-
2015 оны 4 сарын 30
Нийтдээ 400.8 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөжээ
-
2015 оны 4 сарын 30
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан түймрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна.
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан түймрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна.
-
2015 оны 4 сарын 30
Улаанбаатар хотын цагдаагийн газар Нийслэлийн боловсролын газар, Монголын сурагчдын холбоотой хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн ажилтнуудад “School police” эргүүлийн үйл ажиллагааг чадавхижуулах сургалтыг Монгол Улсын Их Сургуулийн зааланд зохион байгууллаа.
-
2015 оны 4 сарын 30
Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс “Хөршийн хамгаалалт” журам, төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлын хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00-16:30 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын төв талбайд Хөршийн хамгаалалтын журмын талаар хорооны иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах “Нээлтийн ажиллагааг” зохион байгуулж ажиллалаа.
-
2015 оны 4 сарын 30
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/UwQA3FZJuaY” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 4 сарын 30
Урин дулааны улирал эхлэж иргэдийн сонор сэрэмжгүй байдлаас үүдсэн гал ихээр гарах боллоо.
-
2015 оны 4 сарын 30
Нийслэлийн Засаг дарга “Барилгын хууль тогтоомж зөрчсөн байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцох талаар авах зарим арга хэмжээний тухай” А/354 дугаар захирамж
-
2015 оны 4 сарын 30
Ашгүй нэг хөдлөх нь дээ хэмээн баярлуулсан Тавантолгой хэмээх аварга галт тэрэгний зам дээр зарим хүн улаан дарцаг бариад гараад ирсэн энэ үед улс төр-уул уурхайн салбарын нухацтай шинжээч, сэтгүүлч Л.Болормаа ингэж бичив: “УИХ дахь тодорхой бүлэглэлийн хувьд Тавантолгой ордын хөрөнгө оруулагч дахин хэлэлцээрийн ширээний ард суухгүй байх нь чухал, магадгүй энэ бүлэглэлд өөр хөрөнгө оруулагч бэлээхэн бий”. Нухацтай шинжээчийн амнаас унасан гэж үзээд энэ үгийг газар гээлгүйгээр эргүүлж тойруулан харъя.
-
2015 оны 4 сарын 30
Налайх дүүргийн 5 дугаар хороо, Бүс нуурын авто зам дээр 2 автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг НОБГ-т өгчээ.
-
2015 оны 4 сарын 30
Таван Толгойн Дэд ажлын хэсгийг А.ГАНСҮХ АХАЛНА
-
2015 оны 4 сарын 30
Тавантолгойн гэрээ
УИХ-ын чуулганы хуралдаанаар яг одоо Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж үг хэлж байна.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин УИХ-ын даргад хандан “ “Тавантолгойгоо УИХ-аар хэзээ хэлэлцэх вэ, өнөөдөр хэлэлцэнэ гэж бодсон чинь байдаггүй. Өчигдөр байнгын хороогоор хэлэлцэх байсан ч хэлэлцээгүй. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хувилбарыг АН эсэргүүцэж байна гэж сонслоо. Оруулаад ирсэн төслийг хэлэлцэж, хэлэлцэх эсэхийг дэмжчихээд ажлын хэсэг гаргаад нухацтай ажилладаг юм байгаа биз. Тавантолгой юунаас болоод гацчихав аа, явах тийшээ байснаа бүр гацчих юм. Хойшлуулсаар байгаад энэ ажил маань явах нь уу, явахгүй ажил уу. Явахгүй гэвэл өөр хувилбараа бодох ёстой юм уу” гэв.
Тэрбээр мөн ганц нам шөнө дөлөөр хуралдаад Монгол улсын эрх ашигтай холбоотой ордын асуудлаар шийдвэр гарчихаад түүнийгээ тулгаад байж болохгүй гэсэн юм.
УИХ-ын дарга З.Энхболд “Хэлэлцэх эсэхийг шийдэх ажлын хэсэг гаргая гээд гурван бүлэг нэрсээ өгсөн. Ажлын хэсэг амралтын өдрүүдэд ажиллах байх. Гэрээний төсөл өнөөдөр хэрэгжиж байгаа хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхийг судална, нийцэхгүй бол хэлэлцэх боломжгүй гэдгийг Ө.Энхтүвшин гишүүн өөрөө мэдэж байгаа” гэсэн юм.
-
2015 оны 4 сарын 30
Сайн сэтгэлт залуус нэгдэж “Бяцхан монгол зүрх” аяныг өрнүүлж эхэлжээ. Энэхүү аян нь хүнд өвчинтэй тэмцэж, амьдрахын төлөө тэмүүлсээр байгаа долоохон сартай бяцхан охинд туслах зорилготой юм байна.
-
2015 оны 4 сарын 30
НҮБ-ын хүүхдийн эрхийн конивенцид нэгдсэн улс орнууд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ныг “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх” дэлхийн өдөр хэмээн тэмдэглэдэг билээ.
-
2015 оны 4 сарын 30
“Алим” хөтөлбөр маргааш эхэлнэ
-
2015 оны 4 сарын 30
“Мод тарих нь нэг насны буян” гэсэн үг байдаг. Экологийн тэнцвэр алдагдаж байгаа өнөө үед мод, бут, сөөг тарих сонирхолтой иргэдийн тоо нэлээд ихэссэн.
-
2015 оны 4 сарын 30
казино байгуулсан бол өнөөдөр Монголын эдийн засаг нэлээд өөрчлөгдөх байлаа
-
2015 оны 4 сарын 30
“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг боловсруулна
-
2015 оны 4 сарын 30
Зарим компани болон хувь хүмүүс урд хөршөөс дууриамал сурагчийн дүрэмт хувцас оруулж ирэн хямд үнээр борлуулж эхэлсэн байдаг.
Өнгөн талаас нь харахад, ялгагдахын аргагүй ч урд хөршөөс оруулж ирсэн эдгээр дүрэмт хувцас хүүхдийн эрүүл мэнд цаашлаад амь насанд ноцтой нөлөө үзүүлж болохоор байгаа мэдээллийг видеогоор хүргэж байна.
-
2015 оны 4 сарын 30
Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд өнөөдөр 15:00 цагаас “Цемент сав баглаа боодлын өнөөгийн байдал болон цаашдын зорилт” уулзалт хэлэлцүүлэг болох гэж байна.
-
2015 оны 4 сарын 30
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Оршуулгын үйл ажиллагааны менежментийг сайжруулах тухай” А/352 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан оршуулгын газруудын хил хязгаар, хамгаалалтын бүсийн зурвасыг нийслэлийн газрын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгав.