оны 6 сарын 24
    Улаанбаатарт өдөртөө 30 хэмийн дулаан байна
  • Германд 0 еврогийн мөнгөн дэвсгэртүүдийг зарж эхэлжээ
    2017 оны 6 сарын 23
    Энэ мөнгөн дэвсгэрт нь төлбөрийн хэрэгсэл биш бөгөөд түүнийг 2,5 еврогоор Германы Киль хотод худалдан
  • Дулааны болон ус түгээх шугам хоолойг засварлалаа
    2017 оны 6 сарын 23
    Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1,2 дугаар баазын инженер, техникийн ажилтнууд байгууллагын өөрийн хөрөнгө, дотоод нөөц бололцоонд тулгуурлан ашиглалтанд орсноос хойш засварлаагүй хуучирсан дулааны болон ус түгээх шугам хоолойг засварлан шинэчлэх, барилгын дээвэр засах ажлуудыг хямд зардлаар богино хугацаанд хийж гүйцэтгэлээ.

    Нэгдүгээр баазын 12 хүний бүрэлдэхүүнтэй баг 296 м шугам хоолойг засварлан шинэчилж дууссан бөгөөд 21 хоног хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангах журмыг баримтлан 2244 цаг үйлдвэрлэлийн осол зөрчилгүй ажилласан. Энэ хугацаанд ус хангамж болон дулааны шугамын хавтанг авч, хуучин трубаг тайран, сувгийн цэвэрлэгээг хийж, шинээр угсрах шугам хоолойг будан дулаалах, монтажлах шугам хоолойг сүвлэн гагнах, булалт нөхөлт хийх ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Мөн бааз 1, 2-ийн дулааны болон ус түгээх шугам хоолойн цайрдсан 120 м ган хоолойн зэв хагийг цэвэрлэсэн.

    Мөн 2 дугаар баазаас зам руу гарсан гарц дагуу 3 лотки тавьж, цэвэр ус түгээх түгээх 200 м шугамыг шинэчлэн татаж, нүхийг булан тэгшилж ногоон байгууламж сэргээх ажлуудыг хийлээ гэж Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлээс мэдээллээ.
4594 4595 4596 4597 4598 4599 4600
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    9 цаг 20 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    9 цаг 23 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    9 цаг 26 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    11 цаг 40 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    13 цаг 2 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    13 цаг 4 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    13 цаг 38 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    13 цаг 43 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    13 цаг 46 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    13 цаг 56 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    14 цаг 25 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    14 цаг 31 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    14 цаг 42 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    14 цаг 44 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    15 цаг 31 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    16 цаг 15 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    16 цаг 15 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    16 цаг 54 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    16 цаг 56 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    17 цаг 10 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК