-
2022 оны 2 сарын 28
Түүний үзүүлбэр ч амжилттай болж шүүгчдээс 9.712 оноог авснаар АНУ-ын шигшээ баг Зөвлөлт Холбоот улсын удаан үргэлжилсэн ноёрхлыг зогсоож нутаг дээрээ олимпын аваргууд болох нь тодорхой болов
-
2022 оны 2 сарын 28
Польш болон Шведийн шигшээ багууд нэмэлт мэдэгдэл хийж ОХУ-ын шигшээ багийн эсрэг одоогийн өрнөж буй үйл явдалтай холбон тоглох боломжгүй гэжээ. Үүний тухай Польшийн шигшээ багийн довтлогч Роберт Левандовски: “Тамирчин хүний хувьд Украин улсад юу тохиолдож байгааг харсаар байж юу ч болоогүй юм шиг ОХУ-ын шигшээ багийн эсрэг би тоглож чадахгүй.
-
2022 оны 2 сарын 28
Бүх нийтийн биеийн тамирыг дэмжиж, хөлбөмбөгийн спортыг сурталчлан таниулах, хөдөө орон нутагт шударга өрсөлдөөнийг бий болгож, багийн спортыг хамтын хичээл зүтгэлээр хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Баянхонгор аймгийн хөлбөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй “21 аймгийн Футзалын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн” өчигдөр Баянхонгор хотод эхэллээ.
-
2022 оны 2 сарын 28
Турк улсын Истанбул хотод чөлөөт бөхийн чансаа олгох энэ оны анхны тэмцээн болж өндөрлөсөн. Уг тэмцээнд Монголоос 15 тамирчин оролцсон бөгөөд найман тамирчин олимпын жинд медалийн төлөө барилдсанаас хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ. Чөлөөт бөхийн Монголын тамирчид сар гаруйн өмнө эх орноосоо мордож ОХУ-ын Крансноярск, Дагестаны Хасаюрт хотуудад хамтарсан бэлтгэл хийгээд Туркийн Станбулыг зориод байв. Станбулын тэмцээнээ дуусгасан манай улсын чөлөөт бөхийн тамирчид одоо тус хотод "гацаад" байна.
-
2022 оны 2 сарын 28
Энэхүү чуулган нь үндэсний спортын 15 холбооны төлөөлөгчдийн бүрэлдэхүүн 800 хүнтэй болно. Үүгээр спортын холбоо тус бүрийн хөгжил, цаашдын зорилго, хөтөлбөрийг хэлэлцэнэ
-
2022 оны 2 сарын 28
Паралимпын гүйлтийн цанын төрөлд манай улсаас дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор Б.Ганболд, Ц.Дашдорж нар өрсөлдөнө. Харин уулын цанын төрөлд дасгалжуулагч Д.Очирсүхийн удирдлага дор Б.Цэрэнпунцаг уралдах юм.
-
2022 оны 2 сарын 28
Английн хөлбөмбөгийн лигийн цомын финалын тоглолт яг одоо Челси болон Ливерпүүл клубуудын хооронд явагдаж байна. Тоглолт эхлэх үед багийн ахлагч нар болох Сесар Аспиликуэта болон Жордан Хендерсон нар талбайд гарах үедээ цэнхэр болон шар өнгийг цэцэгсийг барин Украин улсад хүндэтгэл үзүүлсэн.
-
2022 оны 2 сарын 27
Энэхүү түрүү нь М.Бадарчийн улсын гарьд цол хүртсэнээсээ хойш улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанаас авсан анхны түрүү нь болж байгаа юм.
-
2022 оны 2 сарын 27
Маргаан дагуулан ирж барилдсан Даян аварга, арслан хоёр маань нэг хоёрын даваанд сумын заан цолтой бөхөд ээлж дараалан тахим буулгалаа.
-
2022 оны 2 сарын 27
Даян дэвжээний бөхчүүд Улсын харцага цолны хүндэтгэлийн барилдааныг өнжсөн бол улсын арслан Ц.Содномдорж барилдаан эхлэхийн өмнө эсэргүүцлээ үргэлжлүүлж байсан хэдий ч бөхийн өргөөнд цугласан үзэгч түмэн болон Улсын начин цолтой ахмад бөхчүүдээ хүндлэн дэвжээнд гарч барилдахаар боллоо.
-
2022 оны 2 сарын 27
Английн Премьер лигийн “Челси” клубийн эзэн Роман Абрамовичийг тус клубийг эзэмших ёсгүй гэсэн үзэл Англид газар аваад байсан юм. 2018 оноос Их Британид оршин суух эрхгүй болсон Абрамовичийн тус улсад байдаг үл хөдлөх хөрөнгийг ч хураах тухай яриа Орос-Украины дайнаас хойш нэлээд хүчтэй яригдаж байгаа юм. Тэгвэл Роман Абрамович өөрийн эзэмшлийн “Челси” клубийн удирдлагыг буяны сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шилжүүлсэн тухай “AFPSports” зарлалаа.
-
2022 оны 2 сарын 27
"Бизкон Аудит" ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан, Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан өнөөдөр болно.
Бөхийн барилдаанд зодоглох бөхчүүдийг танилцуулж байна.
-
2022 оны 2 сарын 26
Ховд аймгийн Манхан сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Бат-Очирын Ичинхорлоогийн нэрэмжит аймаг цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан зохиогдож өндөрлөлөө. Уг барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат аймгийн арслан Хүрэлбаатарын Очирхуяг найм давж түрүүллээ.
-
2022 оны 2 сарын 26
"Завхан Бродерс" багийн гаргасан үйлдэл бол лигийн тоглолтоо үзэх тасалбарын мөнгөө төлөөд Спортын Төв ордон цуглаад байсан үзэгчдийг, Дээд лигийн зохион байгуулагчдыг, өрсөлдөгч болох "Тэнүүн Өлзий Металл" багийн хамт олныг, ганцаараа талбайд гарч ирсэн багийн анд Кристофер Блейкийг, сагсанбөмбөгийн спортыг дорд үзсэн маш ичгэвэртэй үйлдэл байв.
-
2022 оны 2 сарын 26
Өнөөдөр 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно. Ховд аймгийн Манхан сумын харьяат, Аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Бат-Очирын Ичинхорлоогийн нэрэмжит барилдаан болно.
-
2022 оны 2 сарын 25
Гэвч Новак Жокович нь өчигдөр дэлхийн чансааны 123 дээр эрэмбэтэй Чехийн тамирчин Иржи Велелыйгийн эсрэг тулж 6-4, 7-6, 7-4 харьцаатай ялагдал хүлээн тэмцээнийг өндөрлүүлсэн. Улмаар Новак Жокович 361 долоо хоногийн турш эзэмшсэн дэлхийн чансааг тэргүүлэгч гэх нэр алдраа Орос теннисчин Даниил Медведевт алдлаа.
-
2022 оны 2 сарын 25
Зөвлөлт Холбоот улсын бутралын үеэр газрын тосны салбарт хүч үзэн баяжсан Оросын тэрбумтан Роман Абрамович Английн Премьер лигийн Челси клубыг эзэмшдэг билээ.
-
2022 оны 2 сарын 25
ОХУ-ын зэвсэгт хүчин Украин улсын газар нутаг руу довтолж эхэлсэн явдлыг уг шигшээ багууд эсэргүүцэж эхэлжээ. Тэдний мэдээлж буйгаар хэрэв дайны нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол Москва хотод зохиогдох ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад оролцохгүй гэв.
-
2022 оны 2 сарын 24
ОХУ Украин улсад дайн зарлан цохилт өгч эхэлснээс хойш тус улсад тавих улс төр, эдийн засгийн хоригуудаас гадна спортын ертөнцөд ч бойкотууд үргэлжилж байна. Дайн эхлүүлснээс хойш спортын ертөнцөд өрнөөд байгаа таван бойкотыг танилцуулъя.
-
2022 оны 2 сарын 24
"Алдар Танан Гарьд" "Эрдэнэтийн Уурхайчид" багуудын хооронд явагдаж 73-78 онооны харьцаатай "Эрдэнэтийн Уурхайчид"-ын ялалтаар өндөрлөж "Эрдэнэтийн Уурхайчид" баг хоёрдугаар шатанд шалгарлаа.