Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4597 4598 4599 4600 4601 4602 4603
  • Албан хаагчид хуульчийн сургалтад хамрагдлаа
    2017 оны 6 сарын 23
    Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Монголын хуульчдын холбооноос зохион байгуулдаг хуульчийн үргэлжилсэн сургалтад 2017 оны 06 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд хамрагдлаа.

    Сургагч-багш нар “Захиргааны акт – Хууль зүйн үр дагавар”, “Үндсэн хуулийн аюулгүй байдал”, “Захиргааны ерөнхий хууль түүний хэрэгжилт – анхаарах асуудал”, “Зөрчлийн хууль” зэрэг сэдвээр сургалт явуулж, хуулийн хэрэгжилт, гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар болон цаашид хууль тогтоомжийг практикт хэрхэн оновчтой, зөв хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцсон байна.
  • Д.Долгион Дэлхийн супер моделиудын нэгээр шалгарчээ
    2017 оны 6 сарын 23
    Дэлхийн супер модель буюу “World Super Model 2017” тэмцээн 06 дугаар сард хоёр долоо хоногийн турш манай урд хөршид зохион байгуулагджээ. 30 гаруй орны шилдэг моделиуд финалын шатанд шалгаран үлдэж өрсөлдсөн бөгөөд тэргүүн байранд Чех улсын модель шалгарсан бол хоёр, гуравдугаар байранд Хятад, Бразил улсуудын моделиуд шалгарчээ. Тэгвэл тус тэмцээний тусгай байранд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Гоёл 2017” наадмын шилдэг загвар өмсөгч, Мисс монголиа наадмын тэргүүн мисс, Д.Долгион шалгарсан байна.

    Ийнхүү Д.Долгион тусгай байрын шагнал хүртсэнээрээ дэлхийн супер модель буюу “World Super Model 2017” тэмцээний олон улсын нүүр царай болж, элч төлөөлөгчийн батламжийг гардан авчээ. Дашрамд дуулгахад Д.Долгион нь тус тэмцээний турш зохион байгуулагдсан шалгаруулалтуудаас хамгийн олон шалгаруултад тэнцэж загварын шоу болон зураг авалтуудад моделиор уригдан оролцжээ.















  • ХНХЯ-ны өдөрлөгөөр 15000 мянган иргэн бүртгүүлж, 2000 иргэн ажилд оржээ
    2017 оны 6 сарын 23
    ХНХЯ-ны өдөрлөгөөр 15000 мянган иргэн бүртгүүлж, 2000 иргэн ажилд оржээ
  • Иргэдийн хэрэгцээнд12,3 мянган тонн махыг хямд борлуулжээ
    2017 оны 6 сарын 23
    “Мах, сүүний анхдугаар аян”-ын хүрээнд өвөлжилт хүндэрсэн орон нутгаас мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг үйлдвэр, зориулалтын зоорь бүхий аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулжээ.

  • Багц 24: БНСУ-ын иргэн С.Ганбаатарт 50 сая вон өгсөн гэх үйлдлийн талаар хэн юу хэлэв
    2017 оны 6 сарын 23
    Монголчууд ирэх даваа гарагт төрийн тэргүүнээ сонгоно. Нэлээд халуухан өрнөж буй энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа маргааш дуусах учиртай. Харин парламентад суудалтай гурван намын нэр дэвшигчдээс ард түмэн сонголтоо хийх үү, эсвэл гадны иргэнээс мөнгө авсан гэх шалтгаанаар МАХН-ны нэр дэвшигч “унаж” үлдсэн хоёроос сонголтоо хийх үү гэдэг нь тун удахгүй тодорхой болно. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулиас нэр нь татагдаж магадгүй байгаа гэх С.Ганбаатарын талаар буюу гадны иргэнээс хууль зөрчиж мөнгө авсан гэх хэргийн талаар хэн юу өгүүлснийг багц 24 буландаа онцолж байна.
  • Замын байгууламжийн засвар, арчлалт хийж байна
    2017 оны 6 сарын 23
    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар хот нийтийн аж ахуй тохижилт үйлчилгээний ажлын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Нарны зам, Их тойруу, Чингэлтэй гудамжны авто замын хайсны арчлалтын ажлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ гүйцэтгэж байна.

    Мөн авто замын хальтиргаа гулгаанаас хамгаалсан хальтиргааны эсрэг хучилтын өнгөт тэмдэглэгээний ажлыг Энхтайваны өргөн чөлөөний зургаан уулзвар, Энхтайваны гүүрний зорчих хэсэгт тус тус тэмдэглээд байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

  • ОХУ-ын агшилт ба Хятадын тэлэлт
    2017 оны 6 сарын 23
    ОХУ-ын агшилт ба Хятадын тэлэлт
    1985-оноос ЗХУ-ын дотоодод асуудал үүсч, улмаар 1991 онд ЗХУ задран унасан билээ.
    Одоо ч ОХУ нь Украйнаас Крымыг нь булааж авснаас болж баруун талдаа асуудалтай байна. Товчоор хэлбэл: Олон улсын зүгээс хориг тавигдснаас болж, ОХУ-ын цэрэг эдийн засгийн орон зай нь агшиж байна.
    1980-оноос Хятадын төр засаг нээлттэй бодлого барьснаар Хятадын эдийн засгийн хүч чадал нэмэгдэн, Одоо бүс нутагтаа тэргүүлэх хүчирхэг гүрэнд тооцогдох болжээ.
    Улмаар Хятадууд цэрэг эдийн засгийн орон зайгаа гадагшаа тэлэх байдалтай байна.
    Хятадын энэ тэлэлт Монгол улсад ч нөлөөлж, манай эдийн засгийн 90% нь Хятадаас хамааралтай болсон.
    Сүүлийн үед Монгол улс Хятадаас зээл авч, үр дүнд нь улс төрөөрөө Хятадаас хамааралтай болох шинж тэмдэг тод ажиглагдана.
    Хятадын тэлэлтийг сааруулах хүчин зүйл маш цөөн аж. Хятадууд Хойд Кореан асуудалд гүнзгий татагдан орж АНУ-тай хүчтэй сөргөлдвөл Хятадын тэлэлт үгүй болж мэднэ.
    Сүүлийн үед АНУ нь Хятадын тэлэлтээс болгоомжлон, Хятадыг тойрсон цэрэг улс төрийн холбоогоо бэхжүүлэхийг хичээх болсон нь харагддаг.
    Япон, Өмнөд Кореа, Тайвань, Вьетнам, Энэтхэг, Кыргыз (Монгол) гэх улсууд нь Хятадын эсрэг АНУ-ын холбоотон гэхээр улсууд юм. Эдгээр улсуудтай АНУ-ын дээд түвшний ноёдын хийсэн уулзалтуудын тоо сүүлийн үед олон болсныг тэмдэглэе.
    Энэ дотроо Япон, Өмнөд Кореа, Тайвань, Вьетнам Энэтхэг нь бодитой цэргийн хүчтэй Хятадын эсрэг сөрөн тэмцэх чадвартай улсууд юм.
    Хятадууд ч бас зүгээр суусангүй. Шанхайн Олон улсын байгууллага гэх холбоогоо бэхжүүлэхийг хичээж байгаа нь харагддаг.
    Монгол улсын хувьд одоохондоо энэ хоёр хүчирхэг эвслийн алинд нь ч орчоогүй байна.
    Бидэнд Хятадын тэлэлтийг зогсоох зорилготой АНУ-ын тэргүүлсэн эвсэл нь хэрэгтэй боловч, Монгол улсын байрлал бидэнд тэр эвсэлтэй хамтран ажиллах боломжийг олгохгүй байна гэж ойлгох хэрэгтэй.
    Монголоос холхон зайтай ямар нэгэн мөргөлдөөнд Хятадууд татагдан орох, эсвэл өмнөд мужуудад нь асуудал үүсвэл Хятадын тэлэлт зогсож, улмаар агшиж мэднэ. ккк
    Хятадын тэлэлт зогсох болтугай гэж бид бурхандаа залибарч суух нь хамгийн зөв бодлого байх. ккк
    Монгол улсын хувьд Байр сууриа илэрхийлэхгүй байна гэдэг нь Монгол улсын барьж байгаа байр суурь гэхээр ажээ.
  • Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа маргааш дуусна
    2017 оны 6 сарын 23
    1.Нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигч энэ хуулийн 23 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт заасны дагуу бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлнэ. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. /
  • Хүнд үед үндэсний компаниудын эх оронч үүрэг хариуцлага илрэн гардаг
    2017 оны 6 сарын 23
    Монгол Улсын эдийн засаг хямрах үйл явц 2015 оны зургадугаар сараас нүүрсний экспортын орлого унаснаар эхлэн улмаар төсөв санхүүгийн хүндрэл бий болж, эдийн засгийн өсөлт үндсэндээ зогссон хүндхэн он жилүүд улирч байх шиг. Хямрал эхэлснээс хойш гурав дахь жилийн нүүр үзэж байгаа энэ үед 2017 оны 1 дүгээр улиралд эдийн засаг сэргэж эхэлсэн эерэг мэдээ сонсогдож, өсөлт4.2 хувьд хүрч харьцангуй тогтворжих, цаашдаа нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.
    Эдийн засгийн дээрх хүнд хэцүү цаг үеийг даван туулахад татварын орлогыг тогтвортой бүрдүүлэх, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, бүтээн байгуулалт, нийгэм рүү чиглэсэн төсөл хөтөлбөрийг царцаалгүй үргэлжлүүлэх, ажлын байрыг тогтвортой хадгалахад татвар төлөгчдийн үүрэг оролцоо хамгийн чухал байсанбилээ. Ялангуяа манай улсын татварын хуулиудын хэрэгжилтийг ханган, улс орон нутгийн төсвийн 87 хувийг цаг хугацаанд нь бүрдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувь, нийт ажлын байрны 90 гаруй хувийг бүрдүүлж буй үндэсний компаниудын эх оронч үүрэг, хариуцлага, улс орноо гэх өөриймсөг сэтгэл өнгөрсөн гурван жилд илүүтэй илэрч харагдаж шалгагдлаа.


  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2017 оны 6 сарын 23
    нээлт болон ”Урлагтай яриа” онлайн уулзалт ярилцлага Уран зургийн галерейд болно.
  • Сонгууль зохион байгуулж буй танай арга туршлага маш чухал гэв
    2017 оны 6 сарын 23
    Сонгууль зохион байгуулж буй танай арга туршлага
    маш чухал гэв
  • Гөрөөсөн толгой одтой, цагаагчин могой өдөр
    2017 оны 6 сарын 23
    2017.06.23 / БИЛГИЙН ТООЛЛЫН 29
    ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САРЫН
    НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР
    Үс засуулбал: Сүлд тэнэж одно
    Наран ургах, шингэх: 04.54-20.58
    Барилдлага: Үл тохирох
    Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
    Суудал: Шороо
    Аргын тооллын 6 сарын 23, Сугар гараг. Билгийн тооллын 29, Гөрөөсөн толгой одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  • Улаанбаатарт өдөртөө 28 хэмийн дулаан байна
    2017 оны 6 сарын 23
    2017 оны 06 дугаар сарын 22-ны 20 цагаас 06 дугаар сарын 23-ны 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Алтайн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө Алтайн уулсаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-11 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө бүх нутгаар 28-33 хэм дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дорноговийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө бүх нутгаар 24-29 хэм дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.
  • Зам засварыг чанаргүй хийсэн компанид шаардлага хүргүүлэв
    2017 оны 6 сарын 22
    Зам засварыг чанаргүй хийсэн компанид шаардлага хүргүүлэв
  • Хариуцлага алдсан эмчид хоёр жилийн ял оноолоо
    2017 оны 6 сарын 22
    Хариуцлага алдсан эмчид хоёр жилийн ял оноолоо
  • Шоронгийн хоригдолоос загвар өмсөгч болсон азтай залуу
    2017 оны 6 сарын 22
    Жереми Мэкс гэх 33 настай залуу шоронд хоригдож байхдаа л загварын ертөнцийн од болж чаджээ. Түүний сэжигтнээр татах үеийн зургийг цагдаагийн газрын цахим хуудсанд байршуулсны дараа үүнийг интернэтэд нийтэлснээр түүний азтай ч гэмээр энэ байдал бий болжээ.


    1

    2
    Шоронгийн хоригдолоос шууд загварын тайз руу ирсэн азтай залуу өнгөрсөн өвөл Нью Йоркийн загварын шоунд оролцсон бол саяхан Италийн Миланы тайзнаа гарч, Philipp Plein брэндийг сурталчилсан байна.

    3
    Мэкс нь ихээхэн хэмжээний хохирол учруулсан хулгайн хэргээр есөн жилийн ял сонсон аавын хаалгыг анх татжээ. 2014 онд Калифорнигийн цагдаагийн газрын фэйсбуук хуудаснаа түүний зургийг нийтлэснээр түүний зурганд олон мянган хүн лайк дарж, сайхан залуу хэмээн магтаж гарчээ.

    4
    2015 онд дэггүй залуу баарны ойролцоо буюу олон нийтийн газар хууль бусаар зэвсэг авч явсан хэргээр хоёр жилийн ял сонсжээ.

    5
    Харин түүнийг төмөр торны цаана хоригдож байхад дэлхий нийтээр энэ залууг хамгийн дур булаам хоригдол гэх мэтээр цоллож байснаас гадна загварын агентлагууд эрх чөлөөтэй болмогц нь хамтран ажиллах гэрээ хүртэл байгуулсан байна.

    6
    Олны хараанд өртсөн залуу хугацаанаас өмнө буюу 2016 оны гуравдугаар сард шоронгоос суллагджээ.Ингээд л шууд загвар өмсөгчийн ажлаа эхлүүлсэн аж.

    7
    Дур булаам хоригдол залуу нь гэр бүлтэй бөгөөд гурван хүүхдийн эцэг гэнэ.

    8
    9
    10
    11
  • Сонгуулиар 20 орны 30 ажиглагч ажиллана
    2017 оны 6 сарын 22
    ​Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба (АИХЭА)-ны Сонгууль ажиглах багийн тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Арэнсийг хүлээн авч уулзан, энэ 6 дугаар сарын 26-ны өдөр болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн асуудлаар ярилцав.
  • “Playtime” наадмын урьдчилсан үдэшлэг болно
    2017 оны 6 сарын 22
    Монголын амьд хөгжмийн хамгийн том наадам “Playtime” долдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Гачуурт дахь “Монгол шилтгээн”-д зохион байгуулагдахаар болсон. Тэгвэл уг наадмын урьдчилсан үдэшлэг буюу “Playtime 2017 Pre-Party Нааглихац” энэ сарын 23-ны өдөр “Club Temple”-д болох гэж байна. Энэ үеэр наадмын гурван өдрийн “Early Bird” 50 мянган төгрөгийн тасалбарыг 40 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой. Арга хэмжээ оройн 22.00 цагт эхлэх бөгөөд тасалбарын үнэ 10 мянган төгрөг юм байна.

    Үдэшлэгт уригдсан Ди-Жей:

    MMPTMk /Mongol mix project/
    NIIKA /The Majesty/
    RUSH /Deep music freakz/
    PSYCHEDELICPRISM /Demi moors/
    ZOXY /Cue+URDJ/
    UNGO /Cue+URDJ/

    “Club Temple” нь 13-р хорооллын шинэ зам, Континентал кочид буудлын зүүн талд байрладаг.
  • Валюын захыг хөгжүүлэхэд БНСУ-ын Төв банктай хамтарна
    2017 оны 6 сарын 22
    Монголбанк БНСУ-ын Төв банкны Knowledge Partnership Program-ын хүрээнд “Монгол Улсын гадаад валютын захын тогтолцоо, дэд бүтцийг хөгжүүлэх нь” сэдэвт хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болоод байна. Уг хөтөлбөр нь 2017 онд хэрэгжиж дуусах бөгөөд Монголбанкны Тамгын газар, Мөнгөний бодлогын газар, Зах зээлийн газар БНСУ-ын Төв банк, Сөүлийн их сургууль, Донгүг их сургууль, Синхай их сургуулийн эрдэмтэд болон Солонгосын санхүүгийн судалгааны төв хамтран хэрэгжүүлэх юм. Төслийн багийнхан Монгол Улсад валютын захыг хөгжүүлэх стратегийг тодорхойлно. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахаар Монголбанк болон Солонгосын Төв банк хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр /2017.06.21/ боллоо.
    Ёслолын ажиллагаанд БНСУ-ын Төв банкны Гадаад харилцааны хэлтсийн дэд захирал Ки Сан Жанг, “Knowledge Partnership Program”-ын гүйцэтгэх захирал Ким Хюн Жонг, Монголбанкны Тамгын газрын захирал А.Энхжин, Зах зээлийн газрын захирал Б.Батдаваа болон холбогдох албаны хүмүүс оролцов. Энэ үеэр хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах гэрээнд Монголбанкны Тамгын газрын захирал А.Энхжин, БНСУ-ын Төв банкны Гадаад харилцааны хэлтсийн дэд захирал Ки Сан Жанг нар гарын үсэг зурав.
  • Баянгол дүүрэгт ахмад настны 60 ортой эмнэлгийг ашиглалтад орууллаа
    2017 оны 6 сарын 22
    Нийслэлийн Баянгол дүүрэгт ахмад настны нөхөн сэргээх эмчилгээний 60 ор бүхий хүчин чадалтай шинэ эмнэлгийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Баянгол эрүүл мэндийн төвийн дарга Д.Батжаргал болон эмч, сувилагч иргэдийн төлөөлөл оролцлоо. Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар уг эмнэлгийг барьж, ашиглалтад оруулснаар ахмад настанд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх бүрэн боломжтой болж байна. Энэ үеэр нийслэлийн удирдлагуудын зүгээс ахмад настнуудынхаа эрүүл мэндэд ихээхэн анхаарал хандуулж байгаа нь өнөөдөр нээлтээ хийсэн шинэ эмнэлгээс харагдаж байна хэмээн дүүргийн иргэд ихэд сайшааж байлаа.

    Амхад настны нөхөн сэргээх эмнэлгийн хувьд дотор, мэдрэл, уламжлалт эмчилгээний тасгийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах юм байна. Мөн энэ онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ерөнхий мэс заслын болон гэмтлийн тасгийг байгуулахаар санхүүжилтыг нь шийдвэрлэж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар болжээ.

    Цаашид ахмад настны нөхөн сэргээх эмнэлгийн дэргэд хүүхдийн 60 ортой эмнэлгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нийслэлийн томоохон дүүргийн нэгд тооцогддог Баянгол дүүрэг нь 23.387 ахмад настантай бөгөөд Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлэгсдийн 50-60 хувийг ахмад настан эзэлдэг аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
4597 4598 4599 4600 4601 4602 4603
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    10 цаг 1 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    10 цаг 4 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    10 цаг 7 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    12 цаг 20 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    13 цаг 42 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    13 цаг 45 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    14 цаг 19 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    14 цаг 24 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    14 цаг 27 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    14 цаг 37 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    15 цаг 6 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    15 цаг 12 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    15 цаг 23 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    15 цаг 25 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    16 цаг 12 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    16 цаг 56 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    16 цаг 56 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    17 цаг 35 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    17 цаг 37 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    17 цаг 51 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК