-
2016 оны 12 сарын 07
ХХ зууны Монгол Улсын шашин, улс төрийн нэрт зүтгэлтэн дилов хутагт Башлуугийн Жамсранжавын чандрыг өчигдөр эх оронд нь авч иржээ.
-
2016 оны 12 сарын 07
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2016.12.07/ хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Х.Баделхан удирдан явуулсан юм.
-
2016 оны 12 сарын 07
ОХУ-ын санхүүгийн дэмжлэгээр Хөгжим бүжгийн коллежийг Хөгжмийн их сургууль болгохоор болжээ.
-
2016 оны 12 сарын 07
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр /2016.12.07/ “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгууллаа.
-
2016 оны 12 сарын 07
“Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг “Хангарди” ордонд болж байна. Хэлэлцүүлэгт нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдлага, НИТХ, Нийслэлийн ЗДТГ-ын болон харьяа газар, агентлагийн удирдлагууд оролцож байгаа юм.
-
2016 оны 12 сарын 07
Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин СТА Н.Наранбаатарын шинээр гаргасан “Миний захидал” цомгийн албан ёсны нээлт энэ сарын 9-нд HIFI records-д болно.
Тэрбээр хэлэхдээ, “Уран бүтээлээрээ хүмүүжүүлэх, сэтгэлийн цэнгэл бэлэглэх зэрэг үүргийг хүмүүст хүргэх зорилготой. Үүнээс гадна амьд харилцааг эрхэмлэхийг уриалдаг. Орчин үед хүмүүс интернэт, цахим ертөнцөд хэт автаж, цаасан буюу захидлаар харилцах харилцаа багассан учраас цомгоо ийнхүү нэрлэсэн” гэв.
Тус цомогт Монголын хуучны уянгалаг, хит дууг жазз хэмнэлд оруулсан дуунууд болон дэлхий нийтэд хүртээл болсон жазз дуунууд багтсанаараа онцлогтой.
Цомгийг Европын дуу хөгжмийн стандартад нийцүүлэн дуугаралт, эдэлгээ чанарын өндөр түвшинд Герман улсад хэвлүүлсэн бөгөөд продюссерээр Мартин Зенкер ажиллажээ.
Цомгийн баярт хамгийн түрүүнд ирсэн 10 хүнд тэрбээр гарын үсгээ зуран, цомгоо үнэгүй дурсгах аж. Мөн сэтгэлийн үгээ шингээж захиа бичсэн хүмүүсээс шилдэг 10 захиаг шалгаруулан, тэдэнд цомгийн нээлтийн үдэш ”Artystry” ресторанд болох хүлээн авалтад оролцох эрхийн бичиг гардуулах аж.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
-
2016 оны 12 сарын 07
Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид Гурван жилийн өмнө хүний амь хөнөөгөөд зугтсан этгээдийг баривчилжээ.
-
2016 оны 12 сарын 07
Замын цагдаагийн алба хаагчид дохионы хэлний анхан шатны чадвар олгох сургалтанд хамрагдаж байна.
-
2016 оны 12 сарын 07
2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-д 433 оюутныг тус улсын Засгийн газрын тэтгэлгээр сургах болсон талаар өнөөдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурь мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 07
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээрээ Хүний эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хүний эрхийн олон улсын өдрийг манай улс “Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Энэ өдрийг угтаж нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын хүнийс эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбоо хамтран Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөхөөр болсон байна.
МУ-ын ХЭҮК-ын ахлах референт Г.Агар-Эрдэнэ “Бид хамтарч иргэдэд үнэ төлбөргүйгээр хуулийн зөвлөгөө өгөх үйлчилгээг зохион байгуулж байна. Иргэдийн дийлэнх хувь нь газрын маргаан, хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой маргаан, хөдөлмөрийн харилцаанаас үйдэлтэй эрх зөрчигдсөн зэрэг асуудлуудаар зөвлөгөөг авч байна” хэмээж байлаа.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга О.Мөнх-Оргил “Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр Хүний эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг угтаж хүний эрхийн талаарх хууль, эрхзүйн үнэ төлбөргүй зөвлөгөөг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон, Мишээл, Дүнжингарав салбаруудад гурван өдрийн турш явуулж байна. Иргэд, үйлчлүүлэгчид маань өөрт тулгамдсан асуудлууд, шийдвэрлэгдэхгүй байгаа зүйлүүд хууль эрх зүйн талаасаа чухам ямар асуудал үүсээд байгаа талаараа бүрэн мэдээлэл авах боломжтой юм” гэлээ.
Өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” салбарт энэ сарын 7-9-ний өдөр 8:30-17:30 цагийн хооронд зохион байгуулна. Иргэд та бүхнийг өөрт хамгийн ойр байрлах салбарт хүрэлцэн ирж хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авахыг урьж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 07
МХЕГ
-
2016 оны 12 сарын 07
Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхаарууллаа
-
2016 оны 12 сарын 07
ОХУ-ын суут хөгжмийн зохиолчдын нэг Н А.Римский Корсановын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын наадам өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 4-нд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү уралдаанд Ч.Бадрал, Т.Энхбат нар хоёр, гуравдугаар байр эзэлжээ. Итали, ОХУ, БНХАУ зэрэг 13 орны шилдэг дуурийн дуучид өрсөлдсөн эл уралдаан тэргүүн байр шалгаруулаагүй байна.
Ч.Бадралын хувьд өмнө нь ЗХУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт дуурийн дуучин Бибигуль Тулегенова, М.И.Глинк, Лхасарана Линховоин, Елена Образцова, Надежда Обуховагийн нэрэмжит дуурийн олон улсын уралдаанд шагналт байр эзэлж байсан юм. Харин Т.Энхбат нь өнгөрсөн жил Н.А.Римский-Кореаконын нэрэмжит Санкг-Петербургийн хөгжмийн академийг дүүргэж Мариинский театрын залуучуудын багийн гишүүн болон ажиллаж байгаа юм.
-
2016 оны 12 сарын 07
Өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, 7-ны өдөр төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
8-нд нутгийн зүүн хагаст, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд говь тал, хээрийн нутгаар, 10-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр, 11-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна.
-
2016 оны 12 сарын 07
“Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” судалгааны тайланг НҮБ-ын Хүүхдийн сангаас өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
Тэрээр ”Улаанбаатар хотын тоосонцорын хэмжээ дэлхийн стандартаас долоо дахин их байгаа аж. Манай улсад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь тэргүүлэх шалтгаан нь уушгины хатгалгаа өвчин болоод байна. Энэ нь өөрөө эх нялхсын эндэгдлийн 15 хувийг эзэлж байгааг эмч нар хэлж байна. Тэгвэл уг өвчинд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь агаарын бохирдол юм. Ялангуяа хүүхдүүд насанд хүрэгчдээс хоёр дахин хурдан амьсгалдаг учир уушги бохирдоход амархан байдаг” хэмээн тайланд дурджээ.
Мөн энэ үеэр Монгол Улсын Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг НҮБ-ын Хүүхдийн сангийн агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгогдсоныг дуулгалаа. Харин Д.Болд нэн тулгамдаж буй агаарын бохирдлын эсрэг тууштай тэмцэж, дуу хоолой болон ажиллахаа мэдэгджээ.
-
2016 оны 12 сарын 07
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн Ц.Лхагважавын мэдээллийн дагуу Увс аймгийн Засаг даргыг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болохоос 2 хоногийн өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 129 дүгээр захирамж гарган Увс аймгийн Засаг даргыг томилсон 2016 оны 3 дугаар захирамжаа хүчингүй болгож Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн Ц.Лхагважавын мэдээллийн шаардлага хангагдан Үндсэн хуулийн зөрчлийн шинж арилсан хэмээн үзэж 33 дугаар магадлал гаргасан байна хэмээн ҮХЦ-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.
-
2016 оны 12 сарын 07
Сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэн гал түймэр гарсаар байна.
Эдгээр ахуйн орчинд гарсан гал түймэрт өндөр настай болон өвчтэй, өөрийгөө хамгаалах чадваргүй иргэд, хараа хяналтгүй цоожилж үлдээсэн бага насны хүүхэд болон архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд амь насаа алдах тохиолдол эрс ихсэх хандлагатай байна. Зөвхөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд ахуйн гал түймэрт өртөж таван хүн амь насаа алджээ.
Иймд: Иргэд та бүхэн гэр, орон сууцандаа ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд,
-Пийшин, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах
-Цахилгааны угсралт түүнд үүсэх хэт ачаалалаас урьдчилан сэргийлэх
-Шаардлага хангахгүй цахилгааны утас хэрэглэхгүй байх
-Асрамжид байдаг өндөр настан болон бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
-Пийшин зуухны галлагааны зарчмыг мөрдөх
-Халуун, цогтой үнс нурмаа тагтай зориулалтын саванд хадгалах
-Хэт их галлагаа, хайхрамжгүй үйлдлээс болгоомжлох
-Эзэнгүй гэр, байшингаа хэт ихээр галлаж орхихгүй байх
-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх
-Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх /шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах/-ыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Мөн пийшин, зууханд зориулалтын бус түлш болох хуучин хувцас, дугуй, хуванцар, хуурай хог хаягдал зэргийг хэрэглэхгүй байх, яндангийн хөөг тогтмол цэвэрлэж байх, үнс нурмыг тусгай төмөр саванд хийж хөргөсний дараа бусад хуурай хог хаягдалтай нийлүүлж хаях хэрэгтэй. Орон сууц, гэрийн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийг заавал эрх бүхий мэргэжлийн этгээдээр угсралт, засвар үйлчилгээг хийлгэхийг зөвлөе.
Түлсэн гал түймрийн үнс нурамыг тагтай төмөр саванд хийж, шатах материалаас зайтай байлгах, цахилгаан хэрэгслийн хүчдэлд тохирсон чанар стандарт хангасан залгуур, разетка ашиглах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй, цоожлохгүй байх, хөлдсөн, хөрсөн автомашиныг ил галаар гэсгээхгүй байх, галласан гэрийг эзэнгүй орхихгүй байх, цахилгаан тень, халаагуур бусад цахилгаан хэрэгслийг тодорхой хугацаанд унтрааж хэвших сануулж байна.
Улсын хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 3456 удаагийн обьектын гал түймэр гарч иргэд, аж ахуйн нэгж байгууллагын өмчид 7.9 тэрбум төгрөгийн хохирол учирч 46 хүн амь насаа алдаж, 31 хүн түлэгдэж гэмтсэн. Үүнээс гал түймэрт өртөж 13 хүүхэд амь насаа алдсан бөгөөд долоон хүүхэд түлэгдэж гэмтжээ.
Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын аврагч гал сөнөөгч нар нийт 1035 эрдэнэт хүний амь нас, 21,9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 07
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр 9 цагаас хуралдах ёстой байсан ч ирц хүрээгүй тул хойшлогдлоо. Тус хуралдаанаар Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн болон 2017 онд хувьчлагдах обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээллийг сонсох байсан юм.
Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 09.00 цагаас хуралдах ёстой байсан ч мөн ирц хүрээгүй тул хойшлов.
-
2016 оны 12 сарын 07
Дөрвөн тэрбум ам.долларын өр тавихын оронд, 40 сая тонн нүрсийг хурдхан зарчих
-
2016 оны 12 сарын 07
Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их эе” хурал энэ сарын 10-ны өдөр болох талаар цэцдийн гишүүд мэдээллэж байсан. Уг хурлыг Улсын дээд шүүхээс 2003 оны гуравдугаар улиралд багтаан хуралдуулахыг үүрэг болгосон байдаг. Харин МҮБХ-ноос хурлыг хийгээгүй учраас Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх албанаас 2015 оны зургадугаар сард тус холбооны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан. Энэ асуудал 2016 оны тавдугаар сард эцэслэн шийдэгдэж байсан.
Харин Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж “Энэ хурлыг болохгүй, албан ёсны биш” хэмээн мэдэгдэл хийсэн юм. Энэхүү мэдэгдлийн хариу болгож, УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр А.Сүхбат “Р.Нямдорж гуай хурлыг ирцгүй болгох, хийлгэхгүй байлгахаар увайгүй мэдэгдэл хийж байгаад харамсаж байна. Би 30 гаруй жил монгол бөхдөө үнэнч явна. Үүний 26 жил нь бөхийн холбоог Р.Нямдорж гэдэг хүн удирдлаа. Одоо болоо юм биш үү. Монголын түүхэн их соёлоо хөгжүүлэх үйлсийг боомилж байгаа хүмүүс нүгэл хийж байгаа гэдгээ ухаараасай. Таниар удирдуулъя гэсэн нэг ч бөх байхгүй байна.
Өнгөрсөн 26 жилийн хугацаанд бөхийн найраа утгаа алдаж байна. Ард түмэнд жүжиг үзүүлснийхээ төлөө нэг ч хүн хариуцлага хүлээдэггүй. Мөн монгол бөхөд шинэ менежмэнт хөгжил хэрэгтэй байна. Гэтэл ямар ч арга хэмжээ авдаггүй. Монголын бөхийн өргөөг амин хувийн аж ахуйдаа ашиглаад л сууж байна шүү дээ” гэв.
Ийнхүү цэцдийн гишүүд шүүхийн шийдвэрийн дагуу “Их эе” хурлаа энэ сарын 10-нд ямар ч гэсэн хуралдуулна гэдгээ мэдэгдлээ.