-
2022 оны 8 сарын 18
“JCI” байгууллага нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулаад 30 жил болж байгаа бөгөөд 1994 онд үндэсний байгууллагын эрхээ авч албан ёсоор “JCI Монгол” байгууллага болсон түүхтэй. Ийнхүү 30 жилийн ойн хүрээндээ “Цар тахлын дараах бизнесийн орчин”, “Ногоон ирээдүй” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ.
-
2022 оны 8 сарын 18
Энэхүү автомашиныг манай алс хол аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд, ТХНГХЗ-д, Сав газрын хамгаалалтын захиргаад албан хэрэгцээндээ ашиглах бөгөөд ингэснээр Монгол орны цэнгэг усны нөөц болон байгаль орчныг хамгаалах, ой, хээрийн түймэртэй тэмцэх, судалгаа шинжилгээ хийх, нутгийн иргэдийн байгаль хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах ухамсар, оролцоог нэмэгдүүлэх мөн талууд хамтран Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх зэрэг нөр их ажилд нь ахиц гарах юм.
-
2022 оны 8 сарын 18
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр 44-р Олимпын аварга Б.Мөнгөнзултай шатар нүүжээ. Шатарчидтай хийсэн уулзалтад шатарчин улстөрчдөөс УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын даргын зөвлөх Д.Лүндээжанцан нар байлцжээ.
-
2022 оны 8 сарын 18
Н.Ганибал, Ш.Адьшаа хоёр маань шинэ Засгийн газарт нь сайдын албан тушаал авч онигоо болох вий. Би хувьдаа энэ хүмүүст итгэхгүй байна. Ийм түүх ч өмнө байсан юм. н.Бямбасүрэн гуайн Засгийн газарт манай намын хоёр хүнийг оруулаад, хожим нь тухайн үеийн бүхий л болж бүтэхгүйг нь АН-аас боллоо гэж хэлж байсан түүх бий.
-
2022 оны 8 сарын 18
Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу улс даяар үйл ажиллагаа явуулах эрх үүргээ биелүүлэх гэсэн заалтыг байхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, нэг байнгын хороо шиг, нэг харьяа байгууллага шиг байдлаар бүтэц өөрчилсөн хууль гаргасан. Энэ бол маш аймшигтай. Ганцхан үг, өгүүлбэр нь энэ парламентыг тогтолцоог бүхлээр нь өөрчилж байгаатай адил үйл явдал болж байна.
-
2022 оны 8 сарын 18
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр ОХУ-ын Гэгээрлийн яамнаас томилогдсон В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовскийн улсын боловсролын дээд сургуулийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхнийг хүлээн авч уулзлаа.
-
2022 оны 8 сарын 18
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд товлон зарласан.
-
2022 оны 8 сарын 17
Ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл; Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал; Цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсох зэргийг хэлэлцэнэ.
-
2022 оны 8 сарын 17
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
-
2022 оны 8 сарын 17
Монгол Улсын үндэсний цахим шуудангийн системийг өнөөдрөөс нэвтрүүлж эхэллээ. Энэ нь 16 наснаас дээш насны хүмүүст И-Монголиа системээр дамжуулж цахим хаягтай болгож байгаа юм.
-
2022 оны 8 сарын 17
Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцлээ. Энэ үеэр үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй буюу Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг огцруулах шийдвэр гаргалаа
-
2022 оны 8 сарын 17
Геодези бол улс эх орны эдийн засаг, хөгжлийн үндсэн суурь байдаг. Геодезийн тоон хэмжээнд тулгуурлаж бүтээн байгуулалт явагддаг. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод 360 гаруй цэг тэмдэг байсан. Гэвч жил ирэх тусам тал гаруй цэг тэмдэг нь байхгүй болсон. Ус зайлуулах хоолой авто зам болон хувирсан байх жишээтэй. Тиймээс геодезийн салбарын зохион байгуулалтыг тодорхой тусгаж өгсөн. Мөн мэдээллүүдийг нэгтгэнэ.
-
2022 оны 8 сарын 17
Засгийн газрын шийдвэрийг танилцуулж байна
-
2022 оны 8 сарын 17
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.
-
2022 оны 8 сарын 17
Нэг тархи-нэгдсэн систем”-ийг хөгжүүлэхийн тулд нийслэлийн зүгээс бодлогын дэмжлэгийг үзүүлэх болно. Цаг хугацаа алдалгүйгээр цахим шилжилтийг хийх хэрэгтэй байна. Улаанбаатарыг олон улсын түвшинд хүрсэн иргэндээ ээлтэй хот болгохын төлөө ажиллаж байгаа.
-
2022 оны 8 сарын 17
Ерөнхий сайд гэдэг бол өөрөө ялсан намын бодлого хэрэгжүүлэх дарга буюу албан тушаалтан байдаг. Ардчилсан парламент гэдэг бол олон улсад намуудын бодлого мэтгэлцээний талбар байдаг. Тэр агуулгаараа Ерөнхий сайдад ийм эрх мэдлийг өгөх нь зөв.
-
2022 оны 8 сарын 16
Чингис хаан музей байгуулах шийдвэр 2019 онд гарч, дараа онд нь барилгын ажил эхэлж байв. Музейг энэ оны есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөсөн бөгөөд дэглэлтийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Өнөөдөр Соёлын сайд Ч.Номин болон дэд сайд М.Батбаяр нар музейн ажлын явцтай танилцлаа.
-
2022 оны 8 сарын 16
Hyperloop төслүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой талаар мэдэгджээ.
-
2022 оны 8 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажил”-ыг хэрэгжүүлэх зорилготой “Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг”-ийн анхдугаар хуралдаан боллоо. Хурлаар “Хөвсгөл” нуурыг хамгаалах дөрвөн чиглэлийн 26 ажлыг хэлэлцэж, авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцсэн юм.
-
2022 оны 8 сарын 16
Парламентын засаглалтай улс орнуудад парламентын гишүүд сайдын албыг давхар хаших нь түгээмэл бөгөөд энэ нь ч парламентын засаглалыг бэхжүүлж, хүчтэй гүйцэтгэх засаглалыг бүрдүүлдэг хэмээдэг. Харин манай улс энэ арга замыг сонгохдоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийж хуулийн дагуу биш, Үндсэн хуульдаа Цэц нь халдаж хийж буй нь харамсалтай.