Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үндэсний хөрөнгө оруулалтын сан байгуулна

2018-10-26
0
ЖИРГЭХ

Төлбөрийн тэнцлийн хямралаас үүдсэн валютын ханшийн хэт хэлбэлзлийг саармагжуулах болон хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улс олон улсын зах зээл дээр бонд гаргах замаар хөрөнгийн эх үүсвэрийг амжилттай бүрдүүлж байна. Энэ нь Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөөг үзүүлж байгаа боловч цаашид зөвхөн бонд хэлбэрээр бус бусад боломжит санхүүгийн механизмуудыг ашиглан, улсын нийт гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэлгүйгээр хөрөнгө татан төвлөрүүлэх боломжийг эрэлхийлэх шаардлага үүсэхээр байна. Түүнчлэн, санхүүгийн зах зээлд тэнцвэртэй эрүүл өрсөлдөөнийг бий болгох, мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх, улмаар санхүүгийн секторын шинэтгэлийг бодитоор дэмжих зорилгоор УИХ-аас Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг 2013 онд баталсан хэдий ч санхүүгийн зах зээл нь дан ганц банкны салбар давамгайлсан шинжтэй, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын тоо хязгаарлагдмал, тэдний оролцоо дутмаг байсаар байна.

Иймд нэг талаас хөрөнгийн зах зээлийн өрсөлдөөн, нөгөө талаас хөрөнгө оруулалтын урсгалын чиглэл болон макро эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсад хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах чиг үүрэг бүхий хөрөнгө оруулалтын менежментийн компанийг үүсгэн байгуулах тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих хэрэгцээ, шаардлага үүссэн бөгөөд хөрөнгө оруулалтын сан нь эдийн засгийн мөчлөгтэй уялдсан, урт хугацаатай, уян хатан нөхцөл бүхий санхүүжилтийг бий болгосноор бодит эдийн засагт дэмжлэг болохоос гадна төлбөрийн тэнцлийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Иймд Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон төслүүдийг урт хугацааны санхүүжилтээр хангах хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулах чиг үүрэг бүхий хөрөнгийн удирдлагын компанийг Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр байгуулах шийдвэрийг 2017 онд гаргаж хөрөнгө оруулалтын сангуудыг энэ тал дээр туршлага бүхий гадны мэргэжилтнүүдийн зөвлөмжийн дагуу байгуулж эхлээд байна.

Дээрх ажлын хүрээнд Хөгжлийн банк нь дэд бүтэц, уул уурхайн салбарын томоохон төслүүд болон тэдгээр салбарыг дэмжсэн инновацийн төслүүд рүү чиглэсэн “Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан”-г байгуулсан бөгөөд тус сангаар дамжуулан эхний ээлжинд 100 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн хөрөнгө оруулалтыг тодорхой шалгууруудыг хангасан, санхүүгийн болон эдийн үр ашигтай төслүүдэд хөрөнгө оруулалт хийх юм байна. Сангаар дамжуулан хөрөнгө оруулалт хийсэн төслүүд нь амжилттай хэрэгжиж эхлэх үед гадаад, дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчдад тус санд нэмэлт хөрөнгө оруулалт хийх замаар санхүүгийн ашигтай төслүүдээс өгөөж хүртэх боломжийг бий болгох юм байна. Тус банк нь хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжилтээр хангах үндсэн чиг үүргийнхээ тодорхой хэсгийг дээрх хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан гүйцэтгэснээр Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгслүүдийг ашиглан тухайн төслийн мөнгөн урсгалд нийцсэн илүү уян хатан санхүүжилтийн механизмыг бий болгох боломж бүрдэнэ гэж үзэж буй юм. Түүнчлэн төслийн санхүүжилттэй холбоотой эрсдэлийг хуваалцах, төслүүд рүү чиглэсэн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан нь төслийн санхүүжилтэд мэргэшсэн санхүүгийн томоохон байгууллагууд болон бусад хөрөнгө оруулалтын сантай хамтарсан байдлаар төслүүд рүү хөрөнгө оруулалт хийх бодлогыг баримтлахаар төлөвлөжээ. Дээрх сангаас дэд бүтэц, уул уурхай, инновацийн салбарын төслүүд санхүүжилт авахын тулд тодорхой шалгуур хангасан байх ёстой. Тухайлбал, тухайн төсөл нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, нийгэм, эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, хөрөнгө оруулалтаа нөхөх чадвартай, ТЭЗҮ, зураг төсөл, төсөв бодитой хийгдсэн, төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх ёстой юм байна. Үүнээс гадна төслийн худалдан авалт, борлуулалт, гүйцэтгэгчтэй байгуулах гэрээ, хэлцэл болон шаардлагатай бусад гэрээ, хэлцлүүд хийгдсэн байх, сангаас хүсэх хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээ 20 тэрбум төгрөгөөс багагүй байх зэрэг сангийн хөрөнгө оруулалтын бодлого, журамд тусгагдсан шалгуурууд багтжээ.

Хөгжлийн банк нь дээрх сангаар дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бас нэгэн шинэлэг ажил бол төслийн хөгжүүлэлтийн санхүүжилт аж. Монгол Улсын томоохон уул уурхайн төслүүдийг дэмжсэн дэд бүтцийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байдаг ба үүнд шаардагдах их хэмжээний хөрөнгө оруулалтад гадна, дотны мэргэжлийн хөрөнгө оруулагчдын эх үүсвэрийг чиглүүлэх зайлшгүй шаардлагатай. Гэвч эдгээр төслүүд нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдын шаардлагыг хангасан байдлаар хөгжүүлэлт хийгдээгүй байдаг нь төслүүдэд хөрөнгө оруулалт татах, төслийг хэрэгжүүлж эхлэх ажлыг удаашруулсаар ирсэн. Тэгвэл Хөгжлийн банк дээрх сангийн нийт хөрөнгийн 20 хүртэлх хувийг төслүүдэд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын шаардлагыг хангахад чиглэсэн хөгжүүлэлтийг хийхэд  чиглэсэн санхүүжилтийг олгохоор төлөвлөсөн юм байна.

Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сангаас гадна Хөгжлийн банк нь ойрын хугацаанд Азийн хөгжлийн банк, Сангийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран “Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотын 100 га гэр хорооллыг дахин төлөвлөн, орлогод нийцсэн 10’000 эко орон сууц барьж гэр хорооллоос ялгарч буй хүлэмжийн хийг бууруулах зорилго бүхий Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууц санг дотоодын зах зээлд үүсгэн байгуулахаар ажиллаж байна. Уг сангийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах ажлын хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран урт хугацааны ипотекийн болон төсөл хэрэгжүүлэгчдэд олгох зээлийн санхүүжилтийн схемийг боловсруулжээ. Энэ төслийг хэрэгжүүлэхэд зориулж Азийн хөгжлийн банкаар дамжуулан Уур амьсгалын ногоон сангаас 75.7 сая ам.долларын санхүүжилтийн амлалтыг эхний байдлаар аваад байгаа юм байна.  Уур амьсгалын ногоон сан нь НҮБ-н Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хүрээнд Солонгос улсын Сөүл хотноо үүсгэн байгуулагдсан  хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хөгжиж буй орнуудад санхүүжилт өгөх зорилго бүхий том хэмжээний олон улсын санхүүгийн байгууллага юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    7 цаг 22 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    11 цаг 15 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    12 цаг 37 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    13 цаг 9 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    14 цаг 34 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    14 цаг 34 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    14 цаг 42 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    14 цаг 46 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    17 цаг 26 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    17 цаг 56 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    18 цаг 11 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    18 цаг 17 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    18 цаг 31 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    18 цаг 57 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    19 цаг 20 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    19 цаг 23 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    19 цаг 31 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    19 цаг 34 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    19 цаг 55 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК