2013 оны 10 сарын 28
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар /цаашид “Талууд” гэх/ хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, батлан хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагаа тогтвортой өргөжиж, иргэдийн солилцоо өдөр ирэх тутам идэвхжин, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нягт уялдаатай хамтран ажиллаж байгааг сэтгэл ханамжтай тэмдэглэв.