2013 оны 10 сарын 09
Ойрын хэдэн жил яригдах улс төрийн хамгийн дуулиантай сэдэв бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг АТГ-аас баривчилсан үйл явдал. Н.Энхбаярыг хэрхэн оймсыг нь гозолзуулан баривчилж байгааг телевизээр шууд дамжуулж, гэрт нь байсан УИХ-ын гишүүдийн биед хэрхэн халдсныг олон нийт харсан.