-
2017 оны 6 сарын 23
Т.Булган: Агаар, орчны бохирдол бол бүх нийтийн асуудал
БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булганаас орчны бохирдол хийгээд, энэ чиглэлд тус яамнаас баримталж буй бодлогын талаар тодрууллаа.
-Орчны бохирдлыг үүсгэж буй гол хүчин зүйлүүд юу байна вэ?
-Агаар, ус, хөрсний бохирдол манай улсын хувьд нэлээд тулгамдсан асуудал болоод байна. Бараг л хүмүүсийн хамгийн сайн мэдэж, ярьдаг зүйлийн нэг болоод байна шүү дээ. Харин үүнийг үүсгэж буй гол зүйл нь нүүрс, уснаас шалтгаалж байна. Үүнд гэр хорооллоос гарч буй нүүрсний утаа, тоос тортог байна. Хөдөлгөөнд оролцож буй автомашины яндангаас гарч буй болон цахилгаан станцуудын утаа, элэгдэл гэмтэлд орсон хөрс агаарын бохирдлыг үүсгэдэг. Эдгээрээс гадна ил задгай хаясан хогнууд нь орчныг бохирдуулах жишээтэй. Усны бохирдлын гол эх үүсвэр нь усанд шууд нийлүүлж буй хаягдал ус буюу бохир ус юм. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хэтэрсэн, технологийн доголдолтой учир бохир усаа сайн цэвэрлэхгүйгээр Туул голд нийлүүлж байгаа. Төв цэвэрлэх байгууламжид усаа нийлүүлж буй ноос ноолуур, арьс, шир, мах боловсруулах бусад үйлдвэртэй холбоотой л доо. Эдгээр үйлдвэр нь мэдээж органик бохирдуулах бодисыг ялгаруулдаг. Тиймээс төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг хэтрүүлэх хүндрэлийг үүсгэж байгаа юм. Тэгээд гэр хорооллын нүхэн жорлон байна. Энэ нь хөрс, усны бохирдлын эх үүсвэр болж байгаа юм. Мөн хог хаягдлыг зориулалтын байгууламжид устгахгүй байгаа нь хөрсний бохирдлыг үүсгэдэг. Эргээд агаарын бохирдол маань жингээрээ газарт бууж байна гэдэг нь хөрсний бохирдлыг мөн үүсгэнэ. Агаар, ус, хөрс гэсэн байгаль орчны бүрэлдэхүүн нь цогц нийлмэл хэсэг учраас эдгээрийн бохирдлыг бууруулах асуудлыг яалт ч үгүй цогцоор нь авч үзэх хэрэгтэй болж байгаа юм.
-Дээрх шалтгаануудаас үүдэлтэй эдгээр бохирдлыг бууруулахын тулд яамнаас бодлого баримталж байна вэ?
-Үндэсний Аюулгүй байдлаас гаргасан зөвлөмжийн дагуу Засгийн газар энэ оны гуравдугаар сард “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталж гаргасан. Үүнийг хэрэгжүүлэх арга төлөвлөгөөг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд нийцүүлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд батлан гаргасан. 2025 онд гэхэд агаар, орчны бохирдлыг бий болгож байгаа эх үүсвэр рүү хандсан ажлуудаа хийх нь энэхүү хөтөлбөрийн зорилго юм. Жишээлбэл, яндангийн тоо, стандартын шаардлага хангахгүй байгаа ариун цэврийн байгууламжийн тоог бууруулах үндсэн шаардлага тулгарч байгаа юм. Тэр хүрээндээ бид байгальд ээлтэй, дэвшилтэт технологид суурилсан инжинерийн бүтцийн байгууламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлж , тэр хэрээрээ бохирдлын бүсүүдийнхээ тоог бууруулна. Ингэснээрээ 2025 он гэхэд уг бохирдлыг 80-аас доошгүй хувь бууруулна гэсэн зорилт тавьсан. Орчны бохирдлын асуудал нь зөвхөн байгаль орчны төдийгүй нийгэм, эдийн засагтай холбогддог. Ядуурал, хөрөнгө оруулалт дутмаг байна гэдэг нь инжинерийн дэд бүтцийн байгууламжийн чанаргүйг илтгэж байгаа юм.
-Хөдөө орон нутагт энэ чиглэлийн ажлууд хийж, мөн төвлөрлийг сааруулна гээд байгаа шүү дээ.
-Хот маань өөрөө төлөвлөлтийн дагуу хөгжиж байдаг зарчимд нийцэж хөгжих шаардлагатай болж байгаа юм. Мэдээж төлөвлрөлийг сааруулна гэхээр хөдөө орон нутагт ажлын байр бий болгох шаардлагатай болно. Ингээд тойрсон багц асуудлууд болж байгаа. Ер нь энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 8.9 орчим их наяд төгрөг зарцуулагдахаар болсон. Эдгээрийн ихэнх нь инжинерийн дэд бүтцийн асуудалд зарцуулагдах юм. Гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах. Ингэхдээ зөвхөн олон давхар орон сууц барих гэхээсээ илүү өөрсдөө амины орон сууц барьж амьдрах сонирхолтой иргэдэд зорилусан 200-300 орчим айл өрхийн дунд хэсэгчилсэн байдлаар халаалт, цэвэр усны хангамж, бохир усны ариутгалын байгууламжийн шийдлийг шийдэх дэд бичил төвүүдийг байгуулах юм. Энэ хүрээнд БНХАУ-аас хоёр тэрбум юаны тусламж ирсэн. Мөн орчны бохирдлыг бууруулахад чиглэж өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн айл өрхийн ахуйн хэрэглээний цахилгаан эрчим хүчийг тэглэсэн байгаа шүү дээ. Уг ажил эхэлснээс хойш 110 гаруй хэрэглэгч хөнгөлөлтөд хамрагдсан байна. Тэр урамшуулалд харин 2.5 тэрбум төгрөг манай сайдын багцаас зарцуулагдсан. Агаар, орчны бохирдлын асуудал утаа бий болохоор гардаг асуудал биш. Манай яамны зүгээс болон холбогдох яамдууд энэ чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, Эрчим хүчний яам гэр хорооллын 70 гаруй халаалтын зуух буулгаж, хэрэглэгчдийг төлөвлөсөн халаалтад холбосон. БОАЖЯ-наас байгальд ээлтэй цахилгаанаар халаах боломжтой дуулаалгаа сайжруулж, эрчим хүч хэмнэх төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөж, хөнгөлөх асуудлыг боловсруулсан. Мөн Япон улсын Ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа гэр хорооллын ариун цэврийг сайжруулах, хөрсний бохирдлыг бууруулах хэрэгслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Чингэлтэй дүүргийн 12, 13, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нийт 1500 өрхөд жишиг байдлаар байгальд халгүй эко ариун цэврийн байгууламжийг суурилуулж өгнө. Үүний 30 орчим хувь нь зорилтот бүлгийн буюу өрх толгойлсон эмэгтэйчүүд хамрагдана. Гэр хорооллын нүхэн жорлонгийн стандарт гэж бий. Жишиг төсөл хэрэгжүүлэхээр тэр стандартыг амьдрал дээр яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхой болно.
-Энэ чиглэлд иргэдийг мэдээлэлжүүлэх ажлууд санаачилж байгаа юу?
-Ирэх наймдугаар сард эхэлнэ. Улаанбаатар хотод гурван байршил буюу урд чигт “Дүнжингарав”, хойт чиглэл буюу долоон буудалд “Оргил” худалдааны төв, баруунд зүгт “Драгон” төв дээр байгальд ээлтэй эко, эрчим хүчний хэмнэлттэй бараа бүтээгдэхүүнийг сурталчлах мэдээлэл сурталчилгааны төвүүд ажиллана. Тэгэхээр иргэд маань хамгийн ойр байгаа байршилдаа очоод тэр чиглэлийн бүтээгдэхүүн, төхөөрөмжийг үйлдвэрлэдэг хүмүүсээс нь мэдээлэл аваад байгаль ээлтэй бүтээгдэхүүнээ худалдан авч, хэрэглэх боломжтой байгаа. Мөн иргэдэд лизингээр бараа бүтээгдэхүүнээ худалдан авах боломж олгох үүднээс ногоон зээлийн санг судлаад, удахгүй Сангийн яамтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Утааны улирал буюу ирэх аравдугаар сард мэдээллийн төвүүдээрээ дамжуулж зээлээ өгнө. Эдгээр ажлуудад олон улсын байгууллагын дэмжлэг маш чухал. Тиймээс бид дэмжлэг авах асуудлаа судлаад, тасралтгүй хийгээд явж байна.
-Орчны бохирдлыг бууруулахад хувь хүнээс шалтгаалах ямар хүчин зүйлс байгаа гэж та харж байна вэ?
-Манай үндэстэн үндсэн хуулийг жишиж, түүндээ тулгуурлан ярих дуртай хүмүүс шүү дээ. Мэдээж ард түмний эрүүл аюугүй орчинд амьдрах орчин, нөхцлийг төрийн зүгээс бүрдүүлэх үүрэгтэй. Харин байгаль орчноо хамгаалах нь иргэн хүний журамт үүрэг болж байгаа юм. Иргэн хүнээс маш их хамаарах зүйл. Стандарт гаргана тэр нь бас л зайлшгүй дагаж мөрдөх ёстой тогтоомж. Тэгэхээр бэлэн стандартыг гаргаж өгөхөөр хүмүүс хэрэгжүүлнэ. “Энд аюултай хог шатааж болохгүй” үүнд би өөрөө хордоод зогсохгүй эргэн тойрныхныгоо хордоож байна гэдгээ мэдэх, хүмүүс ч бие биедаа шаардлага тавьж, хамтдаа орчны бохирдлыг багасгах хэрэгтэй. Тэртээ тэргүй бид нэг тэнгэр дор, нэг хотод амьдарч, нэг агаараар амьсгалж байна шүү дээ.
-Ногоон эдийн засгийн концевцийг их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт оруулах тухай та нэг хэлэлцүүлэг дээр ярьж байсан. Энэ тухай мэдээлэл өгөхгүй юу. Мэдээж энэ нь бохирдлыг бууруулах ажлыг алсын хараатай эхлүүлж буй хэрэг гэж бодож байна?
-Ногоон эдийн засаг гэдэг нь байгальд ээлтэй үйл, ажиллагаа явуулах хаягдал бага гаргах, эдийн засаг өсөлтөд иргэн хүн өөрөө оролцогч байх, зүгээр нэг хувь хүртээд сууж байх биш, тэд өөрсдөө идэвхитэй хөдөлмөр эрхэлж, байгальд нөхөн сэргээх, бүтээн босголтод гар бие оролцох гэсэн бүтцийн системтэй. Үүний хүрээнд дэлхий дахинд цаашлаад хаягдалгүй эдийн засаг гэсэн ойлголт болж байгаа юм. Энэ нь хэн нэгэнд хэрэггүй болсон хаягдал өөр нэгэнд шаардлагатай түүхий эд болох гэх мэт бие биенээ дэрлэж, түшиглэж ажиллаж хаягдал бага гаргана гэсэн ойлголт юм. Тэгээд хувь хүн өөрөө ч гэсэн аливаа зүйлийг хог хаягдал багатай, хэмнэлттэй ашигласнаараа ямар нэг зүйлийг хэмнэж сурна. Манай улсын хувьд байгалийн баялагтаа түшиглэсэн байдаг. Тэгвэл тухайн үйл ажиллагаа эрхэлж буй хүн тийм хэмнэлттэй байснаар өөрийнх нь аж ахуй эрхлэлтэд ач холбогдолтой болох юм. Иймэрхүү ерөнхий зарчмуудыг зөвхөн олон нийтэд таниулаад өнгөрөх биш боловсролын системээр дамжуулж ирээдүй хойч болсон залууст түгээх нь чухал ач холбогдолтой байгаа юм. Залуус маань нөөц баялагыг зөв зохистой ашиглах, хог хаягдлыг хэрэглэж ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж сурвал манай эх оронд мөн ч хэрэгтэй үйл болно биз дээ. Тиймээс л энэ конвенцийг сургалтын хөтөлбөрт оруулъя гээд байгаа юм.
-
2017 оны 6 сарын 23
.
Д.Жагдаг: Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг биологийн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар хийж байна
БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Жагдагтай ойн хөнөөлт шавжтай хэрхэн тэмцэж, ямар арга хэмжээ авч байгаа талаар ярилцлаа.
-Монгол орны ойн онцлогийн талаар товчхон ярихгүй юу?
-Манай орны ойн сан нь Төв Азийн тал хээрийн өндөрлөг болон Сибирийн их тайгын завсарт Монгол орны усны 3 их хагалбарын дагуу оршиж байдаг. Сибирийн их тайгын төгсгөл, Төв Азийн цөлөрхөг хээрийн торгон заагт оршдог, байгалийн эрс тэс уур амьсгал, нөхөн сэргэх чадвараар нэн хязгаарлагдмал, хүний сөрөг нөлөөлөлд амархан өртдөг онцогтой ой юм.
Монгол орны ой нь мөнх цэвдэгийг тогтоон барих, гадаргын усны нөөцийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй ой юм. Иймд ойг хамгаалах, зохистой ашиглах талаар арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Байгалийн энэхүү тогтоц нь экологийн хувьд тун эмзэг хийгээд гайхалтай зохицлийг бий болгосон байдаг. Манай орны ойн энэхүү гайхалтай экологийн тогтоц нь олон зүйлийн ургамал, ан амьтны өсөн үржих өлгий нутаг болж эрт дээр үеэс эхлэн та бидний зан заншил, уламжлалт ахуй амьдралд үр өгөөжөө өгсөөр ирсэн.
-Ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажлыг ер нь хэдэн оноос хийж эхлэсэн түүхтэй юм бэ?
-Монгол оронд Ой хамгааллын ажлыг 1955 оноос эхлэн ЗХУ-ын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар зохион байгуулж улмаар 1987 оноос эхлэн нутгийн омгийн бактерийн бэлдмэлийг гарган авч, ой хамгааллын ажилд ашиглаж эхэлсэн түүхтэй.Ой хамгааллын ажилд үе үеийн эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн нарын хийсэн судалгаа, шинжилгээний ажлын ач холбогдол туйлын их юм.
-Монгол оронд хичнээн зүйлийн шавж байдаг вэ. Ямар шавжууд нь хөнөөл учруулдаг талаар тодруулахгүй юу?
-Эрдэмтэн судлаач нарын судалгаа, шинжилгээний бүтээлээс үзэхэд одоогийн байдлаар Монгол орны ойн санд 7 баг 62 овог 316 төрөл 695 орчим зүйлийн ойн шавж бүртгэгдсэн байдаг. Эдгээр шавжийг модлог, бутлаг ургамлын янз бүрийн хэсгүүдээр хооллох байдлаар нь хуваан авч үзвэл, навч шилмүүсний 181 төрөл 363 зүйл, иш холтосны 134 төрөл 290 зүйлийн шавж зонхилж байна. Экологийн бүлэглэлийн эзлэх хувиар нь ойн анхдагч хөнөөлт шавж буюу навч шилмүүсний, ойн хоёрдогч хөнөөлт шавж буюу иш, холтосны хөнөөлт шавж гэж ангилдаг. Судлаачдын бүтээл болон бусад холбогдох баримтаас үзвэл манай орны ойд 4 баг 16 овог 35 төрөлд багтах 45 орчим зүйлийн шавж түгээмэл тархалттай байдаг. Дээрх 45 зүйл шавжаас ойн санд учруулж буй хөнөөлийн хэмжээгээр дараах 5 зүйлийн шавж хамгийн их байна. Манай орны ойн санд Сибирийн хүр эрвээхэй (Dendrolimus sibiricus Tshetv), Өрөөсгөл хүр эрвээхэй (Lymentria dispar L /Gypsy moth/), Якобсоны төөлүүрч эрвээхэй (Erannis jacobsoni diak),Эгэл бийрэн сүүлт эрвээхэй (Orgyia antiqua), Нарсны эвэрт цох (Monochamus galloprovincialis pistor Germ) зэрэг шавжууд их хэмжээгээр хөнөөл учруулж ойн санг доройтуулж байна.
-Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь ойн хөнөөлт шавжтай тэмцэх чиглэлээр ямар зорилт тавьж ажиллаж байгаа вэ?
-Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь ногоон хөгжлийн бодлогын хүрээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын арга технологийг өөрчилж, химийн бодисын хэрэглээнээс татгалзаж, биологийн аргаар ногоон технологид шилжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Энэ зорилтын хүрээнд салбарын сайдын 2013 оноос тушаалаар ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын нийт талбайн 40-өөс доошгүй хувьд биологийн аргаар, 65-аас доошгүй хувьд онгоцоор гүйцэтгэхээр зохион байгуулж, улмаар үе шаттайгаар химийн аргаас татгалзах бодлого баримтлаж ажиллах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу жил бүр ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд 124,7 мян.га талбайн 48,9%-д, 2014 онд 97,7 мян.га талбайн 70,0%-д, 2015 онд 163,9 мян.га талбайн 58,1%-д, 2016 онд 70,8 мян.га талбайн 80,0%-д, 2017 онд 150.0 мян.га талбайн 100%-д нь биологийн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, технологиор тэмцлийн ажлыг зохион байгуулж ажиллаа.
Эдгээр шавжууд нь ойн санд их хэмжээгээр олширч ойн санг доройтуулж, дахин сэргэн ургах чадваргүй болгож,хатаж хуурайшуулах аюултай байдаг. Иймд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг эрдэмтэн, судлаачдын судалгаанд тулгуурлаж тэмцлийн ажлыг зохион байгуулах шаардлагатай байдаг.
-Танай яам нь хөнөөлт шавжтай тэмцэх ажилд химийн бодисоос бүрэн татгалзаж ажиллаж байгаа юм байна. Ер нь тэгээд ямар бодис, бэлдмэлээр тэмцлийн ажлыг зохион байгуулдаг юм бэ?
-Манай яам нь Монголын эрдэмтдийн гаргаж авсан нутгийн омгийн бактерийн бэлдмэлээр тэмцлийн ажлыг зохион байгуулах, дотоодын бэлдмэл, бодис үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдээ дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна.
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хэрэглэж байгаа бэлдмэлүүд нь Монголын эрдэмтэдийн гарган авсан Энтомотоксин(Bacillis thuringiensis), Bt-MN01(Bacillus thuringiensis.var.dakotaMN-01), Green(Metarhizium anisopliae MaMn-09/22), Бассиана мускардин(Beauveria bassiana-G07, G10) Лепидоцид, СК (Bacillus thuringiensis. var. Kurstaki), зэрэг 5 төрлийн биобэлдмэл байдаг.
-Энэ жилийн хувьд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг аль нутгийн ойн санд хичнээн га талбайд хийж байна вэ?
-Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд 2017 онд судалгааны ажлыг 2,0 сая га, тэмцлийн ажлыг 150,0 га талбайд хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд энэ онд Архангай аймагт 13,0 мян.га, Увс аймагт 4,0 мян.га, Сэлэнгэ аймагт 5,0 мян.га, Горхи-Тэрэлжийн БЦГ-т 3,0 мян.га талбайд онгоцоор, Өвөрхангай аймагт 2,0 мян.га талбайд үүргийн шүршигч багажаар, Хөвсгөл аймаг 5,8 мян.га Төв аймагт 15,0 мян.га, Сэлэнгэ аймагт 35,0 мян.га, Нийслэлийн ногоон бүсийн ойд 5,0 мян.га талбайд механик аргаар тэмцлийн ажлыг зохион байгуулж, хөнөөлийн голомтийг хязгаарлаж байна. Өнөөдрийн байдлаар 88,0 мянган га талбай буюу нийт тэмцэл хийх ажлын 58,6 хувийг хийж гүйцэтгээд байна.
-Ойн хөнөөлт шавжийн судалгааны ажлыг яаж хийдэг юм бэ?
-Судалгаа ажлыг 2,0 сая га талбайд15-17 аймгийн 100 гаруй сум, Нийслэлийн ногоон бүс, Богдхан уулын ДЦГ, Тусгай хамгаалалтай газар нутагт хавар 4-6 дугаар сард, намар 9-10 дугаар сарын хооронд 2 үе шаттайгаар зохион байгуулж байна. Судалгааг “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ, Шавж судлалын чиглэлээр ажилладаг мэргэжлийн хүрээлэнгийн судлаачид, Ойн мэргэжлийн байгууллага гүйцэтгэж байна. Энэ жилийн хувьд судалгааны ажлыг Баруун, зүүн, төв гэсэн 3 хэсэг болгон зохион байгуулж байна.
-Ойн хөнөөлт шавжтай тэмцэж байгаа ажилд яаж хяналт тавьдаг вэ?
-Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг ойг хөнөөлт шавьж өвчнөөс хамгаалах тэдгээртэй тэмцэх мэргэжлийн байгууллагын эрх авсан байгууллагууд хийдэг. Тэмцлийн ажлын хяналтыг орон нутгийн түвшинд Ойн анги, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч мөн захиалагч талаас төслийн менежер томилон байнгын хяналт тавьж, ажлын үр дүнг газар дээр нь үзэж ажилладаг.
БОАЖЯ-наас энэ жилийн хувьд улсын болон орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Нийслэлийн ногоон бүс, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн санд хийсэн тэмцлийн ажлыг газар дээр нь үзэх хяналт, шалгалтыг 2017 оны 6 дугаар сарын 8-15-ны хооронд БОАЖЯ-ны ОБЗГ-ын ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажлын бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Жагдаг, Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэнгийн шавж судлаач Д.Энхнасан, Газарзүй,Геоэкологийн хүрээлэнгийн шавж судлаач Д.Ганбат, Б.Батчөдөр, ХААИС-ын багш, экологич Т.Байгаль-Амар нар газар дээр нь үзэж, ажлын явц, үр дүнд хяналт, мониторинг хийж ажиллаа.
-Байгаль орчин, аялал жуулчлалын яам ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд өөр ямар ямар ажлуудыг хийж байгаа вэ?
-Ойн хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэж хамгаалах ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлж, ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлын норматив зардлыг 2-4 дахин нэмэгдүүлж ажиллаа. Ингэж ажилласаны үр дүнд ой хөнөөлт шавжтай тэмцлийн ажил гүйцэтгэдэг аж ахуйн нэгжүүдийн чадавхи сайжирч, технологийн шинэчлэлт хийх боломж нөхцөл бүрдсэн. Үүний нэг жишээ нь, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлийн технологи өндөр хөгжсөн улсаад хүчин чадал сайтай багажуудыг оруулж ирснээр ажлын бүтээмж, үр дүнг нэмэгдүүлж байна. Ойн ашигтай шавж үржүүлэх, ойн шавжийн судалгааны лаборотори байгуулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, ойн хөнөөлт шавжийн байгалийн дайсан ангуучилдаг болон шимэгч шавжийг үржүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, турших судалгааны ажлыг Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр Ургамал хамгааллын хүрээлэнтэй хамтарч ажиллаж байна. Мөн Ойн хөнөөлт шавжийн үр дүн, эрхзүйн орчинг сайжруулах үүднээс судалгаа, тэмцлийн ажил гүйцэтгэх 7 стандарт батлуулж үйл ажиллагаандаа ашиглаж байгаа. Түүнээс гадна ойн анхдагч хөнөөлт шавжийн хүрэнцэртэй тэмцэх нутгийн омгийн бактери болон вирусийн гаралтай бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, турших ажлыг Ерөнхий ба Сорилийн биологийн хүрээлэнтэй хамтарч хийж эхлээд байна. Ингэснээр өөрийн улсын эрдэмтэдийн гарган авсан нутгийн омгийн бактери болон вирусийн гаралтай бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд чухал ач холбогдолтой. Гэх мэт олон ажлыг нэрлэж
-
2017 оны 6 сарын 15
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай холбоотой асуудлаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-
2017 оны 6 сарын 03
-Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийн технологийн төвөөс цагдаагийн байгууллагад “Сонгуулийн ерөнхий хороотой хамтарч ажилладаг Канад улсын нэр бүхий компанид Монгол Улсын иргэн У сонгуулийн санал тоолох машиныг худалдаж авах, хамтарч ажиллах хүсэлт тавьсан байдал нь Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос тус компанитай байгуулсан гэрээг зөрчсөн учир шалгаж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан. Хүсэлтийг үндэслэн цагдаагийн байгууллагаас материалжуулан шалгаж байна.
-
2017 оны 5 сарын 31
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөн гурван дуучин бүсгүйн продюсерээр ажиллаж байна. Тэд бол “Авьяаслаг Монголчууд” шоуны алтан баззерын эзэн Х.Авирмэд, “Universe Best Songs” наадмын шилдэг оролцогч Т.Цогсогмаа, Э.Мөнхцэцэг нар юм.
-
2017 оны 5 сарын 22
Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцав.
-
2017 оны 5 сарын 18
Сонгуулийн Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхантай ярилцлаа.
-
2017 оны 5 сарын 16
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах гэж буй талаар Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавтай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт дээрх асуудлаар хувийн мэдэгдэл хийсэн юм.
-
2017 оны 5 сарын 14
Монголын кино урлаг хөгжсөөр байгааг харуулах ганц шалгуур бол уран бүтээл. Нэг үеэ бодвол үзэгчид ч монголынхоо уран бүтээлчдийн хийсэн киног шимтэн үзэж, уран бүтээлчдийн бүтээл ч улам чанаржсаар байна. Азийн томоохон кино наадмаас гол шагналуудыг нь хүртэж, зураглаач, зураач, гэрэлтүүлэгч, нүүр хувиргагчид ч тодорхой хэмжээнд хөдөлмөрөө үнэлүүлсээр байна.
-
2017 оны 5 сарын 11
-МАХН-ын Бага чуулганы гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нэг л хүнийг 100 хувийн саналаар дэмжсэн. Бидэнд хоёрдахь хувилбар гэж байхгүй. Ер нь хууль хүчний байгууллагын гаргаж буй хууль бус шийдвэрийг дагаж, нэгэнт сонгуульд өрсөлдүүлэхгүй нь тодорхой боллоо дараагийнх нь хүнийг сонгоё гэдэг ийм бодлогогүй шийдвэр гаргадаг нам нь манайх биш. Манай намынхан хууль хүчний байгууллагын удаа дараагийн хууль бус шийдвэрийг эсрэг тэмцэж, эсэргүүцэж ирсэн. Бид эцсийн үр дүндээ хүртлээ тэмцэнэ. Өөрөө хэлбэл хууль хүчний байгууллага болоод СЕХ хууль бусаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүй байх шийдвэр гаргавал бид цаашид тэмцлийн хурц хэлбэрийг сонгох болно.
-
2017 оны 5 сарын 09
УИХ-ын гишүүн асан Г.Уянга энэ сарын нэгнээс МАНАН бүлэглэлийн толгойлогч гэгдэх Ц.Элбэгдорж, С.Баяр нарыг эсэргүүцэж, Сүхбаатарын талбай дээр суулт зохион байгуулж буй. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Их Британ улсад суугаа Элчин сайд С.Баяр нарыг хугацаанаас нь өмнө огцрох ёстой хэмээн ийнхүү тэмцэж байгаа билээ. Тэгвэл МАНАН бүлэглэлийг уг үндэсээр нь устгахыг зорьсон хэмээн өгүүлэх Г.Уянгатай тэмцлийнх нь талаар ярилцлаа.
-
2017 оны 5 сарын 05
Сэтгүүлч, зохиолч Б.Номинчимэдтэй яриа өрнүүлэв. Тэрбээр сүүлийн жилүүдэд ном хэвлэлийн салбарт хийж бүтээсэн зүйлтэй, гэр бүлийн хүнтэйгээ хамтарч дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын олон сайхан ном цувралаар гаргасан. Саяхан “Аугаа эрин” хэмээх түүхэн роман бичиж, хэвлүүлсэн нь уншигч, мэргэжилтнүүдийн таашаал, анхаарлыг ихэд татаж байна. Мөн Америкт амьдарч, ажиллаж буй монголчуудтайгаа хэдэн жил болсон. Түүний зэрэгцээ сэтгүүлчийн хувиар Монголын нийгмийн олон асуудлаар санал бодлоо тодорхой илэрхийлж ирсэн билээ.
-
2017 оны 5 сарын 01
Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч бөгөөд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн С.Дэмчигтэй Ардчилсан намын шинэчлэл орон нутагт хэрхэн өрнөж байна, түүнд залуусын оролцоог хэр хангаж байгаа талаар ярилцлаа. Тэрбээр Өвөрхангай аймагт хоёр долоо хоног ажиллаад дөнгөж ирээд байсан юм.
-
2017 оны 4 сарын 28
Сүүлийн үед өсвөр насныхан сэтгэл гутралын эмгэг, донгоор өвчлөх нь нэлээд ихэссэн гэх харамсалтай мэдээлэл гарах болсон.Үүгээр ч үл барам тухайн насныхан амиа хорлох тохиолдолд хүртэл нэг бус удаа бүртгэгдсэн билээ.Тэгвэл өсвөр насныханы онцлог, ямар хүчин зүйлийн улмаас дээрх өвчнөөр өвлөөд буй, үүнээс гарах арга замын талаар СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөрийнклиникийн эрхлэгч Д.Энхтуяатай ярилцлаа.
-
2017 оны 4 сарын 25
Энэ өдөр хашаа хороондоо мод тарихаар төлөвлөсөн иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэх үүднээс “Цэцэрлэгжилт” компанийн захирал Ө.Магсаржавтай ярилцлаа.
-
2017 оны 4 сарын 21
Энэ бол миний санаа зовох асуудал биш. Ж.Баатар гэдэг хүн намайг Хятадын тусгай албанд элссэн, эх орноосоо урвасан гэж 25 жилийн ял тулгаад 20 жил болж байна. Энэ хэргийг Тагнуулын байгууллага өөрөө шалгаж, 2004 онд шүүх хурал болж Ж.Баатарыг гурван жилийн хорих ялаар шийтгэж байсан.
-
2017 оны 4 сарын 12
“17 тэрбум ам.доллар гадаадад оффшорчдын дансанд хадгалагдаж байна, үүнийг оруулж ирье” гээд сошиалаар шуугиан тариад байна. Гэтэл энэ мэдээллийг хэн нотолсон, тогтоосон нь тодорхойгүй. Тэгэхээр ийм замбараагүй байдалд бид цэг тавих болсон. Тиймээс оффшорын тухай хуулийг баталсны дараа олон түмний эргэлзээг тайлсан, нэг тийш болгох ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Үүнд ажлын хэсэг ч гаргах ёстой. Хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхэд миний бие энэ талаар тэмдэглэлээр үүрэгжүүлье гэж бодож байгаа.
-
2017 оны 3 сарын 31
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.
-
2017 оны 3 сарын 30
Б.Нямдаваа: Программын дагуу өрхийн орлогын түвшинг гаргана
-
2017 оны 3 сарын 23
Р.ДАВААДОРЖ : Менингит өвчний талаар 3 хүн тутмын 2 нь мэдлэггүй байна
Энэ жил халдварт менингит өвчин нэмэгдэх төлөвтэй байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж буй. Тэгвэл тус өвчинтэй холбоотой урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар НЭМҮТ-ийн Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадоржтой ярилцлаа.
Халдварт менингитийн өвчин энэ жил нэмэгдэх төлөвтэй байгаа гэж ЭМЯ-аас анхааруулж байна. Тэгвэл энэ өвчний халдвар хэр тархацтай байгаа вэ?
Менингит өвчний тархалт, дэгдэлт гэхээсээ илүү менингит өвчний тохиолдол гэж ярих нь зүйтэй байх. Уг өвчний дэгдэлт нь 15-20 жилийн давтамжтай явагддаг гэж мэргэжлийн хүмүүс дүгнэдэг. 1993 онд хамгийн том дэгдэлт гарч олон хүнийг хамарсан. Үүнээс хойш 15-20 жил гэж үзэх юм бол 2008-2013 онуудад дэгдэлт бүртгэгдэх магадлалтай байсан. Гэсэн ч дэгдэлт гэж хэлэхээр бүртгэл Халдварт өвчний дэгдэлтийн бүртгэл мэдээнээс харагдахгүй байна. Саяхан он гарсаар Дархан уул, Дорнод, Орхон аймаг нийслэл хотод менигококкт халдвараар 1-6 насны хэд хэдэн хүүхэд авдаж 1 хүүхэд эндсэн тохиолдлууд гарсан. Тандалт судалгаагаар өвчтөнүүдийг эмнэлэг эмч дамжуулах, оношилох, эмчлэх ажилыг оройтуулах, хүндрэл гарах, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх байдал үүсч болзошгүй байсан. Үүнтэй холбоотой Эрүүл мэндийн сайд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “Менингогоккт халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 01 тоот албан даалгаврыг гаргаж, ХӨСҮТ болон НЭМҮТ-ийн удирдлагуудад хүргүүлсэн. Үүний дагуу ажлууд хийгдэж байна.
Албан даалгаварын дагуу ямар ажлууд зохион байгуулагдаж байгаа вэ?
Энэ албан бичгийн 2.1-т Менингогоккт халдварын талаар хүн амын дундах мэдээлэл, ойлголтын түвшинг тандан судлах, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлох үүрэг өгсөн. Тус үүргийн дагуу Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-уул дүүргүүдийн зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг хамруулан чанарын болон тоон судалгааны аргаар асуумж судалгаа авсан. Үүнд дөрвөн дүүргийн 160 эцэг, эхчүүд хамрагдсан. Судалгаанд тухайн өвчний илрэх шинж тэмдэг, гэрийн нөхцөлд эмчлэх энгийн аргуудын талаарх мэдлэг болон эрүүл мэндийн мэдээллийг хаанаас авдаг гэх мэтчилэн асуултууд орсон.
Харин чанарын судалгаанд дөрвөн дүүргийн 20 эцэг, эхчүүдийг хамруулан ганцаарчилсан ярилцлагыг зохион байгууллаа. Уг ярилцлагыг урьдчилан боловсруулсан удирдамжийн дагуу мэдээлэл цуглуулж, судалгаа хийх арга хэмжээ 3 дугаар сарын 15,16-нд зохион байгуулагдсан. Гол нь бид судалгаан дээр тулгуурлан статистик боловсруулалт хийж иргэдийн менингит өвчний талаарх мэдлэг, мэдээлэл хэр байгааг олж тогтоох цаашдын арга хэмжээг тодорхойлох зорилготой байсан юм.
Судалгааны үр дүн ямар гарсан вэ?
Судалгаанд хамрагдсан эцэг эхчүүдийн 67,7 хувь нь дээд боловсролтой, 30,3 хувь нь дунд боловсрол эзэмшсэн байсан бөгөөд 46,1 хувь нь Менингит өвчний талаар мэдлэг байхгүй, 20,6 хувь нь буруу хариулсан, 33,3 хувь нь зөв хариулт өгсөн байсан.
Уг өвчний талаар мэдлэгтэй буюу 33,3 хувь, вакцин хийж, урьдчилан сэргийлж болохыг 41,2 хувь, дархлааг дэмжих гэсэн 35,9 хувь, хувийн ариун цэвэр сахих талаар 35,3 хувь, чийгтэй цэвэрлэгээ агааржуулалт хийх гэдгийг 20,9 хувь, амны хөндийг зайлах гэсэн 14,4 хувь нь тус тус хариулсан байна.
Харин иргэдийн 65,6 хувь нь телевизээс, 57,8 хувь нь цахим сүлжээгээс мэдээлэл авдаг гэж хариулсан байсан. Эрүүл мэндийн салбартай холбоотой мэдээллийг МҮОНТ-ээс 23,5 хувь, Mongol HD-ээс 15,1хувь, Боловсрол телевизээс 12,3 хувь, Tv5-аас 11,3 хувь, UBS-ээс 6.6 хувь нь тус тус авдаг гэж хариулсан байх жишээтэй. Харин цахим сүлжээгээр 74 хувь нь фэйсбүүкээс, 10 хувь нь гүүглээс, 9 хувь нь Эрүүл мэндийн байгууллагын цахим сүлжээнээс мэдээлэл авч байна гэсэн судлагааны дүн гарсан юм.
Таны дээрх хэлсэн судалгааг харахад эцэг, эхчүүдийн менингит өвчний талаар мэдлэг болон мэдээлэл нэлээд хангалтгүй байгаа нь харагдаж байна. Иймд энэ чиглэлээр танайхаас ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
Судалгаанаас үзэхэд судалгаанд оролцогчдын 3 хүн тутмын 2 нь уг өвчний талаар мэдлэггүй байна. Мөн 3 хүн тутмын 2 нь телевиз, фэйсбүүкээс мэдээлэл авч байгаа учраас телевиз, олон нийтийн сувагуудтай хамтран ажиллах нь чухал байна. Энэ чиглэлээр урьдчилсан байдлаар VTV телевизийн хувьд 7 хоногийн нэг өдөр эрүүл мэндийн салбартай холбоотой мэдээллийг авч эфирээр цацаж өгөх боломжтой гэсэн хариу өгсөн байгаа. Цаашид ч бусад телевиз, сайтууд иргэдэд зөв мэдээ, мэдээллийг хүргэхэд дэмжиж хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
Урьдчилан сэргийлэх тал дээр мэдээ, мэдээлэл өгөх нь чухал юм байна. НЭМҮТ сошил орчинд их идэвхтэй мэдээлэл түгээдэг. Харин менингит дээр мэдээлэл хэр идэвхтэй явж байна вэ?
Олон нийтэд хандсан 3 төрлийн цуврал инфографик боловсруулж, манай төвийн сайт болон ЭМЯ-ны сайт, олон нийтийн сүлжээгээр түгээж байна. Мөн энэ ажлын хүрээнд бүх аймаг, дүүргүүдийн эрүүл мэндийн газар, хэлтэс, өрхийн эмнэлгүүдэд зөвлөмж явуулан урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч ажиллаж байгаа.
Менингитийн халдвар юунаас халдварладаг вэ?
Нян судлалын практикт бөмбөлөг хэлбэртэй нянгуудийг кокк буюу coccus гэдэг Менингококкт халдварын үүсгэгч нь менингококк гэдэг бактери /нян/ учраас түүний үржиж олшроход тодорхой дулаан /36-37 хэм/ шаардагддаг бөгөөд хамгийн тохиромжтой нөхцөл нь хүний хамар залгиурын салст юм. Мэнингококк хүний биед нэвтрэн орч хамар залгиурт 2-8 хоног байдаг. Энэ үедээ цусанд орж хор үүсгэн тэр хор нь тархи нугасны бүрхүүлийг гэмтээж үрэвсүүлдэг. Голчлон 6 сартайгаас 3 хүртэл насны хүүхэд өртөмтгий байдаг. Энэ нь хүүхдийг үнсэх, ханиах, найтаах, бие биетэйгээ золгох явцад голчлон халдварладаг. Бусад халдварт өвчнүүдийг бодвол явц хурдан, үхэлд маш хурдан хүргэх аюултай. Өвчний шинж тэмдэг нь ердийн ханиад томүү туссантай адил эхэлж өндөр халуурах, гэрэлтэй газар улам уйлагнах, хүзүү толгой хөшинга болж, нярай хүүхдэд зулай чинэрч, заадлыг дарж үзэхэд халуун мөн товойсон байж болно. Халуурсанаас хойш 1-2 хоногийн дараа биеийн зөөлөн арьстай хэсгүүдээс эхлэн улаан тууралт гардаг. Эмчид хандахгүй удах, өөрөө дур мэдэн эмчлээд цаг алдвал хүүхэд таталт өгч амь нас нь эндэх аюултай. Тийм учир ард түмний дунд цахилгаан менингит гэсэн нэр авсан байх жишээтэй.
Тиймээс бага насны хүүхдийг олон нийтийн газраар аль болох авч явахгүй байх, дулаан хувцаслаж, цэвэр агаарт тогтмол гаргаж байх, хувийн ариун цэврийг сахих, гарыг нь угааж хэвшүүлэх, ер нь цэвэрхэн байлгах нь чухал. Мөн дархлааг нь сайжруулах хэрэгтэй. Энэ үед хамар хоолойг сайн зайлуулах арга хэмжээ авах нь зүйтэй. Хоолой зайлах арга болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл НЭМҮТ-ийн www.ncph.gov.mn цахим хуудас дээр байгаа.
Их ажлын хажуугаар цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.