Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гадаадын иргэн, харьяатын газрыг Дотоодын цэрэг хамгаална

2018-12-24
0
ЖИРГЭХ

Гадаадын иргэн, харьяатын газраас авсан зарим тоо судалгаануудаас хүргэе.

Энэ онд 24208 визийн зөвшөөрөл, 27917 виз, 384 иргэнд хувийн хэргээр зорчих урилга олгожээ. Мөн 15367 гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгож, 25399 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 14947 иргэний бүртгэлд хасалт хийсэн бөгөөд ангилал нь өөрчлөгдсөн 397 гадаадын иргэний визийн ангиллыг сольсон байна. Мөн Монгол Улсад оршин суух үнэмлэх 25436 ширхгийг шинээр хэвлэн, 16925 ширхэг үнэмлэхийн хүчинтэй хугацааг сунгажээ.

Харин Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан гурван улсын 13 иргэн, харьяалалгүй 8 хүний нийт 21 хүсэлтийг шинээр хүлээн авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2 удаагийн зарлигаар 2 улсын 3 иргэн Монгол Улсын харьяат болсон байна. Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан гадаадын иргэдээс тус байгууллагаас хуулийн болон ёс уламжлал, зан төлөвийн шалгалт авдаг байна. Тус шалгалт нь Монгол Улсын жирийн нэг иргэн өгсөн ч унаж мэдэхээр хүнд шалгалт гэдгийг удирдлагууд ярьж байлаа.

Монгол Улсын харьяатаас гарч гадаадын 11 улсын харьяат болох хүсэлт гаргасан 270 иргэний хүсэлтийг шинээр хүлээн авч, 235 иргэний  хүсэлтэд холбогдох газраас санал авах ажиллагааг хийсэн байна.

Мөн Монгол Улсын харьяат 3 хүүхдийг холбогдох журмын дагуу үрчлүүлж, үрчлэлтийн дараа хяналт тавих 3 талт гэрээг байгуулсан. Байгууллагын удирдлага Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын урилгаар “Олон Улсын Төлөөлөгчдийн Манлайллын Хөтөлбөр”-ийн хүүхэд үрчлэлтийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах айлчлалд оролцон, тус улсын гэр бүлд үрчлүүлсэн Монгол Улсын харьяат 24 хүүхдийн аж амьдралтай биечлэн танилцаад иржээ.

Энэ онд 254 удаагийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулж, 972 аж ахуйн нэгж, байгууллага, 8105 гадаадын иргэнийг хамруулсан ба 1882 гадаадын иргэн, 1115 аж ахуйн нэгж, байгууллага, 40 уригч иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан байна. Түүнчлэн 28 улсын 529 иргэн, харьяалалгүй 2 хүнийг тус улсаас албадан гаргаж, 10 улсын 43 иргэнийг Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлж, 14 улсын 75 иргэний хилээр нэвтрэх эрхийг сэргээсэн аж.

Гадаадын иргэн харьяатын газрыг Дотоодын цэрэг хамгаална.

Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар байгууллагын төв байрыг “Дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал объектын жагсаалт”-д багтаан батлууллаа. Улмаар ирэх 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс Гадаадын иргэн харьяатын газрыг дотоодын цэрэг хамгаалалтдаа авахаар болжээ.

Тус байгууллага Дундговь, Говь-Сүмбэр, Завхан, Баянхонгор аймаг, Дорноговь аймгийн Сайншанд дахь төлөөллөө нэгдсэн сүлжээндээ холбосон байна.

Мөн хилийн боомтод гарч буй онцлог нөхцөл байдал, байгууллагын нууцтай холбоотой мэдээ мэдээлэл болон бусад асуудлыг байгууллагын төвд яаралтай мэдэгдэж, чиглэл авах боломж нөхцөлийг хангах зорилгоор сансрын холбооны суурин утсыг Боомт орон нутгийн хэлтэс болон алслагдсан хилийн 15 боомтод суурилуулжээ.       

 

Л.Сайнбаяр

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    6 цаг 26 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    10 цаг 20 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    11 цаг 42 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    12 цаг 14 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    13 цаг 38 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    13 цаг 38 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    13 цаг 47 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    13 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    16 цаг 31 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    17 цаг 0 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    17 цаг 16 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    17 цаг 21 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    17 цаг 36 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    18 цаг 2 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    18 цаг 25 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    18 цаг 27 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    18 цаг 35 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    18 цаг 39 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    19 цаг 0 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК