-
2016 оны 12 сарын 06
МУГЖ Э.Амартүвшин өнөөдөр Монгол Улсын Соёлын элч хүндэт өргөмжлөлийг гардан авлаа. Тэрбээр МУГЖ Э.Амартүвшингийн хувьд Мариинский, Их театр, ЮНЕСКО-гийн танхим, Ослогийн дуурийн театр, Стэнфордын концертын танхим, Германы Киелийн театр гэх мэт алдартай тайзнаа ая дуугаа өргөж яваа билээ.
П.И.Чайковскийн уралдааны дэд байр, BBC телевизээс зохион байгуулдаг ”Cardiff of singer”-ийн үзэгчдийн таашаалд нийцсэн дуучин, ”Пласидо Доминго”-гийн уралдааны ялагч болж байсан.
-
2016 оны 12 сарын 06
“Эх орны үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн хүндэрлээс гаргацгаая” сэдэвт энэ үзэсгэлэнг улс орондоо шинэ технологи, инновацийн үйлдвэрлэлийн хөгжлийг нэвтрүүлж, гадагш урсах валютын урсгалыг саармагжуулах, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор нэгдсэн “Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл”-ийн гишүүн компани, аж ахуйн нэгжүүд зохион байгуулжээ. Импортыг орлосон, экспортод чиглэсэн металлурги, машин байгууламжийн цоо шинэ салбарыг дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээнд түшиглэн хөгжүүлэх боломж, бололцоог нээн илрүүлж, төр засгийн зүгээс гаргасан бодлого, хөтөлбөр, хууль эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангахад энэ үзэсгэлэн ач холбогдолтой гэж зохион байгуулагчид нь үзэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 06
Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байрлах Бичигтийн боомтын ойролцоо олон адуу үхсэн бичлэгийг нэгэн иргэн цахим хуудастаа нийтэлсэн нь өнөөдөр олны анхаарлыг татсан юм.
-
2016 оны 12 сарын 06
Ардчилсан намын зургаадугаар Их хурал хаалттай горимд шилжин хуралдаж байгаа.Тус Их хуралд Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас ирсэн 1000 гаруй төлөөлөгч оролцож байна.
-
2016 оны 12 сарын 06
Хятадын “we chat”-д иргэдийн мэдээлж байгаагаар энэ хэргийг Хөлөнбуйрын цагдаагийнхан шалгаж эхэлсэн гэнэ.
-
2016 оны 12 сарын 06
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.12.06/ хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 9 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
-
2016 оны 12 сарын 06
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авахыг дэмжлээ
-
2016 оны 12 сарын 06
Ардчилсан намын VI Их хуралд 1210 төлөөлөгч оролцож буй. Их хурал эхлэх үеэр тус намын Их хурлыг эсэргүүцэн жагсагчид СТӨ-ний гадаа лоозонтой угтсан юм. Түр завсарлаад байгаа Их хурлын гадаа жагсагчид байраа эзэлжээ.
-
2016 оны 12 сарын 06
Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар ”Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх” тухай асуудлыг хэлэлцлээ.
-
2016 оны 12 сарын 06
Герман Улсын буцалтгүй тусламжаар ирсэн цэргийн ”Вольф” бенз загварын автомашиныг зарим аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабуудад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Батлан хамгаалах яам дээр өчигдөр /2016.12.05/ болов.
-
2016 оны 12 сарын 06
Т.Аюурсайхан: Оффшор бүсэд данстай улстөрчдийг хамгаалсан хуулийн төсөл оруулж ирлээ
-
2016 оны 12 сарын 06
Ардчилсан намын VI Их хурал завсарлаад байна. Өнөөдрийн хуралд Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн нийт 1210 төлөөлөгч оролцож байгаа юм.
Хурлаар АН-ын дарга З.Энхболд илтгэл тавьж, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин үг хэллээ. Түр завсарлаад байгаа Их хурал 15.00 цагаас хаалттай хуралдах аж.
-
2016 оны 12 сарын 06
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл (ТБУТ) хамтран “Бичил уурхайг албажуулахад талуудын оролцоо” сэдэвт үндэсний чуулганыг маргааш Чингис зочид буудалд зохион байгуулна.
Үндэсний чуулган нь бичил уурхайг зохион байгуулах, албажуулах үйл ажиллагаанд талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар бичил уурхайг албажуулах үйл явцыг эрчимжүүлэх, бичил уурхайгаар олборлосон эрдэс баялгийн борлуулалтын сүлжээг албажуулах боломжит хувилбарын талаар хэлэлцэж шийдэл олох зорилготой юм.
Уг арга хэмжээнд УУХҮЯ, БОАЖЯ, ХНХЯ, ЭМЯ болон Ашигт малтмалын газрын тосны газар, Хүний эрхийн үндэсний комисс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэх мэт Засгийн газрын агентлагууд, орон нутгийн удирдлага, холбогдох албан тушаалтан, судалгаа шинжилгээний болон иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, бичил уурхайчид зэрэг нийт 200 гаруй төлөөлөл оролцох аж.
Чуулганаар бичил уурхайг зохион байгуулах, албажуулах үйл явц болон эрдэс баялгийн борлуулалтын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх талаар бодлогын санал, зөвлөмж гаргана. Чуулганы үр дүнд бичил уурхайг зохион байгуулах, албажуулах талаарх төв болон орон нутгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирна гэж зохион байгуулагчид үзэж байна.
Манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш иргэд хувиараа амьжиргаагаа залгуулах гэж ашигт малтмал олборлох ажиллагаанд олноор татагдан орох болсон. ХАМО (Хувиараа ашигт малтмал олборлолт)нь улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед олон хүнийг ажилтай, орлоготой болгож, орон нутагт ядуурлыг бууруулах, өрх гэрийн амьжиргааг дээшлүүлэхэд нөлөө үзүүлж ирсэн. Гэвч энэ нь хууль бус, албажаагүй, татварын орчин бүрдээгүй, хүний эрх зөрчигддөг гэх мэт олон сөрөг талтай байсан юм.
2010 онд “Ашигт малтмалын тухай хууль” болон бусад холбогдох хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” батлагдаж хэрэгжиж эхэлснээр бичил уурхай албажих шат тавигдсан билээ.
Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Техникийн болон санхүүгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийн талаарх Ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам болон Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран Тогтвортой бичил уурхай төслийг 2005 оноос хэрэгжүүлж байна. 2015онд эхэлсэн төслийн 4 дэх үе шат нь өмнөх хугацаанд бий болгосон эерэг үр дүнг бататгах, бичил уурхайгаар олборлосон алтыг албан зах зээлд борлуулах, алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, бичил уурхайн талаарх мэдлэг, туршлагыг үндэсний болон олон улсын түвшинд хуваалцах, түгээх олон улсын мэдлэгийн төв бий болгоход гол үйл ажиллагаагаа чиглүүлэх юм.
-
2016 оны 12 сарын 06
Х.Тэмүүжин танилцуулж байна. Тэрбээр “Ардчилсан намд эв нэгдэлтэй байж чадаагүй гэдэг. Гэхдээ эв нэгдэлтэй байна гэдэг МАН шиг муу, муухайгаа нууна гэсэн үг бишээ. Ардчилсан намын эв нэгдэл бол фракц дагаж гүйх биш дүрмэн дээрээ нэгдэхийг хэлнэ. Ардчилсан нам бүх шатны эрх мэдлээ шат, шатандаа тодорхой болгохгүй бол давхацсан эрх мэдэл хагаралдуулдаг. Ардчилсан намыг нэг толгойтой болгохын тулд яаж нэг нам болгох вэ гэдгээ шийдэх ёстой. Улс орныг хөгжүүлэх хамгийн гэрэл, гэгээтэй санаачлагыг бид гаргаж чаддаг. Түүнийхээ хэлэлцүүлгийг нам дотроо хийхгүй бол болохгүй байна. Бид аливаа шийдвэрийг зөвшилцлийн зарчмаар, гэхдээ дүрмээ сахиж, цөөнх болсон нь олонхийн шийдвэрээ дагаж, олонх нь цөөнхүү хүндлэхгүй бол бид цүнх барьсан хүмүүс, фракцид хуваагсдан хүмүүсийн тэмцэлийн талбар болно. Ардчилсан намд шинэ салхи хэрэгтэй байна. Тогтмол ус үмхийрдэг. Тиймээс хаалга үүдээ сайн нээх хэрэгтэй. Намын бүртгэлийг цахимжуулж, тэр нь нээлттэй байж хуйвалдааны намаас салах цаг болжээ. Нээлттэй, оролцоотой, цахим ардчилсан нам гэдэг энэ хурлаас гараад 2017 оны хоёр сард шинэ намын тогтоцтой, шинэ даргатай, шинэ гишүүдтэй болно” гэв. Шинэтгэлийн хөтөлбөрт АН-ын ҮЗХ-г 330 хүнтэй болгох, Гүйцэтгэх зөвлөлийг Ерөнхий зөвлөл болгох, ҮЗХ-ны гишүүдийн нэг жилийн татварыг таван сая төгрөгөөр тогтоож байгаа юм байна.
Их хурал түр завсарлаад байна.
-
2016 оны 12 сарын 06
Тайландын нийслэл Бангкок хотноо бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөв. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн атлетик ангилалд оролцсон манай тамирчин, ДАШТ-ий алтан медальт ОУХМ Г.Угалзцэцэг дахин алтан медаль хүртэж хошой аварга болсон бол эмэгтэй модель ангилалд /Women’s Fitness Physique up to 160cm/ оролцсон манай тамирчин А.Ичинноров алтан медаль хүртэж дэлхийн аварга цолтон болсон юм.
Мөн эмэгтэйчүүдийн фитнесс ангилалд оролцсон тамирчин Б.Бадамсүрэн хүрэл медаль, эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн 65 кг-ийн ангилалд өрсөлдсөн ОУХМ Л.Саруулбат хүрэл медаль хүртсэн амжилт тус тус үзүүллээ.
Тэрээр манай тамирчид өнөөдөр орой 18:00 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардах юм байна.
-
2016 оны 12 сарын 06
АН-ын дарга З.Энхболд ” Бид эрх барьж байхдаа ямар ч улстөржилтгүйгээр, аль нэг нам эсвэл гэлгүй бондын санхүүжилтыг олгосон. Бондоос мөнгө авсан 60 хувь нь МАН-ын гишүүдийнх байна. Чингис бондын мөнгийг МАН их шүүмжилдэг.
Үнэндээ МАН-ын дарга нарын баяр баясгалантай тууз хайчилж байгаа үйлдвэр, замууд бол бондын үр дүн. Цаашид МАН олон тууз хайлчлах байх. Бид эдийн засгийг солонгоруулах анхдагч нөхцөлийг бүрдүүллээ.
Гишүүд улсын нэр дээр авсан зээлээ хугацаанд нь төл. МАН төр барьж байх үед өрхийн бодит орлого 64.9 хувиар нэмэгддэг бол АН 171.4 хувиар нэмэгдсэн.
Хөдөлмөрийн зах зээл илүү тогтвортой болсон. Монголын эдийн засаг суурь өвчнөсөө салсан. 2012-2015 оны хооронд 334.9 мянга, барилгын салбар 77.1 мянган ажлын байр нэмэгдүүлсэн.
ХАА-н бүтээгдэхүүн экспорт 6 сая доллараар өссөн. Эдгээр статистик мэдээ бол дөрвөн жилийн ажлын тайлан.
Бид 2016 оны сонгуульд ялалт байгуулсан бол 2012 оны бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх байв. Өнгөрсөн дөрвөн жилд ажил эрхлэгчдийг дэмжих замаар сайн хашаа, сайн бизнзс бүхнийг гэр хорооллын бүх айлыг хөрсний бохирдлоос салгах байсан. Энэ бүхэн зогссон.
Сайн малчин хөтөлбөрөөр малчин хүн 10 хувийн зээл авч байсан бол 30 хувь болжээ.Сайн бизнес ипотекийн зээл байгуулах 100 хувийн зогсолт хийсэн байна.
Энэ сонгуульд манай нам ялж чадаагүй нь 26 жилийн түүхэн дэх хүнд зүйл тохиосон.
АН цаг үргэлж ачааны хүндийг үүрдэг. 1997-1998 оны АЗийн хямрал, Орсын хямрал, 2012 онд эрдэс баялаг түүхий эд унасан үе таарсан. Гадаад орчноос хамааралтай энэ хүнд бэрхшээл тулгарсан. Яагаад сонгуулийн санал хураалтаас өмнө Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг гаргасан юм бэ эгж асуусан. Энэ бол МАН-ын башир арга байсан юм. Сурталчилгааны явцад хууль хүчний байгууллагаар дарамталж харлуулах явц чөлөөтэй гарч байлаа. АН мөнгөний сонгуулийг эсэргүүцэж ирсэн. Харин МАН мөнгө өгч байхад хуулийнхан нүдээ аниад өнгөрсөн. Царцааны нүүдэл сонгогчдыг олноор нь шилжүүлэх үйл явдал боллоо. Нэг хүнийг хэд хэд санал өгүүлсэн ноцтой тохиолдол гарсан. Энэ талаар шинэ байгуулагдсан УИХ-аар хэлэлцэх ёстой” гэлээ.
-
2016 оны 12 сарын 06
Гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн Мисс 2016”-д нийтдээ 118 орны гоо бүсгүй оролцож байна. Тус тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо зохиогдобайгаа бөгөөд энэ сарын 18-нд титмийн эзэн тодрох юм.
Тэрээр Missosology хуудас шилдгээр шалгарах хамгийн өндөр магадлалтай 15 оролцогчийг нэрлэлээ. Үүнд манай мисс А.Баярцэцэг шилдэг тавд багтсан байна.
Missosology нь 14 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд, Miss World, Miss Earth, Miss Universe, Miss International зэрэг дэлхийн гоо бүсгүйн тэмцээнүүдийн тухай онцлон хүргэдэг томоохон цахим сэтгүүл юм.
-
2016 оны 12 сарын 06
Өнгөрсөн ням гаригт цагдаагийн байгууллагад “Манай хүү өвөөгөө хутгалчихлаа” гэсэн дуудлага өгсөн байна.
-
2016 оны 12 сарын 06
Яг одоо Ардчилсан намын Их хуралд тус намын дарга З.Энхболд илтгэл тавьж байна.
-
2016 оны 12 сарын 06
LIVE: АН-ын дарга З.Энхболд илтгэл тавьж байна