-
2019 оны 9 сарын 23
Тайландын Таттая хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 18-27-д болж байна. 85 дахь удаагийн тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор долоон эмэгтэй туйванч өрсөлдөж байгаа юм.
-
2019 оны 9 сарын 23
Азербайжаны Баку хотод уран сайхны гимнастикийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 16-22-нд болж, манай хоёр тамирчин өрсөлдлөө. 37 дахь удаагийн тэмцээний туузтай дасгалд (нийт 152 тамирчин) Ц.Саруул 116, Х.Ундрал 143 дугаар байрт оров.
-
2019 оны 9 сарын 21
Испани улсын Барселон хотод пауэрлифтингийн "Арнольд классик" хэмээх нэртэй тэмцээн болж, манай улсаас МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор хоёр тамирчин оролцлоо.
-
2019 оны 9 сарын 20
Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ны жинд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, “Москва-2010”, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий алт, “Будапешт-2013”-ын мөнгөн медальт, ”Казань-2013” дэлхийн оюутан залуучуудын “Универсиад-2013” наадмын аварга, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий дөрөв, Монгол Улсын долоон удаагийн аварга, хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг Нур-Султаны дэвжээнээс манайхны гурав дахь хүрэл медалийн эзэн боллоо.
-
2019 оны 9 сарын 20
Монголын жүдогийн шилдгүүдмийн нэг болох Ч.Болдбаатар, Хонгконгийн шигшээ багийн дасгалжуулагчдаар ажиллаж байсан М.Бундмаа, Б.Батгэрэл нар гэрээгээ цуцлан ирж байгаа юм байна.
-
2019 оны 9 сарын 20
Азийн 16 хүртэлх насны АШТ-ний урьдчилсан шатны тэмцээн энэ БНСВУ-ын нийслэл Ханой хотноо энэ 9-р сарын 14-ний өдрөөс 22-ны өдрүүдэд болж байна.
-
2019 оны 9 сарын 20
"Нур-Султан-2019" чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ Баатаржавын Шоовдор хүрэл медалийн эзнээр шалгарч ДАШТ-ий хос хүрэл медальтан боллоо.
-
2019 оны 9 сарын 19
Өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, Тахтийн цомын аварга, үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга эхний барилдаанаа оюутны ДАШТ-ий хүрэл медальт Беларусийн якут легионер Нюргун Скрябинтэй хийв.
-
2019 оны 9 сарын 19
БНПУ-ын Плоцк хотноо энэ сарын 12-17-ний өдрүүдэд зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогт, туслах дасгалжуулагч Г.Цолмон нараар ахлуулсан залуучуудын эмэгтэй шигшээ баг тус улсын хотын даргын урилгаар анх удаа багаараа оролцлоо.
-
2019 оны 9 сарын 18
ОХУ-ын Екатринбург хотод боксын насанд хүрэгчдийн 20 дахь удаагийнДАШТ энэ сарын 8-21-нд болж байгаа. Тэмцээнд 91 орны 488 тамирчин өрсөлдөж байгаа юм.
-
2019 оны 9 сарын 18
Б.Болортуяа Дэлхийн дэвжээнд анх удаа зодоглож хүрэл медальтан болов
-
2019 оны 9 сарын 18
Германы Сандра Парусжевскиг 6:2-оор ялснаар хагас шигшээд шалгарлаа. Ингэснээр Б.Шоовдор 1/2 шигшээд 2016 оны Будапештийн ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн хошой аварга Канадын Линда Мораистай барилдана.
-
2019 оны 9 сарын 18
"Нур-Султан-2019" бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл Казахстанд болж байна. Тэмцээнд эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч үзсэн Б.Болортуяа дагах барилдаанаа Кыргызстаны бөх, 2016 оны оюутны ДАШТ-ий хүрэл медальт Мадина Надироваг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө Туркийн Бедиха Гунтэй барилдахаар боллоо.
-
2019 оны 9 сарын 18
Энэ есдүгээр сарын 18-27 -нд Тайландын Паттая хотод хүндийн өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
-
2019 оны 9 сарын 18
Одоогоос 10 жилийн өмнө “Монгол Улсад суух Дипломат төлөөлөгчийн газар хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээн” анхны тоглолтоо эхлүүлж байжээ.
-
2019 оны 9 сарын 17
Дөнгөж сая 57 кг-ын жинд Азийн наадмын аварга Э.Цэндбаатар Унгарын боксчин Ролан Галошийг 0:5-аар илт давуу ялснаар шөвгийн наймд шалгарлаа.
-
2019 оны 9 сарын 17
ОХУ-ын Екатринбург хотод боксын ДАШТ болж байгаа билээ.
-
2019 оны 9 сарын 16
Уран сайхны гимнастикийн насанд хүрэгчдийн 37 дахь удаагийн тус тэмцээнд нийт 60 орны 150 гаруй баг тамирчид өрсөлдөж байна. Манай улсаас насанд хүрэгчдийн ангиллын ганцаарчилсан төрөлд хоёр тамирчин хүч үзэх бөгөөд ДАШТ-нд анх удаа оролцож байгаагаараа онцлог юм.
-
2019 оны 9 сарын 16
Япон улсын Токио хотноо өнөөдөр эхэлсэн #IBJJF холбооны Азийн Жиү-Жицүгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний Мастерс2 ангиллын хөх бүсний -76кг жинд барилдсан Гаруда академийн А. Өнөржаргал хүрэл медаль хүртлээ.
-
2019 оны 9 сарын 16
Монголын Жүдо бөхийн холбоо өнгөрсөн ДАШТ-ний дараа амжилтаа дүгнэж, холбооны гүйцэтгэх захирал болон шигшээ багийн дасгалжуулагчид ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч томилогдлоо. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар томилогдлоо.