-
2019 оны 10 сарын 30
Тэмцээнд Япон, Солонгос, Вьетнам, Тайланд, Монгол, БНХАУ, Камбож, БНХАУ-ын Хонг Конг, Франц зэрэг есөн улс 200 гаруй тамирчид аваргын төлөө авьяас билэг, хүч чадал, техник ур чадвараараа өрсөлдөв.
-
2019 оны 10 сарын 30
Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбоо /ФИБА/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Андреас Загклисаас Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л. Мягмаржавт албан бичиг, захидал ирүүлжээ.
-
2019 оны 10 сарын 29
Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ эрэгтэйчүүдийн ангиллаар өчигдөр Унгарын нийслэл Будапештэд эхэллээ.
-
2019 оны 10 сарын 28
Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди багшийн нэрэмжит “Олимпийн гараа” бага насны улсын аварга шалгаруулах боксын тэмцээнээс ОБЕГ-ын харьяа ”Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны дасгалжуулагч, дэслэгч Б.Эрдэнэбаяраар ахлуулсан баг тамирчид 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.
-
2019 оны 10 сарын 28
Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор, ҮБТДС-ийн үүсгэн байгуулагч Г.Лхагвасүрэн агсны нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн оюутан, залуучуудын (1997-2002 он) олон улсын тэмцээн энэ амралтын өдрүүдэд боллоо.
-
2019 оны 10 сарын 27
Монгол Улсын аварга Д.Хадбаатарын нэрэмжит сумын цолтнуудын барилдаан Төв аймгийн Зуунмод хотод боллоо. Сумын цолтон 107, залуу бөх 10, нийт 117 бөх зодоглосон энэхүү барилдаанд Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, сумын заан Баттөмөрийн Батбаян долоо даван түрүүлж, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, сумын заан Ёндонгийн Гантулга зургаа даван үзүүрлэв
-
2019 оны 10 сарын 26
Бөхийн төрлүүдийн 2019 оны 23 хүртэлх насны ДАШТ аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр 3-нд Унгарын нийслэл Будапештэд болно.
-
2019 оны 10 сарын 25
Нийслэлийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд энэ сарын 29-нд болно. 1995 онд Нийслэлийн 355 жилийн ойгоор анхны барилдааныг зохион явуулахад дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, дархан аварга Г.Өсөхбаяр үзүүрлэж байв.
-
2019 оны 10 сарын 25
Тайландын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Азийн АШТ энэ сарын 19-26-нд болж байна. Энэ тэмцээнд манай дөрвөн тамирчин ганцаарчилсан төрөлд цэц сорьход Б.Оюун-Эрдэнэ 1/4 шигшээ хүртэл өрсөлдсөн нь хамгийн өндөр амжилт болов.
-
2019 оны 10 сарын 25
БНХАУ-ын Хүбэй мужийн Үхань хотод дөрвөн жилд нэг удаа болдог “World Military Games” буюу дэлхийн цэргийн спортын VII наадам болж байна.
-
2019 оны 10 сарын 25
Чөлөөт бөхийн 2019 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 16-17-нд Японы Нарита хотод болно. 18 дахь удаагийн тэмцээнд Япон, Монгол, ОХУ, АНУ, БНХАУ, Украин гэсэн зургаан орны шигшээ баг өрсөлдөх юм.
-
2019 оны 10 сарын 24
Баяр наадам зохион байгуулах үндэсний хороо өнөөдөр хуралдаж допинг хэрэглэсэн нь тогтоогдсон улсын аварга Э.Оюунболд, улсын начин Д.Цэрэнтогтох нарын амжилтыг хүчингүйд тооцох шийдвэр гаргасан байна.
-
2019 оны 10 сарын 24
АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн Их дуулга өнөөдөр эхэлж байна. Энэ тэмцээнд 95 орны нийт 553 цагаан өмсгөлтөн өрсөлдөхөө мэдүүлсэн бол манайхаас 16 жүдоч зодоглоно.
-
2019 оны 10 сарын 24
Энэ жилийн Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн хоёроос сэргээшийн төрлийн бодис илэрсэн нь наадамчин олны дунд хэрүүлийн алим өнхрүүлсээр өнөөг хүрч байна.
-
2019 оны 10 сарын 24
Дөрвөн жил нэг удаа болдог “World Military Games” буюу Дэлхийн цэргийн спортын VII наадмын чөлөөт бөхийн тэмцээн аравдугаар сарын 21-23-нд БНХАУ-ын Хүбэй мужийн Үхань хотод боллоо.
-
2019 оны 10 сарын 24
Жү-До бөхийн хэвтээ барилдаанд үндэслэсэн тулааны спортын нэг төрөл болох жюу жицүгийн “SEOUL INTERNATIONAL PRO” олон улсын нээлттэй тэмцээн 2019 оны аравдугаар сарын 20-нд БНСУ-д боллоо.
-
2019 оны 10 сарын 23
БНСУ-ын Пёнчан хотод хүндийн өргөлтийн залуучуудын Азийн АШТ энэ сарын 19-27-нд болж байна. 32 дахь удаагийн тэмцээний 59 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Болдбаатарын Хонгорзул хүрэл медаль хүртлээ.
-
2019 оны 10 сарын 23
Их Британийн Дуглас хотод "FIDE Chess.com Grand Swiss 2019” шатрын олон улсын тэмцээн болов.
-
2019 оны 10 сарын 23
Армийнханы олимп гэгддэг Дэлхийн цэргийн спортын наадам аравдугаар сарын 18-нд БНХАУ-ын Үхань хотод хөшгөө нээсэн билээ.
-
2019 оны 10 сарын 22
Гүрж улсад бартаат замын “Georgio adventure rally” уралдаан болоход Монгол бүсгүй тэргүүн байрт оржээ.