зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Алтан: Дампуурсан “Капитал” банкнаас бусад хохирогчийн адил нэг төгрөг ч авч чадаагүй явна

2019-4-11
0
ЖИРГЭХ

“Алтжин” группийн ерөнхий захирал Г.Алтантай ярилцлаа.


 

-Монголбанкнаас “Капитал” банкийг татан буулгаж эрх хүлээн авагч томилсноо албан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгө болон бусад төсөл хөтөлбөрүүдийн мөнгийг хэрхэх тухай шуугиан дэгдээд байна. Энэ шуугианы дунд “Алтжин”-гийн Г.Алтан гэдэг нэр бас л явна. Монголд их мөнгөний сураг гарах үед яагаад заавал таны нэр дурдагдаад байдаг юм бол оо?

-Сонирхолтой асуулт байна. (Инээв). Зөв явахад зөөлөн зөөлөн замбуулин гэдэг үг байдаг байх аа. Хүн зөв амьдраад, зөв, чадварлаг хөдөлмөрлөөд, мөнгөний нөөцөө оновчтой удирдаж ажиллавал хэн ч мөнгөтэй болж болно. Миний хувьд бизнес хийж эхлээд 28 жилийн хугацаанд улсаас хөнгөлөлттэй нэг ч төгрөгийн зээл, мөнгө авч үзээгүй. Жишээлбэл, Хөгжлийн банк болон  ЖДҮ-ээс зээл авч үзээгүй. Мөн аливаа тендер, концессын гэрээгээр ч ажил авалгүй өөрийн хуримтлалаараа л бизнесээ хөгжүүлж ирсэн. Ёстой л Туулын мөсийг долоох шахам байж хуримтлуулж хөрөнгөтэй болсон минь үнээн. Мөнгөө гудсан доор хадгалалтай нь биш дээ. Мэдээж аль нэг банкинд хадгалуулж таарна. Гэтэл манай банкууд бүгд хувийн, ихэвчлэн нэг эзэнтэй. Тэр эзэн нь бусдын, иргэдийн, Нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын мөнгийг өөрийн хувийн компаниуддаа ашиглаж банкны эздүүдийн өөрийн компаниудын хөрөнгө уул овоо шиг болоод байдаг. Харин банк нь иргэдийн харилцах, хадгаламжийн мөнгийг нь дампуурсан гэж зарлаад тэгээд  бид хохироод л үлддэг юм байна.

Нээрээ ч их мөнгөний сураг гарахаар миний нэр дурдагдаад байдаг нь үнэн юм байна шүү. Сая “Капитал” банк дээр гэхэд 100-гаад тэрбум төгрөгөө нэг л өдөр дээрэмдүүлчихэв үү, хийсгэчихэв үү. Тэгэхдээ  энэ бол миний маш том алдаа. Аль 2016 онд хадгаламжаа “Капитал” банкнаас татах гэж байхад Монголбанкны хариуцлагатай албан тушаалтан “Алтан чи битгий энэ мөнгөө татаж аваарай. Капиталд байгаа мөнгийг чинь дампууруулахгүй” гэж амлаж байсан. Өнөөдрийн байдлаар яг бусад харилцах, хадгаламж эзэмшигч нартай  адил “Капитал” банкнаас нэг ч төгрөг одоо хүртэл авч чадаагүй байна.

-Та мөнгөө авч чадаагүй гэдэг нь хэр үнэнд ойрхон сонсогдох бол, мэдэхгүй юм. Хүмүүс хэлэхдээ таныг “Алтжин” худалдааны төвийн түрээслэгчдийн иргэний үнэмлэхийг аваад, данс нээлгээд хүүхдүүдийнхээ мөнгийг гаргаж авах аргаа олсон гэж ярьж байна. Ингэхдээ та нэг түрээслэгчдээ 20 саяын данс нээж өгөөд 19 саяыг нь өөрөө аваад нэг саяыг нь тухайн хүндээ өгсөн гэлцэж байна. Та энэ тал дээр тайлбар өгөөч?

-“Алтжин” бөмбөгөр худалдааны төвийн түрээслэгч нартай харилцаж ажилладгийн хувьд тийм санаа бол төрж байсан гэвч тэр санаагаа гүйцэлдүүлж чадаагүй. Хэрвээ энэ санаа биеллээ олсон бол манай хэдэн түрээслэгч ядахдаа нэг сая төгрөгтэй болох байсан. Нэг сая төгрөг бол бас мөнгө шүү дээ 2-3 сарын түрээсийн мөнгө болохоор. Энэ боломж үүгээр хаагдсан юм даа. Уг нь наад асуултаа та надаас асууж байхаар “Алтжин бөмбөгөр” худалдааны төв дээр очоод түрээслэгчидтэй уулзаад асуувал илүү байсан байх. Нэг сая төгрөг авсан хүн байна уу, үгүй юү гээд асуухад л наад хардлагын тань хариу гарна.

-Таны найз Хууль зүйн сайд болохоор та ийм итгэлтэй хэлээд байна уу. Уучлаарай, ингэж асуусанд. Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой таныг үргэлж холбох  юм. Саяын “Капитал” банкны  мэдээллийг  Г.Алтанд  түрүүлж хэлсэн гэсэн юм ч яригдаж л байна?  

-Ц.Нямдорж сайд “Капитал” банк дампуурах, эс дампуурахыг мэдээгүй байсан байх өө. Надад түрүүлж хэлсэн гэдэг нь ч худлаа. Түрүүлж хэлсэн байлаа гээд ч “Капитал” банкнаас миний мөнгө гарах боломж бололцоо, чадавх нь байгаагүй. Ц.Нямдорж сайд бид хоёр 1990 оноос хойш нэг нэгнээ мэддэг болсон. Бид хоёрт ураг төрөл, ахан дүүсийн ямар нэгэн холбоо байхгүй. Манай аав Увс аймгийн хүн. Увс аймагт төрж өссөн бүх хүнтэй би ч юм уу, сайд найз биш шүү дээ. Аль ч газар сайн нь ч бий, саар нь ч бий. Сайдыг би  их хүндэлж явдаг. Сайд намайг аливаа гэм буруутай, хууль бус үйлдэл хийдэггүй, хийх ч үгүй гэдгийг сайн мэддэг байх. Тэглээ гээд Ц.Нямдорж сайд хэзээ ч булхайтай үйлдэл хийсэн байхад намайг өмөөрч хамгаалахгүй. Гэхдээ та нар Ц.Нямдоржийг ямар ааш араншинтай хүн гэдгийг надаар хэлүүлэлтгүй маш сайн мэднэ шүү дээ. Хэзээ ч муу зүйл хийсэн хүнийг өмгөөлж явахааргүй хүн. Би ч бас сайдаас хууль бус зүйл хэзээ ч гуйхгүй.

-Гэхдээ сая “Капитал” банкны асуудал дээр таныг өмөөрөөд байсан даа?

-Би өмөөрөөд байсныг сонсоогүй юм байна. Өнөөдөр “Капитал” банк дээр ажиллаж байгаа эрх хүлээн авагч нарыг Ц.Нямдорж сайд томилоогүй. Тэр бол Монголбанкнаас томилогдсон хүмүүс байх. Тэд нараас сайд юм гуйхгүй. Тийм эрх зүйн боломж ч байхгүй.

-Таны нэртэй бас нэг хоршиж явдаг хүний нэг бол “Жаст”-ын Ш.Батхүү. Та хоёр хэдийнээс эхэлж нөхөрлөж эхлэв. Танаас олон удаа зээл авч байсан гэж сонсч байсан?

-Ш.Батхүү бид хоёр 1997-1998 оны хооронд танилцсан. Цуг нэг компани байгуулж хамтран бизнес хийж ажиллаж байсан удаа үгүй. Харин надаас 1998 онд анх 10.000 доллар зээлж аваад буцаад хүүтэй нь хамт өгч байсан. Үүнээс хойш олон ч удаа надаас зээл авч буцаан өгч байсан. Намайг “Бөмбөгөр” худалдааны төв шатаад маш хүнд нөхцөл байдалд ороод байх үед миний мэдлийн шатахуун түгээх станцууд, агуулахыг бусдын өгч байсан үнээс арай өндөр үнээр худалдан авч байсан. Үүгээрээ тэр хүнд үед надад  их тусалсан хүн гэж би боддог. Ш.Батхүү “Хадгаламж” банкны эзэн сууж байхдаа “Хадгаламж” банкны баталгаа гаргаж миний хүү Э.Сүрэнгийн хадгаламжийн дансанд хадгалагдаж байсан 32.855.296 ам.долларыг зээлж авсан. Энэ зээлийн гүйлгээнүүд бүгд банкны гүйлгээ, хуулга, баримтаар харагддаг. “Хадгаламж” банк өнөөдөр “Төрийн банк” болсон. “Хадгаламж” банкны эрх, үүрэг Төрийн банканд шилжсэн учир шүүхийн шийдвэр “Ш.Батхүү зээлээ төлж чадаагүй нөхцөлд Төрийн банк төлөхөөр” шийдвэр гарсан байдаг.

Шүүхийн шийдвэр 2013 онд гарсан боловч өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг авч чадаагүй. Ингэснээр 2010 онд зээлдүүлсэн мөнгөө арав гаруй жил олж авч чадахгүй хохирч явна. Нөгөө талаас Ш.Батхүү 2010 оноос хойш надаас бага багаар зээл авсаар явсан. Ш.Батхүүгийн эзэмшлийн “Олон овоот гоулд” ХХК-ийн лицензийг “Голдман сакс” банк 16.5 сая ам.долларт барьцаалсан байсан юм билээ. Ингээд Ш.Батхүү өөрийн үл хөдлөх хөрөнгөөр буюу аливаа хэлбэрээр төлж чадахгүй лицензүүдээ барьцаанаас гаргахын тулд надаас дахиад л зээл хүссэн. Гэвч надад тэр их хэмжээний бэлэн мөнгө байгаагүй учир хэдэн үл хөдлөх хөрөнгө байсныг тодорхой хэмжээнд үнэлж Ш.Батхүү надаас зээл авч  “Голдман сакс”-ын өрөнд өгч лицензүүдээ барьцаанаас гаргасан байдаг. Зарим нэгээс нь дурдвал САПУ спирт, архи, пиво, ундааны бүрэн тохижуулсан ажиллаж байсан үйлдвэр, байшингийн хамт. Байшин нь та бүгдийн мэддэг “Талх чихэр” ХХК-ийн Б корпус. 20.000 ам.метр талбайтай. Үүнээс гадна Нарны зам дагуу байршилтай гурван давхар үл хөдлөх хөрөнгө, нэг га газрын хамт, Зайсангийн аманд үл хөдлөх хөрөнгө, дөрвөн га газрын хамт гэх мэт. Энэ бүхэн 60 тэрбум төгрөг болсон байсан. Ш.Батхүү эргээд надад энэ өр төлбөрөө төлж чадахгүй болсон учир энэ өрөндөө “Олон овоот гоулд” ХХК-ийг надад өгч өр төлбөрөө хаасан аядсан юм. Дүгнэж хэлэхэд миний хүү Э.Сүрэнгээс Ш.Батхүү зээлж авсан 32.855.296 ам.доллар тусдаа, Г.Алтан надаас үл хөдлөх хөрөнгө ба бэлэн мөнгө зээлсэн 60 тэрбум төгрөг нь бас тусдаа  хоёр өөр зээлийн багц юм. Надаас зээлсэн 60 тэрбум төгрөгтөө  “Олон овоот гоулд” ХХК-ийг өгч зээлээ хаасан байдаг.

-Бизнес эрхлэгчид хатуу дүрэмтэй ажилладаг гэж хувьдаа би ойлгодог. Таны ярьсныг сонсохоор та “Жаст”-ын Ш.Батхүүтэй зөөлөн хэлбэр маягтай нэг ан мэт санагдаж байна. Нөгөө талаар бизнесийнхэн өөрт ашиггүй бол хуруугаа ч хөдөлгөх дургүй хүмүүс биз дээ?

-Үнэний ортой л үг байна. Миний хүү Э.Сүрэнд төлбөрийн баталгаа гаргаж өгсөн “Хадгаламж” банк нь хэцүүдчих гээд, өөрийн хөрөнгө нь дутагдаад нөгөө талаас Олон овоотоос гайгүй хэмжээний алт авна гэсэн хатуу итгэлтэйгээр Ш.Батхүү асар их ажил хийж байсныг харсан юм. Мэдээж Ш.Батхүү надад зээлээ төлнө гэсэн горьдлого үүрээд мөнгө гарцаагүй өгсөөр, өгсөөр чөтгөрийн тойрогт орсон нь үнэн.

-Үүнээс гадна “Стандарт” банк, Ш.Батхүү, Г.Алтан гурав ямар сэжүүрээр байнга хамтдаа яваад байдаг юм бэ?

-Ш.Батхүү “Стандарт” банкнаас зээл авсан. Мөн миний хүү Э.Сүрэнгээс зээл авсан. Ш.Батхүү бол зээлдэгч. “Стандарт” банк,  миний хүү хоёр зээлдүүлэгч. Үндсэндээ Ш.Батхүү бол хариуцагч, харин “Стандарт” банк, Э.Сүрэн нар хохирогчид. “Стандарт” банктай би бөгөөд миний хүү Э.Сүрэн ямар ч холбоогүй. Хольж хутгаад байдаг нь ухаан муугийнх уу, зориудынх уу би мэдэхгүй. Өнөөдөр “Стандарт” банкны өрийг төр төлчихлөө. Харин Монгол хүн, миний хүү Э.Сүрэнгийн өрийг шүүхийн шийдвэр нь гарчихаад байхад Төрийн банк төлөхгүй гүрийгээд  байх юм. Нэмээд өнөөдөр дахиад нэг Монголын банкинд мөнгөө дээрэмдүүлчээд сууж байна. Уг нь найдвартай гадаадын банкинд хадгалуулсан бол гэж одоо харамсаж байна. “Капитал” банкны үйл ажиллагааг дэмжих зорилгоор мөнгө хадгалуулж байснаараа асар их хохирол амсч байна.

-Таныг АТГ-аас шалгахаар болсон гэсэн мэдээлэл яг одоо явж байна. “Алтжин” худалдааны төвийн түрээслэгчдийн иргэний үнэмлэхийг ашигласан гэх хэргээр. Та энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юү?

-Тийм юм байхгүй ээ.

-Та одоо ямар бизнес эрхэлж байгаа вэ?

-Их л олон төрлийн бизнес эрхэлдэг. Тэгэхдээ реклам шаардагдахгүй бизнес учир “Алтжин”, Г.Алтан гэсэн мэдээлэл хомс байгаа байх аа.

-Та Монголдоо амьдарч байгаа юу?

-Зөвхөн Монголдоо.

В.Сарантуяа 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (54)

  • ИРГЭН (202.180.220.172)
    2015 ОНООС КАПИТАЛ БАНК ЭВГҮЙ БОЛСОН ГЭДЭГ. ТЭР ҮЕЭЭР АЛТАН ОЧИЖ ОЧИЖ МӨНГӨӨ ХАДГАЛУУЛСАН НЬ ҮНЭН ҮҮ. НӨГӨӨ СУРСАН ЗАНГААРАА ТӨРИЙН БАНКИНД ХУУРАМЧ ГҮЙЛГЭЭ ХИЙЖ МӨНГӨ АВАХ ГЭЖ ОРОЛДДОГ ХЭЦҮҮ ХҮН ДЭЭ. ҮНЭХЭЭР МӨНГӨН ГҮЙЛГЭЭ ГАРСАН ЭСЭХИЙГ НЬ МОНГОЛ БАНК НАРИЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ БАЙХАА...
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • Yarisan yumiig ni esregeer ni (108.218.234.108)
    Ali hediinee tattsan bailgui yadgiim bee, tiim genen hongor baihgui shdee, daa yalanguya mongoliin terbumtanguud. Ene emgen hortoi usaar l hagartlaa bayajisniig medhiin baina
    2019 оны 04 сарын 13 | Хариулах
  • Lucky (66.181.190.244)
    Ta nariin uusan arhi tuuniig terbumtan bolgoson shuudee kkkkk
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.109)
    НД, ЭМД-н мөнгийг Ундармаатай нийлээд хусчихаж гэж ойлголоо.
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
    • Bolir
      Yagaad iim mal yum be?
      2019 оны 04 сарын 12
  • Зочин (64.119.17.89)
    готов гэж их сайн эмч байсан гэдэг иж ажилч хичээнгүй хүн гэж сонссон
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Хэцүү ч юмаа (103.26.195.55)
    Бүх хадгаламжуудаа банкнуудаас аваад доллар болгоод гадаадад хадгалцгая
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • n (66.181.189.96)
    shaadag gar chin nuhuriin biznesiig hulgailsan bizdee.
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.26.195.55)
    мөнгөө гадаадад биш монголдоо хадгалдаг эх оронч юм шиг. Даанч монголд хадгалж болохгүй, гадаадад мөнгөө хадгал гэж сургамж өгч бна даа.
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • зоо (202.9.43.216)
    Худлаа туйлшраад хүн муулахаа больцгоо.Алтжингиин хохирогчид амандаа орсон тоогоо хэлж хохирлоо хангалттай авсан гэлцдэг юм билээ.Буянтай хүнии буянаар сайн явж байна гэж ярилцдаг гнсэн шүү. таниргүй ч энэ хүнээр бахархдаг шүү
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.54)
    ene hund itgehgui bn oo, bank bolgond 100 terbumtai yum uu haashaan, arai ch languu tureesluuleed tiim bolohgui bh shuu
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.43.216)
    энэ сэтгэгдэл бичигч нар Алтан гэдэг нэрнээс цааш юу мэдэх вэ.Номнуудыг уншсан ѳндѳр боловсролтой 90оноос ѳмнѳАУДээдСургуульд филсофиин багш байсан хичээл заалгаж байсан оюутнууд нь тэтгэвэрт гарсан ахмад эмч нар болсон шүү.хүн муулахаас ѳѳр юм мэдэхгүй та нар энэ байтгуй ном уншаагүй байгааш дээ.Зориг агсан.БасМолор нар шиг филсофич багш хүн. сэтгэгдэл бичигч нар энэ хүнии хаа ч хүрэхгүй
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
    • zochin
      ene chini emch hun biz dee yun filosofiin bagsh ve?
      2019 оны 04 сарын 11
  • Хохирогч (66.181.183.183)
    Татварыг гаалийг энэ хун тороос гувчуулан залилан их монго авсан даа.нэмуу ортгийг буцаан авалт олон торлийн залилан байгаа шуух прокурортой холбоотой мэхт мэхэндээ боллоо доо
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Бурхан (66.181.161.6)
    Энэ лаларын бизнес гэж юу байдаг юм дандаа залилан луйвар мөнгө угаах л юм хийсэн биздээ луйварчидтай нийлж муу новш шангаа хүртнээ цаг хугацаа харуулна
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (64.119.18.123)
    ene Altan abgai Altjin bombogoriin hohirochdod toroos mongo garguulj oroo baragduulaad ergej tolson iumuu
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • болд (66.181.161.83)
    доор хийж бүтээсэн юмгүй өмхий амаараа хоосон гүзээгээ дүүргэсэн малуудын хажууд хийсэн бүтээсэн ярих юмтай авгай байхаа
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • ЗОЧИН (124.158.95.14)
    ХУДЛАА. ЭНЭ СЭЖГИЙН АВГАЙ АЛЬ САРЫН ӨМНӨ БӨМБӨГӨРИЙН ЛАНГУУ ТҮРЭЭСЛЭГЧДИЙН ДУНД КАПИТАЛ БАНКНЫ ДАНС НЭЭЛГЭЖ 20 САЫГ АВААД 1 САЫГ НЬ ӨӨРСДӨД НЬ ШАГНАЛ БОЛГОЖ ӨГЧ БНА ГЭЭД Л ШУУГИЛДААД ООЧЕРЛООД БАЙНА ГЭЭД БИЧЭЭД БАЙСАН, ЯАСАН??? БИ МӨНГӨӨ АВСАН ГЭЖ ЭНЭ ЛУЙВАРЧИН ХЭЛЭХ ҮҮ???ЭНЭ ЯМАР ЦАДАЖ ХАНАДАГГҮЙ ШУНАЛЫН ТУЛАМ, ҮХЭЭРИЙН ШУЛАМ БОЛСОН АВГАЙ ВЭ??? УНДАРМААТАЙГАА НИЙЛЭЭД УЛСЫН МӨНГИЙГ ХОВХ СОРЖ ИДСЭН МУУХАЙ ШУЛАМНУУД ЮМАА? ИЙМ ОРЧЛОН БУЗАРЛАСАН ЮМНУУД АМЬД ЯВЖ ЯАДАГ ЮМ?? ҮХВЭЛ ТААРНА
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
    • Ali saryn umnu medej bsn asuudal bishdee huu. Kapital bank humuusiin mungiig ugch chadahgui hagas jil bolj bj dampuurch bna. Hadgalamjtai humuusiin mungiig uguh mungu bhgui geed guildee hiij uguhgui bsaar bgaad olon hun hohirood bj bna. Neeh medemhiireed hohirson huniig gutgeed tenegee gaihuulaad bh saihan l bdg yum bhdaa ene hulsnii comentchid
      2019 оны 04 сарын 11
  • Зочин (103.57.92.177)
    Hunii mungig sanaataigaar hulhihadchihsan Undarmaa gedeg novshin avgaig yarihgui baij!!! Hadgaluulsan munguu avah gesen, avch chadaagui hohirson hunig uhsendee haraagaad b gaa yum be! Yamar chadaltai, shudarga, uurin chadlaaraa yavaa biznesmen gedgig ni bugd l meddeg sh te Harin esregeeree Undarmaagaa l ...
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • J.enh (66.181.161.88)
    Kapital bank mungiig ni uguh l heregt sht jiriin 1biznesmen emegt hohiroid uldeh ysgui sht
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • J.enh (66.181.161.88)
    Kapital bank mungiig ni uguh l heregt sht jiriin 1biznesmen emegt hohiroid uldeh ysgui sht
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.32.95)
    заа. бүтэхгүй ч гэх шиг чи бүтээд энэ хүүхэн шиг бизнес хийж чадахуу ?
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Иргэн (202.179.24.74)
    Тэврээд тэнгэрийн оронд очихгүйгээс хойш тэр их мөнгөөр юугаа хийнээ.
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.177.47)
    Ёстой бүтэхгүй авгай, найзуудаар нь хүнийг дүгнэ гэж үг байдаг, хүний мууд дуртай хогийн найзуудтай
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
    • Nyamkag tiim butehgui gej medehgui l yum b a Ene bol chinii l bodol!
      2019 оны 04 сарын 11
  • Зочин (88.230.67.167)
    Одгэрэл энэ 2 их адилхан болчихож. Нэг эмчээр үйлчлүүлсэн юм байх даа.
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (203.91.115.45)
    АПУ гын Жамьянсүрэнг хулхидаад мөнгөтэй болсон биз дээ
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • wandian (27.122.14.59)
    Энэ хүн цаана байгаа номоо уншиж үзсэн болов уу. Wandian book гэж ном байна. Гүүгэлдвэл Wandian is a village in Badakhshan Province in north-eastern Afghanistan гэнээ
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • zochin (202.179.24.115)
    mon ch olon chun ene schunaltai emgenees bolj chochirson ,odoo ulam bardam bna,Nymdorj olon chuniig chamgaaldag 1 -rt Altjin.2 -rt Bagabandi , yagaad gevel ed bugd il buyu nuuchaar allagiin zachialagchiig buur nuuchaldag
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
    • Зочин
      Энэ өвөрмонгол хүн үү дээ?
      2019 оны 04 сарын 11
  • Nar (64.119.20.198)
    Altang orooj bhaar ter kapitalin zahiral Ariunboldig barihgui bol hariutslagaas zugtaj orgon zailah gej bn. Buh hohirogchid eruugiin tsagdaad gomdol gargaj uguh heregtei.
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.212.116.242)
    Mongolchuus unen teneg pizdanyyd shd. Altan genet ih sain hun bolchij. Adgiin pizdanuud gedgiig n medseer bj songood bdg, nogooduul n ineej bgaad tarhi tolgoi ruu n sheej baaj bhad doigonood bdg. Ene dologonuur adgiin zangaas uls orond bolj bga muu zuiliin ihenh n uusj bga. Ene doligonuur aimhai amia hicheesen adgiin zang orosuudin hiisen alan hidlagiin achaar yas mahandaa tultal suulgaj avsan yum da
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • ЗОЧИН (150.129.143.176)
    АЛТАН АВГАЙН АРД УРД Ц.НЯМДОРЖ БАЙДГИЙГ УЛС ТӨРЧИД , ТАГНУУЛ , ЦАГДАА , ПРОКУРОР , ШҮҮХИЙНХЭН БҮГД МЭДНЭ !!!!
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.218.151)
    za surengiin 32 saya deer yostoi itgej tordoggui dee, ter shig capital deer ch sonin l yum 100 terbum gene uu
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.166.36)
    ene meiig mongolyn hurs shoroo daaj baigaa ni ih yum, mongoloos garaad hoyor useg holboj chadahgui buzryn avgai shuud amitan bolno. mongoloos oor gazar iim yumnuud amidarch chadahgui. mongolyg buzarlagch
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.166.36)
    goyo havtastai nomnuudaa ene em unshih ni bitii hel neej uzeegui baina. ingej ungo mungo hootsoldoj, nuur amaa chutgor shulam boltol ni tatuulj, ard tumnee yasyg ni tsaital deeremdej amidrah yun? daanch archaagui urvodmoor em um. shunlaasaa bolood zovood baigaagaa oilgohuu?
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
    • Anon
      Yag yaaj ard tumnees yu deeremdsniig heleech? Henees yu deeremdcheev?
      2019 оны 04 сарын 11
  • ddd (49.0.140.68)
    Zuv hun bna.
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.22.71)
    Алтан ер нь их зовж явна . Бөмбөгөр шатахад яалаа! Түрээслэгчдийг өлсгөлөнгөө зогсоогооч эрүүл мэндээ бод гээд харахнхуй шөнө багц багцаар нь хүссэн мөнгийг нь өгч бсан шүү . Ийм биүнес ховор шд . Дарга нар бсан бол хэдэн цагдаа аваачаад ачаад тараах бсан биз . Эмэгтэй хүний нинжин сэтгэл гаргаж бсан . Харин тэр хүмүшс дотор арга зальтай нь ч бсан бх . Төрөөс юу ч луйвардаагүй , зээлээгүй, тендердээгүй мөрөөрөө , бизнесийн замаараа л явдаг гэж боддог . Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдмйн цэцэрлэг ажиллуулдаг гэж сонссон . Энэ эмэгтэйг дэмждэг ээ!
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • 123456 (202.21.100.210)
    gishuun undarmaagiin biznesiig ni yamar neg argaar avch dee
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Zochin (202.179.26.22)
    Minii bodloor bol alsiin haraatai....mundag emegtei shuu.
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Mjl (122.201.31.208)
    UU IN MANGAS
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Zochin (66.181.177.26)
    Hen negnii hadgalamjind bsn heden tugrugiig sanaataigaar ugui hiivel ter hun yaj booj uhej bosoj haraij orilj guij bgaa boldoo. Uurdeeree avch bodoj uzeed daraa ni busdiigaa muultsgaa
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (203.91.118.180)
    өө чадалтай чадалтай мундаг эмэгтэй. Хүн өөрөө хохирчихоод байхад манайхан нэмээд л худлаа мэдээллээл хүнийг балбаад байх юм аа.Наад хүн чинь жирийн л бизнесмэн эмэгтэй шүү дээ.
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.43.169)
    Маш мундаг эмэгтэй ховорхон сайхан хүн алтжин Бөмбөгөр шатахад бүх хүнийг хохиролгүй болгож байхыг хараад бахархаж байсан
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Undarmaad hariutslaga huleeleg (66.181.177.26)
    Kapital bank irgediin mungiig suuliin 4 saryn hugatsaand ugch chadahgui guilgee hiihgui bsan. End neeh medeelel avsan medeeleld oir bsn dampuurahiig medej bsn gedeg ni yu l bol. Guilgee hiij chadahaa boliod bhd shuud dampuuruulahgui yugaa hiiigeed hagas jil yavuulad bsn ni harin tom asuult
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • зочин (202.21.125.35)
    Энэ нэг шуналын тулам бэрд юу гэж худлаа хуцаад ард түмний тархи угаагаад байгаа юм бэ АПУ-г улсын үйлдвэр байхад Жамъяансүрэнгийн бөгсийг долоож архи пиво зарж байж хэдэн төгрөгтэй болчихоод жийж хаячихаад одоо нямдоржтой нийлж хамаг муу муухай мөнгө угаасан луйвар хийж байж битгий олон юм хуц
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
    • Ter Jamiyansuren chin harin Altangiin munguur APU iin zahiral bolj suusan shuudee. Yugaa ch medehgui heden heruul unshchihaad bitgii hun muulaa
      2019 оны 04 сарын 11
    • Иймхэн юманд угаагдаж байдаг яачихсан тархитай ард түмэн бэ?? Бүх ард түмнийг ингэж хэлж боохгүй л дээ, харин цөөн хэсэг нь буюу хөлдүү толгойнууд л паялникдаад ч гэсдэггүй юм!!!
      2019 оны 04 сарын 11
  • Зочин (66.181.161.54)
    Altjin bumbuguriig ulzii gex uwurl ugch bariulsan um Olon ch mongol zaluus xoxirson ajiliin xulsiig ni dutuu uguud alga bolson xynaltiinx ni injener xarin mundag bvsgvi baisan sanagdana Altan awgai nadad talarxaj ywax estoi
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (203.91.115.43)
    Манайхан арай дэндүү юм. Өөр хүн бол боогоод үхчихсэн байх. Энэ хүнийг дэндүү муухай хохироож байна шүү дээ.
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.161.2)
    Ih l mungutei hun um.
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.126.89.79)
    Эрүүгийн цагдаагийн газар өөрт чинь мэдээлэл өгсөн. Тиймээс яаран сандарч 20 саяас доош мөнгөтэй болох гэж оролдож байсан шүү дээ
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    11 цаг 15 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    11 цаг 27 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    12 цаг 14 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    12 цаг 27 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    12 цаг 35 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 43 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    12 цаг 47 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    12 цаг 48 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    12 цаг 49 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    14 цаг 11 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    15 цаг 33 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    15 цаг 37 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    16 цаг 21 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    18 цаг 9 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    18 цаг 19 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    18 цаг 43 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    18 цаг 47 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    18 цаг 55 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    19 цаг 0 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    19 цаг 2 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК