-
2017 оны 5 сарын 05
МАХН-ын дэмжигчид Эрх чөлөөний талбайд жагсаал хийж байна. МАХН-ын Бага чуулган өнөөдөр хаалттай хуралдаж, гишүүд МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан.
-
2017 оны 5 сарын 05
МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ зарлалаа. Энэ талаар тус намын дэд дарга, Монгол Улсын Шадар сайд асан Ц.Оюунбаатар
-
2017 оны 5 сарын 05
2017 оны нэгдүгээр улирлын байдлаар Жолоочийн даатгалын сан /ЖДС/-д 9.8 тэрбум төгрөг төвлөрөөд байна. Жолоочийн даатгалын тухай хуулиар тус санд төвлөрсөн хөрөнгөөр жолоочийн даатгалд хамрагдаагүй, эсхүл гэрээний хугацаа дууссан, түүнчлэн даатгалын тохиолдол гаргасан жолооч зугатаасан болон даатгагч нь дампуурсан зэрэг тохиолдолд жолоочоос бусад этгээдэд учирсан хохирлыг нөхөн төлдөг.
Тус санг бүрдүүлж, нөхөн төлбөр олгох үйл ажиллагааг Хорооноос зөвшөөрсөн дүрмийн дагуу Албан журмын даатгагчдын холбоо эрхлэн явуулж буй бөгөөд Холбоо 2013 оноос хойш нийт 210 даатгалын тохиолдлын хохирогчид 492.8 сая төгрөгийн нөхөн төлбөр олгоод байна.
Албан журмын даатгалд даатгуулаагүй жолооч осол гаргасан бол хохирогч Холбооны шуурхай албаны 70101177, цагдаагийн 102 дугаарын утсанд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд нөхөн төлбөр авах талаарх ЖДС-гийн 70001277 дугаарын утсаар авах боломжтой. Сан хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээд буцаан төлүүлдэг тул жолооч та хариуцлагын даатгалд даатгуулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэх шаардлагатайг анхааруулж байна гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 05
Я.Санжмятав: Приус машины татварыг тэглэх алхмыг хийгээч ээ
-
2017 оны 5 сарын 05
Монгол Улсад 2014 онд болсон чөлөөт бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 44 кг-д мөнгөн медаль хүртсэн Узбекистаны тамирчин З.Отарумодовагаас дахин шинжилгээ авахад сэргээш илэрчээ.
Улмаар Дэлхийн бөхийн холбоо/UWW/-ноос түүний медалийг хураан авч, Л.Төртогтоход нөхөн олголоо. Налайх дүүргийн тамирчин Л.Төртогтох хагас шигшээд Узбекистаны бөхөд ялагдан тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ.
-
2017 оны 5 сарын 05
НМХГ-ын даргын баталсан 02-01/261 дугаартай удирдамжийн дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлсэн газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.
Шалгалтаар Баянзүрх дүүргийн 12-р хороо М-Ойл групп ХХК нь улсын байцаагчаас өгсөн албан шаардлагын дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж, зөрчлөө арилгалаа.
-
2017 оны 5 сарын 05
Барилга, хот байгуулалт ба зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын нэгдсэн чуулганд хийсэн мэдээлэл хийлээ.
-
2017 оны 5 сарын 05
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи, МУИС, “Монголын хотуудын холбоо” ТББ хамтран зохион байгуулсан “Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хурал хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө. Бага хуралд Монгол Улсад суугаа 17 улсын элчин сайд, гадаадын найман улсаас 15 зочин, төлөөлөгч, нийслэл хоттой харилцаат 10 гаруй хотын дарга оролцлоо. Энэхүү бага хуралд нийт 20 гаруй илтгэл тавигдаж, хэлэлцсэний эцэст зөвлөмж гарган баталлаа.
НИТХ-ын дарга, Монголын Хотуудын холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй хурлыг хааж хэлсэн үгэндээ “Энэ зөвлөмж гарснаар шийдвэр гаргах төвшинд байгаа хотын удирдлагуудад маш чухал юм. Улаанбаатар хотод тулгамдаад байгаа олон асуудал бий. Үүнийг нэг нэгээр нь сугалж авч ярих биш цогцоор нь шинжлэх ухаанд суурилсан шийдвэрийг гаргах хэрэгтэй. Бусад том хотууд тулгамдаад байгаа асуудлуудаа шийдвэрлэхийн тулд шинжлэх ухаанд суурилсан зөв бодлогыг гаргаж чадсанд байгаа. Бид хотын хөгжлийг шинэ шатанд гаргах онцлог бага хурал боллоо” хэмээн онцоллоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 5 сарын 05
Л.Болд: Сүхбаатар аймгийн иргэд хохирч байна
-
2017 оны 5 сарын 05
Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой тавдугаар сарын 8-ны өдөр тохиож байгаа юм. Энэхүү өдөр хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагааг 11:00 цагт зохион байгуулна.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Улсын их хурал, Засгийн газар, Нийслэлийн удирдлагууд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Дүүргүүдийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтэн ажилтанууд, хүүхдийн байгууллагын үе үеийн ахмадууд, хүүхдийн хөгжил оролцооны байгууллагууд, хүүхдийн төлөөлөл оролцоно.
Хүүхдийн байгууллага нь Монгол Улс тусгаар тогтнолоо олсон цаг мөчийн дараахан буюу 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй юм.
Энэхүү холбоо нь шинэ үеийн зохиолч Д.Нацагдоржоор удирдуулж, “Бүхний олон багачууд” дууг эгшиглүүлэн мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулахад ихэд анхааран ажилладаг байжээ.
Монголын хүүхдийн байгууллага нь,
- 1925-1940 онуудад Монголын пионерийн байгууллагын төв товчоо
- 1940-1949 онд МХЗЭ-ийн төв хорооны сургууль-пионерийн байгууллагын төв зөвлөл
- 1991 оноос Монголын Хүүхдийн төлөө Үндэсний газар
- 2016 оноос Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэртэйгээр хүүхдийн байгууллага өргөжин тэлсэн түүхтэй гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 05
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргажээ.
-
2017 оны 5 сарын 05
Сүхбаатар аймгийн иргэд Монгол улсын Үнсэн хуулиар олгосон эрхээ эдэлж чадахгүй, сонголтоо баталгаажуулж чадахгүй жилийн нүүрийг үзэж байна. Тиймээс өнөөдөр Сүхбаатар аймгийн Ардчилсан намын 100 гаруй гишүүд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нийслэл хотод иржээ.
-
2017 оны 5 сарын 05
УИХ-ын чуулганы өнөөдрийн (2017.05.05) нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад 56.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
-
2017 оны 5 сарын 05
Цэрэг татлага энэ сар 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ
-
2017 оны 5 сарын 05
Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Номхон далайн цэргийн командлалтай хамтран Өмнөговь аймагт энэ сарын 1-5-ны өдрүүдэд зохион байгуулсан “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн хаалтын ажиллагаа өнөөдөр боллоо.
-
2017 оны 5 сарын 05
Сэтгүүлч, зохиолч Б.Номинчимэдтэй яриа өрнүүлэв. Тэрбээр сүүлийн жилүүдэд ном хэвлэлийн салбарт хийж бүтээсэн зүйлтэй, гэр бүлийн хүнтэйгээ хамтарч дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын олон сайхан ном цувралаар гаргасан. Саяхан “Аугаа эрин” хэмээх түүхэн роман бичиж, хэвлүүлсэн нь уншигч, мэргэжилтнүүдийн таашаал, анхаарлыг ихэд татаж байна. Мөн Америкт амьдарч, ажиллаж буй монголчуудтайгаа хэдэн жил болсон. Түүний зэрэгцээ сэтгүүлчийн хувиар Монголын нийгмийн олон асуудлаар санал бодлоо тодорхой илэрхийлж ирсэн билээ.
-
2017 оны 5 сарын 05
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх хүмүүсийн нэр тодорлоо
-
2017 оны 5 сарын 05
Засгийн газраас баталсан ”Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож үг хэлсэн юм. Мөн тус арга хэмжээнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан үндэсний хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлэгчээр ажиллаж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг төлөөлж дэд сайд С.Мөнгөнчимэг оролцлоо.
Тэрбээр нээлтийн арга хэмжээний үеэр ”Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар Монгол хүн бүхэн эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах ёстой байдаг. Ингэснээр эрүүл мэндээ хамгаалах, өвдсөн тохиодолд үүсдэг санхүүгийн хүндрэлээ шийдэх нэг боломж бүрддэг. Өнгөрсөн оны байдлаар эрүүл мэндийн даатгалд нийт хүн амын 84 хувь нь хамрагджээ, Даатгалын санд 302 тэрбум төгрөг төвлөрч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан иргэдэд 242 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хувьд элэгний өвчлөлийг бууруулах, иргэдээ эрүүл энх, элэг бүтэн байлгахын төлөө хэд хэдэн ажил хийж байгаа. Юун түрүүнд С вирусийн эсрэг үйлчилгээтэй Харвони болон бусад төрлийн 5 эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тус бүрт 210 мянган төгрөгөөр хямдруулсан. Мөн элэгний В, С вирусийг илрүүлэх шинжилгээнд, даатгалд хамрагдсан 40-65 насны бүх хүмүүс буюу 500 мянган хүнийг хамруулан, эрүүл мэндийн даатгалын сангаас 1.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байна. 2017 ондоо багтааж даатгуулагчийг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг хэрэгжүүлнэ. Тодруулбал 40-65 насны бүх даатгуулагчид 5 жил тутамд 1 удаа үнэ төлбөргүйгээр эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээнд хамрагдах зохицуулалтыг бий болгохоор ажиллаж байна.
Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд цаашид Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг клиник эмнэлэг байгуулахад зориулахаар судалгаа шинжилгээний ажил эхэлснийг энд дуулгая аа. Иргэд маань, та бүхэн цаашид дэлхийн стандартад нийцсэн, эмчилгээ оношилгоогоор эх орондоо бүрэн дүүрэн үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам ажиллаж байгаа. Монголчууддаа элгээрээ энх амгалан, эрүүл, аз жаргалтай амьдралын ерөөлийг өргөе” гэж хэллээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас тус хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусийн эмийн үнийг хайрцаг тутамд нь 210 мянган төгрөгөөр хөнгөлж, вирус тоолох лабораторийн шинжилгээний үнийн дүнд 80-120 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэрүүдийг тус тус гаргаад байна. Мөн ойрын өдрүүдэд 40-65 насны даатгуулагчийн элэгний В, С вирусыг илрүүлэх оношилгоо, шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь 100 хувь хариуцахаар болоод байна.
-
2017 оны 5 сарын 05
Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Бөмбөгөр худалдааны төвд балчир хүүхэд эцэг эхээсээ төөрсөн тухай мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ.
-
2017 оны 5 сарын 05
Өнөөдөр олон улсын эх баригчдын өдөр. Олон улсын эх баригчдын өдрийг жил бүрийн 05 дугаар сарын 05–ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.