Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуримтлалыг нэмэгдүүлснээр зээлийн хүү буурна гэв

2018-10-22
0
ЖИРГЭХ

Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд иргэдийн санхүүгийн зах зээлд ухаалгаар оролцох оролцоог нэмэгдүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүний хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, БСШУЯ хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2016 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан, Хадгаламжийн Даатгалын Корпораци болон найман арилжааны банкуудтай хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг өнгөрсөн онд амжилттай зохион байгуулж, “Хуримтлалын бэлэг тэмдэг”-тэй болсон. Энэ онд хоёрдох удаагаа зохион байгуулж буй “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгох ач тусыг суртчилан таниулах, хуримтлалын бүтээгдэхүүнийг хүртээмжтэйгээр хүргэх зорилгоор 10 дугаар сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 2-ныг хүртэл явуулж байгаа юм.

Хуримтлалын талаар БНХГУ-аас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Штефан Дуппел ярихдаа “Хуримтлалын тогтвортой байдал нь эдийн засгийн тогтвортой байдалд шууд нөлөөлдөг. Тогтвортой хуримтлал байснаар эдийн засгийг тогтвортой хөгжүүлж болно. Ялангуяа өр тавихгүй зээл авахгүй, гадаад улс орнуудаас ч мөн зээл авахгүйгээр улс орныхоо эдийн засгийн санхүүгийн бодлогыг зохицуулах нь чухал ач холбогдолтой” гэв.

Мөн тэрбээр “ХБНГУ-д хүүхдийг төрөхөд мөнгөний гахай билэглэдэг уламжлалтай. Тэр гахайд ээж аав, хамаатан садан хийдэг нь хуримтлалын мөнгө хийдэг. Хүүхэд насанд хүрэхээрээ Дэлхийн хуримтлалын өдөр гахайн дахь мөнгөө банканд очиж хадгаламжийн данс нээлгэж хуримтлуулдаг. Энэ нь хүүхдэд санхүүгийн эх үүсвэрийг бий болгож байгааг өөрийн биеэр нь харуулдаг ихээхэн ач холбогдолтой” гэлээ.  

Монголбанкны Олон нийт боловсрол мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Нургул “Олон нийтийн санхүүгийн мэдлэг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг анх 2015 онд баталж хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөр хэрэгжиж эхлэсэнээс хойш хоёр жилийн дүнг харахад хадгаламжийн мөнгө найман их наядаас 10 их наяд хүртэл өссөн үзүүлэлттэй харагдаж байна. Санхүүгийн боловсрол хүн болгонд хэрэгтэй. Хадгаламжтай хэрэглэгчдийн тоо гурван сая 200 гэж үзэх юм бол хоёр сая 600 мянган иргэн хадгаламжийн данстай байгаа нийт хадгаламжийн хэмжээ 10 их наяд байна” гэв.

Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат “Хуримтлал бол тухайн хүний санхүүгийн аюулгүй байдлыг хангаж өгдөг. Үүнд зориулж арилжааны банкнууд олон төрлийн бүтээгдэхүүнийг гаргасан байдаг. Энэ бүтээгдэхүүнээс сонгоод өөрсдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж бүтээгдэхүүнээ сонгож ашиглах боломжтой. Хуримтлал нь иргэд төдийгүй манай улсын эдийн засгийн тогтвортой байдлыг харуулах томоохон чухал үзүүлэлт юм. Бидний өмнө тулгарч байгаа гол асуудал нь зээлийн хүү өндөр байдаг. Зээлийн хүү өндөр байдгийн нэг гол шалтгаан нь зээлийн эрэлттэй харьцуулахад манай хуримтлал бага хэмжээнд байна. Тиймээс хуримтлалаа өсгөх, нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой, найдвартай байдлыг нэмэгдүүлэх шаардлага бидний өмнө тулгарч байна. Энэ үйл ажиллагаанд цаашид идэвхтэй оролцож хуримтлалыг зуршил болгохыг хөгжүүлэх шаардлагатай байгаа. Хуримтлалын хэмжээг улам нэмэгдүүлж байж зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ” хэмээн ярив.  

Дэлхийн хуримтлалын өдрийг анх 1920-иод оны үеэс эхлэн зохион байгуулж иржээ.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    7 цаг 19 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    11 цаг 13 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    12 цаг 35 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    13 цаг 7 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    14 цаг 31 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    14 цаг 31 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    14 цаг 40 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    14 цаг 44 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    17 цаг 24 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    17 цаг 53 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    18 цаг 9 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    18 цаг 14 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    18 цаг 29 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    18 цаг 55 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    19 цаг 18 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    19 цаг 20 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    19 цаг 28 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    19 цаг 32 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    19 цаг 53 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК