Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1136 1137 1138 1139 1140 1141 1142
  • Инфографик: УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагаа
    2017 оны 4 сарын 04
    Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийн талаархи танилцуулга, инфографикийг цувралаар хүргэж байна.
  • Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар УИХ-д хандлаа
    2017 оны 4 сарын 04
    Эх орончдын нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Баялгийн жинхэнэ эзэд ТББ, Тусгаар тогтнолын төлөө ТББ-ын удирдлагууд мэдээлэл хийж, УИХ-д шаардлага хүргүүлж буйгаа дуулгав.Тэд дөрвөн асуудлаар УИХ-ын дарга болон гишүүдэд хандаж буй аж.


    Оффшор данс эзэмшихийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд бүрэн хориглох. Оффшор данс нь илэрсэн хүмүүст хариуцлага тооцох.


    Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн талаарх УИХ-ын тогтоолыг шуурхай хэрэгжүүлэх.


    С.Зоригийг хөнөөсөн хэргийн прокурорын хяналт, өмгөөлөл, мөрдөн байцаалт, тусгай ажиллагаа, шүүх хурал нь хүний эрх зөрчсөн байж болзошгүй учраас УИХ хаалттай хэлэлцэж, зарим асуудлыг нууцын зэрэглэлээс гаргаж, олон нийтэд мэдээлэх.


    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хугацаанаас нь өмнө огцруулах асуудлыг УИХ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэсэн дөрвөн асуудлаар УИХ-д хандлаа.


    Мөн тэд оффшорын асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юу ч дуугарахгүй, хийхгүй байгааг шүүмжлэлтэй хандаж байв. Ц.Элбэгдорж найман жил Ерөнхийлөгчөөр ажиллахдаа дөрвөн жилд нь гадны улс орнуудаар зугаалсан. Тэр бүхэн нь төрийн нууц болдог. Ер нь Монголыг сүйтгэж байгаа үйл явц, гэмт хэрэг бүр төрийн нууц болдог гэсэн байр суурийг хуралд оролцогчид илэрхийлэв.


  • Д.Эрдэнэбат: 5.5 тэрбум ам.доллар өр тавих асуудлыг АН эсэргүүцэж байна
    2017 оны 4 сарын 04
    АН улс орныг туйлдуулсан гэж МАН дүгнэдэг. Үүнийг бид улс төрийн дүгнэлт гэж харж байна. Уул уурхайн үнэ дэлхийн зах зээлд унаж, хөрөнгө оруулалт буурснаас эдийн засаг зогсонги байдалд орсон гэсэн ОУВС дүгнэлттэй санал нэгдэнэ. Тэр үед нэг тонн нүүрс 30 ам.доллар, нэг тонн зэсний үнэ 3000 ам.долларт хүрч байсан. Харин өнөөдөр дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсч байгаа. Эдийн засгийн өсөлтөд ашигтайгаар эргэж байна. Өнөөдөр нэг тонн нүүрсний үнэ 150 ам.доллар руу, зэсийн үнэ 6000 ам.доллар руу дөхөж байна. Монголд мөнгө орж ирж байгаа. Харин мөнгөө юунд зарцуулах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Тэр байтугай ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах уу үгүй юу гэдгээ ч бодолцох хэрэгтэй.
  • Ерөнхийлөгч хаврын чуулганы нээлтэд оролцож, үг хэлнэ
    2017 оны 4 сарын 04
    Хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлэхээр болжээ. Хаврын чуулганы хуралдааны нээлт маргааш 10 цагт болно.
  • ЗГ: Гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэнэ
    2017 оны 4 сарын 04
    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт болно. Хурал Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.
  • АН-ын бүлэг өнөөдөр хуралдана
    2017 оны 4 сарын 04
    УИХ-ын Хаврын чуулган маргааш нээлтээ хийнэ. Чуулган эхлэх гэж байгаатай холбогдуулан намын бүлгүүд хуралдахаар болжээ.
  • ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо С.Зоригийн хэргийн мөрдөн шалгалтыг хөндлөө
    2017 оны 4 сарын 03
    Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх, шүүн таслах үйл явцад ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо анхаарал тавьж, хуралдаанаараа ярилцлаа.
  • С.Эрдэнийн намын эв нэгдэл ба С.Баярцогтын зөрчигдсөн эрх
    2017 оны 4 сарын 03
    Ардчилсан намын Дотоод сонгууль өнгөрсөн амралтын өдөр явагдаж өндөрлөсөн.
  • Б.Жаргалсайхан дотоод сонгуульд ялагджээ
    2017 оны 4 сарын 03
    “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан АН-д элссэн.
  • Эзэнгүй болсон “Эрдэнэт”
    2017 оны 4 сарын 03
    Төрийн хулгай нь инстүүцийн шинжтэй болсон улс гүрэн хөгжих боломжгүй. Улстөрийн дэглэм нь ардчилсан ч бай, дарангуйлагч ч бай ялгаагүй хөгжихгүй. Хулгайч төртэй улсаас хөгжил зугтдаг. Тиймээс хулгайч төртэй нийгэм “хөгжих” гэдэг үгийг мартсан нь дээр. Мартахгүй бол “хөгжих” гэдэг үг нь сонгогчдын горьдлогоор тоглож хуурдаг зэвсэг л болно. Төр хичнээн хулгайч байх тусам санаачилсан төслүүд нь төдийчинээ олон, төдийчинээ том болдог зүй тогтолтойг олон улсын болон манай туршлага харуулна. Тийм учраас төр хулгайч үед “хөгжих” гэдэг үгийн дам утга нь “хулгайлах” гэдэг санаа руу түлхдэг тул мартсан нь өлзийтэй... Э.Бат-Үүл ингэж бичжээ.

    Өнгөрөгч хоёрдугаар сард “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах тухай УИХ-ын тогтоол гарч, хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ дагуу Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан ч хэрэгжүүлэх явц “удаашралтай” байсан тул өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийг зуун хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэх үүргийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт даалгасан байна.

    Тэр дагуу нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /хуучнаар ТӨХ/ баасан гаригт нууцаар /хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэлгүйгээр/ хуралдаж, “Монголын зэс” корпарацийн эзэмшиж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг төрийн өмчид бүртгэж авчээ. Мөн ТУЗ-ийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, компанийн дүрэмт өөрчлөлт оруулснаа өнөөдөр УБЕГ-т бүртгүүлэх гээд явж байна гэнэ. Энэ тухай үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан “Монголын зэс” корпараци өнөө өглөө л мэджээ.

    “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчилсан худалдан авалтыг хүчингүй болгож, 100 хувь төрд авах тухай УИХ-ын тоггтоол нь арбитрын шүүх, Үндсэн хуулийн Цэцэд оччихоод байхад Засгийн газар ингэж яаравчлах болсон шалтгаан юунд байв?
    Сонсохнээ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг төлөөлж буй ТУЗ-ийн гишүүд ТУЗ-ийн гишүүдийн цалинг 4000 ам.долларт хүргэх, харин 49 хувийг төлөөлж буй ТУЗ-ын гишүүд ажилчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг үйлдвэрийн удирдлагад тавьж, хэн нь ч хэнийгээ дэмжихгүй гацаанд орсон байна. Хэн нь хэний эрх ашгийг төлөөлж байгааг эндээс хараад л хэлчихэд болно л доо.

    Одоо нэгэнт хувийн компанийн эзэмшилд хувьцааг төрийн өмчид бүртгэж авсан учраас 51 хувийн хүсээд байсан шийдвэр, “Эрдэнэт” үйлдвэрт хийдэг байсан төрийнхний шахаа ногоон гэрлээр явах нь. Өмнө нь Оростой хамтарч байхад бас ч гэж, 49 хувийг эзэмшиж байсан нөхөд Монголын төрийнхний хийдэг шахааг явах газарт нь явуулж, зогсоох газраа зогсоодог байсан гэж тооцьё л доо. Ядахдаа данс тооцоогоороо ил гардаг юм байгаа биз дээ. Одоо бол ямар ч хяналтгүй, эзэнгүй боллоо.

    Эрх баригчдын ингэж улаан цаймдаа гаргах болсон шалтгааныг удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж болох юм. Сонгогчдын саналыг худалдаж авахад хэдий их мөнгө хэрэгтэй, тэр хэмжээний мөнгийг “Эрдэнэт”-ээс босгох болно. Үүнд ямар ч ичиж нэрэлхэх юм байхгүй гэдгийг бид өмнөх туршлагаас нь бэлээхэн мэднэ. Гаалийн Х.Баатар ямар хэргээр шоронд орлоо доо.

    Саяхан даа, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид авах тухай УИХ-ын тогтоол гарах үед олон хүн “Арай ч оргүй хоосон дээрэмдчихгүй байлгүй дээ, эрхбиш хууль ёстой улс орон шүү дээ. Хувийн компанид нь нөхөр олговор өгөөд авбал барав шүү дээ” хэмээн тайвшруулж байсан. Гэтэл Засгийн газарт тэр талаар ямар ч төсөв, төлөвлөгөө байгаагүй гэдэг нь өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудаас нь тодорхой болов. Өнөөдөр нэг компанийн өмчийг дур мэдэн хурааж авч байгаа төр маргааш та бидний орон гэр, хашаа хороо руу дайрч ороод хураагаад явахад гайхах юм алга. “Өөртөө хүсээгүй зүйлээ бусдад бүү хүс” гэдэг үгийн утга энэ.

    Төрийн дээрэм иституцийн шинжтэй болсон ийм үед ардчилсан ёс, өмчийн эрхийн тухай ярих ч, хуулийн байгууллагын сүр хүчинд найдах нь ч утгаа алдаж байгаа юм. Юу тарина, түүнийхээ үрийг хураадаг гэж үг бий. Гадныхныг дээрэмдэхэд нь алгаа ташин хүлээж авч байсан бидний монголчууд одоо дотоодын тонуулын гэрч боллоо. Удахгүй өөрийнх нь орон гэр, өмч хөрөнгө рүү уулгалаад эхлэхээр ямар хариу үйлдэл үзүүлэхийг нь харин харж л байхаас.
  • С.Баярцогтыг түтгэлзүүлсэн ч Сэлэнгийнхэн ҮБХ-ны гишүүнээр сонгожээ
    2017 оны 4 сарын 03
    АН-ын дотоод сонгууль өчигдөр болж, ҮБХ-нд өрсөлдөх эрхмүүдээ болон Нийслэлийн АН-ын даргаа сонгосон.
  • О.Магнай улсын хэмжээнд хамгийн өндөр санал авчээ
    2017 оны 4 сарын 03
    Монгол орон даяар Ардчилсан намын Дотоод сонгуулийн санал хураалт болж өндөрлөсөн. АН-ын Үндэсний бодлогын хороонд Японы сумогийн их аварга Д.Дагвадорж, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа
  • Шуурхай: Нийслэлийн АН-ын даргаар Д.Баттулга сонгогдлоо
    2017 оны 4 сарын 03
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ардчилсан намын дотоод сонгууль явагдсан билээ.
  • Ялтай Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэнэ үү
    2017 оны 4 сарын 02
    Ирэх зургадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшихээр болжээ. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд асан Ц.Оюунбаатар өнөөдөр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа тодорхой мэдээлсэн байна.
  • Ц.Мөнх-Оргил сайдын айлчлал маргааш эхэлнэ
    2017 оны 4 сарын 01
    Ц.Мөнх-Оргил сайдын айлчлал маргааш эхэлнэ
  • АН гишүүдээ ”урвагч” хэмээн цоллож, хариуцлага тооцжээ
    2017 оны 4 сарын 01
    Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хяналтын салбар хорооноос өнгөрсөн жилийн долдугаар сард нэр бүхий гишүүдээ ”урвагч” хэмээн хариуцлага тооцсон гэх албан бичиг олон нийтийн цахим сүлжээнд цацагдлаа.

  • Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн баримт нотолгоо, мөрдөн байцаах явцын талаарх зарим баримтыг дэлгэлээ
    2017 оны 3 сарын 31
    УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж яг одоо Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
  • LIVE: УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж С.Зоригийн талаар мэдээлэл хийж байна
    2017 оны 3 сарын 31
    LIVE: УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж С.Зоригийн талаар мэдээлэл хийж байна
  • ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-д айлчилна
    2017 оны 3 сарын 31
    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-ын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бин Минь-ийн урилгаар 2017 оны 4 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд БНСВУ-д албан ёсны айлчлал хийнэ.

    Сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук-д бараалхаж, Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бин Минь-тэй албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд айлчлалын хүрээнд Вьетнамын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Аж үйлдвэр, худалдааны сайд нартай уулзана.

    Айлчлалаар Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулж, хоёр орны хоорондын улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, нийгэм соёл болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар тус тус санал солилцоно.

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд 2001 онд БНСВУ-д айлчилснаас хойш 16 жилийн дараа ийнхүү албан ёсоор айлчлах гэж байна.

    Монгол Улс, БНСВУ-ын хооронд 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш бүхий л салбарын хамтын ажиллагаа өргөжиж ирсэн бөгөөд хоёр улсын худалдааны эргэлт 2016 онд 42.8 сая ам.долларт хүрээд байна.
  • АН-ын хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцэнэ
    2017 оны 3 сарын 31
    АН-ын намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэх эсэхийг Улсын Дээд шүүх маргааш хэлэлцэнэ.



    Тодруулбал энэ сарын 15-нд АН-ынхан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан. Гэвч Дээд шүүхээс АН-ын гаргасан хүсэлтийг хэлэлцээд, ”Намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна” гэж үзэн, бүртгэхээс татгалзсан билээ.



    Тиймээс АН-ынхан бичиг баримтаа дахин бүрдүүлж Улсын дээд шүүхэд хандсан юм. Энэхүү хүсэлтийг маргааш Улсын дээд шүүхэд хэлэлцэх юм байна.
1136 1137 1138 1139 1140 1141 1142
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    7 цаг 7 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    9 цаг 17 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    9 цаг 24 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    9 цаг 34 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    11 цаг 0 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    11 цаг 23 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    11 цаг 46 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    12 цаг 4 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    12 цаг 7 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    12 цаг 17 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    13 цаг 41 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Өчигдөр 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Өчигдөр 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Өчигдөр 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Өчигдөр 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК