Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1131 1132 1133 1134 1135 1136 1137
  • Б.Бат-Эрдэнэ сайдыг огцруулах саналаа Ерөнхий сайдад хүргүүллээ
    2017 оны 4 сарын 17
    Б.Бат-Эрдэнэ сайдыг огцруулах саналаа Ерөнхий сайдад хүргүүллээ
  • Ж.Батзандан: Батлан хамгаалах салбарыг бөхөөр удирдуулснаас болж олон залуучууд амь насаа алдаж, эрсдэлд орж байна
    2017 оны 4 сарын 17
    УИХ дахь АН-ын Бүлгийн дэд дарга Ж.Батзандан, З.Нарантуяа гишүүн, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нар хэвлэлийн бага хурал хийж
  • Д.Дорлигжав: Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв
    2017 оны 4 сарын 17
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ.
  • УИХ дахь намын бүлгүүд хуралдана
    2017 оны 4 сарын 17
    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
  • Ирэх долоо хоногт байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх асуудлууд
    2017 оны 4 сарын 15
    ирэх долоо хоногт байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар хэн юу хэлэв
    2017 оны 4 сарын 15
    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар хэн юу хэлэв
  • У.Хүрэлсүх: Иргэний төлөө ажиллах нь төрийн байгууллагуудын үүрэг
    2017 оны 4 сарын 14
    Монгол Улсын Шадар сайдын удирдлага дор өнөөдөр “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих зөвлөлийн анхдугаар хуралдаан болов.
  • С.Жавхлан гишүүн татвар нэмснийг эсэргүүцэж, маргааш жагсана
    2017 оны 4 сарын 14
    УИХ-ын гишүүн С.Жавхлан маргааш 13.00 цагаас Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийхээр болжээ. Тэрээр энэхүү жагсаалаа ”Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-тэй хамтран зохион байгуулах аж.
  • С.Жавхлан: МАН Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлнэ гэвэл санасны гарз
    2017 оны 4 сарын 14
    Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүд дэмжсэн билээ.
  • Ч.Содномцэрэн: СЕХ бие даасан, хараат бус байгууллага болон хөгжиж байгаа
    2017 оны 4 сарын 14
    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Бага хурал 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр боллоо.
    Бага хурлын үеэр Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн “Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад сонгуулийн төв байгууллагын гүйцэтгэсэн үүрэг” сэдвээр тавьсан илтгэлдээ, сонгуулийн байгууллагын түүх, үйл ажиллагаа явуулж буй эрх зүйн орчин, баталгааны талаар мөн өнгөрсөн хугацаанд иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах талаар хийсэн ажлаасаа танилцууллаа.
    Тэрээр илтгэлдээ, сонгуулийг зохион байгуулж явуулах Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ Сонгуулийн Ерөнхий Хороо амжилттай биелүүлж, бие даасан, хараат бус байгууллага болон хөгжиж байгааг онцлон тэмдэглэв. Мөн Монгол Улсад сонгуулийн ардчиллын мөн чанарыг улам бататгаж, түүнийг шинэ утга агуулгаар баяжуулан, сонгуулийн нэр хүнд, үнэ цэнэ, олон улсын үнэлэмжийг үлэмж нэмэгдүүлж чадсан нь Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны сонгуулийн хөгжлийн түүхэнд үлдээх үнэт зүйлс мөн болохыг цохон хэллээ.
    Түүний дараа Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Сонгуулийн тогтолцооны шинэтгэлийн тулгамдсан зарим асуудал” сэдвээр илтгэл тавьж, цөөн хүн амтай, нэг танхимтай парламентын засагтай, холбооны биш нэгдмэл улсын хувьд өнөөгийн сонгуулийн тогтолцоо үнэхээр болохгүй байгаа нь бүх талаар харагдаж байгааг дурьдаад сонгуулийг улс нэг тойрог болгож зохион байгуулах, сонгогч зөвхөн нэг нэр дэвшигчийн төлөө ганц л санал өгөхөөр сонгуулийн тогтолцоог өөрчилсөн тохиолдолд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны эрх хэмжээ, үүрэг роль нэмэгдэнэ гэдгийг онцоллоо. Ингэснээр сонгогч бүрийн санал бараг бүгдээрээ УИХ-д орж ирнэ гэсэн үг, нөхөн сонгууль явагдахгүй, намын үүрэг роль дээшилнэ, “давхар дээлний” хэл амнаас сална, тойрог тойглосон жалганы үзэл арилж, улсын нийтлэг эрх ашиг яригддаг болно гэж тэрээр үзэж байна.
    Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн Бага хуралд оролцогсдын анхаарлыг сонгуулийн тухай хууль тогтоомжийн шинэчлэлийн асуудалд хандуулав.

    Бага хурлын үеэр Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга асан Ж.Ядамсүрэн, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Р.Содхүү, “Сонгогчдын боловсрол” төвийн Гүйцэтгэх захирал С.Оюунтуяа нарын зэрэг хүмүүс үг хэ
  • МАН-ынхан ОУВС-гаар халхавч хийж, данхар төсвөө батлаж дөнгөв
    2017 оны 4 сарын 14
    УИХ-ын хаврын чуулганаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, хэлсэн ёсоороо батлаж дөнгөв. ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд ийнхүү гэрлийн хурдаар буюу долоохон хоногийн дотор Төсвийн тодотголыг хийж, гишүүд хүссэн зүйлээ хэрхэн хурдан батлаж болдгийг яруу тодоор харууллаа.
  • УИХ-ын чуулган 15.00 цагаас хуралдана
    2017 оны 4 сарын 14
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 15.00 цагаас эхэлнэ. Энэ өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонсоно.
  • Төсвийн тодотголыг баталж, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах боломжтой болов
    2017 оны 4 сарын 14
    Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.04.13) нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын 2017 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Оффшорын эсрэг хууль батлагдлаа
    2017 оны 4 сарын 13
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
  • Л.Элдэв-Очир: Би буруугүй, буруугүй гэдгээ нотолмоор байна
    2017 оны 4 сарын 13
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна.
  • АТГ: Оффшорт данстай гэх нэр бүхий улстөрчдийн мэдээллийг нягталж байгаа
    2017 оны 4 сарын 13
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
    2017 оны 4 сарын 13
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
  • 1570 өрхөөс судалгаа авна
    2017 оны 4 сарын 13
    “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хүрээнд анхдугаар зөвлөлдөх санал асуулгын судалгааг өчигдрөөс эхлэн орон даяар авч байгаа юм. Энэхүү санал асуулгыг зохион байгуулж явуулах Зөвлөлдөх зөвлөл, энэ ажилд туслалцаа үзүүлэх үүрэгтэйгээр Төрийн байгуулалтын байнгын хорооны байгуулсан ажлын хэсэг өнөөдөр (2017.04.13) хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

    Хэвлэлийн бага хуралд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэгтэй Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Г.Занданшатар, Зөвлөлдөх зөвлөлийн дарга, Улсын Бага Хурлын гишүүн асан Д.Ламжав, Зөвлөлийн гишүүн, Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам, Ардын Их Хурлын депутат Д.Чойжамц, Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууц тооллогын товчооны дарга А.Амарбал нар оролцов.



    Зөвлөлдөх санал асуулгын судалгааны түүврийн арга зүйн талаар Үндэсний статистикийн хорооны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Ш.Ариунболд танилцуулга хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

    Тэрбээр “Судалгаанд 2016 оны байдлаар 18 нас хүрсэн Монгол Улсын 2 сая иргэн хамрагдаж байгаа. Түүврийн мэдээлэл цуглуулалтын үндсэн нэгж нь өрх байх юм. Судалгааны үр дүнг зөвхөн үндэсний хэмжээнд төлөөлөхүйц байдлаар боловсруулах зорилт тавьж шинжлэх ухааны үндэслэлтэй, математик томъёоллын дагуу тооцож 1570 өрхөөс судалгааны мэдээлэл цуглуулалтыг хийхэд үндэсний хэмжээний судалгааны үр дүн гарна гэсэн тооцоог хийсэн байгаа” гэлээ.

    Түүврийн хуваарилалтаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгын судалгаанд хамрагдахаар сонгогдсон 1570 өрхийг Монгол Улсын бүх аймаг, сум, баг, дүүрэг, хороо, хэсгийн хэмжээнд ижил тэгш зарчмаар хуваарилж сонгосон. Өөрөөр хэлбэл, хүн ам ихтэй аймаг, сум, баг, дүүрэг, хороо, хэсгээс арай олон түүвэрлэгдэж, бага хүн амтайгаас нь цөөнийг түүвэрлэж гаргасан байна.

    Анхдугаар зөвлөлдөх санал асуулга нь гурван үе шаттай явагдах бөгөөд судалгааны эхний шатанд сонгогдсон 1570 иргэнээс Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад заасан сэдвүүдээр Үндэсний статитикийн хорооны ажилтнууд асуулга авч дүнг ирүүлэх юм байна. Харин хоёр дахь шатанд Үндэсний статистикийн хороо эхний шатны судалгаанд сонгогдсон 1570 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар дахин сонголт хийж Зөвлөлдөх санал асуулгад оролцох 750 иргэнийг сонгох аж. Тэдгээр иргэд энэ сарын 29,30-ны өдрүүдэд Төрийн ордны Их танхимд болох хэлэлцүүлэг мэтгэлцээнд оролцож доторхой мэдээлэл ойлголттой болсны үндсэн дээр зөвлөлдөх санал асуулгын судалгаанд хамрагдах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Төсвийн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв
    2017 оны 4 сарын 13
    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.13) хуралдаан 10 цаг 16 минутад гишүүдийн 68.4 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б. Чойжилсүрэн Сангийн яамны газар, хэлтсийн дарга нар болон холбогдох албаны хүмүүс оролцов.

    2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

    Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад төслүүдийг хэлэлцсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Ажлын хэсэг болон Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа.

    Хуралдаанаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2017 онд 6,015.7 гэснийг 6,035.7 гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүн ( ДНБ) –д эзлэх хувь 23.1 гэснийг 23.2 гэж өөрчлөх, төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 8,789.8 гэснийг 8,750.2 гэж, ДНБ-д эзлэх хувь 33.7 гэснийг 33.6 хувь гэж өөрчлөх, нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ 835.4 гэснийг -944.2 гэж, ДНБ-д эзлэх хувь 3.2 гэснийг -3.6 хувь гэж, 2018 онд 661.2 гэснийг 700.8 гэж, ДНБ-д эзлэх хувь 2.4 гэснийг 2.5 хувь гэж өөрчлөх, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг -2,774.1 гэснийг -2,714.4 гэж, ДНБ-дэзлэх хувь -10,6 гэснийг -10.4 хувь гэж өөрчлөх, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 1,593.4 гэснийг 1,579.8 гэж өөрчлөх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

    Түүнчлэн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн хуулийг дагасан хуулийн төслүүдийн талаар Аюулгүй байдал, гадаад бодлого, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалт явуулав. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд газрын дор, хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажилласнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчийн тэтгэврийг хэвээр үлдээх” Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжив.

    Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

    Үргэлжлүүлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуульд “Төслийн 1 дүгээр зүйл буюу 19.9 дэх хэсгийг 2017 онд 10.6 хувиас гэснийг 2017 онд 10.4 хувь” гэж өөрчлөлт оруулсан байлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

    2017 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    Үүний дараа Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засийн газрын тусгай сангийн хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулах авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулах авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “Монгол Улсын 2018 оны төсвийг хэлэлцэх хүртэл Концессын тухай хуулийн 4.1.2 дэх хэсгийг тогтоолд оруулах” саналыг Ажлын хэсгээс оруулав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 3/2 нь дэмжлээ.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

    Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүдийн зүгээс асуулт асууж, санал хэлээгүй тул УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Д.Эрдэнэбат: Монголын санхүү Б.Чойжилсүрэн сайдын эрх мэдлээс гарлаа
    2017 оны 4 сарын 13
    Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Тус бүлгээс төсвийн тодотголын зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ.
1131 1132 1133 1134 1135 1136 1137
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    4 цаг 52 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    7 цаг 2 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    7 цаг 9 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    7 цаг 20 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    8 цаг 46 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    9 цаг 8 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    9 цаг 31 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    9 цаг 49 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    9 цаг 52 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    10 цаг 2 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    11 цаг 26 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Өчигдөр 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Өчигдөр 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Өчигдөр 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Өчигдөр 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК