-
2020 оны 7 сарын 08
Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх хоёр сайдыг зориуд нэр цохиж, захиас хэлсэн нь учиртай. 2012 оноос эхлэн босгосон "Чингис", "Самурай" зэрэг бондын өр төлбөр болох 2.9 тэрбум ам.долларыг Монгол Улс ирэх онд төлөх хуваарьтай. Үүнийг төлж барагдуулах гарц гаргалгааг эрэлхийлэхээс эхлээд коронавирусийн цар тахлаас үүдэж агшсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах үүргийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүлээж буй.
-
2020 оны 7 сарын 08
Х.Баттулга: Нэгдүгээрт, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон жил төр, засагт ажиллалаа. Ардын намын тавьсан өр, Ардчилсан намын тавьсан өр гэж дэлхий даяар мэдэхгүй. Монгол Улсын өр л гэж бий. Энэ их өрийг дарах уран ухаан, арга залийг та мэргэжлийн хүний хувьд бодож шийднэ биз.
-
2020 оны 7 сарын 08
Тун удахгүй сайд нар тангараг өргөх гэж байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх парламентийн гишүүд болоод шинээр томилогдох сайд нарт хандаж хатуухан анхааруулга, сануулга өглөө.
-
2020 оны 7 сарын 08
ХЗДХ-ийн сайдад нэр дэвшигч Х.Нямбаатар танд авлигатай тэмцсэн бодитой тэмцсэн жишээ байна уу?. Та болон танай намын гишүүд энэ төрлийн гэмт хэрэгтэй холбогдвол та яах вэ?.....
-
2020 оны 7 сарын 08
Д.Ганбат: Шинэ сайдууд миний асуултад нэлээд омгорхуу, дээрэнгүй хариуллаа
-
2020 оны 7 сарын 08
Мөнгө хүүлэлтийг таслан зогсоох, ЖДҮ-ийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, залуучууд руу чиглэсэн бодлого явуулах шаардлагатай гэж бодож байна.
-
2020 оны 7 сарын 08
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдож, тангарагаа өргөсөн Аюушийн Ариунзаяа өнөөдөр тамгаа гардаж авлаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тамга, тэмдгийг салбарын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Чинзориг гардуулав.
-
2020 оны 7 сарын 08
Л.Оюун-Эрдэнэ: Та парламентад хоёр дахь удаагаа сонгогдсон хүний хувьд жаахан суурьтай бай. Өмнө нь ч ажиглагдсан. Муу, сайн гэж битгий хараачээ. Шударга бус олон асуудал бий. Намаасаа эхлээд алдаагаа хай, Д.Ганбат гишүүн ээ. Ноолуурын асуудлыг та сайдаас нь асуу. Худлаа ярьсан зүйл байхгүй.
-
2020 оны 7 сарын 08
С.Чулуун: Эрүүл шүүмжлэлийг хүлээж авна. Гүтгэлэг, доромжлолыг хүлээж авахгүй. Би хулгай хийдэг биш эмхэлдэг, цэгцэлдэг судалгааны газрыг удирдаж ирсэн гэдэгтээ итгэлтэй байна.
-
2020 оны 7 сарын 08
Та олон нийтэд Дарханы замыг хэдэн оны хэдэн сард дуусгах боломжтой, төлөвлөгөөгөө танилцуулаарай. Өмнөх шиг сонин цаг хугацаа хэлэхээр ард иргэд чинь ойлгохгүй байна. Үнэн зөвөөр ард олонд хэлээрэй
-
2020 оны 7 сарын 08
Яг одоо Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, танхимын бүтцээ танилцуулж байна.
-
2020 оны 7 сарын 08
Тэр битгий хэл, гадаад руу сургууль соёлд явуулж байсан юм. Хэрвээ хулгай хийсэн, хууль зөрчсөн үйлдэл л юм бол академич цолоо өгөхөд бэлэн байна. Шийддэг газар нь шийдчих байх, ШУА-ийн дүрэм журам ч гэж бий. Би хэнийг ч хуураагүй, яагаад гэвэл би түүхч хүн
-
2020 оны 7 сарын 07
У.Хүрэлсүхийн Засгийн газарт сайдаар очих хамгийн өндөр магадлалтай хүний нэгээр тодроод байсан Ж.Энхбаярыг МАН томилгооны гадна үлдсэн шалтгаан удахгүй тодорхой болох болов уу?
-
2020 оны 7 сарын 07
Я.Содбаатар нь энэ удаагийн сонгуулийг өнжиж, намынхаа штабыг хариуцан ажилласан юм. Тэрбээр УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажилласан туршлагатай.
-
2020 оны 7 сарын 07
Коронавирусийн цар тахлын хүрээнд авсан арга хэмжээг сайн хэрэгжүүлсэн гэсэн үнэлгээтэйгээр ажилласан тэрбээр Эрүүл мэндийн сайдаар улиран ажиллах магадлал өндөртэй байсан юм.
-
2020 оны 7 сарын 07
УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр ээлжит сонгуулийг өнжсөн шалтгаан нь МАН ялсан тохиолдолд Батлан хамгаалахын сайдаар очно гэсэн мэдээлэл хэсэгтээ явж байв. Гэвч МАН сонгуульд үнэмлэхүй олонхи болж, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар улиран томилогдсон ч Ж.Энхбаярыг Засгийн газартаа урьсангүй.
-
2020 оны 7 сарын 07
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатарыг томилохоор Удирдах зөвлөлийн хуралд оруулжээ. Х.Нямбаатар нь УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон, Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.
-
2020 оны 7 сарын 07
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн сайдаар Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар, Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар А.Ариунзаяа нарын нэрс орж иржээ.
-
2020 оны 7 сарын 07
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг 15.00 цагт товложээ. Хурлаар сайд нарын асуудлыг хэлэлцэх бололтой. Тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимын сайд нараа өөрөө томилж, чөлөөлж, огцруулахаар болж байгаа юм.
-
2020 оны 7 сарын 07
У.Хүрэлсүх: УИХ-ын сонгуулиар ард түмэн тогтвортой байдлыг хүссэн. Сандал ширээ зөөгөөд байх шаардлагагүй.