-
2017 оны 2 сарын 24
ХАМГИЙН ТОМ НОМЫН ОРОН
Нэг номын садан залуу анд маань ”Гималайн нурууны ариун дагшин газруудад бясалгал үйлдвээс адис жанлав ихтэй гэнэ лээ.” хэмээн ярихыг сонсов. Үнэндээ аливаа бясалгалч нарын хувьд Монгол оронд маань ч гэсэн эртний том дияанч бясалгалч нарын сууж байсан ариун дагшин номын оронгууд хаа сайгүй байж л байгаа шүү дээ.
”Миний санахад бясалгал дияаны хамгийн том номын орон ”Цээжний хөндийд” оршдог бус уу?” хэмээн хэлэхэд тэрхүү залуу номын садан ямар нэгэн зүйлийг сэрхийтэл ухаарсан мэт учиртай харчихаад инээвхийлнэ билээ. Бурхан багш маань ”Сэтгэл ариусваас Бурханы орон ариусмой.” хэмээн зарлиг болсон байдгийг та лав сонсоо байлгүй. Энэ ёсонг онож ухаарах бөгөөс заавал алс холын Гималайн нурууны ариун дагшин газрыг зорих шаардлага үгүй болох юм.
Энэ бүхний урьдач нөхцөл нь ”Өчигдрийн би өнөөдрийн би биш болсон.”, ”Хоосон чанар хэмээгч бидний вакуум шахуугаар хялбарчлан ойлгодог энгийн ухагдхуун огт биш.”, ”Нөгөө эрэг дээр заавал үхлийн дараа хүрээд гэтлэлийг олно гэдэг эндүү төөрөгдөл болой. Гол нь орчлонгийн буюу зовлонгийн далайд цаг наргүй тасралтгүй хөвөөд байдгийн шалтгааныг онож ухаад тэрхүү шалтгаанаас ангид байж чадах бөгөөс сууж байгаа газар дээрээ ч нөгөө эрэг дээр хүрч болдог.” хэмээх гүн нарийн ёсонг судлаж бясалгахаас эхтэй хэмээн мунхагланам.
Өнөөдөр ”Амьдрал тэтгэх арван санамж” нэрт бичлэг оруулсан нь уншигчдын сэтгэлд маш хурдан хүрч байгаа бололтой. Ер нь энэ мэт хэрэгтэй зөвлөмжүүд олон байдаг л даа. Би нэлээд хэдэн жилийн өмнө Америкад байхдаа ”Хөргөгчний бохирдол” нэртэй нэг өгүүллийг уншиж байсан нь хэн хүний хувьд ихээхэн анхаарууштай зүйлийг хөндөн бичсэн байж билээ. Танай гэрийн хөргөгчинд сар жилээр удсан сав баглаа боодолтой хүнсний зүйл хадгалагдсаар байгаа юм биш биз дээ? Түүнийг айхтар арвич хямгач хүн болох гэж хэрэглээд харамсалтай үр дагаварт хүрч мэдэх юм шүү гэдэг санааг тэрхүү өгүүлэлд бичсэн нь хэн хүний хувьд бодууштай хэрэг юм. Түүнээс гадна сэтгэлд хургасан хэрэгтэй хэрэггүй элдэв дэмий бодол аливаа хүний хувьд ”Хөргөгчний бохирдлоос” ч илүү хөнөөлтэй байдаг тул болж өгвөл сэтгэлээ тиймэрхүү дэл сул хэрэгтэй хэрэггүй бодлоос чөлөөлөн цэвэрлэж байх нь бие сэтгэлийн эрүүл ахуйд хамгаас тустай гэдэг утгаар өглөөний бичлэгийг оруулсан юм шүү. Ингэж чадвал ”Аз жаргал гэдэг одоо” хэмээх үгийн цаад утга чанарыг ойлгоход төвөггүй. Түүнчлэн ”Өчигдрийн би өнөөдрийн би биш болсон” гэдэг үгийг байнга бодож явах нь сэтгэлээ цэвэрлэх энгийн хялбар арга байж болох тул та ч гэсэн өөр дээрээ хэрэгжүүлэх гэж оролдоод үзээрэй.
Ойрдоо зав чөлөө тун багатай байгаа болохоор энэ мэт бичлэг оруулсан чинь сайхан байна шүү.
-
2017 оны 2 сарын 24
...Тѳртэй холбоотой олигтой юм үлдсэнгүй. Энэ удаагийн парламент энэ тал дээр арай гэхэд дэндүү байгаа, тэр хэмжээгээр ард олны хүндлэл холдсоор байна. Ард түмэнгүй тѳр гэж юу байхав дээ! Тулгуураа алдсан нѳхцѳлд улс оронд үймээн самуун дэгдэж зарим оронд иргэний дайн болж байна...
-
2017 оны 2 сарын 23
БИД НЭГЭН ЦАГТ ИЙМ СҮЛД ДУУЛАЛТАЙ БАЙЖ
Оросын төрийн сүлд дуулал болох Бурхан эзэн хааныг минь өршөө дууг дууриалгаж, А.Кадлиц гэх Марийнскийн театрын 1 дүгээр хийлч монголын төрийн сүлд гэх дууг зохиож өгчээ.
Зуун лангийн жороо луусыг
Жуузан дундаа хөлөглөнөө хө
Зураг болсон Богд ламыгаа
Зонховын ширээнээ залав аа хө
Мөнгөн амсартай бүрээ бишгүүрээ
Мөрөн дундаа хангинуулаад
Мөнхийн настай Богд ламыгаа
Мөргөлийн ширээнээ залав аа хө
Бид ийнхүү дуулсаар хужаа шиг луус унаж, жуузанд сууж, ламаараа төр засуулж байсан үеийг германы философич субъектив идиализмийн эцэг Гегель хүн төрөлхтний мөрөөдлийн төр бол ТЕОКРАТ буюу монгол шиг үзэл санааныхаа эцгийг хаанд өргөмжилсөн төр гэж теологи талаас нь дахин дахин жишээ татжээ.
Ингээд эцэст нь монголчууд Богд Жавзандамбынхаа ялгадасыг хүртэл хаяулдаггүй болсон гэнэлээ.
Коммунизмаас үлдсэн зарим өв зөв гэмээр санагдана.
Шар шувталсан, иргэний сургууль байгуулсан, маарамба,оточ залахыг болиулсан нь зэрэг нь зөв байж.
Ер нь шинэ үзэл суртлыг шингээхээд хүчирхэгүүд хүч хэрэглэж байсан нь оносийм бишүү.
Түмэдийн Алтан хан шарын ёсыг нэвтрүүлэхдээ. 1000 бөөг цаазалж ”Шарын ёсыг дагавал 3 жил өөдлөнө,харын ёсыг дагавал 3 жил уруудна” гэсэн гэнлээ.
Жинхэндээ шары ёсыг дагаснаас 300 жил уруудаж, харын ёстой байхдаа 500 жил өөдөлсөн түүхтэй шүүдээ. Алдас муу үг чалчсан бол бурхан өршөөх болтугай.
-
2017 оны 2 сарын 23
АТГ-ынхныг “Эрх баригчдад үйлчилдэг” гэх хардлага сэрдлэгэ байнга дагадаг. Учир нь төрийн эрхийг атгасан улс төрийн хүчин нь нөгөөхөө намнадаг үзэгдэл бараг ёс юм шиг болсон нь үүний тайлал. Сонгуульд ялагдсан л бол гишүүд нь гутлаа үдээд, зангиагаа засаад АТГ-аас дуудагдах ээлжээ хүлээдэг, овсгоотой хэд нь зугтаадаг, оффшор данстангууд нь элдвээр балбуулдаг нь манай улс төрийн тогтсон “соёл” гэлтэй.
-
2017 оны 2 сарын 22
“Би юу хийчихэв ээ” хэмээн сонгуулийн үеэр цахимаар нэг цуурсан Амраагийн шүдэнз одоо л бидэн хэрэгтэй байна. Иргэдийн амьдрал ирэх жилүүдэд дээшлэх найдлага улам бүр багасаж, идэж, уух хүнсний зүйлсийн үнэ тэнгэрт хадаж, эрээвэр хураавар амьдрал минь нэг л бараантаад явчихлаа. Сайн сайханд тэмүүлэх, санаагаараа тэнүүн амьдрахад минь Амраагийн “гэрэл” хэрэгтэй байна. Та дахин нэг шүдэнзээ сураад “МАН юу хийчихэв ээ” хэмээн хашгираад өгөөч. Тэд эдийн засгаа аврах нэрийдлээр иргэдийнхээ амьдралыг дэнчин тавьж, татвараар дарамталж, тэтгэвэр халамжаа хумиж, орлого бүрээс нь хүссэн татаасаа авах юм гэнэ.
-
2017 оны 2 сарын 21
Хятадын ГХЯ-ны сайд Ван И 2-р сарын 20-нд Хятадад айлчилж буй Монгол улсын ГХЯ-ны сайд Ц.Мөнх-Оргилтай хэлэлцээ хийсэн бөгөөд хамт сэтгүүлчидтэй уулзсан байна.
Ван И хэлэхдээ: Монголын тал Хятадын амин чухал сонирхлыг хүндэтгэж байгаагаа дахин нотолж байгаад Хятадын тал баяртай байна. Монголын талтай хамт дээд давхаргын харилцаагаа сайн төлөвлөж, хоёр орны стратегийн харилцаа холбоог эрчимжүүлэн, эрчим хүч, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааг ахиулж, залуучууд, хэвлэл мэдээлэл, боловсрол зэрэг салбарын хүмүүнлэгийн солилцоог өргөтгөж, олон салбарын харилцаа холбоог эрчимжүүлэн, энэ удаагийн айлчлалаар дамжуулан Хятад, Монголын харилцааг эрүүлээр хөгжүүлэх замд оруулах ёстой гэжээ.
Хятадын ГХЯ-ны сайд Ван И-гийн урилгаар Монгол улсын ГХЯ-ны сайд Ц.Мөнх-Оргил 19-нд Хятадад хүрэлцэн ирж, ГХЯ-ны сайд болсны дараах Хятадад хийх анхны айлчлалаа эхлүүлжээ.
Ноднин жилийн 11-р сард, Далай лам Монголд айлчилсан нь Хятад, Монголын харилцаанд сөргөөр нөлөөлсөн юм. Үүний дараа, Монголын тал гүнээ бодолцсоны дараа Далай ламыг дахин айлчлуулахгүй байх зэрэг асуудлаар ил тод амлалт өгсөн юм. Ц.Мөнх-Оргилын энэ удаагийн айлчлалыг хоёр орны харилцааг сайжруулахын төлөө авсан үнэн бодит арга хэмжээ гэж үзэж байгаа тул уг айлчлалд хүмүүс анхаарлаа хандуулж байна.
20-ны үдээс өмнө, Хятад, Монголын ГХЯ-ны сайд нар хоёр цаг хэлэлцээ хийжээ. Үүний дараа хамтдаа сэтгүүлчтэй уулзах үедээ Ван И: ”Хятад Монголын харилцааны шинэ гарааг дахин эхлүүлье” гэж шууд хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Ноднин жил Хятад Монголын харилцаанд ээдрээ гарсан. Үүний дараа Монголын тал цаг тухайд нь нааштай, үр ашигтай арга хэмжээ авч, Хятадын талд хариу өгсөн юм. Саяын хэлэлцээнд, Монголын тал Хятадын амин чухал ашиг сонирхлыг хүндэтгэхээ дахин нотолсон юм. Хятад Монголын харилцааны шинэ гараа дахин эхэлж байна. Бид үүнд баяртай байна гэжээ.
Хятад улстай урт хугацаанд тогтвортой, эрх тэгш харилцан ашигтай хөгжлийг баримтлах нь Монголын гадаад бодолгын гол зорилт гэж Ц.Мөнх-Оргил онцлов.
Тэрээр: ”Монгол улсын гадаад бодлогын эн тэргүүний чиглэл бол Хятад улстай урт хугацаанд тогтвортой найрсаг хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх бодлого юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаанд гарсан амжилтыг Монгол улс сайшааж байна. Хоёр улс бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэгязгуур эрх ашгийг хүндэтгэж, хоёр орны ард түмний өөрөө сонгосон хөгжлийг замыг хүндэтгэж ирсэн юм. Монгол улс ”Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж ирсэн, хойшид ч энэ бодлогыг баримтална” гэжээ.
Монгол улсад тулгарч буй эдийн засгийн бэрхшээлтэй холбогдуулан Хятад улс чадлын хирээр туслалцаа үзүүлнэ гэдгээ Ван И илэрхийлэв. Тэрээр хоёр тал хэлэлцээгээр дамжин хоёр орны дээд хэмжээний солилцоо, олон салбар дахь хамтын ажиллагаа, олон улс, бүс нутгийн үйл хэргээр хамтран ажиллах зэрэг талаар нийтлэг ойлголтод хүрснийг танилцуулав.
Тэрээр хэлэхдээ, ”Монгол улсад одоо тулгарч буй эдийн засгийн хүндрэлд туслалцаа үзүүлэх, олон улсын банк санхүүгийн байгууллага Монгол улсад туслалцаа үзүүлэхийг дэмжихийн зэрэгцээ валютын своп гэрээг сунгах, Монгол улс уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспорлох зэрэгт туслалцаа үзүүлэн, буцалтгүй тусламж, зээл олгох ажлыг түргэтгэх болно. Хятад улс үргэлжлэн транзит тээвэр, далайн гарц зэрэг салбарт Монгол улсад шаардлагатай тусламж үзүүлэх болно. Хоёр тал хоёр орны удирдагчдын хүрсэн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэн, уул уурхайг нээн ашиглах, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг урагшлуулах зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ орон сууцны тохижуулалт, мал аж ахуйн хамтын ажиллагаа зэрэг ардын амьжиргааг сайжруулах шинэ салбар дахь хамтын ажиллагаагаа өргөтгөхөд бэлэн байна” гэжээ.
Хятадын ”Нэг бүс нэг зам” санаачилга нь бүс нутгийг дэд бүтцээр холбох, Монголын эдийн засгийн хөгжилд чухал боломжийг хангаж байна хэмээн Ц.Мөнх-Оргил онцлов. Тэрээр: Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 5-р сард Хятадад айлчлан ”Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцон, Монголын ”Талын зам” хөгжлийн стратегийг ”Нэг бүс нэг зам” санаачилгатай холбохыг хүсэн хүлээж байна гэлээ.
Өдгөө Хятад, Монгол хоёр тал нийтлэг ойлголтод хүрч, ”Нэг бүс нэг зам”-ын санаачилгыг Монголын ”Талын зам” хөгжлийн стратегитай холбох тухай Засгийн газар хоорондын баримт бичигт эртхэн гарын үсэг зурах болно. Сайд Ван И: ”’Нэг бүс нэг зам’ санаачилга нь өдгөө дэлхий дахинд хамгийн их сайшаагдаж буй олон улсын хамтын ажиллагааны үзэл баримтлал болж, нухацтай ахиж байна. Хятадын талын Нэг бүс нэг зам санаачилгыг хэрэгжүүлэхийн чухал нэгэн зам шугам бол олон улсын хөгжлийн стратеги хоорондын холболтыг ахиулж, түүнээс хамтын ажиллагааны шинэ салбарыг тэлж, хамтын ажиллагааны шинэ ирээдүйг нээж, харилцан ашигтай, хамт ашиг хүртэх явдал юм. Хятад, Монголын хувьд энэхүү гэрээнд гарын үсэг зурах нь хоёр тал болон тус бүс нутагт идэвхтэй эерэг дохио өгч, Монгол улс ’Нэг бүс нэг зам’-ын бүтээн байгуулалтын ахиц дахь хамтын ажиллагааны чухал түнш болохыг харуулах юм” гэлээ.
Ц.Мөнх-Оргил Монголын тал болон ОУВС зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай тохиролцсон анхны тусламжийн хэлэлцээрүүдийг танилцуулсан бөгөөд Монголын талд урт хугацааны турш дэмжлэг үзүүлж, энэ удаа мөн зохих арга хэмжээ авахаар зэхэж буйд талархал илэрхийлэв.
Тэрээр хэлэхдээ, ”Энэ айлчлалын үр дүнд би сэтгэл ханхлуун байна. Бид ирээдүйд Хятадын талтай хамт тохиролцсон идэвхтэй нийтлэг ойлголтуудаа хэрэгжүүлнэ. Хэд хоногийн дараа, Монгол улсын иргэд уламжлалт сар шинийн баяраа тэмдэглэх гэж байна. Сар шинэ ирж буй энэ үед Хятадын ард түмэнд өлзийтэй байхын ерөөл дэвшүүлье” гэжээ.
Мөн өдрийн хэлэлцээний явцад хоёр орны ГХЯ-ны сайд нар Хятад-Монгол-Оросын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан санал бодлоо солилцож, уг хөтөлбөрийг нухацтай хэрэгжүүлэх нь тус хонгилыг найрамдлын, хамтын ажиллагааны, хамтдаа ашиг хүртэх холбоос болгож, 3 орны ард иргэдэд үр өгөөж хүртээн, бүс нутгийн хөгжил цэцэглэлийг ахиулах болно гэжээ.
-
2017 оны 2 сарын 21
Монгол хүн 60 хүрч ухаан суугаад 61 насандаа хорвоог орхидог гэдэг хоосон хошигнол биш. Үнэхээр ч 20-30 жил нийгмийн даатгал төлчихөөд тэтгэвэрт гарснаасаа хойш жил ч бололгүй өөд болох тохиолдол олон байна. Уг нь тэтгэврийг ирээдүйдээ зориулж хадгалсан хадгаламж гэдэг. Улс ингэж хадгалуулсны төлөө эрүүл мэнд болон бусад нийгмийн салбаруудад хөнгөлөлт үзүүлдэг.
-
2017 оны 2 сарын 21
...Хувьсгал ба хувьслыг ийм л хүмүүс хийдэг болохоос буу барьсан залуу, цэцэн үгтэй илтгэгч,сайхан амалсан популист, мэргэн түргэн хүмүүс хийхгүй. Зөвлөлдөх зөвлөлд үе үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, спикер, төрийн сайдууд, эрдэмтэн мэргэд байж, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН дэргэд байвал зүгээр...
-
2017 оны 2 сарын 20
...Өнөөдрийн болон өчигдрийн энэ яам дээрх чиг үүргээ голлож биш иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүмүүстэй хутгалдан төрийн үйлчилгээ явуулах ажлаа урьтан сонирхолтой нь аргагүй хийдэг газар болж ирсэн. Гэвч зоригтой шийдвэр гаргасан сайдууд энэ салбарт хожим Эрдэнэбаатар сайд, муу нь Барсболд сайд шиг үргэлж дурсагдан үлддэг билээ...
-
2017 оны 2 сарын 16
Амьдралын сайхныг ч мэдэрч амжаагүй арван хэдхэн настай хүүхэд ДОХ тусчээ Сайдаа. Аав, ээжийнхээ халамжинд өсч, ах эгчийнхээ сургаалиар хүмүүжиж, ирээдүйд ихийг хийж бүтээх мөрөөдлөөр дүүрэн яваа хүүхдүүд маань хэзээ ч тасарч мэдэх олсноос дүүжлэгдэж, хэн ч биш болох амьдралд хөл тавьчихаад байна. Энэ эмгэнэл биш гэж үү.
-
2017 оны 2 сарын 15
Цахим ертөнцөд сайнтай, муутай өчнөөн л юм өрнөдөг. Ажилтай болж байна, арга туршлагаасаа хуваалцаж байна. Хол ойрын төрлүүдийг ойртуулж, хот хөдөөгийн ялгааг багасгаж байна. Гэвч нөгөөтэйгүүр хурдан бөгөөд хялбар аргаар мөнгөтэй болохыг уриалсан сүлжээний бизнесчид, хөөрхөн царайгаараа бусдыг татах гэсэн охид, хөвгүүд, хөлсний рекламчдын хүслийг гүйцээдэг талбар болж хувирчээ.
-
2017 оны 2 сарын 14
Өмнө нь хаосын тухай ярьсан.Тэр бол ямар нэг хэмжээгээр хувьсгал. Монголын АРДЧИЛАЛ Ч хувьсгал бас ХАОС. Гэхдээ хувьсгал болгон нийгэм эдийн засагт их хохирол авчрахгүй, гал мэс болохгүйгээр сэмхэн болдог түүх бас байна. Тэр бол Английн аж үйлдвэрийн хувьсгал. Тэр аажуу хувьслын замаар болсон.
-
2017 оны 2 сарын 14
... Эрдэнэ ван намын өргөөнөөс гарсан бас нэгэн гайхамшигтай шийдвэр бол АРДЧИЛСАН НАМ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЯЛАГДАХ АВААС С.ЭРДЭНЭ ДАРГА ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ гэсэн дүрмийн заалт. Үүнээс улбаалан дүгнэлт хийвээс Ардчилсан намын шинэхэн дарга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд аль хэдийнэ гараа өргөөд буугаад өгчихөж. ..
-
2017 оны 2 сарын 13
....2017 он гараад олон сонин содон үйл явдал дэлхий дахинд өрнөж байна. Түүний дотроос АНУ-ын Тагнуулын төв газар дэлхий дахинд явуулсан тагнуулын ажиллагааны нууцын зэрэглэлээс гарсан мэдээ, тайлан, зураг, схем, дүн шинжилгээ, баримт зэргийг багтаасан 13 сая мэдээллийг нийтэд ил болгож интернетэд байрлуулсан явдал нь олны анхаарлыг ихэд татав...
-
2017 оны 2 сарын 13
МАН-ынхан уг нь ам чангатай улс. Нам дотроо болсон элдэв эрээнтэй бараантай асуудлыг гадагш задруулдаггүй. Хувь болоод хувьсгалын асуудал дээр “бөөндөө” байж чаддаг нь тэдний гол шинж. Энэ утгаараа нэг зүйл дээр нэгдмэл байр суурьтай байж чаддаг нам.
-
2017 оны 2 сарын 10
1990-оны хувьсгалаар Монголчуудын олсон нэгэн ололт бол Чөлөөт ардчилсан сонгууль байв.
Хятад Коммунист нам нь төр барьдаг бөгөөд өмнөх удирдагчид нь залгамжлагчдаа томилдог тогтолцоотой. Тэнд чөлөөт сонгууль гэх ойлголт байдаггүй юм.
ОХУ-д ч гэсэн чөлөөт сонгууль байхгүй гэж хэлж болно.
2000-онд, Б.Ельцин өөрийн залгамжлагчаар Б.Путиныг томилсноор ОХУ-ыг чөлөөт сонгуульгүй улс болгох замыг сонгожээ.
Тиймээс барууны стандартад нийцэх чөлөөт сонгууль гэдэг юм Монгол улсаас 4000-10000км цаана л байдаг ажээ.
2008-07-01-нд, Монголчууд сонгуулиа хийж чадсангүй. Гол будилаан санал тоолох дээр гарчээ. Үүнээс болж иргэд олон нийт жагсаал цуглаан хийж, улмаар 20-иод хүн цагдаад буудуулж, 5 хүн нь үхсэн билээ.
Үүний дараах сонгуулиудад санал тоолох барууны стандартад нийцэсэн машиныг оруулж ирэн, саналыг үнэн зөв тоолдог болсон.
Гэвч Монголын сонгуулийн Чөлөөт ардчилчилсан, шударга байдал жилээс жилд алдагдаж байна.
Ойрын үед болсон сонгуулиудад гарсан Луйврын нэг бол Царцаа нисгэх технологийг хэлж болно. Мөн сонгогчид гарын хээгээ уншуулан саналын хуудас авч, бөглөн саналаа өгдөг гэх авч, нэг хүн олон хэсгийн хороонд очиж саналаа өгч байсан тохиолдол байсан.
Бас үлдэгдэл саналын хуудсуудыг бөглөн машинд олноор нь уншуулсан тохиолдолч гарч байжээ.
Миний хэлэх гэж байгаа санаа бол Монголд өрсөлдөгчгүй сонгууль болдог ОХУ-ын жишиг тогтох байх гэсэн санаа юм.
Жишээлбэл: МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2 ч удаагийн сонгуульд оруулсангүй.
2017-оны ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж болохоор хүчтэй Лийдрүүдэд АТГ, ЦЕГ-ын зүгээс зохиомол хэрэг үүсгэн, нэр дэвших боломжгүй болгох гэсэн хар улс төр, хэлмэгдүүлэлт явагдах байхаа. Энд хэд хэдэн хүний нэрийг бичье.
Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй болгох гэсэн зорилгоор АТГ зохиомол хэрэг үүсгээд дуудаад эхлэсэн байна.
Мөн Женкод ч гэсэн АТГ- дээр хэрэгт зохион, дуудах сурагтай байна.
Бас Э.Батүүлийг хүн амины хэрэгт татна гэж айлгадаг ажээ.
Саяхан болсон АН-ын даргын сонгуульд, АТГ ба ЦЕГ-ыг удирдан улс төрийн сэдэлттэй баривчилгаа хийлгэдэг эзэд нь С.Эрдэнийг дэмжин мөнгө төгрөг тараалган зүтгүүлсээр луйвраар ялуулав.
Ер нь бол С.Эрдэнэд нийгмийн даатгалын хөрөнгийг хууль бусаар зарцуулсан асуудлууд байдаг. Үүнийг нь АТГ, ЦЕГ мэддэг ч ямар нэгэн асуудал үүсгэдэггүй юм.
Харин С.Эрдэнэ тэндий үгэнд орохоо боливол л асуудыг нь босгон ирж, АТГ ба ЦЕГ ашиглана.ккк
Хэд хоногийн өмнө М.Энхболд С.Эрдэнийг ялсанд баяр хүргэн Хадаг барин золгож байгаа харагдсан. ккк
Хамгийн гол нь С.Эрдэнэ энэ удаа М.Энхболдод зөөлөн хоол болохоор нэр төдий жижиг хүнийг АН-аас 2017-оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, замыг нь засан туслах хүн нь юм шүү дээ. ккк
Энэ бүхний ард 2017-оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.ЭНХБОЛД нэр дэвшин бодитой өрсөлдөгчгүй ялах тактиктай байгаа бололтой юм. Иймэрхүү хар технологи нь шинэ юм биш л дээ (ОХУ-ын Б.Путин сүүлийн хэдэн сонгуулиудад дандаа тэгж ялж байлаа.)
Эцэст нь хэлэхэд: Монголын нам дамжсан Олигархиудын бүлэглэл нь АТГ, ЦЕГ, Прокурор, ТЕГ, ШҮҮХ, СЕХ, үндсэн хуулийн ЦЭЦ, зэрэгт үүсгэсэн сүлжээгээ ашиглан Монголчуудын чөлөөт сонгуулийн системийг үгүй хийж байгаа нь энэ ажээ.
Ойрын 6 сарын дотор Монголд болох улс төрийн бохир үйл ажилгааг зураглан үзүүлэхэд ийм байна.
-
2017 оны 2 сарын 10
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн твиттер хуудаснаа томоохон албан тушаалтан авлига авч байгаад баригдсан талаар нийтэлсэн нь өчигдрийн гол дуулиан байв. Тэрбээр “Нэгэн яамны газрын дарга нар ажлын байран дээрээ авлига авч байгаад АТГ-т баригдаж.
-
2017 оны 2 сарын 09
Мөрийн хөтөлбөр гэдэг бол засаг барьж байгаа намын хувьд ард түмэндээ амласан амлалт юм. Сонгогчид чухам түүнийг нь харж сонголтоо хийсэн нь гарцаагүй. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар олонх болж эрх барьсан МАН-ын мөрийн хөтөлбөрөөр бол монголчууд аль хэдийнэ сайхан амьдраад эхэлчихсэн байх учиртай.
-
2017 оны 2 сарын 09
...”Фенг Шүй” С.Ганбаатар МАХН-ын дарга Н.Энхбаяртай ”Дэр нэгтгэх”-ээр сүжирч байгаа сураг тус намынхан дунд амнаас ам дамжин хөвөрч байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялчих юмсан гэсэн атгаг бодолд ээрүүлж, байж ядан тэчьяадаж байгаа....
-
2017 оны 2 сарын 07
Өнгөрсөн амралтын өдрүүдэд үе үеийн Засгийнхныг “шалгадаг” нефть импортлогчид шатахууныхаа жижиглэнгийн үнээ нэмчихлээ.