зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4644 4645 4646 4647 4648 4649 4650
  • Архангайн цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан өнөөдөр болно
    2016 оны 12 сарын 25
    Архангай аймгийн бөхийн дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Архангай аймгийн улсын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан болох гэж байна. Барилдаан өнөөдөр 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.
  • С.Зориг агсны хэргийн шүүх хурал маргааш үргэлжилнэ
    2016 оны 12 сарын 25
    С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал 18 жилийн дараа эдгээр өдрүүдэд дэнсэлж байна. Эл хэрэгт өнгөрсөн оноос эхлэн Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гурван хүнийг сэжигтнээр татаж цагдан хорьсон юм.
  • Хилийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
    2016 оны 12 сарын 25
    Ирэх долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын зөвлөл баталжээ.
  • Маргаашнаас хүйтний эрч чангарна
    2016 оны 12 сарын 25
    Маргаашнаас хүйтний эрч чангарна
  • Чуулган: Хөгжлийн банкны асуудлаар хэн, юу хэлэв
    2016 оны 12 сарын 25
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслөөр Хөгжлийн банкны үндсэн хөрөнгийг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгажээ.
  • Галд өртсөн өрхөд өргөө цагаан гэр бэлэглэлээ
    2016 оны 12 сарын 25
    Он солигдох мөч айл гэр бүрт ямар нэгэн баяр баясал бэлэглэдэг. Тэгвэл нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Баасанбаярын гэр бүлд өнөөдөр амьдралынх нь шинэ хуудас эргэж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр хувиасаа Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Б.Баасанбаярын гэр бүлд иж бүрэн таван ханатай гэр хүлээлгэн өглөө. Б.Баасанбаярынд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-6-нд шилжих шөнө гал гарч, гэр нь шатсан юм. Гал гарах үед тэрбээр эхнэр, бяцхан охины хамт унтаж байжээ.
  • Танилц: ”Бөртэ чоно 2016” наадмын шилдэгүүдээр хэн хэн тодров
    2016 оны 12 сарын 25
    МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол ”Бөртэ чоно 2016” наадам уламжлал ёсоор өчигдөр болж, шилдгүүдээ шалгарууллаа. Энэ онд тив, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулсан бахдам амжилттай тамирчид энэхүү наадамд нэр дэвшсэн билээ. Ингээд энэ жилийн ”Бөртэ чоно 2016” наадмын шилдэг тамирчин дасгалжуулагч болон холбоодоор хэн, ямар байгууллага шалгарсныг танилцуулж байна.
  • 24 баримт: Гэр бүлийн хүчирхийлэлд юуг тооцох вэ
    2016 оны 12 сарын 25
    Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхийн саналаар баталсан билээ. Хуулийн шинэчилсэн найруулгын онцлох заалтуудыг “24 баримт” буландаа онцолж байна.
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
    2016 оны 12 сарын 25
    Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Улаанбаатарт өдөртөө 15 хэмийн хүйтэн байна.
    2016 оны 12 сарын 25
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 22-27 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
  • Ямар хүмүүс гэмт хэрэг үйлддэг вэ
    2016 оны 12 сарын 24
    Ганц бие эсвэл салсан байдаг

    Цуврал алуурчид, гэмт хэрэгтнүүдийн 80 хувь нь ганц бие, салсан, эсвэл тогтвортой харилцаагүй байдаг ажээ. Мөн ихэвчлэн эрчүүд багтдаг. Тэд нийгмээс тусгаарлагдсан, ганцаардмал хүмүүс байдаг учир алтваа гэмт хэрэгт уруу татагдах нь элбэг байна.
  • Берлинд террор үйлдэгчийг Италид устгажээ
    2016 оны 12 сарын 24
    Үүнээс өмнө арванхоёрдугаар сарын 19-ний даваа гаригийн орой Берлин хотын төвийн талбай дахь Зул сарын баярын яармаг дээр ачааны машин цугларсан олныг дайрах үеэр 12 хүн үрэгдэж, 48 нь шархадсан байлаа. Үүний дараа уг хэргийг хийсэн гэж баривчилсан хүнийг гэрчлэх баримтгүй учир мягмар гаригт суллаад дараа нь уг хэргийн гол сэжигтэн гэж Анис Амрийг нэрлэн зарласан юм.

    Учир нь түүний үнэмлэх машины бүхээг дотроос олдсон ба мөн хурууны хээ нь жолоонд нь үлдсэн байжээ. Германд явуулсан тусгай ажиллагаанууд түүнийг илрүүлж чадаагүй байв. Энэ үеэр Анис Амри дөрвөн улсаар дамжин 2000 км замыг туулаад Италид ирсэн байв. Өмнө нь тэр италийн шоронд хулгай дээрмийн хэргээр дөрвөн жилийг өнгөрөөж байжээ. Амри Тунист 1992 онд төржээ. Тэрээр 2015 онд Германд очсон байна. Хэсэг хугацааны дараа тэр хууль хяналтынхны хараанд өртсөн бөгөөд түүний тухай анхны мэдээлэл энэ жилийн хоёрдугаар сард гарсан гэнэ. Түүнийг “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой гэж үзээд 24 настай залууг “эрчимтэй хяналтад” авсан байжээ.
  • ЭМД-ын хэмжээг шинэчиллээ
    2016 оны 12 сарын 24


    Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь, үүнээс ажил олгогч хоёр хувь, ажилтан хоёр хувь байхаар Засгийн газар тогтоосон.

    Тодруулбал, их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 2400 төгрөгөөр тооцож төлнө. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх, эцэг, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтан болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 4800 төгрөг байх юм.
  • Шүд өвдвөл жамц давс зуугаарай
    2016 оны 12 сарын 24
    Жамц давс
    Жамц давс нь эртний нууруудын булан тохойд үүсэж тунасан хуримтлалыг чулуун давс буюу жамц давс гэж нэрлэдэг. Жамц давс нь девон галавын үед буюу одоогоос 400 сая жилийн өмнө манай гаригт үүссэн гэж эрдэмтэд тогтоожээ.
    Найрлага: Тус давсны найрлагад хүний биед зайлшгүй шаардлагатай кальци, кали, хүхэр, натри, төмөр, иод зэрэг эрдсүүд агуулагдсан байдаг.

    Ач холбогдол: Жамц давс нь байгалийн эрдэст чанар, био идэвхт шинж, түүний найрлаган дахь амин хүчлүүдийг хамгийн чухал өөр амин хүчлээр орлуулж болдоггүй учир хүнсний хэрэглээнээс гадна ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэдэг. Тухайлбал,
    -Тархины даралттай хүн дэрлэж унтах
    -Хоолой болон амнб хөндийн өвчинд уусмалаар нь зайлах болон долоох
    – Ходоодны өвчинд долоох болон уусмал бэлдэж бага багаар уух
    -Шүд өвдөхөд зуух
    -Даралт тогтворгүйтэх үед гишгэж тогтворжуулах гэх мэт олон янзаар хэрэглэдэг бөгөөд эдгээр нь туйлын үр дүнтэй гэдгийг нэмж хэлье.
    Жамц давс нь магни багатай учир хоолыг гашуун болгодоггүй, зөөлөн амттай болгодог тул аль ч үндэстний хоолонд хэрэглэхэд тохиромжтой. Жамц давсыг хүнсэнд байнга хэрэглэснээр амны хөндийн болон ходоод доторын өвчнөөс сэргийлэх, хоолны дуршил болон шингэцийг сайж
  • Оюутнууд малчдад хандив өргөв
    2016 оны 12 сарын 24
    Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос 2016 оны 15 аймгийн 110 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсээд байгаа ажээ. Тиймээс монгол орны эдийн засгийн үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдлээс урьтаж, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор тус аяныг эхлүүлсэн юм.

    Төрийн болон төрийн бус байгууллагууд, оюутан залуусын эхлүүлсэн “Малчдад туслах сайн санааны аян”-д Монголын Үндэсний их сургуулийн Аялал жуулчлал, газрын харилцааны сургуулийн Байгаль Ашиглалт Хяналт үнэлгээний дөрөвдүгээр дамжааны оюутнууд нэгджээ.

    Оюутнууд сайн санааны аяны хүрээнд ажлын бээлий, шүдэнз, малын нэмнээ, чийдэн зэргийг цуглуулсанаа ОБЕГ-ын Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газарт хүлээлгэн өгсөн байна. Оюутнууд сайн санааны аянг үргэлжлүүлэх уриалга гаргажээ.
  • Өнөөдөр цагаан арслан, бартай хамт алхаарай
    2016 оны 12 сарын 24

    Улаанбаатар хотын гудамжаар циркийн арслан бар алхана
    Түгээх
    2016-12-21 12:28:53 - Энтертайнмент

    Монголын үндэсний цирк 12 сарын 24-нөөс олон улсын циркийн тоглолт зохион байгуулах юм. Энэхүү тоглолтод зургаан цагаан бар, хоёр шар бар, хоёр цагаан арслан оролцохоор ирээд байгаа аж. Циркийнхэн фэйсбүүк хуудсаар үзэгчдээс санал авч, хамгийн олон санал авсан газарт ирэх амралтын өдрүүдээр араатан амьтдыг ямар ч тор хамгаалалтгүй алхуулахаар төлөвлөжээ.

    Циркийн тоглолт хоёр өөр төрлийн хөтөлбөртэй бөгөөд тасалбарыг 19001950 үнэгүй хүргэнэ. Ticket.mn-ээр захиалах боломжтойгоос гадна циркийн билетийн касс өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд циркэд ажиллаж байна. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 10-50 мянган төгрөгийн өртөгтэй байх аж.
  • Дэлхийн улс орнууд шинэ оноо хэрхэн угтдаг вэ
    2016 оны 12 сарын 24
    Аргын тооллыг баримтлагч барууны орнууд жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нийг ирж буй шинэ оны угтал болгон тэмдэглэсээр иржээ. Монголчуудын хувьд билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг шинэ оны эхэн гэж бэлгэдэн тэмдэглэсээр хэдэн зууныг үдсэн. Тэгэвч өнгөрсөн зууны 20-иод оны эцсээс аргын тооллын шинэ жилийг тэмдэглэж эхэлсэн. Шинэ жилийг анх тэмдэглэж эхлэхдээ хойд туйлын цагаан сахалтай өвгөн, цасан охидын хамт ирж бэлэг тараадаг байсан бол сүүлийн хэдэн жилээс цагаан сахалтай, улаан хувцастай залуус тэрхүү өвгөнийг орлох болов. Санта Клаус айл гэрээр орж, бэлэг тараагаад дуулж бүжиглэх нь бий. Энэ мэтээр шинэ жилийг угтах, тэмдэглэх ёс, улс улсын аж төрөл, зан үйл дэлхий дахины жишигтэй холбоотой болсон байна. Ингээд дэлхийн зарим улс оронд шинэ жилийг яаж угтаж, хэрхэн тэмдэглэдэг тухай сонирхуулъя.
  • Гурван хүүхэд нь галд өртсөн өрхөд гэр бэлэглэнэ
    2016 оны 12 сарын 24
    Энэ сарын 19-нд Нийслэлийн ХУД-ийн 12 дугаар хороо, зээлийн барилгын 13 дугаар гудамжинд оршин суух иргэн Ц-гийн гэр шатсан.



    Улмаар 1 настай эрэгтэй Ц, 4 настай эмэгтэй Н, 5 настай эрэгтэй Г нарын гурван бага насны хүүхэд харамсалтайгаар галд өртөж нас барсан.



    Тэдний ар гэрийнхэнтэй НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр уулзаж, бүрэн тавилгатай гэр олгохоор болжээ.



    Мөн иргэний үнэмлэх бусад бичиг баримт зэргийг шинээр олгох аж.

  • Багц 24: Ц.Мөнх-Оргил сайд Хятадаас уучлал гуйж, С.Зориг агсны хэрэгт Д.Булганыг хэрэгсэхгүй болгов
    2016 оны 12 сарын 24
    Өнгөрсөн долоо хоног сонин үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. 18 жилийн дараа анх удаа болсон С.Зориг агсны шүүх хурал гурван өдөр үргэлжилж, ээж аавууд утааны эсрэг жагсахаа мэдэгдээд байна. Түүнчлэн Ц.Мөнх-Оргил сайд Далай ламын айлчлалтай холбогдуулан Хятадын талаас уучлал гуйсан нь дэлхийн нийтийн анхааралд өртлөө.


    С.Зориг агсны шүүх хуралд 10 гаруй гэрч дуудагджээ

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны шүүх хурал энэ сарын 14-нд Хорих 461 дүгээр ангид анх удаа сүр дуулиантай болсон. Шүүгчдийн хүсэлтээр хурлыг долоо хоног хойшлуулснаар өнгөрсөн лхагва гаригт үргэлжилсэн. С.Зориг агсны шүүх хурал гурван өдөр үргэлжилсэн бөгөөд өчигдөр 22:00 цагт түр завсарлалаа. Энэ өдрүүдэд олны анхаарлыг хамгийн их татсан үйл явдал бол С.Зориг агсны гэргий Д.Булганы хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Түүнчлэн хохирогч С.Оюун шүүх хуралд оролцоогүй шалтгаанаа тайлбарлалаа. Тэрбээр шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүссэн бөгөөд улсын нууцтай холбоотой, хаалттай явагдсан учраас байр сууриа илэрхийлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн билээ.

    Тэгвэл хаалттай явагдсан шүүх хуралд өчигдөр 10 гаруй гэрч дуудагдаж, мэдүүлэг өгчээ. Тэднээс Ч нь хохирогчийн талыг төлөөлж байгаа бол Д нь шүүгдэгчийн ар гэрийг төлөөлж шүүх хуралд оролцож байгаа нь нийтэд ил болсон. Бусад нь одоогоор хуулийн дагуу ”нууц” хэвээр байна.

    Хөндлөнгийн шинжээчид гэдэгт ОБЕГ-ын хоёр шинжээч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч багтаж байгаа юм. Мөн шинжээчдийн ямар баримт дэлгэснийг шүүх бүрэлдэхүүн хуулийн дагуу нууцлах аж.

    Шүүх хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар дэнсэлж буй. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцож байгаа.

    Хятадаас уучлал гуйсан ньтодорхой боллоо

    БНХАУ-ын төрийн мэдлийн “Синьхуа”, “Глобал Таймс” зэрэг хэвлэлүүд “Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Хятад улсад хандан Далай ламын айлчлалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд, түүнийг дахин улс орондоо урихгүй тухай амлалт өглөө” гэсэн утга бүхий мэдээлэл цацсан. Уг мэдээллийг цацахдаа дотоодын хэвлэлүүдэд өгсөн ярилцлагыг нь мөн ишилсэн юм. Тэгвэл төрийн чанга бодлоготой урд хөрш агентлагуудынхаа орчуулгын мэдээн дээр үндэслэж Хятадын тал Монголын уучлалыг хүлээн авлаа, энэ удаагийн үйл явдал сургамж болсон байх гэж мэдэгдсэн нь дэлхий нийтийн анхааралд өртлөө. Тусгаар улсынхаа бие даасан байдлыг хадгалж чадаагүй түүний энэ үйлдэл шүүмжлэл дагуулж байна.

    Ээж аавууд утааны эсрэг нэгдэж, төрөөс нэхэмжлэл хүслээ

    Улаанбаатар хотын агаарын бохирдол дэлхийд нэгдүгээрт эрэмблэгдэж байна. Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үед эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, амьсгалын замын өвчлөл ихсэв. Ялангуяа 0-5 насны хүүхэд багачуул ханиад нь уушгины хатгалгаа болж буйг эмч нар онцолж буй. Иймд эцэг эхчүүд утаанд хордсон хүүхдийнхээ эмчилгээний зардлыг төрөөс нэхэмжилж, энэ сарын 26-нд хар масктай жагсахаар боллоо. Мөн анх удаа ээж аавуудын холбоог байгуулж утааны эсрэг дуу хоолойгоо нэгтгээд байна.
  • ”Бөртэ чоно” шагнал гардуулах 15 дахь удаагийн ёслол боллоо
    2016 оны 12 сарын 24
    Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах ”Бөртэ чоно-2016” наадам өчигдөр болж өнгөрлөө.

    15 дахь удаагийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ц.Баярсайхан, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц нарын албаны хүмүүс уригдан иржээ.

    Олимпийн аварга, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба, Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг, Д.Отгондалай, паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпилжээ нарын шилдэг тамирчид ирээд байна.

    МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн ёслолыг үйл ажиллагааг нээж ”Эрхэм хүндэт зочид төлөөлөгч спортын зүтгэлтнүүд та бүхэнд мэнд хүргэе. Өвлийн жавартай үдэш энэ халуун танхимд та бүхэнтэйгээ спортын шилдгүүдээ шалгаруулахаар цуглаад байна. Бөртэ чоно наадам 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгааг хэлэхэд таатай байна. Өвлийн олимпийн анхны медаль хүртсэн, зуны олимпийн наадмаас мөнгө, хүрэл медаль хүртэж медалийн сангаа арвижуулсан зэрэг сайхан амжилтаар 2016 оныг үдэж байна” гэв.

    МҮОХ-ны хамгийн эхний шагнал эзэндээ очиж Өвөрхангай аймгийн Монреаль зөвлөл шилдгээр шалгарч, Өмнөговь аймгийн Сэврэй сумын олимпийн танхим 2016 он шилдгийн шагнал хүртлээ.
4644 4645 4646 4647 4648 4649 4650
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    30 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    35 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    12 цаг 29 мин
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    17 цаг 57 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    18 цаг 3 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    18 цаг 21 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    19 цаг 24 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    19 цаг 43 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    20 цаг 18 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    20 цаг 28 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    20 цаг 35 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    20 цаг 40 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    Уржигдар 22 цаг 26 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    Уржигдар 22 цаг 14 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    Уржигдар 19 цаг 32 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    Уржигдар 18 цаг 59 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Танилц: “Улсын начин” цолны болзол хангасан бөхчүүд
    Уржигдар 16 цаг 31 мин
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    Уржигдар 12 цаг 39 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК