зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4748 4749 4750 4751 4752 4753 4754
  • Танилц: 0-5 хүртэлх насны хүүхдийн эмийг 100 хувийн хөнгөлөлттэй олгох эмийн сангууд
    2017 оны 1 сарын 25
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 0-5 настай хүүхдийн хэрэглэдэг 10 нэр төрлийн эмийг 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа. Тодруулбал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 0-5 насны хүүхэд ууж хэрэглэх, нэн шаардлагатай 10 төрлийн 30 эм бэлдмэлийг 100 хувийн хөнгөлөлттэй олгохоор шийдвэрлэсэн.

  • Дуучин О.Солонго уран бүтээлийн тайлан тоглолтоо Япон улсад хийнэ
    2017 оны 1 сарын 25
    7 настайгаа эхлэн хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурийн ангид элсэн орж урлагийн гараагаа эхлэж байсан дуучин О.Солонго тоглолтоо хийх гэж байна. Дуучин О.Солонго 9 настайга эхлэн “Mongol TV” телевизийн дэргэдэх “Зул” хүүхдийн хамтлагт дуулж байсан бөгөөд 12 настайдаа Япон улсад зохиогдсон Олон улсын ая дуу зохиогчдын наадамд оролцож “Graind-Prix” шагнал хүртэж байсан. Дуучин О.Солонгын хувьд Япон улсын Токио хотод амьдардаг бөгөөд “CIMS Music studio”-д дуучин, хөгжмийн зохиолч мэргэжлээрээ ажиллаж байгаа аж. Түүний хувьд 2013 оноос хойш сар бүр өөрийн тоглолтоо хийдэг бөгөөд дараагийн тоглолт нь энэ сарын 28-ны өдөр болох юм байна.
  • Монгол Улс авлигын индексээр 15 байр ухарчээ
    2017 оны 1 сарын 25
    ​”Транспэрэнси Интэрнэшнл” байгууллагын зүгээс 2016 оны дэлхийн Авлигын төсөөллийн индексийг зарлалаа. Монгол Улсын хувьд 2015 онд 39 оноогоор 168 орноос 72 дугаар байранд орж байжээ. Гэтэл 2016 онд 38 оноогоор 176 орноос 87 дугаар байранд оржээ. Өнгөрсөн оноос 15 байраар ухарсан үзүүлэлттэй байна. Монгол Улстай ойролцоо оноо авсан улс орныг дурдвал Ямайк, Панам, Замби, Колумб, Индонез улсууд байгаа аж.



    Энэхүү төсөөллийн индексээр хамгийн сайн буюу 90-ээс дээш оноог Дани, Шинэ Зеланд, Финланд авчээ. Харин сүүлийн байранд Ливи, Судан, Хойд Солонгос, Өмнөд Судан, Самал улс оржээ.



    Эдгээр улс хамгийн бага оноо авах хүчин зүйлд мөн л мэдээллийн системийн эрх чөлөө, нийтийн албан тушаалтны ёс зүйн журам гэсэн үзүүлэлт нөлөөлжээ. Харин Монгол Улс авлигын энэ индексээр ухарсаар байгааг анхааруулав.
  • ”Бүх оддын тоглолт” маргааш болно
    2017 оны 1 сарын 25
    Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Бүх оддын тоглолт” энэ сарын 26-ны 18:00 цагт Спортын төв ордонд болно.

    Тус тоглолтод Монгол Улсын залуучуудын шигшээ баг АНУ болон БНАСАУ-ын легионеруудтай өрсөлдөх юм. Манай залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд Тайвань улсад энэ зун болох Дэлхийн “Универсиад” наадамд оролцох тамирчид тоглох юм байна. Тоглолтын үеэр холын зайн мэргэн буучдын шидэлтийн тэмцээн, багийн тэмцээн, ур чадварын тэмцээн зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд болох аж.
  • Эерэг 24: Цагдаагийн дэслэгч дөрвөн хүний амь аварчээ
    2017 оны 1 сарын 25
    Цагдаагийн дэслэгч дөрвөн хүний амь аварчээ. Тодруулбал, өчигдөр өглөөний 08:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 14-08 тоотод оршин суух иргэн Ц.Найманжингийн эзэмшлийн өвлийн сууцанд гал гарч дотор нь унтаж байсан Д.Алтанзул, Ц.Найманжин, Ц.Есөнжин, Г.Нэргүй нарыг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр галын аюулаас гарган аварсан байна.

  • Монголын багийг 2017 оны Дэлхийн цомын төлөөх тэмцээнд урьжээ
    2017 оны 1 сарын 25
    Чөлөөт бөхийн эрэгтэй багуудын 2017 оны Дэлхийн Цомын төлөө тэмцээн ирэх хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Иран улсын Керманшах хотод болно.



    Ираны бөхийн холбооноос ДБНХ-той хамтран зохион явуулах уг тэмцээнд оролцох дэлхийн шилдэг 8 багийн нэгээр Монголын багийг урьжээ. Чөлөөт бөхийн багийн дэлхийн аварга гэж нэрлэгддэг энэ тэмцээнд тэмцээнийг зохион байгуулагч Иран улсын багаас гадна Азербайжан, АНУ, Гүрж, ОХУ, Турк, Энэтхэг улсын багууд оролцоно.

    Нийслэл Тегеран хотоос баруун өмнөд зүгт 525 км-ын зайд орших Керманшах хотын “Азади спорт цогцолбор”-т болох Дэлхийн Цомын төлөө тэмцээний шагналын сан 50 мянган ам.доллар ажээ. Түрүүлсэн баг 25, хоёрдугаар байранд шалгарсан баг 15, гуравдугаар байранд шалгарсан баг 10 мянган ам.долларын шагнал хүртэнэ.
  • Томуугийн тархалт буурч, эмнэлгүүд хэвийн горимоор ажиллаж байна
    2017 оны 1 сарын 25
    Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдварын өвчлөл тодорхой хэмжээгээр буурч, дүүргийн эмнэлгүүд хэвийн горимоор ажиллаж байна. Тухайлбал, энэ сарын 24-ний байдлаар, амбулаторийн 83955 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6325 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.5 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.1 хувиар буурчээ.

    Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд, нийт батлагдсан 1897 орон дээр 1742 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд орны ачаалал хэтрээгүй байна. Шинээр хэвтсэн өвчтөний 110 буюу 38.7 хувийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлжээ. Харин нийт өвчлөгсдийн 80.96 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм.

    Хүүхдийн түргэн тусламжийн 1061 дуудлага ирснээс 39.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Томуу, томуу төст өвчлөлийн хамгийн өндөр үзүүлэлтээр нь авч үзвэл, Багануур дүүрэгт 11.6 хувь, Чингэлтэй дүүрэгт 8.7 хувь, Сүхбаатар дүүрэгт 8 хувийг тус, тус эзэлж байна.

    Тиймээс өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрийн эргэлт үзлэг, утасны зөвлөгөөг сайжруулж, хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, бага насны хүүхдийн хоол тэжээлийн талаархи зөвлөгөө, өвчтэй хүүхдийн асаргаа сувилгаа зэрэг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийх ажлуудаа эрчимжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
  • Онц, аюултай гэмт хэрэгтэнд 10 жилийн ял оноожээ
    2017 оны 1 сарын 25
    Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ”Шунхлай” ХК-ны шатахуун түгээх станцын талбайд Б-нь Г-тэй марган, улмаар цохиж, хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Баянхонгор аймгийн Прокурорын газраасМонгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

    Аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд шүүхээс 6 удаагийн ял шийтгэлтэй, хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдэжбайсан Б-г шүүхээс онц, аюултай гэмт хэрэгтнээр тооцож, 10 жил 6 сар 10 хоногийн хорих ял оногдуулан, ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

  • Г.Болорсүх: Tэтгэвэр тогтоолт, олголтоо шалгуулах хүсэлтийг ажлын таван өдөрт шийдвэрлэнэ
    2017 оны 1 сарын 25
    Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аян улсын хэмжээнд эхлүүлэх тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаал гарсантай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын дарга Г.Болорсүхээс тус аяны талаар тодрууллаа.

    -Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аяны зорилго юу вэ?

    -Тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, одоо авч байгаа тэтгэврийн хэмжээг баталгаажуулах, тэтгэвэр авагчдаас гаргасан өргөдөл, хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэх зорилгоор энэ аяныг улсын хэмжээнд зохион байгуулах шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргасаны дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаал гараад байна. Энэхүү тушаалын хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт өчигдрөөс аяныг хэрэгжүүлэх ажилдаа ороод байна. Нийслэлийн хэмжээнд 150 мянга гаруй тэтгэвэр авагчтай. Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авч байгаа эдгээр иргэдийн өргөдөл, хүсэлтийг энэ сарын 16-наас эхлэн хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ. Энэ аяныг хэрэгжүүлэхэд дүүргүүдийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүдэд нилээд ачаалал нэмэгдэхээр байгаа ч бид хэлтсийн байцаагч, ажилтнуудыг бүрэн оролцуулан ажиллахаар төлөвлөөд байна.

    -Зөвхөн тэтгэвэр тогтоолт, олголтоо шалгуулах өргөдөл гаргасан иргэдийн хүсэлтийг шийдвэрлэнэ гэж ойлгож болох уу.

    - Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль заасны дагуу тэтгэвэр эрх авах эрх зүйн харилцаа үүсч, тэтгэвэр үнэн, зөв тогтоогдсон эсэхийг шалгах юм. Түрээнд хэлсэнчлэн нийслэлийн хэмжээнд тэтгэвэр авч байгаа 153 гаруй иргэний материалыг шалгах том ажил хийгдэнэ гэж ойлгож болно. Шалгалтын явцад хуучирч муудсан хавтастай хувийн хэргийг цэгцлэх ажил мөн хийгдэнэ. Харин өргөдөл гаргасан иргэдийн хувьд ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэнэ.

    -Тэтгэвэр тогтоолт, олголтыг баталгаажуулах талаар яригдаж байсан энэ ямар учиртай вэ?

    -Шалгалтанд хамрагдсан тэтгэвэр авагчийн хувийн хэргийн тогтоолтын хуудас болон тэтгэврийн дэвтрийн арын хуудасны тусгай тэмдэглэл хэсэгт Батламж дардас дарж баталгаажуулна. Дүүргийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсүүдэд тэтгэвэр тогтоолтыг шалгах чиглэл өгөгдсөн. Мөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болон манай байцаагчид ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Энэхүү аян гуравдугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд зохион байгуулагдана.

    Танд баярлалаа.
  • Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтарна
    2017 оны 1 сарын 25
    Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Аялал жуулчлалын төв болгох зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхээр 10 гаруй ажлыг төлөвлөсөн бөгөөд гадаадын жуулчид, үндэсний соёл урлаг, үзвэр үйлчилгээ үзэх нөхцөл бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ тэдний тав тухтай зорчин ямар нэг эрсдэлд өртөхгүй байх нөхцөлийг хангах нь аялал жуулчлалыг хөгжүүлэх бас нэгэн үйл ажиллагаа болох юм.

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг байгуулж байна. Энэ санамж бичгийн хүрээнд

    хотын аялал жуулчлалын бүсэд аяллаар ирсэн гадаадын иргэдийг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлж, жуулчдад үйлчилдэг үйлчилгээний байгууллагуудын ажилчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн чиглэлээр сургалт, семинарыг үе шаттай зохион байгуулж, гарын авлага материалыг хамтран бэлтгэх
    Цагдаагийн албан хаагчдын гадаад хэлний мэдлэг, харилцааны соёлыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, “Оюутан цагдаа” арга хэмжээг үргэлжлүүлэн явуулах
    иргэн, жуулчид ихээр сонирхон оролцож байгаа нийтийг хамарсан арга хэмжээ болон Горхи. Тэрэлжийн амралт, аялал жуучлалын бүс, Туулын голын эргээр хэв журам сахиулах морин, завьт, машинт эргүүлийг аялал жуулчлал, амралтын улиралд тогтмол ажиллуулах
    Жуулчны бааз, амралтын газар, шөнийн клуб, ресторан, паб, зочид буудал зэрэг газруудын харуул, хамгаалалтын албаны үүрэг хариуцлагыг өндөржүүлж, зөвшөөрөл, гэрээнд нь гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангахад санаачилгатай ажиллах, такси дуудлага, хаяг байршлын лавлагаа туслалцаа өгүүлж байх үүргийг тусгах, хяналт тавих зэрэг ажлуудыг хамтран зохион байгуулна
    Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь жуулчны аюулгүй байдлыг хангах гадаадын жуулчдад эрүүл мэнд, онцгой байдлын шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор мөн санамж бичгийг байгуулсан байна.

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг нийслэлийн хэмжээнд 3 дахь жилдээ зохион байгуулсан, цагдаагийн албан хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалт, зочид буудал, жуулчны баазын стандарт, аюулгүй байдлыг хангах сургалт, урьдчилсан хяналтыг хийх зэрэг ажлыг зохион байгуулж ажиллаж байсан гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
  • Дарга нарын цалинг бууруулж 980 сая төгрөг хэмнэнэ гэв
    2017 оны 1 сарын 25
    Монгол Улсын 2017 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулан тодорхой хэмнэлт хийхээр төлөвлөжээ.
  • “Насны хишиг”-ийг сар шинийн баяраас өмнө олгоно
    2017 оны 1 сарын 25
    Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Хуульд тусгаснаар 121 мянган ахмадад жилд нэг удаа ”Насны хишиг”-ийг олгохоор болсон. Ингэхдээ 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянган төгрөг олгох бол 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтсон билээ.

    Тэгвэл хуулийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан ”Насны хишиг”-ийг хоёр үе шаттайгаар болгохоор болжээ. Эхний ээлжид тодорхой тооны ахмадад cap шинийн баяраас өмнө олгох бол үлдсэн ахмадуудад нь Үндэсний их баяр наадмаас өмнө олгох аж.
  • Монголын хөрөнгийн зах зээл яагаад дайнтай ПАЛЕСТИНаас дорд гэж?
    2017 оны 1 сарын 25
    CCP нь арилжаанд оролцогч талуудын төлбөрийг эрсдэлийг хамгаалах, хэлцэл буцахгүй биелэгдэх нөхцөлийг хангадаг байгууллага, кастодиан банкны үйлчилгээ нь бидний хувьд бас нэг шинэ зүйл бөгөөд одоогоор тус үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий банкууд авч, үйл ажиллагааны бэлтгэлээ хангаж байна. Хөрөнгө оруулагчдын үнэт цаасны хадгалалт, хөрөнгө оруулагч хуулиар олгогдсон эрхээ эдлэхэд энэхүү банк чухал үүрэгтэйг FTSE онцолж буй юм.
  • Агаарын чанар: Ганцхан цэгийн агаар цэвэр байна
    2017 оны 1 сарын 25
    Өнөөдөр өглөө 08.30 минутын байдлаар Мишээл экспо хавийн агаар л цэвэр буюу ногоон өнгийн тэмдэглэгээтэй байна. Нийслэлийн агаарын чанарыг хэмжихийн тулд нийт 12 цэгт агаарын бохирдлыг хэмжих самбарууд байрлуулсан юм.


    Өнөө өглөөний байдлаар Ургах наран, Монгол газар бага зэргийн бохирдолтой, 100 айл, Баянхошуу, Нисэх орчимд дунд зэргийн бохирдолтой, Бөхийн өргөө их бохирдолтой, Баруун дөрвөн зам, Толгойт, МҮОНРТ, Амгалан хамгийн их бохирдолтой байна.

    Улаанбаатарын агаарт хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/ гэсэн түгээмэл бохирдуулах бодис их хэмжээгээр байсаар байна.
  • АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа
    2017 оны 1 сарын 25
    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллаа батлах үеэр ”Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа.



    Тэрбээр бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж ”Хэлэлцэх асуудлын материалыг өнөөдөр гар дээрээ авч байна. Уг нь гурав хоногийн өмнө баримт бичгийг гишүүд авсан байх ёстой. Танилцах бололцоо олгох үүднээс тус бүлэг ийн завсарлага авч байна” гэв.

  • Нацагдорж буюу очирын тухай та мэдэх үү
    2017 оны 1 сарын 25
    Очир нь анхандаа энэтхэгийн Индра бурханы шидэж хэрэглэдэг хүрэл шийдэм байжээ. Харин Буддын шашинд тэрээр муу муухай, хорон санаатан бүхнийг няц даран сөнөөдөг хэдий ч өөрөө хэзээ ч үл сөнөөгдөгч, бат бөх, цаг хугацааг даван туулагч эрч хүч, төгс чадлын бэлгэ тэмдэг болжээ.

    Анхдагч язгуур Будда буюу “Очирбаригч” хүч чадлын нөөц ундарга болон бүх Будда бурхан, шашны багш нэг бүрийн зүрхэд хамт оршиж байдаг. Бодьсадва Очирваани буюу “Очирыг гартаа хөтлөгч” бол Чингис хаан болон монголын бусад хаад ноёдод шингэсэн Будда бурханы эрч хүчтэй, хүчирхэг мөн чанар, шинж төрхийн гадна илэрхийлэл мөн. Монголчууд бол бурханы ард түмэн.

    Очир нь хонхтой хамтдаа хувраг хүний шүтээн тахилын хамгийн гол үндсэн хэрэглүүр болжээ. Очир идэвхитэй эрч хүч, эр хүнлэг үндсэн төрх байдал, гол зэвсэг эсхүл хэрэглүүр нь юм. Харин хонх нь идэвхгүй далд хүч, эмэгтэйлэг үндсэн төрх, хурц мэргэн ухааны бэлгэдэл. Гэгээрэлд хүрэх зам мөрийг танин мэдэхэд зэвсэг хэрэглүүр болон хурц мэргэн ухаан заавал хослон нэгдэх ёстой. Үүгээр ч Будда Шакъяамуни бурхан гэгээрэлд хүрсний учир шалтгааныг ухан тайлбарлаж болно. Учир нь тэрээр бясалгал үйлдэхдээ очир завиллаар буюу очир загалмай маягаар хөлөө загалмайлан давхар завилж сууж байсан ажээ.

    Сүмд бясалгагч Будда бурхан эсхүл түүнтэй мөн чанар нэгэн болох лам хувраг нэг бол тэдний залрах олбогт нь ширсэн очир загалмай дээр суудаг эсхүл бүхний нүдэнд ил харагдахаар мөргөл, бясалгалын ширээний өмнө байрлуулсан орлуулах туг даавууг ашигладаг.

    Очир хонх

    Очир хонх арга билгийн төлөөлөл болдог. Арга нь очир, хонх нь билэг. Танка зураг, барималд бурханы гарт очир байгаа нь ямар агуулгатай болохыг сонирхдог. Энэ нь Очир алмасыг бэлэгдсэн очир хөдөлгөх хөдөлгөөн буюу мутарлага нь газрын янз бүрийн саад бартааг устгана гэж үздэг. Хүч чадал эрх мэдлийн бэлэгдэл ч гэж үздэг. Очир асар их хүч чадалтай учир лусын эздийн зөвшөөрлийг авч чаддаг хэмээн үздэг.

    Хонх бол авиа гаргана. Тэр дуу бурхны чихэнд уянгалаг сайхан эгшиг аялгуу болон хүрдэг. Харин ад донгийн хорлол чөтгөр шулмын чихэнд тархийг хагалам тэсэхийн аргагүй хүчтэй долгион, харанга болж, муу муухай бүхнийг, атгаг хар санааг хагалан бутаргадаг гэж үздэг байна. Хонхны дуугаар дарж хөөж чадаагүй үлдсэн ад зэтгэрийг очироор нухчин дардаг. Тиймээс хонх очир хоёр нь хамтдаа байдаг учир нь энэ болно.

    www.budda.mn
  • Үнэт эдлэл хулгайлсан этгээдүүд айлаас дахин хулгай хийхээр төлөвлөж байжээ
    2017 оны 1 сарын 25
    ​Өнгөрсөн оны 11, 12 дугаар сар болон энэ сард Хан-Уул дүүргийн дөрөв, долоо, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэдийн хувийн орон сууцнаас түүхийн ховор эд зүйл, үнэт эдлэл алдагдаж иргэдэд онц их хэмжээний хохирол учирсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ.
  • Та үүнийг мэдэх үү
    2017 оны 1 сарын 25
    1945 онд азийн аж үйлдвэрийн тэргүүлэх гүрэн ямар улс байсныг та мэдэх үү? Дийлэнх хүмүүс мэдээжийн хэрэг Япон улсыг нэрлэх байсан байх л даа. Тэгвэл тухайн үеийн статистикийн мэдээгээр Манж Го улс азийн тэргүүлэх аж үйлдвэрийн гүрэнгээр тооцогдож байжээ. Мэдээжийн хэрэг түүний ард япон улс байж таарна л даа. Япон үнэндээ Зүүн хойд Хятад, Манж Гог өөрийн нутаг дэвсгэрийн нэгээхэн хэсэг хэмээн үзэж байсан тул Хятад улстай явуулж байсан дайны чухал түшиц болгохын тулд аж үйлдвэржүүлэх бодлого баримтлахын сацуу Японоос 6 сая цагаач иргэдийг татан авчирсан нь нарийн мэргэжилтэй ажиллах хүчний гол цөмийг бүрэлдүүлж байсан байж таарна. Түүний үр дүнд 1945 он гэхэд Манж Гогийн аж үйлдвэрийн нийт өртгийн хэмжээ анх удаа Япон улсаас даван гарч байсан түүхтэй ажээ. Зүүн хойд орныг япончуудын гараас чөлөөлсний дараа тэдний үлдээсэн өв болох аж үйлдвэрийн том том баазууд хожим хятадын хүнд аж үйлдвэрлэл хөгжих гол үндэс суурь болж өгсөн гэлцдэг.

    Далаад оны эхээр Ким Ир Сений ”Ардчилсан Солонгос” азидаа дээгүүрт тооцогдох аж үйлдвэржсэн улс байсан гэдэг. Хөрш зэргэлдээ Өмнөд солонгос чамгүй хүчин чармайлт гарган байж 1976 онд л анх удаа аж үйлдвэрийн бүтээгдхүүний хэмжээгээр Умард хөршөө гүйцэж түрүүлсэн юмсанжээ.

    Тэр холын түүхийг үл өгүүлэн өгүүлэхэд 1990 оны үед элсэн цөл хэвээрээ байсан Катар, Эмират улсууд өдгөө ямар төвшинд хүрч хөгжсөнийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа юм хойно доо. Дор 2000 онд элсэн цөл байсан Дубай өдгөө ямар байдалтай болсныг харьцуулсан зураг орууллаа.
  • ​Ахмад настны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
    2017 оны 1 сарын 25
    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзлээ.
  • 40 согтуу жолоочийг илрүүлжээ
    2017 оны 1 сарын 25
    Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр өчигдөр нийт 282 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 223 дуудлага бүртгэгдсэн байна.
4748 4749 4750 4751 4752 4753 4754
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    31 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    38 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    1 цаг 6 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    1 цаг 45 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    1 цаг 59 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    2 цаг 16 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    3 цаг 16 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    3 цаг 54 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    4 цаг 0 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    4 цаг 15 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    4 цаг 27 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    4 цаг 28 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    5 цаг 27 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    5 цаг 42 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    7 цаг 11 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    7 цаг 17 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    7 цаг 22 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    19 цаг 45 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    22 цаг 46 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    22 цаг 53 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК