зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5061 5062 5063 5064 5065 5066 5067
  • Тээврийн хэрэгслийн татвар хураалтын хянaлтын үзлэг явуулж байна
    2016 оны 6 сарын 09
    Авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлын хуулийн хугацаа 5 дугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болсон. Албан татварт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 6 сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй, тээврийн хэрэгсэл эзэмшигчид хуулийн дагуу захиргааны арга хэмжээ ногдуулж байгаа бөгөөд 6 сарын 6-наас эхлэн хяналтын үзлэг шалгалтыг явуулж эхлээд байна
  • ҮЦХ-гийн бүтээн байгуулалтын ажлын үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэв
    2016 оны 6 сарын 09
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх тухай” А459 дүгээр захирамж гаргалаа.
  • Архангайн тойрог улаах уу, цэнхэртэх үү?
    2016 оны 6 сарын 09
    Сонгуулийн санал хураалт болж ирэх дөрвөн жилд улс төрийн ямар нам, хүчин төрийн эрхийг барих нь хорь гаруй хоногийн дараа тодорхой болох гэж байна Ингээд УИХ-ын сонгуулийн 1. 2. 3 дүгээр тойрог буюу Архангай аймагт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг хамтдаа сонирхоцгооё.
  • Элс, хайрга олборлодог компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлахыг хүсэв
    2016 оны 6 сарын 09
    Хатан туулаа хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ийхөн Туул голоос элс, хайрга олборлодог компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлахыг хүсчээ.
  • АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно
    2016 оны 6 сарын 09
    Ази-Европын Дээд хэмжээний 11 дүгээр хуралдааны салбар хуралдаан болох Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалт “Ази, Европын хөгжлийн төлөөх түншлэл” сэдвийн доор энэ сарын 09-10-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдах гэж байна.



    Тус уулзалтад АСЕМ-ын гишүүн 43 улсын Сангийн сайд болон бусад түвшний төлөөлөл, Европын комисс, эдийн засаг, мөнгөний асуудал эрхэлсэн комиссар нар, ОУВС , Дэлхийн банк , Европын төв банк , Европын сэргээн босголт, хөгжлийн банк , Европын хөрөнгө оруулалтын банк , Азийн хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг 13 олон улсын байгууллагын тэргүүн, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 260 орчим төлөөлөгч оролцох юм.



    Уулзалтын үеэр “Ази болон Европ тивийн макро эдийн засгийн хөгжил, боломж”, “Дэлхийн нийтийн болон бүс нутгийн түвшинд санхүүгийн тогтвортой байдлыг хангах нь”, “Ази болон Европын таатай харилцаа, хамтын ажиллагаа” гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд яриа, гишүүн орнуудын Сангийн сайд, олон улсын банк санхүүгийн байгууллагуудын тэргүүнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийгдэнэ. Мөн Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтын үеэр АСЕМ-ын гишүүн орнууд бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд хэрэгжүүлж болох төсөв, мөнгөний бодлого, бүтцийн өөрчлөлтийн бодлогуудын талаар санал солилцох, хамтарсан тунхаглал батлах, хоёр талын уулзалтууд хийх зэрэг үйл ажиллагаанууд явагдах аж.
  • Нийслэл дэх дурсгалт газруудыг тэмдэгжүүлнэ
    2016 оны 6 сарын 09
    Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/462 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх Монгол Улсын болон нийслэлийн түүхтэй холбоотой тэмдэгжүүлэх дурсгалт газрын жагсаалтыг батлав.
    Дурсгалт газруудыг тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Улаанбаатар хотын музейд үүрэг болгов. Дурсгалт газруудыг тэмдэгжүүлэхэд шаардагдах 26 сая 300 мянган төгрөгийг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн зардлаас санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    УЛААНБААТАР ХОТЫН НУТАГ ДЭВСГЭР ДЭХ ТЭМДЭГЖҮҮЛЭХ ДУРСГАЛТ ГАЗРЫН ЖАГСААЛТ

    № Хуучны нэр А. Одоогийн нэр
    Б. Байршил Тэмдэг байрлуулах цэг Тэмдэг-жүүлэх хэлбэр Товч түүх
    1 Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзундамбын Төрийн Шар ордон байсан газар А. -
    Б. Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн урдаас 4 дүгээр дэлгүүрийн хооронд байсан. Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд, Бага тойруугийн гудамжинд Чулуун самбар

    VIII Богдыг хаан ширээнд өргөмжилж, Монгол улсыг сэргээн мандуулсныг зарлан тунхагласан газар
    Дээрх төрийн их ёслол Богдын шар ордонд болсон ба тус ордон нь Монгол улсын төрийн ордон байв.

    2 Хүн чулууны хонхор А. Зүүн цэцэрлэгт хүрээлэн
    Б. Гадаад харилцааны яамны арын цэцэрлэгт хүрээлэн Их хүрээ суурьшсан газарт босгосон дурсгалын мэлхийт хөшөөний хажууд Чулуун самбар 1778 онд Их хүрээ ирж суурьшсан газар бөгөөд одоогийн Гадаад харилцааны яамны хойд талд Зүүн цэцэрлэгт хүрээлэн буй газар юм.
    3 Талхын дэнж А. Гандангийн дэнж
    Б. Гандантэгчинлэн хийд Гандан хийдийн гол хаалга руу явах замын голд Чулуун самбар 1838 онд Хүрээний хамгийн баруун талд Гандантэгчинлэн хийд баригдсан бөгөөд тэр цагаас өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж, өдгөө Монголын бурхан шашинтны төв хийд болсон.
    4 Зөөлөн хошуу буюу Зааны хошуу А. Тасганы овоо
    Б. Гэсэр сүмийн хойд талын овоо Овооны зүүн талын хаалганы хажууд Чулуун самбар

    Зүүн хүрээ, Гандангийн лам нар тус хошууны дээр номын хүчээр мэтгэлцэх тасга хэмээх зан үйл гүйцэтгэх болсноор Тасганы овоо гэх болсон.
    1950-аад оны дунд үе хүртэл хотын ерөнхий төрх байдлыг хардаг гол өндөрлөг цэгийн нэг болж байсан.
    1913 онд Францын гэрэл зурагчин Стафэн Пассагийн Тасганы овоо дээрээс Нийслэл хүрээний ерөнхий байдлыг авсан зураг нь монголын анхны өнгөт гэрэл зургийн нэг болон үлджээ.

    5 Богдын өндгөн сүргийн нутаг А. -
    Б. Дунд гол, Туул голын дундах газар бэлчээрийг ийнхүү нэрлэж байсан. Богдын зуны ордны байшингуудын ойролцоо Чулуун самбар Богдын дөрвөн ордны гурав нь Өндгөн сүргийн нутагт байсан бөгөөд өдгөө тэдгээрээс Богдын ногоон ордны ихэнх хэсэг, Хүрэн ордны зарим барилгууд хадгалагдан үлдсэн. Энэ нутаг бэлчээрт Монголын сүүлчийн хаан Жавзундамба хутагт 1893-1924 он хүртэл амьдарсан.
    6 Хүрээ сайдын газар А. -
    Б. МУБИС-ийн А байр орчимд МУБИС-ийн төв байрны зүүн хойд талд, хашаан дотор Чулуун самбар

    Энэ газарт 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн байгуулсан Монгол Улсын анхны таван яам байрлаж байсан.
    МУБИС-ийн төв байр нь 1931-1951 онд Засгийн газрын ордон байв.

    7 Хүрээний их зээл буюу Худалдааны гудамж А. Жуулчны гудамж
    Б. Дүрслэх урлагийн музейгээс Бөмбөгөр худалдааны төвийн урд талын замын уулзвар хүртэл Урт цагааны өмнө Чулуун самбар

    XVIII зууны эцсээс XIX зууны эхэнд үүссэн худалдаа, зах зээлийн гол гудамж, Хүрээний хамгийн их хөл үймээн ихтэй газар байв.
    Энэ үеийн захын өөр нэг үүрэг нь мэдээллийн нэг хэрэгсэл болж байснаараа онцлог.

    8 Махан дов, түүний орчим А. Барилгачдын талбай
    Б. Барилгачдын талбайн орчимд Барилгачдын талбайд Чулуун самбар Нийслэл хүрээний мах худалдаалах захыг Махан дов гэж нэрлэдэг байв.
    Махын довын эргэн тойронд 1909 онд баригдсан анхны европ эмийн сангийн байшин, 1914 онд баригдсан Өндөр хоршооны барилга буюу одоогийн Дүрслэх урлагийн музей байрлаж буй барилга, 1910-аад оны дунд үед баригдсан анхны кино театр, их дэлгүүрийн барилга, 1948 онд баригдсан анхны нийтийн хоолны газар буюу Туул зоогийн газрын барилга зэрэг түүхэн дурсгалт барилгууд өдгөө хадгалагдан үлджээ.
    9 Богдын цагаан ордон байсан газар А. -
    Б. Нэгдүгээр цахилгаан станцаас баруун урагш 300 м зайд Арьс ширний үйлдвэрийн ойролцоо Чулуун самбар Богдын өндгөн сүргийн нутагт байсан Богдын гурван ордны нэг. Энэ ордон 1837 онд баригдсан бөгөөд маш гоёмсог ордон байв.
    10 Индрийн талбай А. Чингис хааны талбай
    Б. Одоогийн Чингис хааны талбай Сүхбаатарын хөшөөний хажууд Чулуун самбар 1921 онд үүссэн шинэ талбай ба 1921-1946 онд Индрийн талбай, 1946-2013 онд Сүхбаатарын талбай гэж нэрлэж байв.
    Энэ талбайгаас 1921 оны Үндэсний Ардчилсан хувьсгалыг зарлан тунхагласан. 1990 оны хувьсгалын тэмцлийн гол төвүүдийн нэг байсан.
    11 Их тэнгэрийн амны хадны зураг А. Их тэнгэрийн амны хадны зураг
    Б. Их тэнгэрийн замын урд талд Хадны зургийн хажууд Чулуун самбар Хүрэл зэвсгийн үеийн хадны зосон зураг болон XIII зууны Их Монгол Улсын үеийн хар бэхээр зурсан зурагтай.
    12 Гачууртын амны хадны зоосон зураг А. Гачууртын Шар хоолойн амны хадны зураг
    Б. Гачууртын Шар хоолойн аманд, уулын зүүн энгэрт, төв замын баруун талд Хадны хажууд Чулуун самбар Хүрэл зэвсгийн үеийн хадны зосон зураг
    13 Хэрэйдийн ван хааны ордны туурь А. Туулын Хар Түнийн ордны туурь
    Б. Хан-Уул, Биокомбинат, Шувуун фабрикийн дунд Туурийн дэргэд Чулуун самбар Хэрэйдийн Ван ханы ордон байсан бөгөөд түүний дараа Чингис хааны хатны ордон болсон.
    14 Нүхтийн амны Монгол ноёд нууцаар хуралдсан бичигт хад А. –
    Б. Нүхтийн амны эхэнд Агуйн хажууд Чулуун самбар 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг зохион байгуулагчид энэ газарт хувьсгалын үйл хэргийн талаар нууцаар зөвлөлдөж байсан агуй. Тус агуй дотор Төвд бичээсүүдтэй ба Өндөр гэгээн Занабазарын дүрийг чулуун дээр сийлсэн байдаг. Өндөр гэгээний агуй гэх нь ч бий.
  • А.Мөнхбатын тэнэглэл хэрээс хэтэрч, залууст муу үрийг тарьж байна
    2016 оны 6 сарын 09
    МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбатын ичгүүргүй, ёс суртахуунгүй тэнэглэл хэрээс хэтэрлээ. Монголын залуучуудын холбоог удирдаж яваа ерөнхийлөгч нь залуусын үлгэр дууриалал болж бусдыгаа манлайлах тэргүүн байх учиртай байлтай. Гэтэл А.Мөнхбат нь хар жагсаалтыг танилцуулахдаа салаавч гаргасан зураг бүхий танилцуулга хэвлүүлж ёстой л нийгэмд муу үрийг тарьж орхив.
  • Үхрийн ордныхонд эрч хүчтэй, уран сэтгэмжтэй байх өдөр
    2016 оны 6 сарын 09
    Хонь - (3/21-4/19)
    Хамт олонтойгоо ажилла. Гэхдээ таны үнэт чанар болоод тэдний зорилго бүхэлдээ таарч тохирохгүй байж магадгүй. Зөвхөн хамгийн ойр дотны найз нөхөд, гэр бүлийн гишүүдэд итгэ. Сэтгэлийн дарамт, стрессээс болж толгой өвдөх, ходоод хямарч болзошгүй. Йог эмчилгээний хичээлд суух ашигтай. Өөртөө хангалттай цаг гарган, аливааг өөрөөр харахыг хичээ.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 06 сарын 09
    Үхэр - (4/20-5/20)
    Эрч хүчтэй, уран сэтгэмжтэй байх өдөр. Ирээдүйн төлөвлөгөөгөө нухацтай гарга. Харилцаа холбоогоо өргөжүүлэхийн тулд лекц семинарт сууж, үйлдвэр цехүүдээр явах бололтой. Үүндээ ч та маш сэтгэл хангалуун байх болно. Энэ бол хичээж зүтгэсний үр дүн гарах хамгийн таатай нөхцөл байдал бүрэлдсэн үе юм. Зарим үхрийнхний хувьд ядаргаанд өртөх байдал давамгай учраас эрүүл мэнддээ анхаар.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 06 сарын 09
    Ихэр - (5/21-6/21)
    Өнөөдөр юу ч тохиолдож байсан та бүх зүйлийг гэрэлтэй талаас нь харах чадвартай байна. Зарим нэг нь номноос хүнд байдлыг даван туулах аргыг олох болно. Гэхдээ эдгээр аргуудаас гадна таны чадах маш олон зүйл байгаа гэдгийг сана. Бизнесийн хүрээнд багаар ярилцах нь ихээхэн үр дүнтэй. Тиймээс бусдын туршлагаас суралцаж, олон шинэ санаа олох болно. Оройг тайван өнгөрөөж, кино үзэж, эртхэн орондоо ороорой.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 06 сарын 09
    Мэлхий - (6/22-7/22)
    Өөрийн үг яриа, үг хэлэх чадвараа ашиглан илэрхийлж, амжилтанд хүрэхийг хичээ. Гэр бүлийнхнээсээ хол байгаа хүмүүс гэрээ санаж хэцүүдэх болно. Мэлхий бол бүх зурхайн тэмдэгнүүдээс хамгийн эмзэг тэмдэг. Хэрэв танд гунигтай байвал сэтгэлээ нуухыг зөвлөе. Мэлхийн ордынхон зурхайн хувьд нууцлаг гэдгээрээ алдартай хүмүүс. Энэ үед гэрт чинь байгаа хэрэггүй болсон зүйлүүдээ гаргаж хаях хэрэгтэй. Гал тогооны өрөөнөөсөө эхэлвэл сайн.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 06 сарын 09
    Арслан - (7/23-8/22)
    Бүх найз тань хуримнайранд оролцох гээд яваад өгөх бололтой. Таныг мөн цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй гэж тэд хүсч байгаа. Тиймээс та оройг ганцаараа өнгөрөөхийг хүсэхгүй бол хэн нэгэнтэй хамтдаа кино үзээрэй. Хосууд хоёулхнаа байхдаа илүү таатай тул цагийг хүссэнээрээ өнгөрүүлнэ биз ээ. Хана ширтээд гэртээ суух хэрэггүй. Гал тогооны өрөө рүү орж, хайртдаа туслах нь сайхан санаа. Орой гэр бүлээрээ цугларах байх.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 06 сарын 09
    Охин - (8/23-9/22)
    Эрүүл мэндээ анхаар. Архи тамхитай холбоотой эмчилгээ хийлгэхэд үр дүнтэй. Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь таны биед тустайгаас гадна урт наслахад нөлөөлнө. Өнөөдөр танд олон асуудал тулгарах бөгөөд итгэж байсан бизнесийн хамтрагч таны урмыг хугална. Нөхцөл байдлыг сайжруулахын тулд асуудалд аль болох мэдрэмжтэй хандахыг хичээ. Хэрвээ хайртай хүнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж чадвал асуудлыг маш амархан даван туулах болно.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 06 сарын 09
    Жинлүүр - (9/23-10/22)
    Та энэ өдөр нэлээн яриа байх нь. Тийм болохоор битгий амлалт өг. Бусдын төлөө битгий амьдар. Хэрвээ та хүүхдүүдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцах цаг гарган тэдэнтэйгээ хамт байх юм бол тэд таньд бүх зүйлээ хэлэх бөгөөд та бүгд бие биенээ маш сайн ойлгох болно. Энэ өдөр гадныхантай таагүй харилцаатай байх болно. Өөрийнхөө байгаа байдлаас ичих хэрэггүй.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 06 сарын 09
    Хилэнц - (10/23-11/21)
    Гэр бүлийн гишүүд эсвэл чухал найз, ажилтандаа зориулж цаг гарга. Өнөөдөр тав тух, эрх чөлөөг хайх болно. Гэхдээ таныг тавгүйтүүлэх нөхцөл байдал, хүмүүсээс хол байх хэрэгтэй. Хилэнцүүд судалгаа шинжилгээний амтанд хэт орсон, цаашид ч чадах чинээгээрээ их юм судалж, мэдэж унш. Энэ бүхэн таны мэдлэгийг тэлж, хүссэн зорилго, тэмүүлэлдээ хүрэхэд тань тусална. Таны хүүхдүүд үнэхээр онцгой байна.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 06 сарын 09
    Нум - (11/22-12/21)
    Үдээс өмнө хувийн амьдралд хүндрэл бэрхшээл тохиолдох, хайртай хүндээ урам хугарах эсвэл хамаатан садангууд, түншийн харилцаанд хагарал гарах зэрэг асуудлууд үүсч мэднэ. Өнөөдрийг гэр бүлийн хүрээнд амрах, тоглоом тоглох, цэвэр агаарт юм бодонгоо ганцаар алхах зэргээр өнгөрүүлбэл таатай.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 06 сарын 09
    Матар - (12/22-1/19)
    Таны хамтрагч шийдвэрийг тань дэмжиж, хүлээн зөвшөөрч байгаа эсэхэд итгэлтэй бус байвал харилцан ярилцаж үл ойлголцлоо арилга. Мартамхай байдал одоогоор түгээмэл байх тул сарын төлбөр тооцоогоо шалга, чухал бичиг баримтуудаа анхаарч уулзалтынхаа товыг тэмдэглэ. Таны зөн совин хүчтэй байх тул одоо болох ямарч нөхцөл байдалд тэвчээртэй бай. Таны чадвар бусдын төсөөлөл, урам зоригийг өсгөнө.
    Дэлгэрэнгүй
    Пүрэв, 2016 оны 06 сарын 09
    Загас - (2/19-3/20)
    Өнөөдөр бол амарч, тайвшрах, сэтгэл санаа, оюун ухаан, бие бялдрынхаа зайг цэнэглэхэд яг тохирсон өдөр. Өөрийн мөрөөдөлдөө анхааралтай байж, хэрсүү ухаан гаргаж сэтгэхүйгээ урамшуулах ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Эмнэлэгт хэвтсэн өвчтэй ах дүү, найз нөхөд дээрээ айлчилж эсвэл асрамжийн газар байгаа хүмүүсийг өдөөж урамшуулах зүйл хий. Ялангуяа та онцгой зураг, дурсамжтай үйл ажиллагааны зургийг авах гэж байгаа бол найзууд болон хауртай хүний тань өгөөмөр сэтгэл зонхилох болно.
  • Танилц: НИТХ-д нэр дэвшигчдийн тойргийн жагсаалт
    2016 оны 6 сарын 09
    Танилц: НИТХ-д нэр дэвшигчдийн тойргийн жагсаалт
  • Чингэлтэйн замыг шинэчлэн хөдөлгөөнийг нээлээ
    2016 оны 6 сарын 09
    Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3,3км авто замын хөдөлгөөнийг нээх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

  • Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд өнөөдөр амарна
    2016 оны 6 сарын 09
    “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд “Луут завьны баяр”-ыг тохиолдуулан өнөөдөр амарна.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2016 оны 6 сарын 09
    10:00 цагт: ШӨХТГ-н Хэрэглэгчийн төвд ”Сонгуулийн тухай хуулийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулна. Сонгуулийн тухай хуулийн 70.1.6 болон 70.7 дах заалтыг ШӨХТГ хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгнө.


  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал өсөж арвижна
    2016 оны 6 сарын 09
    Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих хангинавал зочин ирэх баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирнэ. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал өсөж арвижна.
  • Улаанбаатарт бороо орно
    2016 оны 6 сарын 09
    2016 оны зургаадугаар сарын 09-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн зүгийн нутгаар, баруун зүгийн нутгийн баруун хэсэг, говийн нутгийн зарим газраар бороо орно.
  • Автомат тоглоомын долоон газрыг хаажээ
    2016 оны 6 сарын 08
    Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газруудыг шалгажээ. Энэ хүрээнд нийт 35 цахим тоглоомын газрын үйл ажиллагааг шалгасан байна.

  • Налайх, Багануур, Жаргалант, Партизаныг дагуул хот болгоно
    2016 оны 6 сарын 08
    Улаанбаатар хотын 2020 хүртэл ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох төслийн хүрээнд Налайх, Багануур, Жаргалант, Партизаныг дагуул хот болгон хөгжүүлэхээр болжээ. Уг төлөвлөгөөнд байгаа газруудын дэд бүтэц, зохион байгуулалтыг сайжруулахад төмөр зам тавих, шинэчлэх, хөгжүүлэх шаардлага тулгараад байгаа аж.
  • УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар мэдэгдэл гаргажээ
    2016 оны 6 сарын 08
    УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар мэдэгдэл гаргажээ. Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

  • Үндсэн хуулийн цэц хуралдлаа
    2016 оны 6 сарын 08
    УИХ-аас өнгөрөгч 2 дугаар сарын 5-нд баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэв.

    Дээрх хуулиудад хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоол хууль зөрчсөн, хуульд харшилсан бол Улсын дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаанаараа хянаж эцэслэн шийдвэрлэхтэй холбоотой журмыг зохицуулсан зүйл, заалтыг хүчингүй болгож, өөрчлөн найруулсан байх бөгөөдингэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно.” гэсэн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх, хуульд харшилсан шийдвэрээ ямар журмаар хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулалтгүй орхиж, хуулийн хийдэл бий болгожээ.Гэвч энэ нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байх бөгөөд УИХ хууль батлах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах өөрийн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх хийдлийг арилгах боломжтой юм хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж 08 дугаар дүгнэлт гаргалаа.
  • МАН нэр дэвшигчиддээ батламж гардууллаа
    2016 оны 6 сарын 08
    МАН нэр дэвшигчиддээ батламж гардууллаа
  • Б.Баабар: С.Эрдэнэ мэтийн нөхдөөс салах цаг болсон
    2016 оны 6 сарын 08
    Нэрт нийтлэлч Б.Баабар Хүн амын хөгжил, нйигмийн хамгааллын сайд С.Эрдэнийн талаар ноцтой мэдээллүүдийг дэлгэлээ.
5061 5062 5063 5064 5065 5066 5067
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    8 цаг 44 мин
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    9 цаг 33 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
    11 цаг 4 мин
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
    12 цаг 1 мин
  • Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
    13 цаг 27 мин
  • Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
    13 цаг 45 мин
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
    14 цаг 1 мин
  • Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
    14 цаг 4 мин
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
    14 цаг 54 мин
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
    15 цаг 27 мин
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
    15 цаг 54 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван АЗАРГА
    17 цаг 33 мин
  • Баримт: Төрийн наадамд завсаргүй 4 түрүүлсэн Дархан мэргэн Х.Оюунчимэг
    17 цаг 41 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
    18 цаг 12 мин
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томиллоо
    Уржигдар 23 цаг 11 мин
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
    Уржигдар 21 цаг 08 мин
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
    Уржигдар 19 цаг 29 мин
  • Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?
    Уржигдар 18 цаг 18 мин
  • Төв аймгийн Жаргалант сумын наадамд дүүргийн Алдарт уяач Н.Доржийн буурал азарга түрүүллээ
    Уржигдар 18 цаг 11 мин
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
    Уржигдар 17 цаг 31 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК