Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1134 1135 1136 1137 1138 1139 1140
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2017 оны 4 сарын 10
    УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг баталжээ.
  • Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2017 оны 4 сарын 08
    УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өчигдөр хуралдаж, ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг баталжээ.

    Хэлэлцэх асуудлууд

    Дөрөвдүгээр сарын 12-ны Лхагва гарагт 15.00 цагаас:

    Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухайхуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Дөрөвдүгээр сарын 13-ны Пүрэв гарагт:

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;

    Дөрөвдүгээр сарын 14-ний Баасан гарагт:


    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыгзохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонсох.
  • Ц.Мөнх-Оргил: Элчин сайдын яамгүй боллоо гээд харилцаагүй болно гэсэн үг биш
    2017 оны 4 сарын 07
    УИХ-ын чуулган өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна.

  • Төсвийн байнгын хороо гурван асуудал хэлэлцлээ
    2017 оны 4 сарын 07
    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2017.04.07/ хуралдаан 09 цаг 28 минутад гишүүдийн 64.8 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа болон ажлын хэсгийн холбогдох албаны хүмүүс оролцлоо.




    2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

    Хуралдааны эхэнд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.

    Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.

    Тэрээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлагдсан ”Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-ийн ”Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тус тус үндэслэн төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулан танилцуулсан билээ гэж дурдав.

    Эдийн засаг уналттай гарч, ажилгүйдлийн түвшин хоёр оронтой тоонд хүрсэн. Төсвийн алдагдлын хэмжээ Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 18 хувьд хүрч, уг алдагдлыг зээлээр санхүүжүүлэх шаардлага үүсэв. Гадаад валютын цэвэр нөөц үгүй болж, олон улсын зах зээлд гаргасан бондуудыг хуваарийн дагуу төлөх чадваргүй болсон. Чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд төгрөг давж, санхүүгийн зах зээл дээр зээл олголт тасалдахад хүрч, улмаар дунд хугацаанд өрийн тогтвортой байдал алдагдах эрсдэл тулгарсан зэрэг хүнд нөхцөлд байна.

    Иймд нэгдүгээрт, эдийн засгаа эрчимжүүлэх төлөвлөгөө яаралтай хэрэгжүүлж уналтыг зогсоох, хоёрдугаарт, олон улсын байгууллагуудын тусламж, дэмжлэгийг авч эдийн засгийн суурь бүтцээ засах зайлшгүй шаардлага үүслээ гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцлов.

    ОУВС-ын ”Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас хамаарах хамаарлыг бууруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгасныг Б.Чойжилсүрэн сайд дурдлаа.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан, Х.Баделхан, Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн, Д.Сумьяабазар, Ө.Энхтүвшин Г.Тэмүүлэн, Ж.Батзандан, З.Нарантуяа нарын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

    Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д ноогдох алдагдлыг 2017 онд 9,9 гэж байсныг 10.6 хувь, 2018 онд 7.5 гэж байсныг 9,5 хувь, 2019 онд 5.5 гэж байсныг 6.9 хувь гэж, 2020 онд алдагдалгүй гэж байсныг 5.1 хувь, 2023 оноос 2.0 хувиас илүүгүй алдагдалтай эсхүл алдагдалгүй” гэж өөрчлөхөөр тусгагдсан байв. Мөн “Төсвийн тогтворжуулалтын санийн хөрөнгө нь ДНБ-ий таван хувиас доошгүй байна, энэ нөхцөлийг 2020 оны төсвийн жилээс өмнө хангана гэснийг хүчингүй болгохоор” тусгажээ. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр, Ч.Хүрэлбаатар нар асуулт асуулаа. Гишүүдийн хувьд төсвийн алдагдлыг нэмж байгаагийн шалтгааныг сонирхохын зэрэгцээ ОУВС, Засгийн газрын төслийн алдагдлыг тооцсон тоо, хэмжээ зөрүүтэй байгааг илүүтэй тодруулж байв.

    Сангийн сайд Б. Чойжилсүрэн, ОУВС өмнөх туршлагаасаа харахад улс орны эдийн засаг, санхүү хүнд байгаа үед төсвийн алдагдлыг багасгахаар эргээд эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа нь анзаарагдсан гэж зөвлөсөн. Өөрөөр хэлбэл, зардлаа хасах нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг гэж зөвлөсний дагуу бид төсвийн алдагдлыг ингэж тооцож, оруулж ирсэн.

    Харин Засгийн газар, ОУВС-ийн хувьд төсвийн алдагдлыг тооцох аргачлал өөр байдаг учир тооны хувьд зөрүүтэй гарсан. ОУВС-ийн аргачлалаар тооцох гэхээр олон хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байсан. Иймд хоёр тал зөвшилцөн манай аргачлалаар тооцсон тоо, хэмжээг барихаар тохирсон.




    Түүнчлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар, Д.Тогтохсүрэн нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын тогтоолын төсөлд “Төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 он хүртэл түр зогсоох, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгах” гэсэн нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн хэрэг болохвий гэдгийг анхааруулж байсан бол УИХ-ын гишүүн Ч.Улаан төслийн долоод заасан “Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын барих шилжүүлэх төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртлэх хугацаанд санхүүжилтыг түр хойшлуулах” гэснийг эргэн харж, байнгын хороо энэ заалтыг хэрэгжилттэй нэг бүрчлэн танилцаж, засч сайжруулах хэрэгтэй” гэж санал хэлж байв.

    Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангйин 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хуулийн төслийг дагалдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Онцгой албан татварын тухай, Засгийн газрын тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Загсийн газрын тусгай сангийн тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын гурван төслийг нэг бүрээр нь хэлэлцлээ. Хуулийн төсөл болон УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа хууль, тогтоолд өөрчлөлт оруулсан төсөлд засч, сайжруулах зүйл багагүй байгааг гишүүдийн олонхи нь хэлж байлаа.

    Ингээд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

    2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

    Үүний дараа Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох Төсвийн тогтвортой байдлын тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Цэргийн албан хаагчийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.




    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар нар 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд батлагдсан тоог хэвээр үлдээх саналаа хэлж байв. Гишүүдийн хувьд дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ өссөн эерэг үзүүлэлт гарч байхад эдийн засгийн бодит өсөлтийн хэмжээг 3.0 хувь гэж батлачихаад өнөөдөр -0,2 хувь гэж бууруулж баталж болохгүй. Алдагдлыг нэмнэ гэдэг зээл нэмэгдэж, өр нэмэгдэнэ гэсэн үг. Иймд нэгэнтээ баталсан төсвийн орлого, зарлага, төсвийн тэнцлийн тоог өөрчлөхгүй байх талаар хэлэлцүүлгийн үеэр нухацтай хэлэлцэхийг анхааруулж байлаа.

    Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хэлэлцэж байгаа хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

    Хуралдааны төгсгөлд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар ахлахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Ж.Эрдэнэбат: Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд манай улсад эерэг нөлөө үзүүлсээр ирсэн
    2017 оны 4 сарын 07
    УИХ-ын хаврын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газар ба Олон Улсын банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    Улсын Их Хурлын дарга аа,

    Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

    Монгол Улсын Засгийн газар ба олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар энэ удаагийн Засгийн газрын мэдээллийг бэлтгэн та бүхэнд танилцуулж байна.

    Монгол Улс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт олон улсын болон бүс нутгийн 74 байгууллага, сан, холбоонд нэгдэн орсноос 12 нь олон улсын банк, санхүү, худалдаа, эдийн засгийн байгууллага байна.

    Тухайлбал, Олон улсын хөрөнгө оруулалтын банкинд 1970 онд, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкинд 1991 онд, Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд 2000 онд, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд 2015 онд гишүүнээр элсэн орсон бөгөөд Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран ажилласны 25 жил, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран ажилласны 15 жилийн ойг тус тус тэмдэглэн өнгөрүүллээ.

    Монгол Улс эдгээр олон улсын банк, санхүүгийн байгууллагын гишүүн болсноор зах зээлийн шаардлагад нийцсэн санхүү, эдийн засгийн бодлогыг боловсруулах, эдийн засгийн институцийн үндэс суурийг бий болгохын зэрэгцээ эдгээр байгууллагаас хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах болон институци, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх техникийн тусламж авах үүд хаалга нээгдсэн юм.

    Монгол Улсын Засгийн газар ба олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг тус бүрээр нь авч үзвэл:

    НЭГ. Монгол Улсын Засгийн газар 1991 оноос хойш Олон улсын валютын сантай хамтран макро эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, зах зээлийн эдийн засгийн оновчтой бүтцийг бий болгох, ядуурлыг бууруулах болон эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн Стэнд-бай хөтөлбөр, ядуурлыг бууруулах, өсөлтийг дэмжих зэрэг 5 хөтөлбөр хэрэгжүүлж, нийт 195.7 сая зээлжих тусгай эрхтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг авч ашиглажээ.Үүнд Стэнд-бай хөтөлбөрийг 1991, 2009 он, Өргөтгөсөн зээлийн хөтөлбөрийг 1993, 1997, 2001 онд хэрэгжүүлсэн бөгөөд нэг хөтөлбөр дунджаар 30 сар үргэлжилжээ.

    Тэгвэл бидний хэрэгжүүлэхээр тохиролцоод буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх зургаа дахь удаагийн хөтөлбөр бөгөөд хугацаа нь 36 сар буюу харьцангуй урт, хүү бага байхаар байна.

    Засгийн газар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг амжилттай хийснээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон бусад олон улсын банк, санхүүгийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл улам сэргэж, хамтран ажиллах нөхцөл боломж илүү нээлттэй болж байгааг дурдах нь зүйтэй.

    Засгийн газар Олон улсын валютын сангаас санхүү, эдийн засаг, төсвийн чиглэлээр техник туслалцааны арга хэмжээнүүдийг авч байсны зэрэгцээ тус сангийн Дүрмийн дөрөвдүгээр зүйлд заасны дагуу жил бүр Монгол Улсын макро эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийх Ажлын хэсэгтэй тогтмол хамтран ажилласаар ирсэн болно.

    ХОЁР. Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны группийн байгууллагуудтай төсөв, макро эдийн засаг, засаглал, удирдлагын чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд 1991-2016 он хүртэл санхүү, хөдөө аж ахуй, нийгэм, эрчим хүч, уул уурхай, хөдөлмөр эрхлэлт, худалдааны салбаруудад нийт 136 төсөл, арга хэмжээний 837 орчим сая ам.долларын санхүүжилтийг авсан байна.

    Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Хамтын ажиллагааны стратегийн баримт бичигт үндэслэн шийдвэрлэдэг бөгөөд баримт бичгийг Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд дөрөв жил тутам шинэчлэн тохирдог. Энэ хүрээнд Засгийн газар 2017-2019 онд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 160.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг ашиглахаар төлөвлөж байна.

    ГУРАВ. Монгол Улс Азийн хөгжлийн банкинд 1991 онд элсэн орсноос хойш нийт 1.6 тэрбум орчим ам.долларын санхүүжилт авч, зээл, буцалтгүй тусламж, техник туслалцааны 260 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.

    Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн багцаас хэрэгжүүлэх төслүүдийг Дунд хугацааны хамтын ажиллагааны стратегийн хүрээнд шийдвэрлэдэг бөгөөд ирэх дөрөв жилд бүс нутгийн хамтын ажиллагаа болон эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах, дэд бүтцийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцоод байна.

    ДӨРӨВ. Монгол Улс 2000 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 61 дэх бүрэн эрхт гишүүн болсноор тус банкны шугамаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд оролцох, техник туслалцаа авах, тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлэх, санал оруулах, Зүүн Европ болон шинээр тусгаар тогтносон улс fорнуудтай хамтран Монгол Улсад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирлээ.

    Тус банк манай хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр идэвхитэй ажиллаж, нийт 1.4 тэрбум гаруй ам.долларын урт хугацааны эх үүсвэрийг олгосноос гадна Дэлхийн банкны группийн Олон улсын санхүүгийн корпораци болон бусад олон улсын хөрөнгө оруулагчтай хамтран Оюутолгойн далд уурхайн төсөлд хоёр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

    Мөн гадаад валютын ханшийн эрсдэлийг багасгах зорилгоор манай аж ахуйн нэгжүүдэд төгрөгийн санхүүжилт олгох, дотоодын санхүүгийн зах зээлийг дэмжих санаачилгыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

    ТАВ. Монгол Улс 2015 онд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч орнуудын нэг болсон бөгөөд тус банктай хамтран хэрэгжүүлэх тодорхой төсөл, хөтөлбөрийг судлаж байна.

    ЗУРГАА. Монгол Улс 1970 онд Олон улсын хөрөнгө оруулалтын банкны гишүүн болсноос хойш өнөөдрийн байдлаар тус банкны дүрмийн сангийн 0.49 хувийг эзэмшиж байна. Цаашид хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд тус банк болон Хөгжлийн банк хооронд байгуулсан “Стратегийн түншлэлийн гэрээ”-ний үйл ажиллагааг өргөжүүлэх, манай улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан 50.0 сая еврогийн зээлийг 7 жилийн хугацаатай олгох талаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн.

    ДОЛОО. Монгол Улсын Засгийн газар дэлхийн томоохон хөрөнгө оруулагч банкуудтай нягт хамтран ажилласны үндсэн дээр Засгийн газрын дөрөв үнэт цаас, Засгийн газрын баталгаатай гурав үнэт цаасыг олон улсын зах зээлд амжилттай арилжааллаа. Энэ нь хувийн секторын гадаад зах зээл рүү нэвтрэх, санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлж, хөрөнгө босгоход томоохон түлхэц болж байна.

    Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

    Дэлхийд тэргүүлэгч олон улсын банк, санхүүгийн байгууллагууд манай дотоодын санхүүгийн зах зээлд орж ирснээр Монгол Улсын нэр хүнд өсөх, төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх боломж нэмэгдэх, хямд өртөгтэй эх үүсвэрийг дотоодын аж ахуйн нэгжүүдэд олгох, цаашлаад урт хугацааны хөгжлийн зээл, төгрөг-юанийн своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлж, хугацааг сунгахад эерэг нөлөө үзүүлсээр ирсэн бөгөөд цаашид ч энэ байдал хэвээр хадгалагдана гэж Засгийн газар үзэж байна.

    Өнөөдрийн байдлаар гадаадын банк, санхүүгийн байгууллагууд дотоодын 8 банкинд хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллаж байгаа бол тусгай шалгууруудыг хангасан, олон улсад нэр хүнд бүхий таван гадаадын банк Монголбанкны зөвшөөрөлтэйгээр Төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байгаа юм.

    Засгийн газар цаашид Төлөөлөгчийн газрыг дэмжиж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын хөгжлийн хамтын ажиллагааг эдийн засгийг төрөлжүүлэх, хүртээмжтэй өсөлтийг хангах, дэд бүтэц, бүтээн байгуулалтын мега төслүүдийг хэрэгжүүлэх замаар үр ашгийг нэмэгдүүлэх, хувийн хэвшил рүү түлхүү чиглүүлэн өргөжүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ж.Эрдэнэбат: Өрийг өрөөр дарсан нь үнэн
    2017 оны 4 сарын 07
    УИХ-ын чуулган өнөөдрийн хуралдаан эхлэж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдвээр мэдээлэл хийлээ. Мэдээлэлтэй холбоотойгоор сөрөг хүчин болох АН-ын гишүүд асуулт асууж, санал хэлж байгаа юм.
  • Ерөнхий сайд мэдээлэл хийж байна
    2017 оны 4 сарын 07
    уулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл
  • Ж.Эрдэнэбат: Төрийн өмчийн компани бол бүх монголчуудын компани
    2017 оны 4 сарын 07
    Төрийн өмчийн компани бол бирж дээр хувьцаа гаргаагүй л болохоос бүх монголчуудын, олон нийтийн компани
  • С.Бямбацогт: Төрийн албан хаагч, тэдний гэр бүл оффшорт мөнгөө хадгалуулахыг хуулиар хязгаарлана
    2017 оны 4 сарын 07
    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
  • Сангийн сайд шатахуунаа “даалгаад” Тосон бумба руу явсан уу
    2017 оны 4 сарын 07
    Сангийн сайд маань хөдөө явах гэтэл яамны хэмжээнд ганцхан “Старекс” маркийн микро автобус л байсан гэнэ. “Туулах чадваргүй, тав тухгүй машинаар сайдыгаа явуулснаас хувийн машинд нь шатахуун хийж өгөөд явуулъя гэж шийдсэн” хэмээн Сангийн яамны түшмэл Х.Энхбаатар ярьж байна. Үүнийг даруйхан шийдэхгүй бол төрийн үндсэн чиглэлийн яам атлаа ганцхан мирко хөлөглөөд хаа хүрч ажиллах билээ... Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Х.Энхбаатарын энэ “зовлонг” энэ ондоо эрхбиш шийдчих биз ээ.
    Харин сайд хувийн машиндаа шатахуун хийлгээд Өмнөговь аймгийг зорьсон байна. Тодруулбал, Тост, Тосон бумбын нуруу чиглэлд хувийн ажлаар явсныг ихэд нууцалж байгаа аж. Тиймээс энэ томилолтын тухай яамны түшмэл нэг ч мэдээлэл хийсэнгүй. Хувьдаа 25 компанитай байж, 800-хан мянган төгрөгийн шатахууны асуудлаас болж, хамаг булайгаа чирэхдээ тулсан сангийн сайдын “амьдралын хар ухааныг” яалтай.
    Ш.Даваа
  • Танилц: Шинээр сонгогдсон ҮБХ-ны гишүүдийн нэрс ил боллоо
    2017 оны 4 сарын 07
    Танилц: Шинээр сонгогдсон ҮБХ-ны гишүүдийн нэрс ил боллоо
  • Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ
    2017 оны 4 сарын 07
    УИХ-ын чуулган өнөөдөр 15.00 цагт хуралдаж, дөрвөн хуулийн төсөл хэлэлцэж, Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор товложээ.

  • Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдлээ
    2017 оны 4 сарын 07
    Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх болсоноо албан ёсоор зарлалаа.

  • Ардчилсан намын удирдлагууд Чингисийн хөшөөнд цэцэг өргөнө
    2017 оны 4 сарын 07
    Монгол Улсад олон намын тогтолцоо үүсч, Ардчилсан нам байгуулагдсаны 27 жилийн ой өнөөдөр тохиож байна.
  • ОУВС-ийн хөтөлбөр, төсвийн тодотголын талаар хэн юу хэлэв
    2017 оны 4 сарын 07
    Түүхэндээ анх удаа төсвийн тодотголыг ингэж зардалаа нэмсэн байдалтайгаар баталлаа. 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт МАН айхтар илбэ үзүүлээд ард түмний санал авчихсан. Гэтэл өнөөдрийн энэ төсвийн тодотголоос харахад бүх зүйлийг эсэргээр нь хийж байна. Нэг ч төрлийн тавар нэмэхгүй гэсэн атлаа одоо 7 төрлийн татвар нэмээд оруулаад ирлээ. Энэ нь ард түмний халаасыг хоослох, амьдралд нь нөлөөлөх татвар болж байна. Төрийн зардлыг бууруулна гэсэн. Гэтэл төсвийн тодотголоороо төсвийн ерөнхийлөн зарцуулагч нарын зардлыг 200 тэрбумаар нэмэгдүүлээд оруулаад ирсэн. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгоно гэсэн. Гэтэл 2016 оны төсвийг хэлэлцэхдээ 40 хувь, сая тодотгол дээрээ ахиад 20 хувь бууруулчихсан. Тиймээс би Б.Чойжилсүрэнг хардаж байна. Хүүхдийн мөнгөний 20 хувийг талон болгож тараана гэдэг нь ОУВС-ийн биш Б.Чойжилсүрэнгийн санаа байх. Энэ талон арын хаалгаар иргэдэд хүрэх нь. Хүүхдийн мөнгийг ийм байдлаар буруу зүйл зарцуулах нь байна.
  • Байнгын хороод хуралдана
    2017 оны 4 сарын 07
    Өнөөдөр УИХ дахь гурван байнгын хороо хуралдана. Хуралдаанаар төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэх юм байна.
  • “Төрийн банкны хувьчлалыг хойшлуулсан”
    2017 оны 4 сарын 06
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байгаад завсарлалаа. Үдээс хойших хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.

    Үдээс өмнөх хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан Түлэнхийн төвийн барилгыг барихад шаардагдах хөрөнгийг хийсэн ажлынх нь гүйцэтгэлтэй тэнцэхүйцээр сайдын багцад тусгаж чадсан эсэхийг тодрууллаа.

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тайлбарласнаар бол Түлэнхийн төвийн барилгыг барихад Кувейт улс 8 сая ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болжээ. Салбарын сайдын багцад төсвийн тодотголоор 500 сая төгрөг тусгасан. Барилгын нийт өртөг 20 гаруй тэрбум төгрөг. Гүйцэтгэл нь ямар төвшинд байна вэ гэдгийг Барилгын хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг байгуулагдан шалгаж байна. Өнгөрсөн хугацаанд гүйцэтгэгч компанид нь 4.7 тэрбум төгрөг төлсөн. Ажлынх нь гүйцэтгэлтэй уялдуулан санхүүжилтийг нь шийдээд явах бололцоо бүрдэж байгаа. Түлэнхийн төвийг 2017 оны эцсээр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж буй аж.

    УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

    -ОУВС-тай хөтөлбөр тохироод орж ирж байгаа Засгийн газарт талархал илэрхийлмээр байна. Гэхдээ цаг алдлаа. Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш хөтөлбөр байгуулаач гэж хүссэн байтал 580 сая ам.долларын төлбөр төлөхтэй тулгаад олигтой юм тохироогүй хөтөлбөр оруулж ирсэн нь харамсалтай.

    Бид 2017 оны төсвийг батлахдаа эдийн засаг 3.6 хувиар өснө гэсэн. Одоо харин бууруулжээ. Том төслүүд хөдлөхгүй юм уу, Төмөр зам яагаад явахгүй байгаа юм, яагаад тэр бэлэн байгаа Гачууртаас өөр төслүүд нь хөдөлдөггүй юм. Яагаад өмч хувьчлалыг зогсоох болов. Зээл авна, концесс авна гэж оруулж ирэхээр эдийн засгийн өсөлт 0.5 хувиас доош унана. Төмөр зам барихгүй гэж тохирсон юм уу.

    Баахан хөрөнгө оруулалт нэмэгдсэн байна, тухайн ондоо хийлгүй давуулаад орж ирлээ. Тэр ондоо хийх ёстой биз дээ?.

    Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

    -Хэлэлцээр муу хийлээ гэж дүгнэж байна, шүүмжлэлийг хүлээж авч байна. Гэхдээ 2012 онд таныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байх үетэй харьцуулахад эдийн засаг маш их хүндэрсэн байгаа.

    5.6 тэрбум ам.долларыг зургаан эх үүсвэрээс босгоход тодорхой хугацаа орсныг бодож үзээч. Дээр нь тохирсноосоо буцдаг байдлаас болж, ОУВС монголчуудад итгэхгүй эхний хоёр сарыг өнгөрүүлсэн.

    Эдийн засгийн өсөлтийг тооцохдоо эрсдэл, нөөц энэ бүхнээ харж гаргасан тоо. Өмч хувьчлал явна, орлогыг нь эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд тавьсан. Төрийн банкийг тодотголоор хувьчлахад цаг хугацааны хувьд энэ онд багтах боломжгүй байгаа.

    Мөн үнэлгээ нь өсөх боломжтой гэсэн судалгаа гарсан учраас энэ онд хувьчлах жагсаалтаас хассан. Том төслүүдээ бүгдийг хөдөлгөнө, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь 2018 оноос тооцъё гэсэн.

    Түрүүчийн Засгийн газрын үед эхлүүлсэн 25.2 тэрбумын ажил 2016 онд багтааж чадалгүй үлдсэн нь 2017 он руу шилжиж орж ирж байна. Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй холбоотой.
  • Төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийлээ
    2017 оны 4 сарын 06
    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв. Хуралдаанаар 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
  • Ерөнхий сайд НҮБ-ын тусгай төлөөлөгчтэй уулзлаа
    2017 оны 4 сарын 06
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч Роберт Глассерийг хүлээн авч уулзлаа.
  • Ч.Хүрэлбаатар: ОУВС худлаа төсөв баталчих гэж хэлсэн болж байна уу
    2017 оны 4 сарын 06
    Ч.Хүрэлбаатар: ОУВС худлаа төсөв баталчих гэж хэлсэн болж байна уу
1134 1135 1136 1137 1138 1139 1140
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    5 цаг 59 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    8 цаг 9 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    8 цаг 16 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    8 цаг 27 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    9 цаг 53 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    10 цаг 15 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    10 цаг 38 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    10 цаг 56 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    10 цаг 59 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    11 цаг 9 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    12 цаг 33 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Өчигдөр 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Өчигдөр 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Өчигдөр 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Өчигдөр 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК