Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5940 5941 5942 5943 5944 5945 5946
  • Хамгаалах суудлыг хүүхэд өөрөө авч чадахгүй
    2015 оны 9 сарын 08
    Улсын хэмжээнд 2015 оны эхний 8 сарын байдлаар хүүхэд өртсөн зам тээврийн осол 744 бүртгэгдсэн. Үүнээс хүүхэд өртсөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 188 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Эдгээр гэмт хэргийн улмаас 40 хүүхэд амь насаа алдаж, 148 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авчээ. Улсын хэмжээний үзүүлэлтийг урьд онтой харьцуулахад нас барсан хүүхэд 9 нэгжээр буюу 29,0 хувиар өсч, гэмтсэн хүүхэд 6,5 хувиар тус тус өсчээ. Гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн дийлэнх хувь буюу 32 хүүхэд орон нутгийн замд гарсан ослоос амь насаа алдсан байхад нийслэлд 8 хүүхэд амь насаа алджээ.
    Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явганаар болон тээврийн хэрэгсэл дотор эцэг эхийн хараа хяналтанд явж байгаад зам тээврийн осолд өртсөн байна. Замын хөдөлгөөнд оролцох, зам хөндлөн гарахдаа гарц, гарамтай хэсгээр гарахгүй байх, бага насны хүүхдийг асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцуулах, хүүхэд ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх, улаан гэрлээр зам хөндлөн гарах, зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүс хэрэглэхгүй байх, томчууд бага насны хүүхдийг дагуулан дүрэм зөрчих байдал нь энэ төрлийн осол, хэрэг буурахгүй байгаа гол нөхцөл болж байна.
    Замын хөдөлгөөнд оролцогч хүүхдүүдийн осолд өртсөн хэлбэрийг судалж үзэхэд нийслэлд явган зорчигч хүүхэд осолд их өртөж байхад орон нутагт тээврийн хэрэгслээр зорчигч хүүхэд их өртдөг тоон үзүүлэлт гарсан.
    Хүүхдийг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад зайлшгүй шаардлагатай зүйлийн нэг бол автомашин доторх аюулгүй байдлыг хангах явдал юм. Орон нутгийн замд хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан явдал их бүртгэгдсэн нь хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах бүс, хамгаалалтын суудал зэргийг хэрэглэж хэвшээгүй, хүүхдийг буруу тээвэрлэж явсантай шууд хамааралтай.
    Сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний мэдлэг боловсрол олгох, замын хөдөлгөөнд оролцох зөв дадал, сахилга хэвшүүлэх нь бүх шатны боловсролын байгууллагын үндсэн зорилт байхаас гадна эцэг эхчүүдийн үүрэг хамгийн чухал юм.
    Монгол улсад 2014 онд бүртгэгдсэн нийт зам тээврийн ослын 56 хувь нь жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй гэсэн судалгаа гарсан байна. Хамгаалах бүсийг хэрэглэснээр жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч осолд өртөх тохиолдолд жолооч, автомашины урд сууж явсан зорчигчийг 40-50 хувиар, ард сууж явсан зорчигчийг 25-75 хувиар осол гэмтэл, эрсдлээс бүрэн хамгаалдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2013 оны тайланд тусгажээ. Мөн хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам
    тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар хамгаалдаг байна. Сүүлийн жилүүдэд Монголчууд хүүхдийн зориулалтын суудал, тохируулагчийг хэрэглэж хэвшиж байгаа нь сайн үр дүн хэдий боловч өнгөрсөн жилд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдүүдийн 35 тохиолдол нь хамгаалах бүс, зориулалтын суудал хэрэглээгүйгээс хүүхэд хохирч байгаа нь төдийлөн хамгаалагдаж чадахгүй байгааг харуулж байна.
    Эцэг эхчүүд ээ !!! Хүүхэд бидний амьдралын утга учир . . .
  • Л.Энх-Амгалан гишүүн хууль зөрчсөнийхөө торгуулийг төлжээ
    2015 оны 9 сарын 08
    Өчигдөр бидний гишүүд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж гарцгүй газраар зам гарсныг нэгэн зурагчин нийтэлсэн байна лээ. Бид замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээгүй учраас торгуулиа өөрсдөө очиж төллөө. Дахиж гарцгүй газраар яасан ч зам гарахгүй, бас хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй шүү гэдгийг хэлмээр байна. Бурууд нүд хурц гэж гэрэл зурагчин Баярбаатартаа амжилт хүсье. Найзуудаа уучлалтыг минь хүлээн авна уу” гэж өөрийн фэйсбүүк хуудснаа оруулжээ. Хуулиа дээдэлсэнд ихэд баярлалаа
  • Баянгол дүүрэгт хууль сурталчлах өдөрлөг боллоо
    2015 оны 9 сарын 08
    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ”-ний хүрээнд Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагууд эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийг иргэд олон нийтэд мэдээллэн, сурталчлах чиглэлээр үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг хүлээн аван шийдвэрлэх ажил зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд:

    Цагдаагийн ерөнхий газар
    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    Хил хамгаалах ерөнхий газар
    Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар
    Улсын бүртгэлийн ерөнхий газар
    Архивын ерөнхий газар
    Тахарын ерөнхий газар
    Хууль сахиулахын их сургууль
    Хууль зүйн үндэсний хүрээлэн
    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн
    Хууль зүйн туслалцааны төв

    “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ” /11.00 - 16.30 минутын хооронд/ доорх газруудад зохион байгуулагдана.

    2015.09.07- Баянзүрх дүүрэг Жуковын хөшөөний урд талбай
    2015.09.08- Баянгол дүүрэг Өргөө кино театрын урд талбай
    2015.09.09- Сонгинохайрхан дүүрэг Соёмбо кино театрын урд талбай
    2015.09.10- Сүхбаатар дүүрэг Чингисийн талбай
    2015.09.11- Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбай
    2015.09.14- Хан-Уул дүүрэг Соёлын төвийн байрны урд талбайд тус тус зохион байгуулагдна.

    Ерөнхий зохион байгуулагчаар Хууль зүйн яам, Хамтран зохион байгуулагчаар Нийслэл, дүүргийн засаг даргын тамгын газар оролцож байна.
  • Ц.Оюунбаатар Шадар сайд боллоо
    2015 оны 9 сарын 08
    УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

    Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Шадар сайдад УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг, Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн М.Зоригтыг, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Б.Болорыг, Барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг, Хөдөлмөрийн сайдад УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг тус тус томилуулахаар тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн юм.

    Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг Шадар сайдаар томилуулах асуудлыг хэлэлцэн гишүүдийн 89.7 хувь дэмжсэнээр баталлаа.

    Үүний өмнө Шадар сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс гишүүд асуулт асууж, бас саналаа хэллээ.

    Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Мэргэжлийн хүмүүсийг сайдаар санал болгох ёстой байсан. Чадсангүй. Үүнээс болж, төрийн алба хүнд байдалд орж байна. Цаашлаад эдийн засгийн ноцтой үр дагавар бий болж байна.

    Сайдаар томилоод явуулахад, хэлж ярьсныг бодож хичээж ажиллаарай. Туршлагатай хүмүүсээ сайдынхаа зөвлөлд аваад ч болов ажиллаарай.

    Огт мэддэггүй хүнд мэддэг юм шиг санагддаг, тийм биш. Багаа бүрдүүлэхдээ мэргэжлийн хүнээр бүрдүүлээрэй. Нөгөө намынхнаар дүүрсэн байна гээд бүгдийг хусав” гэсэн юм.

    Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
  • Өсвөрийн цагдаагийн нэрэмжит тэмцээн боллоо
    2015 оны 9 сарын 08
    ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын нэгдүгээр газрын өсвөрийн цагдаагийн “Харцага дэвжээ” нь 2011 онд хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, цагдаа-ард түмний холбоог бэхжүүлэх, цагдаагийн залгамж халааг бэлтгэх, тив, дэлхийн түвшний тамирчин бэлтгэх зорилгоор байгуулагдаж, одоо 6-17 насны 30 гаруй хүүхдэд таеквондо, сэтгэл зүй, хууль эрхийн сургалт зохион байгуулж байна.

    Энэ хугацаанд МУ-ын спортын мастер 3, спортын дэд мастер 5, Дэлхийн таеквондогийн холбооноос хар, зэрэг дантай 18 тамирчин төрөн гарч, олон улсын тэмцээнээс 8, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 23, бусад нэрэмжит тэмцээнүүдээс 578 медаль хүртсэн амжилттайгаар өөрийн нэрэмжит анхдугаар тэмцээндээ бэлэг барьлаа.

    Тус клубын нэрэмжит анхдугаар тэмцээн 2015 оны 09 дүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд Спортын төв ордонд боллоо.

    Тэмцээнд 24 клубын 358 тамирчид таеквондогийн үндсэн дөрвөн төрлийн нэг болох тулааны төрлөөр бага, өсвөр нас, насанд хүрэгчдийн ангиллаар 28 жингийн ангилалаар оролцсоноос багийн дүнгээр бага насны ангилалд Олимп, Харцага дэвжээ, Дорноговь, өсвөр насны ангилалд Харцага дэвжээ, Сэлэнгэ, Олимп, насанд хүрэгчдийн ангилалд ҮБТДС, Харцага дэвжээ, Эхлэл клубүүд тус тус эхний 3 байранд шалгарчээ.

    Тэмцээний “Шилдэг шүүгч”-ээр О.Хос-Эрдэнэ, “Шилдэг дасгалжуулагчаар” У.Ган-Эрдэнэ, “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар Харцага дэвжээний тамирчин Ц.Түвшинзаяа, “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар Хөтөл Мараната клубын тамирчин П.Номинчимэг нар шалгарсан байна.

    Энэхүү тэмцээн нь цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ биелүүлэхийн зэрэгцээ нийгэмд тэр тусмаа хүүхэд, залууст чиглэсэн үйл ажиллагаа, цагдаагийн байгууллагын залгамж чанар, эргэх холбоог бэхжүүлэх, хүүхдийн спортын их наадмын өмнөх томоохон сорилго болж, бага, өсвөр, насанд хүрэгчдийн багыг тус бүрээр нь байр эзлүүлэн явуулж байгаараа онцлог болжээ.
  • Хятад улс дэлхийн 24 Төв банктай юанийн своп хэлцэл хийж байна
    2015 оны 9 сарын 08
    Дэлхийн 24 Төв банктай юанийн своп хэлцэл хийдэг
  • “Транспэрэнси Интернэшнл” байгууллага Өршөөлийн хуулийг шүүмжиллээ
    2015 оны 9 сарын 08
    “Транспэрэнси Интернэшнл” байгууллага Өршөөлийн хуулийг шүүмжиллээ

    Малайзийн нийслэл Куала-Лумпур хотноо 2015 оны наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 1-ний хооронд “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын чуулган хуралдаж, дэлхийн 115 орны 300 гаран төлөөлөгч оролцлоо. Энэхүү чуулганаар Авлигатай тэмцэх асуудал дээр тулгамдсан асуудал үүсээд байгаа Малайз, Тунис ба Монгол улсуудад хандаж албан мэдэгдлийг гаргасан байна. Албан мэдэгдлийг гаргахын өмнө эдгээр оронд үүсээд байгаа нөхцөл байдлыг тус тусад нь хэлэлцсэн аж. Тухайлбал, Малайз улсад Ерөнхий сайд нь 700 сая долларыг хувийн дансандаа шилжүүлэн авсан нь илэрсэн бөгөөд үүнийгээ сонгуулийн хандив хэмээн тайлбарлаж, улмаар мөрдөн шалгаж байсан Малайзийн АТГ ажилтнуудыг хомроглон халжээ. Малайз ба Индонез улсад Авлигатай тэмцэх асуудалд улс төрчид нөлөөлж эхэлсэнээс болж шударга ёсны төлөөх жагсаал цуглаан тасралтгүй үргэлжилж байгаа аж. Тунис улсад Тунисын хувьсгалын өмнө хууль бусаар хөрөнгөжсөн албан тушаалтнууд өршөөлийн хууль санаачлан батлуулахаар оролдож байгааг мөн хэлэлцэв. Монголд баталсан өршөөлийн хууль нь авлигачдыг өршөөх хууль болон батлагдсаныг хуралдааны явцад хэлэлцэж олон төлөөлөгч саналаа хэллээ. Төв азийн орнуудад ардчиллын үлгэр жишээ болж байсан Монгол улсад анхны ардчилсан сонгууль байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан өршөөлийн хууль нь Авлигын эсрэг НҮБ конвенцийнзарчмыг гажуудуулсан, авлигачдыг өөгшүүлсэн хууль болж хувирсныг ихээхэн шүүмжилж байв. Монгол улсын парламентын баталсан хууль түүнийг тойрон үүсээд байгаа асуудал нь бүхэлдээ Монгол улс Авлигын хямралт байдалд орох үүнээс улбаалан Малайз ба Индонз улсуудад үүссэний адил улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал үүсэх нөхцөл бүрдэх эрсдэлтэйг төлөөлөгчид анхааруулж байв. Хэлэлцүүлгийн төгсгөлд 115 улсын санал өгөх эрх бүхий “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын удирдах зөвлөлийн дарга нар олонхийн саналаар дараах мэдэгдлүүдийг батлав. Малайзын засгийн газарт хандан авлигын хэргүүдийг шалгах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй саад хийхгүй байхыг уриаллаа. Монгол улсын хувьд Өршөөлийн хуулийг батлан авлигын хэргээр шалгагдаж байгаа хүмүүсийг хамруулан өршөөхөөр шийдвэрлэсэн нь шударга ёсыг уландаа гишгэсэн явдал болсныг тэмдэглэж буруушаав. “Транспэрэнси Интернэшнл” энэхүү чуулганаар баталсан албан ёсны мэдэгдлүүдийн дагуу авлигын эсрэг эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд Монгол улсад шахалт үзүүлэх бүхий л арга хэмжээг авч Монголын Парламентын гаргах шийдвэрийг анхааралтай ажиглахаа мэдэгдлээ. Энэхүү хуралдааны дараагаар Малайз улсын нийслэлийн хамгийн том хурлын ордон IPPС-д Дэлхийн 130 гаран орны 1200 төлөөлөгчид оролцсон Авлигын эсрэг олон улсын 16 дугаар их хурал хуралдлаа. Анхны хурлыг 20 гаран жилийн өмнө Хонгконгын Авлигатй тэмцэх Газар санаачлан хийж байснаас хойш олон улсын Авлигын эсрэг хамгийн том хурал болон хувирчээ.Энэ жилийн хурлын уриа нь “Авлигачид ял шийтгэлгүй үлдэх явдлыг эцэс болгоё” уриан дор болсон. Хурлын нээлтэд үг хэлэх ёстой байсан Малайзийн ерөнхий сайд Нажиб Разак өөрийн оронд Засгийн газрын сайдаа илгээсэн нь авлигын хэрэгт холбогдон олон улсын нэр хүндээ алдсанаас нүүрээ хийх газаргүй болсон явдлын илрэл байлаа. Авлигын эсрэг олон хурлыг даргалагч Акера Муна хурлын нээлтэд Авлига авсан бол түүнд ногдох ял шийтгэлээ хүлээхэд бэлэн байх ёстой гэж мэдэгдсэн бол Транспэрэнси Интернэшнл байгууллагын удирдах зөвлөлийн дарга Хосе Угаз хурлын нээлт дээр мянга мянган хүмүүс авлигчдад “та нар гишгэх газаргүй болсон гэдгийг хэлж байна”хэмээн мэдэгдлээ. Хосе Угаз өөрийн даргалан хийсэн салбар хуралдаан дээр Монгол улсад батлагдсан Авлигчдыг өршөөх хуулийн талаар мөн шүүмжилж авлигачид ял шийтгэлээс мултрахын тулд юу ч хийхээс буцахгүй байгааг онцолж байв.(http://16iacc.org/about/declarations/) Хурлын төгсгөлд гаргасан мэдэгдэлдулс орон бүрийн засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, залуучууд хамтран шинэлэг, ил тод хариуцлагатай тогтолцоог бий болгон авлигачид ял шийтгэлгүй үлдэхээс сэргийлэх ёстой хэмээн цохон тэмдэглэжээ. Эс бөгөөс авлигын эсрэг тэмцэлд ялагдах эсрдэлтэй бөгөөд тухайн нийгэмд шударга бус байдал ноёрхож эерэг өөрчлөлт үгүй болно гэжээ. Өндөр түвшний авлигчдын эсрэг нийгмийн шударга хүчин тэмцэх ёстой бөгөөд авлигачид шийтгэлгүй үлддэг нийгэмд шинэчлэл, хөгжилүгүй байх болно гэжээ. Малайзд хуралд оролцогчид бид авлигачид ял шийтгэл хүлээх ёстойг онцлохоос гадна тэд хулгайлсан эд хөрөнгөө буцаан төлөх ёстойг онцолж байна хэмээн мэдэгдсэн бөгөөд гадаад орнуудад зувчуулсан эд хөрөнгийг эргүүлэн авчрахад ихээхэн анхаарал тавин ажиллах ёстойг онцлов. Хуулийн шударга тогтолцоог бий болгон хулгайлагдсан хөрөнгийг эргүүлэн авчирч авилгачдад ял шийтгэлийг олгосноор нийгэмд шударга ёсонд итгэх итгэл бий болох ёстойг хурлын төгсгөлд онцлов.
    Б.Анир

    Малайзийн нийслэл Куала-Лумпур хотноо 2015 оны наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 1-ний хооронд “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын чуулган хуралдаж, дэлхийн 115 орны 300 гаран төлөөлөгч оролцлоо.

  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих асуудал эрс нэмэгдсэн гэв
    2015 оны 9 сарын 08
    Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох явдал сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Хууль хэрэгжиж эхэлсэн 8 хоногийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 356 жолоочийг илрүүлсэн байна.
    ЗХАБТХ-ийн 27.1.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.
    27.2.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
    27.3.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
    27.4.Энэ хуулийн 27.1-д заасан зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаагаар баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.
    гэж заасан. Таны амь нас хир үнэтэй вэ гэдгийг бодож нэг үзээрэй...

  • Зам тээврийн осол гарч хүн бэртжээ
    2015 оны 9 сарын 08
    СХД-ийн нутаг Баруун салааны зам, Зээлийн автобусны буудлын баруун замд Т.Приус маркийн аво машины жолооч Е нь явган зорчигч 45 настай эмэгтэй Ө-г мөргөж гэмтээсэн.
    БЗД-ийн нутаг Ургах наран хорооллын урд замд Т.Приус маркийн авто машины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Т.Клугер маркийн А жолоочой авто машинтай мөргөлдсөн.
  • Эмгэнэл
    2015 оны 9 сарын 08
    Монгол улсын Төрийн шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Кино зураглаач, кино найруулагч Чонос овогт Бэгзийн Балжинням
    (1942 - 2015)



    Уран бүтээлээрээ ард түмнийхээ сэтгэл зүрхэнд хоногшсон, монгол орондоо төдийгүй дэлхий дахинд алдар суугаа мандуулж ирсэн Монголын урлаг, соёл, нийгмийн нэрт зүтгэлтэн, кино зураглаач, кино найруулагч, бидний хайрт аав Бэгзийн Балжинням нь 2015 оны 9-р сарын 5-ны өдөр мөнх тэнгэрийн оронд заларлаа. Аав маань 1942 оны усан морин жилийн намрын сүүл сарын шинийн 3-ны Балжинням, Дашням давхацсан өдөр Ховд аймгийн Чандмань суманд мэндэлсэн бөгөөд 1962 онд Улаанбаатар хотын 2 дугаар 10 жилийн сургуулийг, 1969 онд Москва хотын Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуулийг төгсжээ. 1962 оноос “Монгол Кино” Үйлдвэрт оператор, 1976 оноос Ерөнхий оператор, 1981 оноос Ерөнхий найруулагч, 1989-1990 онд Соёлын Яамны сайд, 1993 оноос хойш “Чингис Фильм” ХХК-ний ерөнхий захирлаар ажиллаж байлаа.


    Бэгзийн Балжинням нь “Монгол оронд айлчилна уу”, “Монгол-Зөвлөлтийн хамтарсан сансрын нислэг”, “Халгай” зэрэг 80 гаруй баримтат кино, “Кино мэдээ” сэтгүүлийн оператор, найруулагчаар ажилласан бөгөөд гадаадын 40-өөд уран сайхны киног эх хэлнээ хөрвүүлсэн.


    Ард түмний сэтгэлд хоногшсон “Улаан дарцаг”, “Моторын дуу”, “Эх бүрдийн домог”, “Дэгдээхэй нас”, “Ичээнд нь”, ”Хань” зэрэг 20 гаруй уран сайхны кинонуудын ерөнхий зураглаачаар ажиллаж , “Гарын таван хуруу”, ”Тань руу нүүж явна”, “Би чамд хайртай”, “Ацаг шүдний зөрүү”, “Сүүдэр”, “Хачин хүн”, “Шүтээн” зэрэг уран сайхны кинонууд болон монгол киноны сор бүтээл - “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг кино туульсын бүтээлийн ерөнхий найруулагчаар ажилласан билээ. Түүний уран бүтээлд хүүхэд, залуучууд, ёс суртахуун, нийгмийн олон талт асуудлыг хөндсөн сэдэв голлож байсан ба Монголын түүхийн сэдэвт туульсын том хэмжээний уран бүтээлүүдийг найруулга зүйн хувьд шинэ арга барилаар амжилттай бүтээсэн нь Монголын түүхийг дэлхийн нийтэд таниулахад чухал хувь нэмэр оруулсан юм.



    Тэрээр кино зураглаач, кино найруулагчийн зэрэгцээ “Говийн зэрэглээ”, “Илүү сартай зун”, “Сүхболдын яриа”, “Дэгдээхий нас”, “Сүүдэр”, “Эргүүлэг”, “Нулимсан нуур”, “Бүрхарат” зэрэг арав гаруй уран сайхны киноны зохиол бичсэний ихэнх нь кино бүтээл болон дэлгэцнээ мөнхөржээ. Аавын маань бүтээлүүд олон улсын кино наадмуудад амжилттай оролцож шагнал хүртэж байсан юм. Тухайлбал: Токио, Монреальд “Мандухай цэцэн хатан”, Москвад “Гарын таван хуруу”, Карловы-Варт “Би чамд хайртай”, “Монгол оронд айлчилна уу” зэрэг кинонууд нь олон улсын кино фестивальд оролцож киноны мэргэжилтнүүдийн үнэлэмж талархлыг хүртэж байлаа. 1990 онд Токиогийн олон улсын кино наадамд оролцсон “Мандухай цэцэн хатан” кино нь Азийн шилдэг 10 киноны нэгээр шалгарч байсан билээ.



    Б.Балжинням нь Монголын кино урлагийн салбарт томоохон байр суурь эзэлсэн нэр хүндтэй уран бүтээлч төдийгүй нийгмийн нэрт зүтгэлтэн, Соёл Урлагийн Их Сургуулийг үндэслэн байгуулагчдын нэг бөгөөд олон арван уран бүтээлчдийг кино урлагийн салбарт хөтлөн оруулсан хайртай багш нь байсан юм. Бидний аав оюун ухаан авъяас билиг, уйгагүй хөдөлмөрөө эх орон ард түмэндээ зориулсан цуцашгүй хөдөлмөрч, оюунлаг, гэгээлэг, бүтээлч эрч хүч оргилсон тэмүүлэл, уран сэтгэмжээрээ мэргэжил нэгт нөхөддөө дуурайлтай нэгэн байсан билээ. Гэр бүл үр хүүхэд ач зээ нартаа сайн хань, сайхан аав, өвөө нь, найз нөхөддөө анд сайн нөхөр нь явсан юм. Аав таны маань нөмөр нөөлөг, түшиг тулгуур, шулуун шударга зан, хүнлэг энэрэнгүй, өрөвч зөөлөн сэтгэл, ухаалаг хошигнол, нэгийг хэлж хоёрыг ухааруулдаг сургамжит сайхан үгс бүхэн бидний зүрх сэтгэлд үүрд орших болно. Аав таныхаа өлмийд сөгдөн мөргөмүү.



    Гэр бүл, хань, үр хүүхдүүд, ач зээ нар, ах дүү, төрөл төрөгсөд нь
  • Согтуу 50 жолооч журамлагджээ
    2015 оны 9 сарын 08
    2015 оны 9 дүгээр сарын 07 -ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 399 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 316 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 3 бүртгэгдэж , 3 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-3, зорчигч-0. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
  • Мэргэжлийн хүмүүсийг сайдаар томилох ёстой гэв
    2015 оны 9 сарын 08
    Манай нам үндсэн чиг үүргийн яамдын сайд нарыг дотооддоос бусдыг нь гаднаас байх ёстой гэсэн зарчимтай. Энэ зарчмыг яагаад тоохгүй байна вэ. Ерөнхийлөгч дэмжээгүй гишүүдийг эргэж харалгүй оруулж ирдэг нь ямар учиртай юм бэ. МАН ч тэгэж сайд нараа томилсон.


  • Сүмогийн ДАШТ-д манай тамирчид багаараа мөнгө, хүрэл медаль хүртжээ
    2015 оны 9 сарын 08
    Сүмогийн ДАШТ-д оролцсон манай улсын тамирчид ганзага дүүрэн иржээ.
  • Г.Дэнзэн даваа гарагт хагалгаанд оржээ
    2015 оны 9 сарын 08
    “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг өнгөрсөн сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэрийн дагуу батлан даалтад гаргасан билээ. Албан тушаалаа урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг завшиж үрэгдүүлсэн байж болзошгүй хэмээн түүнийг АТГ-аас шалгаж буй.

    Г.Дэнзэн шүүхийн шийдвэр гараагүй байхад хугацаа сунган албадан хорьж буй байдлыг эсэргүүцэж өлсгөлөн зарласан байдаг. Гэвч биеийн байдал нь эрс муудаж, хэд хэдэн удаа ухаан алдаж, орноосоо босч чадахгүй болсон тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм. Шүүгч нар Г.Дэнзэнгийн биеийн байдал тааруу байгааг харгалзан үзэж батлан даалтад гаргасан.

    Эх сурвалжийн хэлснээр, тэрээр өнгөрсөн даваа гаригт Улсын Клиникийн төв эмнэлэгт хагалгаанд орсон бөгөөд өлсгөлөн зарласнаас нь улбаалан зайлшгүй хагалгаа хийх шаардлагатай болжээ. Тэрээр батлан даалтад гарснаасаа хойш нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байгаа аж.
  • Ё.Лхагвасүрэн: Хуурамч фэйсбүүкээ устгуулах бүрэн боломжтой болсон
    2015 оны 9 сарын 08
    Ё.Лхагвасүрэн: Хуурамч фэйсбүүкээ устгуулах бүрэн боломжтой болсон
    Цагдаагийн байгууллага интернэт залилангийн ноцтой хэргийг илрүүлжээ. Тухайлбал, бусдын цахим хаяг руу “Та азтан боллоо, Сугалаанд мөнгө хожлоо, 5000 ам.доллартай энэхүү дансыг та эзэмших эрхтэй боллоо” гэхчлэн захидал илгээж, улмаар энэхүү дансыг эзэмшихийн тулд, энэ мөнгийг авахын тулд та мөнгөний 5 хувийг бидэнд шилжүүлэх ёстой гэж тодорхой хэмжээний мөнгө шилжүүлэн авдаг байна. Мөн аж ахуйн нэгжүүдтэй шилжүүлгийн данс ажиллахгүй байгаа тул та энэ дансаар мөнгөө шилжүүлнэ үү гэхчлэн хүсэлт илгээж улмаар мөнгийг нь залилан авдаг аж. Энэ төрлийн гэмт хэргээс болж 27 аж ахуйн нэгж иргэнд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн ажиллаж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
    -Цахим төрлийн гэмт хэрэгт хичнээн хэрэг ордог вэ?
    -Техник технологи Монгол Улсад их хурдацтай өсч байна. Үүнийг дагаад шинэ төрлийн гэмт хэргүүд гарч байна. Үүний нэг бол цахим төрлийн гэмт хэрэг. Цахим төрлийн гэмт хэрэг дотор интернэт залиллан гэдэг зүйл яригдаж байна.
    Интернэт залилангийн хэргээр 24 аж ахуй нэгжтэй холбоотой 1.6 тэрбум төгрөгний хэрэг шалгагдаж байна.
    Мөн секс сүрдүүлгийн гэмт хэрэг буурахгүй байна. Анх 2013 оны дөрөвдүгээр сард энэ гэмт хэрэг бүртгэгдсэн. Гэтэл өдгөө 2015 оны эхний байдлаар 15 иргэн хохирогчоор бүртгэгдээд, цагдаагийн байгууллагад шалгагдаад явж байна.
    Цаашлаад интернэт орчинд зохиогчийн эрхийг зөрчиж зөвшөөрөлгүй олон нийтийн тараасан асуудал яригддаг. Энэ дээр Монголын уран сайхны дөрвөн киног зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй бусдад тарааж хохироосон хэргийг цагдаагийн байгууллага илрүүлж холбогдох арга хэмжээг авсан.
    Түүнчлэн садар самуун сурталчлах төрлийн гэмт хэрэг бий. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 6 сайтыг хаасан байгаа. 35 сайтыг Монгол Улсаас хандах эрхийг нь хязгаарласан.
    -Хуурамч фэйсбүүк хаяг нээх асуудал тасрахгүй байна. Энэ дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
    -Иргэдийг хохироогоод байгаа нэг том асуудал бол бусдын болоод байгууллагын нэр хүндийг ашиглаж хуурамч фэйсбүүк хуудас нээдэг явдал. Үүнийг зохицуулах зорилгоор АНУ дахь фэйсбүүкийн компанитай харилцан тохиролцож Монгол Улсын иргэд өөрийн хүсэлтээр хуурамч фэйсбүүк хаягдуудаа устгуулах бүрэн боломжтой болсон.
    Өөрөөр хэлбэл, өөрийн албан ёсны фэйсбүүк хуудаснаасаа фэйсбүүкийн “help center”- рүү нь бичиг баримтаа хуулбарлан явуулж хүсэлтээ илгээвэл тухайн хуурамч фэйсбүүк хуудаснуудыг фэйсбүүкийн үндэсний төвөөс устгадаг болсон.
    Интернэт орчинд гэмт хэргийн золиос болж байгаа ганц зүйл өөрийн мэдээллээ хэт их дэлгэрэнгүй тавих байдаг. Жишээ нь, интернэт луйвар буюу цахим шуудангийн луйварт монгол улсын иргэд нэлээдгүй хохирсон. “Та интернэт сугалаанд хожлоо, өв залгуулах эрхийн эзэн боллоо” гэх мэт зүйл гаргаж ирээд их хэмжээний мөнгө санал болгодог. Тухайн иргэний боломж нөхцлийг сайтар судалсны үндсэн дээр өгөөш өгдөг. Ингэхдээ “5 сая еврогийн эрхийг авсан байна. Таны нэр дээр Английн банкинд 5 сая евро байна. Та энэ мөнгийг авах бүрэн боломжтой. Авахдаа тодорхой хэмжээний хураамж шимтгэл төлнө. Энэ талаар лавлах хүсэлтэй бол хуулийн зөвлөхтэй харилцах” санал тавьдаг. Гэтэл Монгол Улсын иргэн тухайн газрын хуулийн зөвлөх гэгчтэй холбогдож авая гэх санал тавьсан байдаг. Ингээд санал тавьсаны дараа шуудангаар цахим карт ирсэн. Үүнийг Монгол улсын иргэн шалгуулахад хуурамч биш жинхэнэ карт байна гэхдээ, эрх нь нээгдээгүй байна гэх хариу өгдөг. Энэ мэтээр Монгол Улсын иргэнд итгэл үнэмшил төрүүлээд тухайн гэмт этгээдүүдийн шаардсан мөнгийг шилжүүлсэн тохиолдол бий.
    Энэ бол дэлхийд нэртэй залилангийн хэрэг. Иргэд анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр экспорт, импортын үйл ажиллагаа явуулдаг компаниудын пэйж хуудсыг дуурайлган хийгээд таны харилцдаг менежер ажлаасаа чөлөөлөгдсөн гэх хүсэлт явуулж өөр дансруу төлбөр тооцоог хийлгэсэн асуудал гарсан. Хэрвээ тухайн харилцдаг байгууллагын чин албан тушаалтан солигдсон тохиолдолд баталгаатай лавлагаа авсаны үндсэн дээр гүйлгээ хийх хэрэгтэй байна.



    Цагдаагийн байгууллага интернэт залилангийн ноцтой хэргийг илрүүлжээ. Тухайлбал, бусдын цахим хаяг руу “Та азтан боллоо, Сугалаанд мөнгө хожлоо, 5000 ам.доллартай энэхүү дансыг та эзэмших эрхтэй боллоо” гэхчлэн захидал илгээж, улмаар энэхүү дансыг эзэмшихийн тулд, энэ мөнгийг авахын тулд та мөнгөний 5 хувийг бидэнд шилжүүлэх ёстой гэж тодорхой хэмжээний мөнгө шилжүүлэн авдаг байна. Мөн аж ахуйн нэгжүүдтэй шилжүүлгийн данс ажиллахгүй байгаа тул та энэ дансаар мөнгөө шилжүүлнэ үү гэхчлэн хүсэлт илгээж улмаар мөнгийг нь залилан авдаг аж. Энэ төрлийн гэмт хэргээс болж 27 аж ахуйн нэгж иргэнд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн ажиллаж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
  • Нотлох баримт: Галт тэргэнд дайруулсан охины бичлэг олджээ
    2015 оны 9 сарын 08
    Үндэсний их баяр наадмын үер буюу энэ сарын 14-нд “Үндэсний соёл амралтын хүрээлэнд ажилладаг 19 настай охин ажлаасаа эргэж ирээгүй тул харсан хүн холбоо барина уу” гэх мэдээлэл, охины зурагтай хамт цахим сүлжээгээр нийтлэгдэж байсан. Тэгвэл охиныг алга болсоноос дөрөв хоногийн дараа буюу энэ сарын 17-ны өдөр гал тэргэнд дайруулан амиа алдсан байдалтайгаар цогцсыг нь моргоос олсон юм. Гэвч ар гэрийнхэн нь охиноо амиа хорлосон бус гадны нөлөөтэй нас барсан гэж үзэн хуулийн байгууллагаар шалгуулж байна.

    Мөрдөн байцаалтын явцад гэрчүүд мэдүүлэхдээ “Охин галт тэрэгний урдуур гэнэт гарч ирсэн. Хэн нэгэн түлхээгүй. Ганцаараа явж байсан. Галт тэрэг дуут дохиогоо хангинуулсан ч охин гэнэт галт тэрэгний урдуур орсон” гэж мэдүүлжээ.

    Цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэхдээ галт тэрэгний жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Хэдийгээр галт тэрэгний урдуур гэнэт орж ирсэн гэж байгаа ч галт тэрэгний жолооч зогсох боломжтой байсан үгүйг шинжээчид шалгаж тогтоох юм байна.

    Талийгаач охины хэрэгт хамгийн сүүлд суусан таксины жолоочийг эрэн сурвалжилж байгаа юм. Охин хамгийн сүүлд хар бараан өнгийн королла эксио юм уу аллион маркийн машинд суусан гэж гэрчүүд мэдүүлжээ. Тиймээс цагдаагийн байгууллага Авто тээврийн үндэсний төвийн өгсөн судалгааны дагуу энэ төрлийн 262 машинд хяналт шалгалтыг явуулж байгаа аж.
  • Засгийн газрын хуралдаан боллоо
    2015 оны 9 сарын 08
    Засгийн газрын хуралдаан боллоо
  • ”С.Баярцогтыг огцруулах асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх нь зөв”
    2015 оны 9 сарын 08
    С.Баярцогтын асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх хууль зүйн үндэслэлтэй гэв
  • Л.Болд, Ё.Отгонбаяр гишүүний хэргээр жишээ авав
    2015 оны 9 сарын 08
    Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ. Санал хураах мөчид МАХН-МҮАН-ын ”Шударга ёс” эвслийн бүлэг ажлын тав хоногийн завсарлага авснаар уг асуудал хойшлогдов.
  • Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    2015 оны 9 сарын 08
    Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн хуралдаан дээр гаргасан саналын тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
5940 5941 5942 5943 5944 5945 5946
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Цогтгэрэл УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцууллаа
    1 цаг 54 мин
  • Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай уулзлаа
    1 цаг 55 мин
  • “Эдийн засаг, дэд бүтэц, өрсөлдөх чадвар, бүсчилсэн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    2 цаг 42 мин
  • С.Баярцогт: АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчийн хувьд бүх фракцынхаа эв нэгдлийг хангаж ажиллана
    3 цаг 1 мин
  • Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
    3 цаг 19 мин
  • Сүхбаатар аймагт бүртгэгдсэн 3 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    3 цаг 26 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай
    4 цаг 47 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    5 цаг 0 мин
  • Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 100 төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөллөө
    5 цаг 11 мин
  • Ц.Идэрбат: Хаврын тариалалтад шаардлагатай 10 мянган тонн түлшийг 3400 төгрөгөөр тариаланчдад нийлүүлнэ
    5 цаг 35 мин
  • Э.Батшугар: Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийдэг болгоно
    5 цаг 58 мин
  • Л.Энх-Амгалан: Түүхийн боловсролын утга, холболт, хүргэх арга дутмаг байгаад эрс өөрчлөлт хийх ёстой
    6 цаг 54 мин
  • Сингапурт түрээсийн скүүтэрийг явган хүний зам руу ороход автоматаар хурдыг бууруулж, хөдөлгөөнийг хязгаарладаг болжээ
    7 цаг 15 мин
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
    7 цаг 58 мин
  • Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамыг түр хугацаанд хаана
    8 цаг 42 мин
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
    9 цаг 4 мин
  • Израил, Ливан улс 1993 оноос хойш анх удаа шууд хэлэлцээ хийв
    9 цаг 12 мин
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
    9 цаг 20 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    9 цаг 22 мин
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
    9 цаг 28 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК